| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2020/00103/э |
| Дугаар | 2020/ШЦТ/105 |
| Огноо | 2020-07-06 |
| Зүйл хэсэг | 17.1.2.2., |
| Улсын яллагч | Г.Цолмонгэрэл |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 2020/ШЦТ/105
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: Г.Цолмонгэрэл,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Гандулам,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: П.Дониддолгор,
Шүүгдэгч: Ц.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шархүү овгийн Ц.О-д холбогдох 1826005000110 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1/62 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар, Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1/50 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Сум дундын 17 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/34 дугаартай шийтгэх тогтоолоор 2020 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Шархүү овгийн Ц.О
Шүүгдэгч Шархүү овгийн Ц.О нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 09 цаг 43 минутанд машины зогсоол дээр байсан С.С-н эзэмшлийн ***** улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслээс 2.555.100 төгрөгийг бэлнээр, 52700 төгрөгийн үнэ бүхий цүнхний хамт хууль бусаар, нууцаар хүч хэрэглэхгүйгээр авч бага хэмжээнээс дээш буюу 2.607.800 /хоёр сая зургаан зуун долоон мянга найман зуу/-н төгрөгийг хохирол учруулсан,
2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 15 цагийн орчим байрны гадна байрлуулсан иргэн В.Ө-н эзэмшлийн 1 ширхэг унадаг дугуйг нууцаар, хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр авч бага хэмжээнээс дээш буюу 800.000 /найман зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан,
Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Н.Ц-н хүн байнга амьдрах зориулалт бүхий гэрт хууль бусаар нэвтрэн орж 300.000 /гурван зуун мянга/-н төгрөгийн эд зүйлийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ц.О шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Гэм буруугаа хүлээж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч В.Ө-д унадаг дугуйг нь буцаан өгсөн. Хохирогч Н.Ц-д хонх, очирыг нь буцаан өгсөн гэв.
Хохирогч С.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 09 цаг 35 минутын орчим гэрээсээ цэнхэр өнгийн **** улсын дугаартай Портер маркийн машинтай гараад Өвөрхангай аймгийн Хаан банкны урд талын зогсоолын хойд талын эгнээнд машинаа тавиад цоожлоод орсон. Ажлаа бүтээчихээд буцаж гарч ирээд бичиг баримтаа аваад орохдоо машинаа түгжээгүй орсон. Тус банкинд орчихоод гарч ирээд цүнхээ авах гэсэн боловч байхгүй байсан. Ингээд шууд Хаан банкны хяналтын камер шүүсэн. Шүүж үзэхэд 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 09 цаг 43 минутанд ногоон куртектэй, цагаан өмдтэй, халзандуу хүн аваад зам хөндлөн гараад Өшгөг төвийн чигт явж байгаа харагдсан. 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1, 2 дугаартай 2 худалдагчийн гарын үсэг, он, сартай кассын орлого дэвтэрт бичээстэй байгаа. Миний алдсан бор цүнхнээс 2.555.100 төгрөг байснаас 1.830.000 төгрөгийг цагдаагийн байгууллага олж өгсөн. Үлдсэн 725.000 төгрөгөө нэхэмжилж байна. /1хх-ийн 96-97, 99 хуудас/,
Хохирогч В.Ө мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр байрны 01 тоотод байх гэртээ засвар хийж байсан ба 15 цаг өнгөрч байх үед цонхны доод талд гадаа өөрийн эзэмшлийн унадаг дугуйгаа байрлуулсан байсан чинь алга болчихсон. Ингээд цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар ирээд байрны ойр хавиар хайгаад олоогүй. Манай хүүхэд ангийнхаа хүүхдүүд рүү миний дугуйны зургийг явуулсан байсан. Тэгтэл манай хүүхдийн ангийн нэг хүүхэд 1 дүгээр хорооны спорт заалны хажууд аавын чинь дугуйг 30000 төгрөгөөр зарна гэж байна гэж хэлсэн. Тухайн газар яваад очтол миний дугуй мөн байсан. Унадаг дугуйгаа буцаан авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй /1хх-ийн 60 хуудас/,
Хохирогч Н.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр зах дээрээс орой 18 цагийн үед гэртээ иртэл гэрийн хаалга онгорхой байсан. Бурхны доод талын хайрцгийг ухаад дээр нь байсан бурханг унагаад орны гудаснуудыг сөхөөд хаячихсан байсан. Хөлдөөгчинд байсан махнуудыг гаргаад хаячихсан байсан. Манай гэрээс бурханы хонх, очир 2 алдагдсан. Хонх нь дээд талын бариул хэсэгтээ эмэгтэй хүний дүр бүхий дүрстэй хонх байсан. Очир нь онцлог гээд байх зүйлгүй. Очир, хонх хоёроо буцаан авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. /1хх-ийн 16-17, 18 хуудас/,
Насанд хүрээгүй гэрч М.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 15 цагийн үед байх, эмнэлэг рүү цай хоол өгөх гээд гэрээсээ гараад явж байхад 9 дүгээр багийн дэлгүүрийн урд талд манай ангийн Э-н аавын дугуйтай адилхан дугуйг нэг ах түрчихсэн явж байсан. Э надад чатаар аав нь дугуйгаа алдсан талаар хэлж байсан. Тэгээд Энххүслэнгийн аав нь ирж дугуйгаа авсан. /2хх-ийн 61 хуудас/,
Гэрч М.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...2018 оны 10 дугаар сарын 31-ний шаазан эдлэл, зоосон мөнгө, цаасан мөнгө зэрэг эд зүйлс худалдаж авахаар ирсэн. Төв бараан зах дээр зарлал өгөөд хувь хүмүүсээс эд зүйл худалдаж авдаг. 40 гаруй насны туранхай эрэгтэй хүн надад 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хонх, очир худалдсан. /1хх-ийн 19-20 хуудас/,
Гэрч Ц.И мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Манай ээж Арвайхээр сумын 5 дугаар баг хүнс бараан зах дээр жижиглэнгийн бараа зардаг. 2018 оны 11 дүгээр сарын 09-ний орой манай ээж захаас гэртээ очтол гэрийн хаалганы цоож эвдээд хүн орчихсон байна гэж над руу ярьсан. Тухайн үед ээжийг гэртээ ороход ор хөнжлийг нь сөхөөд хаячихсан. Гэр доторх эд зүйлүүд эмх замбараагүй байсан гэсэн. Маргааш нь зах дээр шаазан эдлэл авдаг хүмүүсээс асууж сураглаж байгаад хонх, очироо хүнд зарагдсан байхаар нь 40000 төгрөг өгч буцаагаад худалдаж авсан. Тэгээд цагдаад гомдол гаргасан. /1хх-ийн 23 хуудас/,
Гэрч Г.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Нүдэн Г гэдэг нь миний төрсөн хүүхэд байгаа юм. Нэрийг нь Гансүх гэдэг юм. Манай хүүхэд 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр өвчний улмаас нас барсан юм. Манай хүүхэд ажил хийдэггүй байсан. Архи их уудаг байсан. О гэх хүнийг танина. Манай хүүхэдтэй хамт манайд 2-3 удаа ирж байсан. /1хх-ийн 24-25 хуудас/,
Яллагдагч Ц.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:…Он сарыг нь сайн санахгүй байна. Хүнс барааны захын баруун талд гэр хороололд нэг айлын хашаа руу араас нь давж ороод нэг монгол гэр байхаар нь цоожийг нь хөшиж онгойлгоод орсон. Гэрт ороод бурханы хажуугаас нь хонх, очир хоёрыг нь аваад гарсан. Тэгээд зах очоод нүдэн Г гэдэг хүнд өгч зах дээр хүнд заруулсан. 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Говьсүмбэр аймгийн хорих ангиас суллагдаад Арвайхээр суманд ирсэн. 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хуримын ордны урд талын байрнууд дунд хог түүгээд явж байтал 4 давхар улаан тоосгон байрны гадаа хар өнгийн унадаг дугуй байхаар нь унаад явсан. 2018 оны 12 дугаар сард найзтайгаа 2 шил архи уучихаад явж байсан чинь Арвайхээр сумын зүүн 4 замын Хаан банкны гадна хэдэн машин зогсож байсан. Портер маркийн автомашины цонхоор нь хартал онгорхой байсан. Тэгээд дотор нь байсан цүнхийг нь авсан. Цүнхэн дотор нь байсан мөнгийг нь авсан. Хохирогч С.С-д 1830000 төгрөгийг буцаан өгсөн. /1хх-ийн 39-40, 2хх-39-40, 77-78 хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолууд, хэргийн газрын болон нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лендс” ХХК-ий 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02/02 дугаартай, 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 05/29 дугаартай, Хөрөнгө үнэлгээний Вендо ХХК-ий 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн №ӨЦ19-09 дугаартай, үнэлгээний тайлангууд, эд зүйл түр хураан авч үзлэг хийсэн тэмдэглэлүүд, эд зүйлийг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэлүүд, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч В.Ө, Н.Ц нарын эд зүйлээ буцаан авсан, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хохирогч С.С-н 725000 төгрөгөө нэхэмжилнэ гэсэн хүсэлтүүд / 1хх-108-11, 29-32, 2хх-65-70, 1хх-76-79, 2хх-49-51, 1хх-82-86, 1хх-26-27, 1хх-88-90 93-94, 2хх-55-56, 57-58/ зэрэг болно.
Шүүгдэгч Ц.О-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 117 хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоосон байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.О-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Шархүү овгийн Ц.О нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 09 цаг 43 минутанд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Хаан банкны урд талын машины зогсоол дээр байсан С.Сын эзэмшлийн ***** улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслээс бэлнээр 2.555.100 төгрөг, 52700 төгрөгийн үнэ бүхий цүнх зэргийг авч 2.607.800 /хоёр сая зургаан зуун долоон мянга найман зуу/-н төгрөгийг хохирол учруулсан,
2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 15 цагийн орчим байрны гадна байрлуулсан иргэн В.Ө-н эзэмшлийн 1 ширхэг унадаг дугуйг авч 800.000 /найман зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Н.Цын хүн байнга амьдрах зориулалт бүхий гэрт нэвтрэн орж бурханы хонх, очир зэрэг эд зүйлүүдийг авч 300.000 /гурван зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Шархүү овгийн Ц.О нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 09 цаг 43 минутанд машины зогсоол дээр байсан С.С-н эзэмшлийн ***** улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслээс бэлнээр 2.555.100 төгрөг, 52700 төгрөгийн үнэ бүхий цүнх зэргийг авч 2.607.800 /хоёр сая зургаан зуун долоон мянга найман зуу/-н төгрөгийг хохирол учруулсан,
2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 15 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Онги 13 дугаар багийн 167 дугаар байрны гадна байрлуулсан иргэн В.Ө-н эзэмшлийн 1 ширхэг унадаг дугуйг авч 800.000 /найман зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Н.Ц-н хүн байнга амьдрах зориулалт бүхий гэрт нэвтрэн орж бурханы хонх, очир зэрэг эд зүйлүүдийг авч 300.000 /гурван зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.О-н үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч С.С-н 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 09 цаг 35 минутын орчим гэрээсээ цэнхэр өнгийн **** улсын дугаартай Портер маркийн машинтай гараадурд талын зогсоолын хойд талын эгнээнд машинаа тавиад цоожлоод орсон. Тус банкинд орчихоод гарч ирээд машинаасаа цүнхээ авах гэсэн боловч цүнх машинд байхгүй байсан, хохирогч В.Ө-н 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн гэртээ засвар хийж байсан ба 15 цаг өнгөрч байх үед цонхны доод талд гадаа өөрийн эзэмшлийн унадаг дугуйгаа байрлуулсан байсан чинь алга болчихсон, хохирогч Н.Ц-н 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр зах дээрээс орой 18 цагийн үед гэртээ иртэл гэрийн хаалга онгорхой байсан. Бурхны доод талын хайрцгийг ухаад дээр нь байсан бурханг унагаад орны гудаснуудыг яраад хаячихсан байсан. Манай гэрээс бурханы хонх, очир 2 алдагдсан, насанд хүрээгүй гэрч М.Н-н 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 15 цагийн үед байх, эмнэлэг рүү цай хоол өгөх гээд гэрээсээ гараад явж байхад 9 дүгээр багийн Азын тойрог нэртэй дэлгүүрийн урд талд манай ангийн Энххүслэнгийн аавын дугуйтай адилхан дугуйг нэг ах түрчихсэн явж байсан, гэрч М.А-н 2018 оны 10 дугаар сарын 31-ний шаазан эдлэл, зоосон мөнгө, цаасан мөнгө зэрэг эд зүйлс худалдаж авахаар ирсэн. 40 гаруй насны туранхай эрэгтэй хүн надад 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хонх, очир худалдсан, гэрч Ц.И Манай ээж Арвайхээр сумын 5 дугаар баг хүнс бараан зах дээр жижиглэнгийн бараа зардаг. 2018 оны 11 дүгээр сарын 09-ний орой манай ээж захаас гэртээ очтол гэрийн хаалганы цоож эвдээд хүн орчихсон байна гэж над руу ярьсан, гэрч Г.Ц-н Н гэдэг нь миний төрсөн хүүхэд байгаа юм. Нэрийг нь Г гэдэг юм. Манай хүүхэд 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр өвчний улмаас нас барсан юм. О гэх хүн манай хүүхэдтэй хамт манайд 2-3 удаа ирж байсан гэх мэдүүлгүүд, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолууд, хэргийн газрын болон нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лендс” ХХК-ий 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02/02 дугаартай, 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 05/29 дугаартай, Хөрөнгө үнэлгээний Вендо ХХК-ий 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн №ӨЦ19-09 дугаартай, үнэлгээний тайлангууд, эд зүйл түр хураан авч үзлэг хийсэн тэмдэглэлүүд, эд зүйлийг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэлүүд, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч В.Ө, Н.Ц нарын эд зүйлээ буцаан авсан, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хохирогч С.С-н шүүхэд ирүүлсэн 725000 төгрөгөө нэхэмжилнэ гэсэн хүсэлт, шүүгдэгч Ц.О-н мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч Шархүү овгийн Ц.О-д
Эрүүгийн хуулийн ерөнхий 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүгдэгч Ц.О-н үйлдсэн үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үргэлжилсэн гэмт хэргийн шинжийг агуулахгүй байх тул Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч Шархүү овгийн Ц.О-д Эрүүгийн хуулийн ерөнхий 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон өөрчлөх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.О-г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ц.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон шүүгдэгч Ц.О-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж түүнд хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ц.О нь 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл нийт 56 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-н цагдан хоригдсон 56 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцлоо.
Хохирогч В.Ө, Н.Ц нар нь эд зүйлээ буцаан авсан, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь,
Хохирогч С.С нь 1830000 төгрөгөөр бэлнээр буцаан авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч В.Ө, Н.Ц, С.С нарын шүүхэд гаргасан хүсэлтүүдээр тогтоогдож байх тул хохирогч С.С-н буцаан авсан гэх 1830000 төгрөгийг шүүгдэгч Ц.О-с хохирогч С.С-д гаргуулах хохирлоос хасч, шүүгдэгч Ц.О-с Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хохирогч С.С-д 725000 төгрөгийг гаргуулж олгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,
Хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурьдаж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдаж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шархүү овгийн Ц.О-г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
Эрүүгийн хуулийн ерөнхий 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон өөрчилсүгэй.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ц.О-г 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-д оногдуулсан 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-д цагдан хоригдсон 56 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирогч В.Ө, Н.Цэрэннамдид нар нь хохирлоо барагдуулж авсан, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хохирогч С.С нь 1830000 төгрөгөө буцаан авсан гэсэн болохыг тус тус дурьдсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.О-с хохирогч С.С-д 725000 төгрөгийг гаргуулж олгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.