Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2020/ШЦТ/102

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Гандулам,

Улсын яллагч: Ч.Энхжаргал,

Хохирогч: Х.Лхагвасүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: А.Адъяасүрэн, Г.Должинсүрэн,

Шүүгдэгч: Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сарт овгийн Д.Д-д холбогдох 1826004830063 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Сарт овгийн Д.Д

 

Шүүгдэгч Д.Д нь 2018 оны 08 дугаар 08-ны өдрөөс 08 дугаар сарын 29-ний өдрийн хооронд *нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж байгаль орчинд 1478669 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Д.Д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Гэм буруугаа хүлээж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.  Байгаль  орчинд учруулсан хохиролд 1478670 төгрөг, усны нөөцөд учруулсан хохиролд 15805440 төгрөг төлсөн. ***** улсын дугаартай шар өнгийн North benz маркийн тээврийн хэрэгсэл, шар өнгийн ***** улсын дугаартай Word маркийн ковш зэрэг техникүүд нь манай хадам ээжийн эзэмшлийнх учраас хураалгамааргүй байна.  Усан буу, экскаватор зэрэг техникүүд нь миний эзэмшлийнх гэв.

 

Хохирогч Х.Лхагвасүрэн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Иргэн Д нь 2018 оны 08 дугаар сараас Баярсгоулд ХХК-тай туслан гүйцэтгэх гэрээ байгуулж ажиллаж байсан. Энэ хугацаанд 8, 9 хоног тусгай зөвшөөрөлгүй талбайд үйл ажиллагаа явуулсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж шалгагдаж байна. Д нь байгаль орчинд учруулсан хохирлоо төлж барагдуулсан. Миний зүгээс гомдол санал байхгүй. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ өгсөн байгаа учраас миний зүгээс нэмж тайлбарлах зүйлгүй гэв.

 

Хохирогч Х.Лхагвасүрэн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Би Уянга суманд нийтдээ 5 жил байгаль хамгаалагч хийж байна. Хэргийн газарт шинжээчийн бүрэлдэхүүнтэй очиж хамт хэмжилт хийсэн болохоор экологи эдийн засгийн хохирлын үнэлгээг гарсан хойно нэмж тодруулах асуудал гарах байх. Д.Д нь Баярс гоулд ХХК-тай туслан гүйцэтгэх гэрээтэй хэдий ч зөвшөөрөлтэй талбайгаас гарч зөвшөөрөлгүй газар хууль бусаар ашигт малтмал олборлосон.  /1хх-ийн 42-43 хуудас/,

 

Хохирогч Х.Лхагвасүрэн 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэхдээ:...Д.Д нь Баярсгоулд ХХК-тай туслан гүйцэтгэх гэрээ байгуулаад * гэх газар үйл ажиллагаа явуулж байсан. Тухайн хугацаандаа тусгай зөвшөөрлийнх нь талбайгаас гарч эрүүл газар ашигт малтмал олборлосон. Уг зөрчлийг 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр аймгийн Мэргэжлийн хяналтын газар, цагдаагийн хэсгийн алба хаагч нартай явахад илэрсэн. Тэгээд 08 дугаар сарын 29-ний өдөр дахиж сумын цагдаагийн хэсгийнхэнтэй очиж зөвшөөрөлгүй эрүүл талбайд үйл ажиллагаа явуулсан газрыг нь хэмжилт хийсэн. 0.61 га газар эвдэж үйл ажиллагаа явуулсан байсан. Туслан гүйцэтгэх гэрээтэй, гэхдээ тухайн ашиглалтын талбайдаа үйл ажиллагаа явуулах ёстой байхад талбайгаас гарч эрүүл газарт орсон байсан. Гэрээний талбай нь хуучин эвдэгдсэн А зөвшөөрөлтэй Баярсгоулдын талбай байсан. /1хх-ийн 44 хуудас/,

 

Гэрч С.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Би Д.Д гэх хүний уурхайд ачааны Норд Бенз машин унадаг. Би ажилчны хувиар тэр хүнтэй харьцдаг, хувийн дотно харилцаа байгаагүй. Цалин хөлсөө хоорондоо тохироод л ажилладаг байсан. Би тэдний уурхайд **** улсын дугаартай Норд Бенз маркийн ачааны автомашиныг жолооддог байсан. 08 дугаар сарын сүүлээр хувийн ажил гараад ажлаасаа гарсан. Тэдний уурхай хэзээ буусныг мэдэхгүй, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл байсан эсэхийг мэдэхгүй, ажилчиддаа тэр талаар хэлж байгаагүй. Бид нар үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй гэж л боддог байсан. Д.Д-н заасан газраас л шороо зөөдөг байсан. Тэр хүн өөрөө зөвшөөрөлтэй талбайгаа мэддэг байх гэж бодоод шороогоо авч байсан. Тэр газрууд нь зөвшөөрөлтэй байсан эсэхийг нь мэдэхгүй. /1хх-ийн 49,  2хх-58 хуудас/,

 

Гэрч Ц.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Би Д гэх хүний уурхайд ачааны World маркийн ковш барьж байсан. Би ажилчны хувиар тэр хүнтэй харьцдаг, дотно харилцаа байгаагүй. Цалин хөлсөө хоорондоо тохироод л ажилладаг байсан. Би тэдний уурхайд улсын дугааргүй, шар өнгийн World маркийн ковш жолооддог байсан. Би тэнд ажиллаад удаагүй 08 дугаар сарын эхээр очоод 10 дугаар эхээр өдрийг нь сайн санахгүй байна, уурхай буусан. Үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл байсан эсэхийг мэдэхгүй, ажилчиддаа тэр талаар хэлж байгаагүй. Бид нар үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй гэж л боддог байсан. / 1хх-ийн 50, 2хх-56 хуудас/,

 

Гэрч П.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Би ажилчин нь болохоор үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй байсан эсэхийг мэдэхгүй, Өөрөөс нь асууж байгаагүй, өмнөх ажлаа л хийдэг байсан. Уянга сумын Бөөрөлжүүт 6 дугаар багт уурхайн кэмп байрлаж байсан. Бөөрөлжүүтийн хуучин үүссэн том нууранд манай экскаватор шаврыг нь зайлуулах гэж байгаад дийлэхгүй орчихсон, муу экскаватор байсан болохоор ажиллагаагүй болчихсон. Бөөрөлжүүтэд ажиллаж байгаад байгаад 2018 оны 09 дүгээр сарын 10-ны үеэр уурхай буусан. Д Улаанбаатар хотоос 1 ширхэг экскаватор түрээсэлж авчирсан боловч хиймэл нуур руу уначихсан. Усанд унасан экскаваторыг гаргах гэж 7 хоног шахуу ноцолдсон. Д таньдаг хүмүүсээс тусламж гуйж 2-3  ширхэг экскаватор, ковш, норд бенз зэрэг техникүүдийг авч ирэн экскаваторыг гаргах гэж  ажилласан. /1хх-ийн 51-52 хуудас/,

 

Гэрч Т.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Robex 2900 lc маркийн экскавторыг 2017 оны 10 дугаар сард Д.Дд 15 сая төгрөгийн өглөгтэй байж байгаад өрөндөө өгсөн. Одоо Д-н эзэмшлийнх болсон. Манай найз Д шударга зантай, илүү дутуу ааш, авир байхгүй, хүнд тусархуу хүн байгаа юм. /1хх-ийн 52-53/ хуудас/,

 

Гэрч Т.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр иргэн Д.Д-тай туслан гүйцэтгэх гэрээ байгуулж өөрийн тусгай зөвшөөрөлтэй талбайд үйл ажиллагаа явуулсан. Гэрээнд кординатын цэгийг тусгаж өөрөө Garmin маркийн GРS багажаар хэмжсэн. Д.Д нь иргэний хувиар надтай гэрээ байгуулсан, Гэрээнд зааснаас өөр газар ашигласан эсэхийг нь би мэдэхгүй байна. Надад юм хэлээгүй цагдаад шалгагдаад байгаа гэж хэлж байсан, Миний гэрээнд заасан цэгүүд бүгд миний тусгай зөвшөөрөлтэй талбайд хамаарагдана. /1хх-ийн 55-56 хуудас/,

 

