Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2014/0206

 

 

С.А, Б.Э нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгч Б.Э, нэхэмжлэгч С.А ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 05 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын давж заалдах гомдлоор, С.А , Б.Э нарын нэхэмжпэлтэй, Завхан аймгийн Засаг дарга болон тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэпцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: Монгол Улсын засаг захиргаа. нутэг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан хуулиар олгогдсон баталгаагаар минь хангаж, Завхан аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив болон Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Г.Г нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Баянхайрхан сумын Засаг даргын ажлыг хашиж байхад авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж болох 5.665.350 төгрөгийг надад олгуулахыг хариуцагчид даалгах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: Миний бие тус сумын Засаг даргаар 2008 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр томилогдон, 2013 оны 02 дугаар сарын 19- ний өдөр хүртэл хугацаанд ажиллаад сонгуулийн үр дүнгээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх заалтыг зөрчиж, зургаан сарын тэтгэмжийг өгөхгүй байгааг хуулийн дагуу шийдвэрлэж, зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж болох 5.665.350 төгрөгийг олгуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү.

Аймгийн төрийн сангийн хэлтэс нь ажилд эргээд томилогдсон учраас тэтгэмжийг олгохгүй гэсэн ба хуульд тийм заалт байхгүй гэж бодож байна гэжээ.

Хариуцагч Завхан аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянхайрхан сумын Н багийн иргэн С.А, Их-Уул сумын 1 дүгээр багийн иргэн Б.Э-ын гаргасан нэхэмжпэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.

Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын болон бүх шатны Засаг дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд нь авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж заасан нь тухайн албан тушаалтны сонгуулийн үр дүнд бий болох эрсдлийн зарим хэсгийг төр хариуцах агуулгатай улс төрийн албан тушаалтны баталгаа болгосон хуулийн заалт юм.

Гэтэл тус хуулийн 38 дугаар зүйлд Хурлын болон Засаг даргын бүрэн эрхийн баталгаа нь адил, тухайн албан тушаалуудыг адилтгах албан тушаал гэж үздэгтул төрийн улс төрийн албан тушаалаасаа бүрэн чөлөөлөгдөөгүй төрийн улс төрийн албан тушаалд үргэлжлүүлэн сонгогдон томилогдон ажиллаж сонгуулийн үр дүнгээр ямар нэгэн эрсдэл үүсээгүй тул тухайн нэхэмжпэлийг хангах боломжгүй байна.

Харин хуульд Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын болон бүх шатны Засаг дарга ээлжит сонгуулийн дүнд тухайн албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол гэж заасан байвал уг шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэж байна.

Нэхэмжлэл гаргаж байгаа Баянхайрхан сумын Н багийн иргэн С.А нь тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар сонгогдоч ажиллаж байгаа нь улс төрийн албанаас чөлөөлөгдөөгүйг гэрчилж байх төдийгүй адил түвшиний албан тушаалд сонгогдон ажиллаж байна.

Иймд С.А , Б.Э нар нь сумын Засаг даргаар ажиллаж байгаад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдон ажиллаж ямар нэгэн эрсдэлд ороогүй тул нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Хариуцагч Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Завхан аймгийн Их-Уул сумын 1 дүгээр багийн иргэн Б.Э, Баянхайрхан сумын Н багийн иргэн С.А нарын гаргасан нэхэмжлэлтэй 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Б.Э нь одоогоор Завхан аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар, С.А нь Завхан аймгийн Баянхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар тус тус ажиллаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 д/гаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын болон бүх шатны Засаг дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд нь авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж заасан нь сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөний улмаас ажилгүй болж санхүү, эдийн засгийн хувьд хүнд байдалд орохоос сэргийлэн баталгаа болгон өгч байгаа тэтгэмж юм.

Сумын Засаг даргаар ажиллаж байгаад сонгуулийн дүнд улс төрийн албан тушаалд буюу сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар үргэлжлүүлэн томилогдон ажиллаж байгаа хүнд олгох нь Монгол улсын Үндсэн хуулийн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шударга ёс.тэгш байдал, хууль дээдлэх зарчмыг зөрчсөн зүйл болно.

Иймд С.А, Б.Э нарын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 05 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасныг баримтлан сонгуулийн үр дүнд “Завхан аймгийн Баянхайрхан сумын Засаг даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн С.А Их-Уул сумын Засаг даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн Б.Э нарт хуульд заасан 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохгүй байгаа тус аймгийн Засаг дарга болон санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Завхан аймгийн Баянхайрхан сумын Засаг даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн С.А, Их-Уул сумын Засаг даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн Б.Э нарт албан тушаалын урьд авч байсан 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгохыг тус аймгийн Засаг дарга болон санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга нарт тус тус даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр 03-ны 05 дугаар шийдвэрийг 2014 оны 04 дүгээр сарын сарын 14-ний өдөр хүлээн авч эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйл нь Хурлын болон Засаг даргын бүрэн эрхийн баталгаа гэсэн байх бөгөөд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын болон бүх шатны Засаг дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд нь авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно гэж заасан нь тухайн албан тушаалтны сонгуулийн үр дүнд бий болох эрсдлийн зарим хэсгийг төр хариуцах агуулгатай хуулийн заалт юм.

Өөрөөр хэлбэл нийгмийн баталгаа, нэг удаагийн тэтгэмж нь тухайн албан тушаалтанд эрсдэл үүссэн тохиолдолд өгөх нийгмийн баталгаа болгож өгөх агуулгатай билээ.

Нэхэмжпэгч нар нь сумын Засаг даргаас иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас сумын Засаг дарга руу томилогдон ажилласан бөгөөд ямар нэгэн улс төрийн болон эдийн засгийн хувьд эрсдэл үүсээгүй байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

Монгол улсын Засгийн газраас төсвийг царцааж зарим зардлыг бууруулах тэвчиж болох зардлыг хэмнэх тухай үүрэг чиглэл өгч байгаа энэ үед орон нутагт ажиллаж байгаа нутгийн удирдлагын байгууллагын дарга нар хувийн эрх ашгаа дээдлэн илүү баталгаа шаардаж байгаад харамсаж байна.

Улс төрийн практикт улс төрийн нэг албан тушаалаас нөгөөд шилжиж байгаа тохиолдол буюу аль нэгэн албан тушаалд шилжин ажиллаж байсан тохиолдолд ийм шаардлага тавьж байсан түүх байгаагүй юм. Тухайлбал: Маш ойрхоны хоёрхон жишээ дурьдахад Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.У 3 удаа үргэлжпүүлэн ажиллах, Товцог багийн Засаг дарга Д.Б 5 удаа багийн Засаг даргаар сонгогдон ажиллах бүртээ уг хуульд заасны дагуу мөнгө нэхэмжпэн авч байгаагүйг дурьдах нь зүйтэй гэж үзэж байна.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 05 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Нэхэмжпэгч С.А , Б.Э нар “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож, тус тус 5.665.350 төгрөгийг гаргуулахыг хариуцагч нарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Завхан аймгийн Засаг дарга, тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргад холбогдуулан гаргажээ.

С.А 2008 оноос Завхан аймгийн Баянхайрхан сумын Засаг даргаар, Б.Э Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргаар томилогдон ажиллаж байсан бөгөөд 2012 оны орон нутгийн ээлжит сонгуулийн үр дүнгээр бүрэн эрх нь дуусгавар болсон тул Завхан аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Ажилд томилж, ажпаас чөлөөлөх тухай” 295 дугаар захирамжаар С.А-ийг Баянхайрхан сумын Засаг даргаас, мөн аймгийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Ажилд томилж, ажлаас чөлөөлөх тухай” Б/37 дугаар захирамжаар Б.Э-ыг Их-Уул сумын Засаг даргын үүрэгт ажпаас тус тус чөлөөлсөн байна.

Харин 2014 оны орон нутгийн ээлжит сонгуулиар нэхэмжлэгч С.А нь Баянхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар, Б.Э нь Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдон ажиллаж байгаа гэжээ.

Нэхэмжпэгч нараас “Сангийн яамнаас ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн Засаг дарга нарт тэтгэмж олгохоор мөнгийг нь төсөвт төвлөрүүлсэн байхад Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар бүх шатны Засаг дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд нь авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж буюу 5.665.350 төгрөгийг хариуцагч өгөхгүй байгаа нь хууль зөрчиж байна” гэж маргаж байгааг давж заалдах шатны шүүхээс үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын болон бүх шатны Засаг дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд нь авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно’’ гэж тодорхойлсон хэдий ч уг хуулийн заалт нь тухайн сонгуулийн жилийн үр дүнгээс хамаарч улс төрийн албан тушаалтан нь ажил, албан тушаалгүй үлдсэн, мөн өөр ажилд сэлгэн ажиллаагүй, томилогдоогүй зэргээр хөдөлмөрлөх үйл ажиллагаа нь тасалдсан нөхцөлд тэтгэмж олгох нөхцөлийг тодорхойлсон хуулийн ерөнхий зохицуулалт юм.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зорилт нь “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг байгуулах, өөрчлөх, татан буулгах, түүний удирдлагын тогтолцоо, эрх хэмжээ, үйл ажиллагааны зарчим, зохион байгуулалттай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна” гэж, Төрийн албаны тухай хуулийн зорилт нь “Монгол Улсын төрийн албаны ангилал, зарчим, төрийн албан тушаал, түүнд тавих шаардлага, төрийн алба хаах болзол, журам, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, баталгаа, төрийн албаны төв байгууллагын чиг үүргийг тогтоон зохицуулахад оршино” гэж тодорхойлогдсон.

Тиймээс маргааныг хянан шийдвэрлэхэд илүү нарийвчилсан зохицуулалттай хуулийг хэрэглэх зарчмыг үндэслэл болгох нь зүйтэй бөгөед маргалдагч талуудын хуулийн холбогдох заалтыг үндэслэл болгож буй үйл баримтын талаарх маргаан буюу нэхэмжлэгч нарын “төрийн улс төрийн" албан тушаал хашсан, чөлөөлөгдсөн, түүний үр шим болох цалин хөлс, тэтгэмжтэй холбоотой харилцааг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зохицуулалтаас илүүтэйгээр Төрийн албаны тухай хуулиар нарийвчлан зохицуулсан байна.

Иймд шүүхээс Төрийн албаны тухай хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалтыг тайлбарлах замаар маргааныг шийдвэрлэх нь зүйтэй.

Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлд төрийн албан тушаалыг “төрийн улс төрийн, төрийн захиргааны, төрийн тусгай, төрийн үйлчилгээний” гэж ангиллыг тодорхойлсон, “төрийн улс төрийн” албан тушаалын ангиллыг мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12-д “бүх шатны Засаг дарга ...” гэж зааснаас үзвэл нэхэмжпэгч С.А, Б.Э нарын өмнө нь хашиж байсан сумын Засаг даргын албан тушаал нь төрийн улс төрийн албан тушаалын ангилалд хамаарна.

Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ”, 11.3- д “Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө”, 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэжээ.

Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагчийн төрийн алба хаах, төрийн албанд ажиллах баталгааг хуульчилж өгсөн бөгөөд хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д “төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшил, тэтгэвэр, тэтгэмж авах” гэсэн баталгааг олгож, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Төрийн албан хаагчид тэтгэвэр, тэтгэмж олгох, тэтгэврийн сан байгуулах, зарцуулах журмыг хуулиар зохицуулна” гэж төрийн албан хаагчид тэтгэмж олгох асуудлыг Төрийн албаны тухай хуулиар зохицуулахаар тогтоосон байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д “энэ хуулийн 6.1.6- 6.1.11-д заасан улс төрийн албан тушаалтан ээлжит сонгуулийн үр дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол түүнд урьд авч байсан албан тушаалын 6 сарын хугацааны цалинтай нь тэнцэх хэмжээний тэтгэлэг олгоно” гэж зазсан.

Харин Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6-д “Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга”, 6.1.7-д “дэд сайд”, 6.1.8-д “Ерөнхий сайдын зөвлөх”, 6.1.9.-Д “Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга”, 6.1.10 д “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх”, 6.1.11 дэх заалтыг 2008 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 6.1.2-т “бүх шатны Засаг дарга болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч” гэж тусгайлан зааснаас үзвэл бүх шатны Засаг дарга нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д заасны дагуу тэтгэлэг олгох төрийн улс төрийн албан тушаалтанд хамаарахгүй байх тул Төрийн албаны тухай хуулийн дагуу нэхэмжпэгч нарт тэтгэмж олгох боломжгүй.

Харин бусад хуульд төрийн улс төрийн албан хаагч сонгуулийн үр дүнгээс хамаарч албан тушаалаас чөлөөлөгдсөн нөхцөлд урьд нь авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгох эрх зүйн зохицуулалт байхгүй учир маргааны үйл баримтыг дээрх эрх зүйн зохицуулалттай холбож үзвэл нэхэмжлэгч С.А, Б.Э нар нь сонгуулийн дүнгээс хамаарч албан тушаалаасаа чөлөөлөгдсөн хэдий ч одоо орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын даргаар ажиллаж байгаа, мөн тэдгээрийн хөдөлмөрлөх үйл ажиллагаа нь тасралтгүй явагдаж, төрөөс цалин хөлс авч байгаа учраас Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгийг үндэслэн урьд нь авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгох засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын үйл ажиллагааны баталгаанд хамаарахгүй гэж дүгнэв.

Тиймээс анхан шатны шүүх Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжпэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зөв байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 05 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжпэгч С.А, Б.Э нарын “албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгохгүй байгаа Завхан аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, тус тэтгэмж болсх 5.665.350 төгрөгийг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлох ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжпэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧИД:                                                  П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                      Б.ТУНГАЛАГСАЙХАН

                                                                      Э.ХАЛИУНБАЯР