Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2021/0047

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: “ТТ” ХХК /РД:...

Хариуцагч: ГЕГ

Нэхэмжлэлийн шаардлага: “Гаалийн ерөнхий газрын гаалийн төв лабораторийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0028.... тоот сорилын дүнг хүчингүй болгуулах, Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 011900... тоот шинжилгээний дүгнэлтийг хүчингүй болгуулах, Гаалийн ерөнхий газрын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 03-1/5398 тоот, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 02-4/4511 тоот албан бичгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар захиргааны илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, хариуцагчийн N  бүтээгдэхүүнийг Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Жагсаалтыг шинэчлэн батлах А/300 дугаар тушаалын хавсралтын Барааг тодорхойлох кодлох уялдуулсан систем 3004.90.99 код болохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 3004.30 код болохыг хариуцагчид даалгах, үндэслэлгүйгээр 2017 оны 12 дугаар сард тогтоосон онцгой албан татварын 13.920.000 сая төгрөг буцаан төлүүлэх” гэж тодруулж, өөрчилсөн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц, С.Б, Х.М, Н.Б, Э.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “ТТ” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Манай байгууллага нь гадаад худалдааны чиглэлээр “эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхит бүтээгдэхүүнийг ханган нийлүүлэх, импортлох" тусгай зөвшөөрөлтэйгөөр олон жилийн турш үйл ажиллагаагаа явуулж байна, 2017 оноос эхлэн Бүгд Найрамдах Солонгос Улсын Sw...үйлдвэртэй хамтран ажиллах гэрээ байгуулсны дагуу тус үйлдвэрт үйлдвэрлэсэн ''N ” нэр бүхий тамхинаас гаргах эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг нийт 3 удаа Монгол Улсад импортлон эмийн сангуудаар борлуулж байна. “N ” бүтээгдэхүүн нь үйлдвэрлэгч улс болох Бүгд Найрамдах Солонгос Улсад "Эмнэлгийн хэрэгсэл” ангилалд ордог.

Тус бүтээгдэхүүнийг анх 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Монгол Улсад импортлон оруулж ирэх үедээ Эрүүл мэндийн яаманд холбогдох бичиг баримтын хамт хүсэлт өгч "Эмнэлгийн хэрэгслийн импортын лиценз” олгосон. Тухайн импортолсон бүтээгдэхүүнээс гаалийн улсын байцаагч дээж авч Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лаборатори"-д шинжлүүлсэн ба дүгнэлтээр тус бүтээгдэхүүнийг “Тамхины шүүлтүүртэй, янжуур хэлбэртэй ороосон ургамал” гэж дүгнэлт гаргаснаар 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 03-1/5398 дугаар бүхий албан бичгээр Гаалийн ерөнхий газраас “Онцгой албан татвар” ноогдуулахаар шийдвэрлэснийг мэдэгдсэн.

Тус бүтээгдэхүүн нь Монгол улсад импортлогдож байгаагүй шинэ бүтээгдэхүүн тул тус лаборатори болон мэргэжилтнүүдэд практик дутсанаас ийм дүгнэлт гарсан хэмээн бид ойлгож Онцгой албан татварыг тухайн үед төлсөн.

Гэвч бид Сангийн яам, Эрүүл мэндийн яам болон Эрүүл мэндийн яамны мэргэжлийн салбар зөвлөлүүдэд хандаж дүгнэлт, тодорхойлолт болон холбогдох бичгүүдийг гаргуулсны дүнд тус бүтээгдэхүүнийг эмнэлгийн хэрэгсэл мөн гэдгийг тодорхойлуулж 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 2 дахь удаагийн импортыг хийж Эмнэлгийн хэрэгсэл ангилал дор Эрүүл мэндийн яамнаас олгодог “Эмнэлгийн хэрэгслийн импортын лиценз авч, тус лицензийн дагуу ямар ч Онцгой албан татвар төлөлгүйгээр оруулсан билээ. 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр тус бүтээгдэхүүнийг 3 дахь удаа импортлон оруулж ирэх үед мөн л салбарын яамнаас “Эмнэлгийн хэрэгсэл импортлох лиценз”-ыг олгосон боловч гаалийн улсын байцаагч дээж авч “Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лаборатори"-т мөн шинжлүүлсэн ба 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0119001...  дугаар бүхий шинжилгээний дүгнэлтээр тус бүтээгдэхүүнийг “Тамхины шүүлтүүртэй, янжуур хэлбэртэй ороосон ургамал” хэмээн дүгнэлт гаргаснаар “Онцгой албан татвар” ноогдуулахаар шийдвэрлэн өнөөдрийг хүртэл Гаалийн хяналтын бүст саатуулсаар байна.

Гэвч уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч Бүгд Найрамдах Солонгос Улсын  Swift Co.,Itd компани нь өөрийн бүтээгдэхүүндээ олон улсын Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем (цаашид “БТКУС” гэх)-кодыг 3004.90.99.00 /эмнэлгийн хэрэгсэл'' гэж олгосон ба Бүгд Найрамдах Солонгос Улсын “Хүнс эмийн аюулгүй байдлын яам" баталгаажуулсан байдаг. Уг код нь Гадаад худалдааны барааны ангиллын жагсаалтаар Эмчилгээ эсвэл урьдчилан сэргийлэх зориулалтын тун хэмжээгээр бэлтгэгдсэн жижиглэн худалдаалах зориулалтаар савлагдсан, холимог болон холимог бус эм гэх ангиллын “бусад” гэсэн ангилалд хамаарч байна.

Иймд бид Гаалийн ерөнхий газрын “Янжуур тамхи” хэмээн гаргасан дүгнэлтийг доорх баримтуудыг үндэслэн буруу дүгнэлт хэмээн үзэж байна.

1. Янжуур тамхины хувьд Монгол Улсын стандарт MNS 5024:2013 мөрдөгддөг байна. Тус стандартад тодорхойлсноор янжуур тамхи нь “Тамхины ургамлын навчийг технологийн дагуу боловсруулж, зориулалтын цаасаар ороосон шүүлтүүртэй татаж хэрэглэх бүтээгдэхүүн" гэж тодорхойлсон байна. Мөн Монгол Улсын "Тамхины хяналтын хууль”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад "утаат тамхи”гэж үйлдвэрийн болон гар аргаар ороож бэлтгэсэн, татах зориулалттай янжуур, навчин тамхи дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхийг” мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад зааснаар “тамхин бүтээгдэхүүн" гэж татах, үнэрлэх, зажлах зорилгоор тамхины навчийг бүхэлд нь буюу хэсэгчлэн түүхий эд болгон үйлдвэрлэсэн хэрэглээний бүтээгдэхүүнийг" хэлнэ хэмээн тодорхойлсон байна. Гэвч “N ” бүтээгдэхүүн нь тамхин бүтээгдэхүүнтэй төстэй хэлбэрт оруулсан Eucommia Folium гэх эмийн ургамал агуулсан эмчилгээний зориулалттай тамхинаас гаргах бүтээгдэхүүн юм. “N ” эмчилгээний бүтээгдэхүүний шинжилгээний химийн үзүүлэлтийг Янжуур тамхины стандарт хэмжээтэй харьцуулан харуулбал,

А. Янжуур тамхи хими үзүүлэлт /зөвшөөрөгдөх дээд хэмжээ/: Бохь 14,0 мг/ш Никотин - 1,3 мг/ш, Нүүрстөрөгчийн дутуу исэл 15,0 мг/ш Афлотоксин В1, В2 байж болохгүй, Пестицид-Хлорганик 0,1 мг/кг, Фосфорсрганик 0,2 мг/кг, Нийлмэл гамма идэвхижил /хяналтын түвшин/ 250,0 Бк/г, Мансууруулах бодис- байж болохгүй.

Б. N  тамхинаас гаргагч бүтээгдэхүүний хими үзүүлэлт: Бохь 3,13 мг/ш Никотин-0,00 мг/ш,

2. “Хими, Химийн технологийн хүрээлэн” 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2/420 дугаар бүхий шинжилгээний дүгнэлтээр “N  бүтээгдэхүүнийг тамхины ургамлын гол бодис болох никотин алкалойд байгаа эсэхийг шинжлэхэд тус бүгээгдэхүүнд никотин илрээгүй” хэмээн тамхи биш гэдгийг баталсан.

Мөн Гаалийн төв лабораторийн шинжилгээгээр 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 0019908 болон 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0119001...  тус тус дүгнэлтээр NosnoQ бүтээгдэхүүнд "Никотин 0,0мг/ш, янжуур хэлбэртэй ороосон ургамал” хэмээн тодорхойлсон байдаг.

Эрүүл мэндийн яамны “Эм судлалын салбар зөвлөл"-ийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 09 дугаартай хурлын шийдвэрээр N  бүтээгдэхүүнийг “Тамхинаас гаргах зориулалттай тамхи орлуулах бүтээгдэхүүн” мөн “зайлшгүй шаардлагатай эмийн 7 дугаар жагсаалтад орсон” гэж тодорхойлсон байна.

4. Эрүүл мэндийн яамны 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2/5008 дугаар бүхий албан бичигт тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн Swift Co.,LTD компанийг судлан үзэж тухайн улсдаа эмнэлгийн хэрэгсэл хэмээн тус улсын “Хүнс эмийн аюулгүй байдлын яам”-аас тодорхойлсон болохыг үндэслэн /тус бүтээгдэхүүнийг Бүгд Найрамдах Солонгос Улсаас экспортлох үед гаалийн мэдүүлгэд БТКУС кодыг “HS Code 3004.90.9900” эмнэлгийн хэрэгслийн кодоор кодолсныг/ Эрүүл мэндийн яамнаас “Эм эмнэлгийн хэрэгслийн импортын лиценз”-ийг олгосон.

5. Сангийн яамнаас Гаалийн ерөнхий газарт 2017 оны 12 сарын 28-ны өдрийн 4-2/7409 бичгээр чиглэл өгч, "Тамхины хяналтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т тамхин бүтээгдэхүүн гэж татах, үнэрлэх, зажлах, зорилгоор тамхины навчийг бүхэлд нь буюу хэсэгчлэн түүхий эд болгон үйлдвэрлэсэн хэрэглээний бүтээгдэхүүнийг гэж тодорхойлсон бөгөөд Онцгой албан татварыг бүх төрлийн тамхинд ногдуулахаар хуульчилсан байна. Иймд холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэх нь зүйтэй гэсэн байна. Тус бичигт “N ” нь тамхи биш гэдгийг тайлбарласан байна.

Холбогдох яам нь чиглэл өuөн боловч Гаалийн ерөнхий газрын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 02-2/4541 дугаар бүхий албан бичгээс үзэхэд Гаалийн төв лаборатори нь Монгол Улсын MNS 5024:2013 стандарт, Тамхины хяналтын хуулийг зөрчсөн дүгнэлт гаргасан ба тус дүгнэлтийг нь үндэслэн Онцгой албан татвар ногдуулсан шийдвэр гаргасныг хууль бус хэмээн үзэж байна.

Дээрх үндэслэлүүд нь N  бүтээгдэхүүн нь Монгол Улсын “Тамхины хяналтын хууль”-д заасан “Тамхин бүтээгдэхүүн” болон “Утаат тамхи" гэх нэр томъёонд тохирохгүй байгааг илтгэж байна.

Иймд Гаалийн ерөнхий газрын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 02-02/4541 дугаар бүхий албан бичигт дурдсан Гаалийн төв лабораторийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0119001...  тоот магадлан шинжилгээний дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү.

Мөн Монгол Улсын "Тамхины хяналтын хууль"-ийн 3 дугаар зүйлийг зөрчиж

гаргасан Гаалийн ерөнхий газрын 2017 оны 12 сарын 26-ны өдрийн 03-1/5398, мөн тус газрын 2017 оны 10 сарын 02-ны өдрийн 02-2/4009 дугаар бүхий албан бичгүүдэд дурдагдсан “N  бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийг Гаалийн төв лабораторийн тодорхойлсон ангиллыг үндэслэн Онцгой албан татвар төлүүлснийг хүчингүй болгож, тус татварыг буцаан олгуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: ”Нэхэмжлэгчийн зүгээс Гаалийн Ерөнхий газарт холбогдуулан дараах шаардлага гаргаж байна. Үүнд: 1. Гаалийн ерөнхий газрын гаалийн төв лабораторийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “002... ” тоот сорилын дүнг хүчингүй болгуулах,  2. Гаалийн ерөнхий газрын гаалийн төв лабораторийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “0119001... ” шинжилгээний дүгнэлтийг хүчингүй болгуулах, 3. Гаалийн ерөнхий газрын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 03-1/5398 тоот албан бичиг, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 02-4/4511 тоот албан бичгийг захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т зааснаар/, 4. Хариуцагчийг “N ” бүтээгдэхүүнийг Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Жагсаалтыг шинэчлэн батлах тухай А/300 дугаар тушаалын хавсралтын “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем”-ын код болохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 3004.90 код болохыг хариуцагчид даалгах, 5. Үндэслэлгүйгээр 2017 оны 12 дугаар сард тогтоосон онцгой албан татварын /Арван гурван сая есөн зуун хорин мянган/ төгрөгийг буцаан төлүүлэх. Сорилыг лабораториос гаргасан. Сорил, дүгнэлт хоёр шууд уялдаа холбоотой юм. Хэдийгээр зөвхөн дүгнэлтийг хүчингүй болгуулъя гэж байгаа боловч сорил нь хүчин төгөлдөр, шийдвэрийн үндэслэл болж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж шийдвэрлэхээс өөр арга байхгүй.

Хариуцагч байгууллага нь импортоор оруулсан “N ” бүтээгдэхүүнийг Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Жагсаалтыг шинэчлэн баглах тухай А/300 дугаар тушаалын хавсралтаар “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем"-ээр тамхи гэж үзэж Онцгой албан татварыг үндэслэлгүйгээр тогтоож байна. Тамхины хяналтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэг ”тамхин бүтээгдэхүүн” гэж татах, үнэрлэх, зажлах зорилгоор тамхины навчийг бүхэлд нь буюу хэсэгчлэн түүхий эд болгон үйлдвэрлэсэн хэрэглээний бүтээгдэхүүнийг”, 3.1.2 дахь хэсэг ”утаат тамхи” гэж үйлдвэрийн болон гар аргаар ороож бэлтгэсэн татах зориулалттай янжуур, навчин тамхи, дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхийг”г гэж тус тус зохицуулжээ.

Дээрх хууль зүйн тодорхойлолт, нэр томъёоны тайлбар нь тамхи гэх бүтээгдэхүүнийг физикийн буюу хэв шинж талаас нь тайлбарлах бөгөөд химийн шинжийг Монгол Улсын стандартаар тодорхойлж тамхи болон эмийн бүтэгдэхүүнийг тодорхойлох буюу дан ганц хуульд заасан нэр томъёогоор тогтоох боломжгүй юм. Өөрөөр хэлбэл Монгол Улсын MNS 5024:2013, MNS 5024:2008 стандартад янжуур болон утаат тамхины техникийн ерөнхий шаардлагыг химийн болон физикийн шалгуур үзүүлэлтийг тавьсан. Тус химийн шалгуур үзүүлэлтээр тамхинд байх 1-7 төрлийн химийн бодисын хэмжээ, хязгаарыг тогтоох бөгөөд манай бүтээгдэхүүнд “Никотин” байхгүй нь дараах нотлох баримтаар тогтоогдож байна.

1. Эрүүл мэндийн Яамны 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2/5008 бичиг “...”Swift Co.,Ltd” нь эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх бөгөөд ..., N  бүтээгдэхүүнд “HS code 3004.90.9900” код олгосон”-т, 2. Эм судлалын салбар зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 09 дүгээр тогтоол “...”никотин” илрээгүй нь тогтоогдсон тул “Тамхи бус” болно... савлагааны хэлбэр болно”-д, 3. Хими, Химийн технологийн хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2/240 тоот шинжилгээний дүгнэлт “...N ”...тамхи биш...”-ээр, 4. Гаалийн ерөнхий газрын харьяа Гаалийн төв лабораторийн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 0024952, 2019 оны 10 дугаар сарын 30-нь өдрийн 0119001...  тоот шинжилгээний дүгнэлтээр ороосон ургамал хэмээн тодорхойлсон.

Дээрх нотлох баримт, шинжилгээний дүгнэлт, мэргэжлийн байгууллагын шийдвэрээр тус бүтээгдэхүүн нь тамхины төрөл бус харин эрүүл мэндийн болон урьдчилан сэргийлэх, тамхинаас гаргах үйлчлэл бүхий эмийн гаралтай тамхи орлуулах бүтээгдэхүүн гэдгийг нотолж байна. Түүнчлэн Тамхины хяналтын тухай хуулиар янжуур, навчин тамхи, дүнсэн болон задгай тамхи гэж тодорхойлох бөгөөд тус бүтээгдэхүүнд “Eucommlia folium” гэх эмийн ургамал агуулсан эмчилгээний  болон тамхинаас гаргах  бүтээгдэхүүн агуулагдаж байна.

Монгол Улсын олон улсын 1991 оны Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн тухай олон улсын конвенцийн удиртгал хэсэг “Уялдуулсан систем болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын олон улсын худалдааны стандарт ангилал нь хоорондоо нягт уялдаа холбоотой байх ёстой гэж үзэж...”-т

1 дүгээр зүйл: “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем...зүйл, болон мөр, мөн тэдгээрийн тоон код, хэсэг, бүлэг, мөрийн тайлбар бүхий жагсаалт болон уялдуулсан системийн тайлбар, дүрмийг”-д,

Тамхины хяналтын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг “Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг мөрдөнө”-т гэж тус тус хуульчилсан.

Иймээс “S...” нь эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэлийн байгууллага бөгөөд "N ” бүтээгдэхүүнд “HS code 3004.90.9900” код олгох ба Монгол Улсын хилээр kjr ирэхэд тамхины ангилалд тооцож байгаа дээр дурдсан Олон Улсын гэрээ, конвенцийг зөрчиж байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Нэхэмжлэгч нь шүүхэд 6 нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас сая дурдсан 5 нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн. Бид Гаалийн ерөнхий газрын төв лабораторийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн сорилын дүнгийн талаар тайлбар хэлье. Энэ нь Гаалийн ерөнхий газрын төв лабораторийн дүгнэлтээр манай N  нэртэй бүтээгдэхүүнийг тамхи гэсэн дүгнэлт гаргасан. Дүгнэлтийг гаргахдаа 2020 оны 2 дугаар сарын 19-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ямар үндэслэлээр дүгнэлт гаргасан гэдгээ тайлбарласан байдаг. БТКУС-ын код гэж бараа кодлохыг нэрлэдэг. БТКУС-ын кодоо 2401-ээр яагаад ангилах болсон гэдгээ тайлбарлахдаа нэгдүгээрт Олон улсын гэрээг баримталсан ба барааг тодорхойлох 200 дахь системээр Монгол улсын нэгдсэн орсон олон улсын гэрээг баримталсан гэж тайлбарладаг.

Хоёрдугаарт нэхэмжлэгч компанийн гаальд бүрдүүлсэн баримтыг харсан, гуравдугаарт 2017 онд шинжилгээний үр дүнтэй маргаагүй харагдах байдал нь тамхины шинжтэй байсан. Дөрөвдүгээрт Тамхины хяналтын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу янжуур гэж үзсэн. Олон улсын гэрээ конвенцийг хэрэглэхдээ дураараа тайлбарлахгүй. Бид нэг зүйлийг асууж байгаа энэ бүтээгдэхүүн нь Бүгд найрамдах Солонгос улсын хилээр гарахдаа хүлээн авсан боомтын орчуулгыг албан ёсоор орчуулж өгсөн. Үүнд 3004.90 гэдэг кодоор тамхи гэж орж байгаа. Олон улсын гэрээний зорилго нь хоёр улсын хооронд гарч байгаа бүтээгдэхүүн нь нэг кодоор кодлогдох байгаа. Эдгээр бүх зүйл нь хавтаст хэрэгт байгаа 15 баримтыг дурдаж байна. Энэ баримтуудаар 2017-2019 оны Бүгд найрамдах Солонгос улсын гаалийн мэдүүлгийн 3 баримтад 3004.90 гэсэн кодоор орж ирж байгаа. MNS 500013 гэсэн стандартаар тамхийг химийн болон физикийн шинжээр нь тодорхойлно гэж байгаа. Хариуцагчийн хариу тайлбарыг харахаар физикийн шинжээр нь харагдах хэлбэрээр нь, бүрдүүлсэн материалаар нь, олон улсын гэрээний 24 дүгээр зүйлд тайлбарлах гэж байна. Энэ маягаар харагдах шинжээр нь тодорхойлж байна. Гэрчээр оролцсон н.Батхуяг гэдэг хүн бол химийн шинжлэх ухааны чиглэлээр доктор хамгаалсан өөрөө тайлбарласан ба никотин гэдэг ургамал ороогүй гэсэн. Олон улсын гэрээний 21 дүгээр бүлэгт тамхи гэдэг тайлбар дээр мөн никотин гэдэг ургамлын гаралтай агууламж байвал тамхи байна гэдгийг тайлбарласан. Шүүхэд хариуцагчийн гаргаж өгсөн олон улсын гэрээний 24 дүгээр бүлгийн үнийн тайлбарт байдаг. Тэр нь тамхинд никотин гэдэг ургамал агуулж байвал тамхи болно. Сая дурдсан баримтуудаар байхгүй химийн шинжлэх ухааны хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 420 дугаар албан бичгээр никотин гэдэг бодис байхгүй гэсэн. Дээр дурдсан стандартад байхыг шаардахгүй.

Тамхийг нүдээр хэн ч харсан тамхи нь янжуур хэлбэртэй байна гэж тодорхойлж байгаа. Монгол улсын стандартыг олон улсын шалгуур үзүүлэлт болгож байна гэхээр зөвхөн харагдах байдал нь тамхи байж болно доторх агууламж нь химийн шинжээрээ өөр гэдэг нь тодорхойлогдож байна. Никотин байх ёстой стандартаар бодист байх ёстой доод хэмжээг зааж өгсөн. Гэтэл үүн дотор 0 хэмжээтэй байхад хэрхэн хэмжиж байна вэ.

Мэргэжлийн байгууллага буюу Эрүүл мэндийн яамны эм судлалын салбар зөвлөл гэж байдаг. Энэ нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр энэ бол тамхи биш гэдгийг дүгнэсэн байдаг. Үүнийг хариуцагч няцаадаггүй. Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд няцаалт хийж хариу тайлбар нь үндэслэл бүхий байх ёстой. Хариуцагч дээрх үндэслэлүүдээр тамхи гэж үзэж байгаа боловч эрхийн гаалийн байгууллагад хоёр улсын хооронд гарч байгаа БТКУС-ын кодын асуудлаар маргаан үүсгэж болно. Гэтэл маргаан үүсгэсэн зүйл байхгүй, энэ чиглэлд хийсэн зүйл байхгүй атлаа бид ингэж ангилсан гэдэг асуудал 3 жил явж байна. 3 жил тухайн бүтээгдэхүүнийг оруулж ирэхэд 2017 онд 2402.90.00 кодоор оруулж ирэхэд тамхи гэдэг бүтээгдэхүүний тусгай зөвшөөрлийг шаардах байсан гааль энэ талаар шаардаагүй. 2018 онд орж ирэхдээ 3004.9090 гэсэн кодоор орж ирсэн. Ингээд үзвэл хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгч байгууллагад эргэлзээтэй буюу заримыг зөвшөөрдөг, заримыг нь зөвшөөрдөггүй, гаалийн байгууллагад тухайн бүрдүүлэлтийг хянаж байгаа. Олон улсын гэрээг тайлбарлаж байна. Олон улсын гэрээг байгаагаар нь уншихаас биш тайлбарлахыг хориглосон. Гэрээний 3 дугаар зүйл дээр олон улсын гэрээг хэрэглэх тохиолдолд алийг нь эхэлж хэрэглэх дарааллыг зааж өгсөн. Тухайн системийг бүх хэсэг, бүлэг мөрийн тайллыг хэрэглэх бөгөөд уялдуулсан системийн хэсэг, эсхүл мөрийн үйлчлэх хүрээг өөрчлөхгүй гэж байгаа. Энэ нь олон улсын гэрээгээр алийг түрүүлж хэрэглэхийг олон улсын гэрээгээр өөрөөр зааж өгсөн. БТКУС-ын тайлбар дүрэм 24 дүгээр бүлгийн тайлбарт эмчилгээний тамхи хамаарахгүй бусад нь орно гэж заасан. Үнийн тайлбарт нь хамаарахгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа учир хариуцагч захиргааны байгууллага олон улсын гэрээг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь бусад нотлох баримтаар нотлогдож байна. Манайх эмийн хэрэгсэл гээд Бүгд найрамдах Солонгос улсын хилээр тухайн компанийн лиценз нь тухайн бүтээгдэхүүн нь эм гэж үзэж гэрчилгээ олгосон. Бүгд найрамдах Солонгос улсын хилээр гарахдаа БТКУС-ын код нь 3004.90.990 кодоор гарч байгаа атлаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Олон улсын гэрээг тайлбарлаж байна. Олон улсын гэрээг хэрэглэхдээ Монгол Улсын стандартыг тодорхой хэмжээгээр нийцүүлэн хэрэглэх ёстой. Тамхи бөгөөд тамхи орлуулагчийн стандартыг барих ёстой. Тамхийг өөрөөр нэрлэсэн стандарт гэж байхгүй. Эдгээр олон баримтууд байгаа учир хариуцагч үндэслэлээ нотлох ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү“ гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “ТТ” ХХК-ийн гаргасан Гаалийн Ерөнхий газрын 12 дугаар сарын 04-ний өдрийн 02-04/4511 дугаар бүхий албан бичигт дурдсан Гаалийн төв лабораторийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0119001...  тоот магадлан шинжилгээний дүгнэлтийг хүчингүй болгох нэхэмжлэлийн дагуу тайлбарыг хүргүүлж байна.

Гаалийн төв лаборатори нь Гаалийн тухай хуулийн 252 дугаар заалтад заасны дагуу гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэл болон тэдгээртэй холбоотой бичиг баримтад гаалийн хяналт шалгалт хийх явцад мэргэжлийн тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах, гаалийн зорилгоор барааны ангиллын кодыг тодорхойлох тохиолдолд магадлан шинжилгээ хийж, дүгнэлт гарган, уг дүгнэлтийг гаалийн бүрдүүлэлтэд ашиглах замаар гаалийн хяналт шалгалтыг хэрэгжүүлдэг. “ТТ” ХХК-ийн импортолсон “Тамхинаас гаргах бэлдмэл “N ” бүтээгдэхүүн нь анх 2017 оны 8 дугаар сард Гаалийн төв лабораторийн шинжилгээнд хамрагдсан бөгөөд шинжилгээг холбогдох стандарт аргачлалын дагуу хийхэд уг бараа нь бохь 3.11-3.13мг/ш, никотин агуулаагүй, тамхины урт 84 мм, шүүлтүүртэй хэсгийн урт-32 мм, өргөн-7.5 мм бүхий тамхины цаасанд ороосон тамхи орлуулагч /ургамал/ агуулсан янжуур байсан. Шинжилгээний үр дүн, шинжилгээнд ирүүлэхдээ хавсаргасан үйлдвэрлэгч Swift Co.,LTD-ийн үнийн нэхэмжлэх, сав баглаа боодлын жагсаалт, албан захидал болон үйлдвэрлэгчийн чанарын гэрчилгээ холбогдох бичиг баримтууд, БТКУС-ийн холбогдох тайлбаруудыг үндэслэн уг барааг тамхи орлуулагч /ургамал/ агуулсан янжуур гэж үзэн 2402.90.00 кодод урьдчилсан байдлаар хамааруулан ангилсан бөгөөд ангиллын кодыг нягтлан шалгуулах зорилгоор Гаалийн ерөнхий газрын Гаалийн бүрдүүлэлтийн газарт шинжилгээний үр дүн болон холбогдох бичиг баримтуудыг хавсарган ангиллын кодод санал авахаар дотоод зурвасаар хүргүүлж, тус газрын 2017 он 08 дугаар сарын 23-ны өдрийн 02-2/91 тоот дотоод зурвасаар уг бараа нь БТКУС-ийн 2402.90.00 кодод хамаарах тухай хариу ирүүлсэн нь Гаалийн төв лабораторийн тодорхойлсон ангиллын кодтой тохирч байсан. Иймд Гаалийн төв лаборатори нь шинжилгээний дүн, холбогдох бичиг баримтууд, үйлдвэрлэгч Swift Co.,LTD-ийн албан захидалд тус барааг 2402.90.00 кодод хамаарахыг тодорхой заасан, дээжийн гадаад төлөв байдал /нийт урт-84 мм, шүүлтүүрийн урт-32 мм, өргөн-7.5 мм бүхий янжуур хэлбэртэй, тамхины цаасанд ороосон ургамал/ болон Гаалийн ерөнхий газрын Гаалийн бүрдүүлэлтийн газрын дотоод зурвас зэргийг тус тус үндэслэн уг барааг БТКУС-ийн 2402.90.00 кодод хамаарах тамхи орлуулагч агуулсан янжуур болох тухай 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 0024953 тоот дүгнэлт гаргасан.

2018 онд “ТТ” ХХК нь “Тамхинаас гаргах бэлдмэл “N ” нэрийн барааг дахин импортоор оруулж ирсэн бөгөөд энэ тохиолдолд Гаалийн төв лабораторийн шинжилгээнд хамрагдаагүй болно. Гаалийн төв лабораторид 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотын гаалийн газраас 0219Б02809 бүртгэлтэй “Шинжилгээнд хамруулах барааны мэдээлэл”-ээр “ТТ” ХХК-ийн Бүгд Найрамдах Солонгос Улсаас оруулж ирсэн “N ” нэрийн тамхинаас гаргах бүтээгдэхүүн” гэж мэдүүлсэн бараанаас Улаанбаатар хотын гаалийн газрын Гаалийн улсын байцаагч У.Ариунаа дээж авч ирүүлсэн бөгөөд уг дээжид холбогдох стандарт аргачлалын дагуу шинжилгээ хийсэн.

Шинжилгээний үр дүн болон бүтээгдэхүүний боловсруулалтын түвшин, хэлбэр хэмжээ, савлагаа зэргээс үзэхэд тус компанийн импортолсон бараа нь 3.14-3.37мг/ш-бохь, никотин-0.0мг/ш, глицерол агуулсан, гаа болон сарнайн амт, үнэртэй, тамхины цаасанд ороосон, шүүлтүүртэй, янжуур хэлбэртэй, 20 ширхгээр савласан, тамхины хайрцагтай, тамхи орлуулагч агуулсан янжуур бөгөөд 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 0024953 тоот дүгнэлтээр гарсан бараатай гадаад төлөв байдал, боловсруулалтын түвшин, найрлага зэрэг үзүүлэлтээрээ адилхан бараа байсан тул БТКУС-ийн холбогдох тайлбаруудыг үндэслэн тус барааг БТКУС-ийн 2402.90.00 кодод хамааруулан ангилж, 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 0119001...  тоот дүгнэлт гаргасан.

Тус барааг БТКУС-ийн 2402.90.00 кодод ангилах үндэслэл:

1.“ТТ" ХХК-ийн “N ” нэрийн тамхинаас гаргах бүтээгдэхүүнийг импортлохоор 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр №0217L01814 бүртгэлтэй “Шинжилгээнд хамруулах барааны мэдээлэл”-ээр мэдүүлэхдээ хавсаргасан Үйлдвэрлэгч Swift Со.,Ltd-ийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн №SW170801 тоот үнийн нэхэмжлэх болон 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн албан захидал

2. БТКУС-ийн Бүлгийн нэр: 24 дүгээр бүлэг. Тамхи, түүнийг орлуулах бүтээгдэхүүн

3. БТКУС-ийн I тайлбар бичгийн 24 дүгээр бүлгийн Ерөнхий тайлбар буюу 240 дүгээр хуудасны доороосоо эхний догол мөрөнд “Энэ бүлэгт боловсруулсан ба боловсруулаагүй тамхинаас гадна тамхи агуулдаггүй боловч тамхийг орлуулах бүтээгдэхүүн хамаарна” гэж заасан.

4. БТКУС-ийн I тайлбар бичгийн 241 дүгээр хуудаст Зүйл 24.02-ын гарчиг: “Навчин тамхи, үзүүрийг нь тайрсан навчин тамхи, янжуур, тамхи орлуулагчаар хийсэн янжуур” гэж заасан.

5. БТКУС-ийн I тайлбар бичгийн 24 дүгээр бүлгийн Зүйл 24.02-ын тайлбар (2) буюу 241 дүгээр хуудасны доороосоо эхний догол мөрөнд “Зөвхөн тамхины ургамлын навчаар хийсэн янжуураас гадна тамхи ба тамхи орлуулагчийг янз бүрийн харьцаагаар агуулсан янжуур энд орно” гэж заасан.

6. БТКУС-ийн I тайлбар бичгийн 24 дүгээр бүлгийн Зүйл 24.02-ын тайлбар буюу 242 дугаар хуудасны дээрээсээ 4 дэх догол мөрөнд “Эмчилгээний зориулалттай биш боловч тамхинаас гаргахад зориулсан тусгай найрлагатай янжуур энд орно” гэж заасан байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэгчийн ихэсгэж, тодруулсан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Гаалийн төв лаборатори нь Гаалийн тухай хуулийн 252 дугаар зүйлд заасны гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэл болон тэдгээртэй холбоотой бичиг баримтад гаалийн хяналт шалгалт хийх явцад мэргэжлийн тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах, гаалийн зорилгоор барааны ангиллын кодыг тодорхойлох тохиолдолд магадлан шинжилгээ хийж, дүгнэлт гарган, уг дүгнэлтийг гаалийн бүрдүүлэлтэд ашиглах замаар гаалийн хяналт шалгалтыг хэрэгжүүлдэг.

Гаалийн төв лабораторид 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хот дахь гаалийн газраас 0219L02809 бүртгэл бүхий “Шинжилгээнд хамруулах барааны мэдээлэл’’-ээр “ТТ трейд” ХХК-ийн Бүгд НАйрамдах Солонгос Улсаас импортоор оруулж ирсэн “N ” тамхинаас гаргах бүтээгдэхүүн гэж мэдүүлсэн бараанаас дээж авч ирүүлсэн. Гаалийн тухай хуулийн 252 дугаар зүйлд заасны дагуу барааны ангиллын кодыг тодорхойлох зорилгоор уг дээжид MNS 4387:2001, MNS ISO 10315:2001, MNS 5024:2013 стандартын дагуу Герман Улсад үйлдвэрлэсэн Borgwaldt Technik фирмийн “Smoking machine RM 20” тоног төхөөрөмжөөр шинжилгээг хийж гүйцэтгэсэн.

Уг дээж нь гадаад байдлаараа гаа болон сарнайн амт, үнэртэй, тамхины цаасанд ороосон шүүлтүүртэй, янжуур хэлбэрт оруулсан тамхины хайрцганд 20 ширхгээр савласан, тамхи орлуулагч агуулсан янжуур байсан. Шинжилгээний үр дүнгээр уг дээж нь глицерол, 3 14-3.37мг/ш-бохь агуулсан, никотин агуулаагүй болохыг тодорхойлж, Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 683 дугаар тушаалаар батлагдсан “Магадлан шинжилгээ хийх, дүгнэлт гаргах журам"-ын 4 дүгээр хавсралт болох “Итгэмжлэгдсэн лабораторийн сорилын дүн” маягтад шинжилгээний үр дүнг бичиж, Гаалийн төв лабораторийн Гаалийн улсын ахлах байцаагч болон даргаар хянуулан, лабораторийн 002...  тоот сорилын дүнг гаргасан.

Шинжилгээний үр дүн нь хавсарган ирүүлсэн үйлдвэрлэгчийн шинжилгээний

сергификат болон барааны хайрцаг дээрх бохь, никотины агууламжтай тохирч байсан нь шинжилгээг холбогдох стандартын дагуу үнэн зөв хийж гүйцэтгэснийг тодорхойлох байгаа ба нэхэмжлэгч шинжилгээний үр дүнгийн талаар ямар нэг гомдол гаргаагүй учир ПГЛ-ийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 002...  тоот сорилын дүнг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна.

Хоёрдугаарт, "Гаалийн ерөнхий газрын Гаалийн шинжилгээний лабораторийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0119001...  тоот шинжилгээний дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

Гаалийн төв лабораторийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 002...  тоот сорилын дүнгээр гарсан шинжилгээний үр дүн болон бүгээгдэхүүний боловсруулалтын түвшин, хэлбэр хэмжээ, савлагаа зэргээс үзэхэд тус компанийн импортолсон бараа нь 3.14-3.37мг/ш бохь, никотин 0.0мг/ш глицерол агуулсан, гаа болон сарнайн амт үнэртэй тамхины цаасанд ороосон шүүлтүүртэй, янжуур хэлбэртэй, 20 ширхэгээр савласан, тамхины хайрцагтай, тамхи орлуулагч агуулсан янжуур бөгөөд 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Гаалийн төв лабораторийн 0019908 тоот дүгнэлтээр гарсан бараатай гадаад төлөв байдал, боловсруулалтын түвшин, найрлага зэрэг үзүүлэлтээрээ адилхан бараа байсан тул Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем (цаашид “БТКУС” гэх)-ийн холбогдох дүрэм, тайлбаруудыг үндэслэн тус бараа БТКУС-ийн 2402.90.00 кодод хамааруулан ангилж, 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 0119001...  тоот дүгнэлт гаргасан.

Тус барааны БТКУС-ийн 2402.90.00 кодод ангилах үндэслэл:

1.Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем (БТКУС)-ийн тухай олон улсын конвенци нь 1988 онд хүчин төгөлдөр болсон. Уг конвенцийг дэлхийн 200 гаруй улс орон, гаалийн болон эдийн засгийн холбоод гаалийн тарифын болон гадаад худалдааны статистик мэдээ гаргах, худалдааны хэлэлцээ хийх зэрэг олон зорилгоор суурь болгон хэрэглэж байна.

Монгол Улс “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем’’-ийн тухай олон улсын конвенцид 1991 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр нэгдэн орж, хэлэлцэн

тохирогч тал болон 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн.

Хэлэлцэн тохирогч тал нь дараах үүргийг хүлээдэг. Үүнд: Уялдуулсан системийн бүх зүйл болон мөрийг тэдгээрийн тоон кодын хамт нэмэлт, өөрчлөлтгүйгээр хэрэглэх; Уялдуулсан системийн тайлбар, дүрэм, бүх хэсэг бүлэг, мөрийн тайлбарыг хэрэглэх бөгөөд Уялдуулсан системийн хэсэг, бүлэг, зүйл, эсвэл мөрийг үйлчлэх хүрээг өөрчлөхгүй байх; мөн Уялдуулсан системийн тогтоосон дарааллыг баримтлах.

БТКУС-ийн тайлбар дүрэм Нэгийн дагуу “хууль ёсны ангиллын зүйлийн гар болон холбогдох хэсэг бүлгийн тайлбараар тодорхойлогдоно” гэж заасны дагуу уг барааг 24 дүгээр бүлгийн тайлбар, Зүйл 24.02-ын гарчиг болон зүйлийн холбогдох тайлбаруудыг үндэслэн ангилсан болно. Үүнд: Бүлгийн нэр 24 дүгээр бүлэг. Тамхи, түүнийг орлуулах бүтээгдэхүүн, БТКУС-ийн  I тайлбар бичгийн 24 дүгээр бүлгийн Ерөнхий тайлбар буюу 240 дүгээр хуудасны доороосоо эхний догол мөрөнд “Энэ бүлэгт боловсруулсан ба боловсруулаагүй тамхинаас гадна тамхи агуулдаггүй боловч тамхийг орлуулах бүтээгдэхүүн хамаарна” гэж заасан.

-БТКУС-ийн I тайлбар бичгийн 241 дүгээр хуудаст Зүйл 24.02-ын гарчиг: Навчин тамхи, үзүүрийг нь тайрсан навчин тамхи, янжуур, тамхи орлуулагчаар хийсэн янжуур" гэж заасан.

-БТКУС-ийн I тайлбар бичгийн 24 дүгээр бүлгийн Зүйл 24.02-ын тайлбар (2) буюу 241 дүгээр хуудасны доороосоо эхний догол мөрөнд "Зөвхөн тамхины ургамлын навчаар хийсэн янжуураас гадна тамхи ба тамхи орлуулагчийг янз бүрийн харьцаагаар агуулсан янжуур энд орно" гэж заасан.

-БТКУС-ийн I тайлбар бичгийн 24 дүгээр бүлгийн Зүйл 24.02-ын тайлбар буюу 242 дугаар хуудасны дээрээсээ 4 дэх догол мөрөнд “Эмчилгээний зориулалттай биш боловч тамхинаас гаргахад зориулсан тусгай найрлагатай янжуур энд орно” гэж заасан

2. Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем (БТКУС)-ийн тухай олон улсын конвенцийн дагуу нэг барааг хоёрдмол утгатай тайлбарлахаас зайлсхийх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл нэг барааг хоёр өөр ангиллын кодод хамааруулан ангилахгүй. Иймд тус компанийн импортолсон тамхинаас гаргах бүтээгдэхүүнд гаргасан 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Гаалийн төв лабораторийн 0019908 тоот дүгнэлтэд хамаарах 2402.90.00 кодод ангилсан бараатай гадаад төлөв байдал, боловсруулалтын түвшин, найрлага зэрэг үзүүлэлтээрээ адилхан бараа байсан тул БТКУС-ийн холбогдох дүрэм, тайлбаруудыг үндэслэн тус барааг БТКУС-ийн 2402.90.00 кодод хамааруулан ангилсан.

3. "ТТ” ХХК-ийн “N ” нэрийн тамхинаас гаргах бүтээгдэхүүн”-ийг импортлохоор 2017 оны 8 дугаар сард анх гаалийн байгууллагад мэдүүлэхдээ хавсаргасан 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн үйлдвэрлэгч Swift Со.,LTD-ийн №SW170801 тоот үнийн нэхэмжлэх болон 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн албан захидалд БТКУС-ийн ангиллын 2402.90.00 кодод хамаарах талаар дурдсан байсан. Гаалийн төв лабораторийн тодорхойлсон ашиллын кодьг хянаж чиглэл зөвлөмж өгдөг дээд байгууллага нь Гаалийн Ерөнхий газар юм.

Иймээс Гаалийн төв лабораторийн шинжилгээний үр дүн, холбогдох бичиг баримтууд, БТКУС-ийн холбогдох тайлбаруудыг үндэслэн уг барааг тамхи орлуулагч /ургамал/ агуулсан янжуур гэж үзэн 2402.90.00 кодод урьдчилсан байдлаар хамааруулан ангилж ангиллын кодыг нягтлан шалгуулах, чиглэл авах зорилгоор Гаалийн ерөнхий газрын Гаалийн бүрдүүлэлтийн газар: шинжилгээний үр дүн болон холбогдох бичиг баримтуудыг хавсарган дотоод зурвас хүргүүлсэн.

Тус газраас 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 02-2/91 тоот дотоод зурвасаар Бүгд Найрамдах Солонгос Улсад үйлдвэрлэсэн “N ” нэртэй янжуур болох бүтээгдэхүүн нь БТКУС-ийн 2402.90.00 кодод ангилагдах талаар зөвлөмж ирүүлсэн нь Гаалийн төв лабораторийн тодорхойлсон ангиллын код болон уг барааг гаалийн байгууллагад мэдүүлэхдээ хавсаргасан №SW170801 тоот үнийн нэхэмжлэх, үйлдвэрлэгч Swift Со.,LTD-ийн 2017 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн албан захидалд дурдсан ангиллын кодтой тохирч байсан.      

Иймд дээрх үндэслэлүүдээр Гаалийн төв лаборатори нь тус компанийн импортлохоор мэдүүлсэн “N ” нэрийн тамхинаас гаргах бүтээгдэхүүний барааны ангиллын кодыг тодорхойлж, 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0119001...  тоот магадлан шинжилгээний дүгнэлт гаргасан тул уг дүгнэлтийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэлийн шаардлага гуравдугаарт, “Гаалийн ерөнхий газрын Газрын бүрдүүлэлтийн газрын 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2/91 тоот зурвасыг хүчингүй болгуулах тухайд,

Монгол Улсын 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Захиргааны ерөнхий хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилго нь нийтийн эрх зүйн хүрээнд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэн захиргааны байгууллагаас захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт, захиргааны хэм хэмжээний акт гаргах захиргааны гэрээ байгуулах замаар иргэн, хуулийн этгээдтэй харилцах үйл  ажиллагааны эрх зүйн суурь зохицуулалтыг бүрдүүлэхэд оршино " гэж, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт "Захиргааны акт гэж захиргааны  байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно." гэж тус тус заасан.

Гаалийн ерөнхий газрын Гаалийн бүрдүүлэлтийн газрын 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 02-2/91 тоот дотоод зурвас нь Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Гаалийн төв лабораторид мэдээлэл хүргүүлсэн зурвас бөгөөд нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн захирамжилсан шийдвэр биш тул дээрх нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө эрх зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлага 5-д “Хариуцагчийг “N ’' бүтээгдэхүүнийг Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Жагсаалтыг шинэчлэн батлах тухай А/300 дугаар тушаалын хавсралтын “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем”-ын 3004.90.99.00 код болохгүй байгаа эс

үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 3004.90 код болохыг хариуцагчид даалгах” тухайд,

Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн“Жагсаалтыг шинэчлэн батлах тухай” А/300 дугаар тушаалаар “Барааг тодорхойлох кодлох уялдуулсан системд үндэслэсэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалт”-ыг шинэчлэн баталсан Шинэчлэн батлагдсан жагсаалтад нэхэмжлэлийн шаардлагын 5-д дурдсан “3004.90.99.00” гэсэн барааны код байхгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Гаалийн байгууллагад маргаан байгаагүй гэдэгтэй холбоотой бид хилийн байгууллагын олон улсын конвенцийн хэлэлцэн тохирогч тал болох Солонгосын гаалийн байгууллагатай хэлэлцэн тохиролцож маргаан үүссэн тохиолдолд тухайн улсын гаалийн байгууллагад хандаж маргааныг шийдвэрлэх ёстой. Хоёрдугаарт конвенцийн тайлбар хийсэн гэж шүүмжилж байна. Бид конвенцийн тайлбар хийгээгүй учир нь бараа тодорхойлох, кодлох талаар уялдуулсан системийн жагсаалтад дэлхийн гаалийн байгууллагын гаргасан 5 боть тайлбар байдаг. БТКУС-ын тайлбар дүрэм 24 дүгээр бүлгийн Зүйл 24.02-ын тайлбар эмчилгээний зориулалтай биш боловч тамхинаас гаргахад зориулсан тусгай найрлага бүхий тамхи энд хамаарна гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл тамхины ургамлаар хийгээгүй ч гэсэн 2402.90.00-ын гарчигт тамхи эсхүл тамхи орлуулагч агуулсан сиграт, сигарил, янжуур хамаарна гэсэн. Гэтэл тамхи агуулсан сигар нь 240210 кодтой, тамхи агуулсан янжуур нь 240220 кодтой, тамхи агуулаагүй эдгээр бүтээгдэхүүнүүд нь 2402.90.00 кодод ангилагдана гэдэг дүрмийн дагуу ангилсан дээрээ бат зогсож тайлбарлаж байна. Харин конвенцийг тайлбар хийгээгүй, энэ жагсаалт нь тайлбар бичиг гэсэн барааны ангиллыг хэрхэн зөв тодорхойлж ангилахад тайлбар бичгийг хэрэглэж явдаг. Бид эмчилгээний тайлбар гэж үзэхгүй байгаа учир нь 30 дугаар бүлгийн тайлбар эмчилгээний бүтээгдэхүүн гэдэгт уусмал, шингэн, эмчилгээ урьдчилсан сэргийлэх зорилгоо шууд хэрэглэх зориулалтай, тогтоосон тун хэмжээтэй шахмал бүрээстэй нунтаг, дусаах хэрэглэх, зуурмаг, бортоглосон гэсэн хэлбэрийн бүтээгдэхүүнүүд 30 дугаар бүлэгт ангилагдах ёстой. Иймд бид 3004 эрүүл мэндийн газраас эм судлалын хүрээлэнгээс эмнэлгийн хэрэгсэл, тамхинаас гаргах эм гэж олон янзаар нэрлэж өгсөн зөвшөөрөл лицензийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Улсын хилээр орж ирж байгаа бараанд шинжилгээ хийгээд шинжилгээний дүнг үндэслэн ангиллыг гаргадаг. Нэхэмжлэгчийн бараанд шинжилгээ хийгээд үзэхэд никотин илрээгүй, бохь нэг янжуурт 3 мл/ш илэрсэн. Бид ангиллыг тодорхойлохын тулд судалгаа хийж үзэхэд 24 дүгээр бүлгийн гарчиг 2402-ын гарчиг болон тайлбарыг үндэслэж тамхи агуулаагүй янжуур гэдгээр нь 24009090 гэж ангилсан. Эм эмнэлгийн хэрэгсэл дээр нэг удаагийн лиценз авсан гэж байгаа нь зайлшгүй эмийн жагсаалт 8 дахь хэсгийг баримталж дүгнэлтээ гаргасан гэсэн атлаа 2018 оны лиценз дээр эмнэлгийн хэрэгсэл зайлшгүй эм гэхчхээд эмнэлгийн хэрэгсэл гэж лиценз өгсөн. 2017, 2019 оны лиценз дээр эм, эмнэлгийн хэрэгсэл гэж байгаа нь тодорхойгүй. Эм, эмнэлгийн хэрэгсэл бол улсын бүртгэлийн дугаар байх ёстой. Бүгд Найрамдах Солонгос Улс манайхаас явуулсан мэдүүлэг дээр үндэслээд барааны кодын зэрэгцүүлэлд хийгдсэн. Үүнд 2017 оны Монгол Улсын гаалийн 2402.90.00, Солонгос Улсын 2402.90.00 гэсэн кодууд нь хоорондоо мэдээлэл нь таарсан гэсэн хариу ирсэн” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Тус шүүх нэхэмжлэгч “ТТ” ХХК-иас Гаалийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Гаалийн ерөнхий газрын гаалийн төв лабораторийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 002...  тоот сорилыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ[1].

