| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2020/0035/Э |
| Дугаар | 43 |
| Огноо | 2020-02-20 |
| Зүйл хэсэг | 17.11.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 43
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Болорзаяа,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Бунжаа,
Шүүгдэгч: Б.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын ãазрын хяналтын прокурор А.Анхбаяраас Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 17.11 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт ÿëëàх дүгнэлт ¿éëäýæ èð¿¿ëñýí Б овогт Бын Сд õîëáîãäîõ 1935004310030 äóãààðòàé ýð¿¿ãèéí õýðãèéã 2020 îíû 02 дугаар ñàðûí 19-íий өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Увс аймгийн Тариалан суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Тариалан сумын 2 дугаар багт оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй Б овогт Бын С /РД:ОМ84071719/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Б.С нь Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн нутагт Чандманий нэгдүгээр буудлын хорооллын эхэнд байх АТП-48 дэд станцийн 380 волтын цахилгаан дамжуулах агаарын шугамыг 2019 оны 10 дугаар 14-ны өдөр 20-14 УБЕ улсын дугаартай автомашинаар шороо тээвэрлэх явцдаа болгоомжгүйгээр тасалж Увс аймгийн Цагаал түгээх сүлжээ ХХК-нд 912.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн тус станцаас цахилгаан эрчим хүч хэрэглэдэг айлуудаас иргэн Д.Дд 154.000 төгрөг, Б.Шд 160.000 төгрөг, С.Эт 100.000 төгрөг, П.Ад 8.500 төгрөг, Э.Сд 234.000 төгрөг, Б.Бд 26.400 төгрөгийн хохирол, нийт 1.595.400 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Б.Сыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.С нь 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн нутагт нийтийн эзэмшлийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг устгасан гэмтээсэн болох нь
Хохирогч Б.Шгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Надад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан бөгөөд надад ямар нэгэн санал, хүсэлт байхгүй, нэхэжмлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 69-р талд/,
Хохирогч Э.Сгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Б.С нь надад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулж өгсөн бөгөөд надад ямар нэгэн санал, хүсэлт байхгүй, нэхэжмлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 71-р талд/,
Хохирогч П.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Б.С нь надад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулж өгсөн бөгөөд надад ямар нэгэн санал, хүсэлт байхгүй, нэхэжмлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 73-р талд/,
Хохирогч Д.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Надад учирсан хохирлыг Б.С нь төлж барагдуулсан бөгөөд надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 74-р талд/,
Хохирогч С.Эийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Б.С нь надад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулж манай угаалгын машиныг засварлаж өгсөн бөгөөд надад ямар нэгэн санал, хүсэлт байхгүй, нэхэжмлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 77-р талд/,
Хохирогч Б.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Б.С нь надад учирсан хохирол болох гэрэл, DDISH-ын залгаварыг авч өгч учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулж өгсөн бөгөөд надад ямар нэгэн санал, хүсэлт байхгүй, нэхэжмлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 79-р талд/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр манай шуурхай албаны диспечерийн 70453976 дугаарын утсанд Улаангом сумын 1-р баг Чандманий 1-р буудалд цахилгаан утас тасарсан талаар дуудлага ирсэн. Тухайн цахилгааны утас нь АТП- 48 дэд станцын зүүн гарсан гаргалгааны 0.4кВ-н /380У/-ЫН цахилгаан дамжуулах агаарын шугамын хоёр тулгуур дундах СИП 2 3*50+1*54.6 милл тетр квадрат кабел шугам тасалж гэмтээсэн байсан. Тухайн гэмтлийг тус багт авто замын ажил гүйцэтгэж байсан компани ачааны авто машин үүсгэсэн гэх ба анх дуудлагын дагуу хамгаалтын инженер Т.Т, ашиглалтын монтёр С.Ч, Б.Б, С.Ц нар 16 цагийн үед очиход тэр машин болон жолооч нь байхгүй байсан гэсэн. Би тэдний араас 17 цаг өнгөрч байхад очсон юм. Бид нар тухайн гэмтлийг засварлахад 16-21 цаг хүртэлх хугацаанд засварлан цахилгаан дамжуулалтыг хэвийн үйл ажиллагаанд нь оруулсан. Уг ажлыг гүйцэтгэх явцад тухайн багт засмал замын ажил хийж байгаа "МАЗ" ХХК-ны ерөнхий инженер гэх Г гэх залуу ирээд манайд түрээсээр ажиллаж байсан жолооч энэ гэмтлийг учруулсан гэж хэлсэн ба яг хэн гэж ямар хүн учруулсан талаар бид нарт хэлээгүй. Тухайн эвдрэл гэмтлийг засварлах үйл ажиллагаанд манай байгууллагаас СИП 2 3*50+1*54.6 милл тетр квадрат кабел утас 100 метр, жажем /утас хоорондох холбогч/ 8 ширхэг, төгсгөл баригч /СИП кабел утсыг унах, унжихаас хамгаалсан бэхлэгч/ 8 ширхэг, төгсгөвч /утасны үзүүрт шахаж байгаад станцтай холбон боогч/ 8 ширхэг зэрэг 4 төрлийн материал орсон юм. Тухайн эвдрэл гэмтлийн улмаас зарцуулсан 4 төрлийн материалын хохирлын тооцоо бодогдсон ба нийт 912.000 мянган төгрөгийн хохирол учирсан байгаа тухайн хохирлыг МАЗ ХХК болон буруутай жолоочоос гаргуулж авах шаардлагатай байна...Тухайн ачааны машин нь хоёр тулгуур хооронд 0.4кВ-н /380У/-ЫН цахилгаан дамжуулах агаарын шугамын утсыг тасалсны улмаас дээрх иргэдийн цахилгаан эд зүйлс цахилгаанд холбогдсон ажиллаж байхад нь масслаж шатах гэмтэл авах боломжтой. Нэг үгээр хэлбэл 0.4кВ-н утас гэдэг нь гурван фаз, нэг 0 нийлсэн 4 утаснаас бүрддэг ба аюултай утас нь 0-ын утас юм. Тухайн өдөр О-ын утас тасарсан байсан ба тэр утаснаас үүдэн тухайн иргэдийн цахилгаанд холбогдсон эд зүйлс нь шатах боломжтой. Түүнээс биш гурван фаз утасны аль нэг нь тасарсан бол цахилгаан эд зүйлсд нөлөөлж шатааж чадахгүй юм. Манай байгууллагад учирсан 912.000 мянган төгрөгийн хохирлыг буруутай МАЗ ХХК нь болон жолоочоос яаралтай гаргуулж авах шаардлагатай байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35, 36, 37-38-р талд/,
Гэрч Т.Пын мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай багийн нутаг дэвсгэрт хороололын эхэнд хатуу хуталчтай 2.8 км замыг Улаанбаатар хотоос “МАЗ” ХХК нь хийж гүйэтгэж байгаа юм. 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр манай багийн иргэн Э.С миний 99253919 дугаарлуу 16 цагийн үед залгаад өнөөдөр замын компани том ачааны машин хороололын эхний гэрлийн утсыг таслаад хаячихлаа түүнээс болоод манай дэлгүүрийн хөлдөөгч болон цахилгаан зүйлүүд шатчих шиг боллоо гэж хэлсэн. Түүнээс хойш 2-3 өдөр манай багийн иргэл болох Ц.А, Г.Б, Ш.Я, М.Б, Т.Д, С.М, Э.Ш, Б.Ш зэрэг хүмүүс тухайн өдөр цахилгааны утсы тасласны улмаас зурагт, мотор, гэрэл болон бусад цахилгаан эд зүйлс шатсан гэж ярисан тул би танай байгууллагад албан тоотоор өргөдөл гаргасан юм. Тухайн замын ажил хийж байгаа “МАЗ” ХХК-ийн талбайн инженер Г гэх хүнтэй болсон асуудлыг тодруулан уулзахад манай байгууллагад гэрээгээрр ажиллаж байсан С гэх залуу энэ гэмтлийг гаргасан гэж хэлээд тодорхой зүйл ярихгүй байхаар нь би танай байгууллагад албан тоотооор өргөдөл гаргаж хандсан юм. Би тэр С гэх хүний 95537942 гэсэн дугаарлуу нь залгаж ярихад би эрчимтэй уулзсан байгаа эрчим надаас тэр өдөр учруулсан гэмтэл болон үйлчилгээний хөлс гээд 1.000.000 төгрөг нэхэж байгаа. Би эхний ээлжинд энэ асуудлаа зохихцуулчихмаар байна би одоо сүлжээгүй газар явж байна хөдөөнөөс мал цуглуулж байгаа гэж хэлээд утсаа тасалсан. Түүнээс хойш “МАЗ” ХХК болон тухайн гэмтлийг учруулсан гэх жолоочтой дахиж ярилцаагүй...дээр дурдсан 9 айлын гэрийн цахилгаан эд зүйлд гэмтэл учирсан байсан тул тэр айлуудад учирсан хохирлыг буруутай этгээдээс гаргуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р тал/,
Гэрч Х.Эгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...20-14 УБЕ улсын дугаартай автомашины жолооч машины тэвшээ буулгахгүйгээр тэвшээ өргөсөн хэвээрээ урагшаа огцом хөдлөхөд би тэвшээ буулгаач гэж орилсоор байтал Б.С нь машинаа урагшаа хөдөлж тэвшээрээ агаарын цахилгааны шугамыг тасалсан юм. Тэгээд би тухайн үед машины жолооч Б.Сд “та яагаад тэвшээ буулгахгүйгээр урагшаа явчихдаг юм бэ, би дохио өгөөд, тэвшээ буулга гээд орилж хашиграад байхад та яагаад урагшаа яваад утас тасалчихдаг юм бэ” гэж асуухад Б.С нь надад “би дээрээ нүдтэй юм уу” гэж хэлээд надруу уурласан юм. Тухайн машины жолооч Сд би агаарын шугам байна гэж хэлж дохио өгсөөр байтал уг жолооч урагшаа хөдлөөд машиныхаа тэвшээр цахилгаан утасыг тасалчихаад шууд машинтайгаа тэр газраас яваад өгсөн юм... ” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61-р тал/,
Гэрч Б.Эгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд шороо буулгаж дуусчхаад уг машины жолооч тэвшээ өргөсөн байдлаасаа буулгахгүйгээр урагшаа огцом хөдөлсөн тэр үед Э орилж тэвшээ буулгаараа гэж хэлээд гараараа дохьсон, харин би нөгөө талаас нь жолоочийг дуудаж орилж тэвшээ буулгаач цахилгааны утас тасаллаа гэж орилсоор байхад тухайн жолооч сонсолгүйгээр машины тэвшээ буулгахгүйгээр урагшаа огцом хөдөлж тухайн газарт байсан агаарын цахилгааны утасыг тасалчихаад зогссон. Тэгээд жолооч машинаасаа бууж ирсэнийхээ дараа тэвшээ буулгасан юм. Тэгэхэд нь Э тухайн жолооч дээр очоод “та тэвшээ буулга гээд байхад яагаад буулгадаггүй юм бэ, дээр чинь цахилгаан утас байхад хардаггүй юм уу” гэж жолооч залуу болох Б.Сд хэлэхэд Б.С нь ямар нэгэн зүйл хэлэлгүй дуугүй, сандарсан байдалтай байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63-р тал/,
Шүүгдэгч Б.Сын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 12-ний өдөр над руу С.Б гэгч нь утсаар залгаад “Чандманий нэгдүгээр буудалд хар замын ажил хийж байгаа Маз ххк-ийнхан шороо зөөлгөж байгаа юм байна чи урьд өмнө нь барьж байсан 20-14 УБЕ улсын дугаартай машиныг бариад Чандманьд шороо зөөмөөр байна би нэг ресс нь 35.000 төгрөг гэж байна, чи наад ажлаа хийчихээд надтай тооцоо хийгээрэй" гэж хэлсэн юм. Тэгээд би 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр би Мак ххк- ны хар зам тавьж буй Чандманий нэгдүгээр буудлын хайрга шороонд 10 удаа ресс хийсэн тэгээд маргааш өдөр нь цагийг нь сайн санахгүй байна би 20-14 УБЕ улсын дугаартай автомашинтай 2 дахь өдрөө замын хайрга шороог зөөж байсан юм. Тэгээд тэр өдөр би 2 дахь рессэндээ шороогоо ачиж буулгасан бөгөөд би ачиж ирсэн шороогоо замын хажууд гэрлийн шонтой ойролцоо газарт машиныхаа тэвшийг өргөгчөөр нь өргөж буулгасан юм. Тэгээд би шороогоо буулгачхаад машиныхаа тэвшийг буулгахгүй, өргөсөн байдалтай хэвээр нь урагшаагаа жаахан хөдлөөд зогссон юм. Тэгтэл хажуу талаас бид нарын ачиж ирсэн шороог тоологч Э гэдэг эмэгтэй орилоод байсан тэгээд би машиныхаа хаалгыг онгойлгоход Э нь надад "тогны утас тасалчихлаа" гэж хэлсэн юм. Тэгээд би машиныхаа хаалгаар гараад харахад шороо буулгасан газрын урд талд байсан гэрэл цахилгааны утас нь миний жолоодож байсан 20-14 УБЕ улсын дугаартай норд бенз маркын машины тэвшинд татагдаж тасарсан байсан юм. Тэгээд би тасарсан цахилгааны утсыг машинаас буулгачхаад цаашаа явсан бөгөөд би дахиж уг газарт шороо зөөгөөгүй бөгөөд машиныг С.Бд өөрт нь хүргэж өгсөн юм. Би учирсан хохирлыг бүрэн гүйцэт төлж барагдуулсан юм. Би 2019 оны 10 дугаар сарын 14-ны өдөр 201-14 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явж Чандманий нэгдүгээр буудалд шороо буулгачхаад тэвшээ буулгахгүйгээр урагшаагаа жаахан хөдлөхөд машины өргөсөн байсан тэвшинд цахилгааны утас тээгэлдэж тасарсан бөгөөд би санамсар болгоомжгүй үйлдлийнхээ улмаас уг цахилгааны утсыг тасалсан юм. Маз ххк-ийн зүгээс надад болон тэнд ажиллаж байсан хүмүүст аюулгүй ажиллагааны зааварчилгыг өгч ажиллаж байсан юм. Би өөрийн санамсар болгоомжгүй байдпын улмаас цахилгааны утас тасалсан үйлдэлдээ гэмшиж байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн нутаг Чанмандийн 1 дүгээр байрлах буудлын хорооллын эхэнд байх АТП-48 дэд сантцийн 380 волтын цахилгаан дамжуулах агаарын шугамын эзэмшигч нь “Увс аймгийн Цахилгаан түгээх сүлжээ” ХХК байна. Иймээс уг агаарын шугамыг төрийн өмч гэж үзэх бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “нийтийн зориулалтаар ашиглах зүйлсийг төрийн нийтийн зориулалттай өмч гэнэ” гэж заасны дагуу уг цахилгаан дамжуулах агаарын шугамыг нийтийн эзэмшил гэж үзнэ.
Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн нутаг Чанмандийн 1 дүгээр байрлах буудлын хорооллын эхэнд байх АТП-48 дэд сантцийн 380 волтын цахилгаан дамжуулах агаарын шугамын эзэмшигч нь “Увс аймгийн Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийг хохирогчоор тогтоож, уг компаниас томилогдсон Б.Бийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.С нь авто машин жолоодож явахдаа нийтийн эзэмшлийн цахилгаан дамжуулах агаарын шугамд тасрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүйгээр агаарын шугамыг тасалсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3-д “....хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцэж байгаа тул түүний үйлдлийг болгоомжгүй үйлдэл гэж үзнэ.
Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-д 912.000 төгрөг, хохирогч Д.Дд 154.000 төгрөг, Б.Шд 160.000 төгрөг, С.Эт 100.000 төгрөг, П.Ад 8.500 төгрөг, Э.Сд 234.000 төгрөг, Б.Бд 26.400 төгрөгийн хохирол, нийт 1.595.400 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Б.Сыг болгоомжгүйгээр нийтийн эзэмшлийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг устгасан, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.С гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Б.С нь бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.
2. Шүүгдэгч Б.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.С нь болгоомжгүйгээр нийтийн эзэмшлийн зам харилцаа, холбооны хэрэгсэл устгасан, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэргийг болгоомжгүйгээр үйлдсэн, түүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Б.С торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Сд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Бын Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1-д заасан болгоомжгүйгээр нийтийн эзэмшлийн цахилгааны хэрэгсэл устгасан, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сд 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Б.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Сд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