Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 19

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

Орчуулагч: С.Ж,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

Шүүгдэгч Ж.Аийн өмгөөлөгч: Х.Бакен, Б.Лхагважав,

Шүүгдэгч А.Ны  өмгөөлөгч: С.Нургайып,

Шүүгдэгч И.Хын өмгөөлөгч: С.Тилеуберди,

Шүүгдэгч: Ж.А, А.Н, И.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Баян-Өлгий аймгийн Прокурорын ãазрын ерөнхий прокурор Т.Батсүхээс  Т овогт Жий Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн  2-т заасан гэмт хэрэгт,  Ж овогт Аы Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт, Х овогт Иы Хад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэргүүдэд ÿëëàх дүгнэлт ¿éëäýæ èð¿¿ëñэн 1813003170022 äóãààðòàé эрүүгийн хэргийг 2019 оны  11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, казак үндэстэн, 1985 оны 2 дүгээр сарын 02-нд Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгэл зүйч, бизнесийн удирдлага мэргэжилтэй, НААҮ-ний “СУАТ” ХХК-ий гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 04-р баг, Ихбулангийн 24-11 тоотод оршин суух Т овогт Жий А /РД:БЭ85020234/.

Монгол Улсын иргэн, казак үндэстэн,  1980 оны 4 дүгээр сарын 08-нд Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, “Күнгей” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн 11-01 тоотод оршин суух Ж атантай овогт Аы Н /РД:БЖ80040832/.

Монгол Улсын иргэн, казак үндэстэн, 1987 оны 1 дүгээр сарын 29-нд Баян-Өлгий аймгийн Толбо суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын сумын 3 дугаар багийн 518 тоотод оршин суух Х овогт Иы Х /РД:БЙ87012917/.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:

 Шүүгдэгч Ж. А нь Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний СУАТ ХХК-ий гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2017 оны 3 дугаар сарын үед тус компанид ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан А. Ныг ажлаас хална гэж хясан боогдуулж түүний СКС маркын ангын бууг хахуульд авсан,

Шүүгдэгч А. Н нь нягтлан бодогчийн ажилдаа үлдэж өөртөө давуу байдал бий болгохын тулд 2017 оны 3 дугаар сарын үед СУАТ ХХК-ий гүйцэтгэх захирал Ж. Ад СКС маркын ангын бууг хахуульд өгсөн,

Шүүгдэгч И. Х нь СУАТ ХХК-д ажилд орохын тулд 2017 оны 6 дугаар сарын 12- ны өдөр өөрийн найз Ө. Бээр дамжуулан гүйцэтгэх захирал Ж. Ад 3 сая төгрөгийн хахууль өгөхийг завдсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

I. Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар.

1. Шүүгдэгч Ж.Аийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ж. А нь Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний СУАТ ХХК-ий гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2017 оны 3 дугаар сарын үед тус компанид ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан А. Ныг ажлаас хална гэж хясан боогдуулж түүний СКС маркын ангын бууг хахуульд авсан болох нь:

Шүүгдэгч А.Ны мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Ж.А нь 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний СУАТ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдож ирснээсээ хойш намайг “Ерөнхий нягтлан бодогчийн ажлаа өөрийн хүсэлтээрээ өг” гэж шаарддаг байсан. Би “Ажлаа өгөхгүй. Та өөрөө шалтаг олоод намайг халаарай. Миний эрхийг хамгаалах шүүх байгаа” гэж хэлдэг байсан. Намайг удаа дараа өрөөндөө дуудаж “Танай Дэлүүн сумын аймгийн Засаг дарга А.Г, ИТХ-ын дарга Д.Б хоёр “А.Ныг ерөнхий нягтлан бодогчийн ажлаас нь халаач” гэж хэлж байна” гэж надад хэлсэн. Ж.А “Ажилдаа үлдмээр байвал надад 5.000.000 төгрөг бэлнээр өг. Тэгвэл би чамайг ажлаас чинь хөдөлгөхгүй. Хоёулаа хамтарч ажиллах болно. Тэр дарга нар юу гэх нь хамаагүй. Би компаний захирал учраас аймгийн удардлагууд юу гэж хэлэх нь хамаагүй гэж хэлж байсан. Энэ талаар өөрийн эхнэр Х.Г хэлэхэд “хүнээс зээлдээд боловч мөнгө өгье” гэж хэлж байсан. Ж.А нь өрөөндөө дуудаад  “Чи өөрийн хүсэлтээ өгөөд туслах нягтлан бодогч хийгээд явчих”  гэж удаа дараа дарамт, шахалт үзүүлж, ажлаа хэвийн явуулахад  байнга саад учруулж, миний ажлыг гацаадаг байсан. Тайлан гаргахад гарын үсэг зурахгүй хугацаа хожимдуулах, анхан шатны баримтаа бүрдүүлж өгөхгүй байх зэргээр миний чиг үүрэгт хамаарах ажилд байнга саад учруулаад байсан болохоор нь түүний шаардаад байгаа мөнгийг нь өгчихөөд ажлаа тайван хийе гэж бодсон. Гэвч тэр үед санхүүгийн боломжгүй байсан учраас СКС маркийн буугаа өгчихье гэхэд эхнэр Х.Г “Буугаа өгөх хэрэггүй. Хүнээс мөнгө зээлдээд өгчихье. Ажлаа хийж байвал дараа төлж болох байлгүй” гэж хэлж байсан боловч мөнгө байхгүй учраас аргагүйн эрхэнд буугаа нэг хайрцаг 40 ширхэг сумтай нь 2017 оны 3 дугаар сард машиндаа хийж Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4-р багт байрлах 2 давхар байшин  бүхий гэрийнхэн гадна очоод гэрт нь орохгүйгээр байшингийнхан гадна өгөхөд Ж.А “Баярлалаа. Одоо хоёулаа жинхэнэ хамтарч ажиллана. Одоо чамайг ажлаас халахгүй. Санаа зовохгүйгээр  ажлаа хийж яваарай” гэж хэлсэн. Би тухайн үед цалингийн болон бизнесийн зээлтэй байсан учраас ажилдаа үлдэж эхнэр, 5 хүүхдээ тэжээхийн тулд аргагүй байдалд орж буугаа хахуульд өгсөн. Би буугаа бэлэглэсэн асуудал байхгүй. Би 2017 оны 4 дүгээр сард Ж.Ат амьд загас дагалдах хэрэгслийн хамт бэлэглэж байсан. 2017 оны 4 дүгээр сарын 08-нд миний төрсөн өдөр болж өнгөрсний маргааш нь манай компаний захирлын зөвлөлийн Ж.А, Е, Е нар намайг Памуккале ресторанд урьхад нь очиход хамт хоол идээд Ж.А надад шатар бэлэглэсэн.  Бууны үнэ гэж Ж.Аээс мөнгө авч байгаагүй. 2017 оны 10 дугаар сарын 06-нд Ж.Аээс 200.000 төгрөг зээлдэж, хаан банкны 5180237924 дугаартай дансаар шилжүүлж аваад нилээд хугацааны дараа өрөөнд нь бэлнээр хүргэж өгсөн. Мөн 2017 оны 4 дүгээр сарын 18-нд 300.000 төгрөг зээлдэж аваад 2017 оны 4 дүгээр сарын 24-нд дансаар нь шилжүүлж өгч байсан. А бид хоёр хааяа мөнгө хэрэгтэй болсон үед бие биенээсээ бага хэмжээний мөнгө бэлнээр болон дансаар зээлдэж аваад буцааж өгдөг байсан. Би М гэдэг хүн танихгүй. Энэ хүний дансаар Аээс мөнгө дамжуулж авч байгаагүй. 2017 оны зун Татварын хэлтсээс бууныхаа татвар 60.000 төгрөгийг төл гэж утсаар ярихаар нь Ж.Ат бууны татвар асуугаад байна гэж хэлэхэд 60.000 төгрөг төлсөн гээд банкны баримт надад өгөхөөр нь тэр бичгийг цагдаагийн газарт авч очиж өгөөд 2017 оны 7 дугаар сарын 05-нд бууны гэрчилгээг Ж.Аийн нэр дээр шилжүүлээд гэрчилгээг нь Ж.Ат хүргэж өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн III хавтасны 211-213,  IV хавтасны 87-88-р тал/,

Гэрч Х.Ггийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай нөхөр А.Н 2016 оны 9 дүгээр сард Ж.А захирлаар нь томилогдож ирсэн үеэс хойш “Ж.А намайг ажлаас чинь хална гэж дарамталлаа” гэж хэлдэг болсон. 2017 оны эхээр А.Н “А Чи ажлаасаа гарахгүй бол надад 5.000.000 төгрөг өг гэж байна. Яах вэ?” гэж  хэлэхээр нь би “Тэр мөнгийг нь өгчих. Ажилтай байвал болно шүү дээ. 5 хүүхдээ тэжээх, зээлээ төлөхийн тулд зайлшгүй ажилтай байх хэрэгтэй” гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа Н “А миний бууг сонрхож байна. Толбо сум руу гарч буудаж үзээд өгвөл авья гэж байна. Яах вэ?” гэхээр нь би “Буу биш 5.000.000 төгрөг бэлнээр өгье” гэхэд Н “Одоогоор бидэнд бэлэн мөнгө байхгүй шүү дээ. Буугаа Ат өгчихье. 5.000.000 төгрөгтэй дүйцэнэ шүү дээ” гэж хэлээд 2017 оны хавар буугаа Ат  хүргэж өгсөн. Н буугаа өгсний дараа “Одоо ажлаас гарахааргүй боллоо. Санаа амар ажлаа хийж болно” гэж хэлж байсан юм. Тэр бууг А.Н 2011 онд манай аавтай хамт Улаанбаатар хот явж 3.500.000 төгрөгөөр авч, 1.500.000 төгрөгөөр дуран болон бусад тоноглол авч тавьж байсан юм. Дарамт, шахалт нь гайгүй болж магадгүй гэж бодоод Ж.Аийг том аквариум авсан гэж сонсоод гэрт тэжээж байсан амьд загасаа хүртэл А.Нд өгч бэлэглүүлж байсан.” гэх мэдүүлэг  /хх-ийн III хавтасны 113-114-р тал/,

