| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2020/0200/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/200 |
| Огноо | 2020-07-01 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | С.Алтай |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 2020/ШЦТ/200
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч С.Алтай
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор
Шүүгдэгч Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар: Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т-д холбогдох эрүүгийн 2021001000179 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19.. оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, эрэгтэй, .... настай, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ..... сумын .....дугаар баг “....” гэх газар оршин суух, гавьяа шагналгүй, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, Т- /РД: ЖЭ .................../.
Шүүгдэгч Т нь согтуугаар 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймгийн ...... сумын 2 дугаар багийн нутаг “.....” гэх газарт иргэн Х.Мөнхболдын байшингийн үүдэн хэсэг болох 4х4 хэмжээтэй байшинг ..... ДОР улсын 2 дугаартай Тоёота Премио маркийн тээврийн хэрэгслээр удаа дараа мөргөж, байшин, хүүхдийн унадаг дугуй, түрдэг тэрэг зэрэг эд зүйлсийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас М 10.380.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд: Шүүгдэгч Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би мөргөснөө сайн мэдэхгүй байна. Нэг сэрэхэд гэртээ унтаж байсан. Шөнө 1 цагийн үед гэрт цагдаа орж ирээд намайг аваад явсан” гэв. Хохирогч М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манайх хөдөө гэртээ 13х6 хэмжээтэй цагаан тоосгоор барьсан байшинтай бөгөөд зүүн талд нь залгуулан барьсан 4х4 хэмжээтэй үүдний өрөө байдаг. 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр манай хөдөө гэрт хүү Эрдэмтөгөлдөр болон туслах малчин Баасансүрэн, Хүрэлбаатар нар байсан юм. Гэтэл орой 22 цагийн үед манай хойно байдаг Т гэдэг залуу өөрийнхөө машинтай согтуу ирээд манай байшингийн үүдний 4х4 хэмжээтэй байшинг мөргөж нураасан байсан. Нэг биш 7-8 удаа мөргөж байгаад нураасан талаар манай хүү надад утсаар хэлсэн. Тэгээд намайг очиж үзэхэд үүдний өрөөний хэсэг нурчихсан, тоосго шавар нь газар тарчихсан байсан. Бүргэд хаалга эвдрээд уначихсан, цонх хагарч, хананд цууралт үүсч, байшин дотор байсан хүүхдийн унадаг дугуй, түрдэг тэрэг нурж унасан тоосго шаварт дарагдан эвдэрсэн байдалтай байсан. Тогтохдоржийн машины буфер болон под крылоны хэсэг, урд талын улсын дугаартай буферний хагархай зэрэг эд зүйлүүд үлдсэн байсан. Т манай туслах малчин байсан. Миний хувьд хэрэлдэж маргалдаж байсан удаа байхгүй. Сүүлийн үед Т манайд архи нэхэж агсам тавьдаг болоод байгаа юм” гэжээ. /хх-ийн 17-21/
Гэрч Н.Хүрэлбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Т гэдэг залуу өөрийнх...... ДОР улсын дугаартай машинтайгаа М ахынх руу ирж байгаа харагдсан. Жаахан архи уусан юм шиг надад санагдсан. Тэгээд М ахын гэр рүү ороод явсан. Би ч өөрийнхөө амьдардаг байрандаа ороод унтаж амрах гээд байж байхад гэнэт түс тас гээд чанга дуу чимээ гарсан. Намайг гарч харахад Тогтохдорж унаж ирсэн машинаараа М ахын байшинг мөргөж байсан. Ухраад эргэж байшинг мөргөөд байсан. Ойртох боломжгүй байсан...” гэжээ. /хх-ийн 25-26/ Гэрч Ж.Баасансүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Т согтуу орж ирээд Эрдэмтөгөлдөртэй уулзана гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр гараад явсан. Удалгүй Эрдэмтөгөлдөр гэрт орж ирэхэд тас гээд чимээ гарсан. Т машиндаа суугаад байшин мөргөж байсан. Тэгээд байшингийн үүдний өрөөг мөргөж хаалга, цонх, хана зэргийг эвдэж орхиод нураагаад явсан. Энэ хоёр маргалдаж зодолдоогүй...” гэжээ. 3 /хх-ийн 27-28/
Гэрч М.Эрдэмтөгөлдөр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Т өөрийнхөө ..... ДОР улсын дугаартай машинтайгаа согтуу ирээд сигнаалдаад байсан. Тэгээд гэрт орж ирээд намайг дуудаад “хоёулаа гаръя, нэг шил архи задалж ууя” гэсэн. Тэгэхээр нь би “ахаа би архи уудаггүй” гэсэн. Тэгсэн чинь “за яах вэ, гаръя, машинд суу” гэсэн. Тэгэхээр нь “би таныг хүргэж өгье” гэхэд “би чамд машинаа бариулахгүй, өөрөө машинаа барина” гэсэн. Тэгээд би гэртээ орсон. Гэрт ороод цонхоороо харахад Тогтохдорж ах машинаараа байшин мөргөөд байсан. Ойролцоогоор 7-8 удаа мөргөсөн байх. Тэгээд байшингийн хана нураад хаалга дарагдсан байсан учраас байшингийнхаа цонхоор гараад Тогтохдоржийг хойноос нь харахад машинтайгаа гэр лүүгээ явж байгаа харагдсан...” гэжээ. /хх-ийн 22-24/ Ц.Т мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Тухайн үед би Юра ахынд очихдоо өөрийнхөө автомашинтай согтуу явж байсан. Тэгээд яах гэж Мөнхболд ахын гэр рүү очсоноо мэдэхгүй. Байшингийнх нь үүдний таамбартай байшинг мөргөснөө ч санахгүй байна. Би М ахын байшинг ямар нэг муу санаа өвөрлөж мөргөж гэмтээгээгүй. Архи ууснаас болж л ийм асуудал гаргасан...” гэжээ. /хх-ийн 42-43/ Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-13/ Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 14/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 161, 02 дугаар сарын 13-ны өдрийн..... тоот дүгнэлтүүд /хх-ийн 35, 3
Гэрч М.Ганганмөрөнгийн мэдүүлэг /хх-ийн 33/
Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 49/ Эд мөрийн баримт хураан авах тухай тогтоол /хх-ийн 55/
Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 53-54, 56/ “Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 50-52/
Т-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47/ Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 48/
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ..... ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд буферний хагархай, номертой хэсгийг шүүх хуралдаанд шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох 4 баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна. Шүүх хуралдаанаар шинжлэн судалж хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Т нь согтуугаар 2020 оны 02 ду......” гэх газарт орших хохирогч М-н байшингийн үүдэн хэсэг болох 4х4 хэмжээтэй байшинг өөрийн эзэмшлийн...... ДОР улсын дугаартай Toyota Premio маркийн тээврийн хэрэгслээр удаа дараа мөргөж, байшин, хүүхдийн унадаг дугуй, түрдэг тэрэг зэрэг эд зүйлсийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас М-д 10.380.000 /арван сая гурван зуун наян мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Би М ахын байшинг ямар нэг муу санаа өвөрлөж мөргөж гэмтээгээгүй. Архи ууснаас болж л ийм асуудал гаргасан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Х.М “...өөрийнхөө машинтай согтуу ирээд манай байшингийн үүдний 4х4 хэмжээтэй байшинг мөргөж нураасан байсан. Намайг очиж үзэхэд үүдний өрөөний хэсэг нурчихсан, тоосго шавар нь газар тарчихсан, бүргэд хаалга эвдрээд уначихсан, цонх хагарч, хананд цууралт үүсч, байшин дотор байсан хүүхдийн унадаг дугуй, түрдэг тэрэг нурж унасан тоосго шаварт дарагдан эвдэрсэн байдалтай байсан...” М ахын байшинг ухраад эргэж мөргөөд байсан....” гэх, гэрч Ж.Баасансүрэнгийн “...Эрдэмтөгөлдөр гэрт орж ирэхэд тас гээд чимээ гарсан. Т машиндаа суугаад байшин мөргөж байсан. Тэгээд байшингийн үүдний өрөөг мөргөж хаалга, цонх, хана зэргийг эвдэж орхиод нураагаад явсан...” гэх, гэрч М.Эрдэмтөгөлдөрийн ”...Гэрт ороод цонхоороо харахад Т ах машинаараа байшин мөргөөд байсан. 5 Ойролцоогоор 7-8 удаа мөргөсөн байх...” гэх мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, эд мөрийн баримт хураан авах тухайн тогтоол болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Т нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ. Шүүгдэгч Т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Т-н Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас 10.380.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ. Шүүгдэгч Т нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүхээс шүүгдэгч Т хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан 10.380.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх эрүүгийн хариуцлагын зорилго зорилтод нийцнэ гэж үзэв. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын техник хэрэгслийг хураан авч хадгалах, устгах, улсын орлого болгох, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулахаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох Т эзэмшлийн 2.841.000 төгрөгийн үнэлгээтэй, .... ДОР улсын дугаартай Toyota Premio .... маркийн тээврийн хэрэгслийг хураан авч улсын орлого болгох албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.
Иймд 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 5/41 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М 10.380.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан болох нь хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-13/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 14/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Т нь хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан учраас шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ... ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд гуперний хагархай, номертой хэсгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Т буцаан олгож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ЖЭ ............. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч Т-Г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас 10.380.000 /арван сая гурван зуун наян мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 7
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох Т эзэмшлийн 2.841.000 төгрөгийн үнэлгээтэй, ..... ДОР улсын дугаартай Toyota Premio маркийн тээврийн хэрэгслийг хураан авч улсын орлого болгох албадлагын арга хэмжээ авсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн .....ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд гуперний хагархай, номертой хэсгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Т буцаан олгож, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан т-н эзэмшлийн ..... ДОР улсын дугаартай Toyota Premio маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ЖЭ ........ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ П.ПАГМА