| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2019/0171/э |
| Дугаар | 2019/ШЦТ/171 |
| Огноо | 2019-11-07 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Я.Дина |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 2019/ШЦТ/171
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина, шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын ãазрын хяналтын прокурор Я.Динагаас Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ÿëëàх дүгнэлт ¿éëäýæ èð¿¿ëñэн Т овогт Б-ийн О-т холбогдох 1935003780196 äóãààðòàé эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, ах, 1 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн 11-27 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Т овогт Б-ийн О /РД: ............../
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.О нь 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутагт байрлах Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 209 тоот ангиас хохирогч А.А-гийн эзэмшлийн Самсунг жи-6 плас загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 612.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүхийн хэлэлцүүлгээр 1935003780196 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн болон эд мөрийн баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч А.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би ширээ, сандал зөөж байх үед миний гар утас өмдний халааснаас унах гээд байсан учраас би гар утсаа гаргаад цонхны тавцан дээр тавьсан. Миний гар утас нь Самсунг жи-6 плас загварын гар утас байсан бөгөөд уг гар утсыг би 2019 оны 3 дугаар сарын эхээр Мобиком ХХК-ий Увс аймаг дахь салбараас бэлэн 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр худалдаж авч байсан. Би гар утсаа Т.Т багшийн ангийн цонхны тавцан дээр тавьчихсан бусад эцэг, эхчүүдийн хамт ширээ, сандал зөөж байгаад утсаа буцааж авах гэтэл миний гар утас алга болсон байсан. Тэгээд би Т.Т багшийн ангид цугласан эцэг, эхчүүдээс “миний гар утас алга болчихлоо. Цонхны тавцан дээр тавьчихсан байсан. Миний утсыг харсан, авсан хүн байна уу” гэж асуухад тэнд байсан хүмүүс бүгдээрээ “Утсыг чинь хараагүй, аваагүй” гэж хэлж байсан. Би анги дотроос утсаа хайгаад олоогүй. ...Агийн гар утас нь 99909082 дугаартай утас байсан бөгөөд би Д.Агийн утсаар өөрийнхөө 85454488 дугаарын утас руу залгахад эхний дуудлагуудыг авахгүй байсан. Миний гар утас нь 2 сим карт уншдаг бөгөөд би мобикомын 85454488 дугаар луу залгахаар авахгүй болохоор нь юнителийн 88067435 дугаар луу бас залгасан. Гэтэл миний утсыг нэг хүн авсан. Миний утсыг авсан хүн юм хэлэхгүй, дуугарахгүй байсан боловч утасны цаад талд хүүхдүүд дуугарч шуугилдаж байгаа нь сонсогдож байсан. Утасны дуудлага авахгүй, авсан ч юм хэлэхгүй болохоор нь би Д.А-гийн утаснаас “Наад утсаа авсан газраа буцааж авч ирж өгнө үү. Тохиргоог нь ашиглаад утсыг олох боломжтой шүү гэж мессеж бичсэн. Түүний дараа би Д.А-гийн 99909082 дугаарын утаснаас цагдаагийн газар луу залгаж гар утсаа хулгайд алдсан талаараа дуудлага өгсөн. Би цагдаад дуудлага өгчхөөд дахин өөрийнхөө утас руу залгахад миний утсыг нэг эрэгтэй хүүхэд авсан. Тэгэхээр нь би “наад утас чинь хаана байна. Ангийн багш чинь хэн бэ” гэж асуухад тэр хүүхэд “манай ангийн багш О” гэж хэлсэн. Би Д.Атай хамт О багшийн анги буюу 2В анги руу орох гэж яваад О багштай таарсан. Тэгээд би О багшид болсон явдлын талаар хэлэхэд О багш “манай ангийн нэг сурагч түрүүн утсаар ярьж байсан” гэж хэлсэн бөгөөд бид нар хамт О багшийн анги руу ороход О багш нэг танихгүй эрэгтэй хүүхэд дээр очоод “Чи түрүүний ярьж байсан утсаа гаргаад ирээч” гэхэд нөгөө хүүхэд өөрийнхөө цүнхнээс гар утас гаргаж ирсэн. Тэр утас нь миний өөрийн Самсунг Жи 6 плас загварын гар утас мөн байсан. Би нөгөө хүүхдэд Энэ гар утас миний утас мөн байна. Чамд хэн өгсөн бэ гэж асуухад тэр хүүхэд энэ утсыг манай эгч миний цүнх рүү хийсэн гэж хэлсэн. Тэгээд би тэр хүүхдээс өөрийнхөө гар утсыг авсан. Тэр хүүхэд нь манай сургуулийн 2В ангийн сурагч Д гэдэг хүүхэд байсан бөгөөд сургуулийн нийгмийн ажилтан Д.А бид 2 тэр хүүхдийг дагуулаад ангиас нь гарч байхад цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
