Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/338

 

 

 

 

 

 

 

 

  2022         05           03                                    2022/ШЦТ/338

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Ч.Батбаатар,

хохирогч М.Б,

шүүгдэгч Н.О, түүний өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, О овогт Н-ын О-д холбогдох эрүүгийн 2203001070188 дугаартай хэргийг дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хас Очир ХХК-д ээлжийн ахлах ажилтай, ам бүл 6, эцэг, эх, эгч, 2 дүүгийн хамт, тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, О овогт Н-ын О (РД:)

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.О нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун замд 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 08 цаг 30 минутын орчим “Toyota prius” маркийн 87-66 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч М.Б-ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

         

          Шүүгдэгч Н.О: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.

         

          Хохирогч М.Б: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад бүх зүйлийг ярьсан. Зүгээр болчих гэмтэл биш юм шиг байна. 7 хоногт 2-3 удаа физик эмчилгээнд орж байгаа. Тухайн өдрөө би гомдол гаргаагүй. Одоо миний бие эрүүл мэндийн хувь байнга эмчилгээ хийлгэж байгаа. Хохиролд 300,000 төгрөг өгий гэж хэлэхэд нь журмаар нь авна гэж хэлсэн. Хохирлоо төлүүлнэ гэж бодож байна. Ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 825.000 төгрөг баримт байхгүй байгаа, эмчилгээний зардалд баримттай 827.000 төгрөг нэхэмжилнэ..” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хохирогч М.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр гэрээсээ гараад Сонгдо эмнэлэг орох зорилгоор Наадам центрийн зүүн талд Наадмын талбайн баруун талд явган хүний гарц тэмдэг тэмдэглэлтэй замаар зүүнээс баруун тийш чиглэлд зам хөндлөн гарч байтал хойд талаас “Toyota prius” маркийн автомашин ирээд намайг мөргөсөн. Би тухайн үед миний урд 2 хүн бас зам гарч байсан. Тэр автомашин намайг эхлээд мөргөөд зогсолгүй дахин мөргөж газарт унагасан. Машин зогсоод жолооч нь бууж ирээд намайг машиндаа оруулаад түргэн дуудна гэсэн боловч тэр газраасаа хөдлөхөөр нь яагаад хөдлөв гэхэд уучлаарай гээд цагдаад хэлээд хэрэггүй гээд байсан. Өөрийнхөө тухай яриад байсан. Тэгээд гэмтэл рүү аваад явна гээд гэмтэл дээр очсон. Гэмтэл дээр очиход эмч үзлэг хийгээд миний даралт ихэссэн байсан. Эмч нь ясны хугаралгүй байна гээд эм бичиж өгсөн. Гэмтлээс томографын зураг авхуулаад гэртээ харьсан. 2 цагийн дараа хариу нь гараад бүс зүү, эм уу гэсэн бөгөөд бүс, эмийг жолооч авч өгсөн. Хэдэн төгрөг болсныг би мэдэхгүй. Одоогоор надаас эмчилгээний төлбөрт нуруунд 420.000 төгрөг, 33.000 шинжилгээ, таксинд нэлээн мөнгө зарсан. Мөн өвчтэй байх хугацааны цалингаа хасуулсан... Нийт гарсан зардлууд болон цаашид хийлгэх эмчилгээний мөнгийг нэхэмжилнэ. Мөн цалингаа нэхэмжилнэ. Одоогоор зардлын тооцоо гаргаагүй байна. Гаргаж өгнө гомдолтой байна. Тухайн осол гарсан өдөр нь би гомдолгүй гэж бичиж өгсөн боловч тухайн шөнө болон маргааш нь маш их бие өвдсөн учир цагдаад өргөдөл өгсөн...” (хавтас хэргийн 16 дахь тал) гэсэн,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 233 дугаар “...М.Бийн биед бүсэлхийн 1,2-р нугалам завсрын жийргэвч мөгөөрсний урагдал, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” (хавтаст хэргийн 55-57 дахь тал) гэсэн материалаар шинжээчийн дүгнэлт

 

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 345 дугаартай: “Жолооч Н.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна” гэх магадалгаа (хавтаст хэргийн 69 дэх тал)

 

Яллагдагчаар Н.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...8 цаг 30 минутын орчим Найдам центрийн зүүн хэсэгт ...гарцаар гарч байсан эхний 2 хүнийг гаргаад дөнгөж хөдөлгөөн эхлэх үед миний зүүн гар талаас өөр нэг явган зорчигч гарч ирсэн. Тэг хүнийг хараад зогсох арга хэмжээ аваад тоормос гишгээд машинаа зогсоож, буугаад биеийг нь асуухад чи намайг мөргөчихлөө гэж хэлсэн. Тэгэхээр нь тэр хүнийг машиндаа суулгаад түргэн тусламж, мөн ар гэрээс нь хүү, охин нар нь ирээд Гэмтлийн эмнэлэг авч явъя гээд эмнэлэг авч явсан. Гэмтэл дээр очоод эмч үзээд зүгээр байна гэсэн бөгөөд М.Б нь гэртээ хорих гээд гэрлүүгээ явсан. ...2-3 хоногийн дараа гомдолтой нуруу нь гэмтсэн гэсэн.  ...би нийт эмчилгээний нь зардалд 303.000 төгрөг барагдуулсан гэм буруугаа ойлгож байна.” (хавтаст хэргийн 89 дэх тал) гэсэн,

2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, (хавтаст хэргийн 8-13 дахь тал),

Хохирлын баримтууд (хавтаст хэргийн 20-32 дахь тал),

Хохирогч М.Бийн “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-д хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар, (хавтаст хэргийн 37-38 дахь тал),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 72, 74 дэх тал),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 73 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 126-142 дахь тал), шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү, эмчилгээ үйлчилгээтэй холбоотой зардалд нийт 1.652.627 төгрөгийг нэхэмжлэлээс баримтаар 827.627 төгрөгийн нэхэмжлэлийн баримт, шүүгдэгчээс хохирогчид 320,500 төгрөгийн хохирол төлсөн тухай баримт 1 ширхэг зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Н.Од холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун замд 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 08 цаг 30 минутын орчим “Toyota prius” маркийн 87-66 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч М.Бийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээний шинжээчийн 233 тоот дүгнэлт,

2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, (хавтаст хэргийн 8-13 дахь тал),

Хохирлын баримтууд (хавтаст хэргийн 20-32 дахь тал),

Хохирогч М.Бийн “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-д хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар, (хавтаст хэргийн 37-38 дахь тал),

Тээврийн цагдаагийн албаны “Мөрдөгчийн магадалгаа” (хавтаст хэргийн 55-57 дахь тал) зэрэг хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудаар гэм буруутай болох нь тогтоогдож, шүүх тухайн баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзэв.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд нь гэм буруугийн холимог хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй гэмт үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна.  

 

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Н.О нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч М.Бийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Иймд шүүгдэгч Н.Од Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэж шүүхээс түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Н.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

2. Шүүгдэгч Н.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, улмаар учирсан хохирлыг төлсөн, цаашид төлөхөө илэрхийлж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарах юм.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас гэм буруугийн дүгнэлтдээ: шүүгдэгч Б.Жаргалсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Хохирлын хувьд шүүгдэгчээс ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү, эмчилгээ үйлчилгээтэй холбоотой зардалд нийт 1.652.627 төгрөгийг нэхэмжлэлээс баримтаар 827.627 төгрөгийн нэхэмжлэлийг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна. Хохирогчид цаашид гарах гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой бусад зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй байна. гэсэн саналыг гаргажээ.

 

Шүүхээс дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, учруулсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Н.Од авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 6 сар хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж тодорхойлжээ.

 

Иймээс шүүгдэгч Н.О-ын эдлэх 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Н.Од оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Бийн эрүүл мэндэд биед бүсэлхийн 1,2-р нугалам завсрын жийргэвч мөгөөрсний урагдал, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учирсан, хохирогч М.Б гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардалд баримтаар эмнэлгийн үйлчилгээ, шинжилгээ, эмийн сангийн үйлчилгээ зэрэг баримтаар нийтдээ 827.627 төгрөгийн хохирол нэхэмжилсэн, эдгээр баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан ба шүүгдэгч Н.О мөрдөн шалгах ажиллагаанд баримтаар учирсан дээрх төлбөрөөс гадна 320,500 төгрөгийн хохирол төлсөн баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгснийг хохирогч үгүйсгээгүй байна.    

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү, эмчилгээ үйлчилгээтэй холбоотой зардалд нийт 1.652.627 төгрөгийг нэхэмжилснээс нотлох баримтын шаардлага хангасан 827.627 (найман зуун хорин долоон мянга зургаан зуун хорин долоо) төгрөгийг шүүгдэгч Н.Огоос гаргуулж, хохирогч М.Бт олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт зааснаар Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй. бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Б ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн боловч хэрэгт авагдсан баримтын хүрээнд дээрх нэхэмжлэлийг шийдэх боломжгүй, цалин хөлс авдаг байсантай холбоотой баримтгүй тул шүүх хэлэлцэхгүй орхиж, хохирогч ажилгүй байсан хугацааны цалин хөлс, цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Эрүүгийн 2203001070188 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч О овогт Н-ын О-ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н-ын О-д 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-гоос 827.627 (найман зуун хорин долоон мянга зургаан зуун хорин долоо) төгрөгийг гаргуулж хохирогч М.Б-т олгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрүүгийн 2203001070188 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      И.ГАНБАТ