Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/108

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

улсын яллагч Г.Баясгалан,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Баясгалангийн Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******ад холбогдох эрүүгийн 2136001990069 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын *******-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр *******, *******, ******* настай, *******, боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт ,, тоотод оршин суух,

урьд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 190 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

******* овогт *******ийн ******* /РД:/.

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь өөрийн “” гэх фэйсбүүк хаягаас захын нэгдсэн групп-т “монгол гэрийн цоохор дээвэр туурга бөөний үнээр зарна” гэсэн зар байршуулж, улмаар зарын дагуу холбогдсон иргэн Н.тай монгол 5 ханатай гэрийн цоохор дээвэр, туурга худалдахаар тохиролцон, 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 10 цаг 57 минутад түүнээс 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийг дансаар шилжүүлэн, мөн өдрийн 11 цаг 11 минутад Налайх дүүргийн, Цагдаагийн хэсгийн дэргэдэх -аас зарлага гарган өөрийн өмчлөлд авсан атлаа худалдахаар тохиролцсон эд зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэх үйлдэл хийгээгүй, худалдаж авсан эд зүйл нь замдаа явж байгаа байх, машин саатсан байх гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан иргэн Н.д 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулан залилсан,

2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өөрийн эзэмшдэг “Б.” гэх нэртэй фэйсбүүк хаягаас “Адууны арьсан гутал зарна” гэх зар байршуулсны дагуу иргэн Б. нь дугаарын утсаар холбогдож гутал худалдан авахаар тохиролцож Б.*******агийн эзэмшлийн Төрийн банкны 3125001*******142 тоот данс руу 260.000 /хоёр зуун жаран мянга/ төгрөг шилжүүлсэн боловч гутлыг унаанд өгч явуулаагүй, шилжүүлсэн 260.000 /хоёр зуун жаран мянга/ төгрөгийг Налайх дүүргийн, тоот гэртээ байхдаа өөрийн данснаас авч бусдад шилжүүлэн Б.ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилж, бусдад нийт 560.000 /таван зуун жаран мянга/ төгрөгийн хохирол учруулан залилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй” гэв.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 95 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Үүнд:

1.Хохирогч Н.гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал), хохирогч Н.гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),

2.гэрч Д.гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал), гэрч Б.ын мэдүүлэг (хавтаст хэргийн 35  дахь тал),

3.Хаан банкны 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 500 дугаартай албан бичиг болон З. гэгчийн дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 54-55 дахь тал),

4.Хас банкны 2021 оны 11 дүгээр сарын *******-ний өдрийн 24/1430 дугаар албан бичиг (хавтаст хэргийн 59 дэх тал),

5.“Мобиком корпораци” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 4/5530 дугаартай албан бичиг болон дугаар нь дугаартай харилцсан талаарх жагсаалт (хавтаст хэргийн 61-73 дахь тал), шүүгдэгч Б.*******агийн Төрийн банкны 3125001*******142 дугаарын дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 91-92 дахь тал), хохирогч Ө.ын мэдүүлэг (хавтаст хэргийн 95 дахь тал),

6.Төрийн банкны 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 48/35 дугаартай албан бичиг болон Б.*******агийн 3125001*******142 дугаарын дансны хуулга (хавтаст хэргийн 104-106 дахь тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар шүүх хуралдаанд шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон хохирол нөхөн төлсөн талаарх дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  1. З.ы Хаан банкны депозит дансны хуулга (хавтаст хэргийн 55 дахь тал),
  2. Багахангай, дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2022 оны 03 дугаар сарын *******-ний өдрийн 01/407 дугаар албан бичиг (хавтаст хэргийн 118 дахь тал),
  3. Нийслэлийн Налайх дүүргийнны Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн дахь тал),
  4. ******* овогт *******агийн гийн төрсний гэрчилгээний хуулбар

(хавтаст хэргийн 1******* дэх тал),

  1. Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 130 дахь тал)
  2. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (хавтаст хэргийн 134 дэх тал)
  3. Үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 135 дахь тал)
  4. Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай өрхийн тодорхойлолт (хавтаст хэргийн 137 дахь тал)
  5. Налайх, Багахангай дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01/568 дугаар албан тоот,
  6. 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 55 дугаар “Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол”,
  7. Хохирогч Б.ын Хаан банкны дансанд 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хохирол шилжүүлсэн тухай Төрийн банкны Мөнгөн шилжүүлгийн баримт,
  8. Хохирогч Н.д хохирол төлсөн тухай Хаан банкны дансанд 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хохирол шилжүүлсэн тухай Төрийн банкны Мөнгөн шилжүүлгийн баримт зэргийг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Б.*******аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайг нотлох, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар “улсын яллагчийн зүйлчилсэн хуулийн зүйл, заалттай маргахгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлэх” гэсэн байр сууринаас оролцов.

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугласан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

   Шүүгдэгч Б.******* нь 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг 2 удаагийн үйлдэл, давтамжаар үйлдэж, бусдад нийт 560.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

 

  1. Шүүгдэгч Б.******* нь өөрийн “” гэх фэйсбүүк хаягаас захын нэгдсэн групп-т “монгол гэрийн цоохор дээвэр туурга бөөний үнээр зарна” гэсэн зар байршуулж, улмаар зарын дагуу холбогдсон иргэн Н.тай монгол 5 ханатай гэрийн цоохор дээвэр, туурга худалдахаар тохиролцон, 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 10 цаг 57 минутад түүнээс 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийг дансаар шилжүүлэн, мөн өдрийн 11 цаг 11 минутад Налайх дүүргийн, Цагдаагийн хэсгийн дэргэдэх -аас зарлага гарган өөрийн өмчлөлд авсан атлаа худалдахаар тохиролцсон эд зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэх үйлдэл хийгээгүй, худалдаж авсан эд зүйл нь замдаа явж байгаа байх, машин саатсан байх гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан иргэн Н.д 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

  • Хохирогч Н.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын сүүлээр фэйсбүүкийн “ захын нэгдсэн групп” гэсэн хаяг дээр монгол гэрийн цоохор дээвэр, туурга бөөний үнээр зарна гэсэн зарын дагуу дугаарын утсаар холбогдож үнийг нь асууж судалсан. Орой над руу залгаад “та дээвэр, туурга авах юм уу, манайх хүргэлт хийх гээд байна, танай аймгийн автобусанд хүргээд өгнө” гээд байсан. Тэгээд би 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр худалдаж авахаар болоод дугаарын данс руу 300.000 төгрөг шилжүүлсэн. ...3 хоноод бараа ирэхгүй болохоор нь бараа зарсан хүн рүү ярихад “замдаа явж байгаа байх, машин саатсан байх” гээд 7 хоноод, сүүлдээ утсаа авахгүй болсон. ...“” гэх хаягтай хүн “ захын нэгдсэн групп” фэйсбүүк хуудсанд зар байрлуулсан байхаар нь би чат бичиж холбогдсон. ... гэсэн дугаараар холбогдож ярихад ******* хүн байсан. ...Эгч Д.гийн дугаарын данснаас дугаарын данс руу 300.000 төгрөг шилжүүлэхэд гэх нэртэй байсан...” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 14-15 дахь тал),  
  • Хохирогч Н.гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дахин өгсөн: “Би дансандаа мөнгөгүй байсан учраас Д.гаас гуйгаад дугаарын данс руу 300.000 төгрөг шилжүүлчхээд, бэлэн 300.000 төгрөг Д.д өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),
  • Гэрч Д.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ дугаарын данс нь миний өөрийн данс юм. Харин дугаарын данс нь Д. гэх хүний данс байсан, би тухайн дансруу 300.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал),
  • Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.******* нь миний эхнэр байгаа юм. ...Миний нэр дээр дугаарын утас бүртгэлтэй байдаг. ...ер нь миний тэр дугаарыг Б.******* ашиглах үедээ ашигладаг, заримдаа солиод барьчихдаг юм. ...Б.*******агийн хамаатны эгч З.г Б.******* бид 2 асардаг юм. ...Б.*******ад З.гийн данс, карт зэргийг ашигладаг байсан. 2022 он гараад З.гийн төрсөн хүүхдэд нь өгсөн л гэж сонсогдсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дахь тал),
  • Хаан банкны 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 500 дугаартай албан бичиг болон З. гэгчийн дугаарын дансанд 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр дугаарын данснаас 300.000 төгрөг шилжүүлсэн депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 54-55 дахь тал),
  • Хас банкны 2021 оны 11 дүгээр сарын *******-ний өдрийн 24/1430 дугаар “...гүйлгээний байршил нь Улаанбаатар, Налайх дүүргийн, Цагдаагийн хэсгийн дэргэдэх , терминал дугаар: 44092501 болохыг тодорхойлов...” гэсэн албан бичиг (хавтаст хэргийн 59 дэх тал),
  • “Мобиком корпораци” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 4/5530 дугаартай албан бичиг болон дугаар нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл дугаартай харилцсан талаарх жагсаалт (хавтаст хэргийн 61-73 дахь тал)
  • Шүүгдэгч Б.*******агийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би Налайх дүүргийн 4 дүгээр хороо Нисэх задгайд байх гэртээ байхдаа өөрийн тухайн үед ашиглаж байсан “” гэх фэйсбүүк хаягаар “Монгол гэрийн цоохор дээвэр туурга бөөний үнээр зарна” гэсэн групп дээр Монгол гэрийн дээвэр туурга зарна гэж бичсэн чинь надтай “” гэх хүн доор нь үнэ хэд юм бэ гэж бичсэн байхаар нь би өөрөө руу мессенжерээр холбогдоод 300.000 төгрөгөөр гэрийн дээвэр, туурга зарахаар тохиолцоод тэр хүн данс асуухаар нь би өөрийнхөө Төрийн банкны дансаа явуулсан чинь манай энд интернэт банк ажилладаггүй юм, Хаан банкны данс явуул гэхээр нь би өөрийн асаргаанд байдаг сэтгэцийн өвчтэй эгч З.ы гэсэн дансны дугаарыг явуулаад дансаар мөнгө шилжиж орж ирэхээр нь тухайн мөнгийг хэрэгцээндээ зарцуулчихсан юм. ...Би дээвэр, туурга явуулсан зүйл байхгүй, унаанд дайгаад явуулчихна гэж худлаа хэлчихсэн юм, надад зарах дээвэр туурга ч байгаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дахь тал).

