Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/83

 

 

 

                                                                                                               

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

Улсын яллагч С.Баатарсүх,

Хохирогч Д.Должинсүрэн /цахимаар/,

Хохирогч Д.Должинсүрэнгийн өмгөөлөгч П.Адъяасүрэн,

Шүүгдэгч Г.Содном, түүний өмгөөлөгч Ч.Алдар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жаргалант овгийн Ганбаатарын Содномд холбогдох 2126000140064 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

   Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Баянгол суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эх, дүү, эхнэрийн хамт, Өвөрхангай аймгийн Баянгол сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Жаргалант” гэх газар оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж  байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Жаргалант овгийн Ганбаатарын Содном, регистрийн дугаар: /ЙВ89120232/,

 

 Үйлдсэн хэргийн талаар:

 

 Шүүгдэгч Г.Содном нь 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн эзэмшлийн 31-96 ӨВР улсын дугаартай “Hyundai porter” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Өвөрхангай аймгийн Баянгол сумын Өндөр-Өнц 1 дүгээр баг “Жаргалант” гэх газраас иргэн Ө.Гантулгын өмчлөлийн 12 тооны бог мал буюу бусдын олон тооны малыг хулгайлсан,

 

Мөн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өөрийн эзэмшлийн 31-96 ӨВР улсын дугаартай “Hyundai porter” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Өвөрхангай аймгийн Баянгол сумын Өндөр-Өнц 1 дүгээр багийн нутаг “Жаргалант” гэх газраас иргэн Д.Должинсүрэнгийн өмчлөлийн 1 тооны адууг  хулгайлсан,

 

Мөн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Баянгол сумын Өндөр-Өнц 1 дүгээр багийн нутаг дэвсгэр дэх “Жаргалант” гэх газраас Г.Содномд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох иргэн С.Батсуурийн өмчлөлийн 1 тооны адууг завшсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Г.Содном шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ“...Би өмнөх шүүх хурал дээр мэдүүлгээ өгсөн одоо өгөхгүй гэв.

 

Хохирогч Д.Должинсүрэн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Манайх дээр 1 тооны адуу гэж яригдаад байгаа. Нөгөө 3 тооны адууг зарж борлуулах боломжтой адуу байсан болохоор энэ хүнээс өөр авсан хүн байхгүй. Өвөрхангай аймгийн Баянгол сумын цагдаа дээр 3 тооны адууны хэргээ хүлээсэн байсан. Г.Содномыг цагдаа дуудсан. Тэгэхэд эгчтэйгээ ирсэн. Г.Содномын эгч нь хэдүүлээ шүүх цагдаа гээд яваад хэрэггүй хоорондоо тохиролцъё гэж хэлсэн. Г.Содномын төрсөн дүү Баянгол сумын биеийн тамирын багш ажилтай хүн манай гэрт зорьж ирээд та бүгдийн хохирлыг 100 хувь барагдуулж өгье гэж хэлсэн. Ирэхдээ ганцаараа ирээгүй багийн дарга Лхагва-Очиртой хамт ирсэн. Нийт 4 хүн манай гэрт ирсэн. 2 төлөөлөгч нь багийн даргатайгаа хамт буцсан. Дүү нь бид хэдтэй ярьж хөөрнө гээд үлдсэн. Дүү нь 100 хувь хохирлыг чинь барагдуулна гэж хэлсэн. Хэсгийн төлөөлөгч дүү, эгч нараас нь мэдүүлэг авсан гээд байгаа. Бид нарт ярьснаас өөр мэдүүлэг өгсөн. Энэ хүмүүсийг надтай цуг байлцуулж мэдүүлэг авч өгөөч. Тэр 2 унагатай гүүг Өвөрхангай аймгийн төв дээр ирээд ав гэж дуудсан. 2 унагатай гүү үзүүлсэн. Хүргэн ахын унагатай гүү гэж яригдаад байгаа гүүг танай адуунаас авчирсан. Энэ танай гүү мөн гээд надад өгөх гээд байсан. Манайд ийм унагатай гүү байхгүй учир авахгүй гэж хэлсэн. Энэ хоёр унагатай гүүн дээр хяналт тавьж өгнө үү. Тухайн үед танай адуунаас авчирсан гэж яриад байдаг. Одоо болохоор хүргэн ахын адуу гээд байгаа. Би нэмж хачирлаж хүн гүжирдэг худлаа ярихгүй. Би ерөөсөө нэмж хачирлаж юм ярихгүй. Нэмж хачирлаж гүжирдсэн зүйл хэлээгүй. Үүнийгээ нотолно. Г.Содном өөрөө Дундговь аймаг руу 50 ширхэг хонь, 10 тооны адуу ачуулмаар байна гэж хэлсэн. Үнэ төлбөргүй ачаад өгчих гэж гуйж байсан. Төлбөр мөнгө нэхэхгүй бол үнэ төлбөргүй ачаад өгч болно гэж хэлсэн. Өмгөөлөгчийн яриад байгаа Дундговь руу ачих малд манай малаас огт ороогүй. Зөвхөн Содномын өөрийн мал нь ачигдана гэж яригдсан. Өмгөөлөгч үүн дээр зөв ойлголт аваарай. Тийшээ ачигдахад манайхаас нэг ч тооны мал оролцоогүй. Содномыг аянгад цохиулсан гэж яриад байна. Жирийн үедээ наадах чинь зүгээр ярьдаг. Хоорондоо жирийн л ярьж хөөрдөг. Энэ дээр яагаад тэгж түгдэрч гацаад, ээрээд, муураад байгааг би сайн ойлгохгүй байна. Ярьж хэлэхдээ зүгээр байдаг. Би гайхаж байна. Би маргалдах гэж шүүхээр яваагүй. Ганцхан үнэн учрыг олъё, миний алга болсон адууг тогтоож өгөөч гэж л явж байгаа. Үүнийг бас ойлгож бодолцох хэрэгтэй байна. Прокурор нь тэгээд хэрэгсэхгүй гээд дүгнэлт гаргаад байх юм. Жоохон юмыг тунгааж бодох зүйл явагдаад байна. Энгийн надад ойлгомжтой, ойлгогдоод л байх юм. Би хуулийн чиглэлээр ярьж, ойлгож чадахгүй. Өөрийн энгийн үгээрээ л ярина. Батсуурийн 1 тооны адууг завшсан гэж үзээд байгаа. Бид ах дүү хүмүүс. Би байцаалт хийлгэх талаар прокурорт хүсэлт гаргаад байхад яагаад байцаалт явагдахгүй байгаа юм бэ. Би үнэн учрыг нь олоод ялгаж салгаад өгөөч л гэж явж байгаа болохоос ерөөсөө маргаан үүсгэх гэж ороогүй шүү шүүх прокуророо. Миний эцсийн гол зорилго бол байхгүй байгаа адууны асуудлын үнэнийг л олж тогтоож өгнө үү гэсэн зорилготой явж байгаа гэв.

 

Хохирогч Ө.Гантулгын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манайх малтайгаа Өвөрхангай аймгийн Баянгол сумын 1-р багийн нутаг дэвсгэр Жаргалант гэх газарт 2020 оны 10 дугаар сарын сүүлээр 26, 27-ны үеэр отроор ирсэн. Шөнө унтаж байхад манай мал руу айлын мал ирээд нийлчихсэн байхаар нь хүний газар, хүний мал хөөлтэй нь биш дээ гээд хураагаад хоносон. Маргааш өглөө гэгээ оронгуут ойрхон айл харагдахаар нь яваад очиход Содномынх байсан. Содномоос буучихмаар буудал асуухад  зүүн урд нэг айлын буудал зааж өгсөн. Шөнө мал ирээд нийлчихсэн хэний мал вэ гэтэл манай мал байгаа юм гэсэн. Би өөрийнхөө малыг ялгаад явъя гэтэл манай энд хулгай байхгүй, би харж байя, чи гэрээ очоод барьчихаад ир гэхээр нь буудал олдсон дээр нь гээд малаа ялгалгүй үлдээчихээд гэрээ барьсаар байгаад орой болчихсон. Гэр барьж байх хоорондоо мал руугаа хараад л байсан, ойрхон харагдахгүй байсан. Тэгээд гэрээ барьж дуусаад малаа ялгах гээд очтол танай малыг чинь ялгачихсан гээд зогсож байсан. Тэр Содном гэх залуу манай малд өөрийнхөө малыг шүү гэхээр нь  очиж үзэхэд юм мэдэгдэхгүй байсан. 5-6 хоногийн дараа манай хар ухна харагдахгүй байх шиг байхаар нь малаа бүртгэж үзтэл  9 хонь 4 ямаа дутаад байсан. Тэгэхэд манай эхнэр хотонд нь орж гараад мал зөөгөөд байж байтал хотонд нь манай 1 хурга байсан гэсэн. Өөрт нь хэлтэл  урд байгаа Богдын Наранхүү гэх айлаас ирсэн гэж манай эхнэрт хэлсэн гэсэн. Би урьд нь Содном гэх хүнтэй хамт машинтай явж Богдын Наранхүү гэх айлаас 15 хурга, 3 ишиг авч ирэхэд  Содном надад тэр хургыг Богдын Наранхүү гэх айлаас ирсэн гэж юм хэлээгүй. Содном бид 2-ын Наранхүү гэх айлаас авчирсан хурганууд дотор тэр манай хурга байгаагүй. Тэр хургаа Содномынхоос авчихсан. Одоо бүдүүн эр хонь голдуу 8 тооны хонь, 4 ямаа, ухнатайгаа байхгүй байгаа. Малаа бүртгэж үзэхэд нийт хонь ямаа нийлсэн 12 тооны мал дутаж байсан, үүнээс хонь 8, ямаа 4 дутаж байсан. Хонь нь зөв талын чих онь, буруу талын чих сам имтэй. Ууцан дээгүүрээ бүдэгхэн улаан будагтай, 6 эр хонь, 2 эм хонь байсан. Ямаа нь зөв талын эвэр цэнхэр, буруу талын эвэр улаан будагтай, зөв чих үзүүрээсээ онь, буруу талын чих сам имтэй, 3 эр ямаа, 1 ухна байсан. Ухна нь эрүү цагаан хар ухна, будаггүй.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 7-8 хуудас/,

 

Гэрч Э.Тунгалагтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Энэ жил газрын гарц муу байсан болохоор манайх Баянгол сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Жаргалант гэх газарт 2020 оны 10 дугаар сарын сүүлээр отроор ирсэн. Тэр орой бид нар машиндаа хоносон. Маргааш өглөө нь бостол манай малд айлын мал ирээд нийлчихсэн байсан. Ойрхон айл харагдахаар нь яваад очсон чинь Содном гэдэг айл байсан. Манай нөхөр буучихаар буудал юу байна гэж асуухад зүүн урд нэг айлын буудал зааж өгсөн. Шөнө мал ирээд нийлчихсэн байна хэний мал вэ гэж асуутал манай мал байгаа юм гэсэн. Малаа ялгах гэтэл би гэрийг чинь харж байя та хэд гэрээ барьчихаад ир гэсэн. Буудал олдсон дээр нь гэрээ баръя гээд малаа ялгахгүй гэрээ барих гээд явсан. Гэрээ барьсаар байгаад орой болчихсон Тэгээд гэрээ барьж дуусаад малаа ялгах гээд очтол Содном гээд залуу танай малыг чинь ялгачихсан гээд зогсож байсан. Тэгээд бид нар малаа туугаад гэртээ ирсэн. Хэд хоногийн дараа малаа бүртгэж үзтэл мал дутаад байсан.  Ойр хавьд хэд хоногтоо манай мал айлын малтай шүргэж нийлээгүй, ойр орчмын айлын малд үзэхэд байхгүй байсан. Хэд хоногийн дараа Содномынх өвлийн идэш боолт хийх гэж байгаа гээд нөхөр бид хоёрыг дуудсан. Тэгэхэд би хоттой хонины хашааны гаднаас нь хартал манайхаас 1 хурга байсан. Манай имтэй манай хурга мөн байсан.  Содномд өөрт нь хэлтэл урд байгаа Богдын Наранхүү гэх айлаас ирсэн гэж хэлсэн. Урьд нь манай нөхөр Гантулга  Содном гэх хүнтэй хамт машинтай нь явж Богдын Наранхүү гэх айлаас 15 хурга, 3 ишиг авчирч ирсэн. Тэр авчирсан хурганууд дотор тэр манай хурга байгаагүй гэсэн.” мэдүүлэг  /1хх-ийн 13-14 хуудас/,

 

Гэрч Ө.Бадамгаравын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 11 дүгээр сарын 03-ны оройхон гэртээ байж байтал Содном гэх хүн мал өгөх гэсэн юм гэж ярьсан, тухайн үед манай нөхөр эзгүй байсан болохоор би амьдаар нь авах боломж байхгүй гэсэн чинь бойн дээр нядлаад кг-аар нь өгчихье гэхээр нь би бойн дээр очиж уулзаад нядлуулчихаад надад хэлчих гэж ярьсан. Хэсэг хугацааны дараа над руу эргэж залгаад “хийчихлээ, бойн дээр ирээд авчих” гэсэн. Тэр залуу ганцаараа, цагаан портертой явж байсан, малаа гаргачихсан өлгүүрт өлгөчихсөн байсан. Нийт 15 мах, үүнээс 11 хонины 204 кг гулууз мах, 4 ямааны 52 кг гулууз мах, арьс нэхий, толгой шийртэй нь  авсан. Нийт мөнгөн дүн 1.074.000 төгрөг болсон ба гаргалтын мөнгө төгрөгийг хасаад 1.000.000 төгрөг шилжүүлэхээр болсон. Им, зүс тамгыг нь мэдэхгүй байна, содон шинж тэмдгээс ямааны толгойг газар байхад нь харахад 2 эвэр цэнхэр, улаан өнгийн будагтай байсан, нядлаад махалчихсан байхад нь ирж авсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 15-16 хуудас/,

 

Гэрч Н.Саранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай мах нядалгааны газарт тэр үеэр очер ихтэй байсан. Мал нядлуулж байгаа хүмүүс их ирж байсан. Энэ үеэр буюу 2020 оны 1 дүгээр сарын 03-ны оройхон бүрэнхий болж байхад Г.Содном 15 тооны мал /үүнээс 11 хонь, 4 ямаа байсан/ нядлуулъя гэж ирсэн.  Г.Содномд очер ихтэй, чиний малыг хийж амжихгүй гэтэл Г.Содном махыг нь хиллэж өгөх гээд байгаа юм, би өөрөө хамт гаргалцъя гэхээр нь гаргахаар болсон.  Манай хүүгийн эхнэр Бадамгарав ирж махыг нь хиллэж авсан. Хэдэн кг, хэдэн төгрөг болсныг мэдээгүй. Олон мал зэрэгцэж хийж байсан болохоор тухайн гаргасан малыг им тамга, содон шинж тэмдгийг нь анзаараагүй, хонь нь эр хонь нилээн тарган байсан, ямаа нь 4 эр ямаа байсан. Тухайн үед Г.Содном ганцаараа явж байсан, 15 тооны мал аваад ирсэн. Гаргаад өгчихмөөр байна гэж байсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 18-19 хуудас/,

 

            “Монгол санхүү бүртгэл” ХХК-ний 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1/09 дугаартай “...6 тооны нас гүйцсэн эр хонь, 2 тооны нас гүйцсэн эм хонь, 4 тооны нас гүйцсэн эр ямаа нийт 12 тооны бог малыг үнэлбэл өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөг гэж дүгнэж байна.” гэсэн үнэлгээний тайлан /1хх-ийн 27-30 хуудас/,

                

            Хохирогч С.Батсуурийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Өвөрхангай аймгийн Баянгол сумын 2 дугаар багийн “Булгийн-Эх” гэх газарт оршин суудаг манай эхнэрийн дүү болох Алтантөр гэх айлд манай мал байдаг. Долоон тооны азаргатай адуу байдаг юм. 2020 оны 11 дүгээр сарын сүүлээр цас ороод манай азаргатай адуу уруудсан. Манай эхнэрийн дүү хойноос нь эрэлд яваад манай азаргатай адууг олж ирсэн. Нийт 7 тоотой байхаас 1 хээр байдас адуун дотроо байхгүй, түүнийг манай хадам дүү эрж хайж байгаад олоод авчрах замдаа Содномтой таарсан гэсэн. Содном өөрийнхөө адууг туучихсан явахаар нь нөгөө манай хээр байдсыг өөрийнх нь адуунд хамт туулгачихсан гэсэн. 2020 оны 11 дүгээр сарын 27, 28-ны үеэр байсан өдрийг сайн санахгүй байна. Тэгээд Содном манай 1 адууг өөрийнхөө адуутай хамт туугаад гэр лүүгээ явсан гэсэн.   Тэр явдлаас хойш 3 хоногийн дараа манай хадам дүү Алтантөр Содномтой утсаар яриад адуугаа суртал өвс тавьж өгөөд байгаа, ирж аваарай гэж ярьсан байсан. 2-3 хоногийн дараа хадам дүү рүү нөгөө хээр байдас чинь алга болчихлоо гэж Богд сумаас отроор ирсэн Наранхүү гэж айлаар дамжуулж хэлүүлсэн байсан. Хадам дүү Алтантөр бид 2 Содном дээр очиж уулзаад “адуугаа урдуур баахан хайлаа байдаггүй” гэтэл “манай энд байж байгаад алга болчихсон, үхээ биз” гээд ерөөсөө тоохгүй байсан. Уг алдсан адуу хээр зүсмийн зөв талын гуян дээрээ хөндөлтэй сэрээ тамгатай, буруу талын гуян дээрээ хар мэнгэтэй, хүзүүндээ улаан өнгийн хүзүүвчтэй, имгүй, шүдлэн насны 1 тооны адуу байсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 88-90 хуудас/,

 

           Гэрч Ж.Лхагвасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12 дугаар багийн 12-1010 тоотод хүүгийнхдээ эхнэр 2 хүүхэдтэй нь хамт амьдардаг. Уг адуу манай төрсөн хүү Дагийсүрэнгийн өөрийнх нь адуу. 2 хүүхдэд нь манай худууд өгсөн гэж байсан. Өмнө нь Содном гэх айлын адуунд байдаг байсан. Цаг муудаад манай хүү Дагийсүрэн над руу яриад тэжээгээд өгөөч гээд надад 12 дугаар сарын эхээр Содном Бор гэх залуутай хамт аймагт машинтай авчирч өгсөн. Анх ирэхдээ 6 тооны адуу ирсэн. 4 нь буюу 2 унагатай гүү нь манай хүүгийн өөрийнх адуу, үлдсэн 2 адууны нэг нь хээр зүсмийн адуу, нөгөө нь хээр зүсмийн даага байсан. Тухайн үед би Содномын адуу юм бодсон. Содном надад уг адууг хэний адуу болохыг юу ч хэлээгүй, тэгээд тэжээж эхэлсэн. Хэд хоногийн дараа машинтайгаа ирж адууныхаа баасыг авах гэж ирсэн. Тэгээд буцахдаа нөгөө 2 адууны нэгийг нь хээр даагыг нь аваад явчихсан байсан. 5 адуу үлдсэн би адуунуудыг үндсэндээ 1 сар гаран тэжээж байна. Нэг нь дэлтэй хээр байдас, нөгөө нь жоохон хээр даага байсан. Тамгыг нь мэдэхгүй, содон шинж тэмдгийг нь анзаараагүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 93-94 хуудас/,

