Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2020/ШЦТ/112

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Г.Цолмонгэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Мөнх-Ундрал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Л.Лхааганжав,

Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овгийн Б.Б-д холбогдох 2026000000140 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигин овгийн Б.Б

 

Шүүгдэгч Боржигин овгийн Б.Б нь согтуурсан үедээ 2020 оны 06 дугаар сарын 10-ны орой 21 цагийн орчим Б.Н-н гэрийн хашааны үүдэнд хууль сахиулагч болох Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын цагдаа, жолооч С.Б-г гэмт хэрэгтэй тэмцэх, хэв журмыг хамгаалах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж буюу цохиж, хүч хэрэглэхээр заналхийлж, хууль ёсны шаардлагыг үл биелүүлж эсэргүүцсэн, эсэргүүцэх явцдаа С.Б-г эрхэлж буй ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан хутгалж баруун хөлийн шилбэний дунд доод хэсэгт шарх гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохиролд 180000 төгрөг төлсөн гэв.

 

Хохирогч С.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн орой 21 цагийн үед цагдаагийн газрын жижүүрт ирсэн дуудлагын дагуу Б нь хажуу айлын хашааны үүдэнд мотоциклоо тавиад гартаа хутга бариад бууж ирсэн. Би хутгаа хая гэж шаардлага тавихад биелүүлэхгүй байсан. Тэгэхээр гарт нь байгаа хутгыг нь авах гэж ноцолдсон. Тэр үед хутгалсныг мэдээгүй. Өглөө 05 цаг 30 минутын үед хөлний баруун шагайны дээгүүр янгинаад байхаар харсан чинь ташуу зүсэгдсэн байсан. Миний тавьсан шаардлагыг эсэргүүцэж хутгаа хаяхгүй байсан болохоор би зүүн гарыг нь өчиж газар унагааж ар нуруун дээр нь мөрдөж сууж байгаад хутгыг нь авсан. Б.Б эмчилгээний зардалд 180000 төгрөг өгсөн. Одоо нэхэмжлэх зүйлгүй. Гомдолтой байна. /хх-ийн 12, 14-15 хуудас/,

 

Гэрч Э.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр би цагдаагийн газрын жижүүрийн томилгоонд гарч ажилласан. Орой 21 цагийн үед *** тоотод согтуу хүн агсам тавиад байна гэх дуудлагын дагуу цагдаа жолооч С.Б-гийн хамтаар тухайн дуудлага өгсөн хаягт дээр очсон. Хашаан дотор байсан байшинд ороход нэг эмэгтэй хүн хөлөн тус газраа хутгалуулсан шархтай юмаар ороогоод боочихсон байдалтай байхаар нь түргэн дуудаад тухайн хүмүүс дундаас мэдүүлэг өгөх хүн байна уу гэхэд нэг хүн би явж мэдүүлэг өгье гэж хэлсэн. Ингээд тухайн хүнийг урд талд байсан гэр рүү оруулаад хувцсыг нь өмсүүлээд байж байтал гадаа хашааны хаалга дуугарахаар нь гүйгээд гартал Б нэг залуугийн дээр нь гарчихсан нөгөө залуу нь гарандаа хутгатай байсан. Хутгатай гарыг нь Б дарчихсан байхаар нь би очоод хутгыг нь аваад тухайн залууг аваад Цагдаагийн газарт авч ирсэн. /хх-ийн 24 хуудас/,

 

Гэрч Д.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 21 цагийн үед Н-тэй хамт гэрт нь байж байхад гаднаас Б орж ирсэн. Тэгсэн Н надад Б хадмынх руу агсам тавих гээд орчих шиг боллоо чи араас нь ороодох гэж хэлсэн. Тэгээд би араас нь гэр рүү нь орсон чинь Б Б-тай маргалдаад байсан. Тэгээд буцаж гараад мотоциклио асаагаад хашаанд орж ирээд гэрийг чинь дайрна, бүгдийг нь ална гээд байсан. Тэр үед Н их уурласан. Тэгээд хутга аваад өөрийгөө хутгалсан. Тэр үед Б ах цагдаад дуудлага өгсөн. Тэгээд цагдаа нар ирсэн чинь Б гарандаа хутга барьчихсан орилоод орж ирсэн. Тэгээд цагдаа нар Б-г аваад явсан. Цагдаа нар Б-г хутга хая гэхэд хаяхгүй байсан. Цагдаа нар хутгыг нь авах гэхэд эсэргүүцээд байсан. /хх-ийн 19-20 хуудас/,

 

Гэрч Ч.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Б.Б бид хоёр 2013 онд анх Арвайхээр хотод танилцаж байсан юм. Би эгчтэй нь хамт сурдаг байсан юм. Бид хоёр 6 жил үерхсэн. Тэгээд 6 жилийн дараа 2019 оны 8-р сарын 8 нд хуримаа хийж байсан. Бид 2 хуримаа хийснээсээ хойш удалгүй гэрлэлтээ батлуулсан. Б.Б нь Арвайхээр хотод 1-р сургуульд сурч байсан. Одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй, хөдөө ээждээ туслаад мал малладаг. Манай нөхөр Б.Б нь айлын ганц хүү. Дээрээ нэг эгчтэй. Манай нөхөр дөлгөөн, даруу зан төлөвтэй хүн. Гэр орондоо янз бүрий ааш зан гаргаж үзээгүй. Бид 2 маргалдаж, хэрэлдэж үзээгүй. Миний хувьд сайн нөхөр. 2 хүүхдүүдийнхээ сайн аав нь байгаа юм. Заримдаа найз нөхөдтэйгөө уулзахаараа л согтууруулах ундааны зүйл хэрэглэчихдэг. Гэхдээ байнга согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. /хх-ийн 23 хуудас/,

 

Гэрч О.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Б.Б нь миний 2 дахь хүүхэд байгаа юм. Дээрээ 1 эгчтэй. Эгчийг нь Н гэдэг. Бгийн аав нь Д.Б гэдэг малчин хүн байсан юм. Би ханьтайгаа 1990-2019 хүртэл хамт амьдарсан. Миний хүү Б.Б бол хүнд тусархуу, юмны арга эвийг их амархан олдог нутаг усандаа нэр хүнд сайтай хүү байгаа юм. Б нь 2016 онд би цэрэгт явна гээд өөрийнхөө саналаар 20 настайдаа цэрэгт явж байсан. Манай хүү 2019 оны 8-р сарын 08 нд хуримаа хийсэн. Манай бэрийг Дорждулам гэдэг. Манай хүү 1 охин, 1 хүүтэй. Манай хүүгийнх Арвайхээр сумын 3-р хороонд байдаг. Одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй, хөдөө манайд ирж надад тус болоод мал малладаг. Би хүүгээ бол архи согтууруулах ундаа хэрэглэсэн байхыг нь огт харж байгаагүй. Тэр үед яагаад архи уучихсан байсныг нь гайхаж байна. Өмнө нь ял шийтгэгдэж байгаагүй. Өөрийн нэр дээр нэг мотоцикльтой. /хх-ийн 21-22 хуудас/,

 

Яллагдагч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:…2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 2 найзтайгаа Онгийн гол дээр очиж 3 уулаа 2 шил архи, 6 том пиво уусан. Тэгээд аймгийн төв орж хүргэн Б-д очсон. Тэгээд би Б ахтай манай эгчийг янз бүрээр хэлдэг гэж маргалдсан. Тэндээсээ гараад хойшоо хүргэн ахынд орсон. Ортол манай эгч Н, цаана нь хамаатан Б эгч хоёр байсан. Буцаад Б ахынд ороод дахиж эгчийг янз бүрээр хэлэхгүй шүү, гэж хэлчихээд хашаанаас нь гараад мотоциклио оруулах гэж байсан чинь Б эгч гарч ирээд “Н эгч чинь өөрийнхөө хөлийг хутгаар зүсчихлээ гэж надад хэлсэн. Н эгчийнх рүү ороход Н эгчийн хөлнөөс нь нилээн цус гарсан байдалтай, хутга нь газарт уначихсан байсан. Би хөлийг нь даавуугаар боож өгөөд дахиад өөрийгөө хутгалж магадгүй гэж бодоод хутгыг нь аваад өвөртөө хийсэн. Тэгээд би хашааны хаалганы урд мотоциклио тавьж өвөрт байсан хутгаа дээлнийхээ ханцуйгаар боож барьсан. Тэгээд гэр рүү орох гээд алхаж явахад нэг цагдаа намайг дуудсан. Би яасан гээд эргээд харсан чинь намайг газарт унагасан. Бас нэг цагдаа нь миний хутгыг гараас аваад намайг хүлээд авч яван эрүүлжүүлсэн. Би эгчийгээ ахиад өөрийгөө гэмтээх байх гэж бодоод хутгыг нь явсан. Надад ямар нэгэн санаа байгаагүй. Цагдаагийн алба хаагч хутгаа хая гэж шаардлага тавьсан. Хохиролд 180000 төгрөг төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. /хх-ийн 64-65 хуудас /,

 

     Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Э.Хүрэлсүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 270 дугаартай дүгнэлтэнд: Үзүүлэгч С.Б-н биед баруун хөлийн шилбэний дунд доод хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь учирсан үедээ амь насанд аюул учруулахгүй болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна./хх- ийн 26 хуудас/  

 

       Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, хохирогч С.Б-гийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан хохиролд 180000 төгрөг авсан, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт /хх-03-06, 34-35, 52, 116/,

 

Хохирогч С.Б-гийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 83 дугаартай тушаал, иргэний үнэмлэхний хуулбар, цагдаагийн үнэмлэхний хуулбар, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын шуурхай удирдлагын албаны хэргийн газрын үзлэг хийж шалгах багийн болон цагдаагийн эргүүл, харуул, жижүүрийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн томилолт, албан тушаалын тодорхойлолт /хх-ийн 30-36 хуудас/,

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

 

Шүүгдэгч Б.Б-гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 хуудас/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоосон байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Хохирогч С.Б нь Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын цагдаа, жолооч ажилтай болох нь,

Мөн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гэмт хэрэгтэй тэмцэх, хэв журмыг хамгаалах хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байсан болох нь Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 83 дугаартай тушаал, иргэний үнэмлэхний хуулбар, цагдаагийн үнэмлэхний хуулбар, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын шуурхай удирдлагын албаны хэргийн газрын үзлэг хийж шалгах багийн болон цагдаагийн эргүүл, харуул, жижүүрийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн томилолт, албан тушаалын тодорхойлолт, гэрчийн мэдүүлгээр тогтооогдож байна.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Боржигин овгийн Б.Б нь согтуурсан үедээ 2020 оны 06 дугаар сарын 10-ны орой 21 цагийн орчим * тоотод оршин суух Б.Н-н гэрийн хашааны үүдэнд хууль сахиулагч болох Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын цагдаа, жолооч С.Б-г гэмт хэрэгтэй тэмцэх, хэв журмыг хамгаалах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн, эсэргүүцэх явцдаа С.Б-г эрхэлж буй ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан хутгалж баруун хөлийн шилбэний дунд доод хэсэгт шарх гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

     Шүүгдэгч Боржигин овгийн Б.Б нь согтуурсан үедээ 2020 оны 06 дугаар сарын 10-ны орой 21 цагийн орчим Б.Н-н гэрийн хашааны үүдэнд хууль сахиулагч болох Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын цагдаа, жолооч С.Б-г гэмт хэрэгтэй тэмцэх, хэв журмыг хамгаалах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн, эсэргүүцэх явцдаа С.Бг эрхэлж буй ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан хутгалж баруун хөлийн шилбэний дунд доод хэсэгт шарх гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бгийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч С.Б-гийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн орой 21 цагийн үед цагдаагийн газрын жижүүрт ирсэн дуудлагын дагуу Б нь хажуу айлын хашааны үүдэнд мотоциклоо тавиад гартаа хутга бариад бууж ирсэн. Би хутгаа хая гэж шаардлага тавихад биелүүлэхгүй байсан. Тэгэхээр гарт нь байгаа хутгыг нь авах гэж ноцолдсон. Тэр үед хутгалсныг мэдээгүй. Өглөө 05 цаг 30 минутын үед хөлний баруун шагайны дээгүүр янгинаад байхаар харсан чинь ташуу зүсэгдсэн байсан. Гэрч Э.Бийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр би зөрчлийн хэрэг бүртгэгчээр цагдаагийн газрын жижүүрийн томилгоонд гарч ажилласан. Орой 21 цагийн үед Арвайхээр сумын 9-3-5 тоотод согтуу хүн агсам тавиад байна гэх дуудлагын дагуу цагдаа жолооч С.Б-н хамтаар тухайн дуудлага өгсөн хаягт дээр очсон. Хашаан дотор байсан байшинд ороход нэг эмэгтэй хүн хөлөн тус газраа хутгалуулсан шархтай юмаар ороогоод боочихсон байсан.  Удалгүй хашааны хаалга дуугарахаар нь гүйгээд гартал Б нэг залуугийн дээр нь гарчихсан нөгөө залуу нь гарандаа хутгатай байсан. Хутгатай гарыг нь Б дарчихсан байхаар нь би очоод хутгыг нь аваад тухайн залуу аваад Цагдаагийн газарт авч ирсэн. Гэрч Д.Бгийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 21 цагийн үед Нтэй хамт гэрт нь байж байхад гаднаас Б орж ирсэн. Б Б маргалдаад байсан. Тэгээд буцаж гараад мотоциклио асаагаад хашаанд орж ирээд гэрийг чинь дайрна, бүгдийг нь ална гээд байсан. Тэр үед Н уурлаад хутга аваад өөрийгөө хутгалсан. Тэгээд цагдаа нар ирсэн чинь Б гарандаа хутга барьчихсан орилоод орж ирсэн. Тэгээд цагдаа нар Бг аваад явсан. Цагдаа нар Бг хутга хая гэхэд хаяхгүй байсан. Цагдаа нар хутгыг нь авах гэхэд эсэргүүцээд байсан. Гэрч Ч.Д-н Б.Б бид хоёр 2013 онд анх Арвайхээр хотод танилцаж байсан юм. Манай нөхөр Б.Б нь айлын ганц хүү. Манай нөхөр дөлгөөн, даруу зан төлөвтэй хүн. Гэр орондоо янз бүрий ааш зан гаргаж үзээгүй. Бид 2 маргалдаж, хэрэлдэж үзээгүй. Гэрч О.Ганзоригийн Б.Б нь миний 2 дахь хүүхэд байгаа юм. Дээрээ 1 эгчтэй. Эгчийг нь Н гэдэг. Б-гийн аав нь Дэлэгийн Баттогтох гэдэг малчин хүн байсан юм. Би ханьтайгаа 1990-2019 хүртэл хамт амьдарсан. Миний хүү Б.Б бол хүнд тусархуу, юмны арга эвийг их амархан олдог нутаг усандаа нэр хүнд сайтай хүү байгаа юм. Өөрийн нэр дээр нэг мотоцикльтой гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.Б-гийн үйлдлийн улмаас хохирогч С.Б-гийн биед гэмтэл учирсан, хохирогч С.Б-гийн эрүүл мэндэд учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Э.Хүрэлсүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 270 дугаартай дүгнэлтэнд, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, хохирогч С.Бгийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан хохиролд 180000 төгрөг авсан, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч Б.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдсон мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Б.Бг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу эрхэлж буй ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрт нь буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

           

Шүүгдэгч Б.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2700000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3150 /гурван мянга нэг зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3150000 /гурван сая нэг зуун тавин мянга/ төгрөгөөр тогтоож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бгийн хөрөнгө, бусад орлого олох боломжийг нь харгалзан түүнд оногдуулсан 3150 /гурван мянга нэг зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3150000 /гурван сая нэг зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

 

Шүүгдэгч Б.Б-д торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхгийг устгаж,

 

Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 180000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдолтой, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигин овгийн Б.Б-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу эрхэлж буй ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрт нь буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигин овгийн Б.Б-г хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хүнд ял болох хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хөнгөн ял болох дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг гурван сая нэг зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.Б-д оногдуулсан гурван сая нэг зуун тавин мянган төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 180000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдолтой, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхгийг устгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.