2. Гэрч Д.А-гийн “...Тухайн үед би ажлын байран дээрээ байж байтал манай сургуулийн эмч А.А утас алга болчихлоо гээд манай өрөөнд орж ирсэн. ...өөрийн утаснаас А эмчийн 85454488 дугаар луу залгахад жоохон хүү авч ярьсан. Тэгээд би тэр хүүг чи хаана байгаа юм гэхэд би ангидаа байна гэж хэлэхээр нь ангийн багш чинь хэн юм гэхэд манай ангийн багшийг О гэдэг юм. ...О багшийн анги руу Аг аваад очиход ангийн багш О байсан. Тэгээд О багшид юу болсон тухайгаа хэлэхэд манай ангийн Д анги дээр утсаар яриад байсан юм гээд Доос утсаа аваад ир гэхэд Д цүнхнээсээ хохирогч А.Агийн Самсунг плас жи 6 загварын цэнхэр өнгийн гар утас гаргаж ирэхэд А эмч энэ миний утас мөн байна гээд аваад ангиас гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
3. Гэрч Т.Тын “...Би 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 12 цаг 30 минутаас 13 цаг 30 минутын хооронд өөрийн дааж авсан 1г ангийн сурагчдын эцэг, эхчүүдийн хурал зохион байгуулж, бэлтгэл хөтөлбөрийн тайлан тавьсан. ...Ширээ, сандал зөөж тохижуулж дууссаны дараа бүх эцэг, эхчүүд суудалдаа суухад манай ангийн сурагч Азбаярын ээж А.А нь миний гар утас алга болсон байна. Би дөнгөж сая ангийн ширээ, сандал зөөж, тохижуулж байхдаа цонхны тавцан дээр тавьсан. ...авсан хүн байвал өгөөч гэж хэлэхэд ангид байсан эцэг, эхчүүд бүгдээрээ “би аваагүй, би мэдэхгүй” гэж хэлж байсан. ...Тэгээд А цагдаагийн газарт дуудлага өгнө гээд ангиас гараад явсан. ...А.А буцаж ирээд надад “би гар утсаа олоод авчихлаа. Танай ангийн Элбэгдорж гэдэг хүүхдийн ээж О гэдэг хүн миний утсыг хулгайлж аваад О багшийн ангийн хүүхдийн цүнхэнд нь хийчихсэн байсан байна. Би тэр хүүхдээс авлаа” гэж хэлсэн... ” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
4. Насанд хүрээгүй гэрч И.Дийн “...хичээлдээ орох гээд сургуулийн коридорт явж байтал О эгч ирээд “чи цүнх рүүгээ энэ утсыг хийчих. Намайг энэ утсыг чамд өгсөн гэж хүнд битгий хэлээрэй. Би чамаас дараа нь буцааж авна” гэж хэлээд цайвар саарал өнгөтэй, мэдрэгчтэй дэлгэцтэй гар утсыг миний цүнх рүү хийсэн. ...Удалгүй хичээл завсарлаж байтал манай ангийн багш гаднаас 2 эмэгтэй хүнтэй хамт орж ирсэн. Тэгээд манай ангийн багш надаас “чиний түрүүний ярьж байсан утас хаана байна” гэж асуухаар нь цүнхэнд байсан утсаа гаргаж өгсөн. Гэтэл багштай хамт орж ирсэн 2 хүний нэг нь “энэ миний утас мөн байна” гээд О эгчийн миний цүнх рүү хийсэн утсыг авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,
5. Гэрч Н.О-ийн “...А надад “би утсаа алдчихлаа. Миний утсыг нэг хүүхэд авч ярьсан. Өөрийгөө О багшийн ангид байна гэж хэлсэн” гэж ярьсан. Тэр үед би И.Дийг утсаар ярьж байсныг санаад А, А нартай хамт анги руугаа орсон. Тэгээд би Доос “чи түрүүн хүнтэй ярьж байсан утсаа гаргаад ирээч” гэхэд И.Д өөрийнхөө цүнхнээс гар утас гаргаж ирсэн. Би тэр утасны загварыг мэдэхгүй байна. А тэр утсыг хараад “миний утас мөн байна. Би Т багшийн ангиас утсаа алдсан. Энэ утсыг хэн чамд өгсөн юм бэ?” асуухад И.Д “энэ утсыг надад манай эгч өгсөн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.О-ийн хулгайлсан Самсунг жи-6 плас загварын гар утас нь 612.000 төгрөгийн үнэтэй болох нь шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 347 дугаартай дүгнэлт /хх-ий 27 дугаар хуудас/-ээр тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, нотолбол зохих байдлыг хангалттай тогтоож чадсан, хулгайлагдсан эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /347 дугаартай/-ийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны нотлох баримт гэж үнэлэв.
Шүүгдэгч Б.О хохирогч А.Агийн Самсунг жи-6 плас загварын гар утсыг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэх шинжийг хангаж байгаа бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан 612.000 төгрөгийн хохирол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт заасан “бага хэмжээний хохирол”-д тооцогдох тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.О гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй болно.
Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч А.Ад 612.000 төгрөгийн хохирол учирсан байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан болох нь хохирогч А.Агийн “...Би хулгайд алдсан утсаа олоод авчихсан. Учраас надад ямар нэг хохирол учраагүй. ...надад хүсэлт, гомдол нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлгээр /хх-ийн 13-14 дүгээр хуудас/ нотлогдож байна. Иймд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.О нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж, хор уршгийг арилгасан байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Мөн шүүгдэгч Б.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.О энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Б-ийн О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Б.О-т хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шүүгдэгч Б.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА