Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
Хэргийн индекс | 240/2016/0085/э/ |
Дугаар | 87 |
Огноо | 2016-10-03 |
Зүйл хэсэг | 099.1., |
Улсын яллагч | Н.Ундрах |
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 87
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Мөнхтуяа,
Улсын яллагч: Н.Ундрах,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Наранцацрал,
Хохирогч: А.*******,
Шүүгдэгч: Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******т холбогдох 201616000141 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн,
Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн ******* сумын ******* багийн нутагт байрлах тоосгоны үйлдвэрт ажиллаж байхдаа хувийн таарамжгүй харьцааы улмаас баюун дотор хохирогч С.*******ийг, баюуны гадна хохирогч А.*******ыг тус тус зодож давтан үйлдлээр бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ******* ******* *******-р ангиас 5 км-ийн зайд тоосгоны үйлдвэр дээр цэргүүд хариуцаад ажиллаж байсан. Тухайн ажиллаж байх хугацаандаа ангийн төвөөс чөлөө аваад явчихаад буцаж ирсэн. Намайг ирсний дараа *******, *******э нарыг цэрэг дээрэлхсэн гэж бага дарга нар хэлсэн. Тэгээд би цэргүүдээ өмөөрч *******э, ******* нарыг хоёр, гурав цохьсон.
Хохирогч А.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Тухайн өдөр тоосгоны үйлдвэрт ажиллаж байгаад өдөр 12 цагийн үед амраад цайндаа орсон. 15 цаг хүртэл амардаг. Тэгээд амарчихаад босч хувцасаа өмсөөд гарахад жаа ******* нь яагаад цэрэг дээрэлхээд байна гээд намайг гараараа цохиж өшиглөсөн. Хохирол төлбөрөө авсан одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол санал байхгүй.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.*******э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр би ...15 цаг 30 минутын үед ажилчидын амралтын байранд амарч байсан , ******* нарыг сэрээд сэрээд гээд хашгирахад цэрэг байралдаг өрөөнөөс ахлах байлдагч ******* гарч ирээд “юу гэнээ пизда минь” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би “юу гээд байгаан бэ” гээд түүн рүү очиход “юу гэсэн ч яадаг юм бэ” гээд намайг заамдаж авахаар нь би яаж байнаа гээд зөрүүлж заамдсан. ...Тэгэхэд хоёр цэрэг өрөөнөөс гарч ирээд намайг заамдсан байсан ахлах байлдагч *******ыг салгаж байтал юу болоод яагаад байгаа юм бэ? гэхэд ******* танай дүү чинь намайг өдөөд байна гэсэн тэгээд ах тэр *******ыг шанааруу нь цохьсон. Тэгээд би 15 цаг 40 минутанд *******, нартай хамт амралтын байрнаас гараад зүүн зүгт байрлах 300 гаруй метрийн зайтай баюун дээр очоод халуун тоосго гаргаж байхад ахлах түрүүч нь хаалгаар шагайгаад ******* чамайг дуудаж байна гэхээр нь ажлаа дуусгачихаад гараад очъё гэсэн. Тэгээд намайг баюун дотор байж байхад удалгүй 3-4 цэрэг орж ирээд намайг тойрч зогсоход ахлах түрүүч цолтой намайг, чи муу ямар том пизда вэ гээд намайг газар унагаад миний цээжрүү өшиглөхөөр нь би нүүрээ дараад газар доошоо хараад хэвтсэн миний хажуу талаас бөөрний хавьд нэг удаа өшиглөх шиг болсон. Тэгээд би боссон чинь жаа ******* орж ирээд чи муу яасан их цэрэг дээрэлхдэг пизда вэ гээд миний нүүр, шанаа руу гурван удаа цохиж аваад тэнд байсан цэргүүдээ дагуулаад баюунаас гарсан. Тэгээд би удалгүй баюунаас гарахад ******* ахын хамар, амнаас нь цус гарчихсан гадаа зогсож байсан. ...Би тэгээд бауюнаас гараад ******* бид хоёр байрлуугаа явж гал тогооруу ороод цусаа угаах гээд байж байхад цэргүүдийн жаа нь ******* орж ирээд чи яагаад цэрэг дээрэлхээд байгаа юм бэ гээд байсан. Тэгээд намайг гараад ир гээд байсан тэгэхээр нь би танд зодуулах гэж гарах юм уу гэж хэлээд би гал тогооноос гарч байгаад тэндээс зугтаасан. Тэгэхэд миний араас ахлах байлдагч *******, дэд түрүүч , ахлах түрүүч нар элдэж байгаад ахлах түрүүч миний араас барьж авах гэхээр нь би хамтдаа очъё гэж хэлээд бид нар амрах байрлуу хүрч очсон. ******* ахыгаа уучлаарай нүүр амныхаа цусаа угаачих гэсэн. ...Жаа ******* архи уусан байсан бусад хүмүүс бүгд эрүүл архи уугаагүй байсан. Би гомдолтой байна. Эмчилгээний зардал болох 210.000 төгрөг нэхэмжилж байна үүнийг төлөх юм бол надад гомдол санал байхгүй. ...ийг цохьсон дараа ******* ганцаараа орж ирээд намайг цохиж зодсон. Би хохирлоо бүрэн авсан, гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-32-р хуудас/,
Хохирогч А.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр би тоосгоны үйлдвэрт ажиллаж байгаад цайндаа ороод 2 цаг гаруй амраад байж байтал *******э байрны гадаа “сэрээд сэрээд” гэж хашгирсан тэгтэл гадаа хэрүүл маргаан болоод байх шиг байсан. Би тэгээд босж хувцасаа өмсөөд нэлээн удаж байгаад гараад очтол *******э нэг цэрэгтэй маргалдаад хажууд нь ах зогсож байсан, би тэгээд ажилдаа явсан.Тэгээд би ажил дээрээ ирээд байж байтал нэг цагийн дараа ******* мотоцикльтой хүрч ирээд намайг яасан их цэргүүд дээрэлхдэг пизданууд вэ гээд намайг барьж аваад нүүр, хамарлуу нь 2-3 удаа баруун гараараа цохиод, бөгсрүү нь нэг удаа өшиглөөд автал миний хамарнаас цус гараад доошоо тонгойхоор нь ******* миний зүүн талын гуяруу нэг удаа өшиглөж авч байснаа ******* баюунруу ороод *******этэй маргалдаад байсан, тэгээд гарч ирээд цэргүүдээ дагуулаад тоосгоны үйлдвэрлүү явсан, тэгэхэд баюун дотроос *******э нүүр ам нь цус болчихсон гарч ирсэн.Тэгээд бид хоёр амрах байрлуугаа явсан. *******э тэр ******* байрны гадаа сэрээд гэж хашгирснаас болж хэрүүл маргаан болсон. ...Надад гомдол байхгүй. Эмчилгээний зардал болох 210.000 төгрөг авсан нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/
Хохирогч С.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Би 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 12 цаг 30 минутын үед ажлаасаа буугаад хоолондоо ороод амарч байгаад 13 цаг гээд ажилдаа гарах гээд би сэрээд хувцасаа өмсөж байтал гадаа энгийн иргэн *******э сэрээд, сэрээд бос гээд муухай хашгираад байхаар би чимээгүй бай, юу гэж хашгираад байгаа юм гэхэд *******э өөдөөс чи пизда юу гээд байгаа юм гээд хоорондоо хэрэлдэж байгаад, *******э бид хоёр нэг, нэгнийгээ заамдаад зогсож байхаар нь ахлах түрүүч , жав хоёр хүрч ирээд бид хоёрыг салгаад байж байхад тэр *******ий ах Төрөө гэдэг хүн хүрч ирээд миний баруун шанааруу нэг удаа цохиод авсан, тэгээд бид нар салцгаасан. Тэгээд удаагүй ажилдаа гарах гэтэл тоосгоны үйлдвэр техник нь эвдэрсэн гэсэн, тэгэхээр нь бид нар байрандаа байж байтал манай ахлах ахлагч ******* мотоциклиор ирэхээр нь ахлах түрүүч бид хоёр хүрч очоод *******тай уулзаад ардуудтай сая жаахан хэрэлдээд, *******ий ах Төрөө намайг цохьсон гэж хэлсэн, тэгтэл Жаа ******* би явж тэр ардуудтай уулзана гээд ахлах түрүүч , дэд түрүүч жав, байлдагч , , , , , , , -, , , , , бид 15 цэргийг дагуулаад тоосгоны баюун дээр очиход баюуны гадаа ******* зогсож байхад нь ахлах ахлагч ******* хүрч очоод *******ыг чи яагаад цэргүүд дарамтлаад байгаа юм гээд ******* *******ын нүүрлүү нь 2-3 удаа цохиод, бөгсрүү нь нэг удаа өшиглөөд автал *******ын хамарнаас нь цус гараад доошоо тонгойхлоор нь ******* гуяруу нь нэг удаа өшиглөж авснаа цэргүүдэд энэ баюун дотроос *******ийг дуудаад гаргаад ир гэхээр нь баюуруу ахлах түрүүч , дэд түрүүч Жасмранжав, байлдагч , бид дөрөв ороод *******эд “таныг гадаа жаа дуудаж байна” гэхэд *******э ажлаа хийж байна завгүй байна гэхээр нь *******ийг барьж байгаад дугтарч газар унагачихаад, *******ий гэдэсрүү нь нэг, хоёр удаа өшиглөсөн тэгэхэд бид гурав хажууд хараад зогсож байсан тэгтэл гаднаас ******* жаа орж ирээд, чи яасан их цэрэг дээрэлхдэг юм гэхэд *******э хэрэлдээд байсан. ******* *******ий хамар, зүүн шанааруу нь хоёр, гурван удаа цохиж аваад, та нар битгий цэрэгтэй маргалдаад бай гэж хэлээд ******* жаа нэг цэргийг, яваад тэр ыг дуудаад ир гээд явуулсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/,
Гэрч С. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Тухайн үед миний биед учирсан гэмтэл байхгүй, ******* тэр өдөр ямар хүнтэй маргалдсан талаар сайн мэдэхгүй сүүлд нь сонсоход *******этэй маргалдаж зодолдсон гэж сонссон. ******* архи уусан согтуу байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/,
Гэрч М. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр үдээс хойш 17 цагийн орчимд байх, намайг Өмнөговь аймгийн ******* сумын ын хилийн ******* ангийн тоосгоны үйлдвэр дээр тоосгоны баюун дотор шатаасан тоосго ачиж байтал баюун дотор 3-4 цэрэг орж ирэх шиг болсон тэгээд баюун дотор ажиллаж байсан *******этэй хэрэлдээд байх чимээ гарсан тэгтэл гэнэт пижигнээд явчихаар нь хартал *******э газар уначихсан байдалтай хэдэн цэрэг тойроод зогсчихсон нэг цэрэг өшиглөж байгаа харагдсан тэгээд *******э босоход гаднаас жаа ******* орж ирээд та нар яагаад давраад байдаг юм гээд *******ий зүүн шанааруу 2-3 удаа цохьсон тэгээд ар нурууруу нэг удаа өшиглөж авчихаад ******* баюуны хаалгаар гараад явсан тэгтэл *******ий хамарнаас нь цус гарчихсан байдалтай байсан би тэгээд амрах байрлуугаа явахад надаас түрүүлээд *******э, ******* нар амрах байрлуугаа явсан. Юунаас болж маргалдсан талаар сайн мэдээгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-р хуудас/,
Гэрч М. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ажиллаж байгаад өдрийн цайны цаг болж, 13 цаг 30 минутаас 15 цаг 30 минутын хооронд амрах байрандаа амарч байгаад би хувцасаа өмсөөд гал тогооруу орж хүйтэн цай уучихаад гараад ирсэн чинь *******э, ******* тэр хоёр хоорондоо маргалдаж байснаа *******э, ******* хоёр нэг нэгнээ зөрүүлээд заамдалцаад авахаар нь ахлах түрүүч , дэд түрүүч жав хүрч очоод тэр хоёрыг салгаад байж байхад цаанаас Төрөө ирж байгаа харагдсан би тэгээд байрлуугаа орсон. ... ******* хүрч ирээд би явж тэр энгийн ардуудтай уулзаж юу болсон талаар асууя гэж хэлээд бид нарыг араас дагаад яв гэхэд бид нарыг ахлах түрүүч командлаад тоосгоны баюун дээр очиход баюуны гадаа ******* тоосго гаргаад зогсож байхад ахлах ахлагч ******* хүрч очоод *******ыг дуудсан чинь ******* хүрээд ирсэн, жаа ******* та нар яахаараа цэргүүд дээрэлхээд байгаа юм гэж хэлэхэд ******* бид нар яаж дээрэлхсэн юм гэхэд ******* цэргүүд яахаараа шар будаа, өмхий мах хоёрыг тушаалаар иддэг юм гэж хэлэхэд өөдөөс ******* би тэгж хэлээгүй гээд тэр хоёр хоорондоо маргалдаж байгаад ахлах ахлагч ******* *******ын нүүр хамарлуу нь 2-3 удаа баруун гараараа цохиж аваад бөгсрүү нь нэг удаа өшиглөөд автал *******ын хамарнаас нь цус гараад доошоо тонгойхоор нь ******* бөгсрүү нэг удаа өшиглөсөн. Тэр *******э ******* байрны гадаа сэрээд гэж 3 удаа хашгирахаар нь ******* *******этэй маргалдаж үүнээс болж хэрүүл маргаан үүссэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43-р хуудас/,