Гэрч Ц.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...***** улсын дугаартай ковш нь миний өөрийн эзэмшлийнх техник хэрэгсэл байгаа юм. Манай охин Анхбаярын нэр дээр бүртгэлтэй явдаг. Би өмнө нь уурхай ажиллуулдаг байж байгаад больсон юм. Тэгээд тухайн үедээ ашиглаж байсан техник хэрэгслүүдээ Д, Анхбаяр хоёрт өгсөн. Энэ хоёр өөрсдөө уурхай ажиллуулдаг учраас бусад техник хэрэгслүүдийг өөрсдөө худалдаж авсан. Д, Анхбаяр хоёрын эзэмшлийн техник хэрэгслүүд гэж ойлгож болно. /2хх-ийн 11 хуудас/,

Гэрч Д.Л мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Анх гомдол мэдээлэл нь албан бичгээр ирсэн ба хэрэг учрал болсон цаг хугацаанаас хойш ирсэн байсан. Өөрөөр хэлбэл хохирогч Х.Л нь Д Д, Ө.Зэвгэ, Ч.Ж, Д.А гэх хүмүүсийн хууль бусаар ашигт малтмал олборлосон талаарх зөрчлийг илрүүлж албан бичгийг Цагдаагийн байгууллагад 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ирүүлсэн ба Д Д нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр *нутаг дэвсгэрт хууль бусаар ашит малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан байсан. Тухайн үед хууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан техник хэрэгслүүдийг олж тогтооход хүндрэлтэй байдал үүсгэсэн. Уул нь хууль бусаар ашигт малтмал олборлож байгаа иргэдийн хууль бус үйл ажиллагааг цагдаагийн байгууллага үйлдэл дээр нь олж илрүүлсэн тохиолдолд яг ашиглаж байсан техник хэрэгслүүдийг нь тогтооход ач холбогдолтой байдаг. Ингээд Д.Д-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж ашигласан техник хэрэгслийг тодруулахад дээрх 4 техник хэрэгсэл мөрдөн байцаалтын явцад тогтоогдсоныг битүүмжилсэн болно. /2хх-ийн 12 хуудас/,

 

Гэрч Э.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... **** улсын дугаартай, шар өнгийн Норд бенз маркийн ачааны автомашин нь миний нэр дээр бүртгэлтэй байдаг боловч яг үнэндээ бол миний төрсөн ээж Б-н өмч юм. Анх энэ тээврийн хэрэгслийг 2016 онд Улаанбатаар хотоос шилжүүлэх үед манай аав Э, ээж Б нар нь Өвөрхангай аймагт байсан ба надруу утсаар залгаж яриад наанаас чинь **** улсын дугаартай ачааны машиныг хүнээс өрөндөө авах гэж байгаа юм чи очоод өөрийнхөө нэр дээр шилжүүлээд авчих гэж хэлсэн. Ингээд би тухайн тээврийн хэрэгслийг өгөх гэж байгаа хүнтэй нь очиж уулзахад манай аав ээж хоёрт өртэй хүн байсан. Өрөндөө өгч байгаа гэж хэлж байсан. Ингээд би өөрийнхөө нэр дээр шилжүүлээд бичиг баримтыг нь авсан юм аа. Тухайн үедээ хэдэн төгрөгийн өрөнд авч байгаа талаар нь мэдээгүй. Миний нэр дээр байдаг боловч манай ээж Бямбасүрэнгийн өмч хөрөнгө гэж ойлгож болно. /2хх-ийн 52-53 хуудас/,

 

            Гэрч П.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Би 2016 онд надад өртэй байсан нэг хүнээс **** улсын дугаартай, шар өнгийн Норд бенз маркийн ачааны автомашиныг авсан.  Тэгээд уг автомашиныг өөрийн төрсөн охин болох А-г өөрийн нэр дээр шилжүүлээд авчих гэж хэлсэн. Үүний дагуу манай охин өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан. Нөхөр бид хоёр уурхай ажиллуулж байгаад 2013 онд уг уурхайгаа хүргэн Д, охин А өгсөн. Энэ үед тэр хоёр уг автомашиныг , ***** улсын дугаартай шар өнгийн ковшийн хамт түрээсээр авсан. Уг ковш, норд бенз хоёр нь миний эзэмшлийнх байгаа юм. /2хх-ийн 54-55 хуудас/,

