Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2018/00485

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

            Нэхэмжлэгч:   тоотод оршин суух,   овогт   С.Р/Регистрийн дугаар: /-ын нэхэмжлэлтэй 

Хариуцагч:   тоотод оршин суух Х  овогт   Б.З /Регистрийн дугаар: /-т холбогдох

Хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 1.000.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Р, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.С.Ршүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: С.С.Рминий бие Өнгөт фасад ХХК-ийн хохирогч бөгөөд хууль зүйн туслалцаа авах зорилгоор өмгөөлөгч Б.Б.Зтай 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр гэрээ байгуулж, 2.000.002 төгрөгөөр миний нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж бү шатны шүүх хуралдаанд оролцохоор тохиролцсон. Улмаар урьдчилгаа төлбөрт 1.000.000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөртөө төлсөн. Гэвч өмгөөлөгч Б.Б.З нь хариуцсан үүрэгтээ хайнга хандан надад нэхэмжлэл бичиж өгснөөс өөрөөр ажиллагаа хийгээгүй. Шүүхийн тогтоолоор байрыг битүүмжлэх арга хэмжээг хүчингүй болгосон байхад дахин хүсэлт гаргаагүй. Энэ тухай удаа дараа шүүхэд хүсэлт гаргахыг хүссэн ч өмгөөлөгч Б.Б.З хүсэлт гаргаагүй. Намайг дангаар шүүхэд очихийг хүртэл хориглосон. Мөн “шүүх хурал давхацсан” гээд шүүх хуралдаанд ирээгүй хойшилсон. Гэтэл хурлын дараа түүний ажлаар очиход тэрээр өрөөндөө ямар ч хуралгүй сууж байсан. Иймд хууль зүйн туслалцааг үзүүлэхгүй байсан тул 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гэрээнээс татгалзаж байгаагаа бичгээр түүнд өгсөн. Дараа нь би шүүхэд өөрөө хүсэлтээ гаргаж орон сууцыг битүүмжлүүлсэн. Энэ хооронд байрыг бусдад худалдсан гэж “Өнгөт фасад” ХХК-ийн төлөөлөгч хэлсэн. Б.Б.З уг хэрэгт ямар ч ажиллагаа хийгээгүй, гэрээний 3.2.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа тул урьдчилгаанд төлсөн 1.000.000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Б.З шүүх бичгээр хариу тайлбар ирүүлээгүй.

 

 Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч С.С.Рнь Б.Б.Зт холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 1.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн хувийг 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гардан авч, 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл тайлбар, түүнийг нотлосон баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй ч, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу хариуцагчийн 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үнэлж, хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

С.Р, Б.Б.З нар нь 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хөлсөөр ажиллагч нь Р.Туяаг төлөөлж С.Ргийн нэхэмжлэлтэй “Өнгөт фасад” ХХК-д холбогдох иргэний маргаанд хууль зүйн туслалцаа үзүүлж бүх шатны шүүхэд үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалж өмгөөлөгчөөр оролцохоор, Ажиллуулагч нь ажлын хөлс нэхэмжлэлийн шаардлага хангасан үнийн дүнгийн 5 хувийг төлөхөөр тус тус харилцан тохиролцож, “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-г байгуулжээ. /хх 4/

Зохигчдын хэн алин нь дээрх гэрээний дагуу ажлын нийт хөлс 2.000.000 төгрөг байхаар, тухайн маргаанд анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхэд хууль зүйн туслалцаа үзүүлж оролцохоор тохиролцсон байсан гэдэгт маргаагүй болно. Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хүчин төгөлдөр гэрээ байна.

Түүнчлэн хэн алин нь гэрээг байгуулсан, хариуцагч урьдчилгаа хөлсөд 1.000.000 төгрөг хүлээн авсан, мөн хариуцагч 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүлээн авсан гэдэгт маргаагүй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс гэрээг цуцалсан тул урьдчилгаанд төлсөн ажлын хөлсийг буцаан гаргуулна гэж, харин хариуцагч гэрээний үүргээ зохих ёсоор хэрэгжүүлж тухайн хэрэгт оролцож байсан гэж маргав.

 Р.Туяаг төлөөлж С.Ргийн нэхэмжлэлтэй “Өнгөт фасад” ХХК-д холбогдох иргэний хэрэгт 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлтийг тус тус гэрээний дагуу хариуцагч Б.Б.З нэхэмжлэгчид бичиж өгсөн гэдэгт нэхэмжлэгч маргаагүйгээс гадна 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн гомдол хэлэлцэх хуралдаанд  хариуцагч өмгөөлөгчийн хувиар оролцсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Иймд хариуцагч Б.Б.Зыг гэрээний дагуу үйлчилгээ үзүүлээгүй гэх боломжгүй. Түүнчлэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг хянаад шүүх бүрэлдэхүүн хүчингүй болгосон явдал хариуцагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс үүдэлтэй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж хариуцагчийн үзүүлсэн үйлчилгээний чанарт маргаж байх боловч талуудын хооронд байгуулсан гэрээнд үзүүлэх үйлчилгээний чанарын талаар тусгагдаагүй тул шүүх энэ талаар дүгнэлт өгөх боломжгүй. 

Харин зохигчид гэрээгээр анхан, давж заалдах, хяналтын шатны буюу гурван шатны шүүхэд туслалцааг үзүүлж оролцохоор тохиролцсон, нэхэмжлэгч 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хариуцагчид мэдэгдлийг өгч Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээнээс татгалзсан байх тул ажлын хөлсөд төлсөн 1.000.000 төгрөгнөөс анхан шатны шүүхэд хамаарах хэсгийг хасч тооцож, үлдэх хэсэгт ногдох 333.334 төгрөгийг /1.000.000 төгрөг – нийт 2.000.000 төгрөг : 3 “анхан, давж заалдах, хяналтын шатны шүүх” = 666.666 төгрөг/  хариуцагчаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

Иймд хариуцагч Б.Б.Заас 333.334 төгрөгийг гаргуулж, С.Рд олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов. Нэхэмжлэгч гэрээнээс учирсан хохирол, зардал нэхэмжлээгүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдааны явцад хүсэлт шийдвэрлэсэнтэй холбогдуулан хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т зааснаар “хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэхэд эргэлзээ төрсөн” үндэслэлээр шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргаж байх боловч хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хүсэлт хянан шийдвэрлэсэн явдал “үндэслэл бүхий эргэлзээ” гэж үзэх боломжгүйгээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92.1, 92.2-т заасан зохицуулалт нь шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга зэрэг тухайн хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд хөндлөнгийн байр сууринаас оролцох этгээдэд өөрийг нь үүрэгжүүлсэн зохицуулалт, зохигчдод шүүх хуралдааны аль ч үе шатанд шүүгчийг татгалзан гаргах эрх олгосон зохицуулалт биш тул уг хүсэлтийг хүсэлтийн хэмжээнд үзээгүй, хэргийг шийдвэрлэсэн болно.

Мөн шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлээгүй үндэслэлээр хариуцагч шүүх хуралдааны танхимыг орхин гарсан, нэхэмжлэгч шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   

                                                                                                                     ТОГТООХ нь:  

 

1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 367 дугаар зүйлийн 367.3-д зааснаар хариуцагч Б.Б.Заас 333.334 /гурван зуун гучин гурван мянга гурван зуун гучин дөрвөн/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Рд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 666.666 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 10.650 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    О.ОДГЭРЭЛ