 

            Гэрч Б.Алтантөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай төрсөн эгчийн нөхөр  хүргэн Батсуурийн 1 азаргатай адуу манайд байдаг, би хардаг юм. 2020 оны 11 дүгээр сарын 27-28-ны үеэр адуугаа шуурганд уруудуулаад алдсан байсан. Алдсан адууныхаа хойноос эрэлд Цайдам гэх газарт явж байтал манай хүргэний адуунаас 1 тооны хээр байдас ганцаараа явж байсныг нь олсон.  Тэгээд Цайдмын урд талаас тухайн үед саахалт байсан айлын залуу Г.Содном бас шуурганд адуугаа уруудуулаад олоод өөрийнхөө адууг буцаад гэр лүүгээ туугаад явж байхаар нь би хүргэн ахын хээр байдсыг адуундаа нийлүүлээд хамт туугаад явчих гэхэд Содном тэгье гээд адуундаа нийлүүлээд туугаад явсан. Адуугаа 2 хоног хайгаад ололгүй буцаж ирээд мал хариулаад явж байгаад Г.Содномтой таарахад нөгөө хээр байдас чинь манай гадаа байгаа өвс тавьж өгч байгаа шүү, ирж аваарай гэсэн. Эрэлд яваад 3 хоноод адуугаа ололгүй ирсэн, ирсэн өдрөө Г.Содномын гэрийн утсыг нь хүнээс олж аваад яриад нөгөө хээр байдсаа асуутал Г.Содном нөгөө хээр байдас чинь өчигдөр алга болчихсон гэж байсан. Хаашаа явчихав гэтэл мэдэхгүй урагшаа явчихсан гэж байсан. Тэгээд би энэ талаар адууны эзэн хүргэн ах Батсуурьд хэлж мэдэгдсэн. 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байсан санагдаж байна. Адууны эрэлд яваад 3 хоноод 12 сарын эхээр ярьсан чинь алдчихсан гэж байсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 96-97 хуудас/,

 

             “Монгол Санхүү бүртгэл” ХХК-ний 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1/07 дугаартай “...1 тооны адууны зах зээлийн үнэ цэнэ  500.000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /1хх-ийн 99-102 хуудас/,

  

              2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх-ийн 81-83 хуудас/,

 

              Хохирогч Д.Должинсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Энэ жил манай тэнд газрын гарц муу байгаа тул манайх малтайгаа Өвөрхангай аймгийн Баянгол сумын 1-р багт 2020 оны 10 дугаар сарын эхээр отроор ирсэн. Манай адуу манайхаас 14 км зайд байх Баянгол сумын 1-р багийн нутаг Жаргалант гэх газар луу орчихсон байсан. 11 тооны азаргатай адуу Жаргалантад үлдсэн.  Баянгол сумын 1-р багийн малчин Содном гэх хүнтэй таараад анх танилцсан. Тэгээд манай хүн адуугаа захиад давхар харж байгаарай гэж үлдээчихээд ирсэн. Содномд өөрийнхөө адуугаа захитал танай адуу эндээс явахгүй, холдохгүй гэж байсан. Содном нөхөртэй таараад танай адууг чинь тэжээгээд онд оруулаад өгье гэж гуйсан байсан. Дараахан 2 ойрхон цас орсны дараахан гэрт Содном ганцаараа давхиж ирээд бас гуйгаад, та 2 малаа тэжээлгэх гэж байгаа бол даруйхан шиг аваачиж өг, одоо ингээд муудна, хоол муутай юм чинь гээд явсан. Явсны дараа 2, 3 хоногийн дараахан өдөр судар харж байгаад адуу, малаа өгөхөөр болоод 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 37 ишиг аваачиж өгсөн. Манай адуунууд угаасаа Жаргалант гэх газарт Содномын хажууд байсан болохоор адуугаа аваачиж өгөөгүй. Содном танай адуу чинь манай адуунуудын үлдэгдэл өвс идээд, манай гэрийн гаднаас явахаа байсан. Та нар тэжээлгэх бол өвс хивгээ аваачиж өгч тэжээлгэ гэхээр нь 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Содномынд өвс, хивэг, солом аваачиж өгсөн. 2020.12.04-05-ны үеэр манай адуунд Гучингийн нэг айлын адуу байсан юм, манай адуунаас адуугаа эзэн нь ирж авчихаад манайхаар орж ирсэн. Тэгэхэд тэр хүнээр танай адууны тал нь алга гэж Содном хэлүүлсэн байсан. Тэгээд манай нөхөр адуу руугаа явсан. Очсон чинь 4 тооны адуу дутуу байсан, үүнээс нэг даага Содномын хойд талын айлд байсан. Ганцаараа явж байхад нь аваад ирсэн гээд тэжээж байсан. Тэгээд манай нөхөр очиж уулзаад даагаа авчихаад, дутуу байсан 3 адуугаа суртал улаан хүзүүвчтэй бал азаргатай 9 тооны адуу дагаад явчихсан гэж манай нөхөрт хэлсэн гэсэн. Тэр адуу нь орой үдэш манай хажуугаар гарсан. Тэр дунд манай адуу байгаагүй. Тэгээд Содномыг авчихсан байх гэж бодсон, тэжээлгэж байсан адуу, ишгээ бүгдийг нь авчихсан, дараахан хэд хоногийн дараа 2021.01.03-04-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд манай алдсан 2 адуунаас 1 даагыг нь Хонгорын талд айлын адууны зах дээр байхаар нь  аваад ирлээ гээд авчирч өгсөн. Одоо 2 адуу олоогүй дутуу байна. Манайх 2 азарга адуутай байсан. Нөгөө азаргатай адуунд байсан им тамгагүй, ууцан дээрээ цэнхэр өнгийн будагтай хонгор байдас бас яг энэ үеэр алга болчихсон. Нэг нь хээр зүсмийн, нөгөө нь халиун зүсмийн, 2-уулаа зөв талын гуяны доод хэсэгт хас тамгатай, охин байдаснууд байсан. Харин нөгөө азаргатай адуунаас алдсан хонгор байдас им тамгагүй, ууцан дээрээ цэнхэр өнгийн будагтай байсан. Хамгийн сүүлд 2020 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр 2 ойрхон цас орсон. Тэгэхэд дараахан манай нөхөр манай адуунууд хойшоо Жаргалант руу ар луугаа даваад явчихлаа гэж байсан. Тэгэхэд байсан. Би алдсан 3 адуугаа болон, мал тэжээлгэх гээд өгсөн 10 боодол өвс, 10 боодол ногоон тэжээл, 8 уут хивэг зэргийг нэхэмжилж байна. Манай тэжээнэ гээд авсан малыг ерөөсөө тэжээгээгүй, улам муутгасан байсан. Тэднийхээс адуугаа авсны дараахан манай адуунаас 4 адуу үхсэн гэсэн мэдүүлэг /1хх-ийн 166-167 хуудас/,

 

           Гэрч Т.Лхагвасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 11 дүгээр сарын сүүлээр /өдрийг нарийн сайн мэдэхгүй гэх/ Г.Содном намайг адуу ачаад өг гэсэн, яах гэж байгаа юм гэтэл хүргэний адуу байгаа аймаг оруулж тэжээх гэж байгаа юм гэсэн. Тэгээд би Содномын портер маркийн машинд нийт 6 тооны, 2 унагатай гүү, 1 хээр зүсмийн даага, 1 өнжмөл дэлтэй хээр зүсмийн шүдлэн адуу ачиж Содномтой хамт бид 2 машинтай нь Арвайхээр сумын 9-р хороонд байх хүргэнийх нь төрсөн ээж Лхагвасүрэн гэх айлын хашаанд аваачиж буулгасан. 2 унагатай гүү нь Содномын өөрийнх нь тамгатай адуу байсан. Нөгөө 2 адууны нэг нь өнжмөл дэлтэй хээр зүсмийн байдас, тамгыг нь мэдэхгүй, нөгөө нь хээр зүсмийн даага байсан, им тамгыг нь анзаараагүй.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 173-175 хуудас/,

 

           Гэрч Ц.Наранхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манайх отроор 2020.09 сарын сүүлээр ирсэн ба адуунууд Баянгол сумын 1-р баг Жаргалант гэх газар луу Г.Содномын ойролцоо оччихсон байсан. Тэнд 1 сар орчим болсон. Би 2020 оны 11-р сарын эхээр бүх адуугаа гаднаа авчирсан, бүрэн байсан ба адуунуудаа гаднаа, гэрийн ойролцоо байлгаж байгаад 2020 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр 2 ойрхон цас орсны дараа адуунууд хойшоо даваад Жаргалант руу өөрсдөө явчихсан байсан.  Жаргалантын тэр хавьд 10 гаран хоносон. Г.Содном 2020.11.27-ны орой манай гэрт ганцаараа ирээд  “танай адууг чинь тэжээгээд өгье, урд талын адуугаа ч гэсэн хамт нэг мөр тэжээчих, тэрийгээ авчирч өгөхгүй бол нэг шуурганд нь л алдчихна шүү” гээд байсан. Би хөлс өртгийг нь тохирох гэтэл “би хөлс авахгүй, танай хавь руу нүүдэл суудлаар явахад очиход болох байх” гэсэн юм яриад байсан. Манай адуунуудыг хол явдаггүй, шөнө манай гадаа ирж хоночихдог, гадуур байгаа гэж байсан, тэгээд ишиг, адуугаа тэжээлгэхээр болоод маргааш нь 2020.11.28-ны өдөр гахай өдөр байсан, орой нар жаргахын алдад 37 ишиг, тэжээлтэй нь аваачиж өгсөн.  Би Содномд 12 тооны адуу байгаа шүү гэж хэлэхэд тэр багцааны байна лээ гэж ярьж байсан. Малаа тэжээлгэх гээд аваачиж өгөхөд манай адуу Содномын гэрийнх зүүн талд зүлгэн дээр байсан. Тэгээд малаа орхичихоод явсан, 2020.12.03-ны өглөө Содном утсаар яриад адуунаас чинь нэг гүү ойччихлоо, тэжээл авчирч өг гэсэн, манай эхнэр өвс, солом, хивэг аваачиж өгсөн, эхнэртээ ямар гүү байна зүсийг нь хараарай гэж хэлээд явуулсан. Манай хүн гадаа нь ойччихсон гүү мал байхгүй байна, Г.Содном өөрөө эзгүй аймаг руу адуу ачаад явчихсан, эхнэр нь байна, эхнэрээс нь асуутал мэдэхгүй гэж байна гэж ирсэн. Энэ явдлаас хойш 2020.12.05-ны өдөр манай адуунд Гучингийн нэг айлын адуу байсныг эзэн нь ирж авахад  тэр хүнээр Содном  манай адууны хагас нь алга гэж хэлүүлсэн байсан.  Тэгээд би очоод тоолоход 7 адуу байсан, 4 тооны адуу дутуу байсан, үүнээс 1 даага Содномын хойд талын айл Онгоо гэх айлын гадаа хашаан дотор тэжээгдэж байхаар нь Содномтой машинтай нь очиж авсан, тэгээд 3 нь байхгүй болсон.  Манайх 2 азарга адуутай юм. Нэг азаргатай адуу Жаргалантаас урагш 15 орчим км зайд байсан. Энэ азаргатай адуугаа бол Содномд тэжээлгэхээр өгөөгүй. Г.Содномд тэжээлгэх гээд өгсөн адуунаасаа алдсаны нөгөөдөр өглөө нь буюу 2020.12.07-нд нөгөө азаргатай адуун дээрээ давхиад очтол 1 хонгор шүдлэн байдас алга болсон байсан. Би 2020.12.02-ны өглөө үзэхэд бүрэн байсан юм. Ойр ойрхон тэжээл нэхүүлээд байхаар нь дургүйцээд малаа авъя гээд 2020.12.13-ны өглөө өгсөн 37 тооны ишиг, 8 тооны адуугаа очиж авсан. Сүүлд 2020.01 сарын эхээр шөнө Г.Содном хонгорын талаас тууж ирлээ гээд 1 даага авчирч өгсөн. Хамгийн сүүлд 2020 оны 11 дүгээр сарын 21,22-ны үеэр 2 ойрхон цас орсон. Тэрнээс хойш 3 дахь хоног дээрээ манайд адуунууд хойшоо даваад Жаргалант руу явчихсан. Тэгэхэд бүрэн байсан.” гэсэн мэдүүлэг  /1хх-ийн 191-192 хуудас/,

           

            Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл,  адууг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, малын “А” дансны хуулга Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хуулбар /1хх-77-78, 83, 2хх-21-23/,

           

            Шүүгдэгч Г.Содномын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /1хх-ийн 140-141, 2хх-08  хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2126000130075 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол, 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаартай “Яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоол, Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн ТЭ/173/2021/ШЦТ/116 дугаартай, 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ТЭ/173/2022/ШЗ/114 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлүүд,  /1хх-ийн 134,  2хх-65-80, 2хх-184-194, 2хх-213 хуудас/,

 

Шүүгдэгч Г.Содномын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Баянгол сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 281 дугаартай тодорхойлолт /хх-59/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-60/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-67/, мал, тэжээвэр амьтад хашаа худгийн тооллогын бүртгэл /хх-22-25/ зэрэг болно.

 

Улсын яллагч С.Баатарсүх шүүх хуралдаанд “...Шүүгдэгч Г.Содном нь 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Баянгол сумын Өндөр-Өнц 1 дүгээр баг Жаргалант гэх газраас Ө.Гантулгын өмчлөлийн  12 тооны бог буюу бусдын олон тооны малыг хулгайлсан. Мөн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд  Өвөрхангай аймгийн Баянгол сумын Өндөр-Өнц 1 дүгээр баг Жаргалант гэх газраас иргэн С.Батсуурийн өөрт нь итгэмжлэн хариуцуулсан 1 тооны адууг завшсан. Мөн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн орчим Өвөрхангай аймгийн Баянгол сумын Өндөр-Өнц 1 дүгээр баг Жаргалант гэх газраас иргэн Д.Должинсүрэнгийн өмчлөлийн 1 тооны адууг хулгайлсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Хохирогч Ө.Гантулгын мэдүүлэг, гэрч Э.Тунгалагтуяагийн мэдүүлэг, гэрч Бадамгаравын мэдүүлэг, гэрч Н.Саранцэцэгийн мэдүүлэг, 2021 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 1/09 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, хохирогч Батсуурийн мэдүүлэг, гэрч Лхагвасүрэнгийн мэдүүлэг, гэрч Алтантөрийн мэдүүлэг, 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1/07 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, 2021 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, хохирогч Должинсүрэнгийн мэдүүлэг, гэрч Наранхүүгийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Содном нь 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Баянгол сумын Өндөр-Өнц 1 дүгээр баг Жаргалант гэх газраас Ө.Гантулгын өмчлөлийн  12 тооны бог буюу бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж нууцаар хүч хэрэглэхгүйгээр хулгайлсан. Мөн үргэлжилсэн үйлдлээр буюу 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Баянгол Өндөр-Өнц 1 дүгээр багийн нутаг Жаргалант гэх газраас иргэн Д.Должинсүрэнгийн 1 тооны адууг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж байх тул Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар, мөн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд  Өвөрхангай аймгийн Баянгол сумын Өндөр-Өнц 1 дүгээр баг Жаргалант гэх газраас иргэн С.Батсуурийн өөрт нь итгэмжлэн хариуцуулсан 1 тооны адууг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь тогтоогдож байна. Г.Содном нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг шунахайн зорилгоор ашиглаж хууль ёсны өмчлөгчид нь мэдэгдэхгүйгээр өөрийн өмчлөлийн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан хөрөнгө завших гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар, мөн шүүгдэгч Г.Содном нь бусдын малыг эзэмшигчид мэдэгдэлгүйгээр нууц далд аргаар өөрийн эзэмшилд авч захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргийн шинжтэй байна. Мөн тус үйлдлээ хөнгөвчлөх зорилгоор тээврийн хэрэгсэл ашигласан зэрэг нь уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамаарч байх тул үйлдсэн гэмт хэргүүдэд тус тус гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Алдар шүүх хуралдаанд “...Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа өөрөө хүлээн зөвшөөрч байгаа. Шүүгдэгч нь Должинсүрэнгийн 1 тооны адууг тээвэрлэж авч явсан талаар өөрөө хүлээн зөвшөөрдөг. Мөн Батсуурийн 1 тооны адуу, мөн Тунгалагтуяа нараас авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Батсуурь болон Тунгалагтуяа нарын үйлдэл дээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Должинсүрэнгийн үйлдэл нь хулгайн үйлдэл биш завших үйлдэл юм аа гэсэн хөнгөрүүлэх байр суурьтай оролцож байна. Хохирогч нь мэдүүлэгтээ Г.Содномд малаа бүрэн тоолж өгөөгүй ч гэрийн зүүн талд байсан адуугаа бүгдийг нь хүлээлгэж өгсөн. Наранхүү мөн энэ тухай мэдүүлдэг. Ганц маргаантай байгаа зүйл нь чи яагаад өнөөдөр манай адууг үнэ төлбөргүйгээр харж өгөөд манай адууг завших зорилготой байсан юм биш үү гэсэн асуудлаас энэ хэрэг үүссэн. Шууд үнэ төлбөргүй малыг нь хариулаад, сар гаран тэжээсэн үйл баримт яригдлаа. Г.Содномд танай гарц муу байгаа юм чинь тэдэн тооны малыг Дундговь аймаг руу авч явъя гэж энэ хүний итгэлийг анх олж авсан. Тэгж итгэлийг нь олж малаа маллуулаад дараа нь мал дутаад ирлээ гэх асуудал үүссэний дараа 3 тооны адууны асуудал дээр бууж ирж байгаа. Г.Содномын хувьд буруутай зүйл байгаа. Хүнд хэлэхгүйгээр гэрийн гадаа өеөдөөд уячихсан байсан адууг тээвэрлээд явсан гэх асуудал байдаг. Гэвч тэр адуу, унагыг тусад нь салгаад тээвэрлэж явсан үйл баримт байхгүй. Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсанаар эхээсээ тусдаа унага нь явдаг уу? гэхэд үгүй гэсэн. Гэтэл унага нь тусдаа явсан. Энэ үйл баримт хавтаст хэрэгт байгаа. Хойд айл буюу хөрш айлд нь унага нь тасраад оччихсон байсан. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс ижлээсээ унага салж явдаггүй гэх асуудал ярьдаг. Гэтэл тэр унага өеөдөөд, эх нь байхгүй, салаад явчихсан ийм үйл баримтууд хэргийн материал дотор байгаа. Иймд энэ бол хулгайн гэмт хэрэг биш. Энэ адуугаа итгэмжлэн хариуцуулсан талаар Должинсүрэн өөрөө хэлдэг. Иймд Должинсүрэнд холбогдох хэргийн зүйл заалт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчлөх бүрэн боломжтой учраас энэ зүйл ангид гэм буруутайд тооцуулах саналтай байна. Мөн хохирол төлбөртэй холбоотой асуудлууд гарч ирж байна. Хохирогч Тунгалагтуяа нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ хэлсэн. Мөн Батсуурь нь шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй гэдгээ хэлсэн. Хохирогч Должинсүрэнгийн хувьд өнөөдөр 370 гаруй мянган төгрөгийн баримтыг өнөөдрийн шүүх хуралдаанд гаргаж өгч байна. Энэ нь цаг хугацааны хувьд 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн баримт байгаа. Энэ тэжээлийг 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн өгсөн. Мөн дараа нь эхнэрт нь 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн гэх үйл баримт яригдаж байна. Энэ нь одоогоор хавтаст хэргийн материалаар тогтоогдоогүй байна. Эдгээр асуудлыг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй ч гэсэн мэдээж хохирсон хүний замын зардал, үйл баримтыг цаашид нэхэмжлэх эрхийг иргэний журмаар нээлттэй үлдээж баримтаа үнэн зөвөөр нь бүрдүүлээд нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэж байна. Хоёрдугаарт нэг тооны адуу алдсан гэдэгт улсын яллагчаас яллаж орж ирж байгаад энэ хохирол ямар шалтгаант холбоотой вэ? гэдгийг тайлбарлах байх. Нэг тооны адуу тэжээсэн гэх баримт гаргаж өгөөд байгаа юм уу? эсвэл 50 гаран  мал сар гаран тэжээсний баримтыг буцааж нэхэмжлээд байгаа юм уу? энэ нь бас тодорхойгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд Тунгалагтуяад холбогдох хэрэгт тооцох нь зүйтэй. Харин Батсуурь, Должинсүрэн нарын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна.” гэсэн дүгнэлтийг, 