Гэрч Х.Бы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2017 оны 7 дугаар сарын 05-нд А.Н надтай ирж уулзаад гол төмрийн ИП-9054 дугаартай, замагны ИП-9054 дугаартай СКС маркийн бууг ямар нэгэн төлбөр тооцооны асуудал байхгүй. Энэ хүнд худалдсан гэж хэлээд Ж.Аийн нэр дээр шилжүүлсэн. Би уг бууг хэдээр зарсан талаар сонирхож асуухад А.Н “Анх авсан үнээсээ хямдхан өгчихлөө” гээд дуу султайхан хэлж байсан. Эзэмшигч өөрөө ирсэн тохиолдолд гэрээ шаардаад байдаггүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн IV хавтасны 51-52-р тал/-үүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ж.А нь “Би гэмт хэрэг үйлдээгүй. А.Н надад буугаа бэлэглэсэн, түүнийг нь яаж зүгээр авах бэ? гээд 1.500.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, 1.000.000 төгрөгийг бэлнээр 200.000 төгрөгийг А.Ны дансаар, 200.000 төгрөгийг Т.М гэдэг хүний дансаар шилжүүлж өгсөн” гэж мэдүүлсэн боловч энэ нь хэрэгт авагдсан нотлогдохгүй харин хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Үүнд гэрч Т.Мгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би Ж.Аийг танина. Түүний эхнэр Н.М бид хоёр нэг овгийн хүмүүс юм. Би Улаанбаатар хотод оюутан болж ирээд Нэгдэлханы гэрийн 2 өрөөг тавуулаа түрээслэж 2017 оны 8 дугаар сарын 20-ны үеэс амьдарч эхэлсэн. Энэ үед тэдний хүргэн болох Ж.А ирдэг байсан. 2017 оны 8 дугаар сарын 31-нд А хадам аав Нэгдэлханы гэрт ирчихсэн байхдаа “Миний хаан банкны карт хугарчихлаа. Та нарт Хаан банкны карт байгаа юу?” гэж асуугаад манай өрөөнд орж ирэхээр нь надад байгаа гэж хэлэхэд А миний 5780000243 дугаартай данс руу 200.000 төгрөг мобайл банкаар шилжүүлээд намайг АТМ-аас гаргаад ир гээд явуулсан. Би нэг цагийн дотор 200.000 төгрөгийг  АТМ-аас авч ирээд Ат бүгдийг нь өгсөн. А.Н гэдэг хүнийг танихгүй” гэх мэдүүлэг /хх-ийн IV хавтасны 55-56-р тал/,

Ж.Аийн  Хаан банкны 5180428034 данснаас Т.Мгийн Хаан банкны 5780000243 дансанд 200.000 төгрөг 2017 оны 08 дугаар сарын 31-нд орсон депозит дансны хуулга /хх-ийн I хавтасны 83-р тал/ зэрэг баримтууд болно.

Шүүгдэгч Ж.Аийн яллагдагч болон шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг нь бусад баримтаар үгүйсгэгдэж байгаа тул түүний эхнэр Н.Мын гэрчээр өгсөн шүүгдэгч Ж.Аийн мэдүүлэгтэй утга, агуулгын хувьд адилхан мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж дүгнэлээ.

Гэрч Н.М нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-д зааснаар өөрийн нөхөр болох Ж.Аийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй тул хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэггүй болохыг дурдах нь зүйтэй.

Харин шүүгдэгч А.Ны “...Ж.А бид хоёр мөнгө хэрэгтэй болсон үедээ бие биенээсээ бэлнээр болон дансаараа мөнгө аваад буцааж өгдөг байсан” гэх мэдүүлэг нь:

-Ж.Аийн Хаан банкны 5180428034 данснаас А.Ны Хаан банкны 5180237924 дансанд 300.000 төгрөг 2017 оны 04 дүгээр сарын 18-нд орсон депозит дансны хуулга  /хх-ийн I хавтасны 81-р тал/,

-А.Ны Хаан банкны 5180237924 данснаас Ж.Аийн Хаан банкны 5180428034 дансад 300.000 төгрөг 2017 оны 04 дүгээр сарын 24-нд орсон депозит дансны хуулга /хх-ийн I хавтасны 81-р тал,  II хавтасны 83-р тал /,

-Ж.Аийн Хаан банкны 5180428034 данснаас А.Ны Хаан банкны 5180237924 дансанд 200.000 төгрөг 2017 оны 10 дугаар сарын 06-нд орсон депозит дансны хуулга /хх-ийн I хавтасны 85-р тал, II хавтасны 87-р тал/ зэрэг баримтуудаар давхар нотлогдож байгаа тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1-д заасан нотлох баримтын шаардлага хангасан, хэргийн бодит байдлыг тусгасан эргэлзээгүй, үнэн зөв гэж үнэлэв.

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн 2 дугаар зүйлийн (a)"Нийтийн албан тушаалтан” гэж оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн албан тушаалд томилогдон буюу сонгогдон, байнга буюу түр хугацаагаар, цалинтай буюу цалингүйгээр ажилладаг аливаа хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг хэлнэ” гэж,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг ойлгоно” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж,

Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан” гэж тус тус хуульчилжээ.

Нийтийн аж ахуйн  үйлчилгээний “СУАТ” ХХК нь Баян-Өлгий аймгийн орон нутгийн өмчит аж ахуйн нэгж байна.

Орон нутгийн өмчит “СУАТ” ХХК-ий гүйцэтгэх захирлын албан тушаал нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтанд хамаарч байгаа тул шүүгдэгч Ж.Аийг нийтийн албан тушаалтан гэж үзнэ.

Энэ гэмт хэрэг нь 2017 оны 3 дугаар сард буюу 2002 оны Эрүүгийн хууль мөрдөгдөж байх үед үйлдэгдсэн байна.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.Аийн үйлдлийг гэмт хэрэг мөн эсэхийг тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулиар тодорхойлно.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-д хээл хахууль авах гэмт хэргийн үндсэн шинжийг “Албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр өөрөө, эсхүл бусдаар дамжуулан хээл хахууль авсан бол...” гэж, мөн зүйлийн 268.2-т “Энэ хэргийг хясан боогдуулах замаар, эсхүл давтан буюу урьд хээл хахуулийн хэрэгт шийтгүүлсэн этгээд , түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл их буюу онц их хэмжээний хээл хахууль авсан бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг тус тус хуульчилсан байна.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1“авлига” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг ойлгоно” гэж  тодорхойлсон байна.

 “хээл хахууль” гэдэгт хууль бус зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд өгсөн эдийн болон эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрх, төлбөргүй буюу хөнгөлөлттэй үзүүлсэн аливаа ажил үйлчилгээ зэргийг хамааруулан үзэх бөгөөд нь Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т тодорхойлсон эрх зүйн зөрчлийн хүнд хэлбэр буюу гэмт хэрэг юм.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасан “хясан боогдуулах” гэдэгт тухайн хүнд тохиолдсон аливаа шаардлага, тулгамдсан хэрэгцээ, үүссэн нөхцөл байдлыг ашиглах замаар хээл хахууль зайлшгүй өгөх нөхцөл байдлыг зориудаар бий болгох, эсхүл хээл хахууль өгөхийг тулган шаардахыг ойлгоно.

Шүүгдэгч Ж.А нь шүүгдэгч А.Ныг 5.000.000 төгрөг өгөхгүй бол ажлаас нь хална гэж дарамт шахалт учруулж,  аргагүй байдалд оруулж, 5.000.000 төгрөгийн оронд 4.000.000 төгрөгийн үнэ бүхий буу авсан үйлдэл нь хясан боогдуулсан гэдэгт хамаарна.

Шүүгдэгч Ж.Аийн үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т “Албан тушаалтан хясан боогдуулах замаар хээл хахууль авсан...” гэж заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа бөгөөд энэ нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хахууль авах гэмт хэргийг нийтийн албан тушаалтан үйлдсэн бол хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид хамааруулан хуульчилсантай дүйцэж байна.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлийг тодорхойлсон байна.

 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т “Энэ хэргийг хясан боогдуулах замаар, эсхүл давтан буюу урьд хээл хахуулийн хэрэгт шийтгүүлсэн этгээд , түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл их буюу онц их хэмжээний хээл хахууль авсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,

 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2-т “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус хуульчилсан байгаа бөгөөд 2015 оны Эрүүгийн хуульд  энэ гэмт хэрэгт оногдуулах ялыг хөнгөрүүлсэн байх тул прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, тус хуулийн тусгай ангийн  22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ж.Аийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн  2-т  заасан “Нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй болно.

Хахууль авах гэмт хэрэг шууд хэн нэгэнд хохирол учруулахгүй боловч төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх зарчмыг алдагдуулж, иргэдийн төр засагт итгэх итгэлийг алдагдуулдаг хор уршигтай. Энэ хэргийн хувьд шууд хохирол хүлээж, хохирогчоор тогтоогдсон этгээд байхгүй тул шүүгдэгч Ж.Аээс гаргуулах хохиролгүй гэж үзлээ.

2. Шүүгдэгч А.Ныг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч А. Н нь СУАТ ХХК-ий ерөнхий нягтлан бодогчийн ажилдаа үлдэхийн тулд 2017 оны 3 дугаар сарын үед СУАТ ХХК-ий гүйцэтгэх захирал Ж. Ат СКС маркын ангын бууг хахуульд өгсөн болох нь:

Гэрч Х.Ггийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай нөхөр А.Н 2016 оны 9 дүгээр сард Ж.А захирлаар нь томилогдож ирсэн үеэс хойш “Ж.А намайг ажлаас чинь хална гэж дарамталлаа” гэж хэлдэг болсон. 2017 оны эхээр А.Н “А Чи ажлаасаа гарахгүй бол надад 5.000.000 төгрөг өг гэж байна. Яах вэ?” гэж  хэлэхээр нь би “Тэр мөнгийг нь өгчих. Ажилтай байвал болно шүү дээ. 5 хүүхдээ тэжээх, зээлээ төлөхийн тулд зайлшгүй ажилтай байх хэрэгтэй гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа Н “А миний бууг сонрхож байна. Толбо сум руу гарч буудаж үзээд өгвөл авья гэж байна. Яах вэ?” гэхээр нь би “Буу биш 5.000.000 төгрөг бэлнээр өгье” гэхэд Н “Одоогоор бидэнд бэлэн мөнгө байхгүй шүү дээ. буугаа Ат өгчихье. 5.000.000 төгрөгтэй дүйцэнэ шүү дээ” гэж хэлээд 2017 оны хавар буугаа Ат  хүргэж өгсөн. Н буугаа өгсний дараа “Одоо ажлаас гарахааргүй боллоо. Санаа амар ажлаа хийж болно” гэж хэлж байсан юм.” гэх мэдүүлэг  /хх-ийн III хавтасны 113-114-р тал/,

- Гэрч Х.Бы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2017 оны 7 дугаар сарын 05-нд А.Н надтай ирж уулзаад гол төмрийн ИП-9054 дугаартай, замагны ИП-9054 дугаартай СКС маркийн бууг ямар нэгэн төлбөр тооцооны асуудал байхгүй энэ хүнд худалдсан гэж хэлээд Ж.Аийн нэр дээр шилжүүлсэн. Эзэмшигч өөрөө ирсэн тохиолдолд гэрээ шаардаад байдаггүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн IV хавтасны 51-52-р тал/,

