Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 350

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б, Б.Э, Ч.У,

Б.Б, Ч.А нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Н.Ундрах,

            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Л.Баатар, Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Уын гаргасан давж заалдах гомдлоор Б.Б, Б.Э, Ч.У, Б.Б, Ч.А нарт холбогдох 1708010570336 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Б овгийн Б-ы Э, 1999 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Улаанбаатар хотын Налайх дүүрэг...... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:...../;

 

2. Б овгийн Бийн Б, 1991 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ....... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:..../,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 370 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн,

Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 167 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, 2017 оны 3 дугаар сарын 3-ны өдөр 1 жил 6 сар 18 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан;

 

3. М овгийн Ч-ын А, 1992 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Төв аймгийн Жаргалант сумын ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн ..... түр оршин суудаг гэх, /РД:...../,

Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 114 дүгээр зүйлийн 114.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан;

 

4. Б. овгийн Б.ы Б, 1992 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ах, эгч нарын хамт Дорнод аймгийн . тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:...../,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 568 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулиар 2 жилийн хорих ялыг өршөөн хасч, 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Багануур дүүргийн шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 250 дугаартай шүүгчийн захирамжаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар зүйлчилж ял оногдуулсныг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгож, 10 жил 1 сарын хорих ялыг 2 жил 24 хоног болгон өөрчилж, 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр  03 cap 25 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан;

 

5. Б. овогт Ч.н У, 1993 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эмэг эх, ах, эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн ....... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:....../,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2012 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хугацаа дуусч суллагдсан;

 

Холбогдсон хэргийн талаар:

1. Б.Э нь 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах KFC түргэн хоолны газарт үйлчлүүлж байсан иргэн Я.Үүрийнтуяагийн “Samsung S6 edge” загварын rap утсыг хулгайлан авч, бусдад 336.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. Б.Э, Б.Б нар нь бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 20-ны орой 22-23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саран бууз” нэртэй хоолны газарт үйлчлүүлж байсан иргэн Г.Мөнххуягийн эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолж “Samsung note2” загварын гар утсыг дээрэмдэн 108.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. Б.Э, Ч.А нар нь бүлэглэн 2018 оны 2 дугаар сарын 12-ны орой 20-21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 40 дүгээр байрны урд талд байсан иргэн Б.Адъяагийн эзэмшлийн 48-53 УБЧ улсын дугаартай, цэнхэр хөх өнгийн “Prius 20” загварын тээврийн хэрэгслийн шилийг хагалан, автомашинаас “Хараа” архи 5 ширхэг, “Соёрхол” архи 2 ширхэг, “Болор” архи 3 ширхэг, “Улаан шонхор” тамхи 2 блок, “Улаан шонхор” нарийн тамхи 1 блок, чихэр, хромон гутал 1 ширхэг, эрэгтэй хүний дээл 1 ширхэг, бэлэн 30.000 төгрөг зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 489.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. Б.Э, Б.Б нар нь бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 14-2а тоотод байрлах иргэн Г.Дулмаагийн Монгол гэрийн хаалгыг эвдэн хууль бусаар нэвтэрч, 40 инчийн “Toshiba” загварын зурагтыг хулгайлан авч, бусдад 510.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. Б.Э, Б.Б нар нь бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 14-14 тоотод байрлах иргэн Т.Мөнгөнхөлөгийн гэрт хууль бусаар нэвтэрч, 43 инчийн “Hitachi” брендийн зурагтыг хулгайлан авч, бусдад 639.200 төгрөгийн хохирол учруулсан,

6. Б.Э, Ч.У, Б.Б нар нь бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их дарь эхийн 4-42 тоотод байрлах иргэн Д.Амармэндийн гэрт хууль бусаар нэвтэрч, 32 инчийн зурагт, хөөрөг зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 390.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. Б.Б нь Б.Өлзийсайхантай бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 15 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байрны гадна иргэн Х.Билгүүний эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж, “LG-5” загварын гар утсыг дээрэмдэж, бусдад 315.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. Б.Б нь 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 18-314 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч М.Энхриймаагийн хоёр хөлөнд хутгалж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

 9. Ч.А нь 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдөр 17 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, 32 дугаар байрны орчим иргэн Р.Дэлгэрзаяагийн нуруун тус газар нь хутгалж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Б.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Ч.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар,

Б.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Ч.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.... овогт Б.ы Эийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон,

Б овогт Б.ы Бийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон,

Б овогт Б.ийн Бг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан,

М. овогт Ч.ын Аыг хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн,

            Б овогт Ч.н Уыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар Б.Эийг 05 жил 05 сарын хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хорих ялаар,

            Б.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 05 жил 01 сарын хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жил 01 сарын хорих ялаар,

          Б.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жил 06 сарын хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 01 жилийн хорих ялаар,

          Ч.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 02 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Ч.Уыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 02 жилийн хорих ялаар тус тус шийтгэж,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар Б.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар оногдуулсан 05 жил 05 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 07 жил 05 сарын хугацаагаар,

          Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар оногдуулсан 05 жил 01 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 жил 01 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 07 жил 02 сарын хугацаагаар,

          Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 жил 06 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 01 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 03 жил 06 сарын хугацаагаар,

          Ч.Аод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 02 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн 08 цагийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлж 720:8=90 хоног буюу 03 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 02 жил 03 сарын хугацаагаар тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Б.Б, Б.Б, Ч.У, Б.Э, Ч.А нарын эдлэх ялуудыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан Б.Бгаас 54.000 төгрөг, Б.Эээс 54.000 төгрөг тус тус гаргуулж Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 17-346 тоотод оршин суух ГЕ87082619 регистрийн дугаартай Г.Мөнххуягт, Б.Эээс 336.000 төгрөг гаргуулж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 11-210а тоотод оршин суух ЖО71043063 регистрийн дугаартай Я.Үүрийнтуяад, Б.Боос 255.000 төгрөг, Б.Эээс 255.000 төгрөг тус тус гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 14-2а тоотод оршин суух АЧ95032203 регистрийн дугаартай Г.Дулмаад, Б.Эээс 319.600 төгрөг, Б.Боос 319.600 төгрөг тус тус гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 14-14 тоотод оршин суух ЗБ73032106 регистрийн дугаартай Т.Мөнгөнхүлэгт, Б.Эээс 244.500 төгрөг, Ч.Аоос 244.500 төгрөг тус тус гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 40-01 тоотод оршин суух ЛЮ77012373 регистрийн дугаартай Б.Адьяад, Б.Боос 157.500 төгрөг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 27-63 тоотод оршин суух УШ95030231 регистрийн дугаартай Х.Билгүүн нарт тус тус олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг камерийн бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шаргал өнгийн иштэй хутга, хар өнгийн иштэй 2 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Б.Б, Б.Э, Б.Б, Ч.У, Ч.А нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, Б.Б цагдан хоригдсон хоноггүй, Ч.У бусдад төлөх төлбөргүй, хохирогч Р.Дэлгэрзаяа баримтаа бүрдүүлж хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Б.Эийн цагдан хоригдсон 246 хоног, Б.Бийн 205 хоног, Ч.Аын 171 хоног, Ч.Уын  205 хоногуудыг тэдгээрийн эдлэх ялд тус тус оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Б.Э, Б.Б, Ч.У, Ч.А нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ч.У тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Надад оногдуулсан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна.

Учир нь, миний бие бусдад уруу татагдан согтууруулах ундааны зүйл хэрэглэснээр өөрийн биеэ эрүүл ухаанаар сэтгэж залж чадахааргүй байдалд байсан ба тус гэмт хэргийг үйлдэхэд миний сэдэл байгаагүйг бусад шүүгдэгч, гэрч нар нотолдог. Тус гэмт хэрэгт миний бие тохиолдлын шинж чанартай, идэвхгүй байдлаар оролцсоноо хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ухамсарлан 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл нийт 205 хоног цагдан хоригдохдоо гэм буруугаа маш их ойлгож, дахин гэмт хэрэг үйлдэхгүй, нийгэмтэйгээ хөл нийлүүлэн алхаж, ирээдүйн амьдралдаа анхаарч, амьдралдаа зөв алхам хийхэд минь туслалцаа үзүүлж, уг ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

 

Прокурор Н.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.У нь хулгайн гэмт хэрэгт хамтран оролцсон болох нь хангалттай тогтоогдсон. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Ч.Уод 2 жилийн хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

 

1.Шүүгдэгч Б.Э нь ганцаараа болон Ч.А, Б.Б, Ч.У нартай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл 5 удаагийн үйлдлээр  бусдын эд хөрөнгө хулгайлж, 2.364.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

-Б.Бтай бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 20-ны орой 22-23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саран бууз” нэртэй хоолны газарт үйлчлүүлж байсан иргэн Г.Мөнххуягийн эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолж, “Samsung note2” загварын гар утсыг дээрэмдэн авч, 108.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

 

2. Шүүгдэгч Б.Б нь Б.Этэй бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 20-ны орой 22-23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саран бууз” нэртэй хоолны газарт үйлчлүүлж байсан иргэн Г.Мөнххуягийн эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолж, “Samsung note2” загварын гар утсыг дээрэмдэн авч, 108.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

-2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 18-314 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч М.Энхриймаагийн хоёр хөл рүү нь хутгалж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

 

3. Шүүгдэгч Ч.А нь Б.Этэй бүлэглэн 2018 оны 2 дугаар сарын 12-ны орой 20-21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 40 дүгээр байрны урд талд байсан иргэн Б.Адъяагийн эзэмшлийн 48-53 УБЧ улсын дугаартай, цэнхэр хөх өнгийн “Prius 20” загварын тээврийн хэрэгслийн шилийг хагалан, автомашин дотроос эд хөрөнгө хулгайлан авч, бусдад 489.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

-2018 оны 6 дугаар сарын 5-ны өдөр 17 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, 32 дугаар байрны орчим иргэн Р.Дэлгэрзаяатай маргалдан түүний нуруун тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг,

4. Шүүгдэгч Б.Б нь Б.Э, Ч.У нартай бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл 3 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлж, 1.539.200 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэргийг,

- Б.Өлзийсайхантай бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 15 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байрны гадна иргэн Х.Билгүүний эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж, “LG-5” загварын гар утсыг нь дээрэмдэн авч, бусдад 315.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

 

5. Шүүгдэгч Ч.У нь Б.Э, Б.Б нартай бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их дарь эхийн 4-42 тоотод байрлах иргэн Д.Амармэндийн гэрт хууль бусаар нэвтэрч, 32 инчийн зурагт, хөөрөг зэрэг хөрөнгийг хулгайлан авч, бусдад 390.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

Хохирогч Я.Үүрийнтуяагийн “...Би 2017 оны 10 дугаар сарын 14-ний өглөө 11 цагийн үед KFC түргэн хоолны газар үйлчлүүлж байтал гаднаас зүс үл таних 16-18 орчим насны жижигхэн биетэй залуу орж ирээд шууд хоол хоол гээд дайраад байхаар нь цааш түлхээд үйлчлэгчийг нь дуудтал нөгөө хоол хоол гээд байсан залуу учиргүй хараалын үг хэлээд доошоо буугаад яваад өгсөн, ...гэтэл ширээн дээр байсан “Samsung S6” загварын гар утас хулгайд алдагдсан байсан. ...” гэх мэдүүлэг /3хх 195-197/,

хохирогч Г.Мөнххуягийн “...2017 оны 8 дугаар сарын 20-ны орой 22 цаг өнгөрч байхад “Саран бууз” гэх нэртэй хоолны газарт орж үйлчлүүлээд сууж байтал гаднаас үл таних хоёр эрэгтэй орж ирээд нэг залуу нь миний араас хоолой хэсгээр гараараа боохоор нь би эргэж хараад тэр залууг болиулах гээд ноцолдож байхад тэр залуутай хамт орж ирсэн залуу нь миний ширээн дээр тавьсан байсан “Samsung Note2” загварын гар утсыг аваад тэр хоёр залуу гараад гүйгээд яваад өгсөн. ...” гэх мэдүүлэг /1хх 15-17/,

хохирогч Б.Адъяагийн “...Би 2018 оны 2 дугаар сарын 12-ны орой 19 цаг өнгөрч байхад байрны гадаа 48-53 УБЧ улсын дугаартай автомашинаа байрлуулаад 20 цаг өнгөрч байхад машин дээрээ ирэхэд жолооч талын жижиг гурвалжин шилийг хагалж, дотор нь байсан эд зүйлс алдагдсан байсан. ...” гэх мэдүүлэг /1хх 86-88/,

хохирогч Г.Дулмаагийн “...2018 оны 5 дугаар сарын 30-ны өглөө гэртээ ирэхэд манай гэрт хулгай орж, 40 инчийн “Toshiba” загварын зурагт, 2 удирдлага хулгайд алдагдсан байсан. ...” гэх мэдүүлэг /4хх 103-104/,

хохирогч Т.Мөнгөнхөлөгийн “...2018 оны 5 дугаар сарын 31-ний өглөө 07 цаг 10 минутын үед гэрээ цоожилж гараад орой 23 цаг 59 минутын үед гэртээ ирэхэд гэрээс зурагт алга болсон байсан. ...” гэх мэдүүлэг /3хх 133-134/,

хохирогч Д.Амармэндийн “...Би 2018 оны 7 дугаар сарын 3-ны өглөө 10 цагийн үед ажилдаа яваад 21 цаг 55 минутын үед ирэхэд манай гэрийн хаалга онгорхой байсан, ...гэрээс 32 инчийн лед зурагт болон хөөрөгний нэрийг нь мэдэхгүй байна, аавын барьж байсан хөөрөг байхгүй байсан. ...” гэх мэдүүлэг /2хх 202-204/,

хохирогч Х.Билгүүний “...2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр автобуснаас буугаад алхаж явж байтал миний араас нэг танихгүй залуу намайг боож унагаагаад байж байтал бас нэг танихгүй залуу урдаас ирээд миний баруун өмдний халаасанд байсан гар утсыг аваад зугтаасан. ...” гэх мэдүүлэг /2хх 133-134/,

хохирогч М.Энхриймаагийн “...22 цагийн үед эмнэлгээс гараад Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 18-314 тоотод байрлах нийтийн байранд ирсэн чинь Б, авга ах Мөнхбаатар, түүний найз гэх эрэгтэй гурвуулаа унтаж байсан. Байрны эзэн архи уулаа гээд аашлаад байсан. ...Бгийн хоёр дүү ирэхээр нь би “Б архи уугаад байна, та хоёр яв” гээд явуулсан чинь Б “чи мартын 8-ны баяраар бас гадуур найзуудтайгаа яваад ирээ биз дээ” гээд бид хоёр хэрэлдээд би уур хүрээд түүний нүүрэнд гараараа цохиод авсан чинь Б намайг шал руу түлхэж унагаагаад шүүгээн дээр байсан хутга аваад зүүн хөлийн арын шөрмөс хэсэгт хутгаар хатгаад дахиад баруун хөлийн шилбэнд нэг удаа хатгаад цамцаар боогоод цус тогтоосон, ...зүүн, баруун шилбэний хойд хэсэгт хоёр удаа хатгасан, зүүн хөлийн шөрмөс тасалсан. ...” гэх мэдүүлэг /1хх 199-202/,

хохирогч Р.Дэлгэрзаяагийн “...2018 оны 6 дугаар сарын 5-ны орой 19 цагийн үед Даашка бид хоёр төв замаараа хойшоо гараад 32 дугаар байрны аркаар гараад явж байхад Болдоо танихгүй залуугийн хамт араас ирсэн. Тэр танихгүй залуу намайг “хоёулаа хүнгүй газар очиж зодолдъё” гэхээр нь “ах нь хүнтэй зодолдохгүй, чи архи уумаар байгаа бол дагаж яваад уухгүй юу” гэж хэлээд зогсож байхад манай эхнэр Ганчимэг ирээд “юу болоод байгаа юм бэ, та нар больцгоо” гэхэд тэр залуу Ганчимэгийн шанаа руу гараа атгаж байгаад нэг удаа цохихоор нь “чи эмэгтэй хүн яаж байгаа юм бэ” гэж хэлээд араас нь тэвэрч аваад түлхээд цаашлуулаад эргэж хараад явахад миний ар нуруу руу юмаар хатгах шиг болохоор нь эргээд хартал гарт нь жижиг хар иштэй хутга барьсан, над руу дайрахаар нь би хутгатай гарыг барьж авах гэсэн чинь амжаагүй. Дахиад миний нуруу руу хатгасан. ...” гэх мэдүүлэг /2хх 50-51/,

гэрч С.Гүльназ /1хх 55-56/, Б.Чулуунцэцэг /1хх 65/, Ц.Наранчимэг /1хх 123-125/, Г.Гантуяа /1хх 126-127/, Б.Баярмаа /1хх 178-179/, О.Шинэбаяр /1хх 212/, Д.Ганчимэг /2хх 56-57/, Ж.Бямбаа /2хх 58-59/, Н.Амгаланбаатар /2хх 136-137/, О.Шура /2хх 138-139/, А.Мөнхбат /3хх 233-235/, О.Дэмчигноров /4хх 124/, М.Мөнхбат /4хх 125/, Ж.Алтанхуяг /5хх 20-22/, Н.Мөнхцогт /5хх 23-24/ нарын мэдүүлэг,

шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд /3хх 210/, /1хх 28/, /1хх 35/, /1хх 106/, 5хх 28/, /1хх 113/, /4хх 122,127/, /4хх 129-130/, /5хх 33/, /5хх 35/, /2хх 166, 177/, /1хх 216/, /2хх 115/,

хохирогч М.Энхриймаагийн биед хүндэвтэр, хохирогч Р.Дэлгэрзаяагийн биед хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3728, 7297 дугаартай дүгнэлтүүд /1хх 204/, /2хх 61/,

хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ /1хх 46-47/, /1хх 90-91/, /2хх 144-146/, /2хх 210-211/, /3хх 143-144/, /3хх 237-238/, /4хх 109-110/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 60-62/, /1хх 186-189/, /2хх 40-44/, 2хх 124-125/, /2хх 196-200/, /3хх 101-104/, /4хх 87-89/,

эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2хх 207/ болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байх ба эдгээрийг үндэслэн Ч.А, Ч.У нарыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд, Б. Э,  Б.Б, Б.Б нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэм буруутайд, Б.Бг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд, Ч.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Б.Б, Ч.У, Ч.А нарын хэргийн зүйлчлэл тохирсон, шүүхээс тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүхээс шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус зааснаар 3 жил 6 сарын хорих ял,

Ч.Аод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг тус тус зааснаар 2 жил 3 сарын хорих ял,

Ч.Уод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Харин Б.Э, Б.Б нарыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. Тодруулбал:

 

2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эс үүсвэр болгосон” гэх онц хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүлийн хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж болгосон байхыг хамааруулж ойлгох ба шүүгдэгч Б.Эийн ганцаараа болон Ч.А, Б.Б, Ч.У нартай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл 5 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлж, 2.364.200 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Б.Бийн Б.Э, Ч.У нартай бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл 3 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлж, 1.539.200 төгрөгийг хохирол учруулсан үйлдлүүдийн цаг хугацаа, учруулсан хохирол зэргээс үзэхэд дээрх шинжийг бүрэн агуулсан гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, Б.Э, Б.Б нарын үйлдэлд “энэ гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эс үүсвэр болгосон” гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хэргийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, Б.Эт 3 жил 6 сарын, Б.Бт 3 жил 1 сарын хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ч.У нь “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Шүүгдэгч Ч.Уын анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 жилийн хорих ял болгон багасгаж, Ч.Уын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн “шүүх бүрэлдэхүүн өөрчлөн томилох тухай” захирамжид шүүгдэгч Б.Б нарт холбогдох хэрэгт шүүгч Б.Дашдондов, Л.Баатар, Г.Ганбаатар нарыг томилохдоо Л.Баатар нарын нэрийг засварлан гараар бичсэн байгааг анхааруулан тэмдэглэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Б.Э, Б.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчлэн ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Б.. овогт Б.Э.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон,

Б овогт Б.ы Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон,...” гэснийг “Боржигин овгийн Бат-Оюуны Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон,

Б овгийн Б.ы Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон,...” гэж,

2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар Б.Эийг 05 жил 05 сарын хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хорих ялаар,

            Б.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 05 жил 01 сарын хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жил 01 сарын хорих ялаар,...,

Ч.Уыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 02 жилийн хорих ялаар...” гэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Б.Эийг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар,

            Б.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жил 01 сарын хорих ялаар,...,

            Ч.Уыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хорих ялаар...” гэж,

            3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтуудад зааснаар Б.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар оногдуулсан 05 жил 05 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 07 жил 05 сарын хугацаагаар хорих ялаар,

          Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар оногдуулсан 05 жил 01 сарын хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 жил 01 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 07 жил 02 сарын хугацаагаар хорих ялаар,...” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар Б.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 3 жил 5 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 5  тав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар,

          Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 5 /тав/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар,...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

         

          3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

           

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

                                    ШҮҮГЧ                                                           Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                                    ШҮҮГЧ                                                          Л.ДАРЬСҮРЭН