           

            Хохирогч Д.Должинсүрэнгийн өмгөөлөгч П.Адъяасүрэн шүүх хуралдаанд “...Хохирогчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн би Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар бүлэгт заасан эрх үүргийн хүрээнд хохирогч Д.Должинсүрэнгийн өмгөөлөгчөөр ажиллаж байна. Улсын яллагчийн дүгнэлтээр шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үнэлэлт, дүгнэлт өгөх боломжгүй байна гэж үзэж байна. Яагаад гэвэл хохирогч Должинсүрэн нь 3 тооны адуу алдсан. Нэгэнт хавтаст хэрэгт авагдсан бүх баримтын хүрээнд энэ хэргийг шийдвэрлэх ёстой. Энэ үүднээс авч үзвэл энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй гэж үзэж байна. Тухайлбал Өвөрхангай аймгийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 31 дугаартай магадлалд хохирогч Должинсүрэнгийн 2 тооны адууг яасан тухай асуудлыг эцэслэн шийдэх ёстой гэж заасан. Энэ магадлалын заалтыг биелүүлээгүй орж ирсэн. Магадлалын заалтыг биелүүлээгүй байгаа учир энэ хэргийг эцэслэн шийдэх боломжгүй байна. Шүүгдэгч нь анх Баянгол сумын төлөөлөгчид 3 тооны адууг авсан нь үнэн гэж мэдүүлэг өгсөн. Түүний төрсөн дүү, эгч нар нь хохирлыг бүрэн төлнө. Та нар гомдол саналгүй гэдгээ хэлчих гээд үнэлэлт дүгнэлт гаргуулсан. Хэргийн мөрдөн байцаалт дуусаад прокурорын хяналтад ирэхэд 2 адуу нь алга болсон. Хохирогч Должинсүрэнгийн хүсэлт нь тэр хүмүүстэй нүүрэлдүүлж байцаалт авах тухай байсан. Энэ ажиллагааг огт хийгээгүй. Яагаад энэ ажиллагааг хийхгүй байгаа учир нь өөрсдөд нь байгаа байх. Иргэн бүр хууль, шүүхийн өмнө адил тэгж эрхтэй учраас тэр гаргасан хүсэлтийг нь шалгаад үзвэл өнөөдөр маргаангүй. Таны алдсан 3 тооны адууны 1-ийг нь Содном авсан байна. Нөгөө 2 адууг нь Дорж ч юм уу, Дондов ч юм уу авсан байна гээд шалгаад тогтоогоод өгсөн бол өнөөдөр Должинсүрэн ингэж зарга хийхгүй байсан. Энэ хүн хохирсон хохирлоо үнэн зөвөөр л нэхэмжилж байгаа. 2 адуу нь Содномд хамааралгүй бол тэр хүнд хамааралтай байна гэдгийг нь тогтоох ёстой. Гэтэл хэрэг нэг бүрчлэн тогтоох ёстой гэдгийг мөрдөгч, прокурор мэдэх ёстой. Энэ ажиллагааг хийхгүй байгаа нь цаанаа ашиг, сонирхлын зөрчилтэй байна. Тийм учир энэ удаад гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж тогтоох боломжгүй байна. Хохирогчийн энэ санал, хүсэлтийг яагаад шалгаж өгдөггүй юм бэ. Нотлогдохгүй бол өөр хэрэг. Шалгаж өгөхгүй байгаад гол гэм нь байгаа. Тэр бүү хэл хавтаст хэргээс мөрдөн байцаалтын шатанд материал алга болсон. Ийм байхад үүнийг шалгаж тогтоож шалгадаггүй. Иймд нийгмийн шударга ёсны үүднээс энэ хэргийг мөрдөн байцаалтад буцааж энэ бүгдийг гүйцэд шалгуулж, энэ ашиг сонирхлын зөрчилтэй материалуудыг шударга ёсны зарчимд нийцүүлэх ёстой гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.     

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул  шүүгдэгч Г.Содномд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

   Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч Г.Содномыг 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн орчим өөрийн эзэмшлийн 31-96 ӨВР улсын дугаартай “Hyundai porter” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Өвөрхангай аймгийн Баянгол сумын Өндөр-Өнц 1 дүгээр багийн нутаг “Жаргалант” гэх газраас хохирогч Д.Должинсүрэнгийн өмчлөлийн 1 тооны адууг хулгайлсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Д.Должинсүрэнгийн“...Содном нөхөртэй таараад танай адууг чинь тэжээгээд онд оруулаад өгье гэж гуйсан байсан. Дараахан 2 ойрхон цас орсны дараахан гэрт Содном ганцаараа давхиж ирээд бас гуйгаад. Та 2 малаа тэжээлгэх гэж байгаа бол даруйхан шиг аваачиж өг. Одоо ингээд муудна, хоол муутай юм чинь гээд явсан. Явсны дараа 2, 3 хоногийн дараахан өдөр судар харж байгаад адуу, малаа өгөхөөр болоод 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 37 ишиг аваачиж өгсөн. Манай адуунууд угаасаа Жаргалант гэх газарт Содномын хажууд байсан болохоор адуугаа аваачиж өгөөгүй. Содном танай адуу чинь манай адуунуудын үлдэгдэл өвс идээд, манай гэрийн гаднаас явахаа байсан. Та нар тэжээлгэх бол өвс хивгээ аваачиж өгч тэжээлгэ гэхээр нь 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Содномынд өвс, хивэг, солом аваачиж өгсөн” гэсэн,

 

Гэрч Ц.Наранхүүгийн “...Г.Содном 2020 оны 11 дүгээр сарын 27-ны орой манай гэрт ганцаараа ирээд  “Танай адууг чинь тэжээгээд өгье, урд талын адуугаа ч гэсэн хамт нэг мөр тэжээчих, тэрийгээ авчирч өгөхгүй бол нэг шуурганд нь л алдчихна шүү” гээд байсан. Би хөлс өртгийг нь тохирох гэтэл “би хөлс авахгүй, танай хавь руу нүүдэл суудлаар явахад очиход болох байх” гэсэн юм яриад байсан. Манай адуунуудыг хол явдаггүй, шөнө манай гадаа ирж хоночихдог, гадуур байгаа гэж байсан. Тэгээд ишиг, адуугаа тэжээлгэхээр болоод маргааш нь 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гахай өдөр байсан, орой нар жаргахын алдад 37 ишиг, тэжээлтэй нь аваачиж өгсөн.  Би Содномд 12 тооны адуу байгаа шүү гэж хэлэхэд тэр багцааны байна лээ гэж ярьж байсан. Малаа тэжээлгэх гээд аваачиж өгөхөд манай адуу Содномын гэрийнх зүүн талд зүлгэн дээр байсан. Тэгээд малаа орхичихоод явсан.” гэсэн,

 

 Шүүгдэгч Г.Содномын “... 2020 оны 11 дүгээр сарын 20-дын үеэр Должинсүрэнгийн адуу манай гэрийн ойролцоо байгаад байсан. Тэдний адуунууд муудаад сүүлдээ манай гадаа ирж өвс иддэг болсон. Тэгэхээр нь Должинсүрэнд энэ талаар хэлэхэд чи өөрийнхөөсөө өвс, хивэг өгч бай. Би сүүлд нь өвс тэжээл авч өгье гэсэн мэдүүлгүүдээс үзэхэд  хохирогч Д.Должинсүрэн нь шүүгдэгч Г.Содномд өөрийн адуугаа тэжээлгэхээр итгэмжлэн хариуцуулж өгсөн нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Алдарын гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж өгнө үү” гэсэн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна.

