| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2018/00744/и |
| Дугаар | 778 |
| Огноо | 2018-03-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 778
1 Нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.Э холбогдох 1.847.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт, Л.Э нь М ХХК-ний нэхэмжлэлийн шаардлага 1847.000 төгрөг төлөхийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2018 оны 03 сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүрийн 25-нд 369.400 төгрөгөөр 5 сарын хугацаанд хэсэгчлэн хувааж төлөхөөр харилцан тохирч эвлэрэн хэлэлцсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44502 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Э улсын тэмдэгтийн хураамжид 22.251 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.