| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2018/00237/И |
| Дугаар | 101/ШШ2018/00627 |
| Огноо | 2018-02-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 101/ШШ2018/00627
| 2018 оны 02 сарын 22 өдөр | Дугаар 101/ШШ2018/00627 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,******* оршин суух, Е ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,******* тоотод оршин суух, Сэрээтэрийн Мт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 24,493,671 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Оюунтунгалаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Е ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Е ХХК, иргэн С.М 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ЗГ-02/01/21, БГ-02/01/21 тоот гэрээгээр 11,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3,9 хувийн хүүтэй авсан байна. Өнөөдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 5,695,174 төгрөг байна. Мөн ЗГ-02/01/21, БГ/02/01/21 тоот гэрээг үндэслэн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ЗГ-02/01/21 тоот нэмэлт гэрээгээр 5,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 3,5 хувийн хүүтэй олгож, 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ЗГ-02/01/21-2 тоот нэмэлт гэрээгээр 5,000,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ЗГ-02/01/21-03 тоот нэмэлт гэрээгээр 6,500,000 төгрөг, нийт нэмэлт гэрээгээр 16,500,000 төгрөгийн зээл олгосон. Өнөөдрийн байдлаар нэмэлт зээлийн үлдэгдэл 16,500,000 төгрөг байна. Уг зээлийг авахдаа барьцаанд Нийслэлийн Баянзүрх дүүргийн*******, *******,, тоот хаягт байрлах 44,1 м/кв талбайтай, 2 өрөө, Үл хөдлөх хөрөнгийн , дугаар бүхий орон сууцыг барьцаалсан. Зээлийн болон зээлийн барьцааны гэрээг 2 тал харилцан тохиролцож гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулсан.
Хариуцагч нь ЗГ-02/01/21, БГ-02/01/21 тоот гэрээ 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хугацаа дууссан зөрчлийн 238 хоног, ЗГ-02/01/21-03, БГ-02/01/21 тоот нэмэлт гэрээ 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хугацаа дууссан зөрчлийн 182 хоног үүсч гэрээний үүргээ ноцтой зөрчсөнөөр байна. Иймд С.Маас 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн хоёр зээлийн нийт үлдэгдэл 22,195,174.76 төгрөг, зээлийн хүүний нийт үлдэгдэл 2,298,496.26, нийт 24,493,671 төгрөгийн хохирлыг учруулсан тул дээр дурдсан хохирлыг гаргуулж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Е ХХК, хариуцагч С.Мт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 24,493,671 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Е ХХК, хариуцагч С.М нар 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ЗГ-02/01/21 тоот зээлийн гэрээ байгуулж, хариуцагч 11,000,000 төгрөгийг, сарын 3.9 хувийн хүүтэй, гурван сарын хугацаатайгаар зээлжээ. Мөн өдрийн зээлийн барьцааны гэрээгээр хариуцагч нь зээлийн барьцаанд Баянзүрх дүүргийн*******, Хоршооллын хотхон /13361/,, 26/5 байрны 2 тоотод орших улсын бүртгэлийн дугаартай 41.1 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалжээ.
Талууд зээлийн гэрээндээ гурван удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан буюу 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч нэмж 5,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй байхаар, мөн 31-ний өдөр нь 5,000,000 төгрөгийг, мөн 05 дугаар сарын 04-ний өдөр 6,500,000 төгрөгийг зээлж зээлийн гэрээний хугацааг 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл сунгаж тохиролцжээ. Нэхэмжлэгч нийт 27,500,000 төгрөгийн зээлийг хариуцагчид олгосон байна.
Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-т зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээний хугацаа 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр дуусгавар болжээ.
Хариуцагч нийт 11,737,615.37 төгрөг төлснөөс үндсэн зээлд 5,304,825.24 төгрөг, хүүнд 6,432,790.13 төгрөг төлсөн байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбартаа хариуцагчтай 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний хүү 3,9 хувь бусад зээлийн гэрээний 3.5 хувь гэж тайлбарлаж байх боловч зохигч нэг зээлийн гэрээ байгуулсан, ЗГ-02/01/21 тоот зээлийн гэрээнд гурван удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар гэрээний нэмэлт, өөрчлөлтийг бие даасан зээлийн гэрээ гэж үзэхгүй, 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулснаар зээлийн хүү нэг сарын 3.5 хувь болжээ.
Хариуцагч үндсэн зээлийн үлдэгдэл 22,195,174.76 төгрөг ба харин зээлийн хүүгийн хэмжээ 3.9 хувиас 3.5 хувь болж буурснаар төлөх хүүгийн хэмжээнд өөрчлөлт орж хариуцагч зээлийн хүүнд 2,057,731 төгрөг төлөхөөр байна.
Иймд хариуцагч С.Маас 24,252,905 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Е ХХК-д олгож, нэхэмжлэлээс 240,765 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүх хариуцагчид 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, мөн 02 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд зохигчид эрх, үүргийг нь тайлбарлаж өгч, хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж хурлыг товлосон. Хариуцагч шүүх хуралдааны товыг мэдсэн, товд гарын үсэг зурсан боловч шүүхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар товыг мэдэгдсэн, нэхэмжлэгчийн төлөөлөгч хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч С.Маас 24,252,905 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Е ХХК-д олгож, нэхэмжлэлээс 240,765 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,418 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч С.Маас 279,214 төгрөг нөхөн гаргуулж нэхэмжлэгч Е ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