Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2018/ШЦТ/304

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа

улсын яллагч Д.Цолмон (томилолтоор),

хохирогч Д.О.............л, Б.Т............н, М.Г............н

гэрч Т.Цэцэгмаа, Ц.Цолмонням, В.Батдорж

шүүгдэгч Х.Б...........р, түүний өмгөөлөгч Ц.Гансүх (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1019), Ц.Дэлгэрням (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0317) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны "А-1” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Тайжууд овогт Хангайбазарын Б...........рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1708 0202 60170 дугаартай 4 хавтаст хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Тайжууд овогт Хангайбазарын Б...........р, Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Цэцэрлэг суманд 1981 оны 8 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Цагдаагийн ерөнхий газрын Гэрч хохирогчийг хамгаалах хэлтэст, эрүүгийн мөрдөгч ажилтай, ам бүл 5, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын 133/3 дугаар байрны 133 тотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар АЭ81082772, урьд

Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 09 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Х.Б...........р нь 2015 оны 3 дугаар сар, 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр, 2017 оны 10 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө тус тус Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын 133/3 дугаар байрны 133 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай салсан эхнэр Д.О.............лыг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын 133/3 дугаар байрны 133 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай салсан эхнэр Д.О.............лтай “...миний амьдралыг балласан...” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний толгой, нүүрэн тус газруудад нь цохиж, бие махбодид нь “...баруун хацар, уруулын нугалаас, уруул, 2 дал, баруун гарын 4-р хуруу, зүүн гарын 2-р хурууны зөөлөн эдийн няцралт, цус хуралт...” бүхий гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын 133/3 дугаар байрны 133 тоотод “салсан эхнэрээ зодоод байна” гэх дуудлагын дагуу очиж ажилласан Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн цагдаагийн албан хаагч М.Г............н, Б.Т............н, Б.Б...........р, Ц.Ганбаатар нарын хамт хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн,

2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын 133/3 дугаар байрны 133 тоотод “салсан эхнэрээ зодоод байна” гэх дуудлагын дагуу очиж ажилласан Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн цагдаагийн албан хаагч Б.Т............нгийн албан үүрэгтэй нь холбогдуулж, баривчлах явцад түүний гарыг мушигаж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч нар мэдүүлэхдээ:

.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

I. Хохирогч Д.О.............лын мөрдөн шалгах ажиллагаанд

2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 19-ний орой 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн .......... тоот гэртээ байж байхад миний жилийн өмнө салсан нөхөр болох Б...........р согтуу орж ирсэн. Тэгээд...над руу агсан тавиад “Чи надтай анхнаасаа яах гэж суусан юм бэ? Чи миний амьдралыг балласан” гээд намайг зодоод байхаар нь би “Чи яахаараа хүүхдийн хажууд намайг цохдог юм” гээд дэр аваад шидэхэд Б...........р намайг дахиад нэмээд зодохоор нь би хувцсаа өмсөөд зугтаагаад гараад цагдаад дуудлага өгсөн. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд би хаалгаа онгойлгож өгөөд 7-н давхарт байж байхад цагдаа нар ороод хэсэг бужигнаж байгаад чимээгүй болсон. ...Миний нуруу, гэдэс, толгой эрүү рүү... 6-7 удаа гараараа цохиж зодсон. ...Одоо миний толгой, дээд талын баруун шүднүүд, зүүн гарын эрхий хуруу,  зүүн гарын мөр, бугалга орчим өвчтэй байна...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 10-12),  

2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр өгсөн: “...Би Х.Б...........ртай 2009 оны 3 дугаар сараас эхлэн 2015 оны 5 дугаар сар хүртэл хамтран амьдарсан. Албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй. Х.Б...........р бид хоёрын дундаас төрсөн хүү, охин хоёртой. ...2017 оны 10 дугаар сарын 19-ний орой 21 цагийн үед Х.Б...........р нь согтуу ирсэн. Тухайн үед би нойлын өрөөнд байхад охин хаалга онгойлгож өгсөн байсан. Тэгээд Х.Б...........р нь гар утсаа над руу чиглүүлж шидсэн, Х.Б...........рын гар утсыг хүнд болохоор нь дахиад шидэх байх гэж айгаад диваны завсраар нуучихсан. Х.Б...........р нь ирснээ миний нуруу руу ууртайгаар гараараа 2 удаа, гэдэс рүү нэг удаа цохихоор нь би дэр аваад шидсэн. Тэгсэн Х.Б...........р нь дахиад миний нүүр... эрүү, шүд рүү гараараа хүчтэй цохисон. Би айсандаа хувцсаа хурдан өмсөөд 2 утсаа аваад гэрээсээ гарсан. Гараад би төрсөн ах Г.........дтой яриад цагдаа дуудаад өгөөч гэж хэлсэн...Би цагдаа нарыг ирэхэд гэрийнхээ 7 давхарт хүлээгээд зогсож байгаад уулзаад гэрийн түлхүүрээ өгсөн. ...Би шүүх эмнэлэгт үзүүлсэн. Одоо нуруу хөндүүр өвчтэй, зүүн гарын эрхий хуруу өвчтэй, баруун гарын ядам хуруу өвчтэй, зүүн талын хавирга өвдөлт өгөөд хөндүүр байна. Мөн толгойн дээд орой хэсгээр хөндүүр өвчтэй байна...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 147-150),

2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 19-ны өдөр Х.Б...........р намайг зодоод хэлэх хэлэхгүй үг хэлээд байхаар нь би гэрээсээ гараад доод давхарт орцонд байхад дуудлагаар ирсэн 4 цагдаа надаас гэрийн түлхүүр аваад гэрлүү орсон...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 152-154),

2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хэрэг болдог өдөр энэ талаар дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 58, 59),

1. Гэрч Д.Г.........дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х.Б...........р нь миний төрсөн дүү Д.О.............лтай 10 орчим жилийн өмнө гэр бүл болж байсан. Дундаасаа хоёр хүүхэдтэй. ...Хоёр хүүхэд нь Б...........раар овголдог. ...2017 оны 10 дугаар сарын 19-ний орой Д.О.............л над руу яриад “Х.Б...........р гэрт нь согтуу ирээд толгой руу нь цохихоор нь зугтаагаад гараад ирлээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаагийн 102 дугаарын утсанд болон цагдаагийн ёс журмын хэсэг рүү өөрийн 9905....4 утаснаас дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 196),

2. Гэрч Э.Алтангэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр...Б...........рын эхнэртэй уулзахад. Эхнэр нь Б...........р орой согтуу ирээд агсан согтуу тавиад намайг зодоод гэсэн. Б...........рын эхнэрийн надад хэлснээр энэ хоёр хүн салаад нэг жил гаран болсон, Б...........р эхнэрээсээ салаад өөр хүнтэй гэр бүл болсон, тэгээд салсан эхнэртээ агсан согтуу тавиад зодож нүдээд байхаар нь ар гэрийнхэндээ хэлээд цагдаа дуудсан гэсэн зүйл ярьсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 224-226),

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13266 дугаартай дүгнэлт

“...2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр...цагдаагийн дэслэгч О.А..........рын 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолоор...Дашзэвэг овогтой О.............лын биед гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор шүүх эмнэлгийн үзлэг хийв.

...Болсон хэргийн товч байдал: 2017 оны 10 дугаар сарын 19-ний орой салсан нөхөр Б...........рт зодуулсан гэв. ...Хэсэг газрын үзлэг: Баруун хацар, уруулын нугалаасыг дагаж 1.4х0.6 см хөхөлбөр ягаан цус хурсан. Баруун дээд 2, 3, 4 дүгээр шүд хөндүүртэй. Доод уруулын дотор салстад 1.5х1.5 см хөх ягаан цус хурсан. Баруун гарын 4 дүгээр хурууны 2 дугаар үеэр, зүүн гарын 1 дүгээр хурууны 2 дугаар үеэр эмзэглэлтэй байв. ДҮГНЭЛТ

1. Д.О.............лын биед баруун хацар, уруулын нугалаас, уруул, хоёр дал, баруун гарын 4-р хуруу, зүүн гарын 2-р хурууны зөөлөн эдийн няцралт, цус хуралт гэмтэл үүссэн нь тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

...5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэх шинжээч эмч М.Энхбаярын дүгнэлт (2 хавтаст хэргийн 54),

4. Шинжээч эмч М.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд

2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн: “...Д.О......л гэж хүнийг үзэхэд “Баруун хацар, уруулын нугалаасыг дагаж 1.4х0.6 см хөхөлбөр ягаан цус хурсан. Баруун дээд 2, 3, 4 дүгээр шүд хөндүүртэй. Доод уруулын дотор салстад 1.5х1.5 см хөх ягаан цус хурсан. Баруун гарын 4 дүгээр хурууны 2 дугаар үеэр, зүүн гарын 1 дүгээр хурууны 2 дугаар үеэр эмзэглэлтэй” гэсэн гэмтлүүд учирсан байсан. Энэ гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг гэж дүгнэсэн...Дээрх гэмтлүүд нь Д.О.............лын нүүрэн тус газарт алгадах, нуруун тус газар цохих үед үүсэх бүрэн боломжтой...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 55-57),

2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр өгсөн: “...иргэн Д.О.............лыг үзэх явцад баруун дээд 2, 3, 4-р шүд эмзэглэлтэй гэсэн ба шүдийг тогшиж үзэхэд хөндүүртэй байсан. Шүд хугараагүй, унаагүй, булгараагүй, хөдлөөгүй байсан учраас шүдэнд гэмтэл үүссэн гэж дүгнээгүй. ...Дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийг хохирогч өөрөө өөртөө учруулах үүсгэх учруулах боломжгүй. Гэмтлүүд нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр үүссэн байх боломжтой...шинэ гэмтлүүд байсан. Учир нь хохирогчийн биед үүссэн гэмтлүүд нь хөхөлбөр ягаан цус хурсан, эмзэглэлтэй байсан бөгөөд энэ гэмтлүүд гэмтэл авсан дараа үүсдэг, шимэгдэлт үүсээгүй байсан...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 108, 109),

5. Х.Б...........рын хүү Б.Хишигтогтох, охин Б.Эгшиглэн нарын төрсний гэрчилгээний лавлагаа (1 хавтаст хэргийн 156, 157),

 

II. Хохирогч Б.Т............нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн орой 22 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн жижүүрийн цагдаагийн үүрэг гүйцэтгэж байх үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын 9 дүгээр байр 133 тоотод “Манай салсан нөхөр цагдаагийн тусгай ажиллагааны газар ажилладаг Б...........р ирээд зодоод гэрийн эд зүйл эвдээд байна, дуудлага өгсөн эмэгтэй нь 6 давхарт байгаа шүү” гэсэн дуудлага Ёс журмаас ирсний дагуу жижүүрийн бүрэлдэхүүн уг дуудлага руу явцгаасан. ...Дуудлагын дагуу ...133 тоот руу ороход...үл таних 30-35 орчим  насны согтууруулах ундаа хэрэглэсэн залуу бага насны охиныг өвөр дээрээ суулгасан байсан. ...Тэгсэнээ тэр залуу “Та нар яах гэж ирсэн пизданууд вэ?, та нар шиг юмнууд надтай харьцдаггүй юм” гээд уурлаад байсан. ...Та нар миний охины хажууд намайг доош нь хийлээ гээд...тагтан дээр юм хайж байснаа гэнэт тагтаныхаа цонхыг онгойлгохоор нь “доошоо үсрэх гэж байна” гэж бодоод жолооч Б...........р түрүүлээд би араас нь гүйгээд очоод...хүчээр гэрт нь оруулсан....Тэгээд өрөөнд орж ирээд зогсохоор нь хэл амаараа учраас ольё одоо тайвшир...гээд байж байтал Б...........рыг...гараараа цохих гэх үед Б...........р амжиж бултаад би нөгөө залууг салгаж холдуулахаар очсон, хойноос Г............н барьж авсан. Би гарыг нь өчих гэхэд урдаас эсэргүүцээд миний баруун гарыг мушигаж өчихдөө доош нь хүчтэй дараад тэр үед так гэж дуугарсан...Тухайн үед гар хугарчихлаа гэж бодож байсан ба Гэмтлийн эмнэлэг очоод зураг авхуулахад бугуйн холбоос нь тасарсан, шөрмөс нь сунасан байх магадлалтай гэж байсан. ...Би гарт байсан гипсээ авсан одоо хөдөлгөөн хязгаарлагч боолт боосон байдалтай байгаа...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 180),

1. Хохирогч Ц.Ганбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б...........р нь шаардлага биелүүлэхгүй болохоор нь гавлах гээд цагдаа Т............н бид хоё гарнаас нь бариад, Б...........р, Г............н хоёр биенээс нь барьсан байсан. Гэтэл бид нартай ноцолдох үед Т............нгийн гарыг дараад уначихсан юм шиг байна лээ...Б...........р нь эсэргүүцэл үзүүлээд биеэрээ хөдлөөд шаардлага биелүүлэхгүй байсан. Тэгсэн л Т............н гар гэмтчихлээ эвгүй болчихлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 167-168),

2. Хохирогч М.Г............ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгтэл нөгөө эрэгтэй залуу тагтан дээр гараад...цонх нээхээр нь үсрэх нь гэж бодоод Б...........р тэврээд зууралдсан чинь Б...........рыг эргэж хараад гараараа цохихыг завдсан. Би гүйж очиж ардаас нь тэвэрч аваад том өрөөнд оруулж доош нь харуулж гавлах гэтэл эсэргүүцэхэд...Т............н урдуур нь ороод түлхэх гэхэд баруун гарнаас нь атгаж мушигаж дарсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 185, 186),

3. Гэрч Э.Э...........рын мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн: “...Х.Б...........р нь Сонгинохайрхан дүүрэг Москва хорооллын 9-133 тоотод байрлах гэртээ байна...гэхээр нь би ганцаараа гэрт нь ороход манай ажлын Дэлгэрбаяр, Хонгорзул, Гэлэгжамц нар ирчихсэн том өрөөнд нь сууж байсан. ...Би хажууд нь суугаад юм ярилцахад “урд шөнө манай гэрт Сонгинохайрхан дүүргийн дөрвөн цагдаа ирээд намайг хүүхдийн дэргэд гавлах гэхээр нь эсэргүүцсэн, тэгээд нэг цагдааг нь цохьчихсон нэгийг нь өчсөн” гээд өөрийнхөө гарыг ийм болгосон гээд үзүүлээд сууж байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 209, 210,)

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13250 дугаар дүгнэлт

“...2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр...цагдаагийн дэслэгч О.А..........рын 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолоор...Баярмагнай овогтой Т............нгийн биед гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор шүүх эмнэлгийн үзлэг хийв.

...Зовиур: Баруун бугуй хөдөлгөхөөр шууруу дагаж янгинаж өвдөнө гэнэ. ...Хэсэг газрын үзлэгт: Сарвууны хөдөлгөөн чөлөөтэй. Баруун шууны гадна доод хэсэг бугуйн хэсгээр тэмтрэлтээр эмзэглэл ихтэй, бугуйн үений хөдөлгөөн бүх чиглэлд хязгаарлагдсан, орчны эд хавдартай. 2017 оны 10 дугаар сарын 19-ниий өдрийн ГССҮТ-н ХАЯТТ-н үзлэгт:... онош: Баруун бугуйн зөөлөн эдийн няцрал, холбоосын суналт. ХДГЭмчд, гар сойлт, хүйтэн жин тавих гэжээ...ДҮГНЭЛТ

1. Б.Т............нгийн биед баруун шууны зөөлөн эдийн няцрал, бугуйн үений холбоосын суналт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боложтой шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацааагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээч эмч Г.Ханхүүгийн дүгнэлт (2 хавтаст хэргийн 45),

4. Шинжээч эмч Г.Ханхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Т............нгийн баруун бугуйн зөөлөн эдийн няцрал, холбоосын суналт бүхий гэмтэл нь түүний гарыг мушигаж, өчих, доош дарах үед үүсэх боломжтой. Т............н өөрийн гарыг татахад дээрх гэмтэл нь үүсэх боломжгүй, харин Б...........р Т............нгийн гарыг суганы завсар хавчиж, мушгих, татах, хөших гэх мэт эсрэг хүч үйлчилсэн тохиолдолд үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 47, 48),  

 

III. Хохирогч М.Г............ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би тухайн өдөр ээлжит жижүүрийн мөрдөгчийн албан үүргийг гүйцэтгэж байхад оройн 21 цагийн орчим жижүүрийн шуурхай албаны жижүүрийн ахлах цагдаа, ахмад н.Нандинбаатараас над руу залгаж Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Москва хороололын 9 дүгээр байранд тусгай үүрэг гүйцэтгэдэг  албан хаагч эхнэртээ агсан согтуу тавиад байна гэнэ...” гэсний дагуу жижүүрийн бүрэлдэхүүн жолооч Б...........р, конторын цагдаа Т............н, шинжээч Ганбаатар нарын хамт...тухайн хаяган дээр очиж эхнэр Д.О.............лтай нь холбогдож...байрлуу орж 6 давхарт гарахад эхнэр нь уйлсан, гар хөл нь салгалсан биед нь ил харагдах бэртэл гэмтэл байхгүй байсан. Эхнэрээс нь нөхрийг нь асуухад 8 давхарт гэртээ байгаа гээд цагдаа Б...........рт гэртийнхээ түлхүүрийг өгөхөөр нь дээшээ гарч түлхүүрээр хаалгыг нь ойнгойлгоод ороход буйдан дээр үл таних эрэгтэй хүн сууж байсан. Тэр хүнд хандан “амрыг эрье Сонгинохайрхан дүүргийн цагдаагаас явж байна, юу болсон бэ” гэтэл “та нар хаанахын гөлөгнүүд вэ? пиздаанууд минь зодолдох уу гээд босч ирээд буйдангийн урд байсан модон ширээг авч бид нар луу шидэх гээд далайсан. Тэр үед би “та тайван бай, яагаад ингээд байгаа юм бэ?” гээд хэлэх үед цагдаа Б...........р гар утсаа гаргаад бичлэг хийж эхэлсэн. ...Тэгтэл нөгөө эрэгтэй залуу тагтан дээр гараад юм хайгаад эхлэхээр нь “яах гэж байгаа юм бэ?” гэтэл хаалганы цонхыг нээхээр нь үсрэх нь гэж бодоод Б...........р очоод тэврээд зууралдсан чинь Б...........рыг эргэж хараад гараараа цохихыг завдсан, би гүйж очиж ардаас нь тэвэрч аваад том өрөөнд оруулж доош нь харуулж гавлах гэтэл эсэргүүцэн гараа цээжиндээ аваад хөдлөхгүй болохоор нь за за босоод ир тайвшир ярилцъя гээд хойшилтол босож ирээд “ална гэж хэлээд дайраад, манай гэр нуу камертай, та нарыг бууднаа пизданууд минь...” гэсэн. Тэгээд тэр залуу...сандал, ширээ шидээд байхаар нь бүгдээрээ гаръя гээд хаалганы гадна гараад хаалгыг нь дараад 102 луу залгаж байгаа байдлын талаар хэлсэн. ...Бид нарыг ороход өөдөөс хэл амаар доромжилж , нэмээд хүн дуудаад ир хаанахын гөлөгнүүд вэ? зодолдох уу? гэх зэргээр эсэргүүцэн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 185, 186),

1. Хохирогч Ц.Ганбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б...........р, Т............н, Г............н бид...нарыг харангуутаа “Та нарыг хэн дуудсан юм. Гэснээ тоолоод 4 лээ байна, та нартай алалцана шүү” гэж хэлээд шаардлага тавихаар биелүүлэхгүй байсан. ...Б...........р нь шаардлага биелүүлэхгүй болохоор нь гавлах гээд Т............н бид хоёр гарнаас нь бариад, Б...........р, Г............н хоёр биенээс нь барихад бид нартай ноцолдоод унасан. Бид нар Б...........рыг гавлах гэтэл  тэрээр хоёр гараа чагталчхаад огт гар хүргэхгүй байсан. Бид нар хоёр суга, тохой хавиас татахад дийлээгүй ...бид нарыг дарсан байхад “учраа олъё, би одоо яах ч үгүй гэхээр нь босгоод бид нар тавихад дахиад бид нар луу дайраад ширээ авч шидэх гэж байснаа больсон. Бид нар сүүлдээ дийлдэхгүй болохоор нь гэрээс нь гараад ёс журамд дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 167, 168),

