Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 59

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: .............оршин суух Н.Бы ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 01 сарын 22-ны өдөр хүлээн авч, 2018 оны 01 сарын 23-ны өдөр 139/2018/00067/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Б, нарийн бичгийн дарга Г.Ш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1958 онд төрсөн. Улсад 26 жил ажилласан. Үүнээс 1975 оны 01 сарын 01-нээс 1992 оны 02 сарын 19-н хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд, 1992 оны 02 сарын 20-ноос 1993 оны 07 сарын 31-н хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил ХК-нд малчинаар ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтрийн тамга тэмдгийн шаардлага хангахгүй зөрчилтэй тул хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтэр, цалингийн хүснэгт зэргийг үндэслэн 1975 оны 01 сарын 01-нээс 1992 оны 02 сарын 19-н хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд, 1992 оны 02 сарын 20-ноос 1993 оны 07 сарын 31-н хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил ХК-нд малчинаар ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан.

   Хэрэгт цугларсан баримтуудыг үндэслээд 1975 оны 01 сарын 01-нээс 1976 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчин, 1977 оны 01 сарын 01-нээс 1978 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд сонин тараагч, 1979 оны 01 сарын 01-нээс 1979 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд манаач, 1980 оны 01 сарын 01-нээс 1992 оны 02 сарын 19-н хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчин, 1992 оны 02 сарын 20-ноос 1993 оны 07 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил ХК-нд малчинаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэжээ.

  Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Н.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

            Н.Б нь 1975 оны 01 сарын 01-нээс 1976 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчин, 1977 оны 01 сарын 01-нээс 1978 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд сонин тараагч, 1979 оны 01 сарын 01-нээс 1979 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд манаач, 1980 оны 01 сарын 01-нээс 1992 оны 02 сарын 19-н хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчин, 1992 оны 02 сарын 20-ноос 1993 оны 07 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил ХК-нд малчинаар тус тус ажиллаж байсан болох нь:

            1. Дундговь аймгийн архивын тасгийн 2018 оны 01 сарын 09-ний өдрийн 22 тоот тодорхойлолт /ХХ-4/,

            2. Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2018 оны 01 сарын 09-ний өдрийн 08/24 тоот албан бичиг /ХХ-5/,

            3. Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын 2018 оны 01 сарын 09-ний өдрийн 19 дугаартай албан бичиг /ХХ-6/,

            4. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Засаг даргын Тамгын газрын 2018 оны 01 сарын 16-ны өдрийн 4 тоот архивын лавлагаа /ХХ-7/,

            5. Н.Бы Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлээс 1976 оны 01 сарын 14-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /ХХ-8-14/,

            6. Н.Бы Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлээс 1981 оны 04 сарын 25-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /ХХ-15-18/,

            7. Н.Бы Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлээс 1992 оны 11 сарын 16-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /ХХ-19-20/,

            8. Н.Бы 1977, 1979, 1980, 1982-1986, 1990, 1991 онуудад авч байсан цалингийн тооцооны хүснэгтийн хуулбар /ХХ-21-30/,

            9. Гэрч Ц.Ё “...Н.Б нь 1975-1992 он хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Өнгөт бригадад адуу малладаг байсан. 1992 онд нэгдэл компани болсон. Тэгэхэд мөн компаний малчин байсан. 1993 он хүртэл компаний мал малласан. Бид нэг бригадын малчин байсан юм. Би Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Өнгөт бригадад 1974-1990 хүртэл малчинаар ажилласан. Н.Б нь ажиллаж байх үедээ баярын бичиг зэргийг авч байсан” гэх мэдүүлэг /ХХ-35/

10. Гэрч П.Н “...Н.Б нь 1972 оноос Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд адуу малладаг байсан. 1993 он хүртэл малчин байсан. Бид нэг бригадын малчид байсан. Би Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Өнгөт бригадад 1970-1990 хүртэл малчинаар ажилласан. Манай сум нэгдэлд энэ хүнээс өөр Норовсамба овогтой Б гэж хүн байхгүй...” гэх мэдүүлэг /ХХ-36/

11. Гэрч Ч.О “...Н.Б нь 1975-1993 он хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэл, Хөгжил ХК-д адуучин байсан. Бид Өнгөт бригадын малчид байсан. Би Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Өнгөт бригадад 1975-1992 хүртэл малчинаар ажилласан. Манай сум нэгдэлд энэ хүнээс өөр Норовсамба овогтой Б гэж хүн байхгүй...” гэх мэдүүлэг /ХХ-37/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Н.Б -ыг 1975 оны 01 сарын 01-нээс 1976 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчин, 1977 оны 01 сарын 01-нээс 1978 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд сонин тараагч, 1979 оны 01 сарын 01-нээс 1979 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд манаач, 1980 оны 01 сарын 01-нээс 1992 оны 02 сарын 19-н хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчин, 1992 оны 02 сарын 20-ноос 1993 оны 07 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил ХК-нд малчинаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Бы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дүгээр зүйлд зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                        Г.БАЯРДАВАА