Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 56

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ...............оршин суух С.Бгийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 12 сарын 19-ний өдөр хүлээн авч, 2017 оны 12 сарын 26-ны өдөр 139/2018/00006/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нарийн бичгийн дарга Г.Ш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1959 онд төрсөн. Миний 1981-1990 оныг дуустал бөглөгдсөн хөдөлмөрийн дэвтэрт миний нэрийг С.Б гэж буруу бичсэн байна. С нь миний ээжийн төрсөн ах байгаа юм. Миний иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн дэвтэр болон бусад бичиг баримтанд С.Б гэж бичигдсэн байгаа билээ. Тухайн үеийн хүмүүсийн буруу бичсэн алдаанаас болж хөдөлмөрийн дэвтрийн овог зөрүүтэй байгаа тул С.Б гэж бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр С.Б болохыг тогтоож өгнө үү гэжээ.

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний аав болох С.Бгийн 1981-1990 оны хөдөлмөрийн дэвтэр дээр нь овгийг нь ээжийнх нь ах болох С овоглосон тул хөдөлмөрийн дэвтэр нь овгийн зөрүүтэй болсон учраас уг хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр С.Б болохыг тогтоож өгнө үү гэв.

  Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч С.Б нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

            С.Б нь 1981 оны 04 сарын 24-ний өдөр Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдлээс олгосон эзэмшигчийн нэр С.Б, төрсөн он 1960 гэх бичиглэл бүхий хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болох нь:

            1. Улсын бүртгэлийн хэлтсийн №005/001770 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа /ХХ-3/,

           2. Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдлээс С.Бд 1981 оны 04 сарын 24-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /ХХ-6-9/,

           3. Дундговь аймгийн архивын тасгийн 2018 оны 01 сарын 08-ны өдрийн 21 тоот тодорхойлолт /ХХ-13/,

           4. 1960 оны Баянжаргалан, Эрдэнэдалай, Цогтчандмань, Буянт-Овоо, Луус, Хулд, Цагаандэлгэр, Говь-Угтаал, Сайхан-Овоо, Өлзийт сумдын хүн амын тооны бүртгэлийн хуулбар /ХХ-14-15/,

           5. С.Бгийн №922634 дугаартай паспортын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /ХХ-17/,

           6. С.Бгийн төрөгсдийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /ХХ-18/,

           7. Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 01 сарын 23-ны өдрийн 4/33 тоот албан бичиг /ХХ-27/,

           8. Гэрч Д.Сийн “...С.Б гэдэг юм. С нь С.Бгийн төрсөн ээж нь байгаа юм. С нь С.Бгийн төрсөн ээж Сийн ах нь байгаа юм. С.Б нь үрчлэгдэж байсан, овог нэрээ өөрчилж байсан асуудал байхгүй. Багаасаа л С.Б гэдэг байсан. Б нь С болон С нарын төрсөн ээж нь байгаа юм. Би Өлзийт сумын Тагт бригадын эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан. Нэг нутгийн хүмүүс учраас сайн мэднэ...” гэх мэдүүлэг /ХХ-20/,

9. Гэрч С.Дийн “...Уг нь С.Б гэдэг юм. Гэтэл ээжийнх нь ах С аар нь хөдөлмөрийн дэвтэр дээр нь биччихсэн юм байна лээ. Би Өлзийт суманд тоо бүртгэгч хийж байсан. Тухайн үед би ч тэгээд биччихсэн байж магадгүй. С нь С.Бгийн төрсөн ээж нь байгаа юм. Б нь Бгийн дээд талынх нь удмын хүн байх. Би Өлзийт суманд тоо бүртгэгч хийж байсан. Нэг сумын, нэг нутгийн хүмүүс учраас сайн мэднэ. Манай суманд С.Б, С.Б гэдэг нэртэй хүмүүс байхгүй, энэ хоёр чинь нэг л хүн буюу С.Б байгаа юм..” гэх мэдүүлэг /ХХ-21/

10.Гэрч А.Дийн “...С.Б гэдэг юм. С нь Бгийн ээж нь байгаа юм. С нь ээжийнх нь ах нь байна уу, Б гээд эмээгийнх нь дүү нь байна уу сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан ээжийнх нь талын хамаатан байгаа юм. Б нь С ийн ээж байгаа юм. Хөдөлмөрийн дэвтэр дээр нь С гээд биччихсэн юм байна лээ. С.Б нь үрчлэгдэж байсан, овог нэрээ өөрчилж байгаагүй. Ерөөсөө л Сумъяа гэдэг овогтой байсан. Манай суманд Са.Б, Су.Б гэдэг нэртэй хүмүүс байхгүй, энэ хоёр чинь нэг л хүн буюу Су.Б байгаа юм..” гэх мэдүүлэг /ХХ-22/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасныг баримтлан 1981 оны 04 сарын 24-ний өдөр Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдлээс олгосон эзэмшигчийн овог Са нэр Б, төрсөн он 1960 гэх бичиглэл бүхий хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр Су.Б -г мөн болохыг тогтоосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Бгийн тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

             4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                        Г.БАЯРДАВАА