Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/252

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж, шүүгч С.***, шүүгч Ц.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

 

  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Наран***о,

  иргэдийн төлөөлөгч: Б.***,

            улсын яллагч: Г.Цогтгэрэл /томилолтоор/,

 

            хохирогч Д.***, *** нарын өмгөөлөгч Х.Отгончимэг /0365/,

            хохирогч: Э.***

            хохирогч: Д.***,

            хохирогч: С.***,

            хохирогч: Г.***э,

            хохирогч: Ж.***,

            хохирогч: Э.***,

            иргэний нэхэмжлэгч: Д.***,

 

           шүүгдэгч: А.***, түүний өмгөөлөгч М.Хувцагаан /0480/, Ч.Энхтөвшин /0265/, П.Гансүх /2353/, Г.Энхболд /2668/,

            шүүгдэгч: Б.***, түүний өмгөөлөгч Т.Баярбат /0717/

            шүүгдэгч: З.***, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн /0407/,

            шүүгдэгч: Т.***, түүний өмгөөлөгч Б.Зулбаяр /1979/, Б.Тэнгис /0518/,

            шүүгдэгч: Б.***, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр /1886/,

            шүүгдэгч С.***, түүний өмгөөлөгч А.Сандагдулам /0684/,

            шүүгдэгч: М.***, түүний өмгөөлөгч Т.Сайнбаяр /0619/, 

           шүүгдэгч Б.***, түүний өмгөөлөгч Ч.Энхтөвшин /0265/, П.Гансүх /2353/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д  заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.***, Б.***, М.***, З.***, Б.***,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.***, С.***, Т.*** нарт холбогдох эрүүгийн 201201051319 дугаар, 60 хавтас хэргийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн,

            2. Монгол Улсын иргэн,

             2008 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 180 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар 300 000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан

            3. Монгол Улсын иргэн,

4. Монгол Улсын иргэн,

5. Монгол Улсын иргэн,

2002 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 298 дугаар таслан  шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 3-т зааснаар эд хариуцагчийн ажил эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 жил хорих,  Эрүүгийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хөнгөн ялыг хүндэд нь багтааж бүгд 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2003 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 1 жил 4 сар 28 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, регистрийн дугаар

6. Монгол Улсын иргэн,

2000 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 472 таслан шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан 127 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жилийн хорих, 131 дүгээр зүйлийн 1-д зааснаар 30 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж,  хөнгөн ялыг хүндэд нь багтааж, 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг тогтоолд Нийслэлийн шүүхийн 2000 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 466 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 3, 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж өөрчлөлт оруулсан,

2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1427 тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 10 хоног баривчлах ялаар шийтгүүлсэн боловч Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 2-ны өдрийн 77 дугаар магадлалаар 1427 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газраар дамжуулан мөрдөн байцаалтад буцаасан,

7. Монгол Улсын иргэн,

8. Монгол Улсын иргэн,

2007 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Багануур дүүргийн шүүхийн 89 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 150 цагийн албадан ажил хийлгэх,

2008 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 391 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих,

2010 оны 3 дугаар  сарын 03-ны өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 87 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих, мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар 50 000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 5 жил 1 сарын хорих, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, зарим ялыг нэмж нэгтгэн, хөнгөн ялыг хүндэд нь багтааж, бүгд 5 жил 6 сар хорих ялаар тус тус шийтгүүлж, 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр эдлээгүй үлдсэн 3 сар 20 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзан суллагдсан,

 

1. Шүүгдэгч А.*** нь удаа дараагийн үргэлжилсэн үйлдлээр буюу 2011 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар байрны 34 тоотод иргэн Б.Үүрийнтуяагаас 14 000 000 төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг “зараад өгье” гэж хуурч, барьцаат зээлийн газар зээлийн барьцаанд өгч залилсан,

 

2013 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.***гаар зуучлуулж, “зам, барилгын ажил авч өгнө” гэж хуурч, Р.***гаас 90 000 000 төгрөгийг залилсан,

 

2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн С.***гээс “Хөвсгөл аймгийн Мөрөн суманд шүүхийн 32 айлын орон сууцны барилгын ажил авч өгнө” гэж хуурч, 30 000 000 төгрөг залилсан,

 

2013 оны 7 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.***гээс 45-95 УБЛ улсын дугаартай, “Тоёота аристо” маркийн автомашиныг 8 сая төгрөгөөр “худалдаж авна” гэж хуурч, 5 500 000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

 

2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, Б.***гаар зуучлуулж иргэн Ц.***ээс 30 000 000 төгрөг залилсан,

 

 “Бүгд Найрамдах ***ос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр иргэн Д.***аас 1 530 000 төгрөгийг,

2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд иргэн Д.***ээс 1 560 000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлэн авч залилсан,

 

2015 оны 3 сард Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.***оор зуучлуулж, “барилгын ажил авч өгнө” гэж хуурч, иргэн С.***аас 4 000 000 төгрөгийг залилсан,

 

2015 оны 3 дугаар сарын 14-ний өдөр “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, Н.***гаар зуучлуулж иргэн Б.***ээс 2 500 000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,

 

2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, Б.***өөр зээлийн гэрээ хийлгэж, иргэн Ж.***аас 25 000 000 төгрөгийг залилсан,

 

2015 оны 7 дугаар сарын 06-аас 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Н.***, Г.***э нараар зуучлуулж, Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрээс  “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Э.***аас 47 000 000 төгрөгийг дансаар шилжүүлэн Н.***гаар авахуулж залилсан,

 

2015 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Д.***, Н.*** нараар зуучлуулж, “барилга нураалтын ажил авч өгнө” гэж Г.***аас 10 000 000 төгрөгийг залилсан,

 

2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр “барилга угсралтын ажил авч өгнө” гэж хуурч, Г.***ээр зуучлуулан Б.***аас 40 000 000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан, авахуулж залилсан,

 

2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, Г.***э, Н.*** нараар зуучлуулж, иргэн А.***аас 7 000 000 төгрөгийг залилсан,

 

2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Д.***, Н.*** нараар зуучлуулж иргэн Т.***ээс 15 000 000 төгрөгийг залилсан,

 

шүүгдэгч З.***, Н.*** нартай бүлэглэн 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт О.***аас “Хас банкнаас зээл авч, орон сууц худалдаж авах гэж байгаа, дансандаа урьдчилгаа төлбөр байршуулах хэрэгтэй байна” гэж хуурч, зээлийн гэрээгээр халхавчлан, зээлэх нэрийдлээр Н.***гийн "Хас банк"-ны дансанд 45 000 000 төгрөгийг байршуулан, улмаар хуурамч иргэний үнэмлэхээр данснаас гарган авч залилсан,

 

шүүгдэгч З.***той бүлэглэн  2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн  2 дугаар хороонд иргэн Д.***н Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 10-г-9а тоот хаягтай 265 м.кв газар, хувийн сууцны зориулалттай 650 м.кв талбай бүхий 2 давхар үл хөдлөх хөрөнгийг нь 40 000 000 төгрөгийн зээлийн барьцаалбарт шилжүүлэн, 30 000 000 төгрөгийг зээлэх нэрийдлээр хуурч залилсан,

 

З.***, Б.***дорж нартай бүлэглэн 2013 оны 4 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Урт цагааны урд иргэн Д.***д “цагдаа дээр хураагдсан үнэт эдлэлүүдийг чинь авч өгье” гэж хуурч, бэлнээр 10 000 000 төгрөгийг залилсан,

 

Б.***, Ц.*** нартай бүлэглэн 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилгын ажил авч өгнө” гэж хуурч, Л.***аар зуучлуулж иргэн Д.***ээс 20 000 000 төгрөгийг залилсан,

 

Б.***, Ц.*** нартай бүлэглэн 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт  “Үндэсний төв номын сангийн барилгын ажил авч өгнө” гэж  хуурч, Л.***аар зуучлуулж, иргэн С.***гаас 210 000 000 төгрөгийг залилсан,

 

Б.***тэй бүлэглэн 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилгын зураг төсөл боловсруулах ажил олж өгнө” гэж хуурч, Л.***аар зуучлуулж, иргэн А.***оос 10 000 000 төгрөгийг залилсан,

 

Б.***, Б.*** нартай бүлэглэн 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилгын нураалтын хоёр тендерийн ажил авч өгнө, урьдчилгаа 10 хувийг нь урьдчилж өгнө” гэж хуурч, Т.***гаар зуучлуулж, Ш.***, Ц.*** нараас 59 350 000 төгрөгийг залилсан,

 

Б.***, Б.*** нартай бүлэглэн 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилгын нураалтын 2 тендерийн ажил авч өгнө” гэж хуурч, иргэн Э.***аас 33 000 000 төгрөгийг залилсан,

 

Б.***тэй бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Т.***, Б.*** нараар зуучлуулж иргэн Г.***, Н.*** нараас 30 000 000 төгрөгийг залилсан,

 

Б.***, Б.*** нартай бүлэглэн  2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Д.***ээр зуучлуулж, иргэн М.***аас 30 000 000 төгрөгийг залилсан,

 

Б.***тэй бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, иргэн Т.***агаас 16 000 000 төгрөгийг залилсан,

 

Б.***тэй бүлэглэн “барилгын нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Т.***гаар зуучлуулж, 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.***ээс 60 000 000 төгрөгийг залилсан,

 

Б.***, Б.*** нартай бүлэглэн “барилгын нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Т.***гаар зуучлуулж, 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.***аас 30 000 000 төгрөгийг залилсан,

 

Б.***, Б.*** нартай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 хорооны нутагт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, А.***гаар зуучлуулж, иргэн А.***оос 40 000 000  төгрөгийг залилсан,

 

Б.***, Б.*** нартай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 хорооны нутагт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, А.***гаар зуучлуулж, иргэн  Д.***гаас 30 000 000  төгрөгийг залилсан,

 

Б.***тэй бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, А.***, Т.*** нараар зуучлуулан, иргэн Ц.***оос 30 000 000 төгрөгийг залилсан,

 

Б.***тэй бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “тендерийн ажил авч өгнө” гэж хуурч, Ч.***, А.*** нараар зуучлуулж, иргэн Ё.***оос 60 000 000 төгрөгийг залилсан,

 

Б.***тэй бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажлыг авч өгнө” гэж хуурч, Ч.***гээр зуучлуулж, иргэн Д.***баяраас 30 000 000 төгрөгийг залилсан,

 

Б.***, Б.*** нартай бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн  4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч,  А.***гаар зуучлуулж, иргэн Д.Амар***гаас 30 000 000 төгрөгийг залилсан,

 

Б.***тэй бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, А.***гаар зуучлуулж, иргэн Д.***өөс 29 000 000 төгрөгийг залилсан,

Б.***, Б.*** нартай бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт  “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Ц.***, Ч.*** нараар зуучлуулж, иргэн Б.***өөс 36 000 000 төгрөгийг залилсан,

 

Б.***, Ц.*** нартай бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын тендерийн ажил авч өгнө” гэж  хуурч, Д.***баяраар зуучлуулж, иргэн Б.***аас 79 000 000 төгрөгийг залилсан,

 

Б.***, Б.*** нартай бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Л.Сэлэнгээр зуучлуулж, иргэн Д.***гаас 30 000 000 төгрөгийг залилсан, 

 

Б.***тэй бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилгын нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, иргэн Д.***ээр зуучлуулж, У.***ээс 30 000 000 төгрөгийг залилсан,

 

Б.***тэй бүлэглэн “барилгын нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Д.***ээр зуучлуулж, иргэн Н.Төмөрөөс 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 30 000 000 төгрөгийг, 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутагт 30 000 000 төгрөгийг авч, нийт 60 000 000 төгрөгийг залилсан,

 

Б.***, Б.*** нартай бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутагт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, А.***гаар зуучлуулж, С.***аас 30 000 000 төгрөгийг залилсан,

 

Б.***, Б.*** нартай бүлэглэн 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, Б.***өөр зээлийн гэрээ байгуулуулан, иргэн Б.***аас 30 000 000 төгрөгийг залилсан,

 

Б.***тэй бүлэглэн 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга  нураалтын ажил авна” гэж хуурч, Т.***аар зуучлуулж, иргэн С.***аас 30 000 000 төгрөгийг залилсан,

 

Б.***тэй бүлэглэн 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр  Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Б.***өөр  зээлийн гэрээ хийлгэн, иргэн С.***аас 20 000 000 төгрөгийг залилсан,

 

Б.***тэй бүлэглэн “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, Т.Базарханд, Д.***баяр нараар зуучлуулж, 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 45 500 000 төгрөг,

2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 10 000 000 төгрөгийг иргэн Б.***аас авч, нийт 55 500 000 төгрөгийг залилсан,

 

Б.***тэй бүлэглэн 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Д.***, Ж.*** нараар зуучлуулж,  иргэн Д.***аас 20 000 000 төгрөгийг залилсан,

 

Ц.***тэй бүлэглэн 2014 оны 3 сард Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Дархан-Уул аймаг "Дулааны цахилгаан станц"-н далангийн  ажил авч өгнө” гэж хуурч, иргэн Ж.***аас 65 000 000 төгрөгийг Р.***, Б.*** нарын дансаар шилжүүлэн авч залилсан,

 

Ц.***тэй бүлэглэн 2015 оны 8 дугаар сарын 26-аас 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд “Сонгинохайрхан дүүргийн Орбитын уулзвараас Толгойтын эцэс хүртэл 3.6 км авто замын барилгын ажил гүйцэтгэх тендер олж өгнө” гэж хуурч, иргэн М.***гаас 3 удаагийн үйлдлээр, нийт 60 000 000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Баянгол дүүргийн 18, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт авч залилсан,

 

Ц.***тэй бүлэглэн 2018 оны 02 дугаар сараас 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд “Бүгд Найрамдах ***ос улс руу зорчих боломжтой албаны ногоон паспорт гаргаж өгнө” гэж хуурч, иргэн Н.***аас 4 500 000 төгрөгийг залилсан,

 

С.***тэй бүлэглэн 2016 оны 7 дугаар сараас 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд Баянгол дүүргийн 7, 18 дугаар хорооны нутаг дэвсгэр болон Чингэлтэй дүүргийн 4, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрүүдэд “Бүгд Найрамдах ***ос, Япон зэрэг улс руу хөдөлмөрийн гэрээт ажилтнаар 3 жилийн хугацаатай явуулж, виз гаргаж өгнө” гэж хуурч, А.***, Д.*** нараар зуучлуулж, иргэн Д.***-Очироос 3 500 000 төгрөг,

К.***аас 2 500 000 төгрөг,

Ч.***оос 5 000 000 төгрөг,

Э.***гоос 1 650 000 төгрөг,

Б.***гээс 2 500 000 төгрөг,

Т.***аас 2 750 000 төгрөг,

Б.Энх***оос 5 150 000 төгрөг,

Г.***гаас 2 650 000 төгрөг,

Б.***гаас 3 500 000 төгрөг,

Г.***аас 2 650 000 төгрөг,

Б.***аас 2 650 000 төгрөг,

Б.***гаас 3 000 000 төгрөг,

Б.***гаас 3 000 000 төгрөг,

Н.***ээс 1 300 000 төгрөг,

Ч.***гаас 1 500 000 төгрөг,

Б.***аас 1 650 000 төгрөг,

Д.***өөс 2 150 000 төгрөг,

Л.***гээс 2 150 000 төгрөг,

Б.***гоос 2 150 000 төгрөг,

Т.***ээс 1 300 000 төгрөг,

С.***аас 1 650 000 төгрөг,

Б.***ээс 3 300 000 төгрөг,

Г.***ээс 3 300 000 төгрөг,

Э.***оос 1 650 000 төгрөг,

Б.***ээс 3 500.000 төгрөг,

Б.***аас 1 650 000 төгрөг,

Г.***оос 1 650 000 төгрөг,

Ч.***гаас 1 650 000 төгрөг,

Д.***гээс 1 650 000 төгрөг,

Н.***ээс 1 600 000 төгрөг,

Б.***гээс 1 500 000 төгрөг,

Г.***оос 1 000 000 төгрөг,

С.***ээс 2 500 000 төгрөг,

М.***гаас 1 300 000 төгрөг тус тус залилсан,

 

2. шүүгдэгч Б.*** нь удаа дараагийн үргэлжилсэн үйлдлээр буюу 2016 оны 4 дүгээр сарын 11-ээс 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд “Бүгд Найрамдах ***ос улсын виз гаргаж гаргаж өгнө” гэж хуурч, иргэн Э.***гээс 1 600 000 төгрөгийг залилсан,

 

А.***, Б.*** нартай бүлэглэн барилгын нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Т.***гаар зуучлуулж, 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.***аас 30 000 000 төгрөгийг залилсан,

 

А.***, Б.*** нартай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутагт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, А.***гаар зуучлуулж, иргэн А.***оос 40 000 000  төгрөгийг залилсан,

 

А.***, Б.*** нартай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Д.***ээр зуучлуулж, иргэн М.***аас 30 000 000 төгрөгийг залилсан,

 

А.***, Б.*** нартай бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт  “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Ц.***, Ч.*** нараар зуучлуулж, иргэн Б.***өөс 36 000 000 төгрөгийг залилсан,

 

А.***, Б.*** нартай бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч Л.Сэлэнгээр зуучлуулж, иргэн Д.***гаас 30 000 000 төгрөгийг залилсан,

 

А.***, Б.*** нартай бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутагт “барилга нураалтын ажил авна” гэж хуурч, А.***гаар зуучлуулж, С.***аас 30 000 000 төгрөгийг залилсан,

 

Б.***, З.*** нартай бүлэглэн “Чех улсын элчин сайдын яаманд визний ярилцлагын цаг авч өгнө” гэж хуурч, 2016 оны 6 дугаар сарын 14-өөс 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд иргэн Ч.***ээр зуучлуулж, иргэн Б.***гаас 6 398 000 төгрөгийг залилсан,

 

Б.***, З.*** нартай бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 12-ноос 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд “Монгол Улс дахь Чехийн элчинд виз хүсэгчдийн групп” пэйж хуудсанд “Чех улсын ажлын гэрээний урт хугацаагаар ажиллах, амьдрах визний ярилцлагын цаг авч өгнө” гэж хуурч, иргэн Д.***гаас 20 200 000 төгрөгийг,

С.***ээс 4 200 000 төгрөгийг,

Б.Отгон***аас 1  300 000 төгрөгийг тус тус залилсан,

 

Б.***той бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “Чех улсын элчин сайдын яаманд визний ярилцлагад орох цаг авч өгнө” гэж хуурч, иргэн Д.***аас 800 000 төгрөгийг залилсан,

 

Б.***той бүлэглэн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд “Норд бенз”, “Шаланз” маркийн том оврын автомашины гэрчилгээ гаргаж өгнө” гэж хуурч, “Рун Шин Шань” ХХК-ийн тээвэр хариуцсан ажилтан иргэн Б.***ээс 36 500 000 төгрөгийг залилсан,

3. шүүгдэгч Б.*** нь удаа дараагийн үргэлжилсэн үйлдлээр буюу яллагдагч З.***, М.*** нартай бүлэглэн 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “авто замын тендерийн ажил авч өгнө” гэж хуурч, Б.***оор зуучлуулж, иргэн Б.***аас 300 000 000 төгрөгийг залилсан,

 

А.***, Б.*** нартай бүлэглэн 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилгын нураалтын хоёр тендерийн ажил авч өгнө, урьдчилгаа 10 хувийг нь урьдчилж өгнө” гэж хуурч, Т.***гаар зуучлуулж, Ш.***, Ц.*** нараас 59 350 000 төгрөгийг залилсан,

 

А.***, Б.*** нартай бүлэглэн 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилгын нураалтын 2 тендерийн ажил авч өгнө” гэж хуурч, иргэн Э.***аас 33 000 000 төгрөгийг залилсан,

 

А.***, Б.*** нартай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 хорооны нутагт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, А.***гаар зуучлуулж, иргэн Д.***гаас 30 000 000  төгрөгийг залилсан,

 

А.***, Б.*** нартай бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн  4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч,  А.***гаар зуучлуулж, иргэн Д.Амар***гаас 30 000 000 төгрөгийг залилсан,

 

А.***, Б.*** нартай бүлэглэн 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, Б.***өөр зээлийн гэрээ байгуулуулан, иргэн Б.***аас 30 000 000 төгрөгийг залилсан,

 

З.***той бүлэглэн 2014 оны 3 дугаар сард Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “банкны муу зээлдэгч гэсэн түүхийг арилгах ажлыг хөөцөлдөж өгнө” гэж хуурч, Г.***, О.*** нараас нийт  4 000 000 төгрөгийг залилсан,

 

З.***той бүлэглэн 2015 оны 4 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, Ж.***, Д.*** нараар зуучлуулж, Л.***ээс 15 000 000 төгрөгийг залилсан,

 

4. шүүгдэгч М.*** нь удаа дараагийн үргэлжилсэн үйлдлээр буюу 2017 оны 02 дугаар сарын 23-аас 24-ний өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт  “Төрийн орон сууц” корпорацийн түрээсийн орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, иргэн Г.***оос Л.***ээр зуучлуулж, 3 000 000 төгрөгийг, иргэн Л.***ээс 1 500 000 төгрөгийг,

2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.***ээс 17 500 000 төгрөгийг,

2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.***гоос 3 000 000 төгрөгийг залилсан,

 

Ц.***тэй бүлэглэн 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн  4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Э.***гаар зуучлуулж, иргэн Л.***тод “барилгын тендерийн ажил олж өгнө” гэж хуурч, 37 500 000 төгрөгийг залилсан,

 

З.***, Б.*** нартай бүлэглэн 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт “авто замын тендерийн ажил авч өгнө” гэж хуурч, Б.***оор зуучлуулж, иргэн Б.***аас 300 000 000 төгрөгийг залилсан,

 

Б.***той бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд иргэн А.*** болон түүний гэр бүлийн хамаарал бүхий хүмүүст нь “Бүгд найрамдах ***ос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, иргэн А.***аас нийт 42 200 000 төгрөгийг залилсан,

5. шүүгдэгч З.*** нь удаа дараагийн үргэлжилсэн үйлдлээр буюу А.***, Н.*** нартай бүлэглэн 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн О.***аас “Хас банкнаас зээл авч, орон сууц худалдаж авах гэж байгаа, дансандаа урьдчилгаа төлбөр байршуулах хэрэгтэй байна” гэж хуурч, зээлийн гэрээгээр халхавчлан, зээлэх нэрийдлээр Н.***гийн "Хас банк"-ны дансанд 45 000 000 төгрөгийг байршуулан, улмаар хуурамч иргэний үнэмлэхээр данснаас гарган авч залилсан, 

 

 А.***тай бүлэглэн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн  2 дугаар хороонд иргэн Д.***н Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 10-г-9а тоот хаягтай 265 м.кв газар хувийн сууцны зориулалттай 650 м.кв талбай бүхий 2 давхар үл хөдлөх хөрөнгийг нь 40 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд шилжүүлэн, 30 000 000 төгрөгийг зээлэх нэрийдлээр хуурч залилсан,

 

А.***, Б.***дорж нартай бүлэглэн 2013 оны 4 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Урт цагааны урд иргэн Д.***д “цагдаа дээр хураагдсан үнэт эдлэлүүдийг чинь авч өгье” гэж хуурч, бэлнээр 10 000 000 төгрөгийг залилсан,

 

Б.***тай бүлэглэн 2014 оны 3 сард Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “банкны муу зээлдэгч гэсэн түүхийг арилгах ажлыг хөөцөлдөж өгнө” гэж хуурч, Г.***, О.*** нараас нийт  4 000 000 төгрөгийг залилсан,

 

М.***, Б.*** нартай бүлэглэн 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт “авто замын тендерийн ажил авч өгнө” гэж хуурч, Б.***оор зуучлуулж, иргэн Б.***аас 300 000 000 төгрөгийг залилсан,

 

                Б.***тай бүлэглэн 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилгын ажил авна” гэж хуурч, Д.***оор зуучлуулж, А.***аас 10 000 000 төгрөгийг залилсан, 

 

Б.***тай бүлэглэн 2015 оны 4 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, Ж.***, Д.*** нараар зуучлуулж, Л.***ээс 15 000 000 төгрөгийг залилсан,

 

Б.***, Б.*** нартай бүлэглэн “Чех улсын элчин сайдын яаманд визний ярилцлагын цаг авч өгнө” гэж хуурч, 2016 оны 6 дугаар сарын 14-өөс 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд иргэн Ч.***ээр зуучлуулж иргэн Б.***гаас 6 398 000 төгрөгийг залилсан,

 

Б.***, Б.*** нартай бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 12-ноос 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд “Монгол Улс дахь Чехийн элчинд виз хүсэгчдийн групп” пэйж хуудсанд “Чех улсын ажлын гэрээний урт хугацаагаар ажиллах, амьдрах визний ярилцлагын цаг авч өгнө” гэж хуурч, иргэн Д.***гаас 20 200 000 төгрөгийг,

С.***ээс 4 200 000 төгрөгийг,

Б.Отгон***аас 1 300 000 төгрөгийг тус тус залилсан,

 

2013 оны 7 дугаар сарын 15-аас 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “банкнаас зээл гаргаж өгнө” гэж хуурч иргэн Д.***аас 9 500 000 төгрөгийг залилсан,

 

2013 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 18-р хороонд байрлах "Хайер электроникс" дэлгүүрээс 4 700 000 төгрөгийн үнэ бүхий нийт 6 ширхэг зөөврийн компьютерыг зээлээр худалдан авах нэрийдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилсан,

 

2015 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Улсын нэгдүгээр эмнэлгийн 5 өрөөг тохижуулах ажил авч өгнө” гэж хуурч, иргэн Б.***оос 13 000 000 төгрөгийг залилсан,

6. шүүгдэгч С.*** нь удаа дараагийн үргэлжилсэн үйлдлээр

А.***тай бүлэглэн 2016 оны 7 дугаар сараас 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд Баянгол дүүргийн 7, 18 дугаар хорооны нутаг дэвсгэр болон Чингэлтэй дүүргийн 4, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрүүдэд “Бүгд Найрамдах ***ос, Япон зэрэг улс руу хөдөлмөрийн гэрээт ажилтнаар 3 жилийн хугацаатай явуулж виз гаргаж өгнө” гэж хуурч, А.***, Д.*** нараар зуучлуулж, иргэн Д.***-Очироос 3 500 000 төгрөг,

К.***аас 2 500 000 төгрөг,

Ч.***оос 5 000 000 төгрөг,

Э.***гоос 1 650 00 төгрөг,

Б.***гээс 2 500 000 төгрөг,

Т.***аас 2 750 00 төгрөг,

Б.Энх***оос 5 150 000 төгрөг,

Г.***гаас 2 650 000 төгрөг,

Б.***гаас 3 500000 төгрөг,

Г.***аас 2 650 000 төгрөг,

Б.***аас 2 650 000 төгрөг,

Б.***гаас 3 000 000 төгрөг,

Б.***гаас 3 000 000 төгрөг,

Н.***ээс 1 300 000 төгрөг,

Ч.***гаас 1 500 000 төгрөг,

Б.***аас 1 650 000 төгрөг,

Д.***өөс 2 150 000 төгрөг,

Л.***гээс 2 150 000 төгрөг,

Б.***гоос 2 150 000 төгрөг,

Т.***ээс 1 300 000 төгрөг,

С.***аас 1 650 000 төгрөг,

Б.***ээс 3 300 000 төгрөг,

Г.***ээс 3 300 000 төгрөг,

Э.***оос 1 650 000 төгрөг,

Б.***ээс 3 500 000 төгрөг,

Б.***аас 1 650 000 төгрөг,

Г.***оос 1 650 000 төгрөг,

Ч.***гаас 1 650 000 төгрөг,

Д.***гээс 1 650 000 төгрөг,

Н.***ээс 1 600 000 төгрөг,

Б.***гээс 1 500 000 төгрөг,

Г.***оос 1 000 000 төгрөг,

С.***ээс 2 500 000 төгрөг,

М.***гаас 1 300 000 төгрөгийг залилсан,

 

Т.***тэй бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Бүгд Найрамдах ***ос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, иргэн С.***аас 4 289 129 төгрөгийг залилсан,

 

ганцаараа 2016 оны 8 дугаар сарын 22-ноос 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 73а байрны 13 тоот өөрийн түрээсэлж буй байрыг иргэн Б.***д өөрийн мэдлийн мэтээр ойлгуулан хуурч, 1 жилийн хугацаатай түрээслэх нэрийдлээр зээлийн гэрээ байгуулж, 3 000 000 төгрөгийг залилсан,

 

2016 оны 9 дүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Бүгд Найрамдах ***ос улс руу явах визийг чинь гаргуулж, бүтээж өгнө” гэж хуурч, иргэн А.***гээс 500 000 төгрөгийг залилсан,

 

2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр “***ос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн П.***ээс 420 000 төгрөгийг,

 2017 оны 9 дүгээр сард иргэн О.***ээс 395 000 төгрөгийг,

2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр иргэн Я.***ээс 170 000 төгрөгийг залилсан,

 

2017 оны 10 дугаар сарын 11-ээс 14-нийг хүртэл хугацаанд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.***ээс “хүүхдийг чинь цэцэрлэгт оруулж өгнө” гэж хуурч, 300 000 төгрөгийг залилсан,

 

2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр иргэн О.Даваадорж нарын хүмүүсээр жуучлуулан “хямд үнээр 22.2 тонн шатахуун худалдана” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “Эм Жи Жи И Си” ХХК-ийн уурхайн дарга иргэн Г.***ээс 30 885 800 төгрөгийг залилсан,

 

2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Бүгд Найрамдах ***ос улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах виз гаргаж өгнө” гэж хуурч, иргэн Г.***аас 316 000 төгрөгийг залилсан,

7. шүүгдэгч Т.*** нь удаа дараагийн үргэлжилсэн үйлдлээр буюу “Бүгд Найрамдах ***ос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд иргэн Б.***аас 3 361 750 төгрөг,

2016 оны 6 дугаар сард иргэн Б.***ээс 1 300 000 төгрөгийг,

2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр иргэн С.***аас 6 000 000 төгрөгийг,

2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Т.***оос 4 000 000 төгрөгийг,       2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр О.***ээр зуучлуулж, иргэн А.***гээс 10 000 000 төгрөгийг,

2016 оны 7 дугаар сарын 01-ээс 2017 оны 7 дугаар сар хүртэл хугацаанд иргэн Э.***гаас  2 244 564 төгрөгийг,

2017 оны 7 дугаар сард иргэн Ч.***аас 170 000 төгрөгийг,

2017 оны 7 дугаар сард иргэн Х.***аас 214 564 төгрөгийг,

 

С.***тэй бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Бүгд Найрамдах ***ос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, иргэн С.***аас 4 289 129 төгрөгийг залилсан,

8. шүүгдэгч Б.*** нь удаа дараагийн үргэлжилсэн үйлдлээр буюу иргэн Г.***ээс түүний нөхөр Г.***д “Бүгд Найрамдах ***ос улс руу эмчилгээний шугамаар явах виз гаргаж өгнө” гэж хуурч, 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 2 234 400 төгрөгийг, 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 2 255 600 төгрөгийг тус тус дансаар шилжүүлэн авч, 4 490 000 төгрөгийг залилсан,

 

З.***, Б.*** нартай бүлэглэн “Чех улсын элчин сайдын яаманд визний ярилцлагын цаг авч өгнө” гэж хуурч, 2016 оны 6 дугаар сарын 14-нөөс 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд иргэн Ч.***ээр зуучлуулж, иргэн Б.***гаас 6 398 000 төгрөгийг залилсан,

 

З.***, Б.*** нартай бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 12-ноос 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд “Монгол Улс дахь Чехийн элчинд виз хүсэгчдийн групп” пэйж хуудсанд “Чех улсын ажлын гэрээний урт хугацаагаар ажиллах, амьдрах визний ярилцлагын цаг авч өгнө” гэж хуурч, иргэн Д.***гаас 20 200 000 төгрөгийг,

С.***ээс 4 200 000 төгрөгийг,

Б.Отгон***аас 1 300 000 төгрөгийг тус тус залилсан,

 

Б.***тэй бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “Чех улсын элчин сайдын яаманд визний ярилцлагад орох цаг авч өгнө” гэж хуурч, иргэн Д.***аас 800 000 төгрөгийг залилсан,

 

М.***тай бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд иргэн А.*** болон түүний гэр бүлийн хамаарал бүхий хүмүүст “Бүгд найрамдах ***ос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, иргэн А.***аас нийт 42 200 000 төгрөгийг залилсан,

 

Б.***тэй бүлэглэн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд “Норд бенз”, “Шаланз” маркийн том оврын автомашины гэрчилгээ гаргаж өгнө” гэж хуурч, “Рун Шин Шань” ХХК-ийн тээвэр хариуцсан ажилтан иргэн Б.***ээс 36 500 000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

***д өгсөн гэдэг. 36 төгрөгөөс 18 сая төгрөгийг ***т өгсөн,  *** 18 сая төгрөг авснаа хүлээн зөвшөөрч байна. Мөн Хаш контакт компанийн ***баярын үйлдлээс *** 9 сая төгрөгийг авч, ***т 9 сая төгрөг өгсөн, *** авснаа хүлээн зөвшөөрч байх тул түүний авсан мөнгийг ***ээр төлүүлэх, Стандарт инженеринг компанийн ***аас ***баяраар зуучлуулан 79 сая төгрөг авсан талаар маргаагүй. ***баяр нь ***аас 16 сая төгрөг авах ёстой байсан ба хохирлыг 79 сая төгрөг гэсэн нь буруу. Үүнээс 16 сая төгрөгийг хасах, хохирогч ***д 60 сая төгрөгийг *** шилжүүлсэн. Энэ мөнгийг *** шилжүүлээгүй тул ***ы төлбөрөөс 55 сая төгрөгийг хасуулна, хохирол төлбөр 330 сая төгрөгөөр зөрүүтэй тул маргаантай.  ***г залилсан үйлдэлд *** өөрөө оролцсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн байхад шалгаагүй орхигдуулсан тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж нэг мөр шийдэж өгнө үү гэж,

 

            өмгөөлөгч Энхтөвшин:

            Анун трейд компанийн ***т 1.5 сая төгрөгийн хохирлыг мөрдөгч ***аар дамжуулан өгсөн байдаг бөгөөд хавтаст хэрэгт баримт байхгүй байна.

            Иргэний нэхэмжлэгч *** иргэний шүүхийн шийдвэрээр 15 сая төгрөгийг төлсний дараа ***аас нэхэмжлэх ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн нотолбол зохих байдал нотлогдоогүй тул А.***д холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэж тус тус маргаж байна.

 

...Манайх Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 10-г-9а тоот хаягтай 265 м.кв газар дээрээ 2002 онд хувийн сууцны зориулалтаар 650 м.кв талбай бүхий 2 давхар объект барьсан юм. 2012 оны 9 дүгээр сараас эхлэн уг газраа объекттойгоо зарахаар зар мэдээ сонинд зар өгсөн. Зарын дагуу ***, Сайхнаа гэх хоёр эмэгтэй ирээд манай газар, объектыг үзээд *** гэгч эмэгтэй нь худалдаж авъя, зараа явуулахаа боль гэсэн. ***, Сайханаа хоёр хамт ирээд за зээл гарах тун дөхөж байна, зээл бүтээхэд банкны эдийн засагчид нь 30 сая төгрөгийн хахууль өгөх хэрэгтэй байна, тэгж байж 500 сая төгрөгийн зээл гаргах гээд байна, объектыг чинь барьцаанд тавьж 30 сая төгрөг авмаар байна гэсэн. Сайханаа надад за өнөөдөр объектыг манай найз ирж үзнэ, энэ хүн барьцаа авч мөнгө зээлүүлдэг хүн байгаа юм, энэ хүнийг ирэхээр объектоо үзүүлээд чи өөрийгөө миний хамаатны дүү гэж хэлээрэй, мөн бусад асуудлыг эгч мэднэ гэж хэлээрэй, тэгвэл зээл амархан бүтнэ гэж хэлсэн гэсэн хохирогч Д.***,

...Би энэ оны 01 дүгээр сард Эд хөрөнгө барьцаалж хүүтэй мөнгө зээлдүүлнэ гэж 1950-д зар өгсөн. Тэгсэн зарын дагуу өөрийгөө Сайхнаа гэж танилцуулсан авгай 330 сая төгрөгийн үнэтэй 3 давхар объект байна, хичнээн төгрөгийн зээл өгөх боломжтой вэ гэхээр нь 30 сая төгрөг 5 хувийн хүүтэй өгнө гэсэн чинь мөнгөө 40 сая төгрөг болгочих 6 хувийн хүүтэй авъя гэхээр нь би за уулзаад ярилцъя гэсэн гэрч Н.***ын  мэдүүлгээр ***д 30 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт оролцоогүй,

 

...2013 онд Батсүх гэж хүнээр дамжуулан ***, *** нартай танилцаж байсан юм. Тэгээд энэ хоёр хүн барилгын ажлын зөвшөөрлийг найдвартай авч өгдөг хүн байгаа юм гэж хэлж байсан. Тухайн үед ***, *** нар нь хоёулаа хамтдаа Хөвсгөл аймгийн Мөрөн суманд баригдах шүүхийн байгууллагын ажилчдын 32 айлын орон сууцны барилгын тендерийг авч өгье гэж хэлээд надад интернетээр зургийг нь харуулж байсан юм. Тэгээд манай байгууллагад энэ санал таалагдаад ***, *** нартай уулзаж харилцан тохиролцсон юм. Тухайн үед *** *** хоёр нь манай Сант Өндөр ХХК-ийн гэрчилгээний хуулбар авсан, өөр ямар нэгэн бичиг баримт шаардлагагүй, мөнгийг чинь цааш нь дамжуулаад танай компанийн нэр дээр барилгын ажил явуулах тендерийг авч өгнө гэж хэлсэн. Эхлээд ***, *** нар нь 24 сая төгрөгийг бэлнээр авсан, үлдсэн 6 сая төгрөгийг бэлнээр сүүлд нь авсан гэсэн хохирогч С.***,

...А.***, Э.*** нарын яриагаар бол Хөвсгөл аймгийн шүүхийн 32 айлын орон сууцны барилгын ажил нь гурван тэрбумын өртөгтэй гэсэн бөгөөд тендерийг нь авахад нийт өртгийн нэг хувь буюу 30 сая төгрөгийг өгчихвөл хөөцөлдөөд найдвартай тендерийг аваад өгөх бүрэн боломжтой гэж итгүүлсэн гэсэн гэрч С.Алтан-Очир нарын мэдүүлгээр  ***г залилаагүй, тендерийг нь аваад өгсөн,

***д 30 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт оролцоогүй гэсэн А.***ы мэдүүлэг үгүйсгэгдэж байна.

Худалдан авах ажиллагааны газрын 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/4116 тоот албан бичиг нь энэ хэрэгт хамааралтай биш бөгөөд хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй тул үнэлэх боломжгүй болно.

 

Улсын яллагч шүүгдэгч А.***ыг Б.***тэй бүлэглэн барилгын нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Т.***гаар зуучлуулж, “2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.***ээс 36 000 000 төгрөг залилсан гэж яллах дүгнэлт үйлдсэн тул ***ийг энэ хэргийг үйлдсэн гэж үзэж, түүнээс 18 000 000 төгрөг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Мөн шүүгдэгчийн “Сонгинохайрхан дүүргийн Орбитын уулзвараас толгойтын эцэс хүртэл 3.6 км авто замын барилгын ажил гүйцэтгэх тендер олж өгнө” гэж хуурч, хохирогч М.***гаас 3 удаагийн үйлдлээр 60 000 000 төгрөг Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Баянгол дүүргийн 18, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт тус тус авч, залилсан гэмт хэрэгт оролцоогүй гэсэн мэдүүлэг нь “..Толгойтын уулзвараас Орбитын эцэс хүртэлх 3.5 км замын гүйцэтгэх ажлыг олж өгнө, хамтарч ажиллана гэж *** гэдэг хүн надтай тохиролцсон. Ажлын урьдчилгаа 60 000 000 төгрөгийг 3 удаа тасалж, ***д өгсөн гэсэн хохирогч М.***н мэдүүлгээр няцаагдаж байна.

 

А.*** нь яллах дүгнэлтэд заасан зарим гэмт хэрэг үйлдээгүй,  оролцоогүй, мэдээгүй, бусдад учруулсан хохирлын хэмжээг зөвшөөрөхгүй гэж  мэдүүлж байгааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй гэж заасан эрхээ эдэлж байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.

Гэтэл шүүгдэгч нь бусдад учруулсан шууд хохирлоор биш ***аас  20 сая төгрөг, ***, *** нараас 30 сая төгрөг, ***аас 25 сая төгрөг, ***ээс 10 сая төгрөг, ***гээс 36 сая төгрөг, ***оос 30 сая төгрөг, ***оос 15 сая төгрөг, ***аас 79 сая төгрөг, Ж.***аас 10 сая төгрөг авсан гэж өөрийн авсан мөнгөөр хохирлыг тооцуулна гэснийг хүлээн авах үндэслэлгүй.  

 

Иймд А.*** нь

1. 2011 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар байрны 34 тоотод Б.Үүрийнтуяагаас эмнэлгийн тоног төхөөрөмжийг “зараад өгье” гэж хуурч, залилан авч, 14 000 000 төгрөгийн хохирол учруулсан нь:

хохирогч Б.Үүрийнтуяагийн ... Сайханаа 2011 оны 8 дугаар сарын 04-ний өдөр нэг эрэгтэй хүний хамт ирээд цусны аппаратыг авч явсан. Тухайн үед уг аппаратыг 18 сая төгрөгөөр чамд зарж өгье, 14 сая төгрөгийг нь чамд өгөөд 4 сая төгрөгийг нь би өөрөө авъя гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн,

иргэний нэхэмжлэгч Ц.***гийн ... би цагдаагийн байгууллагад хандаж байж ломбардаас хураалгасан эд зүйлээ бүрэн бүтэн авсан,  тэр ломбардад хэдэн төгрөгөөр тавьсан талаар мэдэх зүйлгүй,

 

2. 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.***гаар зуучлуулж, “зам, барилгын ажил авч өгнө” гэж хуурч, Р.***гаас 90 000 000 төгрөгийг залилсан нь:

хохирогч Р.***гийн ...Э.*** гэдэг хүнд замын ажлын шууд гэрээ хийхэд зарцуулагдах урьдчилгаа мөнгө болох 1 тэрбум 800 сая төгрөгийн 33-ийн уулзварын өргөтгөсөн ажлыг авч өгөхөөр тохиролцож, 0.2 % гэж тооцон 90 сая төгрөг бэлнээр өгснөөр ажлаа авах нь гэж бодсон чинь нөгөө ажил нь бүтэхээргүй болж Э.*** гэдэг хүнээс буцааж мөнгөө авч чадалгүй хохирсон,

гэрч Э.***гийн ...би Р.***гаас компанийнх нь бичиг баримтыг аваад ***д үзүүлэхэд болох юм байна гэж хэлсэн. Ингээд Р.***тай уулзаад танай компани болох юм байна гэж хэлсэн. *** энэ ажлыг авахын тулд эхний ээлжид 90 сая төгрөг өгчих, зуучлалын хөлсөнд 0.5 хувь буюу 45 сая төгрөгөө чи аваарай гэж хэлсэн. Тэгээд би Р.***г зуучилж байгаа болохоор зээлийн гэрээгээ би өөрөө хийе гэж бодоод Р.***гаас эхлээд 20 сая, 70 саяар хоёр хувааж аваад дараа нь нэгтгээд 90 сая төгрөг авсан гэсэн баримт дээр гарын үсэг зурсан. Р.***гаас эхлээд авсан 20 сая төгрөгийг бэлнээр А.***д өгсөн. Дараагийн 70 сая төгрөгийг А.***д бэлнээр өгөхөд, надад зуучлалын 45 сая төгрөгийг бэлнээр өгсөн,

 

3. 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт С.***гээс “Хөвсгөл аймгийн Мөрөн суманд шүүхийн 32 айлын орон сууцны барилгын ажил авч өгнө” гэж хуурч, 30 000 000 төгрөгийг залилсан нь:

 хохирогч С.***гийн ... эхлээд ***, *** нар нь 24 сая төгрөгийг бэлнээр авсан, үлдсэн 6 сая төгрөгийг бэлнээр сүүлд нь авсан. Эхлээд авсан 24 сая төгрөг дээрээ ***, *** нар нь өөрсдөө гараар баримт үйлдэж өгсөн,

гэрч С.Алтан-Очирын ...спорт заалны ажлыг авахад тусална гэхээр нь 2013 оны 7 дугаар сарын эхээр А.***д бэлнээр 13 сая төгрөгийг өгч зээлийн гэрээ байгуулсан.  А.***, Э.*** нарын яриагаар бол Хөвсгөл аймгийн шүүхийн 32 айлын орон сууцны барилгын ажил нь гурван тэрбумын өртөгтэй гэсэн бөгөөд тендерийг нь авахад нийт өртгийн нэг хувь буюу 30 сая төгрөгийг өгчихвөл хөөцөлдөхөд найдвартай, тендерийг аваад өгөх бүрэн боломжтой гэж итгүүлсэн,

 

4. 2013 оны 7 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Э.***гээс 45-95 УБЛ улсын дугаартай, “Тоёота аристо” маркийн автомашиныг 8 сая төгрөгөөр “худалдаж авна” гэж хуурч, 5 500 000 төгрөгийн хохирол учруулан залилсан нь:

 хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Энхтуяагийн ... манай төрсөн дүү Н.Эрдэнэбат “Тоёота аристо” маркийн автомашинаа 2013 оны 7 дугаар сард зарах гээд манай хүү Э.***д өгөөд, зараад өгөөрэй гээд явуулсан гэсэн. Тэгээд манай хүү тэр машиныг зарах гэж явж байгаад *** гэх эмэгтэйтэй уулзаад машиныг нь 6 саяар авахаар болоод 14 хоногийн дараа мөнгийг нь өгнө гэж хэлээд, машиныг авч яваад одоог хүртэл машин нь олдохгүй, мөнгөө ч өгөөгүй байгаа,

гэрч Э.***гийн ...А.*** намайг машин зарах гэж байгаа талаар сонсоод чи хэдээр зарах гэж байгаа юм гэхээр нь 6 сая төгрөгөөр зардаг юм уу гэж хэлсэн чинь би Хадгаламж зээлийн хоршооноос мөнгө авах гэж байгаа би наад машиныг чинь 8 сая төгрөгөөр авъя, чамд 2 сая төгрөгийн ашиг гарна гэхээр нь Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд машинаа өөрөө жолоодон аваачиж өгсөн,

 

5. 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 15 хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, Б.***гаар зуучлуулж Ц.***ээс 30 000 000 төгрөгийг залилсан нь:

 хохирогч Ц.***ийн ...*** над руу утсаар яриад 1 сарын хугацаатай боломжийн хүүтэй 30 сая төгрөг зээлээч гэхээр нь би нөхрийн найз *** руу яриад мөнгө зээлэхээр болоод 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр ***тай зээлийн гэрээг би өөрөө хийгээд 30 сая төгрөгийг ***гийн дансанд шилжүүлсэн. Тэгээд би мөнгөө нэхсээр байгаад 2015 оны 01 сарын сүүлээр *** 15 сая төгрөгөө ирж ав гэхээр нь би өвдсөн байсан болохоор нөхөр Батмөнхийг явуулаад 15 сая төгрөгийг авхуулсан. Тэгээд манай нөхөрт мөнгөө өгөхдөө *** 15 сая төгрөгийг би өгнө, үлдсэн 15 сая төгрөгийг манай эгч Сайханаа өгнө гээд Сайханаа гэх эмэгтэй манай нөхөртэй утсаар ярьсан байсан,

иргэний нэхэмжлэгч Б.***гийн ...*** гэдэг энэ хүн Хангарьд ордонд хөрөнгө оруулалтын газарт дарга хийдэг гэж байсан. *** ***тай зээлийн гэрээ буюу мөнгө өгсөн талаараа гэрээ хийх гэсэн чинь *** эгч хөдөө явж байна гээд намайг гэрээ хийчих гэхээр нь би ***тэй 30 сая төгрөгийн зээлийн гэрээ хийгээд, компанийн материалаа өгсөн. Тэгээд 2014 оны 5 дугаар сарын 22-нд Хас банкаар мөнгө над руу шилжиж орсон. Тэгээд өөрийнхөө данснаас 30 сая төгрөг бэлнээр аваад ***д Билэг их дэлгүүрийн гоо сайхны салонд хумсаа янзлуулж байхад нь компанийн материал болон 30 сая төгрөгийг бэлнээр өгсөн,

 

6. “Бүгд Найрамдах ***ос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Д.***аас 1 530 000 төгрөгийг,

2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Д.***ээс 1 560 000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан нь:

 хохирогч Д.***ын ... 2018 оны 02 дугаар сарын 10-ны үеэр надтай хамт нэг салонд ажилладаг байсан Дүгэрсүрэн гэх манай найз Улаанбаатар хотоос ирсэн. Тэгээд над руу залгаад ***ос улс руу 3 000 000 төгрөгөөр найдвартай гаргаж өгнө гэсэн хүн байна. Чи ***ос руу явах уу гэхээр нь би судалж  байгаад зөвшөөрөөд, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Жалцавын *** гэх хүний данс руу 1 530 000 төгрөгийг шилжүүлсэн. Дүгэрсүрэнгийн таньдаг Сайхнаа, *** гэх хүмүүс намайг залилсан юм байна лээ,

 

хохирогч Д.***ийн ...Жалцавын *** гэх хүний данс руу 1 560 000 төгрөгийг Хаан банкаар шилжүүлсэн. Сайхнаа гэх хүн утсаар ярьж өгсөн,

 

7. 2015 оны 3 дугаар сард Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.***оор зуучлуулж, “барилгын ажил авч өгнө” гэж хуурч, С.***аас 4 000 000 төгрөгийг залилсан нь:

 хохирогч С.***ын ...2015 оны 3 сарын 10-ны үеэр ахин над руу яриад өрхийн эмнэлгийн нураалтын ажил байна чамд мөнгө байна уу гэхээр нь би итгээд Дарханд байдаг ахаасаа 3 сая төгрөг зээлээд, хадам аав ээж хоёроосоо 1 сая төгрөг аваад ***т өгсөн,

гэрч Ж.***ын ...мөнгө төгрөгөө ***, ***а, *** нар өөрсдөө өгсөн. Би эдгээр хүмүүсийг зуучилж өгсөн гэж ашиг хонжоо авсан зүйл байхгүй,

 

8. 2015 оны 3 дугаар сарын 14-ний өдөр “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, Н.***гаар зуучлуулж, Б.***ээс 2 500 000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан нь:

 хохирогч Б.***ийн ...*** ярихдаа ***ыг “барилга нураалтын ажил олгогч, жинхэнэ хүн нь” гэж хэлдэг. *** нь ***гийн талаар юм яриагүй. Миний ойлгосноор ***г ***ы нэг ажилчин, зуучлагч нь юм байна гэж ойлгосон. ***ыг ажил олгодог яамны хүн гэж бодсон. Би ***гийн ярьсан зүйлд итгээд ашиг олох нь гээд мөнгөө өгсөн,

 

9. 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, Б.***өөр зээлийн гэрээ хийлгэж, Ж.***аас 25 000 000 төгрөгийг залилсан нь:

 хохирогч Ж.***ын ...2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр миний танил *** барилгын ажлын бэлтгэл хангаж хамтран ажиллая гэсэн найдвартай хүмүүс бэлэн байна гэхээр нь тэдний төлөөлөгч гэх иргэн ***т 25 сая төгрөгийг бэлнээр өгсөн,

гэрч Б.***ийн ...би *** эгчийн дуудсан Сүхбаатар дүүргийн хажуугийн пабад очиход ***, *** гээд настай хүн, бас нэг танихгүй хүн байсан. Хамт нотариат ороод 25 000 000 төгрөгийн зээлийн гэрээг *** гэж хүнтэй хийгээд, би гарын үсэг зураад гарч ирсэн. Нөгөө хүн *** ярьсан шүү гээд хэлээд байсан,

 

10. 2015 оны 7 дугаар сарын 06-аас 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Н.***, Г.***э нараар зуучлуулж, Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрээс  “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Э.***аас 47 000 000 төгрөгийг Н.***гаар авахуулж залилсан нь:

 хохирогч Э.***ын ...*** би хуучин барилгын ажил нураах ажил гаргаж өгч байгаа чи ажил авах уу гээд надад ажлын актыг харуулж “хэрэв ажил авна гэвэл тендерийн барьцаа гэж  47 сая төгрөг байршуул, тэгвэл энэ 2 барилгын ажлыг би авч өгнө гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд өөрийн “Гүрт цамхаг” компанийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн хуулбар, шүүхийн шийдвэр, татвараас өргүй гэсэн бичиг, компанийн танилцуулга зэргийг гаргаад 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр бүрдүүлсэн материалаа өгч, уг өдрөө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны Хаан банкнаас бэлнээр 20 сая төгрөгийг ***гийн 5017109107 дугаарын данс руу шилжүүлээд, дараа нь 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 10 дугаар хорооллын Хүлгийн хаан банкны салбараас ***гийн данс руу бэлнээр 5 сая төгрөгийг шилжүүлж, 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Сансарын Баянцээлийн хажуугийн Хаан банкнаас 7 сая төгрөгийг ***гийн данс руу, 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Таван шарын Номин агуулахын хажуугийн Хаан банкны дэргэд ***тай уулзаад 15 сая төгрөгийг бэлнээр өгсөн. Ингээд нийтдээ 47 сая төгрөгийг *** гэгчид өгсөн. *** надад төмөр замын 73 дугаар сургууль, төмөр замын 20 дугаар байрыг нураах ажлын акт үзүүлж байсан. *** болохоор Гэрлээг /***/ тендерийн ажлыг гаргаж өгдөг хүн гэж яриулдаг байсан,

 

11. 2015 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Д.***, Н.*** нараар зуучлуулж, “барилга нураалтын ажил авч өгнө” гэж Г.***аас 10 000 000 төгрөгийг залилсан нь:

 хохирогч Г.***ийн ...2015 оны 7 сарын сүүлээр 8 сарын эхээр.., *** гэх эмэгтэй барилгын тендер авах компанийн бичиг баримтаа аваад ир гэхээр нь би өөрийн компаниас шаардлагатай гэсэн баримт бичгийг аваад ***тай Ард кино театрын хажууд уулзаад бичиг баримтаа өгтөл мөнгөө хийгээрэй гээд дансны дугаар өгсөн. Тэгэхээр нь би тэр данс руу тэр өдрөө 5 сая төгрөг шилжүүлээд, 1 хоногийн дараа 10 сая төгрөг шилжүүлсэн,

 

12. 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр “барилга угсралтын ажил авч өгнө” гэж хуурч, Г.***ээр зуучлуулан Б.***аас 40 000 000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан залилсан нь:

 хохирогч Б.***ын ... 2015 оны 8 дугаар сарын 10-ны үеэр санагдаж байна. Манай найзын ээж надад барилга барих ажил байна гэж хэлсэн. Тэгээд надтай ***э, Гэрэлт-Од гэх 2 хүнийг уулзуулсан. Тэгтэл уг хүмүүс нь Эрдэнэтэд эмнэлгийн барилгын засвар, өргөтгөлийн ажил байна. 40 сая төгрөг өгөх хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд зээлийн гэрээ байгуулж мөнгөө өгсөн,

иргэний хариуцагч Г.***ийн ...хохирогч Б.***ын хувьд гэвэл тухайн үед миний нэг танилаар дамжиж танилцаад ***ад Эрдэнэт хотод эмнэлгийн барилга барих ажил аваад өгье найдвартай хүн байгаа гээд ***гийн ярьсан зүйлийг хэлээд, тохироод 40 сая төгрөгийг зээлийн гэрээ хийж аваад, 10 сая төгрөгийг Япон руу хүүхдийнхээ эмчилгээнд өгнө гэж ***ад хэлсэн байсан. Би зуучлалын хөлсөнд авсан 12 500 000 төгрөгөө одоогоор төлөөгүй байгаа,

 

13. 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, Г.***э, Н.*** нараар зуучлуулж, иргэн А.***аас 7 000 000 төгрөгийг залилсан нь:

 хохирогч А.***ын ...барилга нураалтын ажил гаргадаг хүн байна, урьдчилгаа мөнгө өгөөд ажлаа авдаг юм байна” гэж хэлэхээр нь тэр хүнтэй чинь уулзъя гэж хэлээд ***э гэх хүнтэй уулзахад “миний таньдаг Гэрэлмаа гэх хүүхэн худалдан авах ажиллагааны газарт ажилладаг, миний сайн таньдаг дүү хүүхэн, таны ажлыг найдвартай гаргаж өгөх хүн байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд би 2015 оны 8 сарын 15-ны өдөр ***эд бэлнээр 7 сая төгрөгийг Ард кинотеатрын хажууд өгөөд, итгээд ямар нэгэн баримт хийж аваагүй, хуучин барилга нураалтын ажил авна гэж хэлээд өгсөн. Нөгөө Гэрэлмаа гэх хүүхэн нь *** нэртэй гэх одоо энэ шалгагдаж байгаа хүүхэн байсан,

гэрч Н.***гийн ...А.*** барилгын өргөтгөлийн ажил авна гээд Г.***э зуучлаад, ***э өөрөө зээлийн гэрээ хийгээд надад 5 сая төгрөгийг бэлнээр авчирч өгсөн. ***э зуучлалын хөлсөндөө 2 сая төгрөг авсан байсан. Тэгээд би ***ы шилжүүл гэсэн Үүрийнтуяа гэх хүний данс руу 5 сая төгрөгийг шилжүүлсэн,

 

14. 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Д.***, Н.*** нараар зуучлуулж Т.***ээс 15 000 000 төгрөгийг залилсан нь:

хохирогч Т.***ийн ...Оюунаа гэх эмэгтэй материалаа өгөхгүй бол би өөрийнхөө компанийн материалыг өглөө гэхээр нь би өрсчих санаатай ***ыг машиндаа суулгаад Андуудын хажуугийн Хаан банкин дээр ирж, Хаан банкнаас 15 сая төгрөг аваад ямар материал бүрдүүлэх юм гэж асуутал *** нэг хүнтэй утсаар яриад манай төрлийн дүү материал бүрдүүлэх гэж байна, ямар, ямар материал бүрдүүлэх үү гэж асуугаад надад техникүүдийнхээ гэрчилгээ, зургууд, барилгын инженер, хөдөлмөр хамгааллын инженер, ерөнхий инженерүүдийн дипломын хуулбар, ажлын тодорхойлолт, компанийн санхүүгийн тайлан, өмнө нь барилга барьж байсан барилгын тайлан, зургууд хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би яг л шаардлагатай зүйл нэхэж байна гэж итгээд бэлнээр 15 сая төгрөг ***ад өгсөн,

 

15. З.***, Н.*** нартай бүлэглэн 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн О.***аас “Хас банкнаас зээл авч, орон сууц худалдаж авах гэж байгаа, дансандаа урьдчилгаа төлбөр байршуулах хэрэгтэй байна” гэж хуурч, зээлийн гэрээгээр халхавчлан, зээлэх нэрийдлээр Н.***гийн "Хас банк"-ны дансанд 45 000 000 төгрөгийг байршуулан, улмаар хуурамч иргэний үнэмлэхээр данснаас гарган авч залилсан нь:

 хохирогч О.***ын ...45 сая төгрөгийг дансандаа байршуулахдаа *** “Хамтран эзэмшигчээр орвол зээл бүтэхээ больчихно” гэдэг шалтгаанаар дансаа хамтран эзэмшигчээр бүртгүүлээгүй байсан. Уг мөнгө нь миний өөрийн эзэмшлийн мөнгө юм. 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Н.*** данснаасаа 45 сая төгрөгийг зарлагадаж авахдаа хуурамч иргэний үнэмлэхээ ашигласан байсан, энэ үйлдэлд ***, *** гэх хүмүүс ямар оролцоотой оролцсон талаар мэдэх зүйл байхгүй. *** гэдэг хүн л хуурамч бичиг баримтаар мөнгө авсан байсан,

гэрч Т.Билгүүний ...Н.***, О.*** ах хоорондоо зээлийн гэрээг гэрчлүүлж, Хас банкны Ард салбар дээр ***гийн хадгаламжийн 500737765 тоот дансанд бэлнээр 45 сая төгрөгийн орлогын гүйлгээг би өөрийн биеэр хийсэн. *** данснаасаа 45 сая төгрөг авчихна гэж үнэндээ бодоогүй, хардаагүй.  Сайхнаа, ***, *** гурав ирж уулзаад бүгд объект худалдаж авах тухай баталгаа үзүүлээд банкнаас зээл гаргах шаардлагатай байна гэсэн хүсэлтийн дагуу Хас банкинд 45 сая төгрөг байршуулаад урьдчилгаа хүү болох 2 250 000 төгрөг бэлнээр өгөхдөө 2 залуутай ирж өгсөн,

 

...Шинжилгээнд ирүүлсэн ЦР 74122460 регистрийн дугаартай Нэргүй овогтой ***гийн нэр дээрх УБ0201388 дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэх гэх зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн дээрх иргэний үнэмлэх гэх зүйл нь хуурамч байна. Уг иргэний үнэмлэх гэх зүйлийн будагч бодист хуулбарлан олшруулах төхөөрөмж ашиглан хэвлэсэн шинж тэмдэг илэрч байхаас гадна Монгол Улсын иргэний үнэмлэхэд байдаг нууцлалын элементүүд илрэхгүй байна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2984 тоот дүгнэлт,

 

16. З.***той бүлэглэн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн  2 дугаар хороонд Д.***н Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 10-г-9а тоот хаягтай 265 м.кв газар, хувийн сууцны зориулалттай 650 м.кв талбай бүхий 2 давхар үл хөдлөх хөрөнгийг 40 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд шилжүүлэн, 30 000 000 төгрөгийг зээлэх нэрийдлээр хуурч залилсан нь:

 хохирогч Д.***н ...Зарын дагуу ***, Сайхнаа гэх хоёр эмэгтэй ирээд манай газар, объектыг үзээд *** гэгч эмэгтэй нь худалдаж авъя, зараа явуулахаа боль гэсэн. ***, Сайханаа хоёр хамт ирээд за зээл гарах тун дөхөж байна, зээл бүтээхэд банкны эдийн засагчид нь 30 сая төгрөгийн хахууль өгөх хэрэгтэй байна. Тэгж байж 500 сая төгрөгийн зээл гаргах гээд байна, объектыг чинь барьцаанд тавьж 30 сая төгрөг авмаар байна гэсэн. Сайханаа надад за өнөөдөр объектыг манай найз ирж үзнэ, энэ хүн барьцаа авч мөнгө зээлүүлдэг хүн байгаа юм, энэ хүнийг ирэхээр объектоо үзүүлээд чи өөрийгөө миний хамаатны дүү гэж хэлээрэй, мөн бусад асуудлыг эгч мэднэ гэж хэлээрэй, тэгвэл зээл амархан бүтнэ гэж хэлсэн. Тэгээд би объект дээрээ байж байхад *** гэж хүн ирсэн. 30 сая төгрөгийг бол ***, Сайханаа нар миний гар дээр ч тавиулаагүй нотариатын газар дээр ***аас авчихаж байгаа юм. Тэгээд 2013 оны 02 сард цагаан сарын дараа надад мөнгө зээлсэн *** над руу утсаар яриад энэ *** чинь луйвар хийж байгаа хүн юм биш үү, намайг луйвардсан байна, чиний мөнгө төгрөг юу болж байна, чи ***гоос мөнгөө олж авч чадсан уу гэхээр нь би ***той холбогдож чадахгүй байгаагаа хэлээд ***тай маргааш нь уулзалдахаар болсон. Дараа нь би ***тай уулзахад ***, Сайханаа бол манай эгч биш, таны найз гэсэн ш дээ гэсэн чинь *** “чамайг чинь тэр 2 манай дүү гэж танилцуулсан шүү дээ надтай найз биш, зарын дагуу ирж уулзсан хүмүүс гэсэн. ***аас зээлсэн 40 сая төгрөг сарын 2.4 хувийн хүүтэй байсан тул би *** миний мөнгийг өгөхгүй нь тодорхой болонгуут өөрөө хөөцөлдөж байгаад Эрэл банкнаас 50 сая төгрөгийн зээл аваад ***т 40 сая төгрөгийг нэг сарын хүү, мөн алдангийн мөнгөтэй нь өгсөн,

гэрч Н.***ын ...банк бус санхүүгийн байгууллага дээр ***, Сайханаа, *** нарын хамт очоод ***д 10 сая төгрөг өгч зээлийг нь хаалгаад объектын бичиг баримтыг нь аваад тээврийн товчооны баруун талд Баянгол дүүргийн 2-р хорооны нутагт байрлах нотариатын газарт очиж ***д 40 сая төгрөг зээлүүлсэн гэрээ хийж батлуулаад үлдэгдэл 30 сая төгрөгийг Сайхнаа, *** нарт тоолуулж өгсөн. *** л харин ***, Сайхнаа нараас болж хохироод байна,

 

17. З.***, Б.***дорж нартай бүлэглэн 2013 оны 4 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Урт цагааны урд Д.***д “цагдаа дээр хураагдсан үнэт эдлэлүүдийг чинь авч өгье” гэж хуурч, бэлнээр 10 000 000 төгрөгийг залилсан нь:

 хохирогч Д.***гийн ...***доржтой хамт ирсэн эмэгтэй *** надтай уулзаж мөнгө авахдаа “чи хүнд хэцүү хэрэгт орсон байна, чи ингээд яваад байвал шоронд орж ял авна, би чиний хэргийг сайн судлаад ирлээ, манай танил найз эгч Сайханаа гэж эмэгтэй уг асуудлыг чинь зохицуулж өгнө, Сайханаа эгч бид хоёр урд нь ийм асуудлыг зохицуулж байсан” гэхээр нь та хоёр тэгээд миний асуудлыг яаж зохицуулах юм бэ гэж асуухад Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн дэд дарга *** гэж хүн манай 10 жилийн ангийн хүүхэд юмаа, чиний хэргийг 3 хоногийн дотор нам зохицуулна гэж хэлэхээр нь итгээд 10 сая төгрөг өгсөн,

 

18. Б.***, Ц.*** нартай бүлэглэн 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилгын ажил авч өгнө” гэж хуурч, Л.***аар зуучлуулж, Д.***ээс 20 000 000 төгрөгийг залилсан нь:

 хохирогч Д.***ийн ...Ачлал дэлгүүрийн урд очиход *** гэх эгч байсан бөгөөд миний машинд орж ирээд надад өөрийгөө худалдан авах ажиллагааны газар ажилладаг гэж танилцуулж байсан ба *** энэ нөгөө цэцэрлэгийн ажил сонирхож байгаа залуу чинь мөн үү гэхэд Пагма эгч тийм ээ миний хуурай дүү байгаа юм гэж намайг танилцуулсан. Тэгээд би тэр гуравт 20 сая төгрөг өгсөн бөгөөд 10 саяыг *** эгч авсан. Пагма, Оюунаа нар мөн 10 сая төгрөг 1 сарын хугацаатай зээлж авлаа гээд хоёулаа гарын үсгээ зурж надад өгсөн,

 

19. Б.***, Ц.*** нартай бүлэглэн 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт  “Үндэсний төв номын сангийн барилгын ажил авч өгнө” гэж  хуурч, Л.***аар зуучлуулж, С.***гаас 210 000 000 төгрөгийг залилсан нь:

 хохирогч С.***гийн...2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр би 120 сая төгрөг бэлнээр аваад Баянгол дүүргийн нутагт байрлах ТБД андуудын замын хойд талд байрлах автобусны буудлын зүүн талын Мир мебель нэртэй дэлгүүрийн үүдэнд, гадаа гудамжинд зогсож байгаад ***т банкны хар өнгийн гялгар ууттай нь өгөөд, Төв аймгийн Хөгжимт драмын театрын ажлыг давхар аваад өгөх боломж байна, тиймээс урьдчилгаа 90 сая төгрөг өгөөрэй, номын сангийн ажил одоо бараг болж байгаа шүү гэж шавдуулаад байхаар нь 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдөр үдээс хойш 15-16 цагийн үед байх, анхны мөнгө өгсөн газар болох Баянгол дүүргийн ТБД андуудын зүүн талд ***, *** 2 ирэхэд нь мөнгөө өгсөн. 210 000 000 төгрөг өгөөд 80 000 000 төгрөг буцааж авсан, одоо үлдэгдэл 130 000 000 төгрөг авах ёстой,

 

20. Б.***тэй бүлэглэн 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилгын зураг төсөл боловсруулах ажил олж өгнө” гэж хуурч, Л.***аар зуучлуулж, А.***оос 10 000 000 төгрөгийг залилсан нь:

 хохирогч А.***ын ... Пагма гэдэг эмэгтэй 2014 оны 6 дугаар сарын эхээр манай оффис болох Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Одкон холдинг 308 тоот өрөөнд өөрийн найз *** гэх эмэгтэйг дагуулж ирээд манай найз танил тал ихтэй, барилгын ажил зуучилж олж өгнө, урьдчилгаа 10 сая төгрөг өг гээд 10 гаруй хоног ирж очин уулзаж ярилцаж явсан. Тэгээд 2014.06.17-ны өдөр тэр хоёр манай ажил дээр ирээд би мөнгөө бэлдчихсэн байсан учир ажлынхаа 308 тоот өрөөнд 10 сая төгрөгийг бэлнээр өгсөн, одоог хүртэл ажил бүтээж өгсөн зүйлгүй,

 

21. Б.***, Б.*** нартай бүлэглэн 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилгын нураалтын хоёр тендерийн ажил авч өгнө, урьдчилгаа 10 хувийг нь урьдчилж өгнө” гэж хуурч, Т.***гаар зуучлуулж, Ш.***, Ц.*** нараас 59 350 000 төгрөгийг залилсан нь:

 хохирогч Ш.***гийн ...2 нураалтын ажил нийлээд 600 орчим сая төгрөг болсон ба тэрний 10 хувь нь 59 350 000 төгрөгийг өгсөн. Энэ мөнгөний 29 500 000 төгрөгийг би, үлдсэн 29 500 000 төгрөгийг *** гаргасан юм. Ингээд барилгачдын талбайн өнцөг дээр байдаг нотариат ороод зээлийн гэрээ хийж батлуулаад мөнгөө шууд тэр дороо бэлнээр ***т өгсөн,

хохирогч Ц.***ын ...*** нь тэгвэл шууд зээлийн гэрээ хийе баталгаатай учраас зээлийн гэрээнд ***, *** бид гурав зээлдэгч тал болоод оръё гэж хэлэхээр нь өө тэгвэл бүр сайн гээд нотариат ороод зээлийн гэрээ хийгээд мөнгөө ***т өгсөн. 29 375 000 төгрөг нэхэмжилж байна,

 

22. Б.***, Б.*** нартай бүлэглэн 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилгын нураалтын 2 тендерийн ажил авч өгнө” гэж хуурч, Э.***аас 33 000 000 төгрөгийг залилсан нь:

 хохирогч Э.***ын ...Б.*** “хүнтэй ажил ярьсан, мөнгө төгрөг өгөх ёстой, чи 50-60 сая төгрөг өг” гэж хэлсэн. Тэгээд надад тендерийн ажлын жагсаалт үзүүлж байсан. Би өөрт байсан 28 сая төгрөгийг бэлнээр 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Б.***тэй зээлийн гэрээ байгуулан өгсөн. Дараа нь Б.***т 5 сая төгрөг бэлнээр өгсөн.  Б.*** надад барилга нураалтын ажил олж өгөөгүй, надаас авсан мөнгө төгрөгөө өгөөгүй. ***ээс мөнгөө авъя гэхээр ***, *** нарт өгсөн гэдэг,

 

23. Б.***тэй бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Т.***, Б.*** нараар зуучлуулж Г.***, Н.*** нараас 30 000 000 төгрөгийг залилсан нь:

 хохирогч Г.***гийн ...*** нь нураах барилгын жагсаалт болон үнэлгээг надад үзүүлээд “эдгээр ажлууд байна, энэ барилгуудаас сонгочих” гэхээр нь би Баянзүрх дүүрэгт байх 300 000 000 төгрөгийн өртөгтэй сургууль, цэцэрлэгийн барилгын нураах ажлыг сонгоод тарсан. Тэгээд тэр орой *** нь над руу утсаар “нөгөө ажил чинь маргааш гэхэд гарахаар боллоо, бид нар ажил олж өгсний урьдчилгаа 10 хувийг өг” гэхээр маргааш нь ***, *** нартай Улсын бүртгэлийн хойд талын нотариатад би ***той хамт очоод зээлийн гэрээ хийж, бэлнээр 30 000 000 төгрөгийг өгсөн. Би ажил авахын тулд өөрөөсөө 10 сая төгрөг, манай найз *** 20 сая төгрөгийг тус тус гаргаж, нийт 30 сая төгрөг бүрдүүлэн бэлнээр өгсөн,

хохирогч Н.***ын ... Ажил юу болж байгаа талаар нь асуухаар  одоо гарна гээд 2 жил гаран болсон. Мөнгөө нэхэхээр ***, *** нар нь цаашаагаа *** гэдэг хүнд өгсөн гэдэг. *** нь газар өгье, дараа нь төмөр өгье гэж хэлж байсан боловч өгөөгүй,

 

24. Б.***, Б.*** нартай бүлэглэн  2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Д.***ээр зуучлуулж, М.***аас 30 000 000 төгрөгийг залилсан нь:

 хохирогч М.***ы ...2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр *** гэх хүн намайг 30 сая төгрөг зээлүүлчихвэл барилгын ажил гарч байгаа, тэр ажлаас би чамд нэг ажил олж өгье гэж хэлсэн. Тэр мөнгийг сарын хугацаатай зээлнэ, зээлэхдээ сарын 7 хувийн хүүтэй зээлнэ гэж хэлсэн. Барилга нураалтын ажил нь шийдэгдчихсэн, улсаас мөнгө санхүү нь батлагдчихсан хамгийн цаад талын хугацаа нь сарын дараа барилга нураалтын ажил нь эхэлнэ гэж хэлж байсан. Тэгэхээр нь би тэр эмэгтэйд итгээд 30 сая төгрөгийг бэлнээр өгсөн,

Надад учирсан 30 000 000 төгрөгийн хохирлоос А.*** 9 000 000 төгрөгт бодож Сонгинохайрхан дүүргийн нутаг, Эмээлтийн наад талд 0.7 га газар өгсөн. Одоо А.***тай хохирлын талаар дахин ярих зүйл байхгүй. Д.***, Б.***, Б.*** нараас 21 000 000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байгаа,

 

25. Б.***тэй бүлэглэн 2014 оны 8 сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, Т.***агаас 16 000 000 төгрөгийг залилсан нь:

 хохирогч Т.***агийн ...манай ангийн найз Загдбазарын ээж ***тэй 2015 оны 5 сард тааралдахад “эгч нь одоо ажилгүй байгаа, тэтгэвэртээ гарсан, манай шавь нар нийслэлийн худалдан авах ажиллагааны газар ажиллаж байгаа. Барилгын тендерийн ажил авахаар бол хэлээрэй, асуудалгүй ажил гаргаж өгнө” гэж ярьсан. Тэгээд сургууль барих тендерийн ажил авахаар болоод намайг урьдчилгаа 16 000 000 төгрөг өгчих, би гаргаад өгнө гэхээр нь би 16 сая төгрөгөө өгөөд зээлийн гэрээ хийж авсан,

 

26. Б.***тэй бүлэглэн “барилгын нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Т.***гаар зуучлуулж, 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.***гээс 60 000 000 төгрөгийг залилсан нь:

 хохирогч Ц.***гийн ...*** ийм сургууль цэцэрлэгийн барилга нураалтын ажил байна, ямар ч тендер сонгон шалгаруулалт байхгүйгээр дараагийн нэгдэх өдөр гэхэд ажил эхлэхээр байна. Нэг ажлын өртөг нь 30 сая төгрөг юм байна, 2 ажлыг авбал 60 сая төгрөг болно, өнөөдөр 17 цагийн дотор мөнгийг нь өгөх юм бол нэг дэх өдөр гэхэд хариу өгнө гэж хэлсэн. Тэгээд би.., 50 дугаар дэлгүүрийн хажуу талын нотариатын газарт 60 сая төгрөгийг хуурай дүү болох Жаргалсайханы хамт ***д тоолж өгөөд, авсан гэх зээлийн гэрээ хийлгээд гарсан. Тэгээд утсаар яриад хүлээгээд байдаг, утсаар ярихаар *** хэлэхдээ ***, *** гэж 2 эмэгтэйтэй ярь, таны мөнгийг тийш нь өгсөн байгаа, өнөөдөр маргаашгүй ажил эхлэх гээд байна, хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдэх гээд байна. Амралт эхлээд төрийн ажил удаашраад байгаа учир биднээс шалтгаалаагүй гээд 45 хоног хүлээсэн юм. Тэгээд сүүлдээ арга барагдаад залилан мэхлээд байгаа юм байна гэж мэдсэн,

 

27. Б.***, Б.*** нартай бүлэглэн “барилгын нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Т.***гаар зуучлуулж, 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.***аас 30 000 000 төгрөгийг залилсан нь:

 хохирогч Б.***ын ...барилгын нураалтын ажил хийх компани байна уу, барилгын нураалтын ажил хийлгэх ажлууд гарч байна, хэрэв компани байвал материалаа бүрдүүлээд урьдчилгаа мөнгөтэйгөө аваад ирвэл болох гээд байна гэсэн. ***, ***, миний бие *** нар нь хамтдаа Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны 68 дугаар байрны нотариат дээр очиж зээлийн гэрээ байгуулж 30 сая төгрөг болон материалуудаа өгч авалцсан. Машин дотроо 30 сая төгрөг ***д тоолж өгсөн,

 

28. Б.***, Б.*** нартай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 хорооны нутагт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, А.***гаар зуучлуулж, А.***оос 40 000 000  төгрөгийг залилсан нь:

 хохирогч А.***ын ...2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 11-р хороололд уулзахаар болоод 40 сая төгрөгийг аваачиж өгсөн. Тэр үед ***тай *** гэдэг эмэгтэй явж байсан. Тэгээд цахилгаан түгээх төвийн ойролцоо нэг нотариатаар орж 40 сая төгрөгөө өгөөд зээлийн гэрээ хийгээд мөнгөө бэлнээр нь өгсөн юм.  Түүнээс хойш худлаа ярьж явсаар байгаад өдийг хүрч байна,

 

29. Б.***, Б.*** нартай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутагт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, А.***гаар зуучлуулж, Д.***гаас 30 000 000  төгрөгийг залилсан нь:

 хохирогч Д.***гийн ...Энхтуяад итгээд Чингэлтэй дүүргийн 14-р хорооны сургууль, цэцэрлэгийн барилга барих угсралтын ажлын тендер авах зорилгоор 30 сая төгрөгийг 2014 оны 8 сарын 03 билүү 04-ний өдөр ***н өгсөн данс руу шилжүүлээд нотариат ороод 30 сая төгрөгийн, 3 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан. *** миний цаад талын хүн найдвартай гээд байсан бөгөөд том хүн болохоор гадуур хүмүүстэй уулзаж болохгүй гэж хэлээд байсан. Тэгээд би 45 хоног болоод ажил гарахгүй болохоор нь мөнгөө ***гаас нэхэхээр цаашаа хүмүүст өгсөн гэж хэлээд байсан. Тэгээд мөнгөө ***гаас нэхээд явж байхад *** гэх авгай ирж, уулзахад миний захиалсан ажил гарахаа больсон, нураалтын ажил гарна түүнийг ав гэх зэргээр хугацаа хожиж байсан,

 

30. Б.***тэй бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, А.***, Т.*** нараар зуучлуулан, Ц.***оос 30 000 000 төгрөгийг залилсан нь:

 хохирогч Ц.***ийн ...*** чиний ажил бэлэн байгаа, би хүнтэй яръя гэж хэлээд *** гэдэг хүнтэй ярьсан юм. Утсаар ярьсан чинь *** нөгөө ажлыг чинь хүн авчихсан, одоо 300 сая төгрөгийн ажил байна, чи энэ ажлын баталгаанд 30 сая төгрөг авчих, тэгээд надад 30 сая төгрөг өгчих гэж хэлэхээр нь би мөнгөө бүрдүүлээд үдээс хойш өгье гэж хэлээд 16 цагт ***, *** хоёртой дахиж уулзаад, зээлийн гэрээ байгуулсан юм. Ингээд 2 цагийн дараа *** гэх 50 гаран настай эгч ирэхээр нь уулзтал ажлыг чинь энэ 7 хоногт бүтээгээд гаргаад өгнө гэж хэлээд мөнгө аваад үлдсэн,

 

31. Б.***тэй бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “тендерийн ажил авч өгнө” гэж хуурч, Ч.***, А.*** нараар зуучлуулж, Ё.***оос 60 000 000 төгрөгийг залилсан нь:

 хохирогч Ё.***ийн ... “Ворлд глобал” ХХК-ийн захирлаар *** ажилладаг гэдгийг нь мэднэ..., *** хэлэхдээ Нийслэлээс гарч байгаа барилгын ажлыг авч өгнө, ажил бүтээж өгнө, өнөө маргаашгүй ажил гарах гээд байна, ажлын урьдчилгаа болгож 60 сая төгрөг хэрэгтэй байна, тэгвэл хурдан ажил чинь бүтэх болно гэж хэлсэн..., Ингээд 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр надаас бэлнээр мөнгөө гаргуулан аваад явсан.., Цагдаа дээр ирснээс хойш нэг удаа 10 сая төгрөг өгсөн. 50 сая төгрөгөө гаргуулан авах хүсэлтэй байна,

 

32.Б.***тэй бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажлыг авч өгнө” гэж хуурч, Ч.***гээр зуучлуулж, Д.***баяраас 30 000 000 төгрөгийг залилсан нь:

 хохирогч Д.***баярын ... Ч.*** гэж хүн байсан. Тэгээд уулзахад өөрийгөө барилгын ажил авах хүмүүсийг аваад “нийслэлийн засаг дарга, яаманд ажилладаг хүмүүс нь манай ах дүү нар байдаг. Тэгээд би энэ ажлыг гаргаж байгаа” гэж хэлээд гүйцэтгэлийн баталгаа 30 сая төгрөг байршуулах чадвартай, тоног төхөөрөмжтэй тусгай зөвшөөрөлтэй тийм компани байвал 14 хоногийн дотор ажлаа хийгээд мөнгөө авах боломж байна гэсэн. Тэгээд би 30 сая төгрөгийг өөртөө байсан мөнгөн дээрээ өөр хүмүүсээс мөнгө зээлж босгоод 2014.09.01-нд ***гийн ажил дээр манай найз С.Бүрэнгэрэлийн компани “Хаш контакт” нэртэй компанийн материалыг хамт аваачиж өгөөд гараар өгсөн авсан бичиг хийлгэж авсан,

 

33. Б.***, Б.*** нартай бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн  4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, А.***гаар зуучлуулж, Д.Амар***гаас 30 000 000 төгрөгийг залилсан нь:

хохирогч Д.Амар***гийн ...***тай уулзаад 30 сая төгрөгөөр яах гэж байгааг нь асуухад урьдчилгаа болгож тодорхой хэмжээний мөнгө суулгасан байх ёстой. Танайд 700 сая төгрөгийн нураалтын ажил авч өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би яг цаад эзэнтэй нь уулзуул гэж хэлэхэд мөнгө өгөхөөс нэг өдрийн өмнө худалдан авах ажиллагааны газарт ажилладаг *** гэх эмэгтэйтэй уулзуулсан. Тэгээд 9 сарын 30-ны өдөр төв Хаан банк дээр очоод ***н данс руу 30 сая төгрөг хийгээд нотариат орж зээлийн гэрээ хийх гэтэл миний бичиг баримт байхгүй байсан учир манай менежер Эрдэнэнямын бичиг баримтаар зээлийн гэрээ хийчихсэн юм. Сүүлд *** надад 2 сая төгрөг буцааж өгсөн,

 

34. Б.***тэй бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, А.***гаар зуучлуулж, Д.***өөс 29 000 000 төгрөгийг залилсан нь:

 хохирогч Д.***ийн ...би та ерөөсөө тэр яаманд байгаа хүнтэйгээ уулзуулаадах гэсэн чинь за тэгье гээд Урт цагааны хажууд *** гэх эмэгтэйтэй уулзуулсан. Тэгээд урт цагааны урд нэг нотариат дээр очоод *** ***, бид гурав сууж байгаад би 29 сая төгрөг тоолоод ***т хүлээлгэж өгсөн. *** өөрөө тоолж аваад зээлийн гэрээн дээр гарын үсэг зурж өгсөн. Тэгээд *** нь мөнгийг чинь би нөгөө хүндээ өгчихлөө нураалтын ажил чинь Баянгол дүүрэгт юм уу, нэхмэлийн шар хоёрын аль нэгэн дээр гарахаар болсон шүү гэж хэлж байсан. *** нь цаад хүн, цаад хүн гэж яриад байгаа хүн нь *** гэдэг эмэгтэй байсан,

 

35. Б.***, Б.*** нартай бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт  “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Ц.***, Ч.*** нараар зуучлуулж, Б.***өөс 36 000 000 төгрөгийг залилсан нь:

 хохирогч Б.***ийн …2014 оны 8 сард *** болон түүний нөхөр Жижгээ нар нь надад Сүхбаатар дүүргийн сургууль, цэцэрлэгийн буулгалтын ажил авч өгнө гэж хэлээд 36 000 000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бөмбөгөр худалдааны төвийн урд байдаг ажлын өрөөнд байхдаа бэлнээр авсан юм,

 

36. Б.***, Ц.*** нартай бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын тендерийн ажил авч өгнө” гэж  хуурч, Д.***баяраар зуучлуулж,  Б.***аас 79 000 000 төгрөгийг залилсан нь:

 хохирогч Б.***ын ...2014 оны 6 дугаар сард Нийслэлийн захирагчийн ажлын албаны бизнес хөгжлийн төвийн мэргэжилтэн гэх ажилтай Д.***баяр гэдэг залуутай танилцсан. ***баяр нь манай компанид барилгын тендер олж өгнө гэж надтай ярьсан. Амласан учраас 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Зүүн 4 замын Хаан банкны салбараас 15 сая төгрөгийг ***баярын данс руу орлого гэдэг утгаар шилжүүлсэн. 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Цайз захын Хаан банкны салбараас 64 сая төгрөгийг ***баярын данс руу шилжүүлсэн,

 хохирогч Б.***баярын ...***тэй уулзаад миний захиалсан ажил юу болсон бэ гэхэн надад төмөр замын хуучин нураах барилгуудын тамга, гарын үсэггүй жагсаалт үзүүлээд энэ жагсаалт дотор багцалсан байгаа. Нэг багцад 3 компани орж байгаа, дундаас нь нэг ажлыг авах боломжгүй, заавал багцаараа гарна. Танайх хөрөнгө техник сайтай 2-3 компани олоод ир, хамтраад нураалтын ажил ав гэж хэлсэн. Би хүмүүсээс асууя гээд өмнө ажил хэргийн шугамаар танилцсан *** гэх залуутай утсаар яриад энэ ажлын талаар хэлсэн чинь хугацаа нь богино юм бол оръё гэсэн. *** тухайн үедээ 16 сая төгрөгийн өртэй байсан бөгөөд над руу 79 сая төгрөг олоод шилжүүлье, хоёр ажил олоод өг, үлдсэн мөнгийг нь би зээлье гэсэн. Тэр үедээ ***аас өрөө авъя гэж яриагүй. *** рүү яриад барилгын ажил хэд болох вэ гэхэд 52 сая болно гэхээр нь 52 сая төгрөгийг ***ийн данс руу шилжүүлээд “Стандарт инженеринг” компанийн материалыг ***т аваачиж өгөх гэсэн чинь хөдөө явж байна гэж хэлээд 11-р хорооллын Цоглог нэртэй дэлгүүр дээр аваачаад тавьчих гэхээр нь би тэр дэлгүүр дээр нь аваачиж өгсөн,

 

37. Б.***, Б.*** нартай бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч Л.Сэлэнгээр зуучлуулж, Д.***гаас 30 000 000 төгрөгийг залилсан нь:

 хохирогч Д.***гийн ...Манай нутгийн танил эгч Галя гэдэг хүн надад *** гэдэг барилгын нураалтын ажил авч өгдөг хүн байна гээд утасны дугаарыг нь өгсөн юм. Тэгээд би тэр утсаар ярьж байгаад ***тэй холбогдсон юм. Тэгэхэд 2014 оны 11 дүгээр сарын 15-ны дотор ажлаа авчихсан байна гэж надад итгэл төрүүлж ярьсан бөгөөд ажил авахын өмнөх зарцуулах зардалд 30 сая төгрөг шаардлагатай байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Сэлэнгээ гээд нас тогтсон хуурай эгчийг дагуулан очоод ***тэй уулзалдахад Сэлэнгээ эгч ***ийг нас тогтсон хүн байна, мөнгийг нь өгөөд ажлаа бүтээлгэ гэж хэлсэн. Тэгээд би зөвхөн ***т 30 сая төгрөг өгсөн,

 

явуулсан. Тэгтэл нэг их удалгүй над руу эргэж залгаад чиний имейл хаяг руу чинь цагны товыг явуулчихлаа шүү гэхээр нь би гайхаад тийм хурдан уу гэхэд нэг хүний 650 000 төгрөг болно гээд 5059421617 дугаарын данс өгсөн. Тэгээд би уг өдрөө экспресс банкны үйлчилгээгээр 1 300 000 төгрөг шилжүүлсэн. 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Чех улсын элчин сайдын яаманд ярилцлагад орохоор очиход танд цаг авч өгсөн хүн чинь хуурамч зүйл хийсэн байна, та цагдаад ханд гэсэн,

 

4. Б.***тэй бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “Чех улсын элчин сайдын яаманд визний ярилцлагад орох цаг авч өгнө” гэж хуурч, Д.***аас 800 000 төгрөгийг залилсан нь:

хохирогч Д.***ын ... Би Чехийн элчинд цаг авна гэж “орлоо инфо” сайтад зар тавьсан. Зарын дагуу 99737097 дугаарын утсаар нэг эмэгтэй над руу Чехийн элчинд цаг зарна авах уу гэж ярьсан. 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Хаан банкны 5059421617 Цагааны Ганхүү гэсэн данс руу 800 000 төгрөгөө шилжүүлсэн. 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мягмар гариг 09.30 цагт ярилцлагад орохоор цаг авч өгсөн. Тэр нь урт хугацааны ажил хийх цаг биш богино хугацаанд аялах цаг байсан. Энэ тухай өөрт нь энэ цаг чинь буруу цаг байна гэж хэлсэн чинь тэгэх ёсгүй дээ би шалгаад буцаагаад хариу хэлье гэхээр нь хүлээгээд байсан хариу өгөхгүй. Утас, фэйсбүүк хаягаа бүгдийг хаасан. *** гэдэг эгч надад сүүлийн 10-аад хоног 800 000 төгрөгийг олж өгье, хүлээж бай, гэрээ хийе, маргааш нөгөөдөр гээд өгөхгүй байна. *** гэдэг хүнээс мөнгийг гаргуулж өгнө үү, *** бол Ц.Ганхүүгийн эгч юм билээ,

 

5. М.***тай бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд А.*** болон түүний гэр бүлийн хүмүүст нь “Бүгд найрамдах ***ос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, 42 200 000 төгрөг залилсан нь:

хохирогч А.***ын ...би холбогдоход *** бичиг баримтаа бүрдүүлээд аваад ир, бид нар мөнгөө бичиг баримтаа авахдаа бэлнээр нь шууд авна гэж хэлсэн. 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр *** над руу яриад 7 хүний виз гарчихсан гээд миний фэйсбүүк мессенжер лүү гадаад паспортын визтэй хэсгийн зургийг дараад явуулсан. Тэгээд үлдсэн мөнгөө хий гэсэн тэрний дагуу би үлдсэн 3 хүний мөнгийг 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ***той утсаар яриад үлдэгдэл 3 хүний мөнгийг өгье гэхэд надад Мижиддоржийн Төртулга гэдэг хүний данс руу хийчих гээд 5053366031 гэсэн данс өгсөн. Тэгээд би тэрийг нь тухайн өдрөө шилжүүлсэн. Тэгээд паспортоо авъя гэсэн чинь та нарын визийг том яамны хүмүүстэй хамт оруулчихсан чинь дундаас нь сугалж авч чадахгүй байна тийм болохоор хүлээж бай гээд хэлсэн бөгөөд бид нар 17-ны өдөр ***ос руу нисэхээр захиалга өгөөд хүлээж байсан чинь паспорт өгөөгүй ба арга буюу ***гийн гэрт Их монгол хороололд очиж уулзахад та нарын виз гараагүй юм байна лээ. Би ***д өгчихсөн чинь гараагүй атлаа хуурамч зураг явуулсан байна гэсэн. Тэгэхээр нь ***тай ярихад очиж уулзъя гэж надад хэлсэн бөгөөд Шар хаданд бид нартай 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ирж уулзаад та нарын виз гарчихсан, харин би сугалаад авч чадахгүй байна гэсэн. Тэгээд бид нар хүлээгээд дийлээгүй ба 2017 оны 11 дүгээр сарын сүүлээр ***гоос паспортоо авсан чинь ямар ч виз дарагдаагүй хоосон байсан. 2 100 000 төгрөгийг авсан, өөр мөнгө аваагүй,

 

6. Б.***тэй бүлэглэн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд “Норд бенз”, “Шаланз” маркийн том оврын автомашины гэрчилгээ гаргаж өгнө” гэж хуурч, “Рун Шин Шань” ХХК-иас 36 500 000 төгрөгийг залилсан нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Игиймаагийн ... Б.*** нь машины бичиг баримт бүрдүүлнэ гэж 36 500 000 төгрөгийг бусдад өгсөн асуудал дээрээ цагдаагийн байгууллагад хандаж эрүүгийн хэрэг үүсгүүлсэн байна. Манай захирал эрүүгийн хэрэг үүсгэсэн 36 500 000 төгрөг дээрээ нэхэмжлэл гаргана.., Б.*** нь машины бичиг баримт гаргуулна гэж цаашаа хэн гэдэг хүнтэй хэрхэн холбогдсон талаар мэдэх зүйл байхгүй,

гэрч Б.***ийн ...шинэ ажилдаа сайн дадаагүй байсан болохоор хамаатны эгч Мөнхтуяа руу утсаар яриад би шинэ ажилд орсон, манай компанийн Хятадаас машин оруулж ирэх машинд гаалийн бүрдүүлэлт хийх, номер авах шаардлагатай байна, та туслаач гэхэд Мөнхтуяа эгч хүнтэй яриад эргээд холбогдъё гэсэн. Тэгээд маргааш нь Мөнхтуяа эгч над руу залгаад олон жилийн найз Наранцэцэг гэх хуурай эгчтэйгээ ярилаа, Хятадаас оруулж ирж байгаа том оврын машины гаалийн бүрдүүлэлтийг мөнгөөр гаргаж өгдөг хүн байна, хоёр хоногийн дараа гаалийн бүрдүүлэлт хийгээд өгье гэж байна гэхээр нь би итгээд компанийн  захирлын Хятадаас Монгол төгрөгт хөрвүүлж шилжүүлсэн 5 960 000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны 5598034599 тоот дансаар дамжуулан авч тэр өдөртөө уг мөнгийг Мөнхтуяа эгчийн Хаан банкны данс руу шилжүүлсэн. Наранцэцэг нь энэ ажлыг нөгөө цаана нь хөөцөлдөж байгаа хүн болилоо гэнэ, мөнгийг чинь буцааж өгье гэсэн гээд миний данс руу Даваа гэдэг хүний данснаас 5 100 000 орчим төгрөгийг цувуулж шилжүүлсэн байхаар нь би Наранцэцэгт уурлахад Наранцэцэг албан ёсны юм хийдэг хүн нь *** гэж хүн байгаа гээд намайг ***тэй уулзуулахад *** нь бид нар багаар ажилладаг, гаалийн бүрдүүлэлтийг албан ёсоор хийж өгдөг *** гэж хүн бий гээд БГД-ийн 17 дугаар хороо, Модны хоёрын автобусны буудал дээр би Наранцэцэг, ***, Мөнхтуяа нартай хамт ***той уулзсан. *** надад машины гаалийн бүрдүүлэлт хийхийн тулд Хятадаас хятад гаалийн техникийн гэрчилгээ авчруулаад тэрийгээ лазераар шивээд Монголын гаалийн бүрдүүлэлт хийдэг юм, урьдчилгаа 3 сая төгрөг өг гэхээр нь би Мөнхтуяа эгчийн данснаас ***ийн хүүгийн данс руу уг мөнгийг шилжүүлж өгсөн. Түүнээс хойш 5 хоногийн дараа ***, *** нар надад том оврын 5 ширхэг Норд бенз машины гаалийн бүрдүүлэлт бүхий баримтуудыг авчирч өгсөн. Тэр гаалийн бүрдүүлэлтийг нь Мөнхтуяа эгч аваад гэрчилгээ авна гэж 22-ын товчоо руу очсон боловч энэ баримт чинь хуурамч байна, хаана хийлгэсэн гээд асуусан байсан тул би *** рүү залгаад та нар юу хийгээд өгчихсөн юм, мөнгөө буцааж авъя гэхэд *** биднийг урагшгүй юмнууд гэж загнаад би өөрөө гаргаж өгье гэхээр нь тухайн үед би тэдэнд итгээд нийт 22 сая төгрөгөө өгчихсөн байсан болохоор яаж ч чадаагүй. Наранцэцэг нь ***, *** нараар л гаалийн бүрдүүлэлтийн баримтаа хийлгэе, өөр арга байхгүй гээд байхаар нь би 22-ын товчоон дээр Наранцэцэгийн машинд 17 сая төгрөгийг ***, Наранцэцэг нарт өгсөн. Би нийт 36 500 000 төгрөгийг дансаар, бэлнээр тус тус шилжүүлж өгснөөс 2 000 000 төгрөгийг нь Наранцэцэг нь ***ээр дамжуулж авсан, үлдэгдэл мөнгийг нь *** бүгдийг нь авсан гэж хэлдэг. Б.*** авсан мөнгөнөөсөө 1 сая төгрөгийг надад буцааж өгсөн гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тус тус нотлогдож, Б.*** нь үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа болон бусадтай бүлэглэн бусдыг хуурч, залилах гэмт хэргийг үйлдэж, бусдад их хэмжээний 116 088 000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан байна.

 

       Шүүгдэгч нь хохирогч Г.***тэй 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хохирол төлнө гэж хэлцэл хийж, 4 490 000 төгрөгийн төлбөрт газар өгсөн  гэж мэдүүлж байх тул энэ төлбөр төлөгдсөн гэж үзэв.

       Түүний хохирогч Рун шин Шань ХХК-д төлөх 33 500 000 төгрөгийн төлбөрөөс Мөнхтуяа, *** нарт төлсөн 3 150 000 төгрөгийг,

       хохирогч ***д төлөх 26 450 000 төгрөгөөс ***, түүний аав  ***, ах Нэргүй нарт төлсөн 4 760 000 төгрөгийг тус тус хасаж тооцов.           

       Хохирогч Рун шин Шань ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Игиймаа нь ***гоос  Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, “Дөрвөн бэрх” хотхоны 424 дүгээр байр, 20 тоот 2 өрөө байрны үнийн дүнгийн зохих хувиар тохиролцон хохирлыг төлж барагдуулсан гэсэн бичиг шүүхэд гаргасан боловч шүүгдэгч уг байранд өөрөө оршин сууж байгаа тул төлбөр төлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.  

       Иймд Б.***гоос

       6 733 333 төгрөг гаргуулан хохирогч Д.***д,

       700 000 төгрөг гаргуулан хохирогч С.***т,

       30 350 000 төгрөг Рун шин Шань ХХК-д,   

       21 690 000 төгрөг гаргуулан хохирогч А.***д / нийт  59 473 333 төгрөг/ олгож шийдвэрлэлээ.

 

Тав. Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.***ийг 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд  Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт дангаараа 1, бусадтай бүлэглэн 10 удаагийн үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдсэний улмаас 13 хохирогчид 266 998 000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлджээ,

 

            Шүүгдэгч нь хохирогч  ***гаас 6 733 333 төгрөг,  ***ээс 1 400 000 аваагүй,

өмгөөлөгч Т.Баярбат миний үйлчлүүлэгч Чехийн визний хэрэгт холбогдоогүй гэж маргаж байна,

 

Шүүгдэгч Б.***

 

1. 2016 оны 4 дүгээр сарын 11-ээс 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд “Бүгд Найрамдах ***ос улсын виз гаргаж гаргаж өгнө” гэж хуурч,  Э.***гээс 1 600 000 төгрөг залилсан нь:

 

 хохирогч Э.***гийн ...2016 оны 4 сарын эхээр ***тэй эхнэр утсаар ярихад ***ос улс руу виз гаргаж хүн явуулж байгаа гэж хэлсэн. Тэгээд би эхнэртэйгээ ярьж байгаад 2016 оны 4 сарын 11 билүү 12-ны өдөр *** эгчтэй хорооллын эцэст уулзаад 500 000 төгрөг, гадаад паспорт, цахим үнэмлэхийн хамт өгсөн. Тэгээд миний визийг удахгүй гарах гэж байгаа гээд л байсан. Тэгээд 2016 оны 7 сард *** эгч утсаар яриад ахиад 500 000 төгрөг шилжүүл гэж хэлэхээр нь би хүү Пүрэвсүрэнгийн нэр дээр байдаг 5030295504 гэсэн данс руу өөрийнхөө 5047277393 гэсэн данснаас 2016 оны 7 сарын 11-ний өдөр 500 000 төгрөг, 2016 оны 7 сарын 19-ний өдөр 600 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. *** эгч хүү Пүрэвсүрэнгийнхээ дансыг хэрэглэж байгаа гэж байсан. Түүнээс хойш *** эгч виз гарах гэж байна гээд худлаа яриад л яваад байсан,

 

2. А.***, Б.*** нартай бүлэглэн барилгын нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Т.***гаар зуучлуулж, 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.***аас 30 000 000 төгрөг залилсан нь хохирогч Б.***,

 

3. А.***, Б.*** нартай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 хорооны нутагт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, А.***гаар зуучлуулж, А.***оос 40 000 000  төгрөгийг залилсан нь хохирогч А.***,

 

4. А.***, Б.*** нартай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Д.***ээр зуучлуулж, М.***аас 30 000 000 төгрөг залилсан нь хохирогч М.***,

 

5. А.***, Б.*** нартай бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт  “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Ц.***, Ч.*** нараар зуучлуулж, Б.***өөс 36 000 000 төгрөг залилсан нь хохирогч Б.***,

 

6.  А.***, Б.*** нартай бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч Л.Сэлэнгээр зуучлуулж, Д.***гаас 30 000 000 төгрөг залилсан нь хохирогч Д.***,

 

7. А.***, Б.*** нартай бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутагт “барилга нураалтын ажил авна” гэж хуурч, А.***гаар зуучлуулж, С.***аас 30 000 000 төгрөг залилсан нь хохирогч, С.***,

 

8. Б.***, З.*** нартай бүлэглэн “Чех улсын элчин сайдын яаманд визний ярилцлагын цаг авч өгнө” гэж хуурч, 2016 оны 6 дугаар сарын 14-нөөс 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд иргэн Ч.***ээр зуучлуулж, иргэн Б.***гаас 6 398 000 төгрөг залилсан нь:

 

 хохирогч Б.***гийн ...Би танил хуурай эгч ***ийн данс руу нийт 6.398.000 төгрөг шилжүүлээд харин *** эгч 99080985 гэсэн дугаараар З.*** гэх хүн рүү утсаар ярихад “Чехийн элчинд ажилладаг” гэдэг байсан. Миний хохирлын 1.400.000 төгрөгийг *** гэх хүн дансаар шилжүүлж өгсөн, дараа нь З.*** гэх эгч 4.000.000 төгрөгийг 2017.02.07-ны өдөр миний хаан банкны 5071024943 гэсэн дансаар шилжүүлж өгөөд 100.000 төгрөг бэлнээр өгсөн,

 

9. Б.***, З.*** нартай бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 12-ноос 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд “Монгол Улс дахь Чехийн элчинд виз хүсэгчдийн групп” пэйж хуудсанд “Чех улсын ажлын гэрээний урт хугацаагаар ажиллах, амьдрах визний ярилцлагын цаг авч өгнө” гэж хуурч, Д.***гаас 20 200 000 төгрөг, С.***ээс 4 200 000 төгрөг, Б.Отгон***аас 1 300 000 төгрөг залилсан нь:

 

 хохирогч Д.***гийн ...Зуучилсаар байгаад 28 том хүн, 8 хүүхэд нийт 36 хүнийг зуучилж 31.2 сая төгрөгийг аваад цааш нь 20.2 сая төгрөгийг Ганхүүгийн 5059422617, Энхмаагийн 5086024639 гэх 2 данс руу шилжүүлсэн..., Би бүх хохирлыг барагдуулсан. Урнаа гэгч эмэгтэйгээр тэдгээр хүмүүс дамжсан болохоор Урнаад бэлнээр 2 сая үлдсэнд нь Сүхбаатар дүүргийн 13-р хороо, Рашаан 6-333 тоот өөрийн нөхрийн нэр дээрх хашаа байшинг 20 сая төгрөгөөр тооцож Урнаагийн нөхрийн нэр дээр шилжүүлсэн,

 

хохирогч С.***ийн ...Ингээд 2016 оны 11 дүгээр сарын .28-ны өдөр манай дүү С.Отгонбаяр ярилцлагадаа орох болоход элчингийн ажилтан чиний авсан цаг богино хугацааны цаг байна, чи ажлын гэрээгээр явах гэж байж яагаад богино цаг авсан юм бэ, чи тэр хүмүүсээ зааж өгч чадах уу, гадуур ийм залилангийн хэрэг гарч байгаа гэж хэлсэн. Ингээд би энэ хүмүүст залилуулснаа мэдсэн,

 

хохирогч Б.Отгон***ын ...2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 99737097 дугаарын утаснаас нэрээ хэлээгүй эмэгтэй хүн холбогдоод би урт хугацааны ажлын гэрээний ярилцлагын цаг авч өгнө, интернет орох боломжтой байна уу гэхээр нь би боломжтой байна гэж хэлээд нөхрийнхөө болон өөрийнхөө регистрийн дугаар, овог, нэрээ явуулсан. Тэгтэл нэг их удалгүй над руу эргэж залгаад чиний имейл хаяг руу чинь цагны товыг явуулчихлаа шүү гэхээр нь би гайхаад тийм хурдан уу гэхэд нэг хүний 650 000 төгрөг болно гээд 5059421617 дугаарын данс өгсөн. Тэгээд би уг өдрөө экспресс банкны үйлчилгээгээр 1 300 000 төгрөг шилжүүлсэн. 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Чех улсын элчин сайдын яаманд ярилцлагад орохоор очиход танд цаг авч өгсөн хүн чинь хуурамч зүйл хийсэн байна, та цагдаад ханд гэсэн,

 

10. Б.***той бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “Чех улсын элчин сайдын яаманд визний ярилцлагад орох цаг авч өгнө” гэж хуурч, Д.***аас 800 000 төгрөг залилсан нь:

 

 хохир хоригдсон 23 хоног,  2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс  4 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 35 хоног, нийт 685 хоног,

Б.***гийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс  2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 56 хоног, 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 258 хоног, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс  11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 23 хоног,  нийт 337 хоног, 

Б.***ы 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс  2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 30 хоног, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 81 хоног, 2021 оны 01 дүгээр сарын 18-ны  өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэл цагдан хоригдсон   хоног, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 23 хоног,  2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс  4 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 35  хоног, нийт 212 хоногийг эдлэх ялд нь оруулан тус тус тооцож,

Т.***гийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 02  дугаар сарын 19-ний өдөр хүртэл 5 хоног, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс  11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 23 хоног,  2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс  4 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл цагдан хоригдсон  35  хоног, нийт 63 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар  торгох ялын арван таван  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 945 000 төгрөгийг түүнд оногдуулсан 7 000 000 төгрөгийн торгох ялаас хасаж тооцон, түүний эдлэх торгуулийн ялыг 6 055 000 төгрөгөөр тогтоолоо.

             Прокуророос шүүгдэгч З.***г Б.***тай бүлэглэж, ***аас 10 000 000 төгрөг залилсан” гэж яллах дүгнэлтдээ бичсэн боловч  уг хэргийг үйлдсэн нь нотлогдохгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

             Харин яллах дүгнэлтэд Б.***ыг З.***той бүлэглэж, ***аас 10 000 000 төгрөг залилсан”  бичээгүйг дурдлаа.  

             Б.***г Б.***тэй бүлэглэн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд “Норд бенз”, “Шаланз” маркийн том оврын автомашины гэрчилгээ гаргаж өгнө” гэж хуурч, “Рун шин шань” ХХК-ийн тээвэр хариуцсан ажилтан иргэн Б.***ээс 36 500 000 төгрөгийг залилсан гэж яллах дүгнэлтэд бичсэн боловч энэ хэргийн хохирогч нь “Рун шин шань” ХХК тул хохирлыг тус компанид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хариуцагч А.***, Т.*** нар хохирогч нараас зуучлалын хөлсөнд авсан шагналын мөнгөө төлөхийн тулд өөрт байсан газрыг А.***д өгсөн, төлбөр төлөхгүй гэж маргаж байх боловч тэднээс хохирогч нараас авсан хохирлыг гаргуулан шийдвэрлэв. Харин өөрт хохирол учирсан, А.***д газар өгсөн талаар нотлох баримтаа бүрдүүлэн түүнээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй.

 Б.***, Ц.***, Н.*** нарт холбогдох хэргийг энэ хэргээс тусгаарлаж шийдвэрлэсэн болно.

Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулсан 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналт болон шүүхийн шатанд хянагдаж буй хэрэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолох” зохицуулалтыг хэрэглэнэ гэж тайлбарласан тул шүүгдэгч ***, З.*** нарт холбогдох эрүүгийн хэргийг”хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэхийг хүссэн өмгөөлөгч Батбаяр, Мягмарцэрэн нарын хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, хохирогч нараас мөнгө шилжүүлсэн дансны хуулга, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, 2012 оноос 2018 он хүртэл мөрдөн шалгах ажиллагаа хангалттай явагдсан тул мөрдөн байцаалтын ажиллагаа нэмж хийлгүүлэхээр прокурорт буцаах тухай өмгөөлөгч М.Хувцагаан, Ч.Энхтөвшин, П.Гансүх, Г.Энхболд, Д.Зулбаяр, А.Сандагдулам нарын хүсэлтийг шүүх хүлээн аваагүй болно.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн прокурорын газраас З.***г Б.***тай бүлэглэн 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилгын ажил авна” гэж хуурч, Д.***оор зуучлуулж, А.***аас 10 000 000 төгрөгийг залилсан гэсэн үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нийслэлийн прокурорын газраас Т.***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

3. Шүүгдэгч Боржигон овогт ***ийн ***ыг үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа болон бусадтай бүлэглэн  бусдыг хуурч, их хэмжээний хохирол учруулсан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

Боржигон овогт Сүхээгийн ***ийг үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа болон бусадтай бүлэглэн бусдыг хуурч, их хэмжээний хохирол учруулсан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

Боржигин овогт Балжиннямын ***ийг үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа болон бусадтай бүлэглэн бусдыг хуурч, залилах гэмт хэргийг үйлдэж, бусдад их хэмжээний хохирол учруулсан,

Жадамбаа овогт ***ийн ***ыг үргэлжилсэн үйлдлээр, бусадтай бүлэглэн бусдыг хуурч, залилах гэмт хэргийг үйлдэж, бусдад их хэмжээний хохирол учруулсан,

Боржигон овогт Мижиддоржийн ***г үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа болон бусадтай бүлэглэн бусдыг хуурч, залилах гэмт хэргийг үйлдэж, бусдад их хэмжээний хохирол учруулсан,

Чандмань овогт Зогсдоржийн ***г үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа болон бусадтай бүлэглэн бусдыг хуурч, залилах гэмт хэргийг үйлдэж, бусдад их хэмжээний хохирол учруулсан,

Бодонгууд овогт Борхүүгийн ***г үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа болон бусадтай бүлэглэн бусдыг хуурч, залилах гэмт хэргийг үйлдэж, бусдад их хэмжээний хохирол учруулсан,

Хариад овогт Төрмөнхийн ***г үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа болон бусадтай бүлэглэн залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар А.***ыг 7 /долоо/ жил, 6 /зургаа/ сар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар С.***ийг 5 /тав/ жил,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.***ийг 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч М.***г 3 /гурав/ жил, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч З.***г 3 /гурав/ жил,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.***ыг 4 /дөрөв/ жил,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.***г 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.***г 7 000         нэгжтэй тэнцэх хэмжээний 7 000 000 төгрөгөөр торгох ялаар тус тус  шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар А.***д оногдуулсан 7 жил, 6 сарын, С.***т оногдуулсан 5 жилийн,       Б.***т оногдуулсан 3 жил, 6 сарын, М.***д оногдуулсан 3 жилийн,  З.***д оногдуулсан 3 жилийн, Б.***д оногдуулсан 2 жил, 6 сарын, Б.***д оногдуулсан 4 жилийн хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Т.***д даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Т.*** нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар Т.***д оногдуулсан 7 000 000 төгрөгийн торгуулийн ялаас түүний 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 02  дугаар сарын 19-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 5 хоног, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 23 хоног,  2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс  4 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл цагдан хоригдсон  35  хоног, нийт 63 хоногийг торгох ялын  арван таван нэгжтэй тэнцэх тооцон, 945 000 төгрөгийг хасаж, түүний эдлэх торгуулийн ялыг 6 055 000 төгрөгөөр тогтоосугай.

            9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.***, С.***, Б.***, М.***, З.***, Б.***, Б.*** нарт авсан цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх ялыг 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс тоолж,

            Т.***д авсан цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар

 

А.***ы 2012 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс  10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 16, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс  2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 74, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс  2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 133, 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс  2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 1, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 81 хоног, 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 301 хоног, 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 4 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 35 хоног, нийт 641 хоног,

З.***гийн 2012 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 9 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 3, 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 57, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 58,      2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 81 хоног, 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 301 хоног, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 23 хоног,  2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс  4 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл цагдан хоригдсон  35  хоног, нийт 557 хоног,

М.***гийн 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 13 хоног, 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс  2015 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 34  хоног, 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс  2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 28  хоног, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 81 хоног, 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 301 хоног, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 23 хоног,  2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс  4 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл цагдан хоригдсон  35  хоног, нийт 514 хоног,

Б.***ийн 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс  2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл цагдан хоригдсон  49 хоног, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 14 хоног,  2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 164, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 81 хоног, 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 301 хоног, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс  11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 23 хоног,  2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс  4 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 35 хоног, нийт 667 хоног,

С.***ийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 57  хоног, 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 14-ний өдөр хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоног, 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 186  хоног, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 81 хоног, 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 301 хоног, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс  11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 23 хоног,  2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс  4 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 35 хоног, нийт 685 хоног,

Б.***гийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс  2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 56 хоног, 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 258 хоног, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс  11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 23 хоног,  нийт 337 хоног, 

Б.***ы 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс  2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 30 хоног, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 81 хоног, 2021 оны 01 дүгээр сарын 18-ны  өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 43 хоног, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс  11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 23 хоног,  2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс  4 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 35  хоног, нийт 212 хоногийг эдлэх ялд нь оруулан тус тус тооцсугай.

11. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдсугай.

12. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч А.***аас 15 000 000  төгрөг гаргуулах үндэслэлгүй тул иргэний нэхэмжлэгч Б.***гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

13. Иргэний нэхэмжлэгч Б.*** нь өөрт хохирол учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

14. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар

 

шүүгдэгч А.***аас

 

42 700 000 төгрөг гаргуулан хохирогч Р.***д,

30 000 000 төгрөг гаргуулан хохирогч  С.***д,

5 500 000 төгрөг гаргуулан хохирогч  Э.***д  /Энхтуяа/ 

           4 000 000 төгрөг гаргуулан хохирогч  С.***ад,

           2 500 000 төгрөг гаргуулан хохирогч  Б.***т,

           25 000 000 төгрөг гаргуулан хохирогч  Ж.***т,

           15 000 000 төгрөг гаргуулан хохирогч  Э.***ад,

10 000 000 төгрөг гаргуулан хохирогч  ***т,

27 500 000 төгрөг гаргуулан хохирогч  Б.***ад, 

5 000 000 төгрөг гаргуулан хохирогч  А.***т,

15 000 000 төгрөг гаргуулан хохирогч  Т.***т,

2 000 000 төгрөг гаргуулан хохирогч  Д.***эд,

55 000 000 төгрөг гаргуулан хохирогч  С.***д,

10 000 000 төгрөг гаргуулан хохирогч  А.***д,

           44 350 000 төгрөг гаргуулан хохирогч  Ш.***, Ц.*** нарт /Эерэг туйл ХХК/

28 000 000 төгрөг гаргуулан хохирогч  Э.***т,

20 000 000 төгрөг гаргуулан хохирогч  Г.***д,

10 000 000 төгрөг гаргуулан хохирогч  Н.***д,

16 000 000 төгрөг гаргуулан хохирогч Т.***ад,

36 000 000 төгрөг гаргуулан хохирогч  Ц.***д,

9 000 000 төгрөг гаргуулан хохирогч  Б.***д,

18 000 000 төгрөг гаргуулан хохирогч  Ц.***ид, /Монгол монерель ХХК/,

39 000 000 төгрөг гаргуулан хохирогч    Ё.***т, /Жаргалант трэйд” ХХК/,

18 000 000 төгрөг гаргуулан хохирогч  Д.***баярт, /Хаш коштакт ХХК/,

           20 000 000 төгрөг гаргуулан хохирогч Д.Амар***д, /Цомбон тоосго ХХК/,

23 300 000 төгрөг гаргуулан хохирогч Д.***д, /Класс таур ХХК/,

14 000 000 төгрөг гаргуулан хохирогч Б.***т, /Лендо трейд ХХК/,

           33 000 000 төгрөг гаргуулан хохирогч Б.***д, /Стандарт инженеринг ХХК/,

           18 000 000 төгрөг гаргуулан хохирогч У.***д, /ЭЧМ ХХК/,

           1 500 000 төгрөг гаргуулан хохирогч С.***т, / Ану холдинг ХХК/,

           15 000 000 төгрөг гаргуулан хохирогч Б.***т, /Хаан тэс ХХК/

15 000 000 төгрөг гаргуулан хохирогч С.***т, /ХЭМП ХХК/  

20 000 000 төгрөг гаргуулан хохирогч С.***д, /Батжих Хан ХХК/  

20 000 000 төгрөг гаргуулан хохирогч Б.***т, /Нимо ХХК/ 

10 000 000 төгрөг гаргуулан хохирогч Д.***д, /Мөнгөн ташаат ХХК/

20 000 000 төгрөг гаргуулан хохирогч Ж.***д,

250 000 төгрөг гаргуулан хохирогч Н.***д,  

2 500 000 төгрөг гаргуулан хохирогч Д.***-Очирт, 

2 500 000 төгрөг гаргуулан хохирогч К.***т, 

5 000 000 төгрөг гаргуулан хохирогч Ч.***од,

1 500 000 төгрөг гаргуулан хохирогч Э.***д, 

1 300 000 төгрөг гаргуулан хохирогч Б.***д, 

1 500 000 төгрөг гаргуулан хохирогч Т.***т, 

3 950 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Энх***од,

632 000 төгрөг гаргуулан хохирогч ***д ,

2 500 000 төгрөг гаргуулан хохирогч Б.***д, 

1 000 000 төгрөг гаргуулан хохирогч Г.***т,

1 500 000 төгрөг гаргуулан хохирогч Б.***т,

3 000 000 төгрөг гаргуулан хохирогч Б.***д,

3 000 000 төгрөг гаргуулан хохирогч Б.***д, 

1 300 000 төгрөг гаргуулан хохирогч Н.***т,

1 500 000 төгрөг гаргуулан хохирогч Ч.***тад,

1 500 000 төгрөг гаргуулан хохирогч Б.***д, 

1 500 000 төгрөг гаргуулан хохирогч Д.***т,

1 500 000 төгрөг гаргуулан хохирогч Л.***д, 

1 530 000 төгрөг гаргуулан хохирогч Б.***д,

1 000 000 төгрөг гаргуулан хохирогч Т.***эд,

1 500 000 төгрөг гаргуулан хохирогч С.***т,

3 000 000 төгрөг гаргуулан хохирогч Б.***т,

3 000 000 төгрөг гаргуулан хохирогч Г.***т,

1 500 000 төгрөг гаргуулан хохирогч Э.***од, 

3 500 000 төгрөг гаргуулан хохирогч Б.***т,

1 500 000 төгрөг гаргуулан хохирогч Б.***д,

1 500 000 төгрөг гаргуулан хохирогч Г.***ид,

600 000 төгрөг гаргуулан хохирогч Ч.***д, 

600 000 төгрөг гаргуулан хохирогч Д.***д,

1 600 000 төгрөг гаргуулан хохирогч Н.***т, 

1 200 000 төгрөг гаргуулан хохирогч Б.***д,

1 000 000 төгрөг гаргуулан хохирогч Г.***од,

1 500 000 төгрөг гаргуулан хохирогч С.***т,

1 300 000 төгрөг гаргуулан хохирогч М.***д, нийт 740 612 000 төгрөг,

 

              Б.***ээс- 

9 000 000 төгрөг гаргуулан хохирогч  Б.***д,

6 000 000 төгрөг гаргуулан хохирогч Б.***т, /Лендо тррейд ХХК/

6 733 333 төгрөг гаргуулан хохирогч Д.***д,

1 400 000 төгрөг гаргуулан хохирогч С.***т,

433 333 төгрөг гаргуулан хохирогч Б.Отгон***т,

800 000 төгрөг гаргуулан хохирогч Д.***д,

           1 300 000 төгрөг гаргуулан хохирогч “Рун Шин Шань” ХХК-д, нийт 24 366 666       төгрөг,

              Б.***аас-

99 000 000 төгрөг гаргуулан хохирогч Б.***т, 

          10 000 000 төгрөг гаргуулан хохирогч  Ш.***, Ц.*** нарт, /Эерэг туйл/ ХХК

5 000 000 төгрөг гаргуулан хохирогч Д.Амар***д,

          15 000 000 төгрөг гаргуулан хохирогч Б.***т, /Хаан тэс ХХК/ нийт 129 000 000 төгрөг,

                        

                         Б.***гоос- 

          6 733 333 төгрөг гаргуулан хохирогч Д.***д,

          700 000 төгрөг гаргуулан хохирогч С.***т,

          30 350 000 төгрөг гаргуулан хохирогч Рун шин Шань ХХК-д,  

          21 690 000 төгрөг гаргуулан хохирогч А.***д, нийт 59 473 333 төгрөг,

 

                         шүүгдэгч С.***ээс  

          17 000 000 төгрөг гаргуулан хохирогч Г.***эд,

                        

                         иргэний хариуцагч-С.***ээс

          3 500 000 төгрөг гаргуулан хохирогч С.***т,

          2 100 000 төгрөг гаргуулан хохирогч Т.***д,

          2 244 564 төгрөг гаргуулан хохирогч Э.***д,

          170 000 төгрөг гаргуулан хохирогч Ч.***т,

          214 564 төгрөг гаргуулан  хохирогч Х.***д, нийт 25 229 128 төгрөг,

 

                         иргэний хариуцагч Ч.***гээс

          15 000 000 төгрөг гаргуулан хохирогч Б.***т, /Лендо трейд ХХК/

                         иргэний хариуцагч Ч.***ээс

           898 000 төгрөг гаргуулан хохирогч ***д, 

                         иргэний хариуцагч Г.***ээс

           12 500 000 төгрөг гаргуулан хохирогч  Б.***ад,

           2 000 000 төгрөг гаргуулан хохирогч  А.***т,

 

                         иргэний хариуцагч Д.***ээс

           3 000 000 төгрөг гаргуулан хохирогч М.***д, /Хуримт констракшн ХХК/

           3 000 000 төгрөг гаргуулан хохирогч У.***д /ЭЧМ ХХК/

 

                         иргэний хариуцагч Т.***гаас

           6 000 000 төгрөг гаргуулан хохирогч  Ц.***д, 

           1 500 000 төгрөг гаргуулан хохирогч  Ц.***ид,

 

                         иргэний хариуцагч А.***гаас

           3 000 000 төгрөг гаргуулан хохирогч  Б.***д,

           300 000 төгрөг гаргуулан хохирогч Ц.***ид,

           5 000 000 төгрөг гаргуулан хохирогч   Ё.***т,  /”Жаргалант трэйд” ХХК/

           3 000 000 төгрөг гаргуулан хохирогч Д.Амар***д /Цомбон тоосго ХХК/

           2 000 000 төгрөг гаргуулан хохирогч Д.***д,

           3 000 000 төгрөг гаргуулан хохирогч С.***т / Ану холдинг ХХК/  

 

                         иргэний хариуцагч Т.Базархандаас

           22 500 000 төгрөг гаргуулан хохирогч Б.***т /Нимо ХХК/ 

 

                         иргэний хариуцагч Д.***баяраас

           13 000 000 төгрөг гаргуулан хохирогч Б.***т /Нимо ХХК/ 

 

                         иргэний хариуцагч А.***аас

            1 000 000 төгрөг гаргуулан хохирогч Д.***-Очирт, 

            1 000 000 төгрөг гаргуулан хохирогч Б.***д,

            1 000 000 төгрөг гаргуулан хохирогч Т.***т,

            1 000 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Энх***од,

            1 000 000 төгрөг гаргуулан хохирогч ***д,

            1 000 000 төгрөг гаргуулан хохирогч Б.***д,

            1 000 000 төгрөг гаргуулан хохирогч Г.***т,

            1 000 000 төгрөг гаргуулан хохирогч Б.***т,

            1 000 000 төгрөг гаргуулан хохирогч С.***т,

 

                         иргэний хариуцагч Д.***оос

            500 000 төгрөг гаргуулан хохирогч И.Отгонбатад /Батбөх ХХК/ 

 

                         иргэний хариуцагч Б.Лувсандагваас

             250 000 төгрөг гаргуулан хохирогч Г.***эд /“ЭМ ЖИ Жи И Си” ХХК/ 

 

                         иргэний хариуцагч Х.***ээс

             420 000 төгрөг гаргуулан хохирогч Г.***эд /“ЭМ ЖИ Жи И Си” ХХК/  тус тус олгосугай.

 

             15. М.***, З.***, *** нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

             16.А.*** нарт холбогдох 2012 0105 1319 дугаар хэргээс шүүгдэгч Б.***, Ц.***, *** нарт холбогдох хэргийг тусгаарласан болохыг дурдсугай.

 

   17. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 5 ширхэг си ди бичлэгийг энэ хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалж,  

 

   “Цагаан дэглийн эмийн үйлдвэрийн” төслийн баримтыг устгасугай.

 

   18. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

   19. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний хариуцагч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

    улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

               20. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.***д авсан хувийн баталгаа гаргах,

                А.***, С.***, Б.***, М.***, З.***, Б.***, Б.*** нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.ОЮУН

 

                                                  ШҮҮГЧИД                            С. ***

 

                                                                                                          Ц. ЭРДЭНЭЧИМЭГ