Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
Хэргийн индекс | 104/2018/00028/И |
Дугаар | 122 |
Огноо | 2018-03-01 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 122
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* хороо, “******* дулааны станц” ТӨХК /РД:*******/
Хариуцагч: ******* дүүргийн ******* хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух,******* овогт *******гийн ******* /РД:/-т холбогдох
Дулааны эрчим хүчээр хангах гэрээний үүргийн биелэлт 1.041.138 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагч Ө.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* дулааны станц” ТӨХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Тус дүүргийн ******* хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суугч Ө.*******ээс дулаанаар хангах гэрээний үүргийн биелэлт 1.041.138 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хэрэглэгч ******* 2015 оны 0******* сараас 2017 оны 8 дугаар сарыг дуусталх хугацааны халаалт, халуун усны төлбөр 951.477 төгрөгийг төлөөгүй. Үндсэн төлбөрөөс чөлөөлөх, багасгах боломжгүй. Үндсэн төлбөрөө ойрын хугацаанд төлнө гэвэл алданги 89.*******1 төгрөгнөөс татгалзаж болно. Хариуцагч төлбөрийг 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 9 дүгээр сар хүртэл сар бүр *******0.000 төгрөг, 10 дугаар сард 151.477 төгрөг төлнө гэснийг зөвшөөрч эвлэрэв гэжээ.
Хариуцагч Ө.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ...Энэ байранд орсоноос хойш дулаан өгөөд ч халдаггүй, цонх нь байнга цантай байдаг бөгөөд өвөл хөлдүүс болж байгаад зун хайлдаг. ...өвөл их хүйтэн байдаг учраас бид өвлийн улиралд гэртээ байдаггүй хотод охиныхоо гэрт амьдардаг. Ийм байтал дулааны мөнгө нэхэмжилэхээс гадна алданги гэж нэхэмжилж байгаад гомдолтой байна. Би ******* дулааны станцын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч Ө.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх энэ байранд 2006 онд орсон. Халаалт догодолтой, хананаас цан цохьдог учраас өвөлдөө хотруу явчихдаг байсан. 2015 оноос төлбөрөө төлөөгүй нь үнэн. 2017 оны 8 дугаар сард байранд хүн амьдрахгүй байгаагаа Дулааны станцад хэлж параа салгуулсан. Амьдралын гачигдалтай байдлыг харгалзан алдангаас чөлөөлж өгнө үү. Үндсэн төлбөр 951.477 төгрөгийг энэ оны 5 дугаар сарын 25-наас сар бүр *******0.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөе гэв. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* дулааны станц хариуцагч Ө.*******т холбогдуулан Дулааны эрчим хүчээр хангах гэрээний үүргийн биелэлт 1.041.138 төгрөг гаргуулахыг шаардсан боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрт олгогдсон эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөр 951.477 төгрөг гаргуулахыг дэмжиж, алданги 89.*******1 төгрөгнөөс татгалзсан.
Хариуцагч Ө.******* 2015 оны 0******* сараас 2017 оны 8 дугаар сарыг дуусталх хугацааны дулаан эрчим хүчээр хангах гэрээний үүргийг биелэлт 951.477 төгрөг төлөхийг зөвшөөрч, төлбөрийг 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс сар бүр *******0.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр хугацаа заасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх хугацаа, үнийн дүнг зөвшөөрч зохигч шүүх хуралдааны явцад эвлэрч “ ...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж үндсэн төлбөр 951.477 төгрөг гаргуулахыг шаардсан. Хариуцагч Ө.******* 951.477 төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сар хүртэл сар бүр *******0.000 /нэг зуун жаран мянга/ төгрөг, 10 дугаар сарын 25-ны дотор 151.477 /нэг зуун тавин нэгэн мянга дөрвөн зуун далан долоо/ төгрөгийг төлөх санал гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хугацаа, төлбөр төлөх дүнг зөвшөөрөв.” гэсэн Эвлэрлийн гэрээг байгуулсан.
Энэхүү гэрээ нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй, зохигчдын хүсэл зориг бүрэн тусгагдсан тул хэрэг хянан шийдэрвэрлэх ажиллагааг дуусгавар болгож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсгийг үндэслэн “зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29.537 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5.-д зааснаар улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.*******ээс зохигчийн эвлэрсэн үнийн дүнд ногдох 27.385 төгрөгийг нэхэмжлэгч “******* дулааны станц” ТӨХК-д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч******* овогт *******гийн ******* /РД:/ 2015 оны 0******* сараас 2017 оны 8 дугаар сарыг дуусталх хугацааны дулааны эрчим хүчээр хангах гэрээний үүргийн биелэлт 951.477 /есөн зуун тавин нэгэн мянга дөрвөн зуун далан долоо/ төгрөгийг нэхэмжлэгч “******* дулааны станц” ТӨХК-д 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сар бүр хэсэгчлэн төлж барагдуулах нөхцөлтэй зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5., 106 дугаар зүйлийн 106.6.-д зааснаар нэхэмжлэгч “******* дулааны станц” ТӨХК-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29.537 /хорин есөн мянга таван зуун гучин долоо/ төгрөгийг улсын орлогод оруулж, хариуцагч Ө.*******ээс 27.385/хорин долоон мянга гурван зуун наян тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “******* дулааны станц” ТӨХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ө.******* сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