- Шүүгдэгч А.Ны мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Ж.А нь 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний СУАТ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдож ирснээсээ хойш намайг “Ерөнхий нягтлан бодогчийн ажлаа өөрийн хүсэлтээрээ өг” гэж шаарддаг байсан. Би “Ажлаа өгөхгүй. Та өөрөө шалтаг олоод намайг халаарай. Миний эрхийг хамгаалах шүүх байгаа” гэж хэлдэг байсан. Ж.А “Ажилдаа үлдмээр байвал надад 5.000.000 төгрөг бэлнээр өг. Тэгвэл би чамайг ажлаас чинь хөдөлгөхгүй. Хоёулаа хамтарч ажиллах болно” гэж хэлж байсан. Энэ талаар өөрийн эхнэр Х.Г хэлэхэд “хүнээс зээлдээд боловч мөнгө өгье” гэж хэлж байсан. Ж.А нь өрөөндөө дуудаад  “Чи өөрийн хүсэлтээ өгөөд туслах нягтлан бодогч хийгээд явчих”  гэж удаа дараа дарамт, шахалт үзүүлж, ажлаа хэвийн явуулахад  байнга саад учруулж, миний ажлыг гацаадаг байсан. Тайлан гаргахад гарын үсэг зурахгүй хугацаа хожимдуулах, анхан шатны баримтаа бүрдүүлж өгөхгүй байх зэргээр миний чиг үүрэгт хамаарах ажилд байнга саад учруулаад байсан болохоор нь түүний шаардаад байгаа мөнгийг нь өгчихөөд ажлаа тайван хийе гэж бодсон боловч санхүүгийн боломжгүй байсан учраас СКС маркийн буугаа өгчихье гэхэд эхнэр Х.Г “Буугаа өгөх хэрэггүй. Хүнээс мөнгө зээлдээд өгчихье. Ажлаа хийж байвал дараа төлж болох байлгүй” гэж хэлж байсан. Мөнгө байхгүй учраас аргагүйн эрхэнд буугаа нэг хайрцаг 40 ширхэг сумтай нь 2017 оны 3 дугаар сард машиндаа хийж Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4-р багт байрлах 2 давхар байшин  бүхий гэрийнхэн гадна очоод гэрт нь орохгүйгээр байшингийнхан гадна өгөхөд Ж.А “Баярлалаа. Одоо хоёулаа жинхэнэ хамтарч ажиллана. Одоо чамайг ажлаас халахгүй. Санаа зовохгүйгээр  ажлаа хийж яваарай” гэж хэлсэн. Би тухайн үед цалингийн болон бизнесийн зээлтэй байсан учраас ажилдаа үлдэж эхнэр, 5 хүүхдээ тэжээхийн тулд аргагүй байдалд орж буугаа хахуульд өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн III хавтасны 211-213,  IV хавтасны 87-88-р тал/-үүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн 2 дугаар зүйлийн (a) "Нийтийн албан тушаалтан” гэж оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн албан тушаалд томилогдон буюу сонгогдон, байнга буюу түр хугацаагаар, цалинтай буюу цалингүйгээр ажилладаг аливаа хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг хэлнэ” гэж,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг ойлгоно” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж,

Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан” гэж,

Компаний тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-т “Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Нийтийн аж ахуйн  үйлчилгээний “СУАТ” ХХК нь Баян-Өлгий аймгийн орон нутгийн өмчит аж ахуйн нэгж байна.

Орон нутгийн өмчит “СУАТ” ХХК-ий ерөнхий нягтлан бодогчийн албан тушаал нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой компанийн эрх бүхий албан тушаалтанд хамаарч байгаа тул шүүгдэгч А.Ныг нийтийн албан тушаалтан гэж үзнэ.

Энэ гэмт хэрэг нь 2017 оны 3 дугаар сард буюу 2002 оны Эрүүгийн хууль мөрдөгдөж байх үед үйлдэгдсэн байна.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.Аийн үйлдлийг гэмт хэрэг мөн эсэхийг тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулиар тодорхойлно.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1“авлига” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг ойлгоно” гэж  тодорхойлсон байх бөгөөд  “хээл хахууль” гэдэг нь хууль бус зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд өгсөн эдийн болон эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрх, төлбөргүй буюу хөнгөлөлттэй үзүүлсэн аливаа ажил үйлчилгээ зэргээр илрэх Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т тодорхойлсон эрх зүйн зөрчлийн хүнд хэлбэр буюу гэмт хэрэг юм.

Шүүгдэгч А.Ны үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээрр зүйлийн 269.1-т “Албан тушаалтанд өөрөө буюу бусдаар дамжуулж хээл хахууль өгсөн...” гэж заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа бөгөөд энэ нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хахууль өгөх гэмт хэргийг нийтийн албан тушаалтан үйлдсэн бол хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид хамааруулан хуульчилсантай дүйцэж байна.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлийг тодорхойлсон байна.

 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1-т “   269.1.Албан тушаалтанд өөрөө буюу бусдаар дамжуулж хээл хахууль өгсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,

 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2-т “Энэ гэмт хэргийг нийтийн албан тушаалтан, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж тус тус хуульчилсан байна.

2015 оны Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн тайлбарт: Хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгч, нийтийн албан тушаалтны хуулийн дагуу албаны чиг үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг авсан хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол түүний авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээж ялаас чөлөөлнө гэсэн нь энэ гэмт хэргийг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байх тул прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, тус хуулийн тусгай ангийн  22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч А.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн  2-т  заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 “хясан боогдуулах” гэдэгт тухайн хүнд тохиолдсон аливаа шаардлага, тулгамдсан хэрэгцээ, үүссэн нөхцөл байдлыг ашиглах замаар хээл хахууль зайлшгүй өгөх нөхцөл байдлыг зориудаар бий болгох, эсхүл хээл хахууль өгөхийг тулган шаардахыг ойлгоно бөгөөд шүүгдэгч А.Н нь ажилдаа үлдэхийн тул аргагүй байдалд орж, албан тушаалтанд 5.000.000 төгрөгийн оронд 4.000.000 төгрөгийн үнэ бүхий буу өгсөн үйлдэл нь хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгч гэдэгт хамаарна.

Шүүгдэгч А.Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас шууд хохирол хүлээж, хохирогчоор тогтоогдсон этгээд байхгүй тул шүүгдэгч А.Наас гаргуулах хохиролгүй гэж үзлээ.

2. Шүүгдэгч И.Хыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч И. Х нь СУАТ ХХК-д ажилд орохын тулд 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр өөрийн найз Ө.Бээр дамжуулан тус компаний гүйцэтгэх захирал Ж. Ат 3.000.000 /гурван сая/ төгрөгийн хахууль өгөхийг завдсан болох нь:

Гэрч Ө.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “И.Х миний багын найз бөгөөд надад “Би ажилгүй байна. Ажилд ормоор байна” гэж 2016 оны 9 дүгээр сард хэлэхээр нь өөрийн баз болох “СУАТ” ХХК-ий гүйцэтгэх захирал Ж.Ат “Танай компанид орон тоо гарвал Хыг ажилд оруулж өгөөч. Миний багын найз, тааруу амьдралтай  хүн байгаа юм. Мужаан хийж байсан гарын ур дүй сайтай залуу” гэж хэлэхэд Ж.А “Манайд түр орон гардаг. Над руу явуулчих. Орон тоо гарвал би туслахыг бодьё” гэж хэлж байсан. Би И.Хыг Ж.Атэй уулзаарай гэж хэлсний дагуу тэр хоёр уулзсан байх. Би 2017 оны 6 дугаар сарын эхээр Улаанбаатарт явж байтал И.Х над руу залгаад “Би ажилд томилогдчихлоо. Ж.А даргад баярласнаа илэрхийлээд мөнгө өгмөөр байна. Ж.Аийг чамаас өөр таньдаг хүн надад алга. Чи мөнгө дамжуулаад өгөөч” гэхээр нь  “Тийм зүйл байхгүй. Чи мөнгө өгөх шаардлагагүй. Би найзыгаа дэмжилгүй яахав. Чи мөнгө өгөх хэрэггүй” гэж хэлсэн. 2017 оны 6 дугаар сарын 12-нд би БНХАУ-ын Эрээн хот явахаар вагонд суучихсан байтал миний данс руу 3.000.000 төгрөг  орлоо гэсэн мэдээ гар утсанд ирэхээр нь би И.Хыг хийсэн байх гэж ойлгоод И.Х руу задгаад “Чи яагаад зөвшөөрөлгүйгээр миний данс руу мөнгө хийсэн юм бэ? Би энэ мөнгийг чинь өгч чадахгүй. Би Эрээн хот явж байгаа учраас буцаж ирээд мөнгийг чинь буцааж өгнө. Одоо шилжүүлэх боломж алга” гэж хэлээд явсан. Эрээн хотод 2-3 хонохдоо дүүгийнхээ хуриманд бэлэг авахад тэр мөнгөний зарим нь орсон байсан тул Улаанбаатар хотод буцаж ирээд И.Хад мөнгөнөөс чинь би хэрэглэчихсэн байна. Удахгүй буцааж өгнө гэж утсаар хэлсэн бөгөөд мөнгийг нь  бэлнээр болон дансаар шилжүүлж буцааж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн III хавтасны 110-111-р тал/,

Гэрч И.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2017 оны 6 дугаар сарын эхээр миний төрсөн ах И.Х утсаар яриад “Надад 3.000.000 төгрөгийн хэрэгцээ гарлаа. Мөнгө зээлдэх боломж байна уу? гэж асуухаар нь би боломжтой гэж хэлээд Алтай сумын Хаан банкнаас 3.000.000 төгрөгийн цалингийн зээл авч ах И.Хын данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 175-р тал/,

- И.Гын Хаан банкны 5181122695 данснаас И.Хын Хаан банкны 5187151109  дансад 3.000.000 төгрөг 2017 оны 06 дугаар сарын 12-нд орсон депозит дансны хуулга / II хавтасны 44-р тал /,

- И.Хын Хаан банкны 5187151109 данснаас Ө.Бийн Хаан банкны 5058020875 дансад 3.000.000 төгрөг 2017 оны 06 дугаар сарын 12-нд орсон депозит дансны хуулга / II хавтасны 44-р тал /,

