Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 84

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Мөнхтуяа,

Улсын яллагч:  Ц.Ариунжаргал,

Хохирогч: С.Гончигдулам,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ш.Энхмаа,

Шүүгдэгч: М.Эрдэнэжав нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

          Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Эрдэнэжавд холбогдох 201616000137 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

         Монгол Улсын иргэн, 

           Шүүгдэгч М.Эрдэнэжав нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрт Баяндалай сум руу явдаг засмал зам дээр 58-44 УБК улсын дугаартай Тоёота харейр маркийн автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 2.7а дахь заалтуудыг зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан С.Гончигдуламын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь:

      Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           Шүүгдэгч М.Эрдэнэжав шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 06 дугаар сарын 04-ний урьд өдөр нь Гончиндулам бид хоёр Оюутын аманд байх манай гэрт хамт хоносон. Өглөө 7-8 цагийн үед босоход тэнгэр манантай бороотой өдөр байсан. Тэгээд босоод нэг цай уучихаад, байсан архинаасаа Гончиг бид хоёр нэг нэг 100 грамм татсан. Гадаа гарахад тэнгэр бүрхэг байсан учраас тэр өдөр ажил хийх боломжгүй байсан. Аймгаас ирэх хүмүүсийг хүлээж байсан чинь Гончигийн эхнэр ирсэн байна гэж мэдсэн. Тэгээд Гончигт хэлээд босоо эхнэр чинь ирчихсэн байна чамайг хүргэж өгье гээд босгоод явсан. Машинтай Гончигийн гэрийн гадаа ирээд би эхнэртэй нь уулзаад Гончигийг аваад ирлээ энд амраах юм уу гэхэд аймаг руу хүргэж өг гэж хэлсэн. Яг тухайн үед би тэгвэл жолооны үнэмлэхгүй юм чинь Гончиг чи бариад яв гээд машины түлхүүрээ өгсөн. Тэгсэн Гончиг түлхүүрийг аваагүй яахын яахын чи бариад яв гээд машины нөгөө талаар орж суусан. Тэгээд замд байдаг Ганбаагынх гэдэг айлд очоод цай уугаад байж байхад Гончиг заавал аймаг явна гээд байсан. Тэгэхээр нь би тэнгэр муухай байна аа аймаг явах хэрэггүй гэхэд заавал явна гээд машинд түрүүлж ороод суучихсан байсан учраас би араас нь гараад явсан. Тухайн үед тэнгэр муухай алсын бараа харагдахгүй зам халтиргаатай байсан учраас би Гончигийг чи барих уу гээд машинаа зогсоох гэтэл зогсоож чадаагүй халтирсан байх. Дараа харахад замын далан руу уруудаад орчихсон байсан. Тухайн үед яг яаж осолдсоноо санахгүй байгаа тархи толгойны гэмтлээс болоод тухайн үеийн үйл явдлыг санахгүй байгаа. Би өөрөө машинаасаа яаж гарснаа мэдэхгүй машинд Гончиг байж байсан. Тэгээд мотоцикльтой хоёр хүн ирээд тэр хоёр хүнтэй хамтарч Гончигийг машинаас гаргасан. Би машинд байсан архинаасаа сандраад уусан. Тэгээд би түргэн цагдаа хоёр дуудчихаад хүлээж байсан. Ийм л үйл явдал болсон. Өөр хэлэх үг алга.

    Хохирогч С.Гончигдулам шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Эрдэнэжав манайд байгаль хамгаалагч Мэндбаяр гэж залуутай хамт очсон. Хоёулаа халамцуу манайд ирдэггүй хүмүүс яагаад тэр өдөр ирснийг би мэдэхгүй байна. Тэр өдөр манай найз нэг шил архи авчираад тэрийг нь хувааж уучихаад би гэртээ унтаж байсан. Тэгээд манай охин хоёр согтуу хүн ирээд аавыг нь сурсан учраас аав байхгүй аав эзгүй гэж хэлсэн гэсэн. Тэгсэн байгаа ш дээ худлаа хэлээд бай гэсэн гэж байгаа тэгээд манай охин байхгүй гээд хаалга хаах гэхэд бүр хөлөөрөө хаалга хаалгахгүй Гончигоо гэж хашгираад тэгээд би унтаж байсан хүн сэрээд босоод ирсэн. Яг одоо би болсон үйл явдлыг нэг үсэг алдалгүй хэлье. Би мөрдөн байцаалтын Эрдэнэжавыг бодоод дутуу хэлсэн байсан юм. Тэгээд намайг хаалга онгойлгоод гараад ирэхэд тэр аав чинь байж л байна ш дээ гээд мэдээж халамцуу хоёр архи харж ирж байгаа учраас би 0.5 граммын архи авч өгсөн. Зочид ирж байгаа, мэдээж архи уух гэж л ирж байгаа өшөө яах гэж ирэх вэ энэ хоёр. Тэгээд тэр архийг 3 уулаа хувааж уучихаад Оюут явья гэсэн. Би Оюут явж эхнэр дээрээ үлдэнэ, Эрдэнэжав нь гэрээ барина дэлгүүрээ тохижуулна гээд 3 уулаа явсан. Тэгсэн байгаль хамгаалагч Мэндээгийн эхнэр залгаад Мэндээг Өлзийт дэлгүүр дээр аваад үлдсэн. Өлзийт дэлгүүрээс Эрдэнэжав нэг шил архи аваад бид хоёр аймгаас гарсан. Тэгээд Оюутын аманд очиход манай эхнэр хүний машинд суугаад зөрөөд явчихсан байсан. Тэр өдөр бас л бороо манантай өдөр байсан. Тэгээд би гэр байдаггүй, айлд хонох гээд хажуугийн айл болох Очирсүрэн, Хуяг гээд бас малчин байдаг хоёулаа  жуулчин авчихсан гэсэн учраас арга буюу Эрдэнэжавынд хоносон. Тэгээд тэндээ авч очсон архиа уугаад маш жоохон үлдээсэн. Өглөө босоод цаасан аяганд хийхэд дүүрэхээргүй тийм архи байсан. Тэгээд дотор муу байсан учраас тэр цаасан аягатай архийг хувааж татсан. Би дотор муухайраад гараад машины өмнө очсон чинь Эрдэнэжав машинынхаа өмнө хүндэрчихсэн байсан. Би арай ч тэрэн дээр нь өвдөглөчихсөнгүй. Яагаад аймаг явах болсон шалтгаанаа одоо хэлье. Яагаад Эрдэнэжавыг хүндэрсэн гэж яриад байгаа шалтгаанаа одоо хэлье. Уул нь би хэлэхгүй байя гэж бодсон. Тэгсэн Эрдэнэжав ярихгүй байхын аргагүй худлаа өчиг өгөөд байна. Намайг ийм болгосон хүн байж нэмж худлаа гүтгээд гэр бүлийг маань гүтгээд байгаа учраас надад их эвгүй байна. Би ер нь архи уусны маргааш бие өвдөөд байдаг учраас эхнэрийгээ иртэл хэвтчихье гээд тэртээ тэргүй Эрдэнэжав явахгүй гэсэн юм чинь гэж бодсон. Тэгээд би хөнжил толгой дээгүүрээ нөмрөөд тэр өдрийн үдээс өмнө бүтэн хэвтсэн. Тэгсэн Эрдэнэжав байж ядаад манай хажуу айл Оюунбилэг гэж хүнээс мөнгө зээлсэн байсан. Мөнгө аваад Оюутын амнаас ойрхон байдаг айлд очиж архи авсан байсан. Тэнд бүх баримт байж байгаа одоо ингээд явахад, би уул нь энийг ярихгүй гэж бодсон байсан. Тэгээд намайг авчирсан архинаасаа уу гэхэд нь би шартчихсан бие өвдөөд гээд тэр архинаас огт уугаагүй. Тэр архинаас Эрдэнэжав бол нэлээн хэд хийж татсан. Тэгээд Эрдэнэжав нь гадаа гарч бие засахдаа бие рүүгээ бие засчихсан юм байна лээ. Тэгээд нэг харсан чинь Эрдэнэжав нүцгэн дэлгүүрийнхээ шалан дээр биеэ угааж байсан. Эрдэнэжав нь салхи хийсээд бие рүүгээ бие засчихлаа өмхий үнэртээд байна гээд хувцас хунараа солино ерөөсөө аймаг явья гэсэн. Одоо ингээд заваарчихлаа өмхий үнэртээд байна аймаг явж усанд орьё гэсэн. Аймаг дээр Арсаа, Төгсөөгийнхөөр орж архи ууна гэж ярьж байсан. Алив Гончигоо бос гээд ингэсээр байгаад авч явсан хүн шүү дээ. Тэгээд замаараа Хуягийнхаар орж халуун цай ууя гэж би чинээгээрээ хашгирсан би тэрийг Эрдэнэжавыг ойлголоо гэж бодсон. Миний хажууд ирээд толгойгоо нийлүүлж байгаад хэлсэн. Замдаа тэгье гээд хоёулаа боссон байхгүй юу. Тэгээд намайг шалсаар байгаад авч явчихаад сүүлд нь ийм өчиг өгч ерөөсөө болохгүй. Тэр айлаас мөнгө аваад гарахдаа манай эхнэртэй уулзсан байгаа юм. Тэгсэн манай эхнэр Гэрлээ чи яах гэж унтаж байсан хүнийг авч явсан юм гэж хэлсэн гэсэн. Эхнэр энэ хоёрын хооронд ямар яриа гарсныг би үнэхээр мэдэхгүй байна. Тэгсэн Эрдэнэжав эхнэр чинь ирсэн гэж чамд хэлсэн гээд байгаа юм, надад хэлсэн бол би гэртээ харих байсан юм. Өглөө гэртээ харихын түүс болж байсан. Тэгэхэд надад хэлээгүй аймаг явж усанд орно, айлд очиж архи ууна гэж хэлсэн. Тэгээд замдаа айлаар ороогүй шууд засмал руу ороод уруудсан. Би эвгүй шарвахад нь машинаа өг би эрүүл байна гэхэд надад өгөөгүй хүн байхгүй юу. Хэд хэдэн удаа би гарыг цохиж аваад дохио зангаагаараа өг гэхэд үгүй гэсэн. Сүүлдээ дургүй нь хүрсэн үү тээр шаасан уу хөгжмөө эцэс дээр чангалаад өөрөө хашгираад явсан. Тэгж хүн онхолдуулж хаячихаад сүүлд ийм өчиг өгөөд зогсож байж болохгүй. Би бол их харамсаж их гомдож байна. Намайг ийм болгож хаячихаад манай гэр бүлийг сүйрүүлж хаячихаад ингээд зогсож байж болохгүй. Болсон үйл явдал энэ. Миний охин аав байхгүй гэхэд Гончигоо гэж хашгирч байж намайг авч явж ийм болгож хаячихаад ингэж болохгүй. Өөрийнх явсан шалтгаан тэр. Би энэ дээр их харамсаж байна. Би одоо 5.000.000 төгрөг нэхэмжилж байна. Би эмчилгээ хийлгэхдээ хүнээс мөнгө зээлж явсан учраас тэр мөнгө л өгчихье гэж бодож байна. Надад 5.000.000 байтугай эмчилгээний зардал гарсан. Тэр болгоныг цуглуулж чадаагүй. Энэ хүн анхнаасаа сэтгэл гаргаагүй. Би хүн чанартай хандсан.

