Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 128/2015/0016/З |
Дугаар | 221/МА2016/0340 |
Огноо | 2016-05-27 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2016/0340
2016 оны 5 сарын 27 өдөр |
Дугаар 221/МА2016/0340 |
Улаанбаатар хот |
Бгийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 210 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Бгийн нэхэмжлэлтэй, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нийт 11 жил Төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллаж байна. Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн хүрээнд Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 06 дугаар тушаалаар тус салбарт хэрэгжүүлэх худалдан авах ажиллагаа цөөрсөн тул хангамжийн ажлыг нэмэлтээр хийх болсон. Төрийн захиргааны удирдлагын газрын Санхүү, эдийн засгийн хэлтэст Худалдан авах ажиллагаа, хангамж хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байсан. Гэтэл 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Төрийн захиргааны удирдлагын газрын дарга өрөөндөө дуудаж ирүүлээд "өнөөдрөөс худалдан авах ажиллагааг өөр хүнд давхар хариуцуулахаар болсон. Хангамжийн асуудлыг Төрийн захиргааны удирдлагын газартхарьяалуулж нярав гэсэн албан тушаалаар ажиллуулах шийдвэр гарч байна. Чи энэ няравын ажлыг хийх эсэхээ өөрөө мэд гэсэн. 2015 оны 10 дугаар сарын 29-ний өглөө ажилдаа иртэл Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 209 дүгээр тушаалаар намайг Худалдан авах ажиллагаа, хангамж хариуцсан мэргэжилтний ажлаас "Ажлын байрны орон тоо хасагдсан" гэсэн үндэслэлээр чөлөөлж, Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 210 дугаар тушаалаар няравын ажлыг хөдөлмөрийн гэрээгээр, ТҮ-4 шатлалаар цалинжуулахаар албан тушаал бууруулсан шийдвэр гаргасан байна. 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр "Санал болгосон ажлыг хийхгүй гэсэн учир чамайгөнөөдрөөс энэ няравын ажлаас 226 дугаар тушаалаар халж байна" гэсэн. Энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дараах үндэслэлээр гомдолтой байгаа юм. Үүнд: Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны "Яамны зохион байгуулалтын нэгжүүдийн орон тоо, ажлын байрны жагсаалт батлах тухай" 5 дугаар тушаал, "Ажлаас чөлөөлөх, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох, ажилд томилох, тэтгэлэг, тэтгэмж олгох, шилжүүлэн ажиллуулах тухай" 06 дугаар тушаалын хавсралтаар миний ажлын байр тус тус баталгаажсан болно. Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн "Бг ажлаас чөлөөлөх тухай" 209 дүгээр тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д "Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгааажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд .... энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ" гэснийг; Хөдөлмөрийн тухай хуулийн 100.1-д "Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно." гэснийг зөрчсөн. Мөн Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн "Бг хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулах тухай" 210 дугаар тушаап нь Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-д заасан "Төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүлөөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих..." гэснийг; Төрийн албаны тухай хуулийн 19.2-д заасан "Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг үндэслэн албан тушаал дэвшүүлэх, зохих шатны сургалтад хамруулах, цол, зэрэг дэв олгох, цалин хөлсийг өөрчлөх, шагнаж урамшуулах, албан тушаал бууруулах асуудлыг шийдвэрлэнэ" гэснийг тус тус зөрчиж Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл гаргасан тул дээрх тушаалуудыг хүчингүй болгох, эрхэлж байсан ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан үеийн цалинг нөхөн олгуулах тухай нэхэмжлэл гаргаж байна. гэжээ
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг батлах тухай" Монгол УлсынЗасгийн газрын 2014 оны 382 дугаар тогтоолоор тус яамны орон тооны хязгаарыг 64 байхаар баталсны дагуу Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 05 дугаар тушаалаар яамны зохион байгуулалтын нэгжүүдийн орон тоо, ажлын байрны жагсаалтыг баталсан. Уг тушаалаар Төрийн захиргааны удирдлагын газрын Санхүү, эдийн засгийн хэлтэст "хангамжийн мэргэжилтэн" /нярав/-ий орон тоог баталсан. Үүний дараа Төрийн нарийн бичгийн даргын2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 06 дугаар тушаалаар албан хаагчдыг ажлаас чөлөөлж, ажилд томилохдоо Бг тус хэлтэст "Худалдан авалт, хангамж хариуцсан мэргэжилтэн" гэж томилон 2015 оны 05 дугаар тушаал /өмнөх тушаал/-ыг зөрчиж гаргасан байдаг. Тус яамны орон тоо Засгийн газраас баталсан орон тооны хязгаараас хэтэрсэн байсан тул хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 207 дугаар тушаалаар яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн орон тоо, ажил, албан тушаалын жагсаалт, чиг үүргийг шинэчлэн баталсан бөгөөд ингэхдээ "Худалдан авалт, хангамж хариуцсан мэргэжилтэн"-ий орон тоог хасаж"хангамжийн мэргэжилтэн" гэснийг залруулан "нярав" болгон баталсны дагуу Бг мэргэжилтнээс чөлөөлж, няравын албан тушаалд томилсон. Томилсны дараа хөдөлмөрийн гэрээ байгуулах байсан боловч тус ажлын байранд ажиллахгүй гэж шалтгаангүйгээр ажилдаа ирэхгүй Төрийн албаны тухай хуульд заасанмэргэшсэн тогтвортой байх, тасралтгүй хэвийн үйл ажиллагаатай байх зарчмыг алдагдуулж байгууллагын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхээр байсан тул няравын ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгчийн хувьд мэргэжилтнээр ажиллах хугацаандаа хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зөрчсөн гэх заалтууд яамны мэргэжилтний хувьд хамаарахгүй юм. Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын зүгээс хууль тогтоомжийг хэрэгжүүлж, өмнөх шийдвэрийг залруулах үүднээс Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д "...төрийн албыг үр дүнтэй удирдах, төрийн байгууллага, төрийн албан хаагчийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулахад чиглэнэ" гэж, мөн хуулийн 36.2-т "...төрийн байгууллага чиг үүргээ, төрийн албан хаагч албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээний үр ашиг, үр нөлөөг дээшлүүлэхэд чиглэсэн менежментийн үйл ажиллагаанд тавих шаардлагыг тогтооно" гэсэн төрийн албаны үндсэн стандартыг хэрэгжүүлж, дээд шатны байгууллага болох Улсын Их Хурал, Засгийн газрын холбогдох шийдвэрүүдийг биелүүлж, төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байх, төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэсэн шийдвэр гаргасан тул иргэнБгийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 210 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.4,Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 209, 210, 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 226 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгож, Бг Барилга хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Санхүү, эдийн засгийн хэлтэст өмнө эрхэлж байсан ажил албан тушаалтай дүйцэхүйц ажил албан тушаалд /ТЗ7/ эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Бгийн ажлаас халагдсан 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс энэхүү
шүүхийн шийдвэр хүчинтэй болох хүртэлх ажилгүй хүлээлгэсэн хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг зохих ёсоор нөхөн төлөхийг Барилга хот байгуулалтын яамныТөрийн нарийн бичгийн даргад даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо ...Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Яамны зохион байгуулалтын нэгжүүдийн орон тоо, ажлын байрны жагсаалт батлах тухай 05 дугаар тушаалын хавсралтад хангамжийн мэргэжилтэн ТЗ-7 ангилалд хамааруулан орон тоог баталсан боловч 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 06 дугаар тушаалд худалдан авалт, хангамж хариуцсан мэргэжилтэн гэж 05 дугаар тушаалаа зөрчсөн тушаал гаргасныг 2015 оны 10 дугаар сарын 28-ны 207 дугаар тушаалаар Хангамжийн мэргэжилтэн ТЗ-7 гэснийг залруулан нярав ТҮ-4 болгосон бөгөөд үүнтэй холбоотой мөн 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 06 дугаар тушаалд нэмж хариуцаж байсан худалдан авалтын ажлыг 2015 онд байгууллагын худалдан авалт эрс буурсан тул Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 147 дугаар тогтоолын 1-д Төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, чиг үүргийн давхардлыг арилгах, төрийн алба хаагчийн орон тоог бууруулах, зардал хэмнэх... гэсний дагуу худалдан авалт хариуцсан орон тоо байх шаардлагагүй гэж үзэн Бд тухайн үед сул байсан албан тушаал Программ хангамж, цахим мэдээлэл хариуцсан мэргэжилтэн ТЗ-7 ангиллын ажлыг мэргэжлийнх нь дагуу санал болгоход татгалзан хуучин хэлтэстээ ажиллах хүсэлт тавьсаны дагуу Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 210 дугаар тушаалаар Бг хөдөлмөрийн гэрээгээр няравын албан тушаалд ажиллуулах тушаал гарсан боловч шалтгаангүйгээр ажилдаа ирэхгүй Төрийн албаны ажлыг тасалдуулах нөхцөл байдал үүссэн тул Бг ажлаас чөлөөлөх тухай 226 тоот тушаал гарсан. Энэхүү байдлыг шүүх үнэлэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг үнийн дүнгээр тооцоогүй, хугацааг буруу тодорхойлсон зэрэг алдаа гаргасан байх тул давж заалдах шатны шүүх зөвтгөж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 382 дугаартай Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай тогтоолоор Барилга, хот байгуулалтын яамны бүтцийг 5 газар, 64 орон тоотой байхаар шийдвэрлэсний дагуу Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 05 дугаар тушаалаар тус яамны зохион байгуулалтын нэгжүүдийн орон тоо, ажлын байрны жагсаалтыг батлахдаа Төрийн захиргааны удирдлагын газрын Санхүү, эдийн засгийн хэлтэст хангамжийн мэргэжилтэн-ий орон тоог бий болгосон, мөн Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 06 дугаар тушаалаар тус яаманд ажиллаж байсан төрийн захиргааны албан хаагчдыг ажлаас чөлөөлж, буцаан томилохдоо нэхэмжлэгч Бг Санхүү, эдийн засгийн хэлтэст худалдан авалт, хангамж хариуцсан мэргэжилтэн-ээр томилсон баримтууд хэрэгт авагджээ.
Гэтэл Барилга хот, байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн орон тоо, ажил, албан тушаалын жагсаалт, чиг үүрэг батлах тухай 207 дугаар тушаалаар Бгийн ажиллаж байсан Санхүү, эдийн засгийн хэлтсийн худалдан авалт, хангамж хариуцсан мэргэжилтэн-ий орон тоог хасч Төрийн захиргааны удирдлагын газарт нярав-ын ажлын байр шинээр бий болгон хангамж хариуцсан мэргэжилтэн-ий ажлын байрны чиг үүргийг шилжүүлсэн байх ба Бг 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 209 дүгээр тушаалаар Төрийн захиргааны удирдлагын газрын Санхүү, эдийн засгийн хэлтсийн худалдан авалт, хангамж хариуцсан мэргэжилтэний ажлаас чөлөөлж, 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 210 дугаар тушаалаар Төрийн захиргааны удирдлагын газарт нярав-аар, хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.
Харин Бг ажлын байр санал болгон томилсон боловч татгалзсан гэх үндэслэлээр Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 226 дугаар тушаалаар Төрийн захиргааны удирдлагын газрын Санхүү, эдийн засгийн хэлтсийн худалдан авалт, хангамж хариуцсан мэргэжилтэний ажлаас чөлөөлснийг тэрээр эс зөвшөөрч, дээрх Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 209, 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 210, 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 226 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Шүүх маргаан бүхий захиргааны актуудыг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Тодруулбал,
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т Төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжихбуюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах... гэж заасан бөгөөд төрийн захиргааны албан хаагчийн 7 дугаар зэрэглэлээр цалинжин ажиллаж байсан Бг орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас нь чөлөөлж, төрийн үйлчилгээний албан хаагчийн 4 дүгээр зэрэглэлээр цалинжих няравын ажилд томилсон, уг санал болгосон ажлын байранд ажиллаагүй гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн маргаан бүхий актууд дээрх хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэж үзнэ.
Иймд анхан шатны шүүх Бг Барилга хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Санхүү, эдийн засгийн хэлтэст өмнө эрхэлж байсан ажил албан тушаалтай дүйцэхүйц ажил албантушаалд /ТЗ7/ эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн, 4.2.5-д төрийн алба мэргэшсэн тогтвортой байх, 27 дугаар зүйлийн 27.2.1-д энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх гэж заасантай нийцжээ.
Барилга хот, байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн орон тоо, ажил, албан тушаалын жагсаалт, чиг үүрэг батлах тухай 207 дугаар тушаалтай нэхэмжлэгч маргаагүй бөгөөд уг тушаалаар нэхэмжлэгчийн урьд ажиллаж байсан худалдан авалт, хангамж хариуцсан мэргэжилтэн-ий орон тоо хасагдсан тул түүнтэй дүйцэхүйц ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй.
Харин шүүхийн шийдвэрт Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан олговрыг тоон илэрхийллээр тооцоогүй байх тул зөвтгөж Бгийн 2015 оны цалингийн картын дагуу /1-р хавтас 217 дугаар тал/ нэхэмжлэгчийн нэг сарын үндсэн цалин, ажилласан жилийн болон зэрэг дэвийн нэмэгдлийг 954.022 төгрөгөөр тооцож, ажилгүй байсан 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 4 сар 23 хоногийн цалин хөлстэй тэнцэх 4.523.913 /4 сар х 954.022=3.816.088, 23 хоног=707.825төгрөг/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.
Мөн шүүх маргаан бүхий захиргааны актуудыг Төрийн албаны тухай хуульд нийцээгүй талаар дүгнэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсгийн зохицуулалтыг давхар баримтлан дүгнэлт хийх шаардлагагүй тул хасч, хүчингүй болгож буй захиргааны актын огноог бичээгүй байх тул нэмсэн өөрчлөлт оруулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 210 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1,27.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 209, 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 210, 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 226 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгон Бг тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Санхүү, эдийн засгийн хэлтэст өмнө эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд /ТЗ7/ эгүүлэн тогтоосугай гэж, 2 дахь заалтыг Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт4.523.913 /дөрвөн сая таван зуун хорин гурван мянга есөн зуун арван гурав/ төгрөгийг Барилга хот, байгуулалтын яамнаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ О.НОМУУЛИН