Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 625

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2018/00625

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: давхарт байрлах М д ХХК-ийн /*******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  тоотод оршин суух, Б.Э-д холбогдох,

1,433,332 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Оюунсайхан, хариуцагчийн төлөөлөгч Б.Ганболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюунтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М д ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Э.Оюунсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э болон М д ХХК нар нь Иргэний хуулийн 431.1-т заасныг үндэслэн 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 1 жилийн хугацаатайгаар №14090003229 тоот тээврийн хэрэгслийн дын гэрээг байгуулж, даатгуулагч Б.Э нь 2,000,000 төгрөгийн дын хураамжийг даатгагчид төлөхөөр тохиролцож, эрсдэлээ даатгуулсан. Гэтэл 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 28 хүртэлх хугацаанд 566,667 төгрөгийн дын хураамжийг төлсөн боловч үлдэгдэл 1,433,332 төгрөгийн дын хураамжийг төлөхгүй байна. Манай компанийн зүгээс даатгуулагч Б.Этэй удаа дараа холбогдож дын хураамжийн үлдэгдэлийг төлж барагдуулахыг хүссэн. Иймд Б.Эгээс Иргэний хуулийн 431.1-т “Дын гэрээгээр даатгагч нь дын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон дын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь дын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ”, Дын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т “Даатгуулагч дын хураамжийг хууль болон гэрээнд заасан хугацаанд даатгагчид төлөх үүргийг хүлээнэ” гэж заасны дагуу дын гэрээний хураамжийн төлбөрийн үлдэгдэл 1,433,332 төгрөгийг М д ХХК-д гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Эгийн төлөөлөгч Б.Ганболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр тээврийн хэрэгсэл дын гэрээ хийсэн байдаг. Даатгагч талаас М д, даатгуулагч талаас Б.Э бус компани байдаг. Гэтэл Б.Э гэрээний оролцогч биш байхад гэрээний үүргийг Б.Эгээс нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Гэрээнд талууд нь тодорхой байгаа ба эрх нь тодорхой заагдсан байдаг. Тээврийн хэрэгслийн дын гэрээнээс харахад Б.Э гэсэн ямар нэг оролцоо, нэр, гарын үсэг огт байдаггүй. Нэхэмжлэгч талаас төлбөрийн гүйцэтгэлийн хуудас гэж ярьж байна. Б.Эгийн Хаан банк ХХК-ийн данснаас төлбөр төлсөн баримт байгаа төлбөрийг дансаар төлсөн болохоос тус Б.Э дын төлбөрийг төлнө гэж зөвшөөрсөн зүйл биш. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

     Нэхэмжлэгч М д ХХК, хариуцагч Б.Эд холбогдуулан дын хураамж 1,433,332 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

     Хариуцагч гэрээний оролцогч биш гэж нэхэмжлэлээс татгалзжээ.

     Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

     Хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч М д ХХК, хариуцагч Б.Э нарын хооронд Тээврийн хэрэгслийн дын гэрээ байгуулагдаагүй байна. Харин нэхэмжлэгч М д ХХК, ******* ******* ******* ******* ******* ХХК нарын хооронд 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Тээврийн хэрэгслийн дын гэрээ нэг жилийн хугацаатай байгуулагджээ.

     Тус гэрээний дагуу дын тохиолдлын улмаас дын нөхөн төлбөр хүссэн ******* ******* ******* ******* ******* ХХК-ийн өргөдлийг нэхэмжлэгч судлан үзэж “дын тохиолдол хаана, хэзээ болсон нь тодорхойгүй, нотлох баримт хангалтгүй, хохирол нотлогдохгүй” үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзжээ. Ийнхүү тус гэрээний нэг тал нь ******* ******* ******* ******* ******* ХХК болохыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, дын тохиолдол болоогүй гэж татгалзсанаас үзвэл гэрээний нэг тал биш гэж үзээгүй байна.

     Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 431.1-д “дын гэрээгээр даатгагч нь дын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон дын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь дын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан ба хариуцагч Б.Эгийн хувьд нэхэмжлэгчтэй, тээврийн хэрэгслийн дын гэрээ байгуулаагүй, гэрээний нэг тал биш тул дын хураамж төлөх үүрэггүй байна.

     Мөн хэн нэг этгээд буюу хариуцагч Б.Э өөр этгээдийн төлбөрийн буюу ******* ******* ******* ******* ******* ХХК-ийн төлбөрийг нэхэмжлэгчид сайн дураар төлсөн нь түүнийг уг төлбөрийг хариуцах үндэслэлийг бий болгохгүй, мөн Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т заасан зохицуулалт нь хэлцлийн талууд санал нэгдсэн, өрийг баталгаажуулсан нь хэлцлийг заавал хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангахыг шаардахгүй болохыг илэрхийлсэн тул гэрээний оролцогч биш этгээдэд хуулийн энэхүү зохицуулалт хамаарахгүй учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй тул хариуцагч Б.Эгээс дын хураамж 1,433,332 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М д ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,890 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар  шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ЭНЭБИШ