Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 75

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн “А” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ...........оршин суух Б.Бы хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 01 сарын 25-ны өдөр хүлээн авч, 2018 оны 01 сарын 31-ний өдөр 139/2018/00085/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, нарийн бичгийн дарга Г.Ш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1959 онд төрсөн. Улсад 25 жил ажилласан. Дундговь аймгийн Гурвансайханы сумын Давших зам нэгдэлд малчин байсан үеийн хөдөлмөрийн дэвтэрт миний овог нэрийг У овогтой Б гэж буруу бичсэн байна. Миний иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, цэргийн батлах бусад бичиг баримтад Б.Б гэж бичсэн байгаа. Тухайн үеийн хүмүүсийн буруу бичсэн алдаанаас болж хөдөлмөрийн дэвтрийн овог зөрүүтэй байгаа тул иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний гэрчилгээний лавлагаа, цэргийн батлахын хуулбар, гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдлээс 1981 оны 04 сарын 13-ны өдөр олгосон овог У, нэр Б гэж бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр Б.Б болохыг тогтоож өгнө үү гэв.

  Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Б.Б нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

            Б.Б нь 1981 оны 04 сарын 13-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдлээс олгосон эзэмшигчийн овог нэр У.Б гэх бичиглэл бүхий №0261 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болох нь:

            1. Улсын бүртгэлийн хэлтсийн №3679 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа /ХХ-7/,

           2. Б.Бы Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдлээс 1981 оны 04 сарын 13-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /ХХ-4/,

           3. Б.Бы №362074 дугаартай цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /ХХ-3/,

           4. Дундговь аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн архивын 2017 оны 01 сарын 25-ны өдрийн 35 дугаартай лавлагаа /ХХ-5/,

           5. Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 01 сарын 25-ны өдрийн 3/71 дугаартай албан бичиг /ХХ-6/,

           6. Дундговь аймгийн архивын тасгийн 2018 оны 01 сарын 23-ны өдрийн 58 тоот тодорхойлолт /ХХ-8/,

           7. 1960 оны Цагаан-Овоо, Гурвансайхан, Адаацаг, Чойр, Дэлгэрхангай, Дэрэн, Өндөршил, Дэлгэрцогт, Сайнцагаан сумдын хүн амын тооны бүртгэлийн хуулбар /ХХ-9-10/,

           8. Гэрч Д.Б ы “...Б.Бы өвөөг Учралт гэдэг байсан. Ээжийг нь Б гэдэг байсан. Миний мэдэхийн Б.Б гэж овоглодог. Бид Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдлийн малчид байсан. Бид айл саахалт амьдардаг байсан юм. Нэг нутаг усанд амьдардаг байсан учраас мэдэж байгаа юм. Б.Б, У.Б нар чинь нэг хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /ХХ-15/,

9. Гэрч Д.М ын “...Б.Б гэдэг юм. Б нь Бы төрсөн ээж нь байгаа юм. У гэдэг хүн бол Бы өвөө нь байгаа юм. Их том биетэй хүн байдаг байсан. Б өвөө, ээжтэйгээ амьдардаг байсан. Овог нэрээ өөрчилж байсан асуудлыг мэдэхгүй. У нь ээжийнх нь аав байгаа юм. Б.Бых манай хамар хашаа байсан. Цагаан сараар очдог байсан юм..” гэх мэдүүлэг /ХХ-16/

10.Гэрч Ц.О “...Бы ээжийнх нь аавыг У гэдэг байсан юм. Эхлээд У гэж овоглодог байсан. Сүүлд ээж Б  овоглосон юм. Манай нутагт өөр У.Б гэж хүн байхгүй. Манай багт У нэртэй ганцхан хүн байсан. Б.Б, У.Б нар нь нэг хүмүүс байгаа юм. Б.Б нь Эхлээд өвөө болох Учралтаараа овоглож байсан юм. Өвөө, ээжтэйгээ амьдардаг байсан. Бид нэг сумын нэг багийн улсууд, нэг усны айлууд байсан юм..” гэх мэдүүлэг /ХХ-17/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасныг баримтлан 1981 оны 04 сарын 13-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдлээс олгосон эзэмшигчийн овог нэр У.Б гэх бичиглэл бүхий №0261 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч Б.Б -г мөн болохыг тогтоосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Бы тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

             3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                        Г.БАЯРДАВАА