Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2020/0026

 

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 06 өдөр Дугаар 128/ШШ2020/0026 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хэлэлцсэн шүүх хуралдаанаар,

Дүгнэлт гаргагч Прокурор: БГД ПГ-ын ЗХБАХТХХ прокурор М.Н.

Хариуцагч: БГД МХХЭАХХХУБ Б.Б.

Гуравдагч этгээд: НХХК, 

Прокурорын дүгнэлт: БГД МХХЭАХХХУБ Б.Б 014******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, холбогдогч Н ХХК-ийн гаргасан зөрчлийн шинжтэй үйлдэлд тохирсон шийтгэл оногдуулах тухай Прокурорын дүгнэлт бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: БГД ПГ-ын ЗХБАХТХХ прокурор М.НБГД МХХЭАХХХУБ Б.Б, гуравдагч этгээд Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч П.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Бнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

БГД ПГ-ын ЗХБАХТХХ прокурор М.Н шүүхэд бичгээр гаргасан дүгнэлт болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ... Баянгол дүүргийн Засаг даргын баталсан А/426 тоот захирамжийн дагуу Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, М*******ын гудамж, ******* байр ******* тоотод байрлах Н ХХК-ийн Ш******* рестораны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.

Хяналт шалгалтаар Н ХХК-ийн Ш х ресторан нь цэвэрлэгээ, үйлчилгээ хангалтгүй, эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангаж ажиллаагүй зөрчил илэрсэн болох нь эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зураг, Н ХХК-ийн менежер Д.О холбогдогчоор өгсөн мэдүүлэг зэрэгт тусгагдаж материалд хавсаргасан байна.

Эрх бүхий албан тушаалтан шалгалтаар илэрсэн дээрх зөрчилд Н ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.17 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.

Учир нь Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан Эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангуулахаар хуулиар хориглосон зүйл нь Эрүүл ахуйн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн Эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангуулахтай холбогдох дараахь зүйлийг хориглоно гэж заасан гадаад орчны талаар хориглох зүйлсийг иргэн, хуулийн этгээд зөрчсөн тохиолдолд учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан торгох шийтгэл оногдуулахаар заасан байна.

Хүнсний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12 дахь заалтад хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч гэж хүнсний сүлжээнд хамаарах үйл ажиллагааны аль нэг, эсхүл хэд хэдэн үйл ажиллагаа эрхэлдэг Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээдийг;

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь заалтад хүнсний сүлжээ гэж хүнсний анхан шатны үйлдвэрлэл эрхлэх, хүнсний бүтээгдэхүүн боловсруулах, үйлдвэрлэх, баяжуулах, дахин боловсруулах, савлах, тээвэрлэх, хадгалах, нөөцлөх, худалдах, экспортлох, импортлох, хоол үйлдвэрлэх, хүнсний бүтээгдэхүүнийг тусламжаар авах, өгөх үйл ажиллагааг ойлгохоор зохицуулсан байна.

Ш х рестораны цэвэрлэгээ, үйлчилгээ хангалтгүй, эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангаж ажиллаагүй гэсэн зөрчлийн шинжтэй үйлдэл нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/179 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрмийн 11.1-11.9 Цэвэрлэгээ, угаалга, халдваргүйтгэлд тавих эрүүл ахуйн шаардлагад заасныг зөрчсөн байгаа нь Эрүүл ахуйн тухай хууль бус Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд заасан эрүүл ахуйн зохистой дадлыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон ББГД МХХЭАХХХУБ Б.Б 014******* дугаартай шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулж, холбогдогч Н ХХК-ийн Ш х рестораны гаргасан зөрчлийн шинжтэй үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан тохирох зүйл, хэсэг, заалтаар шийтгэл оногдуулах шаардлагатай байна гэв.

Хариуцагч ББГД МХХЭАХХХУБ Б.Б шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа: ...Баянгол дүүргийн Засаг даргын баталсан А/426 тоот захирамжийн дагуу Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, М*******ын гудамж, ******* байр ******* тоотод байрлах Н ХХК-ийн Ш х зоогийн газрын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангаагүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.17 дугаар зүйл Эрүүл ахуйн тухай хууль зөрчих, 6.17 дугаар зүйлийн 9 дэх хэсэг Эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангуулахаар хуулиар хориглосон зүйлийг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн заалтын дагуу хуулийн этгээдийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон.