Гэрч Т.-Амгалан мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...ахлагч ******* хүрч очоод *******ыг чи яагаад цэргүүд дарамтлаад байгаа юм гэж хэлээд ахлах ахлагч ******* *******ын нүүр, хамарлуу нь 2-3 удаа баруун гараараа цохиод, бөгсрүү нь нэг удаа өшиглөөд автал *******ын хамарнаас нь цус гараад доошоо тонгойсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46-р хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 349 дүгээр шинжээч эмчийн дүгнэлтэнд: А.*******ын биед уруулын салстын язарсан шарх, дагз хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, мөрний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлэээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хх-ийн 69-р хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 350 дугаар шинжээч эмчийн дүгнэлтэнд: С.*******ийн биед баруун, зүүн шуу, хамар, толгойн зүүн хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн шуу, нурууны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хх-ийн 72-р хуудас/,
Шүүгдэгч Б.*******ын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгт:”... 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр гадуур ажилтай явж байгаад 15 цагийн үед очиход дэд түрүүч жав, ахлах түрүүч хоёр ахлах байлдагч *******тай *******э хэрэлдээд нь зодчихлоо гэхээр нь би тэнд байсан 15 цэргүүдээ дагуулаад тоосгоны баюун дээр очиход ******* гадаа юм хийгээд байж байхаар нь очоод *******ыг чи яагаад цэргүүд дарамтлаад байгаа юм гэж хэлээд *******ын нүүрлүү нь баруун гараараа хоёр, гурван удаа цохьтол *******ын хамарнаас цус гараад доошоо тонгойгоод суухаар нь гуяруу нь нэг удаа өшиглөөд ахлах түрүүч , дэд түрүүч жав, ахлах байлдагч *******, байлдагч нарт энэ баюун дотроос *******ийг дуудаад гаргаад ир гэж хэлсэн, тэгээд байж байгаад *******ийг гарч ирэхгүй байхаар баюунруу орж *******ийг яагаад цэргүүдтэй хэрүүл маргаан хийгээд байгаа юм гээд *******ий зүүн шанааруу 2-3 удаа цохьсон ...Тэгээд амрах байранд ирээд *******ийг дуудсан чинь зугтаахлаар нь би араас нь 3 цэрэг явуулсан тэгээд тэд нарыг хүрээд ирэхээр нь би *******ээс за уучлаарай гэж гар барьж уучлалт гуйчихаад *******ий гар нүүрийг нь угаалгасан. Манай цэрэг *******ыг энгийн ард цохиж зодсон гэхээр нь цэргүүдээ өмөөрөөд би эдгээр цэргүүдийг хариуцаж байдгын хувьд ямар нэгэн зүйлээс хамгаалах гэж *******э, *******, нартай хэрүүл маргаан хийж тэр гурвыг цохиж зодсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 107-108-р хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-27-р хуудас/,
******* *******-р ангийн бэлтгэл заставын жагсаалын дарга, ахлах ахлагч Б.*******ын ажил байдлын тодорхойлолт /хх-ийн 114-115-р хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 125-р хуудас/,
Согтуурал шалгасан магадлагаа /хх-ийн 122-р хуудас/
Хохирол төлсөн хаан банкны орлогын мэдүүлэг /хх-ийн 157-158-р хуудас/,
******* *******-р ангийн Захирагчийн орлогч дэд хурандаа Н.ын тодорхойлолт
Хохирогч С.*******ий шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлт зэрэг болно.
