| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2018/0028/И |
| Дугаар | 626 |
| Огноо | 2018-02-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 626
| 2018 оны 02 сарын 22 өдөр | Дугаар 101/ШШ2018/00626 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* байранд оршин байрлах Ш Ш СӨХ-ны /132/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,******* тоотод оршин суух, Г.М холбогдох,
СӨХ-ны төлбөрт 274,630 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Хариуцагч Г.Мшүүхэд ирүүлсэн тайлбартаа: 200,450 төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор Ш Ш СӨХ-д төлж барагдуулахад татгалзах зүйлгүй. Харин үлдэх 74,180 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрөхгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш Ш СӨХ, хариуцагч Г.Мт холбогдуулан СӨХ-ны төлбөрт 274,630 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлээс 200,450 төгрөгийн шаардлагыг зөвшөөрч үлдэх 74,180 төгрөгийн шаардлагаас татгалзжээ.
Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Ш Ш СӨХ нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав хорооллын 107 дугаар байрыг хариуцан Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д заасан үйл ажиллагаа явуулдаг болох нь нэхэмжлэгчийн 132 дугаартай гэрчилгээгээр нотлогдож байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан хариуцагч нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав хорооллын ******* тоотод орших орон сууцны өмчлөгч мөн гэснийг хариуцагч маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрчээ.
Хариуцагч 74,180 төгрөгийн шаардлагаас татгалзаж буй үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар тайлбарлаж нотлоогүй, нэхэмжлэгч “тус 74,180 төгрөг татгалзаж байгаа нь үндэслэлгүй, хариуцагч өмнө нь төлсөн гэх боловч тус мөнгө өмнөх СӨХ-ийн төлбөрт тооцогдсон учраас хамаарахгүй” гэж шүүх хуралдаанд тайлбарласныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1-т зааснаар бодит байдалд нийцсэн, үнэн зөв гэж үзлээ.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг хариуцагч тухайн орон сууцанд холбогдох хэмжээгээр төлөх үүрэгтэй тул хариуцагч Г.Мээс орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ, ашиглалт, хамгаалалтын төлбөрт 274,630 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш Ш СӨХ-нд олгож шийдвэрлэв.
Шүүх хариуцагчид 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, мөн 02 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчид эрх, үүргийг ниь тайлбарлаж өгч шүүх хуралдааныг хойшлуулж хурлыг товлосон. Хариуцагч шүүх хуралдааны товыг мэдсэн, товд гарын үсэг зурсан боловч шүүхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар товыг мэдэгдсэн, нэхэмжлэгчийн төлөөлөгч хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар хариуцагч Г.Мээс 274,630 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ш Ш СӨХ-нд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,889 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г.Мээс 8,889 төгрөг нөхөн гаргуулж нэхэмжлэгч Ш Ш СӨХ-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг зөвшөөрөхгүй бол гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