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Гаалийн ерөнхий газрын гаалийн төв лабораторийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 002...  тоот сорилын дүнг хүчингүй болгуулах, Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0119001...  тоот шинжилгээний дүгнэлтийг хүчингүй болгуулах, Гаалийн ерөнхий газрын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 03-1/5398 тоот, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 02-4/4511 тоот албан бичгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар захиргааны илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, хариуцагчийн N  бүтээгдэхүүнийг Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Жагсаалтыг шинэчлэн батлах А/300 дугаар тушаалын хавсралтын Барааг тодорхойлох кодлох уялдуулсан систем 3004.90.99 код болохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 3004.30 код болохыг хариуцагчид даалгах, үндэслэлгүйгээр 2017 оны 12 дугаар сард тогтоосон онцгой албан татварын 13.920.000 сая төгрөг буцаан төлүүлэх” гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, тодруулсныг шүүх хүлээн авч, дээрх нэхэмжлэлийн шаардлагуудын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.[2]

            Нэхэмжлэгчийн Гаалийн ерөнхий газрын гаалийн бүрдүүлэлтийн газрын 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2/91 тоот дотоод зурвасыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэх тухай” 128/ШЗ2020/1428 дугаар шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна[3].

            Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт  үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Нэхэмжлэгчээс манай компанийн Бүгд Найрамдах Солонгос Улсаас импортлон оруулж ирж буй ''N ” бүтээгдэхүүн нь янжуур тамхинд агуулагдах никотин агуулаагүй, тамхинаас гаргах үйлчилгээтэй эрүүл мэндийн бүтээгдэхүүн тул Дэлхийн гаалийн байгууллагаас эрхлэн гаргасан Барааг тодорхойлох, кодлох уялдуулах системийн /цаашид БТКУС гэх/ 3004.90.00 гэсэн ангилалд хамаарах бүтээгдэхүүн тул онгой албан татвараас чөлөөлөгдөх ёстой гэж, хариуцагчаас нэхэмжлэгч “ТТ” ХХК-ийн Бүгд Найрамдах Солонгос Улсаас импортлон оруулж ирж буй ''N ” бүтээгдэхүүн нь БТКУС-ийн 2402.90.00 гэсэн ангилалд хамаарах, тамхинаас гаргахад зориулсан тусгай найрлагатай тамхи тул онцгой албан татвараас чөлөөлөгдөх үндэслэлгүй гэж тус тус маргажээ.

            Нэхэмжлэгч “ТТ” ХХК Бүгд Найрамдах Солонгос Улсын Swift Со.Ltd үйлдвэртэй хамтран ажиллах гэрээ байгуулж, тус үйлдвэрт үйлдвэрлэсэн ''N ” нэр бүхий тамхинаас гаргах эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг 2017, 2018, 2019 онуудад буюу нийт 3 удаа Монгол Улсад импортлон оруулж ирсэн байна.

            Нэхэмжлэгч компанийн Бүгд Найрамдах Солонгос Улсаас импортлон оруулж ирж буй ''N ” бүтээгдэхүүн нь 2017 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр гаргасан гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгээр 2402.90.00 гэсэн ангиллын кодтойгоор импортлогдон орж иржээ[4].

            Дээрх мэдүүлэгтээ нэхэмжлэгч нь тухайн бүтээгдэхүүн нь БТКУС-ийн 2402.90.00 кодоор ангилагдан экспортлогдож байгаа талаар бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Бүгд Найрамдах Солонгос Улсын “Свифт” ХХК-ийн “Албан захидал”, “Арилжааны нэхэмжлэх болон баглаа боодлын жагсаалт”-ыг хавсаргасан байна.[5]

            Гаалийн тухай хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-д “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэл болон тэдгээртэй холбоотой бичиг баримтад гаалийн хяналт хийх явцад мэргэжлийн тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах, гаалийн зорилгоор барааны ангиллын кодыг тодорхойлох тохиолдолд магадлан шинжилгээ хийнэ”, 252.2-т “Магадлан шинжилгээг гаалийн лаборатори, гаалийн байгууллагаас томилсон байгууллага, эсхүл шинжээч хийнэ” гэж тус тус заажээ.

            Хуулийн дээрх заалтуудын дагуу нэхэмжлэгч компанийн Бүгд Найрамдах Солонгос Улсаас импортлон оруулж ирж буй ''N ” бүтээгдэхүүний орц, найрлагад Гаалийн ерөнхий газрын дэргэдэх гаалийн төв лаборатори шинжилгээ хийж, дүгнэлт гаргажээ.

            Нэхэмжлэгчээс ''N ” бүтээгдэхүүнийг Гаалийн төв лабораторид 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр БТКУС-ийн 2402.90.00 кодод ангилагдана гэж  шинжилгээнд хамруулахаар дээж, сорьцыг хүлээлгэн өгсөн байна[6].

            Гаалийн төв лабораторийн итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 0019908 дугаар дүнгээр “тус ''N ” тамхинаас гаргах бүтээгдэхүүнийг гаатай, ногоон бүслүүртэйг нь төлөв байдал “Тамхины шүүлтүүртэй янжуур хэлбэртэй ороосон ургамал”, Химийн нэршил “MENTHOL”, Бохь “3.13 мг/ш”, Никотин   “0.00 мг/ш”, сарнайн үнэртэй, улаан бүслүүртэйг нь төлөв байдал “Тамхины шүүлтүүртэй янжуур хэлбэртэй ороосон ургамал”, Химийн нэршил “1-monolinoleoyl GLYCEROL trimethylsilyl ether”, Бохь “3.11 мг/ш”, Никотин   “0.00 мг/ш”, ” гэжээ[7].

            Монгол Улсын гаалийн ерөнхий газрын гаалийн төв лабораторийн 2017 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн 0024953 дугаар дүгнэлтээр “Гаалийн төв лабораторийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 0019908 дугаар сорилтын дүнг үндэслэн тухайн бүтээгдэхүүнүүдийг ангиллын код “2402.90.00”, төлөв байдал “Тамхины шүүлтүүртэй янжуур хэлбэртэй ороосон ургамал”, Барааны ангиллын тайлбар “Шинжилгээний дүн болон БТКУС-ийн ЕТД, 24-р бүлгийн тайлбар, Ерөнхий тайлбар, Зүйл 24.02-ын тайлбарыг үндэслэн ангилав.”, Ерөнхий дүгнэлт “Шинжилгээний дүн болон холбогдох бичиг баримтаас үзэхэд тус компанийн импортолж буй бараа нь 3.11-3.13 мг/ш бохь агуулсан, никотин агуулаагүй, мөн гаа болон глицерол агуулсан байна.”, ” гэжээ[8].

            Гаалийн бүрдүүлэлтийн газрын 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 02-2/91 дугаартай “Дотоод зурвас”-аар Гаалийн төв лабораторид “БНСУ-д үйлдвэрлэгдсэн ''N ” нэртэй янжуурыг дагалдаж ирсэн Invoice SW170801, уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч SWIFT Co.Ltd компаниас танай компанид хандсан албан захидалд уг бүтээгдэхүүн нь БТКУС-ийн 2402.90 кодод ангилагдахыг тодорхой заасан байна. БТКУС-ийн Зүйл 24.02-т тамхи эсвэл тамхи орлуулагч агуулсан сигар, янжуур ангилагдах талаар БТКУС-ийн Зүйл 24.02-ын тайлбарт тодорхой заасан болно.” гэжээ[9].

            Хариуцагчаас дээрх баримтуудыг үндэслэн 2017 онд нэхэмжлэгчийн Бүгд Найрамдах Солонгос Улсаас импортлон оруулж ирж буй ''N ” бүтээгдэхүүнийг БТКУС-ийн 2402.90.00 кодтой ангилалд хамааруулан Гаалийн тухай хуулийн 253 дугаар зүйл. “Шинжээчийн дүгнэлт”, 253.7. “Гаалийн байгууллага, албан тушаалтан нь шийдвэр гаргахдаа шинжээчийн дүгнэлтийг харгалзан үзнэ.”, Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйл. “Онцгой албан татвар ногдох бараа, үйл ажиллагаа”, 4.1. “Дараахь бараанд онцгой албан татвар ногдуулна:”, 4.1.2. “бүх төрлийн тамхи;” гэж тус тус заасныг үндэслэн онцгой албан татвар ногдуулж шийдвэрлэж байсан байх бөгөөд нэхэмжлэгчээс тус импортын онцгой албан татварыг төлж байсан байна.

            Нэхэмжлэгч “ТТ” ХХК-иас 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 0/59 дугаар албан бичгээр Гаалийн ерөнхий газарт тухайн бүтээгдэхүүний ангиллын талаар хүсэлт гаргасан байх бөгөөд Гаалийн ерөнхий газар 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 02-2/3622 дугаартай албан бичгээр хариуг хүргүүлж байжээ.

            Уг албан бичигт “...''N ” нэртэй бүтээгдэхүүний талаар судлахад “Eucommiae Folium” ургамлын навчийг боловсруулан үйлдвэрлэсэн, никотин 0.0 mg, бохь 3.5mg, нүүрстөрөгчийн дутуу исэл 3.4mg, Glycyrrhiza экстракт тус тус агуулсан, сарнайн эсхүл гааны амт, үнэртэй, тамхинаас гаргах зориулалттай гэсэн мэдээлэл байгаа бөгөөд уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчийн мэдээлэл болон ГЕГ-ын дэргэдэх Гаалийн төв лабораторид хийсэн шинжилгээний дүнгээр ''N ” нь никотин агуулаагүй гэдэг нь тодорхойлогдсон.

            Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/-ийн Жагсаалтын Зүйл 24.02-т тамхи эсвэл тамхи орлуулагч агуулсан сигар, сигарилл, янжуур, тодруулбал зөвхөн тамхины ургамлын навчаар хийсэн янжуураас гадна, тамхи ба тамхи орлуулагчийг янз бүрийн харьцаагаар агуулсан янжуур, тамхинаас гаргахад зориулсан тусгай найрлагатай янжуур ангилагдах тухай заасан байдаг.

            БТКУС-ийн Зүйл 24.02-ын гарчиг, 24-р бүлгийн тайлбар, Зүйл 24.02-ын тайлбар ёсоор Гаалийн төв лабораторийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 0024953 дугаар дүгнэлтэд ангиллын кодыг 2402.90.00 гэж тодорхойлсон нь зөв байна. ''N ” брэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээс танай компанид ирүүлсэн албан захидалд уг бүтээгдэхүүнийг БНСУ-д HS2402.90.00 кодод ангилдаг талаар дурдсан нь тухайн бүтээгдэхүүний ангилалтай тохирч байна.” гэжээ. 

            Мөн хариуцагч Гаалийн ерөнхий газраас нэхэмжлэгч “ТТ” ХХК-ийн импортлон оруулж ирж буй ''N ” бүтээгдэхүүн нь “тамхи орлуулагч янжуур”, “эм, эмнэлгийн хэрэгсэл”-ийн алинд хамааруулан экспортын гаалийн бүрдүүлэлт хийгдсэнийг тодруулахаар Бүгд найрамдах Солонгос улсын гаалийн байгууллагад ханджээ.

             Дээрх байдлаар хандсаны дагуу Бүгд найрамдах Солонгос улсын гаалийн газраас 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр цахим шуудангаар хариуг ирүүлсэн байх бөгөөд ирүүлсэн албан бичиг, түүний хавсралтаас үзвэл нэхэмжлэгчийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр гаргасан гаалийн мэдүүлгийн барааны 2402.90.00 гэх код нь Бүгд найрамдах Солонгос улсын гаалийн өгөгдлийн сан дахь экспортын мэдүүлгийн өгөгдөлтэй тохирч байна гэжээ[10].

            Нэхэмжлэгчээс тус ''N ” бүтээгдэхүүнийг 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр БТКУС-ийн 3004.90.90 гэсэн кодоор ангилагдан гэж гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг гаргаж, эм зүйн бүтээгдэхүүнээр импортлогдон орж ирсэн байх бөгөөд ингэхдээ импортын онцгой албан татвар төлөөгүй байна[11].

            Нэхэмжлэгч нь дээрх байдлаар тухайн бүтээгдэхүүнийг оруулж ирэхдээ тухайн бүтээгдэхүүний орц, найрлагад Гаалийн ерөнхий газрын дэргэдэх гаалийн төв лабораториор шинжилгээ хийж, дүгнэлт гаргуулаагүй байна.

            Харин нэхэмжлэгчийн Бүгд найрамдах Солонгос улсаас импортлон оруулж ирж буй ''N ” бүтээгдэхүүн нь Бүгд найрамдах Солонгос улсын 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн экспортын мэдүүлгээр БТКУС-ийн 3004.90.90 гэсэн кодоор ангилагдан экспортлогдсон байх бөгөөд[12]нэхэмжлэгчээс ''N ” бүтээгдэхүүнийг Гаалийн төв лабораторид 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр БТКУС-ийн 3004.90.90 кодод ангилагдана гэж  шинжилгээнд хамруулахаар дээж, сорьцыг хүлээлгэн өгсөн байна[13].

            Гаалийн төв лабораторийн итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 002...  дугаар дүнгээр “тус ''N ” тамхинаас гаргах бүтээгдэхүүнийг “N  rose” нь төлөв байдал “Шүүлтүүртэй янжуур тамхи”, Бохь “3.14 мг/ш”, Никотин “0.0 мг/ш”, Нийт урт “83 мм”, Шүүлтүүртэй төгсгөлийн урт “27 мм”, Ширхгийн өргөн “8.0 мм”, “N  peppermint” нь төлөв байдал “Шүүлтүүртэй янжуур тамхи”, Бохь “3.37 мг/ш”, Никотин “0.0 мг/ш”, Нийт урт “83 мм”, Шүүлтүүртэй төгсгөлийн урт “27 мм”, Ширхгийн өргөн “8.0 мм”, “N  hazelnut” нь төлөв байдал “Шүүлтүүртэй янжуур тамхи”, Бохь “3.19 мг/ш”, Никотин “0.0 мг/ш”, Нийт урт “83 мм”, Шүүлтүүртэй төгсгөлийн урт “27 мм”, Ширхгийн өргөн “8.0 мм”, ” гэжээ[14].

            Монгол Улсын гаалийн ерөнхий газрын гаалийн төв лабораторийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0119001...  дүгээр дүгнэлтээр “Гаалийн төв лабораторийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 002...  дугаар сорилтын дүнг үндэслэн мэдүүлэг гаргагчаас тухайн бүтээгдэхүүнүүдийг БТКУС-ийн 3004.90.90 ангиллын кодод хамаарна гэж мэдүүлснийг БТКУС-ийн ангиллын код “2402.90.00”, төлөв байдал “Тамхины шүүлтүүртэй, янжуур хэлбэртэй ороосон ургамал”, Барааны ангиллын тайлбар “Шинжилгээний дүн болон БТКУС-ийн ЕТД-1, 24-р бүлгийн тайлбар, Ерөнхий тайлбар, Зүйл 24.02-ын тайлбарыг үндэслэн ангилав.”, Ерөнхий дүгнэлт “Шинжилгээний дүнгээс үзэхэд тус тус компанийн импортолж буй бараа нь 3.14 мг/ш -3.37 мг/ш бохь, гаа болон глицерол агуулсан, никотин агуулаагүй байна.”, ” гэжээ[15].

            Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл нэхэмжлэгчийн Бүгд найрамдах Солонгос улсаас импортлон оруулж ирж буй ''N ” бүтээгдэхүүн нь никотин агуулаагүй тамхинд агуулагддаг бохь болон глицерол агуулсан тамхины шүүлтүүртэй, янжуур хэлбэртэй ороосон ургамал байна.       

            Тамхины хяналтын тухай хуулийн 3 дугаар зүйл. “Хуулийн нэр томъёо”, 3.1. “Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:”, 3.1.2. “утаат тамхи” гэж үйлдвэрийн болон гар аргаар ороож бэлтгэсэн, татах зориулалттай янжуур, навчин тамхи, дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхийг;” гэж заажээ.

            Нэхэмжлэгчийн Бүгд найрамдах Солонгос улсаас импортлон оруулж ирж буй ''N ” бүтээгдэхүүн нь үйлдвэрийн аргаар ороож бэлтгэсэн, татах зориулалттай утаат тамхи гэж үзэхээр байна.

            Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Жагсаалтыг шинэчлэн батлах тухай” 300 дугаар тушаалаар  “Барааг тодорхойлох, кодлох уялдуулах системд үндэслэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалт”-ыг шинэчлэн баталжээ[16].

            Тус тушаалын хавсралтын 24 дүгээр бүлэг, “Тамхи болон тамхи орлуулагч”, Бүлгийн тайлбар “1.Энэ бүлэгт эмчилгээний тамхи хамаарахгүй (30-р бүлэг).”, Зүйл “24.02 Барааны бичиглэл “Тамхи эсвэл тамхи орлуулагч агуулсан сигар, үзүүрийг нь тайрсан сигар (cheroots) болон нарийн ороосон сигар (сигарилл) болон янжуур”, Мөр “2402.90”, Үнд. Код “00”, Барааны бичиглэл “Бусад”, Зүйл “30.04 Барааны бичиглэл “Эмчилгээ эсвэл урьдчилан сэргийлэх зориулалтын, тун хэмжээгээр бэлтгэгдсэн (арьсан дээр нааж хэрэглэх хэлбэр орно), эсвэл жижиглэн худалдаалах зориулалтаар савлагдсан, холимог эсвэл холимог бус эм (Зүйл 30.02, 30.05 эсвэл 30.06-д заагдсанаас бусад).”, Мөр “3004.90”, Үнд. Код “90”, Барааны бичиглэл “Бусад”, ” гэжээ.

            2017 онд дэлхийн гаалийн байгууллагаас эрхлэн гаргасан “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем”-ийн 24-р бүлэг “Тамхи болон тамхи орлуулагч”, Бүлгийн тайлбар “1.-Энэ бүлэгт эмчилгээний тамхи хамраахгүй (30-р бүлэг).”, Ерөнхий тайлбар “...Энэ бүлэгт боловсруулсан ба боловсруулаагүй тамхинаас гадна тамхи агуулаагүй тамхи орлуулагч бүтээгдэхүүн хамаарна.”, 24.02 “Тамхи эсвэл тамхи орлуулагч агуулсан сигар, үзүүрийг нь тайрсан сигар (cheroots) болон нарийн ороосон сигар (сигарилл) болон янжуур”, “2402.90-Бусад”, “... Энэ зүйлд эмчилгээний тамхи хамаарахгүй (30-р бүлэг). Гэхдээ эмчилгээний зориулалттай биш боловч тамхинаас гаргахад зориулсан тусгай найрлагатай тамхи энд хамаарна.”, 30-р бүлэг “Эм зүйн бүтээгдэхүүн”, Бүлгийн тайлбар “1.-Энэ бүлэгт дор дурдсаныг хамааруулахгүй: “...(b) Тамхи татдаг хүмүүсийг тамхинаас гаргахад туслах зориулалттай шахмал эм, бохь эсвэл наалт (арьсанд нэвтрэх систем) зэрэг бэлдмэл (Зүйл 21.06 эсвэл 38.24); ...”, 30.04 “Эмчилгээ эсвэл урьдчилан сэргийлэх зориулалтын, тун хэмжээгээр бэлтгэгдсэн (арьсан дээр нааж хэрэглэх хэлбэр орно), эсвэл жижиглэн худалдаалах зориулалтаар савлагдсан, холимог эсвэл холимог бус эм (Зүйл 30.02, 30.05 эсвэл 30.06-д заагдсанаас бусад).”, “3004.90-Бусад”, Энэ зүйлд дараах бүтээгдэхүүн хамаарахгүй: (f) Тамхинаас гарахад туслах зориулалттай шахмал, зажилдаг бохь буюу наалт (трансдермал систем) зэрэг бэлдмэл энд хамаарахгүй (Зүйл 21.06. эсвэл 38.24).” гэжээ[17].

            Дээрх “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем”-ийн ангиллын заалт, түүний тайлбаруудаас үзвэл нэхэмжлэгчийн Бүгд найрамдах Солонгос улсаас импортлон оруулж ирж буй ''N ” бүтээгдэхүүн нь никотин агуулаагүй тамхинаас гаргах үйлчилгээтэй эрүүл мэндийн бүтээгдэхүүн гэх боловч БТКУС-ийн 3004.90 гэсэн ангилалд хамааруулан ангилж, кодлох боломжгүй байна.

            Учир нь тус ангилалд эмчилгээ эсвэл урьдчилан сэргийлэх зориулалтын, тун хэмжээгээр бэлтгэгдсэн (арьсан дээр нааж хэрэглэх хэлбэр орно), эсвэл жижиглэн худалдаалах зориулалтаар савлагдсан, холимог эсвэл холимог бус эм орохоор байх бөгөөд тамхинаас гарахад туслах зориулалттай бүтээгдэхүүн энэ ангилалд хамаарахааргүй байна.

            Харин тус никотин агуулаагүй тамхинд агуулагддаг бохь болон глицерол агуулсан тамхины шүүлтүүртэй, янжуур хэлбэртэй ороосон ургамал гэх ''N ” бүтээгдэхүүн нь БТКУС-ийн 2402.90 гэсэн ангилалд хамаарах бүтээгдэхүүн гэж үзэж лабораторийн дүгнэлт гаргаж, тус ангиллаар кодлогдож импортлогдоно гэж үзсэн хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй  байна.  

            Тодруулбал, ''N ” бүтээгдэхүүн нь никотин агуулаагүй  боловч тамхинд агуулагддаг бохь болон глицерол агуулсан тамхины шүүлтүүртэй, янжуур хэлбэртэй эмчилгээний зориулалтгүй, тамхинаас гаргахад зориулсан тусгай найрлагатай тамхи байх тул БТКУС-ийн 2402.90 гэсэн ангилалд хамааруулсан нь үндэслэлтэй байна гэж үзэв.

            Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “ТТ” ХХК-иас Гаалийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Гаалийн ерөнхий газрын гаалийн төв лабораторийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 002...  тоот сорилын дүнг хүчингүй болгуулах, Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0119001...  тоот шинжилгээний дүгнэлтийг хүчингүй болгуулах, Гаалийн ерөнхий газрын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 03-1/5398 тоот, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 02-4/4511 тоот албан бичгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар захиргааны илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, хариуцагчийн N  бүтээгдэхүүнийг Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Жагсаалтыг шинэчлэн батлах А/300 дугаар тушаалын хавсралтын Барааг тодорхойлох кодлох уялдуулсан систем 3004.90.99 код болохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 3004.30 код болохыг хариуцагчид даалгах, үндэслэлгүйгээр 2017 оны 12 дугаар сард тогтоосон онцгой албан татварын 13.920.000 сая төгрөг буцаан төлүүлэх” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйл. “Шүүхийн зардал”, 44 дүгээр зүйлийн 44.3. “Дараахь зардлыг хэргийн оролцогчоор нөхөн төлүүлнэ:”, 44.3.1. “ ..., орчуулагч, хэлмэрчийн ..., шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар гүйцэтгэсэн ажил үндсэн ажлын чиг үүрэгт хамаарахгүй бол ажлын хөлс”, 45 дугаар зүйл. “Нөхөн төлүүлэх шүүхийн зардлын хэмжээг тодорхойлох”, 45.1. “Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг дараахь журмаар тодорхойлно:”, 45.1.2. “..., орчуулагч, хэлмэрчийн ажлын хөлсийг шүүхээс төлсөн хэмжээгээр;”, 47 дугаар зүйл. “Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг хуваарилах”, 47.1. “Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ.” гэж тус тус заажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн Англи хэл дээрх нотлох баримтыг М.О  ХХК-иар албаны ёсны орчуулга хийлгэж, орчуулгын ажлын хөлсөнд 300.000 /гурван зуу мянга/ төгрөгийг улсын төсвөөс урьдчилан төлсөн байна.  

            Иймд орчуулгын зардалд улсын төсвөөс урьдчилан төлсөн 300.000 /гурван зуу мянга/ төгрөгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.-д заанаар нэхэмжлэгчээр нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.3., 106.3.14., 107 дугаар зүйлийн 107.5.-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Гаалийн тухай хуулийн 252 дугаар зүйлийн 252.1., 252.2., 253 дугаар зүйлийн 253.7., Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2., Тамхины хяналтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2.-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ТТ” ХХК-иас Гаалийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Гаалийн ерөнхий газрын гаалийн төв лабораторийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 002...  тоот сорилын дүнг хүчингүй болгуулах, Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0119001...  тоот шинжилгээний дүгнэлтийг хүчингүй болгуулах, Гаалийн ерөнхий газрын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 03-1/5398 тоот, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 02-4/4511 тоот албан бичгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар захиргааны илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, хариуцагчийн N  бүтээгдэхүүнийг Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Жагсаалтыг шинэчлэн батлах А/300 дугаар тушаалын хавсралтын Барааг тодорхойлох кодлох уялдуулсан систем 3004.90.99 код болохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 3004.30 код болохыг хариуцагчид даалгах, үндэслэлгүйгээр 2017 оны 12 дугаар сард тогтоосон онцгой албан татварын 13.920.000 сая төгрөг буцаан төлүүлэх” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.1., 45 дугаар зүйлийн 45.1.2., 47 дугаар зүйлийн 47.1.-д заасныг баримтлан орчуулгын зардалд улсын төсвөөс урьдчилан төлсөн 300.000 /гурван зуу мянга/ төгрөгийг нэхэмжлэгчээр нөхөн төлүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1., 48 дугаар зүйлийн 48.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ГАНБАТ

 

 


[1] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 1-6, 37-39 дүгээр хуудас

[2] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 65-66, 129 дүгээр  хуудас

[3] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 136-139 дүгээр  хуудас

[4] Хавтаст хэргийн 2 дугаар хавтас, 231 дүгээр хуудас

[5] Хавтаст хэргийн 3 дугаар хавтас, 23-26 дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 112 дугаар хуудас

[7] Хавтаст хэргийн 3 дугаар хавтас, 1 дүгээр хуудас 

[8] Хавтаст хэргийн 3 дугаар хавтас, 16 дугаар хуудас 

[9] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 113 дугаар хуудас

[10] Хавтаст хэргийн 3 дугаар хавтас, 104-124 дүгээр хуудас

[11] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 22-23 дугаар хуудас

[12] Хавтаст хэргийн 2 дугаар хавтас, 83-84 дүгээр хуудас

[13] Хавтаст хэргийн 2 дугаар хавтас, 172 дугаар хуудас

[14] Хавтаст хэргийн 2 дугаар хавтас, 171 дүгээр хуудас 

[15] Хавтаст хэргийн 2 дугаар хавтас, 169-170 дугаар хуудас 

[16] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 106-109 дүгээр хуудас

[17] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 170-193 дугаар хуудас