Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 126

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* хороо, *******ын ******* гудамжны ******* тоотод оршин суух, ******* *******ы ******* /РД:*******/

Хариуцагч: дүүргийн хороо, байрны тоотод оршин суух, ийн /РД:НВ820213/-т холбогдуулан

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2018 оны 0 сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Б.тай 2005 онд танилцаж, хамтран амьдрах болсон. 2007 оны 1 сарын 03-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. 2006 оны 3 дугаар сарын 15-ны өдөр охин Ш.Шинэзулыг төрүүлсөн. Бид гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас 2008 оны 1 сарын 28-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байна. 

Би 2010 онд н.Ням-Эрдэнэтэй танилцаж, 2012 оны дүгээр сарын 03-ны өдөр  хүү Н.Өсөхням, 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдөр охин Н.Намуун-Эрдэнэ нарыг  төрүүлсэн. Одоо би н.Ням-Эрдэнэтэй хамтран амьдарч байгаа болохоор Б.тай эвлэрч амьдрах боломжгүй. Надад түүнийг гэх хайр сэтгэл байхгүй болсон. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү.

Мөн охин Ш.Шинэзул төрсөн цагаасаа хойш миний асрамжинд байгаа ба эцэг Б.ын талаар сайн мэдэхгүй. Иймд Охин Ш.Шинэзулыг өөрийн асрамжинд авна. Б. группит байдаг учир хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй. Бидэнд дундын эд хөрөнгө гэхээр зүйл байгаагүй учир эд хөрөнгийн маргаангүй гэв.

Хариуцагч Б. шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 2005 онд танилцаж, 2007 оны 1 сарын 03-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. 2006 оны 3 дугаар сарын 15-ны өдөр охин Ш.Шинэзул төрсөн. Бид 2008 оны 1 сараас хойш тусдаа амьдарч байна. Эхнэр Б.******* өөр хүнтэй гэр бүл болж, үр хүүхэд төрүүлсэн.

Одоо бид цаашид хамтран амьдрах боломжгүй. Надад түүнийг гэх хайр сэтгэл байхгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна.

Охин Ш.Шинэзулыг эх нь авна гэсэн тул асрамжийн талаар маргах зүйлгүй. Харин охин Ш.Шинэзултай уулзаж баймаар байна. Би 2015 онд аарцагны гажилт, ясны үхжилттэй болсон учир 70 хувийн группит орсон тул хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* хариуцагч Б.аас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй.

Шүүх нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.

Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалахаар Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн -д заасан. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр гэрлэлт цуцлах тухай маргааныг шүүхийн журмаар шийдвэрлэнэ.

Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй ч бага насны хүүхэдтэй тул нэхэмжлэгч Б.******* гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.-д заасны дагуу хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй.

Шүүх хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан үнэлвэл, нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Б. нар 2005 онд танилцаж, 2007 оны 1 сарын 03-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас 2006 оны 3 дугаар сарын 15-ны өдөр охин Ш.Шинэзул төрсөн байх ба хүүхэд одоо эх Б.*******ын асрамжид эрүүл бойжиж байгаа болох нь гэрлэгчдийн 86 дугаар гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны хуулбар, хүүхдийн 0397385-Г-2 төрсний гэрчилгээний хуулбар, “Үйлс нэгтэн” өрхийн эмнэлгийн тодорхойлолт, ******* дүүргийн 37 дугаар бүрэн дунд сургуулийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “...Ш.Шинэзул нь 62 ангид суралцдаг нь үнэн” гэсэн тодорхойлолт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтаар тогтоогдож байна. /хх-7-9/

Нэхэмжлэгч Б.******* гэрлэлт цуцлуулах болсон шалтгаанаа “...Б. байнга архи ууж, цохиж зодох болсон ...2008 оны 1 сарын 28-ны өдрөөс хойш тусдаа амьдарсан. ...Одоо н.Ням-Эрдэнэтэй хамтран амьдарч хоёр хүүхэд төрүүлсэн” гэж тайлбарласан, хариуцагч Б. “...миний буруутай үйлдээс болж бид тус тусдаа амьдрах болсон. ...бидний дунд хайр сэтгэл байхгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбар зэргээс үзвэл гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаан нь Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т “...Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх”-аар заасан үүргээ биелүүлээгүйгээс болжээ.

Шүүх гэрлэгчдийг тус тусдаа амьдарч байгааг шууд гэрлэлт цуцлах ноцтой нөхцөл байдал гэж үзэхгүй ч тэд тусдаа амьдрах хугацаанд эр, эмийн харьцаагүй, бие биеэ гэх хайр сэтгэлгүй, нэхэмжлэгч Б.******* н.Ням-Эрдэнэтэй хамтран амьдарч, 2012 оны дүгээр сарын 03-ны өдөр хүү Н.Өсөхням, 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдөр охин Н.Намуун-Эрдэнэ нарыг төрүүлсэн, хэн хэн нь эвлэрч гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх хүсэлгүй байгаа байдал тогтоогдож байна.

Иймд гэрлэлт цуцлахад хориглох үндэслэл байхгүй тул шүүх нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Б. нарыг гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэлээ. 

Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй ч шүүх хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүднээс эх Б.******* үр хүүхдүүддээ тавих халамж, бололцоо, хүүхэд өсөж бойжих орчин, орон байраар хангасан байдал эцэг Б.аас илүү байгаа, хүүхдийн өссөн газар, эхдээ энэгшин дассан болон охин Ш.Шинэзулын “...ээж надад анхаарал халамж тавьдаг, эхийн асрамжид байна” гэсэн санал, насны байдал зэргийг харгалзан 2006 оны 3 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Ш.Шинэзулыг эх Б.*******ын асрамжид байлгах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Б. бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй ч хүүхэд өөртэй нь уулзах хүсэл сонирхол байгаа эсэхийг асуух, хүүхдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлхүйц байдалтай байгаа үедээ уулзахгүй байхыг анхаарах нь зүйтэй. 

Харин хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд сонирхогч этгээд хүүхдийн асрамжийн талаар маргах эрхтэй.

Мөн шүүхийн шийдвэрээр гэрлэгчдийн гэр бүлийн харилцаа дуусгавар болж байгаа ч эцэг, эх нь үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ өсгөн бойжуулах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх үүрэг хэвээр үлдэнэ”, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 1 зүйлийн 1-д “эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах үүрэг хүлээнэ”, энэ хуулийн 1 зүйлийн 2-т “эцэг эх тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж зааснаар хэвээр хадгалагддаг.

Иймээс нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлгийн талаар шаардлага гаргаагүй ч охин Ш.Шинэзул болон асран хамгаалагч нь тэжээн тэтгүүлэхээр шаардах эрх нээлттэй

Харин зохигчид хуваах эд хөрөнгө байхгүй гэсэн үндэслэлээр дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.аас 140.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйлийн 5.2.1., 6., 8., 13 зүйлийн 132.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-т заасныг баримтлан 2006 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэрлэлтээ батлуулсан нэхэмжлэгч ******* *******ы ******* хариуцагч ийн нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлан 2006 оны 3 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Ш.Шинэзулыг эх Б.*******ын асрамжид байлгасугай.

3. Зохигчид хүүхдийн тэтгэлгийн талаар шаардлага гаргаагүй, эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.аас 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Батцэцэгт даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* зүйлийн 9.2., 9.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* зүйлийн 9.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

8. Иргэний   хэрэг   шүүхэд   хянан   шийдвэрлэх   тухай   хуулийн  120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

                          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             З.ТҮВШИНТӨГС