Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/110

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                     

 Хэргийн индекс:166/2022/0095/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагч Г.Уянга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ч-,

Шүүгдэгч Б.Б.О- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар ****ийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О-т холбогдох эрүүгийн 2218000000092 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 02-ний өдөр хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1975 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б.О-

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б.О- нь 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Есөн ****” нэртэй хүнсний дэлгүүрийн гадна иргэн Ж.Ж.Э-ын нүүр хэсэгт өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар ****ийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой шинжлэн судлав.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар ****ийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч Б.Б.О- нь 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Есөн ****” нэртэй хүнсний дэлгүүрийн гадна Ж.Ж.Э-ыг “А-тай муухай харьцлаа” гэдгээр шалтаглан, түүнийг өмөөрөн түүний эрүүл мэндэд “нэг шүдний хугарал, духанд зулгаралт, хуйханд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

 

Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Б.Б.О- нь хохирогч Ж.Ж.Э-ыг “А-тай муухай харьцлаа” хэмээн зодсон үйлдэл, хохирогчид учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогдож байна гэж дүгнэлээ.

 

Хэргийн үйл баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах баримтаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

 

     1. Шүүгдэгч Б.Б.О- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Үйлдсэн хэргээ зөвшөөрч байна. Миний буруутай үйлдэл байгаа. 500000 төгрөг хохирогчид өгсөн.” гэв.

     2. Хохирогч Ж.Ж.Э- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2022.02.04-ний орой тамхи авах гэж ороод, А- гээд залуутай таарсан. Манай нүүрс оруулдаг, ямаа самнадаг хүн ганц юм аваад өг гэхээр нь авч өгсөн. А-тай байж байгаад 2 татсан, би болно гээд, А-тай юм яриад байж байтал Б.Б.О- буцаж орж ирээд, нэг татсан. Намайг гараад явахад Б.О- араас гарч ирээд намайг хавсарч унагаагаад босох гэж байхад нүүр лүү өшиглөөд, “яаж байгаа юм бэ” гэхэд зугтсан. Бид хоёрын хооронд маргаан гараагүй. Бага зэргийн согтолттой байсан. Аль аль нь уусан байсан. Би Харзтай гэдэг эмнэлэг дээр шүд хийлгэхэд ямар үнэтэй вэ гэхэд 2,5 сая төгрөг буйланд суулгадаг гэж хэлсэн. Шүдээ хийлгэж чадаагүй гэв

3. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл...-Ж.Ж.Э-ын биечилж гаргасан “2022 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 05-ны өдрийг шилжих шөнө “Б.О- гэх хүнд цохиулсны улмаас үүдэн шүд унасан”  гэх гэмт хэргийн талаарх гомдлыг 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 02:35 цагт хүлээн авав.  /хх 01/,

 

4. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл:

“...Б.Б.О- нь иргэн Ж.Ж.Э-ыг газар унагаж байгаа дүрс бичлэг хадгалагдсан байсныг хуулбарлан авав. /хх 02/,

 

5. Яллагдагч Б.Б.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн үед бага зэрэг архи уучихсан байсан. Ж.Ж.Э- нь А- гэх залуутай их муухай харилцаад байсан. Би тухайн үед А-г өмөөрөөд Ж.Ж.Э-ыг газар унагаж байгаад өшиглөчихсөн. Надад өшиглүүлснээс болоод Ж.Ж.Э-ын үүдэн шүд унасан байсан.” гэх мэдүүлэг /хх 35/,

 

6. Гэрч Ө.М- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...“Есөн ****” нэртэй хүнсний дэлгүүрийн О- эгч рүү залгаад Ж.Э-ыг асуухад А-тай дэлгүүрт байна гэж хэлсэн. Тэгээд 1 цагийн дараа Отгоо эгч рүү дахин залгаад Ж.Э-ыг асуухад гадаа Б.О- А- хоёрын хамт байна, маргалдаад байх шиг байна, чи ирэхгүй бол болохгүй нь гэж байсан. Тэгээд би 20 орчим минутын дараа “Есөн ****” хүнсний дэлгүүрт очиход хаалттай гадаа нь хүн байгаагүй тул Б.О-ын гэрт очиход Ж.Э- Б.О- нар байсан. Тухайн үед Ж.Э-ын амнаас цус гарсан дээд талын үүдэн шүд нь унасан, мөн зэргэлдээ хоёр шүд нь хөдөлсөн, Б.О- намайг өшиглөсөн гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх 16/,

 

7. Гэрч Ш.О- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ж.Э- архи ууж байхдаа муухай харилцаад дээрэнгүй байсан. Юу яриад байгааг ойлгоогүй тул дэлгүүрээс гараад Ж.Э-ыг газар унгаж байгаад нэг удаа нүүр рүү өшиглөчихсөн юм. Надад өшиглүүлснээс болоод Ж.Ж.Э-ын үүдэн нэг шүд нь уначихсан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх 18/,

 

8. Гэрч Х.А- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр тосгоны эцсийн буудал дээр байдаг “Есөн ****” хүнсний дэлгүүрт хүн хүлээгээд зогсож байхад Ж.Э- ах гаднаас орж ирсэн. Ж.Э- ах дэлгүүрээс нэг шил архи аваад бид хоёр уг архиа дэлгүүр дотор задлаад уусан, архи талдаа орж байхад гаднаас Б.О- ах орж ирсэн. Ингээд бид 3 хамт ууцгаасан. Тэгээд бид 3 дэлгүүрээс хамт гарсан, дэлгүүрийн гадна Ж.Э- ах руу Б.О- ах уурлаж байгаа бололтой маргалдсан, тэгээд Б.О- ах дэлгүүрийн гадна Ж.Э- ахыг татаж газар унагаад өшиглөсөн. Хаана нь өшиглөсөн талаар мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх 20/,

 

9. Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 207 дугаартай шинжээчийн дүгнэлт:

-Ж.Ж.Э-ын биед нэг шүдний хугарал, духанд зулгаралт, хуйханд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо ****ийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Ж.Ж.Э-ын биед илэрсэн духанд зулгаралт, хуйханд цус хуралт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, хамрагдах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Ж.Ж.Э-ын биед илэрсэн нэг шүдний хугарал нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5%-иар буюу бага хэмжээгээр алдагдуулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Ж.Ж.Э-ын биед илэрсэн гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон цаг хугацаанд буюу 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр үүссэн байж болно.” /хх 25-26/,

 

 

Шүүгдэгч Б.Б.О-ын хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, байнга оршин суух хаягийн лавлагаа /хх 40-42/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 47/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар ****ийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокуророос ****чилж ирүүлсэн хэргийн ****члэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.Б.О-ыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар ****ийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн ****, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар ****ийн 1 дэх хэсгийн 1.1 анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар ****д заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Б.Б.О-ын гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч Ж.Ж.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “гомдолгүй” гэх тайлбар, шүүгдэгчийн өмгөөлөгчийн “гэм буруугаа сайн дураараа хүлээж байгаа, хувийн байдал, эрүүл мэндийн байдал, 8 настай хүүхэдтэй” зэргийг  харгалзан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү гэх тайлбар зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар ****ийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар ****ийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.О-т  оногдуулсан торгох ялыг 5 сарын сар бүр 90000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон, эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгод нийцсэн, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Б.О- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба түүнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар ****ийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Хохирогч Ж.Ж.Э- нь шүд хийлгэх төлбөрт 2500000 нэхэмжилж байгаа ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд холбогдох нотлох баримтаа ирүүлээгүй байна.

Шүүгдэгч Б.Б.О- хохирол төлбөрт 500000 төгрөг төлсөн болох нь хавтаст хэргийн 52 дугаар хуудсанд авагдсан баримтаар тогтоогдож байх ба хохирогчийн 2500000 төгрөгийн нэхэмжлэлээс үлдэх 2000000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан 1 ширхэг CD бичлэгийг хэргийн хадгалзах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар ****ийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар ****д тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар ****ийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар ****ийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.О-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар ****ийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.О-т оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 90000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

   4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар ****ийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.О- нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

   5.Хохирогч Ж.Ж.Э-ын 2500000 төгрөгийн нэхэмжлэлээс 500000 төгрөг төлөгдсөнийг дурдаж, хохирогч нь үлдэх 2000000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

   6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

   7.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

   8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   10.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