Яллагдагч Д.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би үйлдсэн хэргийнхээ талаар өмнөх гэрчээр өгсөн мэдүүлэгтээ бүгдийг үнэн зөвөөр ярьсан болохоор надад нэмж ярих зүйл байхгүй гэм буруугаа ойлгож байна. Би тусгай зөвшөөрөлгүй газар ажиллах гэж оролдож байх үедээ экскаватор ус руу орчихоод гаргаж чадалгүй байж байгаад алт олборлож чадаагүй. 2018 оны 08 дугаар сарын 21-нээс 29-ний өдрийн хооронд би зөвшөөрөлгүй талбайд ажиллах гэж оролдоод экскаватороо ус руу унагасан өөр бусад хугацаанд би зөвшөөрөлгүй талбайд ажиллаагүй Баярсгоулд ХХК-тай байгуулсан гэрээнийх нь талбайд ажиллаж байгаад 10 сарын 01-ний өдөр буусан. Би өөрийн ажиллуулж байсан усан буу 1 ширхэг, экскаватор 1 ширхгийн эзэмшигч нь юм. Ковш 1 ширхэг, Норд бенз 1 ширхгийн эзэмшигч нь нь манай хадам ээж П.Бямбасүрэн байгаа юм. Ажиллаж байсан хүмүүсээ асуулгасан болохоор нэмж хэлэх зүйл алга. Robех 480 lс маркийн экскаваторыг би хотоос түрээсээр авчираад ус руу унагаж эвдлээд эзэнд нь явуулсан. Уг техник ажиллаж чадаагүй. 92-13 серийн дугаарыг нь санахгүй байна уг техник хамт түрээсээр хотоос ирээд буцаад явсан. Огт ажиллаагүй. Бусад өөрийн ажилласан техникүүдээ би гэрчийн мэдүүлэгтээ дурдсан. Би байгаль орчинд учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан. Гэм буруугаа хүлээж байгаа. Өөр надад нэмж ярих зүйл байхгүй. /1хх-92-94 хуудас/,

 

“МОНСЛОВ” ХХК-ий 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 18/105 дугаартай албан бичиг бүхий шинжээчийн дүгнэлтэнд:... “Иргэн Д.Д нь нийт 348.73 м2 болон 75.67 м2 бүхий 2 хэсэг талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан болох нь 2018.11.17-ны өдрийн хэмжилтээр тогтоогдсон. Уг талбай нь хүчин төгөлдөр ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй байна. АМГТГ-ын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 7/7978 тоот албан бичгийг хавсаргав. Иргэн Д.Д нь нийт 348.73 м2 болон 75.67 м2 бүхий 2 хэсэг талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан болох нь 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хэмжилтээр тогтоогдсон. Уг талбайн байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээг БОАЖ-ын сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалаар баталсан “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох” аргачлалын дагуу байгаль орчны бүрэлдэхүүн тус бүрээр нь тооцож үзлээ. /Хохирлын нийт хэмжээ 623.872.11 төгрөг/, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3, 5, 5 дахь хэсгийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нөхөн төлбөрийн хэмжээг 1.478.669.46 төгрөгөөр тогтоосон. Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт иргэн Д.Д-н хууль бусаар ашигт малтмал олборлосон гэх газар нь “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн 4.3-т заасан Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан Гол мөрний урсац бүрэлдэх эхтэй бүрэн давхцалтай байна. БОАЖЯ-ны 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 06/8401 дугаар бүхий албан тоотыг хавсаргав. /1хх-ийн 59-75 хуудас/,

 

Ашигт малтмал газрын тосны газрын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 7/7978 тоот албан бичигт: Өвөрхангай аймгийн Уянга сумын Бөөрөлжүүт 6 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Д нь хууль бусаар ашигт малтмал олборлосон гэх солбицлуудыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн зураг зүйн болон мэдээллийн санд шүүн үзэхэд хүчин төгөлдөр ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй байна. /1хх-72/,

 

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, битүүмжилсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд /1хх-25-26/, 

 

