Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 121

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ...............оршин суух Д.Цийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 01 сарын 29-ний өдөр хүлээн авч, 2018 оны 02 сарын 05-ны өдөр 139/2018/00089/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ц, нарийн бичгийн дарга Г.Ш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Д.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1960 онд төрсөн. Улсад 27 жил ажилласан. Миний Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Цахиурт бригадад малчин байсан үеийн хөдөлмөрийн дэвтэрт миний нэрийг Д.Д гэж буруу бичсэн байна. Тухайн үеийн хүмүүсийн буруу бичсэн алдаанаас болж хөдөлмөрийн дэвтрийн овог, нэр зөрүүтэй байгаа тул иргэний үнэмлэхийн хуулбар, төрөгсдийн гэрчилгээ, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтыг үндэслэн Д.Д гэж бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр Д.Ц болохыг тогтоож өгнө үү гэв.

  Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Д.Ц нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

            Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдлээс олгосон эзэмшигчийн овог, нэр Д.Д гэх бичиглэлтэй, 1975 оны 08 сарын 01-нээс 1977 оны 05 сарын 31-нийг дуустал, 1980 оны 09 сарын 01-нээс 1980 оны 12 сарын 31-нийг дуустал ажилласан хоног, авсан хөлсний бичиглэл бүхий, мөн Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдлээс 1981 оны 07 сарын 01-ний өдөр олгосон эзэмшигчийн овог, нэр Д.Д гэх бичиглэлтэй хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигчээр Д.Ц мөн болох нь:

            1. Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн №005/000071 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа /ХХ-5/,

           2. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдлээс олгосон эзэмшигчийн овог, нэр Д Д гэх бичиглэлтэй, 1975 оны 08 сарын 01-нээс 1977 оны 05 сарын 31-нийг дуустал, 1980 оны 09 сарын 01-нээс 1980 оны 12 сарын 31-нийг дуустал ажилласан хоног, авсан хөлсний бичиглэл бүхий хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /ХХ-6-8/,

           3. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдлээс 1987 оны 07 сарын 01-ний өдөр олгосон эзэмшигчийн овог, нэр Д Д гэх бичиглэлтэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /ХХ-9-12/,

           4. Монгол Улсын Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 2018 оны 01 сарын 12-ны өдрийн 000018107 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /ХХ-4/,

           5. Дундговь аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын 2018 оны 02 сарын 05-ны өдрийн 4/66 тоот тодорхойлолт /ХХ-17/,

           6. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдлийн Цахиурт бригадын малчдын 1970, 1971 оны цалингийн тооцооны хүснэгтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /ХХ-24-25/,

           7. Д.Цийн 1985 онд авч байсан ихэр төл, их нөөц гэх гэрчилгээ /ХХ-32/,

           8. Д.Цийн №30 дугаартай төрөгсдийн гэрчилгээ /ХХ-33/,

           9. Д.Цийн 1983 онд авч байсан дурсамж /ХХ-34/,

           10. Д.Цийн1987 онд авч байсан Сайшаалын үнэмлэх /ХХ-35/,

           11. Гэрч Н.М “...Дгийн Д гээд нэршчихсэн юм. Албан ёсы нэр нь Д.Ц байгаа юм. Хүүхэд байхын л Д гэж дууддаг байсан. Д гэдэг нь Цийн аав нь байгаа юм. Д гэдэг нь Цийн ээж нь байгаа юм. Д гэж яагаад нэрлэснийг мэдэхгүй байна. Ц нь эхээс олуулаа. 2 эрэгтэй хүүхэд, бусад нь дандаа эмэгтэй хүүхдүүд байдаг юм. Төрсөн ах Б нь албан ёсны нэр нь Н, дууддаг нэр нь Б гэдэг юм. Тэгэхээр би бодохдоо ламтай холбоотой ингэж нэрлэцгээж байсан байх гэж боддог юм. Бид нэг сургуульд сурдаг байсан. Би Цийн ахтай нь нэг анги байсан юм. Нэг нутгийн хүмүүс учраас сайн мэднэ...” гэх мэдүүлэг /ХХ-21/,

12. Гэрч Г.Т “...Би Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд ажиллаж амьдарч байсан. Цийг Д гэж нутгийн хүмүүс дууддаг. Албан ёсны нэр нь бол Дгийн Ц гэдэг юм. Д гэдэг нь Цийн төрсөн ээж нь, Д гэдэг нь төрсөн эцэг нь байгаа юм. Бид нар Дгийн Д гэж дууддаг байсан юм. Манай суманд өөр Дгийн Д гэдэг хүн байхгүй. Дгийн Д, Дгийн Ц нар нь нэг хүмүүс байгаа юм. Бид нартай анх танилцахдаа Дгийн Д гэдэг нэрээр танилцаж найзалж нөхөрлөдөг байсан. Д.Ц бид шагай тоглодог, нэг багийн улсууд, найз нөхөд байгаа юм..” гэх мэдүүлэг /ХХ-22/

13.Гэрч Н.Э “...Миний мэдэхийн 2 нэртэй явдаг хүн. Олон түмэн бол Дгийн Д гэж дууддаг. Албан ёсны нэр нь Дгийн Ц гэж явдаг. Би Дэлгэрцогт сумын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа энэ овог нэрний зөрүүний тухай мэдсэн юм. Д гэдэг нь аав нь, Д гэдэг нь ээж нь байгаа юм. Хүмүүс Дгийн Доор нь сайн мэднэ...” гэх мэдүүлэг /ХХ-23/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасныг баримтлан Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдлээс олгосон эзэмшигчийн овог, нэр Д Д гэх бичиглэлтэй, 1975 оны 08 сарын 01-нээс 1977 оны 05 сарын 31-нийг дуустал, 1980 оны 09 сарын 01-нээс 1980 оны 12 сарын 31-нийг дуустал ажилласан хоног, авсан хөлсний бичиглэл бүхий, мөн Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдлээс 1981 оны 07 сарын 01-ний өдөр олгосон эзэмшигчийн овог, нэр Д Д гэх бичиглэлтэй хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигчээр Уухаан овогт Дгийн Ц /ЗЕ60050912/ мөн болохыг тогтоосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Цийн тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

             3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                        Г.БАЯРДАВАА