 

  1. Шүүгдэгч Б.******* нь 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өөрийн эзэмшдэг “Б.” гэх нэртэй фэйсбүүк хаягаас “Адууны арьсан гутал зарна” гэх зар байршуулсны дагуу иргэн Б. нь дугаарын утсаар холбогдож гутал худалдан авахаар тохиролцож Б.*******агийн эзэмшлийн Төрийн банкны 3125001*******142 тоот данс руу 260.000 /хоёр зуун жаран мянга/ төгрөг шилжүүлсэн боловч гутлыг унаанд өгч явуулаагүй, шилжүүлсэн мөнгийг Налайх дүүргийн, тоот гэртээ байхдаа өөрийн данснаас авч бусдад шилжүүлэн Б.ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилж, түүнд 260.000 /хоёр зуун жаран мянга/ төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

  • Шүүгдэгч Б.*******агийн Төрийн банкны 3125001*******142 дугаарын дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 91-92 дахь тал),
  • Хохирогч Ө.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр фэйсбүүкийн “Б.” гэх хаягаас “Адууны арьсан гутал зарна” гэсэн зарын дагуу уг хаяг дээрх чатаар холбогдоход гэсэн дугаар явуулсан. Уг дугаараар нь холбогдож асуухад “Адууны арьсан гутал 260.000 төгрөг, мөнгөө шилжүүлбэл унаанд хийгээд явуулна” гэж хэлсэн. Үүний дагуу би тухайн хүний өгсөн Төрийн банкны 3125001*******142 дугаарын Б.******* гэсэн эзэмшигчийн нэртэй данс руу тухайн өдрийн 14 цагийн орчимд өөрийн дугаарын Хаан банкны данснаас 260.000 төгрөгийг шилжүүлсэн. Мөнгөө шилжүүлсний дараа нөгөө дугаараар холбогдоход “өнөөдөр унаанд явуулж амжихгүй байна, маргаашаас явуулна” гэж хэлсэн. Түүнээс хойш хэд хоног амжихгүй байна гэж хойшлуулсаар байгаад сүүлдээ утсаа авахаа больсон. ...Тухайн хүн “Би зах дээр ирчихсэн байна, мөнгөө шилжүүлбэл унаанд хийлээ” гэж хэлэхээр нь итгээд шилжүүлчихсэн. ...Би өөрийн шилжүүлсэн 260.000 төгрөгөө буцааж авмаар байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 95 дахь тал),
  • Төрийн банкны 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 48/35 дугаартай албан бичиг болон Б.*******агийн 3125001*******142 дугаарын дансанд 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Б.ын Хаан банкны данснаас 260.000 төгрөг шилжүүлсэн харилцах дансны хуулга (хавтаст хэргийн 104-106 дахь тал),
  • Шүүгдэгч Б.*******агийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өөрийн тухайн үед ашиглаж байсан “Б.” гэх нэртэй фэйсбүүк хаягнаас “Адууны арьсан гутал зарна” гэх групп дээр “гутал зарна” гэж зар тавихад “” гэх фэйсбүүк хаягтай хүн надтай фэйсбүүк чатаар холбогдоод “гутал авъя, би хөдөө байгаа тул 3 хоногийн дараа очиж гутал авъя” дугаараа өгөөрэй гэхээр нь би дугаараар холбогдоод утсаар яриад би унаанд тавьж өгөөд явуулъя гэж тохиролцоод тэр хүн өөрийнхөө дугаарын Хаан банкны данснаас миний Төрийн банкны 3125001*******142 дугаарын данс руу 260.000 төгрөг шилжүүлсэн, би уг мөнгийг 200.000 төгрөгөөр нэг хүний, 50.000 төгрөгөөр нэг хүний дансруу шилжүүлсэн. Би өртэй хүмүүсдээ мөнгийг нь буцаагаад өгчихсөн юм. ...Надад тухайн хүнд зарах гутал байгаагүй, би угаасаа мөнгөгүй болоод л тухайн хүнд худлаа хэлээд залилчихсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 102 дахь тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

            Залилах гэмт хэрэг нь шунахай сэдэлтээр, санаатайгаар бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан шинжийг агуулдаг.

 

            Шүүгдэгч Б.******* нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд 2 удаагийн үйлдлээр өвлийн улирал эхэлж, хүйтэрч буйтай холбогдуулан гэрээ дулаалах, дулаан гутал, хувцас өмсөх хүний хэрэгцээ шаардлагыг далимдуулан олон нийтийн цахим сүлжээ буюу фэйсбүүк орчинд “дээвэр, туурга бөөний үнээр зарна”, “адууны арьсан гутал зарна” гэх утга бүхий зар байршуулж, зарын дагуу холбогдсон иргэдийг хуурч, “худалдаж авсан барааг машинд хийж явууллаа, эсхүл бараа замдаа явж байгаа, машин саатсан” зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 560.000 төгрөгийг өөрийн болон бусдын дансаар шилжүүлэн авч залилсан байгаа нь дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

            Шүүгдэгч Б.*******агийн үйлдэл нь шунахайн сэдэлттэй, шууд санаатай үйлдэл бөгөөд өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, мэдсэн атал хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

 

            Иймд шүүхээс шүүгдэгч Б.*******аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

                   

            Шүүгдэгч Б.*******агийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.д 300.000 төгрөг, хохирогч Б.д 260.000 төгрөг, нийт 560.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч нь 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр буюу шүүх хуралдаан эхлэхээс өмнө хохирогч Н.гийн  эгч Д.гийн Хаан банкны тоот дансанд 300.000 төгрөг,  хохирогч Б.ын Хаан банкны тоот дансанд 260.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.******* нь бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан нь тогтоогдсон тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Б.*******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар нь “Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө хохирогч нарт гэмт хэргийн улмаас учирсан 560.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан, ажил хөдөлмөр эрхлэх гэж байгаа зэрэг хувийн байдлыг харгалзаж торгох ял оногдуулж, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүгдэгч Б.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар 1 удаа буюу Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 190 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн байх бөгөөд уг торгох ялаас биелэгдээгүй, үлдэгдэл 333.400 төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төлж, торгох ялыг бүрэн биелүүлсэн болох нь Налайх, Багахангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 55 дугаар “Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай” тогтоолоор тогтоогдож байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан бусдад учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ /нийт 560.000 төгрөгийн хохирол учирсан, хохирлыг бүрэн төлж барагдуулсан/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтсон орлогогүй/-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт *******ийн *******аг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******аг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Б.******* нь 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 560.000 /таван зуун жаран мянга/ төгрөг төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                         Э.ЭНХЖАРГАЛ