2. Хохирогч Б.Б...........рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б...........р нь зүүн гараа атгаад цохих гэхэд нь би доош суусан. Тэгсэн Г............н араас нь тэвэрч аваад гавлах гэтэл...гараа урдаа цоожлоод элгээ тэвэрчхээд огт ойртуулаагүй. Бид нар гавлах гээд тохой хавиас нь хойш татах гээд гарыг нь хүчрээгүй...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 171, 172),

3. Хохирогч Б.Т............нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...133 тоот руу ороход гэрийн эд зүйлс нь эмх замбараагүй байдалтай байсан бөгөөд үл таних 30-35 орчим насны согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн залуу бага насны охиныг өвөр дээрээ суулгасан байсан бөгөөд бид дөрвийг ороход охиноо хажуу тийшээ буулгаж тавиад “1, 2, 3, 4 гэж бид нарыг тоолоод дөрвөн пизда би нэг доор та дөрөвтэй зодолдоно шүү” гээд урдаа байсан ширээг түлхээд ширээн дээр байсан эд зүйлсийг шалан дээр унагаад ширээний хөлөөс бариад босож ирснээ бид дөрөв рүү далайснаа буцаагаад тавьсан. Тэгснээ тэр залуу “Та нар яах гэж ирсэн пизданууд вэ? Та нар шиг юмнууд надтай харьцдаггүй юм” гээд уурлаад байсан. Бид нар дуудлагаар явж байгаа цагдаа нар шүү дээ, адилхан цагдаа юм чинь хэл амаараа ойлголцъё гэж хэлсэн тэгэхэд “Та нар миний охины хажууд намайг доош нь хийлээ” гээд уурлаад энэ тэндээс юм хайгаад тагт руу гарсан... эхлээд Б...........р тэр залууг барьж аваад би араас нь очоод нааш нь өрөө рүү хүчээр татаж оруулах гэтэл урдаас эсэргүүцээд тагтны хаалгыг гараараа түлхээд хойшоо гэдийгээд гэрлүүгээ орохгүй байсан. Бид нар хүчээр гэрт нь оруулсан. ...Б...........рыг “Чи бүдүүн пизда минь намайг амжихгүй чам шиг хүн надтай харьцахгүй” гээд гараараа цохих үед Б...........р амжиж бултаад би нөгөө залууг холдуулахаар очсон, хойноос Г............н барьж авсан. Би гарыг нь өчих гэхэд урдаас эсэргүүцээд байсан. Тухайн үед бужигнаж байсан бөгөөд бид нар шалан дээр хэвтүүлж байгаад гарыг нь гавлах гэхэд хоёр гараа зөрүүлээд элгэндээ бариад доошоо хараад шалан дээр хэвтсэн. Хоёр гарыг нь ард нь гаргаж гавлах гээд гарыг нь татаад хүчрэхгүй байсан. Ингэж ноцолдож зууралдаж байхад хэл амаар учраа олъё гэхэд өөрөө босоод ирсэн. ...Тэгснээ тэр хавиар дахиад юм хайж байгаад дөрвөн жижиг сандал байсныг аваад бид нар луу шидсэн тэр үед бид хаалга руу очоод зогссон...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 176-180),

4. Гэрч Э.Э...........рын мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн: “...Х.Б...........р нь Сонгинохайрхан дүүрэг Москва хорооллын 9-133 тоотод байрлах гэртээ байна...гэхээр нь би ганцаараа гэрт нь ороход манай ажлын Дэлгэрбаяр, Хонгорзул, Гэлэгжамц нар ирчихсэн том өрөөнд нь сууж байсан. ...Би хажууд нь суугаад юм ярилцахад “урд шөнө манай гэрт Сонгинохайрхан дүүргийн дөрвөн цагдаа ирээд намайг хүүхдийн дэргэд гавлах гэхээр нь эсэргүүцсэн, тэгээд нэг цагдааг нь цохьчихсон нэгийг нь өчсөн” гээд өөрийнхөө гарыг ийм болгосон гээд үзүүлээд сууж байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 209, 210,)  

5. Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн дуудлагын лавлагааны  PCIJ14326485 дугаар хуудас (1 хавтаст хэргийн 127)

6. Компакт дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл (1 хавтаст хэргийн 48-50),

7. Эд мөрийн баримтаар тооцох тогтоол (1 хавтаст хэргийн 51),

 

IV. Бусад

1. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 943 дугаар дүгнэлт

“...1. Х.Б...........р нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

...3. Х.Б...........р нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан байна. Х.Б...........р нь гэмт хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна...” гэх дүгнэлт (2 хавтаст хэргийн 27),

2. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (3 хавтаст хэргийн 130, ), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагуудаас авсан лавлагаа, тодорхойлолт (1 хавтаст хэргийн 101-118, 122, ), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (2 хавтаст хэргийн 182), шийгэх тогтоол, магадлал, Улсын дээд шүүхийн тогтоолын хуулбар (2 хавтаст хэргийн 187-198),

3. 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан мөрдөгчийн тогтоол (2 хавтаст хэргийн 91), цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүхийн шийдвэр (2 хавтаст хэргийн 123, 230, 3 хавтаст хэргийн 187-188, 218, 228-232, 4 хавтаст хэргийн ...),

- Улсын яллагч: Гэрч  Д.Догоожав, Б.Батцэцэг нарын мэдүүлэг (1 хавтаст хэргийн 227-229, 3-р хавтаст хэргийн 93-94), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 4-9), аюулгүйн зэргийн үнэлгээ, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны хамтарсан багын хурлын тэмдэглэл (1 хавтаст хэргийн 130-141), мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (3 хавтаст хэргийн 53-56), “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (2 хавтаст хэргийн 78-83), хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 хавтаст хэргийн 87-90),

- Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гансүх: Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол (1 хавтаст хэргийн 1), компакт дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл (1 хавтаст хэргийн 47-50), хохирогч Ц.Ганбаатар, Б.Б...........р, М.Г............н, Б.Т............н,нарын мэдүүлэг (1 хавтаст хэргийн 167-168, 171-172, 185-186, 176-180, 3 хавтаст хэргийн 60-62), шүүгдэгч Х.Б...........рыг хохирогчоор тогтоосон мөрдөгчийн тогтоол (1 хавтаст хэргийн 187-188), гэрч Э.Алтангэрэл, Б.Б...........р, Т.Цэцэгмаа, Х.Анармаа нарын мэдүүлэг (1 хавтаст хэргийн 223-226, 232-233, 2 хавтаст хэргийн 4-5, 6-7), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 13321 дугаар шинжээчийн дүгнэлт, танилцуулсан тэмдэглэл (2 хавтаст хэргийн 33, 39), шинжээчийн мэдүүлэг, (2 хавтаст хэргийн 34-37), хүсэлт хангахаас татгалзсан мөрдөгчийн тогтоол (2 хавтаст хэргийн 40), хохирогч Б.Т............нд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол (2 хавтаст хэргийн 130-136, яллагдагч Б.Т............нгийн авсан мэдүүлэг (2 хавтаст хэргийн 166-167), ажил байдлын тодорхойлолт (2 хавтаст хэргийн 171-172), шүүгдэгчийн гэрэл зураг (2 хавтаст хэргийн 93-98),

- Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням: Хохирогч Б.Т............н, Ц.Ганбаатар, Б.Б...........р, М.Г............ны нарын мэдүүлэг (1 хавтаст хэргийн 176-180, 167-168, 171-172, 185-186), Түр хамгаалах байранд байрлаж байгаагүй талаарх албан бичиг (1 хавтаст хэргийн 129), аюулгүйн зэргийн үнэлгээний маягт (1 хавтаст хэргийн 130-132), СD бичлэг, гэрэл зураг, хүсэлтүүд (2 хавтаст хэргийн 93-98) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлэв.

 

Гурав. Гэм буруугийн талаар

- Улсын яллагчаас шүүгдэгч Х.Б...........рыг

1. Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай салсан эхнэр Д.О.............лыг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

2. Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай салсан эхнэр Д.О.............лтай “…миний амьдралыг балласан...” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний толгой, нүүрэн тус газруудад нь цохиж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

3. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн цагдаагийн албан хаагч М.Г............н, Б.Т............н, Б.Б...........р, Ц.Ганбаатар нарын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн, 

4. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн цагдаагийн албан хаагч Б.Т............нгийн албан үүрэгтэй нь холбогдуулж, баривчлах явцад түүний гарыг мушгаж хөнгөн гэмтэл учруулан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Өөрөөр хэлбэл улсын яллагчаас шүүгдэгч Х.Б...........рыг хүний эрүүл мэнд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрхэлж байгаа ажил албан үүрэгтэй нь холбогдуулж үйлдсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар, хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гансүх, Ц.Дэлгэрням: Х.Б...........рыг улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах талаар дүгнэлт гаргасан боловч энэхүү нөхцөл байдал нь гэрч Х.Анармаа, Т.Цэцэгмаа нарын мэдүүлгээр үгүйсгэгдэхийн зэрэгцээ гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан 2015 оны 3 дугаар сарын үйлдлийг оруулж байнга үйлдсэн гэссэн нь ойлгомжгүй. 2017 оны 8, 10 дугаар сарын хоёр үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн байнга гэх шинжийг хангахгүй. Мөн хуульд зааснаар аюулын зэргийн үнэлгээ хэрэгт хавсаргасан байх боловч энэ нь нотлох баримтын шаардага хангахгүй. Мөн хохирогч Д.О.............лын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэх боловч хохирогч Д.О.............лын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр дээрх нөхцөл байдал нь үгүйсгэгдэж байна. Түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчиж хохирогч Д.О.............лд нөлөөлсөн, шахалт үзүүлж мэдүүлэг авсан.

- Хууль сахиулагчийн албан үүрэгтэй нь холбогдуулж хүч хэрэглэсэн хүч хэрэглэхээр заналхийлсэн, цагдаагийн албан хаагчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх хэдий ч цагдаагийн алба хаагч нар нь хууль дүрэмд заасан журмын дагуу ажиллаагүй, харин ч Х.Б...........рын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. Гэтэл Х.Б...........рт учруулсан хөнгөн зэргийн гэмтлийг  мөрдөгч хуулиар олгосон эрхээ хэтрүүлж хэрэгсэхгүй болгосон. Мөн Х.Б...........р шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах талаар хүсэлт тавихад шат шатны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүлээж аваагүй зэрэг зөрчилтэй. Цагдаагийн алба хаагч Б.Т............нд учруулсан гэх хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан гэдэг нөхцөл байдал тогтоогдохгүй, эргэлзээтэй мэдүүлгийг хохирогч нар өгсөн байдаг тул шүүгдэгч Х.Б...........рт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Улсын яллагчийн гаргасан гэм буруугийн дүгнэлтээс шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг анх 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйл болгон хуульчилсан ба тус зүйл хэсэг нь мөн хуульд 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр тусгагдсан байхад шүүгдэгчийн 2015 оны 3 дугаар сарын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдсэн. Нөгөө талаар 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг байнга буюу хохирогчийн эсрэг чиглэсэн, хэвшмэл маягтай, гурав ба түүнээс дээш удаа бие махбодын хүчирийлэл үйлдсэн гэх үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй буюу байнга зодсон, байнга харгис хэрцгий харьцсан, байнга догшин авирласан, байнга тарчлаасан гэх үйл баримт  холбогдох нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч Х.Б...........рыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт  холбогдуулж ирсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн хэдийгээр хохирогч Д.О.............л нь шүүхийн хэлэлцүүлэгт мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээс зөрүүтэй байдлаар мэдүүлэг гаргасан боловч энэ мэдүүлэг нь өөр бусад хөндлөнгийн нотлох баримтаар үгүйсгэгдэн няцаагдаж байх тул шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан хэлэлцэх боломжтой гэж үзэв.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан дүгнэлт нь доорх нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдаж байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Шүүх Х.Б...........рт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан хэлэлцээд, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримт, оролцогч нарын шүүхэд гэм буруугийн талаар мэтгэлцсэн дүгнэлтээс үндэслэвэл.

1. Шүүгдэгч Х.Б...........р нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын 133/3 дугаар байрны 133 тоотод, 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдарч байсан Д.О.............лын толгой, нуруу нь тус газруудад нь цохиж, “...миний амьдралыг балласан...” гэх хувийн сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр, бие махбодид нь “...баруун хацар, уруулын нугалаас, уруул, 2 дал, баруун гарын 4-р хуруу, зүүн гарын 2-р хурууны зөөлөн эдийн няцралт, цус хуралт...” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь,

- Хохирогч Д.О.............лын мөрдөн шалгах ажиллагаанд

2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 19-ний орой 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн .......... тоот гэртээ байж байхад миний жилийн өмнө салсан нөхөр болох Б...........р согтуу орж ирсэн...“Чи надтай анхнаасаа яах гэж суусан юм бэ? Чи миний амьдралыг балласан” гээд...Миний нуруу, гэдэс, толгой эрүү рүү... 6-7 удаа гараараа цохиж зодсон. ...Одоо миний толгой, дээд талын баруун шүднүүд, зүүн гарын эрхий хуруу,  зүүн гарын мөр, бугалга орчим өвчтэй байна...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 10-12), 

2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр өгсөн: “...Би Х.Б...........ртай 2009 оны 3 дугаар сараас эхлэн 2015 оны 5 дугаар сар хүртэл хамтран амьдарсан. Албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй. Х.Б...........р бид хоёрын дундаас төрсөн хүү, охин хоёртой. ...Х.Б...........р нь ирснээ миний нуруу руу ууртайгаар гараараа 2 удаа, гэдэс рүү нэг удаа...дахиад миний нүүр... эрүү, шүд рүү гараараа хүчтэй цохисон...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 147-150),

2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн: “...Х.Б...........р намайг зодоод хэлэх хэлэхгүй үг хэлээд байхаар нь би гэрээсээ...гарсан” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 152-154),

2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хэрэг болдог өдөр энэ талаар дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 58, 59),

- Гэрч Д.Г.........дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 19-ний орой Д.О.............л над руу яриад “Х.Б...........р гэрт нь согтуу ирээд толгой руу нь цохихоор нь зугтаагаад гараад ирлээ” гэж хэлсэн....” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 196),

- Гэрч Э.Алтангэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр...Б...........рын эхнэртэй уулзахад. Эхнэр нь Б...........р орой согтуу ирээд агсан согтуу тавиад намайг зодоод гэсэн....” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 224-226),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13266 дугаартай дүгнэлт “...1. Д.О.............лын биед баруун хацар, уруулын нугалаас, уруул, хоёр дал, баруун гарын 4-р хуруу, зүүн гарын 2-р хурууны зөөлөн эдийн няцралт, цус хуралт гэмтэл үүссэн нь тогтоогдлоо. ...3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” (2 хавтаст хэргийн 54),

- Шинжээч эмч М.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд “...Д.О......л гэж хүнийг үзэхэд “Баруун хацар, уруулын нугалаасыг дагаж 1.4х0.6 см хөхөлбөр ягаан цус хурсан. Баруун дээд 2, 3, 4 дүгээр шүд хөндүүртэй. Доод уруулын дотор салстад 1.5х1.5 см хөх ягаан цус хурсан. Баруун гарын 4 дүгээр хурууны 2 дугаар үеэр, зүүн гарын 1 дүгээр хурууны 2 дугаар үеэр эмзэглэлтэй” гэсэн гэмтлүүд учирсан байсан. Энэ...гэмтлүүд нь Д.О.............лын нүүрэн тус газарт алгадах, нуруун тус газар цохих үед үүсэх бүрэн боломжтой...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 55-57), “...Дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийг хохирогч өөрөө өөртөө үүсгэх, учруулах боломжгүй. Гэмтлүүд нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр үүссэн байх боломжтой...шинэ гэмтлүүд байсан. Учир нь хохирогчийн биед үүссэн гэмтлүүд нь хөхөлбөр ягаан цус хурсан, эмзэглэлтэй байсан бөгөөд энэ гэмтлүүд гэмтэл авсаны дараа үүсдэг, шимэгдэлт үүсээгүй байсан...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 108, 109),

- Х.Б...........рын хүү Б.Хишигтогтох, охин Б.Эгшиглэн нарын төрсөний гэрчилгээний лавлагаа (1 хавтаст хэргийн 156, 157) зэрэг нотлор баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар гэр бүлийн хамаарал бүхий этгээдийг тодорхойлсон бөгөөд тус хуулийн 3 дугаар зүйлд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий хүн гэдэгт хамтран амьдарч байсан хүнийг ойлгох ба Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах...сэтгэл санаанд нь дарамт учруулах...бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.” гэж тус тус хуульчилсан.

Өөрөөр хэлбэл Шүүгдэгч Х.Б...........р нь гэр бүлийн хамаарал бүхий хохирогч Д.О.............лын бие махбодид халдсан болох нь хохирогчийн мэдүүлгийнхээ эх сурвалжийг заан мэдүүлсэн 4 удаагийн мэдүүлэг болон гэрч Э.Алтангэрэл, шинжээч эмч М.Энхбаярын мэдүүлгийн эх сурвалжийг дамжмал байдлаар нотолж байгаа мэдүүлгээр, мөн зодуулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогджээ. Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

 

2. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн цагдаагийн албан хаагч Б.Т............нгийн албан үүрэгтэй нь холбогдуулж гарыг нь мушгиж, “охины минь дэргэд намайг доош нь хийлээ” гэх сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр, бие махбодид нь “баруун шууны зөөлөн эдийн няцрал, бугуйн үений холбоосын суналт бүхий” хөнгөн гэмтэл учруулсан болох нь,

- Хохирогч Б.Т............нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн орой 22 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн жижүүрийн цагдаагийн үүрэг гүйцэтгэж байх үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороололын 9 дүгээр байр 133 тоотод “Манай салсан нөхөр цагдаагийн тусгай ажиллагааны газар ажилладаг Б...........р ирээд зодоод гэрийн эд зүйл эвдээд байна, дуудлага өгсөн эмэгтэй нь 6 давхарт байгаа шүү” гэсэн дуудлага Ёс журмаас ирсэний дагуу жижүүрийн бүрэлдэхүүн уг дуудлага руу явцгаасан. ...Дуудлагын дагуу ...133 тоот руу ороход... тэр залуу “Та нар яах гэж ирсэн пизданууд вэ?, та нар шиг юмнууд надтай харьцдаггүй юм” гээд уурлаад байсан. ...Тэгээд тагтан дээр юм хайж байсанаа гэнэт тагтаныхаа цонхыг онгойлгохоор нь “доошоо үсрэх гэж байна” гэж бодоод жолооч Б...........р түрүүлээд би араас нь гүйгээд очоод...хүчээр гэрт нь оруулсан. ...Би гарыг нь өчих гэхэд урдаас эсэргүүцээд миний баруун гарыг мушигаж өчихдөө доош нь хүчтэй дараад тэр үед так гэж дуугарсан...Тухайн үед гар хугарчихлаа гэж бодож байсан ба Гэмтлийн эмнэлэг очоод зураг авхуулахад бугуйн холбоос нь тасарсан, шөрмөс нь сунасан байх магадлалтай гэж байсан....” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 180),

- Хохирогч Ц.Ганбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б...........р нь...бид нартай ноцолдох үед Т............нгийн гарыг дараад уначихсан юм шиг байна лээ...Б...........р нь эсэргүүцэл үзүүлээд биеэрээ хөдлөөд шаардлага биелүүлэхгүй байсан. Тэгсэн л Т............н гар гэмтчихлээ эвгүй болчихлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 167-168),

- Хохирогч М.Г............ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би гүйж очиж ардаас нь тэвэрч аваад том өрөөнд оруулж доош нь харуулж гавлах гэтэл эсэргүүцэхэд...Т............н урдуур нь ороод түлхэх гэхэд баруун гарнаас нь атгаж мушигаж дарсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 185, 186),

- Гэрч Э.Э...........рын мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн: “...Х.Б...........р...тай юм ярилцахад “урд шөнө манай гэрт Сонгинохайрхан дүүргийн дөрвөн цагдаа ирээд намайг хүүхдийн дэргэд гавлах гэхээр нь эсэргүүцсэн, тэгээд нэг цагдааг нь цохьчихсон нэгийг нь өчсөн” гээд...байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 209, 210,)

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13250 дугаар дүгнэлт “...1. Б.Т............нгийн биед баруун шууны зөөлөн эдийн няцрал, бугуйн үений холбоосын суналт бүхий гэмтэл тогтоогдлоо. ...3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацааагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” (2 хавтаст хэргийн 45),

- Шинжээч эмч Г.Ханхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Т............нгийн баруун бугуйн зөөлөн эдийн няцрал, холбоосын суналт бүхий гэмтэл нь түүний гарыг мушигаж, өчих, доош дарах үед үүсэх боломжтой. Т............н өөрийн гарыг татахад дээрх гэмтэл нь үүсэх боломжгүй...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 47, 48) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл Шүүгдэгч Х.Б...........р нь Б.Т............нг албан үүрэгтэй нь холбогдуулж түүнийг баривчлах үед хохирогчийн гарыг гэмтээсэн болох нь хохирогч нарын мэдүүлэг, тухайн мэдүүлгийг давхар нотолсон гэрч Э.Э...........р мэдүүлгээр нотлогдсон ба хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоожээ. Дээрх үйлдэл эс үйлдэхүйг нотолсон баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлд гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар хуульчилсан ба мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан. Тодруулбал шүүгдэгч Х.Б...........р нь цагдаагийн дөрвөн албан хаагч нарт хүч хэрэглэж эсэргүүцэл үзүүлэх явцдаа цагдаагийн нэг албан хаагч болох хохирогч Б.Т............нд гэмтэл учруулсан үйлдэл нь түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн хүндүүлэх бүрэлдэхүүн буюу “албан үүрэгтэй нь холбогдуулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэсэн зүйл, хэсгээр давхар зүйлчлэх үндэслэл болсон.

 

3. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн цагдаагийн албан хаагч М.Г............н, Б.Т............н, Б.Б...........р, Ц.Ганбаатар нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулж, тэдний тавьсан шаардлагыг үл тоож, танхайн сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн болох нь,

- Хохирогч М.Г............ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Москва хороололын 9 дүгээр байранд тусгай үүрэг гүйцэтгэдэг  албан хаагч эхнэртээ агсан согтуу тавиад байна гэнэ...” гэсний дагуу жижүүрийн бүрэлдэхүүн жолооч Б...........р, конторын цагдаа Т............н, шинжээч Ганбаатар нарын хамт...тухайн хаяган дээр очиход... буйдан дээр үл таних эрэгтэй хүн сууж байсан. Тэр хүнд хандан “амрыг эрье Сонгинохайрхан дүүргийн цагдаагаас явж байна, юу болсон бэ” гэтэл “та нар хаанахын гөлөгнүүд вэ? пиздаанууд минь зодолдох уу гээд босч ирээд буйдангийн урд байсан модон ширээг авч бид нар луу шидэх гээд далайсан. ...Тэгтэл нөгөө эрэгтэй залуу тагтан дээр гараад юм хайгаад эхлэхээр нь “яах гэж байгаа юм бэ?” гэтэл хаалганы цонхыг нээхээр нь үсрэх нь гэж бодоод Б...........р очоод тэврээд зууралдсан чинь Б...........рыг эргэж хараад гараараа цохихыг завдсан, би гүйж очиж ардаас нь тэвэрч аваад том өрөөнд оруулж доош нь харуулж гавлах гэтэл эсэргүүцэн гараа цээжиндээ аваад хөдлөхгүй болхоор нь за за босоод ир тайвшир ярилцая гээд хойшилтол босож ирээд “ална гэж хэлээд дайраад, манай гэр нуу камертай, та нарыг бууднаа пизданууд минь...” гэсэн. Тэгээд тэр залуу...сандал, ширээ шидээд байхаар нь бүгдээрээ гаръя гээд хаалганы гадна гараад хаалгыг нь дараад 102 луу залгаж байгаа байдлын талаар хэлсэн. ...Бид нарыг ороход өөдөөс хэл амаар доромжилж , нэмээд хүн дуудаад ир хаанахын гөлөгнүүд вэ? зодолдох уу? гэх зэргээр эсэргүүцэн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 185, 186),

- Хохирогч Б.Т............нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...133 тоот руу ороход гэрийн эд зүйлс нь эмх замбараагүй байдалтай байсан бөгөөд үл таних 30-35 орчим насны согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн залуу бага насны охиныг өвөр дээрээ суулгасан байсан бөгөөд бид дөрөвийг ороход охиноо хажуу тийшээ буулгаж тавиад “1, 2, 3, 4 гэж бид нарыг тоолоод дөрвөн пизда би нэг доор та дөрөвтэй зодолдоно шүү” гээд урдаа байсан ширээг түлхээд ширээн дээр байсан эд зүйлсийг шалан дээр унагаад ширээний хөлнөөс бариад босч ирсэнээ бид дөрөв рүү далайсанаа буцаагаад тавьсан. Тэгсэнээ тэр залуу “Та нар яах гэж ирсэн пизданууд вэ? Та нар шиг юмнууд надтай харьцдаггүй юм” гээд уурлаад байсан. Бид нар дуудлагаар явж байгаа цагдаа нар шүү дээ, адилхан цагдаа юм чинь хэл амаараа ойлголцоъё гэж хэлсэн тэгэхэд “Та нар миний охины хажууд намайг доош нь хийлээ” гээд уурлаад энэ тэндээс юм хайгаад тагт руу гарсан... эхлээд Б...........р тэр залууг барьж аваад би араас нь очоод нааш нь өрөө рүү хүчээр татаж оруулах гэтэл урдаас эсэргүүцээд тагтны хаалгыг гараараа түлхээд хойшоо гэдийгээд гэрлүүгээ орохгүй байсан. Бид нар хүчээр гэрт нь оруулсан. ...Б...........рыг “Чи бүдүүн пизда минь намайг амжихгүй чам шиг хүн надтай харьцахгүй” гээд гараараа цохих үед Б...........р амжиж бултаад би нөгөө залууг холдуулахаар очсон, хойноос Г............н барьж авсан. Би гарыг нь өчих гэхэд урдаас эсэргүүцээд байсан. ...тэр хавиар дахиад юм хайж байгаад дөрвөн жижиг сандал байсныг аваад бид нар луу шидсэн тэр үед бид хаалга руу очоод зогссон...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 176-180),

- Хохирогч Ц.Ганбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б...........р, Т............н, Г............н бид...нарыг харангуутаа “Та нарыг хэн дуудсан юм. Гэснээ тоолоод 4 лээ байна, та нартай алалцана шүү” гэж хэлээд шаардлага тавихаар биелүүлэхгүй байсан. ...Б...........р нь шаардлага биелүүлэхгүй болохоор нь гавлах гээд Т............н бид хоёр гарнаас нь бариад, Б...........р, Г............н хоёр биенээс нь барихад бид нартай ноцолдоод унасан. Бид нар Б...........рыг гавлах гэтэл  тэрээр хоёр гараа чагталчихаад огт гар хүргэхгүй байсан. Бид нар хоёр суга, тохой хавиас татахад дийлээгүй ...бид нарыг дарсан байхад “учраа олъё, би одоо яах ч үгүй гэхээр нь босгоод бид нар тавихад дахиад бид нар луу дайраад ширээ авч шидэх гэж байснаа больсон. Бид нар сүүлдээ дийлдэхгүй болхоор нь гэрээс нь гараад ёс журамд дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 167, 168),

- Гэрч Э.Э...........рын мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн: “...Х.Б...........р нь Сонгинохайрхан дүүрэг Москва хорооллын 9-133 тоотод байрлах гэртээ байна...гэхээр нь би ганцаараа гэрт нь ороход манай ажлын Дэлгэрбаяр, Хонгорзул, Гэлэгжамц нар ирчихсэн том өрөөнд нь сууж байсан. ...Би хажууд нь суугаад юм ярилцахад “урд шөнө манай гэрт Сонгинохайрхан дүүргийн дөрвөн цагдаа ирээд намайг хүүхдийн дэргэд гавлах гэхээр нь эсэргүүцсэн, тэгээд нэг цагдааг нь цохьчихсон нэгийг нь өчсөн” гээд өөрийнхөө гарыг ийм болгосон гээд үзүүлээд сууж байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 209, 210,)  

- Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн дуулагын лавлагааны  PCIJ14326485 дугаар хуудас (1 хавтаст хэргийн 127)

- Компакт дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл (1 хавтаст хэргийн 48-50) зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.Б...........р нь хууль сахиулагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж “та нар хаанахын гөлөгнүүд вэ? пиздаанууд минь зодолдох уу, 1, 2, 3, 4, дөрвөн пизда би нэг доор та дөрөвтэй зодолдоно шүү, ална, буудна” гэх зэргээр зүй бус үг хэлж, модон ширээг авч шидэх гэж далайн хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн, шүүгдэгчийн амь насыг эрсэлд орохоос урьдчилан сэргийлж түүнийг тагтнаас оруулан үйлдлийг таслан зогсоох үед гавлуулахгүй гэж хүч хэрэглэн эсэргүүцсэн, гэрийн эд зүйлс болох сандалыг авч хууль сахиулагч нар луу шидсэн хүч хэрэглэсэн үйлдэл тус тус гаргасан болох нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн...” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Дээрх дүгнэлтүүдийг нэгтгэн үзвэл шүүгдэгч Х.Б...........р нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийн албан үүрэгтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Дөрөв. Эрүүгийн хариуцлагын талаар

Улсын яллагч: Шүүгдэгч Х.Б...........рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” үйлдэлд нь 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх, “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж” үйлдсэн үйлдэлд нь 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял тус тус шийтгэж. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялуудыг нэмж нэгтгэн нийт 1200 цагаар тогтоож, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар нэмж нэгтгэсэн 1200 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногийн хорих ялд шилжүүлэн тооцож нийт 150 хоногийн хорих ялаар тооцож, мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу оногдуулсан 2 жилийн хорих ял дээр 150 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 2 жил 5 сарын хугацаагаар тооцож, оногдуулсан нийт 2 жил 5 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх. Шүүгдэгч Х.Б...........рын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 114 хоногийг Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлд зааснаар эдлэх ялд нь оруулж тооцон, тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 10 ширхэг CD хэрэгт хавсаргах дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гансүх: Миний бие цагаатгах байр суурьтай оролцож байгаа тул улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцэхгүй. Харин шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл хэсэг нь тус тусдаа торгуулийн ял оногдуулах эрүүгийн хариуцлагатай байгааг анхаарч өгнө үү гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар гаргасан улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцэхгүй. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас торгуулийн ялыг хэрэглэж өгнө үү гэх эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн зарчимыг баримтлан, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал...нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсаныг үндэслэн шүүгдэгч Х.Б...........рын хохирогч Д.О.............л, Б.Т............н нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ нэг ял оногдуулах нь зүйтэй байх тул улсын яллагчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хохирогч нарт учруулсан хор уршигт нь тус тус ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагыг хүлээн авах боломжгүй. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ торгуулийн ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг гаргах боловч шүүгдэгч Х.Б...........р нь шүүхэд хандаж хэлсэн эцийн үгэндээ “...Би маш өндөр цалингийн зээлтэй. Эдийн засгийн хувьд хямралд орсон байгаа...” гэх тул Эрүүгийн хариуцлага гарцаагүй, биелэгдэх боломжтой байх зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Тиймээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим буюу эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэснийг үндэслэн, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Х.Б...........рт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн 23.1 дүгээр 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын талаар  гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг хөнгөрүүлж 1 жилийн хорих ял оногдуулахаар шийдвэрлэж, оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх болон хорих ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу тус тусад нь эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23.1 дэх хэсэгт заасны дагуу оногдуулсан 1 жилийн хорих ялыг 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорхи байгууллагад эдлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчид оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэх нь түүний эрх зүйн байдал дээрдэх үндэслэл болно гэж үзэв.

Шүүгдэгч Х.Б...........р нь 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан мөрдөгчийн тогтоол (2 хавтаст хэргийн 91), цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүхийн шийдвэр (2 хавтаст хэргийн 123, 230, 3 хавтаст хэргийн 187-188, 218, 228-232) 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл 100 хоног, 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс (4 хавтаст хэргийн ...) 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 14 хоног буюу нийт 114 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгчдийн эдлэх ялд оруулан тооцож, ялаас хасах нь зүйтэй байна. Түүнчлэн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гар утасны бичлэг бүхий СD 1 ширхэг, шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулж буй бүхий CD 5 ширхэг, гэрт нэгжлэг хийсэн бичлэг бүхий CD 3 ширхэг, тээврийн хэрэгслийн цонх хагалж буй бичлэг бүхий CD 1 ширхэг буюу нийт 10 ширхэг CD болон шүүгдэгчийн шүүхэд гаргаж өгсөн СD 1 ширхэг, Авлигатай тэмцэх газраас шүүхэд ирүүлсэн СD 1 ширхэг зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хадгалах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Х.Б...........рын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хохирогч нар нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Тайжууд овогт Хангайбазарын Б...........рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосгай.

2. Шүүгдэгч Тайжууд овогт Хангайбазарын Б...........рыг

- Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрхэлж байгаа ажил албан үүрэгтэйн холбогдуулж хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн,

- Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Шүүгдэгч Х.Б...........рыг

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б...........рт оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б...........рт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б...........р нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 хоногийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б...........рын цагдан хоригдсон 114 (нэг зуун арван дөрөв) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гар утасны бичлэг бүхий СD 1 ширхэг, шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулж буй бүхий CD 5 ширхэг, гэрт нэгжлэг хийсэн бичлэг бүхий CD 3 ширхэг, тээврийн хэрэгслийн цонх хагалж буй бичлэг бүхий CD 1 ширхэг буюу нийт 10 ширхэг CD болон шүүгдэгчийн шүүхэд гаргаж өгсөн СD 1 ширхэг, Авлигатай тэмцэх газраас шүүхэд ирүүлсэн СD 1 ширхэг зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж хадгалсугай.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосоноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.Б...........рт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.

11. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.МӨНХЗУЛ