Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/387

 

 

 

 

 

 

 

2022            5            18                                      387     

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: М.Нарансолонго, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ган-Эрдэнэ,

шүүгдэгч: Б.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол  дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Сад холбогдох эрүүгийн 2205000271280 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1995 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Төв аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, “С.

 

Шүүгдэгч Б.С нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Стелла” шөнийн цэнгээний газарт хохирогч Б.Бийг шатны уруу түлхэн унагааж, биед нь баруун 4 дүгээр хавирганы далд хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, бугалга, шуу, сарвуу, өгзөг, гуя, өвдөгт цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.С мэдүүлэхдээ:

2021 оны 12 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 2 эмэгтэй бааранд орж ирсэн. Тухайн үед баар 23 цаг өнгөрөөгөөд хаадаг байсан болохоор хүмүүсээ баарнаас гаргаж байсан. Гэтэл тэр хоёр эмэгтэй манай хамгаалагчтай хэрэлдээд байсан ба хохирогч эмэгтэй нь түрүүлээд гараад явсан. Үлдсэн эмэгтэй дээр очиход намайг 2 удаа алгадсан. Тэгээд тухайн эмэгтэйтэй маргалдаад байж байхад хохирогч Б гаднаас орж ирээд “манай найзыг доромжиллоо” гээд над руу дайрсан. Тэгээд баарнаас гарахаар болоод үүдний шат руу очсон. Тухайн баарны хаалга нь гадагшаа шат тал руугаа онгойдог юм. Тэгтэл хохирогч хаалгыг налаад цаашаа унасан. Би хохирогчийг түлхээгүй. Хохирогчийн баримтаар нэхэмжилсэн 220 000 төгрөгийг хохирогчийг ирвэл төлөхөөр өнөөдрийн шүүх хуралдаанд бэлэн авч ирсэн. Хохирогч цаашид энэ хэргийн улмаас эмчилгээ хийлгэвэл гарсан зардлыг төлнө. Хохирогч мөрдөн байцаалтад 400 000 төгрөг нэхэмжлэнэ гэж мэдүүлсэн байсан. Тийм учраас үлдэгдэл 180 000 төгрөгийг 5 дугаар сарын 21-ний дотор төлөх хүсэлтэй байна. Цаашид анхаарал болгоомжтой байна. Хөнгөн ял шийтгэж, торгуулийн ял оногдуулж өгнө үү гэв. 

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Б мэдүүлэхдээ:

2021 оны 12 дугаар сарын 10-ны орой 20 цагийн үед “Стелла” бааранд найз Тэгшжаргалтай хамт ороод, тус бүрдээ 4 шил 0.5 литрийн “Калтенбэрг” гэх нэртэй пиво уусан, бид нар бааранд бүжиглээд орой 23 цагийн үед найз Бат-Осор руу залгаад дуудсан. Бат-Осор 23 цаг өнгөрөөгөөд бааранд орж ирээд, Тэгшжаргал бид хоёртой хамт сууж байтал “Стелла” баар хааж байна гээд үл таних 30 орчим насны эрэгтэй ирсэн. Тэгшжаргал тухайн эрэгтэйд хандаж “ямар сүртэй загнадаг юм бэ, пивоо дуусгаад гарна” гэтэл тухайн эрэгтэй бид нарыг “бие үнэлэгчид минь зайл” гээд хэм амаар доромжлоод байсан. Бид нараас гадна бааранд өөр хүмүүс байсан ба бид нар “үйлчилгээний байгууллага байж соёлтой байгаач” гэтэл “зайл” гээд хөөгөөд тарган эрэгтэй нь Тэгшжаргалыг баарны үүд рүү татаад байсан. Би цагдаа дуудаад “Стелла” баарны үүд хэсэгт байсан хамгаалагч залууг гаргахгүй гээд хаагаад зогсож байсан чинь миний гарыг цохиод, биеэрээ түлхээд, би шатны уруу унаад өнхөрсөн. Миний биед гэмтэл учруулсан хүнд хуулийн хариуцлага хүлээлгэж өгнө үү, би эмчилгээний зардалд 400 000 төгрөг нэхэмжилж байна гэжээ. (хэргийн 16-17 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 20ы өдрийн шинжээчийн 465 дугаар дүгнэлтэд:

1. Б.Бийн биед баруун 4 дүгээр хавирганы далд хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, бугалга, шуу, сарвуу, өгзөг, гуя, өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 37 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Б.С нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 76 дугаар хуудас)

                                               

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Б.С нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Стелла” шөнийн цэнгээний газарт хохирогч Б.Бийг шатны уруу түлхэн унагааж, биед нь баруун 4 дүгээр хавирганы далд хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, бугалга, шуу, сарвуу, өгзөг, гуя, өвдөгт цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Бийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн 465 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Сад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэн талаар 220 000 төгрөгийн нотлох баримтыг хэрэгт гаргасан бөгөөд 400 000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжлэнэ гэснийг Б.С хүлээн зөвшөөрч, 220 000 төгрөгийг төлж, 180 000 төгрөгийг 2022 оны 5 дугаар сарын 21-ний дотор төлөхөө илэрхийлж байна.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Б.Саас 180 000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Бт олгохоор шийдвэрлэв.

 

Хохирогч Б.Б нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.    

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон, хохирогч Б.Бт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Сыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Б.Сад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.С цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Б.Саас 180 000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Бт олгосугай.

 

7. Хохирогч Б.Б нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Сад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН