Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/92

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                    Хэргийн индекс:166/2022/0074/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам,

Улсын яллагч Ч.Мядагбадам,

Шүүгдэгч Б.Б.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А-д холбогдох эрүүгийн 2118001870062 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 2003 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 18 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Программ хангамжийн 1 дүгээр курст сурдаг, ам бүл-4, эцэг, эх, эгчийн хамт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б.А- /

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Б.А- нь 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 10 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Зулзагын голд байрлах Төмөрлөгийн үйлдвэрийн амралтын газраас Д.Д.У-ын эзэмшлийн “Самсунг А51” маркийн гар утсыг бусдын, өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшин 650.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой шинжлэн судлав.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч Б.Б.А- нь 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 10 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Зулзагын голд байрлах Төмөрлөгийн үйлдвэрийн амралтын газраас Д.Д.У-ын эзэмшлийн “Самсунг А51” маркийн гар утсыг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр өмчлөгчид эргүүлэн өгөх, түүнчлэн холбогдох байгууллагад мэдэгдээгүй, өөрийн эзэмшилд авч гээгдэл эд хөрөнгийг завшсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

 

Хэргийн үйл баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах баримтаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

 

     1. Шүүгдэгч Б.Б.А- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Монтажны зураг авалтаар зулзага яваад ангийн хүүхдээс юм авах гэж яваад машины зогсоол дээрээс ногоон утас хэвтэж байсан. Тэгээд тэр утсыг эгчийн машинд орхиод явсан. Тэгээд тэр утсыг мартаад эгчийн машинд хонуулсан байна лээ. Маргааш нь авахад дуудлага ирсэн байсан боловч удалгүй утасных нь цэнэг дуусаад унтарсан. Тэгээд би тэр утсыг намар хот авч яваад түгжээг нь гаргуулаад ашигласан.” гэв.

2. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл...-Хонгор сумын 1-р баг Зулзагын голын Төмөрлөгийн үйлдвэрийн амралтын газар 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр иргэн Д.Д.У- нь Samsung A51 маркийн гар утсаа гээгдүүлсэн гэх бичгээр гаргасан гомдол мэдээллийг 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 19:00 цагт хүлээн авсан.  /хх 06/,

 

3. Хохирогч Д.Д.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М.У-гоос өөрийн гар утас болох Samsung A51 маркийн гар утсыг авах гээд асуухад гар цүнхэндээ үзээд байхгүй болохоор нь доош байрлах өрөө рүүгээ буусан. Тэгээд манай охин үүргэвчиндээ үзээд байхгүй байхаар нь ойр орчмоор хайхад олдоогүй. Тухайн үед манай охин машинаас буухдаа миний утсыг өмдний халаасанд хийгээд байрлаж байсан өрөөндөө ороод орон дээр суухад мэдэгдэж байсан. Тэгээд миний утсыг байрлаж байсан өрөөнд өмднийхөө халааснаас унагаасан байх гэж бодож байна.” гэх мэдүүлэг /хх 32/,

 

4. Насанд хүрээгүй гэрч М.М.У-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ээж бид хоёр хувцас сольсон өрөөнд, машинд , машинаас буугаад өрөө хоорондох замаар хайгаад олоогүй. ...Ээж бид хоёр гар утас алга болсон цагаас хойш залгахад дуудаж байсан. Шөнийн 1 цагт залгахад холбогдож байсан.” гэх мэдүүлэг /хх 35/,

 

5. Гэрч Д.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед монтажны зураг авч байсан болохоор М.У-гийн ээжийн гар утсанд анхаарал хандуулаагүй. Тухайн үед утас нь дуудаад байсан. Хүн аваагүй энд тэнд уначихсан байх, олдчих байх гэж бодсон. М.У-гийн хэлж байгаагаар машинаас буугаад өрөөнд орсон өөр газар яваагүй гэсэн болохоор өрөөнд сайн үзэж шалгаад гарч ирээгүй. Бас явсан зам, машинд ч үзээд олдоогүй.” гэх мэдүүлэг /хх 38/,

 

6. “Капитал зууч” ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт:

“Samsung A51” маркийн 32 GB багтаамжтай гар утас /хэрэглэж байсан/ 1ш нь 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 650000 төгрөг байна. /хх 42-43/,

 

7. “Юнител” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 05-01/7134 дугаартай албан тоот: “350678892433268 болон 357510192433263 имэй кодтой утсанд 888530** дугаарыг 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс хийж ашигласан байна. /хх 21/,

 

8. “Мобиком корпораци” ХХК-ийн Samsung A51 маркийн гар утасны баталгаат засварын хуудас имэй код 1 350678892433268, имэй код 2 357510192433263.” /хх 9/,

 

Шүүгдэгч Б.Б.А-гийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, бүрэн дунд боловсролын үнэмлэхийн тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, хаан банкны дансны хуулга, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 61-67/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.Б.А-г эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөлийнх гэдгийг  мэдсээр байж завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, 1.2 гэмт хэргийн  улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Б.Б.А-гийн “дахин ийм үйлдэл гаргахгүй” гэх тайлбар, гээгдэл эд зүйлийг биет байдлаар буцаан олгосон тухай тэмдэглэл /хх 28/ зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.А-д оногдуулсан торгох ялыг 9 сарын хугацаанд сар бүр 50000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон, эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгод нийцсэн, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Б.А- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба түүнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.


Хохирогч Д.Д.У- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гээгдэл эд хөрөнгөө буцаан авсан нь хавтаст хэргийн 28 дугаар хуудсанд авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөлийнх гэдгийг  мэдсээр байж завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.А-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.А-д оногдуулсан торгох ялыг 9 сарын хугацаанд сар 50000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

   4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.А- нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

   5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

   6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                    

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ

төлөх төлбөргүй гэж үзлээ.