| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2020/0201/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/201 |
| Огноо | 2020-01-07 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | С.Алтай |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 2020/ШЦТ/201
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч С.Алтай
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор
Шүүгдэгч М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар: Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М-д холбогдох эрүүгийн 2021001440170 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19... оны 03 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Мартын..... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Дорнод аймгийн шүүхийн 1985 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн... дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169б, 109б-д зааснаар 7 жилийн хорих ялаар, Дорнод аймгийн 1-р хэсгийн ардын шүүхийн 1991 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 3 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94.1-д зааснаар 1 жил 6 сар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ялаар, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 1995 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар, 2 Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 1995 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн .... дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211.1, 123.2, 241.0- д зааснаар 7 жилийн хорих ялаар, Дорнод аймаг дахь Хэрлэн сумын шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн .... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98.1 дэх хэсэгт зааснаар 440 цагийн албадан ажил хийлгэх ялаар, Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 10 хоногийн баривчлах ялаар, Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ..... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар, Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ..... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хорих ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, мөн Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн .....дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялыг биелүүлээгүй учир 26 хоногийн хорих ялаар сольж 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр суллагдсан, М-н /РД: ЖЮ .................../.
Шүүгдэгч М-н нь 2020 оны 02 дугаар сарын 25-ны шөнө 00 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 02-03 тоотын байшинд нэвтэрч иргэн С-н өмчлөлийн Redmi-8 маркийн гар утас болон хутга зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 501.000 /таван зуун нэг мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд: ШүүгдэгчМ-н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би сар өдрийг санахгүй байна. Согтуу явж байхдаа айлд ороод утас авч гарсан нь үнэн. Харин хутга авч гарснаа санахгүй байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлыг ямар ч байсан төлнө” гэв.
3 Хохирогч С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 02 дугаар сарын 25-ны шөнө 00 цагийн орчим манай ач хүү Бат-Эрдэнэ намайг сэрээгээд “сая хаалга дуугарахаар нь би ээжийг орж ирж байна гэж бодоод хэвтэж байсан чинь малгайтай, хар цамцтай үл таних эрэгтэй хүн орж ирсэн. Би хөнжлөө нөмрөөд завсраар нь харахад Redmi 8 маркийн гар утсыг таны орны доороос аваад гарсан” гэж хэлэхээр нь би цагдаад дуудлага өгсөн...” гэжээ. /хх-ийн 11-12/ Гэрч Э.Энх-Орчлон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 02 дугаар сарын сүүлээр Хэрлэн сумын 2 дугаар баг Мартын .... тоотод байх гэртээ унтаж байхад шөнө 02 цагийн орчим Мөнхжаргал ах ганцаараа архи уусан байдалтай орж ирээд намайг сэрээгээд ах нь энэ утсыг олсон, ахын дүү энэ утсыг барь гэж хэлээд надад Redmi гэж асдаг утас өгсөн. Ингээд би уг гар утсанд өөрийн 88588.... дугаарыг хийж ашиглаж байгаад ломбарданд 250.000 төгрөгөөр 14 хоногийн хугацаатай тавьсан. Ломбардны эзэн утасны хугацаа дууссан гэж ярихаар нь 90.000 төгрөг нэмж аваад гар утсыг зарсан...” гэжээ. /хх-ийн 23-25/
Гэрч А.Зоригтсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Эманай ломбардад Redmi note 8 pro маркийн гар утас 250.000 төгрөгөөр тавьсан. Ингээд 2020 оны 03 дугаар сарын сүүлээр Энх-Орчлон тавьсан утсаа зарна гээд ... намайг 90.000 төгрөг өгөөд утсыг авах боломж байна уу гэхээр нь би зөвшөөрч 90.000 төгрөг бэлнээр өгч утсыг худалдаж авсан...” гэжээ. /хх-ийн 26-27/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07/ Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9/
Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 14/ “Юнител” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 05-2006 тоот албан бичиг /хх-ийн 41/
“Дорнын Ингүмэл” ХХК-ийн баримт /хх-ийн 43/
Г.Мөнхжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-32/
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44-47/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч М холбогдох хэргийг 4 прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна. Шүүх хуралдаанаар шинжлэн судалж хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэж шийдвэрлэв.
Шүүгдэгч М- нь 2020 оны 02 дугаар сарын 24- нөөс 25-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын ... тоотод байх С байшинд нэвтэрч түүний өмчлөлийн Redmi 8 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “... архи уугаад Ялалт хороололд согтуу явж байгаад нэг хашаанд байх байшинд орсон. Тэгээд унтаж байгаа хүний дэрэн доор байсан гар утсыг аваад гарсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн дээрх мэдүүлгийг нотолсон, мэдүүлгийн эх сурвалж нь тодорхой хохирогч С “...2020 оны 02 дугаар сарын 25-ны шөнө 00 цагийн орчим манай ач хүү Б намайг сэрээгээд “малгайтай, хар цамцтай үл таних эрэгтэй хүн орж ирсэн. Би хөнжлөө нөмрөөд завсраар нь харахад Redmi 8 маркийн гар утсыг таны орны доороос аваад гарсан” гэж хэлэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Би уг утсыг 2019 оны 12 дугаар сарын сүүлээр 750.000 төгрөгөөр худалдаж авч байсан...” гэх, гэрч Э.ЭнхОрчлонгийн “...гэртээ унтаж байхад шөнө 02 цагийн орчим М ах ганцаараа архи уусан байдалтай орж ирээд намайг сэрээгээд ах нь энэ утсыг олсон, ахын дүү энэ утсыг барь гэж хэлээд надад Redmi гэж асдаг утас өгсөн...” гэх, гэрч А.Зоригтсүрэнгийн “...ЭнхОрчлон манай ломбардад Redmi note 8 pro маркийн гар утас 250.000 төгрөгөөр тавьсан. Би 90.000 төгрөг бэлнээр өгч утсыг худалдаж авсан...” гэх мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ, “Юнител” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ..... тоот албан бичиг, “Дорнын Ингүмэл” ХХК-ийн баримт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч М нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшил, өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөртөө захиран зарцуулах эрхийг би болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч М нь “...Согтуу явж байхдаа айлд ороод гар утас авч гарсан нь үнэн. Харин хутга авч гарснаа санахгүй байна” гэж шүүх хуралдаанд мэдүүлж байх бөгөөд түүний энэ мэдүүлэг хохирогч С “Тухайн хутгыг би хөршдөө өгсөн гэдгээ мартсан байна. Тиймээс тухайн хутга маань алдагдаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 13/-ээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг буюу Redmi note 8 pro гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж үзлээ. Иймд шүүгдэгч М холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч М хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгч М гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас бусдад 500.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ. Уг гэмт хэргийн улмаас хохирогч С 500.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан болох нь эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 14/ зэрэг хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 500.000 төгрөгийг гаргуулж, хохирогч С-д олгохоор шийдвэрлэв. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө 6 орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ЖЮ ................. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч М-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Гансүхийн Мөнхжаргалд 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч М-с гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын .... тоотод оршин суух С-д /РД: ЖЭ..../-д олгосугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ЖЮ ............ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 7 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА