Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
Хэргийн индекс | 240/2016/0087/э/ |
Дугаар | 89 |
Огноо | 2016-09-10 |
Зүйл хэсэг | 099.1., |
Улсын яллагч | Н.Ундрах |
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 89
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Р.Оюунсүрэн,
Улсын яллагч: Н.Ундрах,
Шүүгдэгч: С.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* овгийн *******гийн *******т холбогдох 201616000201 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн,
Шүүгдэгч С.******* нь Өмнөговь аймгийн ******* сумын төвд 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр эхнэр Т.*******тай маргаж байх үедээ өөрийн эх Ч.*******гийн бие эрх чөлөөнд халдаж, улмаар биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ******* сумын төвд 23 цаг өнгөрч байхад би гэрээсээ гарч хашаандаа жорлон орсон. Тэгээд эргээд гэр рүү орох гэтэл манай хүү ******* нь өөрийн эхнэр *******тай муудалцаад зогсож байсан. Би тэр хоёр дээр явж очоод та хоёр битгий хэрэлдэцгээгээд бай гэж хэлсэн. Тэгсэн чинь гэнэт миний толгой руу цохьчих шиг болсон. Миний толгойноос бага зэргийн цус гарсан. Дараа нь цагдаа нар ирээд *******ыг аваад явсан. /хх-ийн 12-13-р хуудас/,
Гэрч Т.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 23 цагийн орчимд миний нөхөр болох ******* бага зэргийн архи ууж ирээд гэр бүлдээ агсам согтуу тавьсан. Тэр үед ******* өөрийн хоёр хүүхэдтэйгээ хамт хадам аав *******гийнд түр амьдарч байсан. Намайг гэрт байж байсан чинь ******* гаднаас орж ирээд хаагуур яваад ирэв пизда минь гэсэн. Тэгэхээр нь би хаагуур ч явсангүй ажлаасаа ирлээ гэж хэлчихээд гэрээс гарсан. Араас ******* гарч ирээд үгийн зөрөөгүй миний уруулын дээд хэсэгт гараараа цохиж бага зэргийн цус хуралт үүсгэсэн. Тэгээд байж байсан чинь хадам ээж ******* жорлонгоос гараад бид хоёр руу хүрээд ирсэн. Ээж бид хоёрт хандаж битгий хэрэлдэцгээгээд бай гэж хэлсэн. Тэгээд ******* надтай муудалцаж байгаад ээж *******гийн толгой руу модоор цохьчихсон. ******* нь ээжийнхээ толгойг модоор цохих үед гадаа тас харанхуй байсан. /хх-12-13-р хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 522 дугаар шинжээч эмчийн дүгнэлтэнд: Ч.*******гийн биед духны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хх-ийн 15-р хуудас/,
Шүүгдэгч С.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...2016 оны 09 дүгээр сарын 05-ны орой 17 цагийн үед би ******* сумын төвд Мягаа гээд найзтайгаа нэг шил 0,75 граммын Ерөөл архи уусан. Тэгээд би согтуу машин унаж явж байгаад цагдаад саатуулагдсан. Тэгээд би Мягаагийн машиныг журмын хашаанд хийлгээд гэртээ харьсан. Би өөрийнхөө амьдардаг байранд засвар хийж байгаа болохоор аав, ээж хоёрындоо түр байсан юмаа. Тэгээд аавынх руу очиход миний эхнэр ******* байхгүй байсан. Тэгэхээр нь би эргэж гараад засмал руу алхаж очоод буцаад гэрт очтол ******* ирчихсэн байсан. Би гэр рүү ороод *******ыг чи хаагуур явав, юу хийж байгаад ирэв гэж уурласан. Тэгсэн чинь ******* ажлаасаа ирлээ гэсэн. Тэгээд бид хоёр гэрээс гарч гадаа хашаан дотор хэрэлдсэн. Хэрэлдээд зогсож байгаад би *******ийн нүүр рүү нь нэг удаа цохьсон. Тэгтэл миний ээж ******* ирсэн. Ээж ирээд юу ярьсныг нь би санахгүй байна. Тэгээд би хажууд хэвтэж байсан модыг аваад *******ийг цохих гэж байгаад ээжийгээ цохьчихсон. Удалгүй цагдаа ирээд намайг аваад явсан. Тэр үед би их согтсон байсан. Мөн тухайн үед гадаа харанхуй байсан. Өмнө хэн зогсож байгаа нь харагдахгүй, сарны гэрэл ч байхгүй байсан. Тэгээд би *******ийг цохих гэж байгаад санаандгүй ээж *******г цохьчихсон байсан. Санаатайгаар би ээжийгээ цохиогүй. ******* нь ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй гэсэн. Хохирлын талаар ямар нэгэн маргаан байхгүй. /хх-ийн 22, 24-р хуудас/,
Согтуурал шалгасан магадлагаа /хх-ийн 07-р хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34-р хуудас/,
Хохирогч Ч.*******гийн хүсэлт /хх-ийн 35-р хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 37-р хуудас /
Иргэд хоорондын эвлэрлийн гэрээ зэрэг болно.
Шүүгдэгч С.******* нь Өмнөговь аймгийн ******* сумын төвд 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр эхнэр Т.*******тай маргаж байх үедээ өөрийн эх Ч.*******гийн бие эрх чөлөөнд халдаж, улмаар биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.*******гийн: 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ******* сумын төвд 23 цаг өнгөрч байхад би гэрээсээ гарч хашаандаа жорлон орсон. Тэгээд эргээд гэр рүү орох гэтэл миний хүү ******* нь өөрийн эхнэр *******тай муудалцаад зогсож байсан. Би тэр хоёр дээр явж очоод та хоёр битгий хэрэлдэцгээгээд бай гэж хэлсэн. Тэгсэн чинь гэнэт миний толгой руу цохьчих шиг болсон. Миний толгойноос бага зэргийн цус гарсан. Дараа нь цагдаа нар ирээд *******ыг аваад явсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,
Гэрч Т.*******ийн:...Тэгээд ******* надтай муудалцаж байгаад ээж *******гийн толгой руу модоор цохьчихсон. ******* нь ээжийнхээ толгойг модоор цохих үед гадаа тас харанхуй байсан гэсэн мэдүүлэг /хх-12-13-р хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 522 дугаар шинжээч эмчийн: Ч.*******гийн биед духны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт /хх-ийн 15-р хуудас/,
Шүүгдэгч С.*******ын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн: ”...2016 оны 09 дүгээр сарын 05-ны орой 17 цагийн үед би ******* сумын төвд Мягаа гээд найзтайгаа нэг шил 0,75 граммын Ерөөл архи уусан. ...Тэгээд аавынх руу очиход миний эхнэр ******* байхгүй байсан. Тэгэхээр нь би эргэж гараад засмал руу алхаж очоод буцаад гэрт очтол ******* ирчихсэн байсан. Би гэр рүү ороод *******ыг чи хаагуур явав, юу хийж байгаад ирэв гэж уурласан. Тэгсэн чинь ******* ажлаасаа ирлээ гэсэн. Тэгээд бид хоёр гэрээс гарч гадаа хашаан дотор хэрэлдсэн. Хэрэлдээд зогсож байгаад би *******ийн нүүр рүү нь нэг удаа цохьсон. Тэгтэл миний ээж ******* ирсэн. Ээж ирээд юу ярьсныг нь би санахгүй байна. Тэгээд би хажууд хэвтэж байсан модыг аваад *******ийг цохих гэж байгаад ээжийгээ цохьчихсон. Удалгүй цагдаа ирээд намайг аваад явсан. Тэр үед би их согтсон байсан. Мөн тухайн үед гадаа харанхуй байсан. Өмнө хэн зогсож байгаа нь харагдахгүй, сарны гэрэл ч байхгүй байсан. Тэгээд би *******ийг цохих гэж байгаад санаандгүй ээж *******г цохьчихсон байсан. Санаатайгаар би ээжийгээ цохиогүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 22, 24-р хуудас/, согтуурал шалгасан магадлагаа /хх-ийн 07-р хуудас/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 37-р хуудас /, иргэд хоорондын эвлэрлийн гэрээ зэргээр тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч С.*******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч С.*******ын үйлдсэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 34-р хуудас/
Хохирогч Ч.******* нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн болох нь тэдний хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд “Хохирогч талаас гомдол санал байхгүй. Өөр хохирол нэхэмжлэхгүй бөгөөд сэжигтэнд оногдуулах хариуцлагыг хөнгөрүүлэхэд гомдолгүй” гэснээр нотлогдож байна. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэх үндэслэлээр С.*******ын үйлдсэн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгч С.******* нь бусдад төлөх төлбөр хохиролгүй, биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 58 см урттай, 6 см өргөнтэй модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА