| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 183/2017/02903/И |
| Дугаар | 181/ШШ2018/00422 |
| Огноо | 2018-02-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 181/ШШ2018/00422
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ....... тоотод оршин суух, . Ц.Г /Регистрийн дугаар:.-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: . тоотод оршин суух, .... овогтой . Б.О/Регистрийн дугаар: ..д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 10.000.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Г.Баттогтох, гэрч Ц.Халиунаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Оэс дараах шалтгааны улмаас үүдэлтэй 12 000 000 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнд: Би өөрийн охин Ц.Халиунаагийн ажил амьдралыг дэмжих зорилготойгоор 3 жилийн өмнө өөрийн ээжийн 1 өрөө байрыг Хас банкинд тавьж барьцаалан 24.000.000 төгрөг бэлнээр охиндоо сар бүр төлбөрөө өөрөө төлөөрэй хэмээн өгч байсан. Энэ үед охин Ц.Халиунаа нь Б.Отэй хамтран амьдарч байсан ба 5 ба 6 сарын төлөлтөөсөө эхлэн мөнгөө төлж чадахгүй байна туслаарай, мөнгө зээлээч гэх болсноор миний бие асуудалд нухацтай хандан охиноосоо асууж бүх үнэнийг мэдсэнээс гадна ямар ч мөнгөгүй болсныг нь ойлгон ээжийнхээ байрыг алдахгүйн тулд ахаасаа мөнгө зээлж банкны барьцаанаас зээлийг чөлөөлсөн. Б.Б.Оминий охинтой 2 жил хамт амьдрахдаа охиныг жирэмсэн болгож, өөр хүүхнүүдтэй орооцолдож, миний охиндоо өгсөн 24.000.000 төгрөгийн 12.000.000 төгрөгийг Б.Б.Оөөрийн хувийн хэрэгцээндээ захиран зарцуулаад нотариатаар батлуулсан баримт байдаг. Үүнээс 2 сая төгрөгөөр машинаа барьцаанаас авахад, Б.Б.Отөрсөн өдрөө тэмдэглэхэд 1.000.000 төгрөг, дахин машинаа барьцаанаас авахад н.Анхаагаас 1.800.000 төгрөг, мөрийтэй тоглоомонд алдсан 1.600.000 төгрөг, аппарат, цаг, гинж барьцаанаас авахад 1.900.000 төгрөг, байрны түрээс, лангууны түрээс 1.000.000 төгрөг төлөх гэх зэргээр мөнгийг зарцуулсан байдаг. Б.Б.Оөөрөө хүлээн зөвшөөрч 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр миний охин Ц.Халиунаа, Б.Б.Обид гурав нотариат орж 24.000.000 төгрөгийн 12.000.000 төгрөгийг 2 жилийн хугацаанд хүүгүйгээр сар бүр 420.000 төгрөгөөр 2 жил төлж дуусгахаар гэрээ хийсэн боловч Б.Б.О2.000.000 төгрөг өгөөд дахиж мөнгө олж өгч чадахгүй шүүхдээд аваарай гээд өгөхөө больсон. 2016 оны 11 сараас хойш одоог хүртэл нэг ч төгрөг төлөөгүй ба ам хэлээр доромжлон шүүхдээд авахыг харнаа хэмээн хараан зүхэж байна. Иймд Б.Оэс 10.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Би охиндоо өгсөн мөнгийг нэхэмжлээгүй. Харин хариуцагч Б.Од 2016 оны 2 дугаар сард бэлнээр 2.000.000 төгрөг зээлсэн. Уг мөнгийг тэрээр төлсөн. Дараа нь 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 10.000.000 төгрөгийг бэлнээр түүнд хүлээлгэн өгсөн. Улмаар зээлийн гэрээг нотариатаар батлуулсан. Иймд уг гэрээний дагуу нэхэмжилж байгаа болно гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Би иргэн Ц.Халиунаатай 2013 оны дунд үед танилцсан. Найз нөхдийн харилцаатай байж байгаад тодорхой хугацаанд үерхэж, нөхөрлөсөн. Гэхдээ ямар нэгэн байдлаар хамт амьдарч, гэр бүлийн харилцаа үүсгэж байсан удаагүй. Гэвч Ц.Халиунаа над дээр байнга ирж, өөрийгөө миний найз эмэгтэй мэт ханддаг байсан. 2014 оны 9 дүгээр сард би өөрийн гэсэн Б.О.М.Б брэндийн дэлгүүрийг нээж байсан. Намайг ажил орлоготой байгааг Ц.Халиунаа мэдээд 2014 оны 9 дүгээр сард би өөрийн гэсэн найз охинтой байхад над дээр ирж, “Энэ эмэгтэйгээсээ салчих, хоёулаа сайхан амьдаръя” гээд ирж байсан. Тэр үед над дээр их мөнгөтэй ирж байсан. Хоёулаа энэ мөнгийг өсгөөд, сар бүр хүүг нь төлөөд явбал мөнгөтэй болох боломж байна гэж хэлсэн. Миний ажил, орлого нэгэн хэвийн үргэлжилж байсан. Гэхдээ би өөрийн ажил, амьдралдаа ямар нэгэн байдлаар Ц.Халиунаагийн авчирсан мөнгөнөөс хэрэглэж байгаагүй. Ц.Халиунаа тэр мөнгөө өсгөх бус банкны зээл, хүүндээ төлдөг байсан. Нэхэмжлэлд дурдсан 24.000.000 төгрөгийн зээлийн 12.000.000 төгрөгийг намайг авч захиран зарцуулсан гэх үндэслэлгүй, баримтгүй зүйл бичсэн байна. Хэрэгт авагдсан “Зээлийн гэрээ” гэх хүчин төгөлдөр бус гэрээ нь 2016 оны 3 дугаар сарын 31-нд хийгдсэн байна. Тус гэрээ хийгдсэн өдрөөс 1-2 хоногийн өмнө Ц.Халиунаа нь надтай цуг байхдаа ээжтэй хоёулаа уулзъя гэсэн. Нотариатын гадаа бид хоёрыг дуудсан. Тэгээд нотариат руу ороход учир битүүлэг гэрээ хийсэн цаасан дээр намайг гарын үсэг зур гэсэн. Би үгүй ээ, зурахгүй гэж хэлсэн. Гэтэл тус нотариат болон Ц.Халиунаа, түүний ээж нар урдаас үгсэн тохиролцож тооцоолж гэрээг бэлдсэн байсныг дараа нь би ойлгосон. Тэгээд зурахгүй гэхэд Ц.Халиунаа болон Ц.Г нар уйлан, бүр сүүлдээ намайг цохиж зурахыг шаардсан. Тэр үед тус өрөөнд камер байсан ба одоо шалгавал бичлэг нь устаагүй бол гарч ирэх ёстой юм. Нотариат гэх тэр хүн нь манайх хаах гэж байна хэмээн намайг шавдуулж байх газаргүй болгосон. Тэгээд би аргаа баран “за би үүн дээр зуръя, гэхдээ ямар нэгэн байдлаар би огт аваагүй мөнгөтэй холбоотой зүйл дээр зурж байгаа шүү” гэдгийг нотариатад маш сайн хэлсэн байдаг”. Би хуулийн мэдлэг муу тул түүн дээр алдаа гаргасан. Гэхдээ одоо бодоход зээлийн гэрээ гэж хүнээс мөнгө хуульд заасны дагуу зээлэн аваад гэрээ байгуулвал тэр гэрээ хүчинтэй байдгийг ойлгосон юм. Тус 12.000.000 төгрөгийг зарцуулсан зүйлсийн талаар бичсэн байна. Энэ талаар ямар нэгэн баримт байхгүй, үндэслэлгүй зүйл. Харин ч би Ц.Халиунаатай тодорхой хэмжээнд цуг байх үедээ өөрийн түрээсийн байранд, өөрийн мөнгөөрөө амьдруулдаг байсан. Гэхдээ эр хүний хувьд би түүнд зориулсан мөнгөө нэхэж үзээгүй. Би ямар нэгэн байдлаар мөнгө аваагүй боловч Ц.Халиунаатай тодорхой хэмжээнд үерхэж, нөхөрлөж, жирэмсэн хүртэл болж байсан учраас эмэгтэй хүн гэдгээр нь өрөвдөж хайрлаж, түүний охиныг бодож 2.000.000 төгрөгийг боломжоороо өгсөн. Гэтэл улам давран надаас хуурамч гэрээгээр далимдуулан мөнгө байнга нэхдэг болсон. Ц.Халиунаагаас салахдаа би өөрийн 2013 онд үүсгэсэн байгуулсан брэндийн хувцас лангуугаа үлдээн өгч байсан. Лангууны түрээсийн гэрээ нь миний нэр дээр байхад Ц.Халиунаа нь түрээсээ төлөхгүй намайг 1.800.000 төгрөгийн өрөнд оруулж, шүүх дээр дуудуулж байсан. Тэр үед тус мөнгийг мөн би төлж дуусгасан. Нэхэмжлэлд бичээд байгаа зүйлс бүгд буруу ташаа хүнийг гүтгэсэн гүтгэлгийн шинжтэй, намайг нэг луйварчин шинжтэй тайлбарласанд би гомдолтой байна. Иймд миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Ц.Г нь Б.Од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргав.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 10.000.000 төгрөгийг хариуцагч Б.Од бэлнээр шилжүүлсэн, энэ тухай баталгаажуулж мөн өдрөө зээлийн гэрээг бичгээр байгуулсан, гэрч Ц.Халиунаа нотлоно гэж тайлбарлаж байх бөгөөд хариуцагч зээлийн хөрөнгийг бодитоор шилжүүлэн аваагүй гэж маргав.
Зохигчид 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр нэг талаас зээлдүүлэгч 10.000.000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүүгүйгээр эргүүлэн төлөхөөр тус тус харилцан тохиролцож 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр бичгээр зээлийн гэрээг байгуулжээ.
Зохигчид зээлийн гэрээнд гарын үсэг зурсан үйл баримтад маргаагүй ч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт ...мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцохоор заасан бөгөөд дээрх бичгийн гэрээнд тусгагдсан 10.000.000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэн өгсөн гэх баримтгүй тул талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй, нэхэмжлэгч гэрээний үүргийг хариуцагч Б.Оэс мөн шаардах эрхгүй байна гэж дүгнэв.
Шүүх хуралдаанд гэрч Ц.Халиунаас “мөнгийг Б.Од 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр бэлнээр хүлээлгэн өгөхөд хамт байлцсан” гэж мэдүүлж байх хэдий ч гэрчийн мэдүүлгийг дэмжих бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүйгээс гадна нэхэмжлэгч зээлийн хөрөнгийг шилжүүлснээ баримтаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “2014 онд охин Ц.Халиунаад өгсөн мөнгөний тал хувийг Б.Б.Озарцуулсан” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон ч шүүх хуралдаанд 2016 оны 3 дугаар сарын 31-нд бэлнээр зээлийн хөрөнгийг хариуцагчид шилжүүлсэн гэж зөрүүтэй тайлбарласныг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-д заасныг баримтлан Б.Оэс 10.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ О.ОДГЭРЭЛ