Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2017/ШЦТ/469

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч А.Ганзориг,

хохирогч Б.С,  

шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одонтуяа,

шүүгдэгч П.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан гэмт хэрэгт П.Э-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201726011197 дугаар хэргийг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Хангайн ** дүгээр гудамж, ** тоотод тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ч овогт П-ын Э/РД:*****/.

Яллагдагч П.Э нь 2013 оны 10 дугаар сарын 06-ны өдөр, 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрүүдэд тус тус Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Хангайн ** дүгээр гудамж, ** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Сг байнга зодсон, мөн 2017 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материалын *** тоотод эхнэр Б.С-гийн толгой, нүүр, хөлөн тус газарт цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан зодож харгис хэрцгий харьцаж, догшин авирлан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П.Эшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн үйлдлээ мэдэж байгаа болохоор мэдүүлэг өгөхгүй. Ял шийтгэлгүй болгож өгнө үү” гэв.

Хохирогч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “10 жилийн өмнө П.Эрдэнэбаатартай танилцаж, хамт амьдарсан. Охин төрснөөс хойш зоддог, гар хүрдэг болсон. Нийтдээ 2-3 удаа өргөдөл өгч байсан. Өргөдөл өгөөгүй зөндөө асуудал байгаа. Надаас уучлалт гуйсан, 2 хүүхдээ бодоод амьдраад үзье гэж бодож байна. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэв.  

 

Эрүүгийн 201726011197 дугаар хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Хохирогч Б.Сгийн: “Би нөхөр болох П.Э-тай анх 2007 онд танилцаад 2009 оноос эхлэн 2017 оныг хүртэл хамтдаа амьдарсан. Э хоёр хүүхэд төрсний дараагаар надад гар хүрч зодож, цохиж, хэл амаар доромжилж айлган сүрдүүлдэг болсон. Жижиг сажиг маргаанаас болж шалтгаангүйгээр биеэ барих чадваргүй, хурдан уурласнаас болж цохиж зоддог. Э огт архи уудаггүй, өөрт таалагдахгүй асуудлаас болж эрүүлдээ цохиж зоддог. Энэ талаар 2014, 2015, 2017 онуудад цагдаад өргөдөл өгч шалгуулж байсан. Ер нь жилд байнга зодож байдаг, тэр болгон цагдаад хандаж өргөдөл өгч байгаагүй. Сүүлд 2017 оны цагаан сарын өмнөхөн зодуулсны улмаас гараа хугалуулж байсан. Үүнийгээ цагдаад хандаагүй дараад өнгөрч байсан. Гэтэл 2017 ны 6 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Хангайн ** тоото байх гэртээ байхад жирэмсэн эгч нь утсаар яриад дуудсан. Тэгэхэд би байнга дуудаж байх гэж хэлснээс болоод сандлаар толгой руу цохиж, үснээс зулгаан унагааж, хөлөөрөө дэвсэж, гараараа цохиж зодсон. ...Намайг хүн байхгүй үед зоддог. Гэрийн хаалга дотроос нь түгжиж зодсны дараа хүнд хэлбэл уурлаж ууцаарладаг. Би их айдаг байсан, дээр нь 2 хүүхэд маань нялх, цагдаад өгвөл зодох байх гэж бодож айгаад цагдаагийн байгууллагад ханддаггүй байсан. Цаашид өөрийнхөө эрүүл мэнд, амь нас, хүүхдүүдийнхээ хүмүүжлийг харгалзан үзээд энэ хүнээс салахаар шүүхэд өргөдөл гаргасан байгаа. Миний сэтгэл санаа болон бие махбодид хохирол учруулсан болохоор маш их гомдолтой байна.

...2013 оны 10 дугаар сарын 06-ны орой П.Энь эрүүл байхдаа жоохон зүйлээс болж уурлан бухимдаад шалтгаангүй уураа надад гарган хоёр ширхэг арьсан тэлээгээр нүцгэн бие нь дээр шахуурдаж зодсон. Үүнийг нь би тэсэлгүй анх удаа цагдаагийн байгууллагад хандаж өргөдөл гаргаж өгсөн. Тухайн үед шүүх эмнэлэгт үзүүлээгүй тул гомдлыг минь цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж хаасан. 2014 оны 5 дугаар сарын 01-нд шалтгаангүйгээр ах дүү, хамаатан садан, найз нөхдөө өмөөрч намайг тааралдсан эд зүйлээрээ болон тэлээгээр цохиж ороолгосон тул би аргаа бараад цагдаагийн байгууллагад хоёр дахь удаагаа өргөдөл гаргаж өгсөн. Эрүүгийн хэрэг үүсэн шалгагдаж байх үед П.Э-ын Солонгос улс руу явах виз гарсан тул би гомдол саналгүй гээд хэрэгсэхгүй болгуулсан. 2017 оны 02 дугаар сарын 17-нд дахин надтай маргалдаж шалтгаангүйгээр зодож хүүхдийн сандал авч гар руу цохиж зүүн гарын шууг цуулсан. Гэмтлийн эмнэлэгт үзүүлж бүртгүүлж, гипсдүүлж эмчилгээ хийлгэсэн. 2017 оны 6 дугаар сарын 04-ний өдөр П.Э дахин шалтгаангүй зодож миний баруун талын мөр орчимд хүүхдийн тоглоомон сэлмээр цохиж мөн толгой руу хэд хэдэн удаа гараараа цохиж гэмтэл учруулсан тул цагдаагийн байгууллагад гурав дахь удаагаа хандаж байна. Энэ удаагийн өргөдөл нь миний цаашдын эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлаа хангуулах үүднээс эцсийн шийдвэр гаргаж цагдаагийн байгууллагад хандаж байна. Хэрэг болсноос хойш Эрдэнэбаатартай хамт амьдрахгүй байр түрээслэн амьдарч байгаа. Би гомдолтой байгаа, хүний дарамтанд дахиж баймааргүй байна...”,

“...2017 оны 6 дугаар сарын 04-нд болсон хэрэг нь Сонгинхайрхан дүүргийн ** дугаар хороо Ханын материалын *** тоотод болсон юм. Өмнө нь дандаа л Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо *** тоотод намайг зодож байсан .Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй...”  гэх мэдүүлэг /хх-44-46, 83-85/,

Гэрч П.Э-ын:...2009 оны хавьцаа С гэх эмэгтэйтэй танилцан гэр бүл болж амьдарч байгаа. Миний дүү зан байдлын хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тамхи татдаг. Би дүүгээ эхнэртээ гар хүрсэн гэхэд итгэхгүй байна. Манай бэр С том хүүгээ өмнө нь байнга дүүд үлдээгээд орон гэртээ байх эд хогшил болон барьсан гэрийг буулгаж аваад салаад явчихаж байсан удаатай. Ер нь энэ хоёр амьдарсан жилээсээ илүү салж нийлсэн. Салах шалтгаан нь миний бодлоор эмэгтэй хүн болгонтой, архи дарснаас болоод хардаж маргалдаж байдаг. Орхиод явсан хоёр хүүхдийг нь хүртэл манай том эгч харж байсан удаатай. Надад хэлэхдээ би Сг нэг алгадчихлаа. Тэгсэн чинь эгч нь ирээд хамаг юм аа аваад дүүгээ аваад явчихлаа гэж байсан. Ер нь энэ хоёр байнга л хардалтын улмаас бие биетэйгээ маргалдаж муудалцаж салж байсан...” гэх мэдүүлэг /хх-31-33/,

Гэрч Б.Э-ын: “Би уг хоёр хүнийг таних бөгөөд уг хүмүүс нь манай гэрийн ертөнцийн зүгээр урд талд байрлах хашаанд амьдардаг. Би цохиж зодож байгааг нь яг харж байгаагүй. Хашаан дотроо болон гэртээ л маргалдаад хэрэлдээд байдаг. 2016 оны 12 дугаар сард Б.С эгчийн нүд нь хөхөрсөн байсан. Дараа нь 2017 оны 02 дугаар сард орчим гар нь хугарчихсан гипсдүүлсэн явж байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, уусан байхыг нь хараагүй” гэх мэдүүлэг /хх-34-35/,

Гэрч О.М-ийн: “Миний том охин Б.С нь 1987 оны 7 дугаар сарын 05-нд Улаанбаатар хотод төрсөн. 2008 оны хавьцаа П.Э гэх залуутай танилцан албан ёсоор гэрлэсэн. ...Анх 2011 онд бага хүүгээ төрсний дараа байнга хэрэлдэж муудалцаад С нь хоёр хүүхдээ дагуулаад манай гэрт ирэхэд хэд хоногийн дараа нөхөр нь ирээд явъя гээд дагуулаад загнаад аваад явчихдаг байсан. 2013 онд дахин нөхөртөө зодуулсан гээд манай гэрт хоёр хүүхдээ дагуулж ирээд цагдаад өргөдөл гаргасан. Ингэтэл П.Э өөрөө Солонгос явлаа, өргөдлөө буцаачих гэсээр байгаад өргөдлийг буцаалгасан. Энэ хоёр байнга хэрэлдэж муудалцдаг, чухам юунаас болдгийг би мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-38-40/,

Гэрч Б.О-ын: “2017 оны 6 дугаар сарын 04-ний 13 цагийн үед хүн залгаад Гэмтлийн эмнэлгийн нийгмийн ажилтан байна. Б.С гэх хүнийг таних уу, Гэмтлийн эмнэлэг дээр ирэх боломж байна уу, С нь нөхөртөө зодуулсан гээд хоёр хүүхэдтэйгээ ирсэн, миний хажууд байна” гэхээр нь би очсон. Намайг очиход Б.С гийн баруун талын чих ихээр хавдсан, баруун гарын булчин болон дал орчим зурагдаж зулгарсан байдалтай байхаар нь юу болсон талаар дүүгээс асуухад нөхөр Э-т зодуулсан гэж байсан. Урьд өмнө нь нөхөртөө зодуулаад ирж бүртгүүлж байсан байна. Гол нь нөхөр нь эрүүлдээ зодоод байдаг, эмнэлгийн гадаа машиндаа сууж байгаа гэнэ гэхээр нь би дүүгээ дагуулаад цагдаагийн хэлтэс дээр хамт ирээд өргөдөл гаргаж тайлбар, мэдүүлэг өгч байсан. Миний мэдэж байгаагаар 2 дахь удаагаа цагдаад би дүүгийн хамт ирж өргөдөл гаргаж байна. 2016 оны 01 сарын орчим гэртээ зодуулсан гээд маргааш өглөө нь манай гэрт ирж хонож өнжиж байсан...” гэх мэдүүлэг /хх-41-43/,

Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.06.06-ны өдрийн 7473 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Б.Сгийн биед тархи доргилт, баруун чихний хэнгэргэн хальсны цооролт, баруун бугалганд зулгаралт, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. ...журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэнгэргэн хальсны цооролт, тархи доргилт нь тус тус гэмтлийн хөнгөн зэрэгт, бусад гэмтэл нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэжээ /хх-11/,

Шинжээч О.Болороогийн: “Уг гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь хэрэг үйлдэгдсэн гэх 2017 оны 6 дугаар сарын 04-ний өдөр үүссэн байх боломжтой. Тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд болно. Хохирогчийн биед учирсан дээрх гэмтэл нь нийлээд хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /хх-86-87/,

Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.08.28-ны өдрийн 10897 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.2.3.4. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудаст Б.Сгийн биед тархи доргилт, зүүн шуу ясны далд хугарал гэсэн онош тавигдсан байна. Дээрх зүүн шуу ясны хугарал гэмтэл нь 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн зүүн гарын шуу, бугуйн үений рентген зургаар тогтоогдохгүй байна. 5.Б.Сгийн биед баруун бугалганд нөсөө бүхий хуучин гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба цаг хугацааны хувьд хэдийд учирсан болохыг нарийвчлан тогтоох боломжгүй хуучин гэмтэл байна. Шүүх эмнэлгийн ... журмын 2.6-д зааснаар ... гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй...” гэжээ /хх-118/,

Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 2017.10.05-ны өдрийн 1055 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.2017.02.17-ны өдрийн ГССҮТ-ийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудаст Б.Сгийн биед тархи доргилт, зүүн шуу ясны далд хугарал гэсэн онош тавигдсан байх ба дээрх зүүн шуу ясны хугарал гэмтэл нь 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн зүүн гарын шуу, бугуйн үений рентген зургаар тогтоогдохгүй байна. Иймд Б.Сгийн биед 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр үүссэн гэх гэмтэл тогтоогдохгүй байна” гэжээ /хх-127-128/,   

Шүүгдэгч П.Э-ын яллагдагчаар өгсөн: “Би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би гэр бүлийн хүн болох Сд байнга гар хүрч цохиж, зодож байгаагүй. 2017 оны 6 дугаар сарын 04-ний өдөр төрсөн эгч Өнөржаргал над руу залгаад “ирээд хоол аваад эмнэлэг рүү хүргээд өгчих” гэтэл эхнэр С уурлаад “эгч чинь өөрөө гар хөлтэй юм байгаа биз дээ, автобусанд суугаад яваач” гээд л эхэлж хэрүүл маргаан үүссэн. Би тэсэхээ байгаад хүүхдийн тоглоомон хуванцар сэлмээр эхнэр Сгийн мөрөн тус газарт нь нэг удаа цохисон, дараа нь алгадсан. Ингэтэл танайхан дандаа ингэдэг тэгдэг гээд хэрүүл өдөөд байсан. Ийм л асуудал болсон. Би уурлаад уурандаа Сг цохисон. Би тухайн үед эрүүл байсан. Би өмнө нь цохиж зодож байгаагүй, цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй. Дүгнэлтийн хэнгэрэг цоорсон гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа, өмнө нь цоорхой байсан...”,

“...Одоо би Яармагт нагац ахындаа амьдарч байгаа. Өмнө нь нэг удаа цагдаа дээр дуудахад нь очиж байсан, эхнэр өргөдөл гаргасан байсан. Би Солонгос улс руу явах болоод хэргийг хаасан...” гэх мэдүүлэг /хх-27-28, 90-91/,

яллагдагч П.Э-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэ зургийн үзүүлэлтүүд /хх-92-95/, шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-52/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-53, 55/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-56/, осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-109/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Улсын яллагчаас “П.Э-ыг 2013 оны 10 дугаар сарын 06-ны өдөр, 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр, 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 34 дүгээр гудамж, 01 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Сг байнга зодсон” гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Өөрөөр хэлбэл тухайн цаг хугацаанд хохирогчийг зодож байсан гэх боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Хэдийгээр хэрэгт хохирогчийн өргөдөл /хх-69, 71/, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол /хх-70/, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол /хх-72-73/ авагдсан байгаа ч гэмт хэрэг гарсан байдлыг, уг гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг сайтар тогтоогоогүй байх тул яллах дүгнэлт үндэслэлгүй байна гэж дүгнэв.

Мөн 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр П.Эзодож, зүүн гарын шууг цуулсан гэж хохирогч Б.С мэдүүлж байгаа боловч энэ талаарх нотлох баримт хангалттай бус төдийгүй шинжээчийн 10897, 1055 дугаар “2017.02.17-ны өдрийн ГССҮТ-ийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудаст Б.Сгийн биед тархи доргилт, зүүн шуу ясны далд хугарал гэсэн онош тавигдсан байх ба дээрх зүүн шуу ясны хугарал гэмтэл нь 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн зүүн гарын шуу, бугуйн үений рентген зургаар тогтоогдохгүй байна. Иймд Б.Сгийн биед 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр үүссэн гэх гэмтэл тогтоогдохгүй байна” гэх /хх-118, 127-128/ дүгнэлтүүдээр үгүйсгэгдэж байна.     

Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус заасан гэмт хэрэгт П.Эрдэнэбаатарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж шийдвэрлэлээ.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч П.Э2017 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материалын 60-24 тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.Сг зодож, эрүүл мэндэд тархи доргилт, баруун чихний хэнгэргэн хальсны цооролт, баруун бугалганд зулгаралт, баруун өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Б.Сгийн “...2017 оны 6 дугаар сарын 04-ний өдөр П.Э шалтгаангүй зодож миний баруун талын мөр орчимд хүүхдийн тоглоомон сэлмээр цохиж мөн толгой руу хэд хэдэн удаа гараараа цохиж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх-44-46, 83-85/, гэрч Б.О-ын “2017 оны 6 дугаар сарын 04-ний 13 цагийн үед хүн залгаад Гэмтлийн эмнэлгийн нийгмийн ажилтан байна. Б.С гэх хүнийг таних уу, Гэмтлийн эмнэлэг дээр ирэх боломж байна уу, С нь нөхөртөө зодуулсан гээд хоёр хүүхэдтэйгээ ирсэн, миний хажууд байна” гэхээр нь би очсон. Намайг очиход Б.Сгийн баруун талын чих ихээр хавдсан, баруун гарын булчин болон дал орчим зурагдаж зулгарсан байдалтай байхаар нь юу болсон талаар дүүгээс асуухад нөхөр Эрдэнэбаатарт зодуулсан гэж байсан..” гэх мэдүүлэг /хх-41-43/, хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.06.06-ны өдрийн 7473 дугаар шинжилгээ /хх-11/, шинжээч О.Болороогийн “Уг гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь хэрэг үйлдэгдсэн гэх 2017 оны 6 дугаар сарын 04-ний өдөр үүссэн байх боломжтой. Тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд болно. Хохирогчийн биед учирсан дээрх гэмтэл нь нийлээд хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /хх-86-87/ зэргээр хангалттай нотлогдож тогтоогдож байна.

Шүүгдэгч П.Э-ын үйлдсэн гэмт хэрэг нь 2017 оны 6 дугаар сарын 04-ний өдөр буюу 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байхад үйлдэгдсэн боловч уг хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар хэргийг зүйлчилж ял шийтгэл хүлээлгэх нь оногдуулах ял шийтгэлийн хувьд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар байгааг харгалзан шүүгдэгч П.Эрдэнэбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Сгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр “Нэхэмжлэх зүйлгүй” гэснийг харгалзан шүүгдэгч П.Эрдэнэбаатарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн болно.    

Улсын яллагчаас “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэм буруутай П.Эрдэнэбаатарыг тооцож, 1 жил хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт ирээгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй” гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлчилж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Хэрэгт авагдсан баримтуудаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан болох нь хангаллттай нотлогдохгүй байна гэж үзэж хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна.   

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг  дурдах нь зүйтэй.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан торгох ялыг оногдуулж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, П.Э урьдчилан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан гэмт хэрэгт П.Э-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.  

2. Шүүгдэгч Чонос овогт П-ын Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э-ыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Эрдэнэбаатарыг шүүхээс оногдуулсан 700000 төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.Э-ын торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, П.Э урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

           

              

                         ДАРГАЛАГЧ                                   Л.БААТАР

 

 

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт П.Эрдэнэбаатарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн  дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй. 

2. Шүүгдэгч Чонос овогт Пүрэвжавын Эрдэнэбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эрдэнэбаатарыг ............... нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ............... /.........../ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Эрдэнэбаатарыг шүүхээс оногдуулсан .................. төгрөгөөр торгох ялыг ........ /............/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.Эрдэнэбаатарын торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, П.Эурьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П.Эрдэнэбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

           

              

                         ДАРГАЛАГЧ                                   Л.БААТАР