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Хөрөнгийн үнэлгээний “ВЕНДО ХХК”-ий 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ӨВ19-2 дугаартай үнэлгээний тайлан, Хөрөнгийн үнэлгээ төслийн Лэндс ХХК-ий 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 03/48 дугаартай тайлан, хохирол төлсөн баримт, шүүгдэгч Д.Дын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 90-91, 28-38, 92-93, 148, 12-18,  2хх-68-73 хуудас/,

 

Шүүгдэгч Д.Дын хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар багийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 06/745 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 96, 100 хуудас/,

 

Шүүгдэгч Д.Д-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 97 хуудас/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоосон байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Д-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Д нь 2018 оны 08 дугаар 08-ны өдрөөс 08 дугаар сарын 29-ний өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Уянга сумын Бөөрөлжүүт 6 дугаар багийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж байгаль орчинд 1478669 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Д.Д нь 2018 оны 08 дугаар 08-ны өдрөөс 08 дугаар сарын 29-ний өдрийн хооронд *нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж байгаль орчинд 1478669 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д-н үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч Д.Д нь зохих журмын дагуу ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл аваагүй, шүүгдэгчийн явуулсан үйл ажиллагааны улмаас байгаль орчинд хохирол учирсан болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Х.Л-н Д.Д нь “Баярс гоулд” ХХК-тай туслан гүйцэтгэх гэрээтэй хэдий ч талбайгаас гарч зөвшөөрөлгүй газар хууль бусаар ашигт малтмал олборлосон байсан. Энэ нь 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн шалгалтаар илэрсэн. 0.61 га газар эвдэж үйл ажиллагаа явуулсан байсан. Гэрч С.Бийн Би Д.Д гэх хүний уурхайд ачааны “Норд Бенз” машин унадаг. Би тэдний уурхайд **** улсын дугаартай “Норд Бенз” маркийн ачааны автомашиныг жолооддог байсан. Үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл байсан эсэхийг мэдэхгүй, ажилчиддаа тэр талаар хэлж байгаагүй. Бид нар үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй гэж л боддог байсан. Д.Д-н заасан газраас л шороо зөөдөг байсан. Гэрч Ц.Б Би Д гэх хүний уурхайд ачааны World маркийн ковш барьж байсан. Би тэдний уурхайд улсын дугааргүй, шар өнгийн World маркийн ковш жолооддог байсан. Би тэнд ажиллаад удаагүй 08 дугаар сарын эхээр очоод 10 дугаар эхээр өдрийг нь сайн санахгүй байна, уурхай буусан. Үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл байсан эсэхийг мэдэхгүй, ажилчиддаа тэр талаар хэлж байгаагүй. Гэрч П.Д-н би ажилчин нь болохоор үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй байсан эсэхийг мэдэхгүй, Өөрөөс нь асууж байгаагүй, өмнөх ажлаа л хийдэг байсан. Уянга сумын Бөөрөлжүүт 6 дугаар багт уурхайн кэмп байрлаж байсан. Бөөрөлжүүтийн хуучин үүссэн том нууранд манай экскаватор шаврыг нь зайлуулах гэж байгаад дийлэхгүй орчихсон, муу экскаватор байсан болохоор ажиллагаагүй болчихсон. Гэрч Т.Б Robex 2900 lc маркийн экскаваторыг 2017 оны 10 дугаар сард Д.Д-д 15 сая төгрөгийн өглөгтэй байж байгаад өрөндөө өгсөн. Одоо Дын эзэмшлийнх болсон. Гэрч Т.Соёл-Эрдэнийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр иргэн Д.Дтай туслан гүйцэтгэх гэрээ байгуулж өөрийн тусгай зөвшөөрөлтэй талбайд үйл ажиллагаа явуулсан. Гэрээнд кординатын цэгийг тусгаж өөрөө Garmin маркийн GРS багажаар хэмжсэн. Д.Д нь иргэний хувиар надтай гэрээ байгуулсан, Гэрээнд зааснаас өөр газар ашигласан эсэхийг нь би мэдэхгүй байна. Гэрч Ц.Э-н ***** улсын дугаартай ковш нь миний өөрийн эзэмшлийнх техник хэрэгсэл байгаа юм. Манай охин Анхбаярын нэр дээр бүртгэлтэй явдаг. Би өмнө нь уурхай ажиллуулдаг байж байгаад больсон юм. Тэгээд тухайн үедээ ашиглаж байсан техник хэрэгслүүдээ Д, А хоёрт өгсөн. Гэрч Д.Л-н Анх гомдол мэдээлэл нь албан бичгээр ирсэн ба хэрэг учрал болсон цаг хугацаанаас хойш ирсэн байсан. Өөрөөр хэлбэл хохирогч Х.Л нь Д Д-н хууль бусаар ашигт малтмал олборлосон талаарх зөрчлийг илрүүлж албан бичгийг Цагдаагийн байгууллагад 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ирүүлсэн ба Д Д нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Уянга сумын 6 дугаар баг Бөөрөлжүүтийн нутаг дэвсгэрт хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан байсан. Д.Д-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж ашигласан техник хэрэгслийг тодруулахад дээрх 4 техник хэрэгсэл мөрдөн байцаалтын явцад тогтоогдсоныг битүүмжилсэн болно. Гэрч Э.А **** улсын дугаартай, шар өнгийн Норд бенз маркийн ачааны автомашин нь миний нэр дээр бүртгэлтэй байдаг боловч яг үнэндээ бол миний төрсөн ээж Б-н өмч юм. **** улсын дугаартай ачааны машиныг хүнээс өрөндөө авах гэж байгаа юм чи очоод өөрийнхөө нэр дээр шилжүүлээд авчих гэж хэлсэн. Гэрч П.Б-н Би 2016 онд надад өртэй байсан нэг хүнээс **** улсын дугаартай, шар өнгийн Норд бенз маркийн ачааны автомашиныг авсан.  Д, охин А нар уг автомашиныг , ***** улсын дугаартай шар өнгийн ковшийн хамт түрээсээр авсан. Уг ковш, норд бенз хоёр нь миний эзэмшлийнх байгаа юм гэх мэдүүлгүүд, “МОНСЛОВ” ХХК-ий 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 18/105 дугаартай албан бичиг бүхий шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Хөрөнгийн үнэлгээний “ВЕНДО ХХК”-ий 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ӨВ19-2 дугаартай үнэлгээний тайлан, Хөрөнгийн үнэлгээ төслийн Лэндс ХХК-ий 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 03/48 дугаартай тайлан, хохирол төлсөн баримт, шүүгдэгч Д.Д-н яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүгдэгч Д.Д-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Д.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Д.Д-н хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Д.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Д.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

 

Шүүгдэгч  Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөрт уг гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохиролд 1478670 төгрөг, усны нөөцөд учруулсан хохиролд 15805440 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдаж,

 

Хэрэгт битүүмжлэгдсэн ***** улсын дугаартай шар өнгийн North benz маркийн тээврийн хэрэгсэл 1 ширхэг, шар өнгийн ***** улсын дугаартай Word маркийн ковш 1 ширхэг нь П.Бямбасүрэнгийн өмчлөлийнх болох нь,

 

Хуучин төмрөөр хийгдсэн ашигт малтмал угаах зориулалт бүхий 40 скрубер усан буу 1 ширхэг, Robex 2900lс маркийн экскаватор 1 ширхэг нь шүүдэгч Д.Дын өмчлөлийнх болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Д.Д, гэрч П.Б, Э.А, Т.Б Ц.Э нарын мэдүүлгүүд, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбаруудаар тогтоогдож байна.

 

            Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдсэн П.Б-н өмчлөлийн ***** улсын дугаартай шар өнгийн North benz маркийн тээврийн хэрэгсэл 1 ширхэг, шар өнгийн ***** улсын дугаартай Word маркийн ковш 1 ширхгийг П.Б-д буцаан олгож, шүүгдэгч Д.Д-н өмчлөлийн хуучин төмрөөр хийгдсэн ашигт малтмал угаах зориулалт бүхий 40 скрубер усан буу 1 ширхэг, Robex 2900lс маркийн экскаватор 1 ширхгийг улсын төсөвт шилжүүлж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”, 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”, 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж хуульчилсан байх тул П.Б-н өмчлөлийн ***** улсын дугаартай шар өнгийн North benz маркийн тээврийн хэрэгсэл 1 ширхгийн үнэ 19.800.000 төгрөг, шар өнгийн ***** улсын дугаартай Word маркийн ковш 1 ширхгийн үнэ 19.600.000 төгрөг буюу нийт 39.400.000 төгрөгийг шүүгдэгч Д.Д-с гаргуулж улсын төсөвд шилжүүлж,

 

Шүүгдэгч Д.Д-н өмчлөлийн  хуучин төмрөөр хийгдсэн ашигт малтмал угаах зориулалт бүхий 40 скрубер усан буу 1 ширхэг, Robex 2900lс маркийн экскаватор 1 ширхэг, П.Б-н өмчлөлийн ***** улсын дугаартай шар өнгийн North benz маркийн тээврийн хэрэгсэл 1 ширхэг, шар өнгийн ***** улсын дугаартай Word маркийн ковш 1 ширхгийг битүүмжилсэн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 04 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.Д-г Hyundai 480 lc маркийн экскаватор 1 ширхэг, Hyundai 3000 lc маркийн экскаватор, Hyundai 2900 lc маркийн экскаватор 1 ширхэг, ковш 50, World 3 ширхэг, Норд бенз ****, Норд бенз 20-04 УНЯ, Норд бенз 92-13 УНА 3 ширхэг, дезиль 50, дизель 120 хоёр ширхэг, угаах төхөөрөмж, 40 скурфбер буюу усан буу 1 ширхэг  зэрэг техник хэрэгсэл, тоног төхөөрөмж ашиглан хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулж байгаль орчинд хохирол учруулсан гэх гомдлын дагуу Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газар нь мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бөгөөд  2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 04 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолоор шүүгдэгч Д.Д нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх “Ашигт малтмал угаах зориулалт бүхий 40 скрубер усан буу 1 ширхэг, Robex 2900lс маркийн экскаватор 1 ширхэг, П.Бямбасүрэнгийн өмчлөлийн ***** улсын дугаартай шар өнгийн North benz маркийн тээврийн хэрэгсэл 1 ширхэг, шар өнгийн ***** улсын дугаартай Word маркийн ковш 1 ширхгийг” битүүмжилсэн бөгөөд бусад техник хэрэгслүүдийг битүүмжлээгүй, шүүгдэгч Д.Д нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, ашиглахыг завдсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдоогүй болохыг,

 

Мөн хэрэгт хавсаргагдсан CD 1 ширхэг нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Сарт овогт Д.Д-г тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дд таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван сая дөрвөн зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөрт уг гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохиролд 1478670 төгрөг, усны нөөцөд учруулсан хохиролд 15805440 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Д.Д-н өмчлөлийн  хуучин төмрөөр хийгдсэн ашигт малтмал угаах зориулалт бүхий 40 скрубер усан буу 1 ширхэг, Robex 2900lс маркийн экскаватор 1 ширхгийг улсын төсөвт шилжүүлж, П.Б-н өмчлөлийн **** улсын дугаартай шар өнгийн North benz маркийн тээврийн хэрэгсэл 1 ширхэг, шар өнгийн ***** улсын дугаартай Word маркийн ковш 1 ширхгийг П.Б-д буцаан олгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт хэсэгт зааснаар П.Б-н өмчлөлийн **** улсын дугаартай шар өнгийн North benz маркийн тээврийн хэрэгсэл 1 ширхгийн үнэ 19.800.000 төгрөг, шар өнгийн ***** улсын дугаартай Word маркийн ковш 1 ширхгийн үнэ 19.600.000 төгрөг буюу нийт 39.400.000 төгрөгийг шүүгдэгч Д.Д-с гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч Д.Д-н өмчлөлийн  хуучин төмрөөр хийгдсэн ашигт малтмал угаах зориулалт бүхий 40 скрубер усан буу 1 ширхэг, Robex 2900lс маркийн экскаватор 1 ширхэг, П.Б-н өмчлөлийн **** улсын дугаартай шар өнгийн North benz маркийн тээврийн хэрэгсэл 1 ширхэг, шар өнгийн ***** улсын дугаартай Word маркийн ковш 1 ширхгийг битүүмжилсэн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 04 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.