Шүүгдэгч И.Хын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би өөрийн багын найз Ө.Бт намайг ажилд оруулж өгөөч” гэж хэлсэн байсан. Б “Би СУАТ ХХК-ий захирал Ж.Ат чамайг ажилд оруулж өгөөч гээд захьчихсан байгаа. Чи өөрөө очоод уулзаарай” гэж 2016 оны сүүлээр надад хэлсэн. Тэрний дагуу 2016 оны сүүлээр Ж.Атэй очиж уулзаад бичиг баримтаа өгсөн. Тэгээд намайг ажилд авахгүй удаад байхаар нь надаас юм авах гэж байгаа юм байна гэж ойлгоод найз Ө.Бтэй утсаар ярилцахад Б тийм асуудал байж болохгүй. Би захьсан байгаа. Удахгүй ажилд авах байх” гэж надад хэлсэн. Тэгээд хэсэг хугацаанд ажилд томилохгүй болохоор нь төрсөн дүү И.Гаас  3.000.000 төгрөг зээлдэж авч өгөхөөр шийдээд цалингийн зээл авахуулаад мөнгө авсан өдөр намайг ажилд томилсон тушаал гаргаж надад өгсөн. Нэгэнт мөнгө авчихсан юм чинь баярлалаа гээд Ж.А даргад өгчихье гэж бодоод найз Ө.Бийн данс руу 3.000.000 төгрөгөө шилжүүлэхэд Ө.Б над руу залгаад “Яагаад миний данс руу мөнгө шилжүүлж байгаа юм бэ? Би дамжуулж өгч чадахгүй. Би Эрээн явж байна буцаж ирээд мөнгийг чинь шилжүүлж өгнө гэж хэлсэн. Ө.Б 2-3 хоногийн дараа дахин залгаад “Би Улаанбаатарт дүүгийн хуримын ажилтай байна. Мөнгөнөөс чинь хэрэглэчихлээ. Удахгүй гүйцээж өгнө” гэж хэлсэн. Дараа нь миний 3.000.000 төгрөгийг бэлнээр болон дансаар цувуулж өгсөн юм. Би ажилтай болсон гэж баярлаад мөнгө өгөх гэж шилжүүлсэн. Ж.А намайг мөнгө өг гэж хэлээгүй. Ө.Б мөнгө өгөх нь хууль бус гэж хэлсэн учраас дахиж мөнгө өгөх гэж оролдоогүй юм.  Ийм хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Хууль бус зорилгоо гүйцэлдүүлэх эсхүл гүйцэлдүүлсний төлөө албан тушаалтанд өгсөн эдийн болон эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрх, төлбөргүй буюу хөнгөлөлттэй үзүүлсэн аливаа ажил үйлчилгээг хахууль гэж ойлгоно.

Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч И.Х нь “СУАТ” ХХК-ий гүйцэтгэх захиралд ажилд авсан гэж 3.000.000 төгрөгийг бусдаар дамжуулан өгөхөөр  Ө.Бийн данс руу шилжүүлсэн боловч Ө.Б уг мөнгийг дамжуулж өгөхөөс татгалзаснаар энэ гэмт хэрэг шүүгдэгч Ө.Бийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас төгсөөгүй байх тул түүнийг хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзнэ.

Энэ үйлдэл нь 2017 оны 6 дугаар сарын 12-нд  буюу 2002 оны Эрүүгийн хууль мөрдөгдөж байх үед болсон байна.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасны дагуу шүүгдэгч И.Хын үйлдлийг гэмт хэрэг мөн эсэхийг тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулиар тодорхойлно.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1-д хээл хахууь өгөх гэмт хэргийн үндсэн шинжийг “ Албан тушаалтанд өөрөө буюу бусдаар дамжуулж хээл хахууль өгсөн бол…гэж тодорхойлсон байна.

Шүүгдэгч И.Хын үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээрр зүйлийн 269.1-т “Албан тушаалтанд өөрөө буюу бусдаар дамжуулж хээл хахууль өгсөн...” гэж заасан гэмт хэргийг үйлдэхээр завдсан шинжийг хангаж байгаа бөгөөд энэ нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хахууль өгөх гэмт хэргийг үйлдэхээр завдсан шинжид хамааруулан хуульчилсантай дүйцэж байна.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлийг тодорхойлсон байна.

 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1-т “ Албан тушаалтанд өөрөө буюу бусдаар дамжуулж хээл хахууль өгсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,

Мөн хуулийн ерөнхий ангийн 30 дугаар зүйлийн 30.2-т “Гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэх, завдахыг төгсөөгүй гэмт хэрэг гэнэ”, 30.3-д “Төгсөөгүй гэмт хэрэг үйлдсэн этгээдэд энэ хуулийн 31, 32 дугаар зүйлийг журамлан тусгай ангийн зохих зүйл, хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 60 дугаар зүйлийн 60.3-д “Гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд оногдуулах ялын дээд хэмжээ нь энэ хуулийн тусгай ангид тухайн төгссөн гэмт хэрэгт оногдуулахаар заасан аль хүнд төрлийн ялын доод хэмжээний гуравны хоёроос хэтрэхгүй байна” гэж тус тус заажээ.

 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2-т “Энэ гэмт хэргийг нийтийн албан тушаалтан, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж,

Мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2-т “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж тус тус хуульчилсан байна.

2015 оны Эрүүгийн хуульд  энэ гэмт хэрэгт оногдуулах ялыг хөнгөрүүлсэн байх тул прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, тус хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн  22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна

Иймд шүүгдэгч И.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн  1-т  заасан “хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхийг завдсан” гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч И.Х нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд түүнээс гаргуулах хохиролгүй болно.

             II. Эрүүгийн хариуцлагын талаар: 

            1. Шүүгдэгч Ж.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

            Шүүгдэгч Ж.А нь  “Нийтийн албан тушаалтан хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн  2-т  заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Ж.А нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь ял шийтгэлийн лавлагаа /хх-ийн IV хавтасны 8-р тал/-аар тогтоогдож байна.

            Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ж.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн байдал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр 2 дахь хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна.” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх эрх хасах ялыг торгох ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс хугацааг тоолно” гэж тус тус зааснаар шүүгдэгч Ж.Аийн нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, уг хугацааг шүүхээс ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.

            Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2-т “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор, хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.А нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон 3 /гурав/ хоногийн 1 /нэг/ хоногийг 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, түүнд оногдуулсан хорих ялаас нь хасаж тооцох үндэслэлтэй байна.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,  2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, 3-д “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж заасан тул шүүгдэгч Ж.Аийн хахууль авах гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө болох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4.000.000 төгрөгийн үнэ бүхий 6х42 ВД загварын дурантай, СКС загварын ангийн буу, нэг бүр нь 3.500 төгрөгийн үнэ бүхий 8 ширхэг сум, 060555 дугаартай гэрчилгээний хамт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хурааж улсын орлого болгохоор Увс аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Ат өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтоов.

2. Шүүгдэгч И.Хад эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч И.Х нь “хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхийг завдсан” гэм буруутай болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн  1-т  заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч И.Х нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь ял шийтгэлийн лавлагаа /хх-ийн IV хавтасны 9-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч И.Хад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн байдал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч чин санаанаасаа гэмшсэн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна.” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх эрх хасах ялыг торгох ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс хугацааг тоолно” гэж тус тус зааснаар шүүгдэгч И.Хын нийтийн албанд томилогдох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, уг хугацааг шүүхээс ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.

            Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 2-т “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэсэн нь гэмт хэрэг үйлдэхээр завдсан этгээдэд оногдуулах ялын дээд хэмжээг заасан бөгөөд доод хэмжээг тогтоогоогүй байна.

            Гэмт хэрэг үйлдэхээр завдсан тохиолдолд оногдуулах ялын хэмжээ нь тухайн төрлийн төгс үйлдэгдсэн  гэмт хэрэгт оногдуулах ялаас ямагт бага байх зарчмыг баримтлан шүүгдэгч И.Хад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар заасан торгох ялын доод хэмжээнээс бага хэмжээний торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлага тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ.

            Шүүгдэгч И.Х нь Монгол хэл мэдэхгүй тул Казак хэлээр мэдүүлэг өгч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасныг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар Казак хэлний орчуулагчаар хилийн албаны ажилтан, эрх зүйч мэргэжилтэй, хилийн 0245 дугаар ангийн авто техникийн албаны дарга ажилтай С.Жийг томилон шүүх хуралдаанд оролцуулсан болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар орчуулагчид төлөх зардал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарах бөгөөд мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар гэм буруутай нь тогтоогдсон этгээдээс гаргуулахаар хуульчилжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2-т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор баталсан  “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам”-ын 2.4-д “...орчуулагчид олгох урамшууллын зардлыг Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос тогтоосон нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцно” гэж заажээ.

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар тогтоолоор 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг цагт 2500 төгрөг байхаар тогтоосон байгааг тус тус үндэслэн орчуулагч С.Жийн шүүх хуралдаанд 7 цаг орчуулагчаар оролцсоны хөлс 175.000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцож, шүүгдэгч И.Хаас гаргуулан орчуулагч С.Жт олгох үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч И.Х нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүйг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч И.Хад шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга авахаар тогтоов.

3. Шүүгдэгч А.Ныг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч А.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн  2-т  заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөх” гэмт хэргийг албан тушаалтан хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн  Тайлбарт -Хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгч, нийтийн албан тушаалтны хуулийн дагуу албаны чиг үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг авсан хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол түүний авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээж ялаас чөлөөлнө” гэж тодорхойлсон байна.

Өөрийгөө илчилж ирсэн гэдэг нь тухайн гэмт хэргийг үйлдсэн этгээд энэ талаарх мэдээллийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд урьд нь ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй байхад өгсөн бөгөөд энэ мэдээлэл нь уг гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлэх үндэслэл болсон байхыг ойлгоно.

Энэ гэмт хэргийн талаарх мэдээлэл /хх-ийн I хавтасны 6-р тал/-ийг шүүгдэгч А.Н нь 2018 оны 9 дүгээр сарын 11-нд Авлигатай тэмцэх газарт бичгээр гаргасныг 2018 оны 9 дүгээр сарын 24-нд хүлээн авч гомдол мэдээлэл шалгах ажиллагаа явуулж, 2018 оны 9 дүгээр сарын 29-нд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж /хх-ийн I хавтасны 1-р тал/, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг  явуулж эхэлсэн байна.

            Иймд шүүгдэгч А.Ныг хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгсөн, энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн  Тайлбарт: -Хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгч, энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол түүний авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээж ялаас чөлөөлнө” гэж заасан нь тухайн хүнийг ялаас чөлөөлөхийг шүүхэд  үүрэг болгосон байх тул шүүгдэгч А.Ныг үндсэн болон нэмэгдэл ялаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч А.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүйг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар  урьд авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. - шүүгдэгч Т овогт Жий Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  22.4 дүгээр зүйлийн  2-т  заасан “Нийтийн албан тушаалтан хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- шүүгдэгч Ж овогт Аы Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  22.5 дугаар зүйлийн 2-т заасан заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- шүүгдэгч Х овогт Иы Хыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “Хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхийг завдсан” гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч А.Ныг ялаас чөлөөлсүгэй.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  22.4 дүгээр зүйлийн  2-т  зааснаар шүүгдэгч Ж.Аийг “Нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 7000 /долоон мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр торгох ялаар,

- Шүүгдэгч И.Хыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар Нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Аийн энэ хэрэгт  баривчлагдсан, цагдан хоригдсон 3 хоногийн 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон торгох ялаас нь хасаж тооцсугай.

5. Ялтанууд торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч А.Н, И.Х нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-3 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 6х42 ВД загварын дурантай, СКС загварын ангийн бууг 8 ширхэг сум, 060555 дугаартай гэрчилгээний хамт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хурааж улсын орлого болгохоор Увс аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлэхийг Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан шүүгдэгч И.Хаас орчуулагчийн зардалд 175.000 гаргуулан орчуулагч С.Жт олгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.ГАНСҮХ