Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 127

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС      

Багахангай, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******, *******, ******* баг, *******д оршин суух, ******* ******* ******* /РД:*******/-ын

Хариуцагч: ******* дүүрэг, хороо, ийн тоотод оршин суух, ын /РД: /-д холбогдох 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2018 оны 0 сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.*******, хариуцагч О., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд  тайлбарлахдаа: Би эхнэр О.тэй 2008 онд танилцаж, 2008 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2009 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр охин О.Эрдэнэтуул төрсөн. Одоо бид тус тусын амьдралтай болсон тул цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охин О.Эрдэнэтуулыг миний асрамжид үлдээж өгнө үү. О.гөөс хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, дундын эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Хариуцагч О. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Н.*******тай 2008 онд танилцаж, 2008 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гэр бүл болж, 2009 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр охин О.Эрдэнэтуулыг төрүүлсэн. Бид үл ойлголцож цаашид хамтран амьдарч чадахгүй болж 2014 онооос тусдаа амьдарсан. Тусдаа амьдарснаас хойш би хамтран амьдрагчтай болсон. Охиноо аавынх нь асрамжинд үлдээнэ. Гэхдээ охин маань ихэвчлэн сургуульдаа явахдаа надтай хамт байдаг. Бид тусдаа амьдралтай болсон учраас гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна гэв.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч О.д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч О. нэхэмжлэлийн шаардлагад маргаагүй.

Н.*******, О. нар 2008 онд анх танилцаж, 2008 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гэр бүл болж, 2008 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гэрлэлтээ батлуулсан ба тэдний дундаас 2009 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр охин О.Эрдэнэтуул төрсөн болох нь ******* дүүргийн лаборатори 119 дүгээр сургуулийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “О.Эрдэнэтуул нь тус сургуулийн Д.Ичинхорлоо багштай 3-4 ангид суралцаж байгаа нь үнэн болно” гэсэн тодорхойлолт /хх-6/, №0077264-24 дүгээр гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-7/, №0208209-09 дүгээр охин О.Эрдэнэтуулын төрсний гэрчилгээний хуулбар /хх-8/ зэрэг баримтуудаар тогтоогдсон.

Гэрлэгчид 2016 оноос хойш тусдаа амьдарч, тэд цаашид хэн аль нь хамтран амьдрах хүсэл сэтгэлгүй болж, хайр сэтгэл хөрсөн. Хэн аль нь цаашид хамт амьдрах талаар санаачлага гаргаагүй, Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.-т зааснаар гэрлэгчид бие биедээ үнэнч байх, халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, харилцан туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх ..., мөн хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх үр хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй байна.

Мөн гэрлэгчид эвлэрүүлэн зуучлалын тухай хууль болон журамд зааснаар урьдчилан шийдвэрлүүлэхээр тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч цаашид эвлэрч хамтран амьдрах боломжгүй, эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа амжилтгүй болсон зэрэг нь зохигчдын тайлбар, тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн уулзалтын тэмдэглэл,  эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээр  нотлогдсон. /хх-9, 10-11/

Иймд Н.*******, О. нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Хүүхдийн эрх ашиг болон гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, тохиролцсон, хүүхдийн санал зэргийг харгалзан О.Эрдэнэтуулыг эцэг Н.*******ын асрамжид үлдээлээ.

Гэрлэлт цуцалсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц гэрлэгчдийн гэр бүлийн харилцаа дуусгавар болдог хэдий ч эцэг, эх нь үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг, хариуцлага хэвээр хадгалагддаг.

Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч О.гөөс хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй тул шүүх хүүхдийн тэтгэлэгийн асуудлыг нээлттэй үлдээж, зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан хариуцагч О.гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлого болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар  зүйлийн 115.2.1., 116., 118., 13 зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                      

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасныг баримтлан ******* ******* *******, ын нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлан  2009 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн охин О.Эрдэнэтуул /РД: НУ09210704/-ыг эцэг Н.*******ын асрамжид үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч Н.******* хариуцагч О.гөөс хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй тул хүүхдийн тэтгэлэгийн асуудлыг нээлттэй үлдээж, зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хариуцагч О.гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 /нэг зуун дөчин мянган/ төгрөгийг улсын орлого болгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-д заасныг баримтлан шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Гүнзаяабаярт даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсогмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

9. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  120  дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг заасугай.

 

                                           ДАРГАЛАГЧ                   Н.БАЯРСҮРЭН