        Хохирогч С.Гончигдулам мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Эрдэнэжав Мэндээтэй хамт манай гэрт ирээд намайг сурахаар нь би архи уугаад унтаж байсан болохоор манай хүүхэд намайг байхгүй гэж хэлсэн гэсэн. Тэгсэн нөгөө хоёр чанга яриад би сонсоод босоод ирсэн. Би жаахан архи уусан байсан. Эрдэнэжав Төв аймагт байдаг болохоор би нэг жил уулзаагүй нэг шил 0.5 граммын архи Эрдэнэжавтай хамт уусан. Тэгээд бид хоёр Оюутын ам руу явсан тэр замдаа нэг шил архи аваад очиж нөгөө архийг ууж хоносон. Гэр бараагаа янзална гэж хэлж байсан манай эхнэр тэнд байсан болохоор би явсан. Тэгсэн манай эхнэр надтай зөрөөд аймаг руу явсан байсан. Бид хоёр нөгөө архийг ууж дуусгаагүй унтсан өглөө Эрдэнэжав айл руу яваад нэг шил архи аваад ирлээ гэж хэлсэн, тэр өдөр гадаа бороотой, манантай байсан гэнэт Эрдэнэжав аймаг явахаар болсон Эрдэнэжав авчирсан архинаас уусан, намайг босоод уу гээд байхаар нь би уугаагүй Тэгсэн тэр намайг бос аймгийн төврүү явъя гэж хэлсэн. Тэгээд бид хоёр аймгийн төв рүү явсан аймаг Оюутын ам хоёрын дунд засмал зам дээр замын хажуу руу Эрдэнэжав машинаа жолоодоод явж байгаад орсон тэгэхээр нь би алив би машин бариад явъя гэхэд тэр зүгээр хэрэггүй гэж хэлсэн тэгээд дахиад шарваад замын хажуу талын шон мөргөсөн тэгээд юу болсныг мэдээгүй нэг мэдсэн намайг засмал зам дээр хэвтүүлээд дээрээс юмаар хучсан байсан. Машиныг Эрдэнэжав жолоодож явсан. Эрдэнэжав машин жолоодож явахдаа архи уусан байсан гэхдээ согтохоор уугаагүй байсан. Тэгээд осол болсны дараа архинаас гаргаж ирээд уусан юм билээ. Эрдэнэжавыг хэдэн км цагийн хурдтай явж байсныг би мэдээгүй. Эрдэнэжав машинаа эвгүй гулбигнуулаад байхаар нь би унаад жолоодоод явъя гэхэд тэр машинаа надад өгөөгүй өөрөө барьж яваад ийм болчихлоо Бид хоёр хамгаалах бүс бүслээгүй байсан. Одоохондоо гомдол байхгүй, одоогоор нэхэмжилж байгаа зүйл байхгүй.  Би эрүүл мэндээрээ хохироод байна. Цаашид яахаа мэдэхгүй байна. Манай эхнэр намайг эмчлүүлэх гээд бүтэн хоёр сар ажлаа алдсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/,

         Гэрч Ж.Оюунсүрэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:...”Манай нөхөр Эрдэнэжав, Гончигдулам нар Ёлын аман дээр бэлэг дурсгалын зүйл хийж зардаг, 2000 оноос хойш энэ үйл ажиллагааг хийж байгаа юм. Жил болгоны 5 сар болхоор ирж Ёлын аман дээр ирж бэлэг дурсгалын зүйлээ зараад 11 сард буцдаг. Өмнө нь манай гэр Даланзадгадад байдаг байж байгаад хүүхдүүдээ дагаад Улаанбаатар хотод ойртож Төв аймаг руу шилжсэн юм. Манай нөхөр энэ жил 2016 оны 06 дугаар сарын эхээр хүргэн Гантулгатай ирсэн. Гантулга машиныг жолоодож ирсэн. Тэгээд энэ хоёр Ёлын амны Оюутын музейн хажууд гэрээ барих гэж байсан. Гэнэт ажил гараад манай нөхөр Гантулгатай хамт аймгийн төвд ирсэн байсан юм. Уг нь машиныг Ёл дээр аваачаад тавьчих гэж хэлсэн юм. Тэгсэн нөгөө хэдийг Ёл дээр очсоноос хойш бороо ороод байсан гэж хэлж байсан. Би осол болсон газар дээр нь байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Манай нөхрийн төв мэдрэлийн систем рүү очдог судас хатингаршаад тасарсан гэсэн онош гарсан, түүнээсээ болоод сонсгол муутай. Хараахан бүрэн сонсгол муутай биш. Дохионы хэлээр манай нөхөр бараг ярьж чадахгүй” гэсэн мэдүүлг /хх-ийн 12-р хуудас/

