Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 123

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай,******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн, ******* оны ******* сарын ******* өдөр  төрсөн, *******, *******, *******, ******* хүүхдийн  хамт,******* дүүрэг ******* хороо, байрны тоотод оршин суух, овогт ын /РД:МО/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын иргэн, 19 оны сарын өдөр төрсөн, *******8 настай, , , ээжийн хамт,******* дүүргийн байрны тоотод оршин суух, овогт гийн /РД:РЮ042106/-т холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б., хариуцагч Л., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Л.тэй 2002 онд танилцаж, 2006 оны 01 сард гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас 2 хүүхэд төрсөн. 201******* оноос хувийн таарамжгүй байдлын улмаас тусдаа амьдарч байна. Шүүхээс эвлэрүүлэх хугацаа өгсөн боловч энэ хугацаанд эвлэрч амьдраагүй тул бидний гэрлэлтийг цуцалж 2 хүүхдийг миний асрамжид үлдээж тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Л. шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  Бид эвлэрч амьдрахгүй юм байна. Иймд гэрлэлтээ цуцлуулж 2 хүүгээ эцгийнх нь асрамжид үлдээж тэтгэлэг төлнө гэв.  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б. хариуцагч Л.ээс “санхүү мөнгөний асуудлаас болж гэр бүлд байнга хэрүүл  маргаан үүсдэг” үндэслэлээр гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон,  тэтгэлэг гаргуулахыг шаардсан.

Хариуцагч Л. нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, эвлэрч амьдрахыг хүссэн учир 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд Гэр бүлийн тухай хуулийн 1 зүйлийн 14.2-т зааснаар гэрлэгчдийг эвлэрч амьдрахыг даалгаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ******* сарын хугацаатай түтгэлзүүлсэн.

Энэ хугацаанд гэрлэгчид эвлэрч амьдраагүй нь зохигчдын тайлбар, шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчийн тэмдэглэлүүдээр тогтоогдсон тул  Гэр бүлийн тухай хуулийн 1 зүйлийн 14.*******, 14.5, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзсэн.

Гэрлэлт цуцалж байгаатай холбогдуулан 2005 оны ******* сарын 05-ны өдөр төрсөн хүү Н., 2009 оны сарын 02-ны өдөр төрсөн хүү Н. нарыг эцэг эхийгээ тусдаа амьдрах хугацаанд эцэг Б.ийн асрамжид байсан, хүүхдүүд эцэг Б.ийн асрамжид байх саналтай зэрэг байдлыг үндэслэн хүүхдүүдийг эцгийнх нь асрамжид үлдээж шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар “эцэг, эх, хүүхдээ ...тэжээн тэтгэх... үүрэгтэй”.

Гэрлэлт цуцлагдсан ч энэ үүрэг хэвээр үлддэг учраас эх Л.ээс Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т заасан хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулах үндэслэлтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгож хуульд заасан журмын дагуу хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* зүйлийн 115.2.1, 116, 118, 1*******2 дугаар зүйлийн 1*******2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Гэр бүлийн тухай хуулийн 1 зүйлийн 14.*******.-т зааснаар овогт ын ,   овогт гийн нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 1 зүйлийн 14.5-д зааснаар 2005 оны ******* сарын 05-ны өдөр төрсөн хүү Н., 2009 оны сарын 02-ны өдөр төрсөн хүү Н. нарыг эцэг Б.ийн асрамжид үлдээсүгэй.

*******. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 2009 оны сарын 02-ны өдөр төрсөн хүү Н.Мөнгөнтулгыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувь, энэ зүйлийн 40.1.2-т зааснаар 2005 оны ******* сарын 05-ны өдөр төрсөн хүү Н., 2009 оны сарын 02-ны өдөр төрсөн хүү Н.  нарыг 11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод  түвшингийн хэмжээгээр эх Л.ээс сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Б.ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 202.866 /хоёр зуун хоёр мянга найман зуун жаран зургаа/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Л.ээс 202.866 /хоёр зуун хоёр мянга найман зуун жаран зургаа/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.ид олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч энэ өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.

 

                                     ДАРГАЛАГЧ                                  Л.ЭНХБИЛЭГ