| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 179/2022/0127/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/146 |
| Огноо | 2022-05-17 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Э.Уламбаяр |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 2020/ШЦТ/146
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд,
Улсын яллагч Э.Уламбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б*******,
Шүүгдэгч С.Б******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С***********гийн Б*******ид холбогдох эрүүгийн *********** дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)
Шүүгдэгч С.Б******* нь Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 01 дүгээр багийн нутаг байрлах “Цахир” гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 1.7 метрийн урттай 69 ширхэг 8.1 метр куб шинэс мод бэлтгэж, тээвэрлэн “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Б******* нь Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 01 дүгээр багийн нутаг байрлах “Цахир” гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 1.7 метрийн урттай 69 ширхэг 8.1 метр куб шинэс мод бэлтгэж, тээвэрлэн “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн *********** дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-3х),
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-5-9х),
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-11-15х),
Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, прокурорын тогтоол (хх-16-17х),
Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хх-18-19х),
Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл (хх-21х),
Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл (хх-22х),
Шүүгдэгч С.Б*******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өөрийн эзэмшлийн Мяти-2 маркийн ачааны тээврийн хэрэгслээр мод бэлтгэх газар болох Чандмань-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг Цахир гэх газарт очсон. Намайг очиход бэлтгэсэн мод байсан тэрийг ачаад ачаа дүүрэхгүй болохоор 7 ширхэг босоо хуурай унагаж бэлтгэж тээвэрлээд 2022 оны 01 дүгээр сарын 05-ны орой 21 цагийн орчим модоо ачаад орж ирж явахад цагдаагийн албан хаагч тээвэрлэж яваа түлээний гоожин, эрхийн бичгээ шалгуул гэсэн. Надад гоожин, эрхийн бичиг байхгүй гэж хэлээд зөрчилтэй тээврийн хэрэгсэл болон ачиж явсан тээврийн хэрэгслийг журамласан. Ийм л зүйл болсон. Би ганаараа тээвэрлэж явсан модыг бэлтгэж тээвэрлэсэн. ...гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч Д.Баяржаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... С.Б******* гэх хүний бэлтгэсэн, тээвэрлэсэн 69 ширхэг түлээний мод Засаг даргын тамгын газрын хашаанд байгаа. ...байгаль экологид учирсан хохирлыг нөхөн төлүүлж хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. ...” гэх мэдүүлэг (хх-27-28х),
Гэрч Г.Заяатын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би2022 он гарснаас хойш мод бэлтгэх эрхийн бичиг олгоогүй байж байгаад 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс иргэд гоожин авч эхэлсэн. Чандмань-Өндөр сумын 1 дүгээр багийн иргэдэд мод бэлтгэх эрхийн бичгийг ойн сан руу орохоос өмнө эрхийн бичгээ авч цэвэрлэгээний журмаар модоо бэлтгэнэ гэж зөвлөн тусалж тайлбарлаж хэлж өгдөг. Гоожин авч байгаа иргэн бүрд босоо мод унагааж болохгүй гэдгийг анхааруулж хэлдэг. Иргэнд босоо мод бэлтгэх эрхийн бичиг олгодоггүй. Б******* нь 2021 онд Мөрөн сум руу 3 удаа гарал үүслийн гэрчилгээ тод тээвэрлэж байсан. Б*******ийн бэлтгэсэн гэх мод Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сум Шивэрт гэх 1 дүгээр багийн нутагт хамаардаг. ...өрхийн гоожинг цэвэрлэгээний ажлын зориулалтаар бичиж олгодог. Мод бэлтгэх эрхийн бичиг, гоожин аваагүй тохиолдолд иргэд ойн сан бүхий газар луу орж мод бэлтгэх эрхгүй. ...” гэх мэдүүлэг (хх-31-33х),
Гэрч Г.Баярцэнгэлийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... С.Б******* Маяти маркийн тээврийн хэрэгсэлтэй. Б******* ганцаараа модонд явсан. Доошоо 1 дүгээр баг руу явна гээд явсан. Өмнө нь түлээнд явж байсан. Мөрөн сум руу зарахаар гоожин, бичиг баримтаа аваад явдаг байсан. ... ” гэх мэдүүлэг (хх-35х),
Хөвсгөл аймгийн “Нарс шинэсэн төгөл” сум сумдын ойн ангийн инженер Б.Чулуунбатын 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 03 дугаартай дүгнэлт:
Бөөрөнхий модон материалын хэмжилтийн хүснэгт (хх-45х),
Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний №2022/03 дугаартай:
2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ТХҮ-921/2885 дугаартай Ашид Билгүүн ХХК-ны шинжээчийн дүгнэлт (хх-54-56, 61-63х),
Хөрөнгийн үнэлгээний тайлан “... Маяти маркийн 61-01 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 2004 онд үйлдвэрлэгдсэн. 2013.06.10-д монголд орж ирсэн. Үнэлгээ 6,500,000 төгрөг (хх-68-69х),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-85х), Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Хөхөө багийн Засан дарга З.Дашнямын тодорхойлолт (хх-87х), Зэлмэ овогт С***********гийн Б*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар (хх-88х), мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021 оны тооллого (хх-89-91х), 61-01 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолт (хх-92х), эвлэрлийн гэрээ (хх-99-100х), Мод бэлтгэх эрхийн бичгийн хуулбар (хх-102х), зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн *********** дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.Б******* нь Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 01 дүгээр багийн нутаг байрлах “Цахир” гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 1.7 метрийн урттай 69 ширхэг 8.1 метр куб шинэс мод бэлтгэж, тээвэрлэн “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн болох нь:
шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч С.Б*******ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-3х),
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-5-9х),
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-11-15х),
Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, прокурорын тогтоол (хх-16-17х),
Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хх-18-19х),
Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл (хх-21х),
Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл (хх-22х),
Шүүгдэгч С.Б*******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч Д.Баяржаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг (хх-27-28х),
Гэрч Г.Заяатын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг (хх-31-33х),
Гэрч Г.Баярцэнгэлийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг (хх-35х),
Хөвсгөл аймгийн “Нарс шинэсэн төгөл” сум сумдын ойн ангийн инженер Б.Чулуунбатын 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 03 дугаартай дүгнэлт (хх-44х),
Бөөрөнхий модон материалын хэмжилтийн хүснэгт (хх-45х),
Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний №2022/03 дугаартай дүгнэлт (хх-51х),
2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ТХҮ-921/2885 дугаартай Ашид Билгүүн ХХК-ны шинжээчийн дүгнэлт (хх-54-56, 61-63х),
Хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-68-69х) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч С.Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ойгоос нойтон мод бэлтгэж зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч С.Б******* нь Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 01 дүгээр багийн нутаг байрлах “Цахир” гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 1.7 метрийн урттай 69 ширхэг 8.1 метр куб шинэс мод бэлтгэж, тээвэрлэн “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч нь зөвшөөрсөн төрөл зүйлээс өөр буюу нойтон босоо модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүрээлэн буй орчинд хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэргийг шүүгдэгч С.Б******* нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч С.Б******* нь Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 01 дүгээр багийн нутаг байрлах “Цахир” гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 1.7 метрийн урттай 69 ширхэг 8.1 метр куб шинэс мод бэлтгэж экологи эдийн засагт 1,366,105 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Ойн тухай хуулийн 42 дүгээр зүйл “ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” тухай заалт мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу шүүгдэгч С.Б******* нь экологи эдийн засагт учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлж 4,098,315 төгрөгийн хохирлыг ойн санд учруулсан байна.
Иймд экологи эдийн засгийн хохирол 4,098,315 төгрөгийг шүүгдэгч С.Б*******оос гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сангийн дансанд оруулах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Б*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч С.Б*******ид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн *********** дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан шүүгдэгч С.Б*******ийн өмчлөлийн 6,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий Маяти маркийн 61-01 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгчээс гаргуулж, гэмт хэргийн хохирол 4,098,315 төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулж, илүү гарсан тээврийн хэрэгслийн үнийг улсын орлогод оруулж, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын хашаанд битүүмжилсэн 8.1 метр куб мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан 1 ширхэг хөрөөг тус тус хураан авч хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Зэлмэ овогт С***********гийн Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С***********гийн Б*******ид 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч С***********гийн Б******* нь торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч С.Б******* нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч С.Б*******оос 4,098,315 (дөрвөн сая ерэн найман мянга гурван арван тав) төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сангийн дансанд оруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 2238000000076 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан Маяти маркийн 61-01 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгчээс гаргуулж, гэмт хэргийн хохирол 4,098,315 төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулж, илүү гарсан тээврийн хэрэгслийн үнийг улсын орлогод оруулсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын хашаанд битүүмжлэгдсэн 8,1 м.куб шинэс мод, эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан 1 ширхэг хөрөөг тус тус хураан авч хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
8. Шүүгдэгч С.Б******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б*******ид шүүхээс авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН