Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 121

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

Багахангай, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* *******, ******* хороо, ******* ******* тоотод оршин суух, ******* *******ийн ******* /РД: *******/-ын

Хариуцагч: ******* *******, ******* хороо, ******* ******* тоотод оршин суух, ийн /РД: /-т холбогдох 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 0******* сарын 15-ны өдөр хүлээн авч, 2018 оны 0******* сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.*******, хариуцагч Э., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд  тайлбарлахдаа: Би Э.тай 2008 онд танилцаж, 2009 оны 06 сарын 15-ны өдөр гэр бүл болсон. 2010 оны 01 сарын 25-ны өдөр охин Э. төрсөн. Одоо бид тус тусын амьдралтай болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, охин Э.Амин-Эрдэнийг миний асрамжид үлдээж, эцэг Э.аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Э. шүүхэд гаргасан тайлбарт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би эхнэр Т.*******ын гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасныг хүлээн зөвшөөрч байна. Бид 6 жил тусдаа амьдарч байна. Би өөр хүнтэй ханилан суугаад хүүтэй болсон. Охин Э.Амин-Эрдэнийг ээжийнх нь асрамжид үлдээх хүсэлтэй байна. Би одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй учраас хүүхдийн тэтгэлэг бага хэмжээгээр тогтоож өгнө үү гэв.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Э.т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Э. нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй.

Т.*******, Э. нар нь 2008 онд танилцаж, 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гэр бүл болж, 2009 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гэрлэлтээ батлуулсан ба тэдний дундаас 2010 оны 0******* сарын 25-ны өдөр охин Э. төрж  эрүүл  бойжиж  байгаа  болох нь №399-000522 дугаар гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-9/ “Нарны эрч” ӨЭМТөвийн “Э. нь 7 настай эрүүл бойжиж байгаа болно” гэсэн тодорхойлолт /хх-9/, ******* дүүргийн “Голомт” цогцолбор сургуулийн “Э. нь тус сургуулийн 2-4 дүгээр ангид суралцдаг нь үнэн болно” гэсэн тодорхойлолт /хх-10/ зэрэг баримтуудаар тогтоогдсон.

Гэрлэгчид 2011 оноос хойш тусдаа амьдарч, тэд цаашид хэн аль нь хамтран амьдрах хүсэл сэтгэлгүй болж, хайр сэтгэл хөрсөн. Нөхөр Э. нь өөр хүнтэй хамтын амьдрал зохиож, үр хүүхэдтэй болсон, цаашид хамт амьдрах талаар гэрлэгчдийн хэн аль нь санаачлага гаргаагүй, Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.-т зааснаар гэрлэгчид бие биедээ үнэнч байх, халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, харилцан туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх..., мөн хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх үр хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй байна.

Мөн гэрлэгчид эвлэрүүлэн зуучлалын тухай хууль болон журамд зааснаар урьдчилан шийдвэрлүүлэхээр тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан, цаашид эвлэрч хамтран амьдрах боломжгүй, эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа амжилтгүй болсон зэрэг нь зохигчдын тайлбар, тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2018 оны 0******* сарын 15-ны өдрийн уулзалтын тэмдэглэл,  эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /хх-11-12/, талуудын эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгуулах тухай бичгээр гаргасан хүсэлт /хх-13, 14/ зэрэг баримтаар нотлогдсон.

Иймд Т.*******, Э. нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Хүүхдийн эрх ашиг болон гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, гэрлэгчид тусдаа амьдарсан хугацаанд охин Э. нь эхийн асрамжид өсч торниж байгаа, хүүхдийн санал зэргийг харгалзан охин Э.Амин-Эрдэнийг эх Т.*******ын асрамжид үлдээлээ.

Гэрлэлт цуцалсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц гэрлэгчдийн гэр бүлийн харилцаа дуусгавар болдог хэдий ч эцэг, эх нь үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг, хариуцлага хэвээр хадгалагддаг.

Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “эцэг, эх нь хүүхдээ ... тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эцэг Э. нь охин Э.д тэтгэлэг төлөх үндэслэлтэй болно.

Иймд гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т зааснаар эцэг Э.аас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулж охин Э.Амин-Эрдэнийг тэжээн тэтгүүлэв.

Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч Т.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171.633 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Э.аас улсын тэмдэгтийн хураамжид 171.633 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.*******д олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар  зүйлийн 115.2.1., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                      

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасныг баримтлан ******* *******ийн *******, ийн нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлан 2010 оны 0******* сарын 25-ны өдөр төрсөн охин Э.Амин-Эрдэнийг эх Т.*******ын асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасныг баримтлан  2010 оны 0******* сарын 25-ны өдөр төрсөн охин Э.Амин-Эрдэнийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 /тавин/ хувиар, энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасныг баримтлан охин Э.Амин-Эрдэнийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Э.аас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд Э.аас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 /тавин/ хувиас хэтэрч болохгүйг заасугай.

5. Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Т.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171.633 /нэг зуун далан нэгэн мянга зургаан зуун гучин гурван/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Э.аас улсын тэмдэгтийн хураамжид 171.633 /нэг зуун далан нэгэн мянга зургаан зуун гучин гурван/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.*******д олгосугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-д заасныг баримтлан шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Гүнзаяабаярт даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсогмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

10. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  120  дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг заасугай.

 

                                   ДАРГАЛАГЧ                             Н.БАЯРСҮРЭН