 

 Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Г.Содномд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Содном нь 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн эзэмшлийн 31-96 ӨВР улсын дугаартай “Hyundai porter” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Өвөрхангай аймгийн Баянгол сумын Өндөр-Өнц 1 дүгээр баг “Жаргалант” гэх газраас иргэн Ө.Гантулгын өмчлөлийн 12 тооны бог мал буюу бусдын олон тооны малыг хулгайлсан,

 

Мөн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Баянгол сумын Өндөр-Өнц 1 дүгээр багийн нутаг “Жаргалант” гэх газраас иргэн Д.Должинсүрэнгийн өмчлөлийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 1 тооны адууг  завшсан,

 

Мөн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Баянгол сумын Өндөр-Өнц 1 дүгээр багийн нутаг дэвсгэр дэх “Жаргалант” гэх газраас Г.Содномд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох иргэн С.Батсуурийн өмчлөлийн 1 тооны адууг завшсан үйл баримтууд тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Г.Содномын дээрх үйлдлүүд нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Г.Содном нь 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн эзэмшлийн 31-96 ӨВР улсын дугаартай “Hyundai porter” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Өвөрхангай аймгийн Баянгол сумын Өндөр-Өнц 1 дүгээр баг “Жаргалант” гэх газраас иргэн Ө.Гантулгын өмчлөлийн 12 тооны бог мал буюу бусдын олон тооны малыг хулгайлсан,

 

Мөн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Баянгол сумын Өндөр-Өнц 1 дүгээр багийн нутаг “Жаргалант” гэх газраас иргэн Д.Должинсүрэнгийн өмчлөлийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 1 тооны адууг  завшсан,

 

Мөн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Баянгол сумын Өндөр-Өнц 1 дүгээр багийн нутаг дэвсгэр дэх “Жаргалант” гэх газраас Г.Содномд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох иргэн С.Батсуурийн өмчлөлийн 1 тооны адууг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Ө.Гантулгын  манай мал руу айлын мал ирээд нийлчихсэн байхаар нь хүний газар, хүний мал хөөлтэй нь биш дээ гээд хураагаад хоносон. Маргааш өглөө гэгээ оронгуут ойрхон айл харагдахаар нь яваад очиход Содномынх байсан. Содномоос буучихмаар буудал асуухад зүүн урд нэг айлын буудал зааж өгсөн. Шөнө мал ирээд нийлчихсэн хэний мал вэ гэтэл манай мал байгаа юм гэсэн. Би өөрийнхөө малыг ялгаад явъя гэтэл манай энд хулгай байхгүй, би харж байя, чи гэрээ очоод барьчихаад ир гэхээр нь буудал олдсон дээр нь гээд малаа ялгалгүй үлдээчихээд гэрээ барьсаар байгаад орой болчихсон. Гэр барьж байх хоорондоо мал руугаа хараад л байсан, ойрхон харагдахгүй байсан. Тэгээд гэрээ барьж дуусаад малаа ялгах гээд очтол танай малыг чинь ялгачихсан гээд зогсож байсан. Тэр Содном гэх залуу манай малд өөрийнхөө малыг шүү гэхээр нь  очиж үзэхэд юм мэдэгдэхгүй байсан. 5-6 хоногийн дараа манай хар ухна харагдахгүй байх шиг байхаар нь малаа бүртгэж үзтэл  9 хонь 4 ямаа дутаад байсан. Тэгэхэд манай эхнэр хотонд нь орж гараад мал зөөгөөд байж байтал хотонд нь манай 1 хурга байсан гэсэн. Өөрт нь хэлтэл  урд байгаа Богдын Наранхүү гэх айлаас ирсэн гэж манай эхнэрт хэлсэн гэсэн. Би урьд нь Содном гэх хүнтэй хамт машинтай явж Богдын Наранхүү гэх айлаас 15 хурга, 3 ишиг авч ирэхэд  Содном надад тэр хургыг Богдын Наранхүү гэх айлаас ирсэн гэж юм хэлээгүй.  Хохирогч С.Батсуурийн 2020 оны 11 дүгээр сарын сүүлээр цас ороод манай азаргатай адуу уруудсан. Манай эхнэрийн дүү хойноос нь эрэлд яваад манай азаргатай адууг олж ирсэн. Нийт 7 тоотой байхаас 1 хээр байдас адуун дотроо байхгүй, түүнийг манай хадам дүү эрж хайж байгаад олоод авчрах замдаа Содномтой таарсан гэсэн. Содном өөрийнхөө адууг туучихсан явахаар нь нөгөө манай хээр байдсыг өөрийнх нь адуунд хамт туулгачихсан гэсэн. 2020 оны 11 дүгээр сарын 27, 28-ны үеэр байсан өдрийг сайн санахгүй байна. Тэгээд Содном манай 1 адууг өөрийнхөө адуутай хамт туугаад гэр лүүгээ явсан гэсэн.   Тэр явдлаас хойш 3 хоногийн дараа манай хадам дүү Алтантөр Содномтой утсаар яриад адуугаа суртал өвс тавьж өгөөд байгаа, ирж аваарай гэж ярьсан байсан. 2-3 хоногийн дараа хадам дүү рүү нөгөө хээр байдас чинь алга болчихлоо гэж Богд сумаас отроор ирсэн Наранхүү гэж айлаар дамжуулж хэлүүлсэн байсан. Хадам дүү Алтантөр бид 2 Содном дээр очиж уулзаад “адуугаа урдуур баахан хайлаа байдаггүй” гэтэл “манай энд байж байгаад алга болчихсон, үхээ биз” гээд ерөөсөө тоохгүй байсан. Хохирогч Д.Должинсүрэнгийн Баянгол сумын 1-р багийн малчин Содном гэх хүнтэй таараад анх танилцсан, тэгээд манай хүн адуугаа захиад давхар харж байгаарай гэж үлдээчихээд ирсэн. Содномд өөрийнхөө адуугаа захитал танай адуу эндээс явахгүй, холдохгүй гэж байсан. Содном нөхөртэй таараад танай адууг чинь тэжээгээд онд оруулаад өгье гэж гуйсан байсан, дараахан 2 ойрхон цас орсны дараахан гэрт Содном ганцаараа давхиж ирээд бас гуйгаад, та 2 малаа тэжээлгэх гэж байгаа бол даруйхан шиг аваачиж өг, одоо ингээд муудна, хоол муутай юм чинь гээд явсан. Явсны дараа 2, 3 хоногийн дараахан өдөр судар харж байгаад адуу, малаа өгөхөөр болоод 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 37 ишиг аваачиж өгсөн. Манай адуунууд угаасаа Жаргалант гэх газарт Содномын хажууд байсан болохоор адуугаа аваачиж өгөөгүй. Содном танай адуу чинь манай адуунуудын үлдэгдэл өвс идээд, манай гэрийн гаднаас явахаа байсан, та нар тэжээлгэх бол өвс хивгээ аваачиж өгч тэжээлгэ гэхээр нь 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Содномынд өвс, хивэг, солом аваачиж өгсөн. 2020.12.04-05-ны үеэр манай адуунд Гучингийн нэг айлын адуу байсан юм, манай адуунаас адуугаа эзэн нь ирж авчихаад манайхаар орж ирсэн, тэгэхэд тэр хүн танай адууны тал нь алга гэж Содном хэлүүлсэн байсан. Тэгээд манай нөхөр адуу руугаа явсан, очсон чинь 4 тооны адуу дутуу байсан, үүнээс нэг даага Содномын хойд талын айлд байсан, ганцаараа явж байхад нь аваад ирсэн гээд тэжээж байсан, тэгээд манай нөхөр очиж уулзаад даагаа авчихаад, дутуу байсан 3 адуугаа суртал улаан хүзүүвчтэй бал азаргатай 9 тооны адуу дагаад явчихсан гэж манай нөхөрт хэлсэн гэсэн. Тэр адуу нь орой үдэш манай хажуугаар гарсан, тэр дунд манай адуу байгаагүй, тэгээд Содномыг авчихсан байх гэж бодсон, тэжээлгэж байсан адуу, ишгээ бүгдийг нь авчихсан, дараахан хэд хоногийн дараа 2021.01.03-04-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд манай алдсан 2 адуунаас 1 даагыг нь Хонгорын талд айлын адууны зах дээр байхаар нь  аваад ирлээ гээд авчирч өгсөн. Гэрч Э.Тунгалагтуяагийн манай малд айлын мал ирээд нийлчихсэн байсан. Ойрхон айл харагдахаар нь яваад очсон чинь Содном гэдэг айл байсан. Манай нөхөр буучихаар буудал юу байна гэж асуухад зүүн урд нэг айлын буудал зааж өгсөн. Шөнө мал ирээд нийлчихсэн байна хэний мал вэ гэж асуутал манай мал байгаа юм гэсэн. Малаа ялгах гэтэл би гэрийг чинь харж байя та хэд гэрээ барьчихаад ир гэсэн. Тэгээд гэрээ барьж дуусаад малаа ялгах гээд очтол Содном гээд залуу танай малыг чинь ялгачихсан гээд зогсож байсан. Тэгээд бид нар малаа туугаад гэртээ ирсэн. Хэд хоногийн дараа малаа бүртгэж үзтэл мал дутаад байсан. Ойр хавьд хэд хоногтоо манай мал айлын малтай шүргэж нийлээгүй, ойр орчмын айлын малд үзэхэд байхгүй байсан. Хэд хоногийн дараа Содномынх өвлийн идэш боолт хийх гэж байгаа гээд нөхөр бид хоёрыг дуудсан. Тэгэхэд би хоттой хонины хашааны гаднаас нь хартал манайхаас 1 хурга байсан. Манай имтэй манай хурга мөн байсан.  Содномд өөрт нь хэлтэл урд байгаа Богдын Наранхүү гэх айлаас ирсэн гэж хэлсэн, урьд нь манай нөхөр Гантулга  Содном гэх хүнтэй хамт машинтай нь явж Богдын Наранхүү гэх айлаас 15 хурга, 3 ишиг авчирч ирсэн. Тэр авчирсан хурганууд дотор тэр манай хурга байгаагүй гэсэн. Гэрч Ө.Бадамгаравын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны оройхон гэртээ байж байтал Содном гэх хүн мал өгөх гэсэн юм гэж ярьсан. Тухайн үед манай нөхөр эзгүй байсан болохоор би амьдаар нь авах боломж байхгүй гэсэн чинь бойн дээр нядлаад кг-аар нь өгчихье гэхээр нь би бойн дээр очиж уулзаад нядлуулчихаад надад хэлчих гэж ярьсан. Хэсэг хугацааны дараа над руу эргэж залгаад “хийчихлээ, бойн дээр ирээд авчих” гэсэн. Тэр залуу ганцаараа, цагаан портертой явж байсан, малаа гаргачихсан өлгүүрт өлгөчихсөн байсан. Нийт 15 мах, үүнээс 11 хонины 204 кг гулууз мах, 4 ямааны 52 кг гулууз мах, арьс нэхий, толгой шийртэй нь  авсан. Гэрч Н.Саранцэцэгийн 2020 оны 1 дүгээр сарын 03-ны оройхон бүрэнхий болж байхад Г.Содном 15 тооны мал /үүнээс 11 хонь, 4 ямаа байсан/ нядлуулъя гэж ирсэн.  Г.Содномд очер ихтэй, чиний малыг хийж амжихгүй гэтэл Г.Содном махыг нь хиллэж өгөх гээд байгаа юм. Би өөрөө хамт гаргалцъя гэхээр нь гаргахаар болсон.  Тухайн үед Г.Содном ганцаараа явж байсан, 15 тооны мал аваад ирсэн, гаргаад өгчихмөөр байна гэж байсан. Гэрч Ж.Лхагвасүрэнгийн Уг адуу манай төрсөн хүү Дагийсүрэнгийн өөрийнх нь адуу. 2 хүүхдэд нь манай худууд өгсөн гэж байсан. Өмнө нь Содном гэх айлын адуунд байдаг байсан. Цаг муудаад манай хүү Дагийсүрэн над руу яриад тэжээгээд өгөөч гээд надад 12 дугаар сарын эхээр Содном Бор гэх залуутай хамт аймагт машинтай авчирч өгсөн. Анх ирэхдээ 6 тооны адуу ирсэн. 4 нь буюу 2 унагатай гүү нь манай хүүгийн өөрийнх адуу, үлдсэн 2 адууны нэг нь хээр зүсмийн адуу, нөгөө нь хээр зүсмийн даага байсан. Тухайн үед би Содномын адуу юм бодсон. Содном надад уг адууг хэний адуу болохыг юу ч хэлээгүй, тэгээд тэжээж эхэлсэн. Гэрч Б.Алтантөрийн 2020 оны 11 дүгээр сарын 27-28-ны үеэр адуугаа шуурганд уруудуулаад алдсан байсан. Алдсан адууныхаа хойноос эрэлд Цайдам гэх газарт явж байтал манай хүргэний адуунаас 1 тооны хээр байдас ганцаараа явж байсныг нь олсон.  Тэгээд Цайдмын урд талаас тухайн үед саахалт байсан айлын залуу Г.Содном бас шуурганд адуугаа уруудуулаад олоод өөрийнхөө адууг буцаад гэр лүүгээ туугаад явж байхаар нь би хүргэн ахын хээр байдсыг адуундаа нийлүүлээд хамт туугаад явчих гэхэд Содном тэгье гээд адуундаа нийлүүлээд туугаад явсан. Адуугаа 2 хоног хайгаад ололгүй буцаж ирээд мал хариулаад явж байгаад Г.Содномтой таарахад нөгөө хээр байдас чинь манай гадаа байгаа өвс тавьж өгч байгаа шүү, ирж аваарай гэсэн. Тэгээд Г.Содномын гэрийн утсыг нь хүнээс олж аваад яриад нөгөө хээр байдсаа асуутал Г.Содном нөгөө хээр байдас чинь өчигдөр алга болчихсон гэж байсан. Гэрч Т.Лхагвасүрэнгийн Г.Содном намайг адуу ачаад өг гэсэн, яах гэж байгаа юм гэтэл хүргэний адуу байгаа аймаг оруулж тэжээх гэж байгаа юм гэсэн, тэгээд би Содномын портер маркийн машинд нийт 6 тооны, 2 унагатай гүү, 1 хээр зүсмийн даага, 1 өнжмөл дэлтэй хээр зүсмийн шүдлэн адуу ачиж, Содномтой хамт бид 2 машинтай нь Арвайхээр сумын 9-р хороонд байх хүргэнийх нь төрсөн ээж Лхагвасүрэн гэх айлын хашаанд аваачиж буулгасан. Гэрч Ц.Наранхүүгийн Г.Содном 2020.11.27-ны орой манай гэрт ганцаараа ирээд “танай адууг чинь тэжээгээд өгье, урд талын адуугаа ч гэсэн хамт нэг мөр тэжээчих, тэрийгээ авчирч өгөхгүй бол нэг шуурганд нь л алдчихна шүү” гээд байсан. Би хөлс өртгийг нь тохирох гэтэл “би хөлс авахгүй, танай хавь руу нүүдэл суудлаар явахад очиход болох байх” гэсэн юм яриад байсан. Манай адуунуудыг хол явдаггүй, шөнө манай гадаа ирж хоночихдог, гадуур байгаа гэж байсан, тэгээд ишиг, адуугаа тэжээлгэхээр болоод маргааш нь 2020.11.28-ны өдөр гахай өдөр байсан, орой нар жаргахын алдад 37 ишиг, тэжээлтэй нь аваачиж өгсөн. Би Содномд 12 тооны адуу байгаа шүү гэж хэлэхэд тэр багцааны байна лээ гэж ярьж байсан. Малаа тэжээлгэх гээд аваачиж өгөхөд манай адуу Содномын гэрийнх зүүн талд зүлгэн дээр байсан. Г.Содномд тэжээлгэх гээд өгсөн адуунаасаа алдсаны нөгөөдөр өглөө нь буюу 2020.12.07-нд нөгөө азаргатай адуун дээрээ давхиад очтол 1 хонгор шүдлэн байдас алга болсон байсан. Би 2020.12.02-ны өглөө үзэхэд бүрэн байсан юм. Ойр ойрхон тэжээл нэхүүлээд байхаар нь дургүйцээд малаа авъя гээд 2020.12.13-ны өглөө өгсөн 37 тооны ишиг, 8 тооны адуугаа очиж авсан. Сүүлд 2020.01 сарын эхээр шөнө Г.Содном хонгорын талаас тууж ирлээ гээд 1 даага авчирч өгсөн. Хамгийн сүүлд 2020 оны 11 дүгээр сарын 21, 22-ны үеэр 2 ойрхон цас орсон, 12 173/2021/0109/э тэрнээс хойш 3 дахь хоног дээрээ манай адуунууд хойшоо даваад Жаргалант руу явчихсан, тэгэхэд бүрэн байсан гэх мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2126000130075 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол, “Монгол санхүү бүртгэл” ХХК-ний 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1/09 дугаартай, 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1/07 дугаартай дүгнэлт, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл,  адууг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, малын “А” дансны хуулга Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хуулбар, шүүгдэгч Г.Содномын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

             

 Шүүгдэгч Г.Содном  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2126000130075 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол, “Монгол санхүү бүртгэл” ХХК-ний 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1/09 дугаартай, 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1/07 дугаартай дүгнэлт, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл,  адууг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, малын “А” дансны хуулга зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

           

            Хэргийн нөхцөл байдлыг шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Г.Содномын 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн эзэмшлийн 31-96 ӨВР улсын дугаартай “Hyundai porter” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Өвөрхангай аймгийн Баянгол сумын Өндөр-Өнц 1 дүгээр баг “Жаргалант” гэх газраас иргэн Ө.Гантулгын өмчлөлийн 12 тооны бог мал буюу бусдын олон тооны малыг хулгайлсан,

 

Мөн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Баянгол сумын Өндөр-Өнц 1 дүгээр багийн нутаг “Жаргалант” гэх газраас иргэн Д.Должинсүрэнгийн өмчлөлийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 1 тооны адууг  завшсан,

 

Мөн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Баянгол сумын Өндөр-Өнц 1 дүгээр багийн нутаг дэвсгэр дэх “Жаргалант” гэх газраас Г.Содномд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох иргэн С.Батсуурийн өмчлөлийн 1 тооны адууг завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэж, шүүгдэгч Жаргалант овгийн Ганбаатарын Содномыг бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.  

 

Хохирогч Д.Должинсүрэн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт”...Нийт 4 тооны адуу алдсан. Г.Содномоос өөр авах хүн байхгүй”,

 

Хохирогчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн “Хохирогч Должинсүрэн нь 3 тооны адуу алдсан. Хохирогч Должинсүрэнгийн 2 тооны адууг яасан тухай асуудлыг эцэслэн шийдэх ёстой. Хэрэг мөрдөн байцаалт дуусаад прокурорын хяналтад ирэхэд 2 адуу нь алга болсон. Алдсан 3 тооны адууны 1-ийг нь Содном авсан. Нөгөө 2 адууг нь хэн авсан гэдгийг шалгаж тогтоох ёстой” гэж байгаа боловч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолд өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоолууд, 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаартай “Яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” /Эрүүгийн 21260001400064 дугаартай эрүүгийн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан яллагдагч Г.Содномд холбогдох 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Баянгол сумын Өндөр-Өнц 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Жаргалант” гэх газраас иргэн Д.Должинсүрэнгийн өмчлөлийн хээр зүсмийн 1, халиун зүсмийн 1 нийт 2 тооны адуу хулгайлсан гэсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай/ гэсэн прокурорын тогтоол, шүүгдэгч Г.Содномын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэргээр няцаагдаж байна.

 

Мөн хохирогч Д.Должинсүрэн, түүний өмгөөлөгч П.Адъяасүрэн нар нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Мөрдөн байцаалтын шатанд хавтаст хэргээс материал алга болсон” гэсэн бөгөөд энэ талаарх гомдлоо тухайн байгууллагад нь гаргах нь зүйтэй.

 

            Шүүгдэгч Г.Содном нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Тунгалагтуяад 1.300.000 төгрөг төлсөн, хохирогч С.Батсуурийн 1 тооны адуу,  хохирогч Д.Должинсүрэнгийн 1 тооны адууг тус тус буцааж өгсөн. Хохирогч С.Батсуурь, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Тунгалагтуяа нар нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болох нь хохирогч нарын гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтүүдээр тогтоогдож байна.

 

Хохирогч Д.Должинсүрэн шүүгдэгч Г.Содномоос 3 байдсан гүү, малын тэжээл болох 10 боодол солом, 10 шуудай хивэгний үнэ нийт 370.000 төгрөг нэхэмжилсэн.

 

Хохирогч Д.Должинсүрэн нь 3 байдсан гүү, 1 даага хулгайд алдсан талаар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн бөгөөд шүүгдэгч Г.Содномыг өөрийн эзэмшлийн 31-96 ӨВР улсын дугаартай “Hyundai porter” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 1 тооны даагыг хулгайлсан гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Содном нь хохирогч Д.Должинсүрэнгийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 1 тооны адууг завшсан болох нь тогтоогдсон бөгөөд 3 байдсан гүүг хулгайлсан талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул түүний нэхэмжлэлээс 3 адууг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

 

Хохирогч Д.Должинсүрэнгийн нэхэмжилсэн малын тэжээл болох 10 боодол солом, 10 шуудай хивэгний үнэ 370000 төгрөгийг нэхэмжилсэн зарлагын баримт нь засвартай нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч Д.Должинсүрэн нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

           

Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газар нь мөрдөн шалгах ажиллагаа хийсний зардал болох 77500 төгрөгийг нэхэмжилжээ. Цагдаагийн байгууллага нь гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийн хүрээнд  хуулиар харьяалуулсан гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрхийг хэрэгжүүлж, улсын төсвөөс санхүүждэг байгууллага бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор, шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгчийг эрэн сурвалжлахад гарсан зардлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцохоор хуульчилсан. Иймд Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжилсэн бензиний үнэ болох  77500 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

             Улсын яллагч С.Баатарсүх шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч Г.Содномд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасны дагуу нэмж нэгтгэн нийт 4 жилийн хорих ял оногдуулж уг ялын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Тунгалгатуяа нь гэм хэргийн улмаас өөрт учирсан хохирол төлбөрөө шүүгдэгчээс барагдуулан авсан учир гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Хохирогч Д.Батсуурь нь алдагдсан 1 тооны адуугаа хүлээн авсан баримт хавтаст хэрэгт авагдсан. Хохирлын талаарх баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгөөгүй. Шүүгдэгч Г.Содномд 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлгүй. Хэрэгт шүүгдэгч Г.Содномын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цагаан өнгийн “Хьюндай Портер” загварийн 31-96 ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 07 дугаартай тогтоолоор битүүмжлэн авсан. Уг тээврийн хэрэгсэл нь Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд байгаа болно.” гэсэн дүгнэлтийг,

 

            Хохирогчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “... Миний үйлчлүүлэгчийн гаргаж өгсөн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзсэн учир иргэний журмаар цаашид нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж тогтоолд дурдаж өгнө үү.” гэсэн дүгнэлтийг,

           

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Алдар шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Содномыг Э.Тунгалгатуяад холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, Д.Должинсүрэн, Батсуурь нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон учир эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзаж үздэг. Энэ хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Харин хөнгөрүүлэн үзэх нөхцөл буюу гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохирол төлбөрийг баргдуулсан, урьд гэмт хэрэг үйлдэж шийтшүүлж байгаагүй зэрэг нөхцөл байдлууд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлж зүйлчилдэг. Иймд Г.Содномын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар гэм буруутайд тооцуулах саналыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар хөнгөрүүлж 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй. Монгол улс бол хүмүүнлэг, энэрэнгүй, ардчилсан улс учраас иргэндээ өршөөл үзүүлдэг. 2021 онд Өршөөлийн тухай хууль гарсан. Энэ хуульд малын хулгайн гэмт хэрэг үйлдэж 5 жил хүртэлх хугацаагаар ял оногдуулсан бол зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж болно гэж заасан учраас оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, нийт эдлэх ялын хэмжээг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож өгнө үү.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

           

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж болно” гэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж тус тус хуульчилжээ.

 

 Шүүгдэгч Г.Содномд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т  заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн байдал, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Иймд шүүгдэгч Г.Содномыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1  /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэх нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр “Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, уг хуулийг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан.

 

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж, 

 

Мөн  хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ...Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж,

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, эсхүл уучлал үзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно” гэж тус тус хуульчилсан.

 

Шүүгдэгч Г.Содномын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт хамаарч байх тул шүүгдэгч Г.Содномд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, тус 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Г.Содном нь Өвөрхангай аймгийн Баянгол сумын 1 дүгээр багийн Жаргалант гэх газар оршин суудаг хяагтай болох нь Өвөрхангай аймгийн Баянгол сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 281 дугаартай “Тус багийн иргэн Ганбаатар овогтой Содном нь ганцаараа тус багийн Жаргалант гэх газар оршин суудаг болохыг тодорхойлов” гэсэн тодорхойлолт, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 

Иймд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Содномд 1 жил, 8 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Баянгол сумын Өнц-1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, 

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч Г.Содномд оногдуулсан 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Содномд  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ.

 

             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,  2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж,  4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилжээ.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн 4.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 31-96 ӨВР улсын дугаартай “Hyundai porter” маркийн автомашин нь шүүгдэгч Г.Содномын эзэмшлийнх  болох нь шүүгдэгч Г.Содномын мэдүүлэг,  “Монгол Санхүү бүртгэл” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02/17 дугаартай үнэлгээний тайлан болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдэж ирсэн шүүгдэгч Г.Содномын эзэмшлийн 31-96 ӨВР улсын дугаартай “Hyundai porter” маркийн автомашиныг  улсын төсөвт шилжүүлж,

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 07 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож,

 

Шүүгдэгч Г.Содном нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Тунгалагтуяад 1.300.000 төгрөг төлсөн, хохирогч С.Батсуурьд 1 тооны адуу,  хохирогч Д.Должинсүрэнд 1 тооны адуу буцааж өгсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Тунгалагтуяа, хохирогч С.Батсуурь нар нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй  болохыг,

 

 Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,

 

 Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Содномд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.14 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 3.3, 3.5, 3.6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.7, 1.9, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

             1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Г.Содномд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

  1. Шүүгдэгч Жаргалант овгийн Ганбаатарын Содномыг бусдын олон тооны малыг

машин механизм ашиглаж хулгайлсан, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг

журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Жаргалант овгийн Ганбаатарын Содномыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

           

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 12 дугаар зүйлийн 12.14-т зааснаар шүүгдэгч Г.Содномд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Г.Содномд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 12 дугаар зүйлийн 12.14-т зааснаар шүүгдэгч Г.Содномд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Содномд 1 жил 8 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.

 

7.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Содномд шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

8.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч Г.Содномд оногдуулсан 1 жил 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Должинсүрэнгийн нэхэмжилсэн 370000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Д.Должинсүрэнгийн нэхэмжилсэн 3 адуу, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжилсэн шатахууны үнэ 77500 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогч Д.Должинсүрэн нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Шүүгдэгч Г.Содном нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Тунгалагтуяад 1.300.000 төгрөг төлсөн, хохирогч С.Батсуурьд 1 тооны адуу,  хохирогч Д.Должинсүрэнд 1 тооны адуу буцааж өгсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Тунгалагтуяа, хохирогч С.Батсуурь нар нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар хэрэг битүүмжлэгдэж ирсэн шүүгдэгч Г.Содномын эзэмшлийн 4000000 төгрөгийн үнэлгээ бүхий 31-96 ӨВР улсын дугаартай “Hyundai porter” маркийн автомашиныг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлж, Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 07 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

           

 12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Содномд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч Г.Содномд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ                            Х.ОТГОНЖАРГАЛ