Шүүгдэгч Б.*******ын үйлдэлд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар давтан үйлдлээр бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж, шүүгдэгч Б.*******ын үйлдлийг хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэхээр шийдвэрлэв. Үүнд:
Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.*******ийн: ”...2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр би ...15 цаг 30 минутын үед ажилчидын амралтын байранд амарч байсан , ******* нарыг сэрээд сэрээд гээд хашгирахад цэрэг байралдаг өрөөнөөс ахлах байлдагч ******* гарч ирээд “юу гэнээ пизда минь” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би “юу гээд байгаан бэ” гээд түүн рүү очиход “юу гэсэн ч яадаг юм бэ” гээд намайг заамдаж авахаар нь би яаж байнаа гээд зөрүүлж заамдсан. ...Тэгээд би 15 цаг 40 минутанд *******, нартай хамт амралтын байрнаас гараад зүүн зүгт байрлах 300 гаруй метрийн зайтай баюун дээр очоод халуун тоосго гаргаж байхад ахлах түрүүч нь хаалгаар шагайгаад ******* чамайг дуудаж байна гэхээр нь ажлаа дуусгачихаад гараад очъё гэсэн. ...Тэгээд би боссон чинь жаа ******* орж ирээд чи муу яасан их цэрэг дээрэлхдэг пизда вэ гээд миний нүүр, шанаа руу гурван удаа цохиж аваад тэнд байсан цэргүүдээ дагуулаад баюунаас гарсан. Тэгээд би удалгүй баюунаас гарахад ******* ахын хамар, амнаас нь цус гарчихсан гадаа зогсож байсан. ...Би тэгээд бауюнаас гараад ******* бид хоёр байрлуугаа явж гал тогооруу ороод цусаа угаах гээд байж байхад цэргүүдийн жаа нь ******* орж ирээд чи яагаад цэрэг дээрэлхээд байгаа юм бэ гээд байсан. Тэгээд намайг гараад ир гээд байсан тэгэхээр нь би танд зодуулах гэж гарах юм уу гэж хэлээд би гал тогооноос гарч байгаад тэндээс зугтаасан. Тэгэхэд миний араас ахлах байлдагч *******, дэд түрүүч , ахлах түрүүч нар элдэж байгаад ахлах түрүүч миний араас барьж авах гэхээр нь би хамтдаа очъё гэж хэлээд бид нар амрах байрлуу хүрч очсон. ******* ахыгаа уучлаарай нүүр амныхаа цусаа угаачих гэсэн. ...гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-32-р хуудас/,
Хохирогч А.*******ын: ”...2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр би тоосгоны үйлдвэрт ажиллаж байгаад цайндаа ороод 2 цаг гаруй амраад байж байтал *******э байрны гадаа “сэрээд сэрээд” гэж хашгирсан тэгтэл гадаа хэрүүл маргаан болоод байх шиг байсан. Би тэгээд босж хувцасаа өмсөөд нэлээн удаж байгаад гараад очтол *******э нэг цэрэгтэй маргалдаад хажууд нь ах зогсож байсан, би тэгээд ажилдаа явсан.Тэгээд би ажил дээрээ ирээд байж байтал нэг цагийн дараа ******* мотоцикльтой хүрч ирээд намайг яасан их цэргүүд дээрэлхдэг пизданууд вэ гээд намайг барьж аваад нүүр, хамарлуу нь 2-3 удаа баруун гараараа цохиод, бөгсрүү нь нэг удаа өшиглөөд автал миний хамарнаас цус гараад доошоо тонгойхоор нь ******* миний зүүн талын гуяруу нэг удаа өшиглөж авч байснаа ******* баюунруу ороод *******этэй маргалдаад байсан, тэгээд гарч ирээд цэргүүдээ дагуулаад тоосгоны үйлдвэрлүү явсан, тэгэхэд баюун дотроос *******э нүүр ам нь цус болчихсон гарч ирсэн.Тэгээд бид хоёр амрах байрлуугаа явсан. *******э тэр ******* байрны гадаа сэрээд гэж хашгирснаас болж хэрүүл маргаан болсон. ...гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/
Хохирогч С.*******ын: ”...Би 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 12 цаг 30 минутын үед ажлаасаа буугаад хоолондоо ороод амарч байгаад 13 цаг гээд ажилдаа гарах гээд би сэрээд хувцасаа өмсөж байтал гадаа энгийн иргэн *******э сэрээд, сэрээд бос гээд муухай хашгираад байхаар би чимээгүй бай, юу гэж хашгираад байгаа юм гэхэд *******э өөдөөс чи пизда юу гээд байгаа юм гээд хоорондоо хэрэлдэж байгаад, *******э бид хоёр нэг, нэгнийгээ заамдаад зогсож байхаар нь ахлах түрүүч , жав хоёр хүрч ирээд бид хоёрыг салгаад байж байхад тэр *******ий ах Төрөө гэдэг хүн хүрч ирээд миний баруун шанааруу нэг удаа цохиод авсан, тэгээд бид нар салцгаасан. Тэгээд удаагүй ажилдаа гарах гэтэл тоосгоны үйлдвэр техник нь эвдэрсэн гэсэн, тэгэхээр нь бид нар байрандаа байж байтал манай ахлах ахлагч ******* мотоциклиор ирэхээр нь ахлах түрүүч бид хоёр хүрч очоод *******тай уулзаад ардуудтай сая жаахан хэрэлдээд, *******ий ах Төрөө намайг цохьсон гэж хэлсэн, тэгтэл Жаа ******* би явж тэр ардуудтай уулзана гээд ахлах түрүүч , дэд түрүүч жав, байлдагч , , , , , , , -, , , , , бид 15 цэргийг дагуулаад тоосгоны баюун дээр очиход баюуны гадаа ******* зогсож байхад нь ахлах ахлагч ******* хүрч очоод *******ыг чи яагаад цэргүүд дарамтлаад байгаа юм гээд ******* *******ын нүүрлүү нь 2-3 удаа цохиод, бөгсрүү нь нэг удаа өшиглөөд автал *******ын хамарнаас нь цус гараад доошоо тонгойхлоор нь ******* гуяруу нь нэг удаа өшиглөж авснаа цэргүүдэд энэ баюун дотроос *******ийг дуудаад гаргаад ир гэхээр нь баюуруу ахлах түрүүч , дэд түрүүч Жасмранжав, байлдагч , бид дөрөв ороод *******эд “таныг гадаа жаа дуудаж байна” гэхэд *******э ажлаа хийж байна завгүй байна гэхээр нь ...гаднаас ******* жаа орж ирээд, чи яасан их цэрэг дээрэлхдэг юм гэхэд *******э хэрэлдээд байсан. ******* *******ий хамар, зүүн шанааруу нь хоёр, гурван удаа цохиж аваад, та нар битгий цэрэгтэй маргалдаад бай гэж хэлээд ******* жаа нэг цэргийг, яваад тэр ыг дуудаад ир гээд явуулсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/,
Гэрч М.ын:”...2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр үдээс хойш 17 цагийн орчимд байх, намайг Өмнөговь аймгийн ******* сумын ын хилийн ******* ангийн тоосгоны үйлдвэр дээр тоосгоны баюун дотор шатаасан тоосго ачиж байтал баюун дотор 3-4 цэрэг орж ирэх шиг болсон ...гаднаас жаа ******* орж ирээд та нар яагаад давраад байдаг юм гээд *******ий зүүн шанааруу 2-3 удаа цохьсон тэгээд ар нурууруу нэг удаа өшиглөж авчихаад ******* баюуны хаалгаар гараад явсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-р хуудас/,
Гэрч М.ийн: ”...2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ажиллаж байгаад өдрийн цайны цаг болж, 13 цаг 30 минутаас 15 цаг 30 минутын хооронд амрах байрандаа амарч байгаад би хувцасаа өмсөөд гал тогооруу орж хүйтэн цай уучихаад гараад ирсэн чинь *******э, ******* тэр хоёр хоорондоо маргалдаж байснаа *******э, ******* хоёр нэг нэгнээ зөрүүлээд заамдалцаад авахаар нь ахлах түрүүч , дэд түрүүч жав хүрч очоод тэр хоёрыг салгаад байж байхад цаанаас Төрөө ирж байгаа харагдсан би тэгээд байрлуугаа орсон. ... ******* хүрч ирээд би явж тэр энгийн ардуудтай уулзаж юу болсон талаар асууя гэж хэлээд бид нарыг араас дагаад яв гэхэд бид нарыг ахлах түрүүч командлаад тоосгоны баюун дээр очиход баюуны гадаа ******* тоосго гаргаад зогсож байхад ахлах ахлагч ******* хүрч очоод *******ыг дуудсан чинь ******* хүрээд ирсэн, жаа ******* та нар яахаараа цэргүүд дээрэлхээд байгаа юм гэж хэлэхэд ******* бид нар яаж дээрэлхсэн юм гэхэд ******* цэргүүд яахаараа шар будаа, өмхий мах хоёрыг тушаалаар иддэг юм гэж хэлэхэд өөдөөс ******* би тэгж хэлээгүй гээд тэр хоёр хоорондоо маргалдаж байгаад ахлах ахлагч ******* *******ын нүүр хамарлуу нь 2-3 удаа баруун гараараа цохиж аваад бөгсрүү нь нэг удаа өшиглөөд автал *******ын хамарнаас нь цус гараад доошоо тонгойхоор нь ******* бөгсрүү нэг удаа өшиглөсөн. Тэр *******э ******* байрны гадаа сэрээд гэж 3 удаа хашгирахаар нь ******* *******этэй маргалдаж үүнээс болж хэрүүл маргаан үүссэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43-р хуудас/,
Гэрч Т.-Амгалангийн: ”...ахлагч ******* хүрч очоод *******ыг чи яагаад цэргүүд дарамтлаад байгаа юм гэж хэлээд ахлах ахлагч ******* *******ын нүүр, хамарлуу нь 2-3 удаа баруун гараараа цохиод, бөгсрүү нь нэг удаа өшиглөөд автал *******ын хамарнаас нь цус гараад доошоо тонгойсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46-р хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нэр бүхий хохирогч, гэрч нарын мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгч Б.******* нь “цэргүүдийг дээрэлхлээ” гэх шалтгааны улмаас А.*******, С.*******э нарын бие эрх чөлөөнд халдаж, хохирогч нарын биед хөнгөн гэмтэл учруулсан болох нь тогтоогдож байна.
Прокурорын зүгээс тухайн хэрэг явдал болсон газар буюу тоосгоны үйлдвэрийн /баюу/ гадна талд А.*******ын биед, тоосгоны үйлдвэрийн дотор талд С.*******ийн бие, эрх чөлөөнд халдсан гэж үзэж шүүгдэгчийг “давтан” үйлдлээр хоёр хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэж яллах дүгнэлт үйлдсэн байх бөгөөд дараах үндэслэлээр “давтан” гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн 18 дугаар зүйлд: Энэ хуулийн нэг зүйл, түүний нэг хэсэгт заасан гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш удаа үйлдсэн байхыг давтан гэмт хэрэг гэнэ... гэж заасан байх бөгөөд шүүгдэгч Б.*******ын хувьд бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг 2 удаа үйлдсэн байж гэмээнэ давтан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хуулийн үндэслэл бүрдэх болно.
Гэтэл шүүгдэгчийн хувьд цэрэг “дарамталлаа” гэсэн хувийн сэдэлтээр энэхүү гэмт хэргийг өдүүлж, улмаар хохирогч нарын бие эрх чөлөөнд нэг удаагийн үргэлжилсэн үйлдлээр халдаж, тэдний биед хөнгөн гэмтэл учруулсан болох нь дээрх мэдүүлгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Өөрөөр хэлвэл хохирогч А.*******ын биед халдсан үйлдлийнхээ дараа үргэлжлүүлэн хохирогч С.*******ийн биед халдсанаар энэхүү гэмт хэрэг төгссөн байна.
Иймд нэг хананы дотор, гадна талд хоёр хүний эрх чөлөөнд халдсан нь давтан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл болохгүй тул шүүгдэгч Б.*******ыг давтан үйлдлээр бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Дээрхээс үндэслэн шүүгдэгч Б.*******ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн ******* сумын ******* багийн нутагт байрлах тоосгоны үйлдвэрт ажиллаж байхдаа хувийн таарамжгүй харьцааны улмаас С.*******э, А.*******ыг нарыг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.*******ийн мэдүүлэг /хх-ийн 30-32-р хуудас/, хохирогч А.*******ын мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/, хохирогч С.*******ын мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/, гэрч М.ын мэдүүлэг /хх-ийн 40-р хуудас/, гэрч М.ийн мэдүүлэг /хх-ийн 42-43-р хуудас/, гэрч Т.-Амгалангийн мэдүүлэг /хх-ийн 45-46-р хуудас, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 349 дүгээр шинжээч эмчийн: А.*******ын биед уруулын салстын язарсан шарх, дагз хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, мөрний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлэээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт /хх-ийн 69-р хуудас/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 350 дугаар шинжээч эмчийн: С.*******ийн биед баруун, зүүн шуу, хамар, толгойн зүүн хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн шуу, нурууны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт /хх-ийн 72-р хуудас/, шүүгдэгч Б.*******ын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн: ”... 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр гадуур ажилтай явж байгаад 15 цагийн үед очиход дэд түрүүч жав, ахлах түрүүч хоёр ахлах байлдагч *******тай *******э хэрэлдээд нь зодчихлоо гэхээр нь би тэнд байсан 15 цэргүүдээ дагуулаад тоосгоны баюун дээр очиход ******* гадаа юм хийгээд байж байхаар нь очоод *******ыг чи яагаад цэргүүд дарамтлаад байгаа юм гэж хэлээд *******ын нүүрлүү нь баруун гараараа хоёр, гурван удаа цохьтол *******ын хамарнаас цус гараад доошоо тонгойгоод суухаар нь гуяруу нь нэг удаа өшиглөөд, ...*******ийг гарч ирэхгүй байхаар нь баюунруу орж *******ийг яагаад цэргүүдтэй хэрүүл маргаан хийгээд байгаа юм гээд *******ий зүүн шанааруу 2-3 удаа цохьсон ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 107-108-р хуудас, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-27-р хуудас/, согтуурал шалгасан магадлагаа, хохирол төлсөн хаан банкны орлогын мэдүүлэг /хх-ийн 157-158-р хуудас/ зэргээр тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч Б.*******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Б.*******ын үйлдсэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 125-р хуудас/
Хохирогч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “Хохирол төлбөрөө авсан одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Эвлэрсэн” гэсэн мэдүүлэг өгсөн. Мөн хохирогч С.*******э шүүхэд хандаж “надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирол төлбөрөө авсан” гэсэн тайлбарыг бичгээр гаргасан байх тул хохирогч нар нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нар нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэх үндэслэлээр Б.*******ын үйлдсэн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөр хохиролгүй, биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА