Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 19

 

 

*******, ******* холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

           ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дамба даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүгдэгч Л.Мөнхбаярын өмгөөлөгч Л.Ган-Очир, прокурор Т.Өсөхболд, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан

           ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 61 дугаар шийтгэх тогтоолтой *******, Л.Мөнхбаяр нарт холбогдох эрүүгийн******* дугаартай хэргийг шүүгдэгч Л.Мөнхбаяр түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

            Мон******* Улсын иргэн, 1977 оны 12 дугаар сарын 20-ны өдөр******* аймгийн суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******гийн Цагаанхүү нь 2018 оны 12 дугаар сарын 20-21-ний хооронд******* аймгийн ******* сумын ******* ******* багийн нутаг дэвсгэр гэх нэртэй орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутагт ховор амьтан болох 1 тооны зэгсний зэрлэг гахайг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйл болох 1 тооны зэгсний гахайн махыг******* аймгийн сумын багийн тоот хашаанд байрлах амбаарт хадгалсан гэх,

Мон******* Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр******* аймгийн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Түдээ овогт Лхагвасүрэнгийн Мөнхбаяр нь 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр******* аймгийн сумын нутаг дэвсгэрт ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйл болох 1 тооны зэгсний зэрлэг гахайн махыг Ниссан патрол маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлээр тээвэрлэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “ Шүүгдэгч ******* овогт Лхагвасүрэнгийн Цагаанхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, түүхий эдийн зүйлийг нь хадгалсан, шүүгдэгч Түдээ овогт Лхагвасүрэнгийн Мөнхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн Цагаанхүүг 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр, шүүгдэгч Түдээ овогт Лхагвасүрэнгийн Мөнхбаярыг 5500 нэгжтэй тэнцэх буюу 5.500.000 /таван сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Л.Мөнхбаяр, ******* нараар торгох ялыг 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******, Л.Мөнхбаяр нарт тайлбарлаж, Шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.3.т зааснаар шүүгдэгч Л.Мөнхбаяраас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 52.700.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Л.Мөнхбаяр түүний өмгөөлөгч Л.Ган-Очир нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт заасан хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх гэсэн заалтын дагуу яллагдагчаар хүлээн зөвшөөрүүлээгүй албадлагын арга хэмжээ хэрэглэсэн. Мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг зөрчиж прокурорын саналд тусгагдаагүй албадлагын арга хэмжээ хэрэглэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгч М.Мөнхбаярын жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь иргэн У.Баатарсүрэнгийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл болох нь тогтоогдсоор байхад уг тээврийн хэрэгсэлийн үнэ болох 52.700.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн зэрэг нь Мон******* улсын Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудыг ноцтой зөрчсөн байна.

            Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Прокурор шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолтой танилцаад гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Уг гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт цугларсан буюу шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Л.Мөнхбаяр нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсэж хүсэлт гаргасан ба прокуророос хүсэлтийг хянаад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Прокуророос ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5500 /таван мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.500.000 /таван сая таван зуун мянган/ төгрөгийн торгох ял оногдуулах санал тавьсан ба Л.Мөнхбаяр нь уг ялын саналыг хүлээн зөвшөөрсөн болно. Шүүхээс уг санал болгосон ялыг ******* оногдуулсан байна. Харин албадлагын арга хэмжээ хэрэглэх эсэх нь шүүхийн бүрэн эрх учир прокуророос албадлагын арга хэмжээ хэрэглэх талаар санал тавих шаардлагагүй гэж үзсэн болно. Иймд шүүгдэгч Л.Мөнхбаяр болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.      

                                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг  үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Ховд аймгийн прокурорын газраас шүүгдэгч ******* нь 2018 оны 12 дугаар сарын 20-ноос 2018 оны 12 дугаар сарын 21-ний хооронд******* аймгийн ******* сумын ******* ******* багийн нутаг дэвсгэрт “ ”  гэх нэртэй газар ын орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутагт ховор амьтан болох 1 тооны зэгсний зэрлэг гахайг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, ховор амьтны гаралтай түүхий эд болох 1 тооны зэгсний зэрлэг гахайн махыг******* аймгийн сумын багийн тоот хашаанд байрлах амбаарт хадгалсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр, шүүгдэгч Л.Мөнхбаяр нь 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр******* аймгийн сумын нутаг дэвсгэрт ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйл болох 1 тооны зэгсний зэрлэг гахайн махыг Ниссан патрол маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр яллах дүгнэлт үйлдэж хэргийг******* аймаг дахь сум эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Шүүх шүүгдэгч *******, Л.Мөнхбаяр нарт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,4-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэг тул шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэргийг үндэслэн  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн  үндэслэлтэй байна.

Шүүхээс шүүгдэгч *******, Л.Мөнхбаяр нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, нөхөн төлбөрөө төлж барагдуулсан, болон хувийн байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******г 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6000000 төгрөгөөр , шүүгдэгч Л.Мөнхбаярыг 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5500000 төгрөгөөр тус тус торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч нараар торгох ялыг 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-3-т зааснаар шүүгдэгч Л.Мөнхбаяраас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох У.Баатарсүрэнгийн эзэмшлийн 28-97 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 58.500.000 төгрөгнөөс нөхөн төлбөрт төлсөн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 5.800.000 төгрөгийг хасаж үлдсэн 52.700.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* нь 2018 оны 12 дугаар сарын 20-21-ний хооронд******* аймгийн ******* сумын ******* ******* багийн нутаг дэвсгэр гэх орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутагт ховор амьтан болох 1 тооны зэгсний зэрлэг гахайг агнасан, ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйл болох 1 тооны зэгсний зэрлэг гахайн махыг******* аймгийн сумын багийн тоот хашаанд байрлах амбаарт хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч А.Хашбаатарын мэдүүлэг, /хх-ийн 72,73 дугаар тал/ гэрч Н.Ганбаяр, /хх-ийн 54 дүгээр тал/  А.Мөнхдаваа нарын мэдүүлэг, /хх-ийн 52,53 дугаар тал/ мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, шинжээч нарын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн дүгнэлт/хх-ийн 88, 89 дүгээр тал/, мал эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлт, /хх-ийн 80 дугаар тал/ хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч *******гийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 55, 56 дугаар тал/ зэрэг нотлох баримтаар, Шүүгдэгч Л.Мөнхбаяр нь 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр******* аймгийн сумын нутаг дэвсгэрт ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйл болох 1 тооны зэгсний зэрлэг гахайн махыг Ниссан патрол маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч У.Баатарсүрэн, Ц.Даваадорж нарын мэдүүлэг, /хх-ийн 59, 60/хх-ийн 52, 53, 68, 69 дүгээр тал/ тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, галт зэвсэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч Л.Мөнхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий болжээ./хх-ийн 14-38 дугаар тал/

Тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******, Л.Мөнхбаяр нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн *******г ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, Л.Мөнхбаярыг ховор амьтны түүхий эдийг тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгч нарт  хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

            Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх  чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, хууль зүйн зөв дүгнэлт хийжээ.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэж гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгслийг ойлгохоор хуульчилсан бөгөөд ингэхдээ мөн зүйлийн 1-д зааснаар хураан авсан хөрөнгийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулахаар хуульчилсан. Хэрэв дээрх тээврийн хэрэгсэл, хөрөнгө бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүнээс гаргуулахаар хуульчилсны дагуу анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.Мөнхбаяраас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан У.Баатарсүрэнгийн эзэмшлийн 28-97 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийг гаргуулан улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь зөв боловч  гахайг хууль зөрчин агнаж байгаль-экологид шууд хохирол учруулсан *******гийн нөхөн төлбөрт төлсөн 2.900.000 төгрөг болон ховор амьтны түүхий эдийг тээвэрлэсэн Л.Мөнхбаярын нөхөн төлбөрт төлсөн 2.900.000 төгрөгийг тус бүр хасаж тооцсон  хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Харин  гахайг тээвэрлэсэн Л.Мөнхбаяраас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 58.500.000 төгрөгийг  гаргуулан улсын төсөвт оруулах нь гэмт хэрэг үйлдсэн хүнд зөвхөн өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх, үйлдлийн нийгмийн аюулын хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээх зарчмуудад нийцнэ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Л.Мөнхбаярын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 58.500.000 төгрөгөөс шүүгдэгч нарын гахайн нөхөн төлбөрт төлсөн 5.800.000 төгрөгийг хасаж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу байх тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын “... Л.Мөнхбаярын жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь иргэн У.Баатарсүрэнгийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл болох нь тогтоогдсоор байхад уг тээврийн хэрэгслийн үнэ болох 52.700.000 төгрөгийг гаргуулж  улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн... ” гэж давж заалдах журмаар гаргасан  гомдол  үндэслэлгүй байна.

            Иймд Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан  гомдлыг хэрэгсэхгүй болгож, дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.    

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн  анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2019/ШЦТ/ дүгээр шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 6 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-3-т” гэснийг   “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,5-д” гэж ,”...52.700.000...” гэснийг  ”...58.700.000...”гэж өөрчлөн тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.   

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсэг, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1,3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон  үндэслэлээр оролцогч хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ДАМБА

 

                                              ШҮҮГЧИД                                     М.НЯМБАЯР

 

                                                                                                    Н.ТУЯА