Н ХХК-ийн Ш х рестораны цэвэрлэгээ, үйлчилгээ хангалтгүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байсан зөрчил нь Эрүүл ахуйн тухай хуулийн 3.1.3 Эрүүл ахуйн шаардлага гэж эрүүл ахуйн дүрэм, журам, заавар, стандартад заагдсан хэм хэмжээг хангасан байхыг, 3.1.4 эрүүл ахуйн эрсдэл гэж хүний эрүүл мэндэд эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангагдаагүйн улмаас үүсэж болзошгүй болон үүссэн сөрөг нөлөөг тус тус ойлгоно. Мөн Эрүүл ахуйн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт Хүний эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлэх үйл ажиллагаа явуулах, үйлдэл хийх заалтыг зөрчсөнд холбогдох арга хэмжээг авсан.

Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн хувьд Эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар бүлгийн 3.1.1. Эрүүл ахуй" гэж хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх, хүрээлэн байгаа орчноос шалтгаалан эрүүл мэндэд нөлөөлөх сөрөг нөлөөллийг тандах, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн нөхцөл, шаардлагыг ойлгоно гэж заасныг баримтлан ажилладаг учир тухайн заалт нь хуульд бүрэн нийцсэн гэж үзэж байна.

Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.17 дугаар зүйл. Эрүүл ахуйн тухай хууль зөрчих 6.17.9 дэх заалтын дагуу хуулийн этгээдийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон нь Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл 1 дэх хэсэг Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна заалтыг баримтлан холбогдох арга хэмжээг авсан болно.

Н ХХК-ийн Ш х рестораны цэвэрлэгээ, үйлчилгээ хангалтгүй, эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангаж ажиллаагүй зөрчил нь Эрүүл ахуйн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт Хүний эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлэх үйл ажиллагаа явуулах, үйлдэл хийх заалт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/179 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрмийн 11.1-11.9 Цэвэрлэгээ, угаалга, халдваргүйтгэлд тавих эрүүл ахуйн шаардлагад заасныг тус тус зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.17 дугаар зүйл, Эрүүл ахуйн тухай хууль зөрчих 6.17 дугаар зүйлийн 9 дэх заалтын дагуу хуулийн этгээдийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

Гуравдагч этгээд Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон түүний өмгөөлөгч П.А******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ... 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу тус дүүргийн цагдаа, дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтэс болон Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Б.Б нар хамтарсан шалгалт хийсэн болно. Уг шалгалтаар цагдаа болон Үйлдвэр үйлчилгээний хэлтсээс ямар нэгэн зөрчил дутагдал байхгүй байна гэж үзсэн. Харин Мэргэжлийн хяналтын байцаагч Б.Б нь өөрийн чиглэлээр үзлэг шалгалт хийж гал тогоог цэвэрлэгээ хангалтгүй байна гэж үзэж 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгосон. Цаашид цэвэрлэгээг тогтмол сайн хийж тэмдэглэл хөтлөх талаар заавар зөвлөгөө өгсөн.

Н ХХК нь 2005 оноос хойш одоог хүртэл нийтийн хоолны чиглэлээр тасралгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ хугацаанд ямар нэгэн зөрчил тэр дундаа хоолны хордлого огт гарч байгаагүй болно.

Баянгол дүүргийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих албаны хяналтын прокурор шүүхэд хандаж дүгнэлт гаргасан нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна.

Учир нь Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн авсан арга хэмжээ нь хуульд нийцсэн буюу үндэслэл бүхий гарсан гэж ойлгож байна. Баянгол дүүргийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих албаны хяналтын прокурорын дүгнэлтэд дурдсан Эрүүл ахуйн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн Эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангуулахтай холбогдох дараах зүйлийг хориглоно гэж заасан 9-н заалт гэж тайлбартаа дурдсан. Эрүүл ахуйн тухай хуулийн энэ 9 заалтыг бүхэлд нь авч үзэж байгаа мэт ойлгогдож байна. Дээр дурдсан 9 заалт нь тус бүртээ өөр өөрийн аж, ахуйн нэгжийн онцлогоос хамаараад хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд хамаарсан 9 заалт байна. Гэвч дүгнэлт гаргагч прокурор нь 9 заалтыг бүхэлд хамааруулж байгаа мэт боловч тайлбартаа гадаад орчны талаар хориглох зүйлийг иргэн, хуулийн этгээд зөрчсөн тохиолдолд холбогдох нөхөн төлбөрийг гаргуулан торгох шийтгэл оногдуулахаар заасан. Мэргэжлийн хяналтын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн авсан арга хэмжээ нь гадаад орчны талаар хориглох зүйлийг зөрчсөн асуудалд арга хэмжээ аваагүй.

Дүгнэлт гаргагч прокурорын тайлбарт дурдаж байгаагаар Эрүүл ахуйн тухай хуулиар арга хэмжээ авах ёсгүй. Харин хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд заасан эрүүл ахуйн зохистой дадлыг зөрчсөн байна гэж гадаад орчинтой холбоотой асуудлаар зөрчил гаргасан мэтээр тайлбарлаад байна. Тэгэхээр өөрийнх нь гаргасан дүгнэлт нь зөрчилдөж байна.

Хариуцагчийн ажлын байрны чиг үүрэг нь Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч юм. Шүүхэд өөрийн ажлын байрны тодорхойлолтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн ба өөрийн ажлын хүрээнд арга хэмжээ авсан. Эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангуулахад хуулиар хориглосон зүйлийг зөрчсөн бол учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ гэсэн зохицуулалт нь орчихсон.

Мөн Мэргэжлийн хяналтын байцаагч нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд Эрүүл ахуйн тухай хуулинд зааснаар арга хэмжээ авсан. Гал тогоо бохир байсан учир авсан арга хэмжээ нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. Эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан эрүүл ахуй гэж хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх, хүрээлэн байгаа орчноос шалтгаалан эрүүл мэндэд нөлөөлөх сөрөг нөлөөллийг тандах, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн нөхцөл, шаардлагыг ойлгоно гэж заасан байдаг. Зөрчил шалгах явцад ямар алдаа дутагдал гарсан гэхээр Н ХХК-ийн Ш х ресторанд Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь холбогдогчоос авсан мэдүүлэг дээр цаашид хоол үйлдвэрлэлийн өрөөний цэвэрлэгээнд дээр маш сайн анхаарч ажиллах хэрэгтэй байна. Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх хариуцлагыг хүлээн зөвшөөрөх үү гэдэг асуулт байна. Өөрөөр хэлбэл, гал тогоо бохир байсан учир арга хэмжээ авсан байна гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан мэдүүлэг дээрээс харагдаж байна. Хариулт нь ойлголоо, цаашид анхаарч ажиллах болно. Үүнийг хүлээн зөвшөөрч байна гэсэн. Мэдүүлгээс ямар зүйл дээр арга хэмжээ авсан гэдэг нь харагдаж байна. Прокурорын дүгнэлтэд дурдагдаж байгаа нь Н ХХК-ийн менежер Д.Охолбогдогчоор өгсөн мэдүүлэг зэрэгт тусгагдаж хавтаст хэрэгт авагдсан байна гэсэн нь хавтаст хэрэгт авагдсаныг уншиж танилцсан хэдий ч өгсөн мэдүүлгийг өөр байдлаар харж дүгнэлтийг гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтаас харагдаж байна.

Мөн Мэргэжлийн хяналтын байгууллага нь төрийн эрх бүхий байгууллага ба Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргасан тушаалыг дагаж, мөрдөн үйл ажиллагаагаа явуулдаг. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн А/179 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт мөрдөгдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэмд цэвэрлэгээ, угаалга, халдваргүйжүүлэлт тавих эрүүл ахуйн шаардлагад заасныг зөрчсөн бол 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн заалттай. Иймд мэргэжлийн хяналтын байцаагч нь өөрийн эрх хэмжээний хүрээнд арга хэмжээ авсан байна гэдэг нь харагдаж байна. Дээр нь прокурорын эрүүл ахуйн тухай хууль бус хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд заасан эрүүл ахуйн зохистой дадлыг зөрчсөн байна гэсэн. Эрүүл ахуйн байцаагч нар нь өөр өөрийн чиг үүргээр шалгалтыг ажлын байрны тодорхойлолт зааснаар хийдэг. Б.Б байцаагчийн хувьд эрүүл ахуйн байцаагч юм. Харин хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд хяналт тавьдаг тусдаа байцаагч байдаг. Иймд байцаагчийн авсан арга хэмжээ нь хуульд нийцсэн байна. Прокурорын гаргасан дүгнэлтээр гуравдагч этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчихөөр байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь.

Шүүх, прокурорын дүгнэлт, түүнд хамаарах шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, прокурорын дүгнэлтийг хариуцагчаас эс зөвшөөрч гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаан дээр гаргасан хариуцагч, гуравдагч этгээдийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар зэргийг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн бусад баримтуудтай харьцуулан үнэлж, прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-т: гомдол гэж хуульд тусгайлан зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэрийг хянуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдөл ..., Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргасан прокурорын дүгнэлтийг, мөн хуулийн 112 дугаар зүйлд: тусгай журмаар шийдвэрлэх маргаан, 112.4-т: дараах төрлийн маргааныг анхан шатны шүүх 30 хоногийн дотор шийдвэрлэнэ, 112.4.3-т: хуульд тусгайлан заасан гомдлоор үүсэх хэрэг, маргаан, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т: Захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, ... 6.15, 6.17 ... 6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт гаргасан оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10-д: мэргэжлийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 6.12, 6.13, 6.14, 6.15, 6.16, 6.17 дугаар зүйл, ... 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил, мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 2-т: оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, ... 6.18, ... 6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ гэхчлэн холбогдох хуулиудад зохицуулжээ.

Хариуцагч эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуульд зааснаар хууль, хэм хэмжээний актыг зөрчсөн, хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг харьяаллын дагуу хянаж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх улмаар шийтгэл оногдуулах эсэх талаар шийдвэр гаргах бүрэн эрхтэй байна.

Ийнхүү эрх бүхий албан тушаалтан хуулиар олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлж, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, М*******ын гудамж, ******* байр ******* тоотод байрлах Н ХХК-ийн Ш х зоогийн газрын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангаагүй нөхцөлд үйл ажиллагаа явуулсан гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар буюу эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангуулахаар хуулиар хориглосон зүйлийг зөрчсөн бол гэснээр 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийтгэл оногдуулжээ.

Прокурор дүгнэхдээ, ... Ш х рестораны цэвэрлэгээ, үйлчилгээ хангалтгүй, эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангаж ажиллаагүй гэсэн зөрчлийн шинжтэй үйлдэл нь Эрүүл ахуйн тухай хуулийг зөрчсөн бус, харин Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд заасан эрүүл ахуйн зохистой дадлыг зөрчсөн гэж үзэхээр байх тул улсын байцаагчийн 014******* дугаартай шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулж, холбогдогч Н ХХК-ийн гаргасан зөрчлийн шинжтэй үйлдэлд нь Зөрчлийн тухай хуульд заасан тохирох шийтгэл оногдуулах шаардлагатай гэж үзсэн, энэхүү дүгнэлтийг хариуцагчийн зүгээс Зөрчлийн тухай хуульд зааснаар зөрчилд тохирох шийтгэл оногдуулсан, холбогдогчийн гаргасан зөрчил нь авсан арга хэмжээнд тохирсон хэмээн дүгнэлтийг бүхэлд нь эс зөвшөөрч татгалзлаа тайлбарласан бол гуравдагч этгээдийн зүгээс авсан арга хэмжээний дагуу торгуулийн төлбөрөө төлсөн, хэрэв прокурорын дүгнэлтийг хангасан тохиолдолд Н ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчихөөр байна хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Зөрчлийн тухай хуульд харьяалуулан заасан зөрчилд тооцох, шийтгэл оногдуулах замаар хууль ёс, шударга ёсны зарчмыг эрх бүхий албан тушаалтан болох мэргэжлийн хяналтын улсын байцаагчаас хэрэгжүүлэхдээ, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10-д заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг харьяаллын дагуу гүйцэтгэх, мөн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар холбогдогчийг тогтоох, 4.8 дугаар зүйлд зааснаар зөрчил гарсан байдлыг тодруулахаар холбогдогчоос мэдүүлэг авах, 4.13 дугаар зүйлд зааснаар тэмдэглэл үйлдэх, хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д зааснаар зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх зэргээр гүйцэтгэсэн болох нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны 13-190228 дугаартай материал түүнд авагдсан баримтаар нотлогдож, хоол үйлдвэрлэлийн өрөөний цэвэрлэгээ хангалтгүй, эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангаж ажиллаагүй зөрчил нь тогтоогджээ.

Дүгнэлт гаргагч нь зүйлчлэл тохироогүй буюу Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 5.1-д заасан хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам стандарт мөрдөөгүй, 5.2-д заасан хуульд заасныг зөрчиж, үйл ажиллагаандаа хуульд заасан зохистой дадлыг нэвтрүүлээгүй гэх аль тохирох зөрчилд тооцож, холбогдогч хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж маргаж байна.

Шүүх үзэхдээ, хяналт шалгалтыг эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч хэрэгжүүлж, Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйл буюу Эрүүл ахуйн тухай хууль зөрчих үүний дотор 6.17 дугаар зүйлийн 9-д заасан Эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангуулахаар хуулиар хориглосон зүйлийг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэх заалтыг үндэслэсэн нь хуульд нийцсэн, нөгөөтэйгүүр зөрчил үйлдсэн хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинжид тохирсон байна гэж дүгнэлээ.

Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлээр Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчих харилцааг зохицуулсан ба энэ зүйлийн 5 дахь хэсгийн 5.1: хуульд заасныг зөрчиж, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам стандарт мөрдөөгүй, мөн хэсгийн 5.2: хуульд заасныг зөрчиж, үйл ажиллагаандаа хуульд заасан зохистой дадлыг нэвтрүүлээгүй гэж заасан. Энэ тохиолдолд Прокурорын зүгээс Мэргэжпийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/179 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэм-ийн 11 дүгээр зүйл: Цэвэрлэгээ, угаалга, халдваргүйтгэлд тавих эрүүл ахуйн шаардлага-д заасныг зөрчсөн нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд заасан эрүүл ахуйн зохистой дадлыг зөрчсөн гэж үзнэ хэмээн тайлбарлан холбогдогч компанийг Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үндэслэлээ тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй.

Учир нь Эрүүл ахуйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2: үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагад мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрмийг холбогдох хяналтын байгууллага батална гэж хуульчилснаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А179 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэм батлагдсан ба хүчин төгөлдөр үйлчилж байна. Маргаан бүхий энэ тохиолдолд хүнсний чиглэлийн үйл ажиллагаа тэр дундаа хоол үйлдвэрлэл эрхлэхдээ /хоол боловсруулах, гардан хийх/ баримтлах дүрэм бус, харин энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулах үед эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангуулахаар гаргасан дүрэм байна.

Түүнчлэн Эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3: эрүүл ахуйн нөхцөл шаардлага гэж эрүүл ахуйн дүрэм, журам, заавар, стандартад заагдсан хэм хэмжээг хангасан байхыг ойлгохоор, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1: Эрүүл ахуйн хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналтыг холбогдох хууль, хяналтын байгууллага ... албан тушаалтан эрх хэмжээний дагуу хэрэгжүүлнэ, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1: эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангуулахтай холбогдон дараахь зүйлийг хориглоно, 20.1.1: хүний эрүүл мэнд ... сөрөг нөлөө үзүүлэх үйл ажиллагаа явуулах, үйлдэл хийх, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.2: энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдийг ... Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэсэн зохицуулалтын дагуу Эрүүл ахуйн тухай хуулийн холбогдох заалтыг хангуулахаар эрх бүхий албан тушаалтнаас хяналт шалгалтыг хэрэгжүүлсэн, холбогдогч нь тогтоосон дүрмийг буюу Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэм-ийг ханган ажиллахдаа эс үйлдэхүй гаргаж, цэвэрлэгээ хийгээгүйгээрээ хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангуулахаар хуулиар хориглосон зүйлийг зөрчсөн, энэ зөрчилд нь маргаан бүхий шийтгэлийн хуудсаар арга хэмжээ авсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин холбогдогч Н ХХК-ийн Ш х зоогийн газар нь хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг боловч хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлдвэрлэлийн буюу тухайлбал, Хоолны газрын нийтлэг журам, Нийтээр нь үйлчлэх хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд мөрдөх эрүүл ахуйн дадал, Хоолны газрын ангилал зэрэглэл. Үндсэн шаардлага гэхчлэн дүрэм, стандартыг зөрчсөн үйлдэл байхгүй байсан нь хариуцагчийн тайлбар гуравдагч этгээдийн тайлбар, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны материалаар нотлогдож, гаргасан зөрчил буюу цэвэрлэгээ, үйлчилгээ муу хийсэн, шал бохир байсан, угаагаагүй гэх зөрчилд тохирсон арга хэмжээ авсан, энэ байдал нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчим, үүний дотор 12 дугаар зүйлийн 4-д заасан энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй байх зарчим зөрчигдөөгүй, түүнчлэн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан ... оногдуулах шийтгэл, ... хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирлын хир хэмжээнд нийцсэн байна гэдгийг зөрчөөгүй гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Эрүүл ахуйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 20 дугаар зүйлийн 20.1.1, 22 дугаар зүйлийн 22.2, Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4, 1.3 дугаар зүйлийн 1, 16.7 дугаар зүйлийн 9-д заасныг баримтлан БГД ПГ-ын ЗХБАХТХХ прокурор М.Н 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ГД МХХЭАХХХУБ Б.Б 014******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, холбогдогч Н ХХК-ийн гаргасан зөрчлийн шинжтэй үйлдэлд тохирсон шийтгэл оногдуулах тухай 105 дугаар прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-д заасныг баримтлан БГД ПГ-ын ЗХБАХТХХ прокурор М.НБ дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох ба мөн хуулийн зүйлийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.Б