          Гэрч Б.Оюунгэрэл мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:...”Би 2016 оны 06 дугаар сарын 03-ны шөнө Оюут дээрээс гэртээ ирж хоносон. Тэр шөнө нь Эрдэнэжав, манай нөхөр хоёр зөрөөд Оюут руу явсан байсан юм билээ. Утсаар залгаж асуухад тэр хоёрыг ирсэн байна гэж хэлж байсан. Маргааш өглөө нь 11 цагийн үед Оюут руу явсан гэртээ очиход гадаа манантай байсан хажуу айлдаа ороход Эрдэнэжав айлаас гараад ирэхээр нь би юу хийж яваа юм бэ гэхэд тэр мөнгө бариад гарч ирсэн тэр аймаг явлаа гэж байсан тэгэхээр нь би түүнээс манай нөхөр хаана байна чи яах гэж унтаж байсан хүнийг дагуулаад явсан юм бэ гэж хэлээд машин руу гаа эргэхэд тэр араас дагаад яваад байхаар нь би цаашаагаа яв яв гэж хэлсэн. Тэгээд би юмаа янзлаад, машинаа асаагаад гараад ирэхэд манай хажуу айлын хүн таарахаар нь нөгөө хүнээсээ нөгөө хоёр хаана байна гэхэд яваад өгөх шиг боллоо гэж хэлсэн би баруун дэнж дээр гараад ирэхэд Эрдэнэжав нөгөө хоёр байхгүй яваад өгсөн байсан. Гадаа бороо ороод байсан гэртээ юмаа янзлаад байж байхад утсаар Гончиг осолд орсон юм шиг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би аймаг руу явсан чинь зам дээр осол болоод манай нөхөр зам дээр хэвтэж байсан. Яг хаана осол болсон байсныг нь мэдэхгүй.Тухайн үед Эрдэнэжавтай уулзахад түүнээс архи үнэртэж байсан архи уусан байсан. Хэр зэрэг согтуу байсныг нь мэдээгүй түүнээс аймаар муухай үнэртэж байсан. Осол болсон газар дээр нь очиход Улаанбаатар архины шил архи дуусаагүй байж байсан. Эрдэнэжав надад хэлэхдээ аймаг руу явлаа гэж хэлж байсан манай нөхөр надад сүүлд нь хэлэхдээ аймаг орох ажилтай байна гээд байсан бос явмаар байна гээд байсан гэж хэлж байсан бас өглөө нь Эрдэнэжавыг архи уусан гэж хэлж байсан. Осол болсон дараа газар дээр нь очиход гадаа манантай байсан. Машин хажуу талаараа хөндлөн эсрэг урсгал руу орсон байдалтай байсан, хажууд нь манай нөхөр хэвтэж байсан Эрдэнэжав хажууд нь сууж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,

Шүүгдэгч М.Эрдэнэжав мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...Би Төв аймгаас 2016 оны 06 дугаар сарын 03-ны орой Өмнөговь аймагт ирээд гэр бараагаа барих гэж байсан манайх Ёлын аман дээр зун нь гэр бариад бэлэг дурсгалын зүйл зардаг юм. Тэгээд гэрээ барих гэж ирсэн юм. Барианы шороогоо татсан бороо ороод байхаар нь машинаа авч үлдээд хүргэн Гантулгыг төв аймаг руу буцаагаад явуулсан. Хоол унд идчихээд нутагтаа ирсэн юм гээд ганц юм гаргаж уусан, бороо ороод тух алдаад байхаар нь аймгийн төв явах гээд Гончигийнд хүрээд ирсэн уг нь түүгээр машинаа бариулах гэж байсан юм. Тэгсэн Гончиг байхгүй гэхээр нь би явах гэхэд Гончиг байшингынхаа хаалгыг нээгээд намайг дуудахаар нь орсон. Тэгсэн тэр нэг шил архи гаргаад өгсөн, түүнийг нь уучихаад Гончигийг хүргээд өг гэхэд тэр би архи уусан машин унахгүй гэхээр нь Оюут дээр очоод үлдсэн архиа уусан маргааш өглөө нь бариагаа засах гэхэд битүү манан татсан байсан болохоор гэрээ барьж чадахгүй болсон тэгсэн өглөө нь Гончигийг гэрт нь хүргэж өгөх гэхэд түүний эхнэр нь Гэрэлээ наадхаа аймгийн төв хүргэж өг гэсэн Гончигдулам машинаас буухгүй байсан тэгэхээр нь би түүнийг машин бариад яв гэхэд тэр үгүй гээд суугаад байсан түүнээс өмнөхөн өчигдөрийн үлдсэн архийг бид хоёр хуваагаад уусан байсан. Тэгээд бид хоёр аймгийн төв рүү хөдөлсөн өтгөн манантай байсан болохоор хурдаа багасгаад явж байсан газрын уруу байсан болохоор хурд ахих гээд байхаар нь хурдаа багасгаад зогсох гээд явж байтал гэнэт юу болсон бүү мэд онхолдсон нэг мэдсэн машинаас гараад ирэхэд гадаа манан татарч байсан, замын хүн таарахаар нь машинаас Гончигийг хамт гаргасан. Эмнэлэг цагдаа хүлээж байхдаа бие өвдөөд сандараад байхаар нь машинд байсан нэг шил архийг би ганцаараа уусан. Би эхнэрийнхээ машиныг жолоодож явсан Гончигдулам хажууд сууж явсан.Осол болох үед машинд Гончигдулам миний хажууд, би жолоогоо бариад явж байсан. Хамгийн сүүлд миллээ харахад 60 км цагийн хурдтай явж байсан уг нь би хурдаа хасаад машинаа зогсоох гэж байсан. Би машин бариад явж байхдаа архи уусан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 59-63-р хуудас/,

       Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №307 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: С.Гончигдуламын биед дагз, суурь ясны хугарал, хүзүүний 4-р нугалам, нумын хугарал, тархины доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр зам тээврийн ослын үед үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар дагз, суурь ясны хугарал бүхий гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, хүзүүний 4-р нугалам, нумын хугарал бүхий гэмтэл нь 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, тархины доргилт бүхий гэмтэл нь 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт /хх-ийн 15-р хуудас/

        Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №308 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: М.Эрдэнэжавын биед дагз ясны хугарал, тархины доргилт, баруун бугалга шууны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр зам тээврийн ослын үед үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэжээ /хх-ийн 18-р хуудас/,

          Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлт: Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Түмэнжаргалын 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн зам тээврийн ослын акт үндэслэлтэй байна. Жолооч Мажаа овогтой Эрдэнэжав нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг мөн дүрмийн 2.7-ын “а”-д “Жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь буруутай байна. Мажаа овогтой Эрдэнэжавыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэх талаархи лавлагааг Цагдаагийн ерөнхий газрын дотоод сүлжээнээс шалгаж үзэхэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байна. Уг зам тээврийн осол нь Мажаа овогтой Эрдэнэжав Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзэж дүгнэлтийг гаргав. Мажаа овогтой Эрдэнэжав нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож аюул саад бий болсон үед зогсоох арга хэмжээ аваагүй байна.  Уг зам тээврийн осол нь өдрийн цагаар гарсан ба Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч цагдаагийн ахлах дэслэгч Б.Бат-Эрдэний гэрэл зургийн үзүүлэлтээс харахад гадаа үзэгдэх орчин чөлөөтэй засмал зам нь шулуун тэгш ямар нэгэн саад бартаагүй зам байна гэжээ. /хх-ийн 29-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн №5320 дугаартай дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн М.Эрдэнэжавын гэх цусанд 3.2 промилл спиртийн агууламж илэрсэн. Цусанд илэрсэн 3.2 промилл спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна гэжээ. /хх-ийн 32-р хуудас/,

            Замын цагдаагийн газрын Зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 47-54-р хуудас/,

            Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-р хуудас/,

            Төв аймгийн Зуун мод сумын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, /хх-ийн 74-р хуудас/,

            Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76-р хуудас/,

            Эмчилгээ хийлгэсэн баримтууд /ххийн 97-127-р хуудас/,

            Хохирол төлсөн баримтууд зэрэг болно.

           Шүүгдэгч М.Эрдэнэжав нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрт Баяндалай сум руу явдаг засмал зам дээр 58-44 УБК улсын дугаартай Тоёота харейр маркийн автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 2.7а дахь заалтуудыг зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан С.Гончигдуламын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 Хохирогч С.Гончигдуламын: 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Эрдэнэжав Мэндээтэй хамт манай гэрт ирээд намайг сурахаар нь би архи уугаад унтаж байсан болохоор манай хүүхэд намайг байхгүй гэж хэлсэн гэсэн. Тэгсэн нөгөө хоёр чанга яриад би сонсоод босоод ирсэн. Би жаахан архи уусан байсан. Эрдэнэжав Төв аймагт байдаг болохоор би нэг жил уулзаагүй нэг шил 0.5 граммын архи Эрдэнэжавтай хамт уусан. Тэгээд бид хоёр Оюутын ам руу явсан тэр замдаа нэг шил архи аваад очиж нөгөө архийг ууж хоносон. Гэр бараагаа янзална гэж хэлж байсан манай эхнэр тэнд байсан болохоор би явсан. Тэгсэн манай эхнэр надтай зөрөөд аймаг руу явсан байсан. Бид хоёр нөгөө архийг ууж дуусгаагүй унтсан өглөө Эрдэнэжав айл руу яваад нэг шил архи аваад ирлээ гэж хэлсэн, тэр өдөр гадаа бороотой, манантай байсан гэнэт Эрдэнэжав аймаг явахаар болсон Эрдэнэжав авчирсан архинаас уусан, намайг босоод уу гээд байхаар нь би уугаагүй Тэгсэн тэр намайг бос аймгийн төврүү явъя гэж хэлсэн. Тэгээд бид хоёр аймгийн төв рүү явсан аймаг Оюутын ам хоёрын дунд засмал зам дээр замын хажуу руу Эрдэнэжав машинаа жолоодоод явж байгаад орсон тэгэхээр нь би алив би машин бариад явъя гэхэд тэр зүгээр хэрэггүй гэж хэлсэн тэгээд дахиад шарваад замын хажуу талын шон мөргөсөн тэгээд юу болсныг мэдээгүй нэг мэдсэн намайг засмал зам дээр хэвтүүлээд дээрээс юмаар хучсан байсан. Машиныг Эрдэнэжав жолоодож явсан. Эрдэнэжав машин жолоодож явахдаа архи уусан байсан гэхдээ согтохоор уугаагүй байсан. Тэгээд осол болсны дараа архинаас гаргаж ирээд уусан юм билээ. Эрдэнэжавыг хэдэн км цагийн хурдтай явж байсныг би мэдээгүй. Эрдэнэжав машинаа эвгүй гулбигнуулаад байхаар нь би унаад жолоодоод явъя гэхэд тэр машинаа надад өгөөгүй өөрөө барьж яваад ийм болчихлоо Бид хоёр хамгаалах бүс бүслээгүй байсан. Одоохондоо гомдол байхгүй, одоогоор нэхэмжилж байгаа зүйл байхгүй.  Би эрүүл мэндээрээ хохироод байна. Цаашид яахаа мэдэхгүй байна. Манай эхнэр намайг эмчлүүлэх гээд бүтэн хоёр сар ажлаа алдсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/,

Гэрч Ж.Оюунсүрэнгийн: ...”Манай нөхөр Эрдэнэжав, Гончигдулам нар Ёлын аман дээр бэлэг дурсгалын зүйл хийж зардаг, 2000 оноос хойш энэ үйл ажиллагааг хийж байгаа юм. Жил болгоны 5 сар болхоор ирж Ёлын аман дээр ирж бэлэг дурсгалын зүйлээ зараад 11 сард буцдаг. Өмнө нь манай гэр Даланзадгадад байдаг байж байгаад хүүхдүүдээ дагаад Улаанбаатар хотод ойртож Төв аймаг руу шилжсэн юм. Манай нөхөр энэ жил 2016 оны 06 дугаар сарын эхээр хүргэн Гантулгатай ирсэн. Гантулга машиныг жолоодож ирсэн. Тэгээд энэ хоёр Ёлын амны Оюутын музейн хажууд гэрээ барих гэж байсан. Гэнэт ажил гараад манай нөхөр Гантулгатай хамт аймгийн төвд ирсэн байсан юм. Уг нь машиныг Ёл дээр аваачаад тавьчих гэж хэлсэн юм. Тэгсэн нөгөө хэдийг Ёл дээр очсоноос хойш бороо ороод байсан гэж хэлж байсан. Би осол болсон газар дээр нь байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Манай нөхрийн төв мэдрэлийн систем рүү очдог судас хатингаршаад тасарсан гэсэн онош гарсан, түүнээсээ болоод сонсгол муутай. Хараахан бүрэн сонсгол муутай биш. Дохионы хэлээр манай нөхөр бараг ярьж чадахгүй” гэсэн мэдүүлг /хх-ийн 12-р хуудас/,

Гэрч Б.Оюунгэрэлийн: ...”Би 2016 оны 06 дугаар сарын 03-ны шөнө Оюут дээрээс гэртээ ирж хоносон. Тэр шөнө нь Эрдэнэжав, манай нөхөр хоёр зөрөөд Оюут руу явсан байсан юм билээ. Утсаар залгаж асуухад тэр хоёрыг ирсэн байна гэж хэлж байсан. Маргааш өглөө нь 11 цагийн үед Оюут руу явсан гэртээ очиход гадаа манантай байсан хажуу айлдаа ороход Эрдэнэжав айлаас гараад ирэхээр нь би юу хийж яваа юм бэ гэхэд тэр мөнгө бариад гарч ирсэн тэр аймаг явлаа гэж байсан тэгэхээр нь би түүнээс манай нөхөр хаана байна чи яах гэж унтаж байсан хүнийг дагуулаад явсан юм бэ гэж хэлээд машин руу гаа эргэхэд тэр араас дагаад яваад байхаар нь би цаашаагаа яв яв гэж хэлсэн. Тэгээд би юмаа янзлаад, машинаа асаагаад гараад ирэхэд манай хажуу айлын хүн таарахаар нь нөгөө хүнээсээ нөгөө хоёр хаана байна гэхэд яваад өгөх шиг боллоо гэж хэлсэн би баруун дэнж дээр гараад ирэхэд Эрдэнэжав нөгөө хоёр байхгүй яваад өгсөн байсан. Гадаа бороо ороод байсан гэртээ юмаа янзлаад байж байхад утсаар Гончиг осолд орсон юм шиг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би аймаг руу явсан чинь зам дээр осол болоод манай нөхөр зам дээр хэвтэж байсан. Яг хаана осол болсон байсныг нь мэдэхгүй.Тухайн үед Эрдэнэжавтай уулзахад түүнээс архи үнэртэж байсан архи уусан байсан. Хэр зэрэг согтуу байсныг нь мэдээгүй түүнээс аймаар муухай үнэртэж байсан. Осол болсон газар дээр нь очиход Улаанбаатар архины шил архи дуусаагүй байж байсан. Эрдэнэжав надад хэлэхдээ аймаг руу явлаа гэж хэлж байсан манай нөхөр надад сүүлд нь хэлэхдээ аймаг орох ажилтай байна гээд байсан бос явмаар байна гээд байсан гэж хэлж байсан бас өглөө нь Эрдэнэжавыг архи уусан гэж хэлж байсан. Осол болсон дараа газар дээр нь очиход гадаа манантай байсан. Машин хажуу талаараа хөндлөн эсрэг урсгал руу орсон байдалтай байсан, хажууд нь манай нөхөр хэвтэж байсан Эрдэнэжав хажууд нь сууж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,

Шүүгдэгч М.Эрдэнэжавын: ”...Би Төв аймгаас 2016 оны 06 дугаар сарын 03-ны орой Өмнөговь аймагт ирээд гэр бараагаа барих гэж байсан манайх Ёлын аман дээр зун нь гэр бариад бэлэг дурсгалын зүйл зардаг юм. Тэгээд гэрээ барих гэж ирсэн юм. Барианы шороогоо татсан бороо ороод байхаар нь машинаа авч үлдээд хүргэн Гантулгыг төв аймаг руу буцаагаад явуулсан. Хоол унд идчихээд нутагтаа ирсэн юм гээд ганц юм гаргаж уусан, бороо ороод тух алдаад байхаар нь аймгийн төв явах гээд Гончигийнд хүрээд ирсэн уг нь түүгээр машинаа бариулах гэж байсан юм. Тэгсэн Гончиг байхгүй гэхээр нь би явах гэхэд Гончиг байшингынхаа хаалгыг нээгээд намайг дуудахаар нь орсон. Тэгсэн тэр нэг шил архи гаргаад өгсөн, түүнийг нь уучихаад Гончигийг хүргээд өг гэхэд тэр би архи уусан машин унахгүй гэхээр нь Оюут дээр очоод үлдсэн архиа уусан маргааш өглөө нь бариагаа засах гэхэд битүү манан татсан байсан болохоор гэрээ барьж чадахгүй болсон тэгсэн өглөө нь Гончигийг гэрт нь хүргэж өгөх гэхэд түүний эхнэр нь Гэрэлээ наадхаа аймгийн төв хүргэж өг гэсэн Гончигдулам машинаас буухгүй байсан тэгэхээр нь би түүнийг машин бариад яв гэхэд тэр үгүй гээд суугаад байсан түүнээс өмнөхөн өчигдөрийн үлдсэн архийг бид хоёр хуваагаад уусан байсан. Тэгээд бид хоёр аймгийн төв рүү хөдөлсөн өтгөн манантай байсан болохоор хурдаа багасгаад явж байсан газрын уруу байсан болохоор хурд ахих гээд байхаар нь хурдаа багасгаад зогсох гээд явж байтал гэнэт юу болсон бүү мэд онхолдсон нэг мэдсэн машинаас гараад ирэхэд гадаа манан татарч байсан, замын хүн таарахаар нь машинаас Гончигийг хамт гаргасан. Эмнэлэг цагдаа хүлээж байхдаа бие өвдөөд сандараад байхаар нь машинд байсан нэг шил архийг би ганцаараа уусан. Би эхнэрийнхээ машиныг жолоодож явсан Гончигдулам хажууд сууж явсан.Осол болох үед машинд Гончигдулам миний хажууд, би жолоогоо бариад явж байсан. Хамгийн сүүлд миллээ харахад 60 км цагийн хурдтай явж байсан уг нь би хурдаа хасаад машинаа зогсоох гэж байсан. Би машин бариад явж байхдаа архи уусан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 59-63-р хуудас/,

 Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №307 дугаартай шинжээчийн: С.Гончигдуламын биед дагз, суурь ясны хугарал, хүзүүний 4-р нугалам, нумын хугарал, тархины доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр зам тээврийн ослын үед үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар дагз, суурь ясны хугарал бүхий гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, хүзүүний 4-р нугалам, нумын хугарал бүхий гэмтэл нь 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, тархины доргилт бүхий гэмтэл нь 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт /хх-ийн 15-р хуудас/

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №308 дугаартай шинжээчийн: М.Эрдэнэжавын биед дагз ясны хугарал, тархины доргилт, баруун бугалга шууны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр зам тээврийн ослын үед үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт/хх-ийн 18-р хуудас/,

Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн: Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Түмэнжаргалын 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн зам тээврийн ослын акт үндэслэлтэй байна. Жолооч Мажаа овогтой Эрдэнэжав нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг мөн дүрмийн 2.7-ын “а”-д “Жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь буруутай байна. Мажаа овогтой Эрдэнэжавыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэх талаархи лавлагааг Цагдаагийн ерөнхий газрын дотоод сүлжээнээс шалгаж үзэхэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байна. Уг зам тээврийн осол нь Мажаа овогтой Эрдэнэжав Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзэж дүгнэлтийг гаргав. Мажаа овогтой Эрдэнэжав нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож аюул саад бий болсон үед зогсоох арга хэмжээ аваагүй байна.  Уг зам тээврийн осол нь өдрийн цагаар гарсан ба Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч цагдаагийн ахлах дэслэгч Б.Бат-Эрдэний гэрэл зургийн үзүүлэлтээс харахад гадаа үзэгдэх орчин чөлөөтэй засмал зам нь шулуун тэгш ямар нэгэн саад бартаагүй зам байна гэсэн дүгнэлт /хх-ийн 29-р хуудас/, Замын цагдаагийн газрын Зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 47-54-р хуудас/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-р хуудас/, Эмчилгээ хийлгэсэн баримтууд /ххийн 97-127-р хуудас/, Хохирол төлсөн баримтууд зэрэг  нотлох баримтуудаар тогтоогдож байна.

          Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно. 

           Гэмт хэргийн улмаас хохирогч С.Гончигдуламын биед хүнд гэмтэл учирч эмчилгээний зардалд нийт 5.000.000 төгрөгийг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжилж байх боловч хавтаст хэрэгт эм тариа авсан 2000 төгрөгний баримт, Сонгдо эмнэлгээр үйлчлүүлсэн 69000 төгрөгний баримт, наалт, эм авсан 6420 төгрөгний баримт, эм авсан 1000 төгрөгний баримт, наалт авсан 4200 төгрөгниы баримт, эм авсан 12900 төгрөгний баримт, гэмтэл согог судлалын эмнэлгийн кассын орлогын ордер 414280 төгрөгний баримт, кассын орлогын ордер 80.000 төгрөг, кассын орлогын ордер 400000 төгрөг, кассын орлогын ордер 76194 төгрөгийн баримт, бэлэн мөнгөний орлогын баримт, 65000 төгрөгийн баримт, Бүсийн оношилгооний төвийн 240.000 төгрөгний баримт, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн бэлэн мөнгөний 24.000 төгрөгний баримт, хүзүүний бэхэлгээ авсан 40.000 төгрөгний баримт, тээшний төлбөрийн баримт 30.000 төгрөгийн баримт, Сонгдо эмнэлэгт үзүүлсэн 69.000 төгрөгний баримт, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 25.251, 312.420 төгрөгний баримт, эм авсан 18.000, 66100, 45000, 40000 төгрөгний баримт,  эмчилгээ, мэс заслын багаж тоног төхөөрөмж, гэмтэл, согогийн хэрэгсэлийн үнэ 400.000 төгрөгийн баримт, шатахуун авсан 20.000 төгрөг, 120.000 төгрөгний баримт, онгоцны зардал 127000, 179000 төгрөгин баримт, нийт 2.886.765 төгрөгийн  /хх-ийн 97-127-р хуудас/ эмчилгээний баримтыг ирүүлсэн байна.

            Шүүгдэгч М.Эрдэнэжав нь хохирогч С.Гончигдуламд эмчилгээний зардалд нийт 3.000.000 төгрөг төлсөн нь 250.000 төгрөг, 400.000 төгрөг, 300.000 төгрөг, 250.000 төгрөг, 215.000 төгрөг, 235.000 төгрөг, 350.000 төгрөг, 1.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн баримтуудаар тогтоогдож байх тул хохирогч С.Гончигдуламд төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. Өөрөөр хэлвэл хохирогч С.Гончигдулам нь эмчилгээний зардалд 2.886.765 төгрөг зарцуулсан талаарх нотлох баримтыг гаргаж өгсөн бөгөөд шүүгдэгч нь 3.000.000 төгрөгийг хохирогчийн эмчилгээний зардалд төлсөн байна гэж дүгнэв. 

          Хохирогч С.Гончигдулам нь эмчилгээний зардалд 5.000.000 төгрөг шүүгдэгчээс  нэхэмжилсэн боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул шүүх иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.

          Иймд хохирогч С.Гончигдулам нь эмчилгээний баримтаа бүрдүүлсний дараа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.   

           Шүүгдэгч М.Эрдэнэжав нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх бөгөөд согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн №5320 дугаартай дүгнэлт /хх-ын 32-р хуудас/ зэргээр  тогтоогдож байна.

          Шүүгдэгч М.Эрдэнэжав нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 5.1.10 дахь хэсэгт заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.  

           Шүүгдэгч М.Эрдэнэжавын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь хэсэгт заасан хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарагдаж байх тул шүүгдэгч М.Эрдэнэжавыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргээс гадна шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Эрдэнэжав нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөр хохиролгүй болохыг шийтгэх тогтоолд дурьдаж, шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хуульд заасан хугацааны дотор хасахаар шийдвэрлэсэн болно.

           Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Харчин овгийн Мажаагийн Эрдэнэжавыг согтуугаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эрдэнэжавыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч М.Эрдэнэжавын биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй,  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч С.Гончигдуламд хохирол төлбөрт 3.000.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
  4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 293 дугаар зүйлийн 293.2 дахь хэсэгт зааснаар хохирогч С.Гончигдулам нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдсугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эрдэнэжавд оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, шүүгдэгч М.Эрдэнэжавыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эрдэнэжавын засрал хүмүүжилд хяналт тавих үүргийг Төв аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг мэдэгдсүгэй.
  7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эрдэнэжавт урьд бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх болохыг мэдэгдсүгэй.
  9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Т.ДЭЛГЭРМАА