Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/101

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0042/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Ганхуяг,

Улсын яллагч Ч.Мядагбадам,

Шүүгдэгч Ц.З-г оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Ц-н З-т холбогдох эрүүгийн 2218000000085 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Ц-н З /РД:........../, 19... оны .... дугаар сарын ....-ны өдөр Дархан-Уул аймгийн ...... суманд төрсөн, .....настай, эрэгтэй, дээд боловсролтой, лаборант мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн ........... засалчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, ..... сум, .... баг ... дүгээр байр ..... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Шүүгдэгч Ц.З нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч А.М-д .... хотод залуучуудын холбооны хүлээн авалтад бараа бүтээгдэхүүн нийлүүлж байгаа гэж худал хэлэн төөрөгдөлд оруулж 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ..... төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ..... төгрөгийг тус тус шилжүүлэн авч нийт .... төгрөгийг авсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч Ц.З “...гэм буруу дээр ямар нэгэн маргаан байхгүй, хуулийн зүйл заалтыг хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч А.М-н өгсөн: “2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 17 цаг 30 минутад зүс таних З гэх хүн ....... гэх фэйсбүүк хаягнаас залгаж ....... төгрөг зээлээч, би хүлээн авалтанд архи нийлүүлээд буцаад 4 хоногийн дараа мөнгийг чинь өгье гэсэн. Тэгэхээр нь би З-т итгээд түүний ...... тоот дансанд мөнгийг нь хийсэн. Маргааш нь буюу 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр дахин над руу залгаад архи нийлүүлэх гэсэн чинь мөнгө дутчихлаа нэмээд ..... төгрөг зээлээч, 1 хонуулаад өгье гэхээр нь би дахин ..... төгрөг шилжүүлсэн. Маргааш нь би З-н над руу залгасан дугаар руу залгаад мөнгөө нэхэх гэтэл холбогдахгүй байсан. Мөн фэйсбүүкдээ орохгүй байсан. Үүнээс хойш холбогдож чадаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6 дахь тал/,

Шүүгдэгч Ц.З-н яллагдагчаар өгсөн: “Би 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 15 цагийн орчим өөрийн зүс таних М-тэй фэйсбүүкээр яриад 10 хувийн хүүтэй .... төгрөг зээлээч, би .....хотод залуучуудын холбооны хүлээн авалт зохион байгуулж байна. Үүнд архи нийлүүлээд мөнгө нь ороод ирэхээр нь маргааш өгье гэж худал хэлээд ..... төгрөгийг ..... банкны .... дугаарын дансаар авсан. Авсан мөнгөнийхөө .... төгрөгөөр тэр даруй онлайн мөрийтэй тоглоом тоглоод алдсан. Ингээд маргааш нь дахин ..... рүү залгаж хүлээн авалтанд мөнгө дутаад байна гэж хэлээд .... төгрөг авсан. Авсан мөнгөөрөө дахин онлайн мөрийтэй тоглоом тоглоод дууссан. М-с авсан мөнгөө цахим мөрийтэй тоглоом тоглоод алдсан тул мөнгийг нь буцааж өгөх боломжгүй болоод гар утсаа унтраагаад дахин холбогдоогүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дахь тал/

 

Шүүгдэгч Ц.З-н ..... банк дахь .... тоот дансанд 20.. оны ... дүгээр сарын ...-ны өдөр “.....” гэсэн гүйлгээний утгатай ..... төгрөгийн орлого орсон тухай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 21 дэх тал/, шүүгдэгч Ц.З....н ..... банк дахь ..... тоот дансанд 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр “......” гэсэн утгатай ..... төгрөгийн орлого орсон тухай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 23 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.З нь өөрийн зүс таних А.М-с “..... хотод залуучуудын холбооны хүлээн авалт зохион байгуулж байна. Үүнд архи нийлүүлэхэд мөнгө хэрэгтэй байна” гэж хэлэн 2022 оны 1 дүгээр сарын 07-нд .... төгрөг, 2022 оны 1 дүгээр сарын 10-нд ... төгрөг, нийт ... төгрөг авч, уг мөнгөөрөө цахим мөрийтэй тоглоом тоглоод алдсан гэх үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх тогтоогдсон үйл баримт болох шүүгдэгч Ц.З зүс таних А.М-д “.... хотод залуучуудын холбооны хүлээн авалт зохион байгуулж байна. Үүнд архи нийлүүлэхэд мөнгө хэрэгтэй байна” гэж хэлэн мөнгө авч байгаа үйлдэл нь худал хэлэн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж эд хөрөнгийг нь шилжүүлэн авснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.М-д ... төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч А.М-н “...Уг залилуулсан хохиролыг Ц.З бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү... гэх хүсэлт /хавтаст хэргийн 38 дахь тал/-ээр нотлогдож байна.

Шүүгдэгч Ц.З нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа ба прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ц.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч Ц.З нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх ба анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 30 дахь тал/-ээр нотлогдож байна.

Шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Улсын яллагчаас шүүгдэгчийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг шүүгдэгч Ц.З нь хүлээн зөвшөөрч тохиролцсон ба энэ нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.З-н хувийн байдал, бусад орлого олох боломжийг харгалзан улсын яллагчийн саналаар түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 90.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  зүйогүй болохыг дурдаж байна.

Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ц-н З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.З-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.З-т оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд сар бүр 90.000 /ерэн мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.  

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.З-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.З-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.ИХТАМИР