Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | П.Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 000/0000/0000/З |
Дугаар | 221/МА2014/0207 |
Огноо | 2014-05-28 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2014/0207
Дархан-Уул аймгийн А намын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгч Д.А, Д.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Б.А, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 16 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Дархан-Уул аймгийн А намын нэхэмжпэлтэй, Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд /Эрх залгамжпагч Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал/ холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл- Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцээд
Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн А намаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сонгуулийн хорооны 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаар албан бичгийг хүчингүй болгож, нэр дэвшигч Н.Л-г нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах шийдвэр гаргахыг даалгах, Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 4/02 дугаар тогтоолын Н.Л-д холбогдох заалтыг хүчингүй болгуулах гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: газар олголт хийсэн үйл ажиллагаа нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр төлөвлөгөөнд орсон ажил тул сонгуулийн хууль зөрчсөн гэх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.
Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Захиргааны зөрчил гаргасан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би иргэдэд газар олгосон захирамж гаргаагүй, тухайн үед орлож байсан хүн иргэдэд газар олгосон захирамж гаргах эрхтэй эсэх нь тусдаа. Энэ газар олгох асуудал 2013 оны 9 дүгээр сарын 04-ны өдрийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар шийдвэрлэгдсэн. Энэ цаг хугацаанд нөхөн сонгууль болох эсэх нь тодорхой бус байсан гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар 07-ны өдрийн 16 дугаар шийдвэрээр: 2. Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8, 34.8.1, 34.15-д заасныг баримтлан Дархан-Уул аймгийн А намын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуульд Хонгор суманд МАН-аас нэр дэвшигч Н.Л-г нэрийн жагсаалтаас хасахыг Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороо /эрх залгамжпагч иргэдийн Төлөөлөгчдийн Хурал/-д даалгаж, 2. Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.6, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсгийн баримтлан Сонгуулийн хорооны 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаартай албан бичиг, Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 4/02 дугаартэй тогтоолын 2 дахь заалт буюу Н.Л-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Аймгийн ИТХ нь аймгийн сонгуулийн хорооны үүргийг биелүүлэх боломжгүй юм.
А намаас 2013 оны 10 дугаар сарын 8-ны өдөр 212 тоот албан бичгээр ирүүлсэн гомдлыг аймгийн Сонгуулийн хороо хурлаараа хэлэлцээд ажлын хэсэг байгуулан, дүгнэлтийг хэлэлцэж Хонгор сумын ИТХ-ын 2013 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 09/20 тоот албан бичгээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоол гарсан ба энэ ажлын хүрээнд Хонгор сумын Засаг даргын орлогч Д.А-ын гаргасан 2013 оны 10 дугаар сарын 4-ны өдрийн 167 дугаар захирамжаар 54 иргэнд Буурал уулын өвөр, Дархан хаалганы орчимд газар олгосон ба эдгээр иргэд газрын гэрчилгээ аваагүй байна. Уг газар олголт хийсэн үйл ажиллагаа нь ИТХ-ын шийдвэрээр төлөвлөгөөнд орсон ажил байсан тул сонгуулийн хууль зөрчсөн гэж үзээгүй байна.
Аймгийн Сонгуулийн хорооны 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаар албан бичиг нь Аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.6 дахь хэсэг заасны дагуу тул хууль бус гэж үзэх үндэслэлгүй.
Аймгийн ИТХ-ын 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 4/02 дугаарт тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй юм.
Иймд аймгийн ИТХ-д холбогдуулан гаргасан Захиргааны хэргийн анхан шатны дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 16 дугаар шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжпэлийн шаардлагын хангаж шийдвэрлэжээ.
Дархан-Уул аймгийн А намаас аймгийн Сонгуулийн хорооны 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаар албан бичгийг хүчингүй болгож, нэр дэвшигч Н.Л-г нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах шийдвэр гаргахыг даалгах, Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 4/02 дугаар тогтоолын Н.Л-д холбогдох заалтыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Сонгуулийн хороонд холбогдуулан 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаар албан бичгийг хүчингүй болгож, нэр дэвшигч Н.Л-г нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах шийдвэр гаргахыг даалгах шаардлагын тухайд:
Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуульд А намаас Н.М Д, М ардын намаас Н.Л нар нэр дэвшиж, сонгуулийн сурталчилгаа 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 07-ны өдрийн хооронд явагдаж, 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр санал хураалт явагджээ.
Сонгуулийн сурталчилгааны хугацаанд нэр дэвшигч Н.Л-г “сонгуулийн хууль зөрчиж сурталчилгаа явуулсан" гэж А намаас Сонгуулийн хороонд 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр болон 08-ны өдрүүдэд гомдол гаргасан боловч Сонгуулийн хороо “нэр дэвшигчийг хууль зөрчөөгүй” гэж 2013 оны 10 дугаар сарын 08- ны өдрийн 23 болон 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 27 тоот албан бичгээр хариу өгсөн байна.
Харин нэр дэвшигч Н.Л нь сонгуулийн сурталчилгааны явцад Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8.1, 34.8.2, 34.8.3-д заасныг зөрчиж, сонгуулийн сурталчилгаа хийх цаг хугацаатай давхцуулан иргэдэд газар өмчлүүлэх, эзэмшүүлэх шийдвэр гаргасан болохыг Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 449 дүгээр шийтгэвэрээр тогтоож, захиргааны шийтгэл ногдуулж, 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 145 дугаар магадлалаар хүчин төгөлдөр болжээ.
Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.15-д зааснаар нэр дэвшигч Н.Л хууль зөрчсөн нь хуульд заасны дагуу буюу шүүхээр тогтоогдсон учир нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах үндэслэлтэй байна.
2. Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 4/02 дугаар тогтоолын Н.Лд холбогдох заалтыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
Дээрх 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 4/02 дугаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгох Хонгор сумын нөхөн сонгуулиар М ардын намаас нэр дэвшиж сонгогдсон Нямаагийн Лгийн бүрэн эрхийг зөвшөөрчээ.
Н.Л нь нөхөн сонгуульд нэр дэвших явцдаа хууль зөрчиж, сурталчилгаа хийсэн болох нь шүүхээр 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр тогтоогдсон байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс "аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын маргаан бүхий 2013 оны 4/02 тогтоол нь шүүхээс нэр дэвшигч Н.Л-ыг хууль зөрчсөн гэдгийг тогтоохоос өмнө гарсан” гэх гомдол үндэслэлгүй байна.
Учир нь Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.16-д “Нэр дэвшигч нь санал хураалт болон сонгуулийн дүн гарсны дараа энэ хуулийн 34.15-д заасны дагуу нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хассан бол тухайн нэр дэвшигчийн дараагийн нэр дэвшигчийг сонгогдсонд тооцож, энэ хуульд заасан зохих журмын дагуу тухайн аймаг, сум, дүүргийн Хурлын төлөөлөгчөөр бүртгэхээр заасан байх ба энэ тохиолдолд нэр дэвшигч Н.Л нь сонгуулийн хууль зөрчсөн эсэх талаар маргаан үүсэж, үүнийг хуульд заасны дагуу шүүх шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийтгэвэр гарсан, улмаар давж заалдах шатны журмаар эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нэр дэвшигчийн бүрэн эрхийг зөвшөөрсөн тогтоол гаргасан нь буруу болжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 06- ны өдрийн 74 дүгээр тогтоолоор Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-д зааснаар аймгийн А намын хороо нь Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 22.1-д заасан эрхийнхээ дагуу дээрх асуудлаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн "нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хуульд заасан итгэмжлэлгүй” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийгтус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧИД: Ц.ЦОГТ
Э.ЗОРИГТБААТАР
П.СОЁЛ-ЭРДЭНЭ