Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 2020/ШЦТ/133

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Г.Цолмонгэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Юмжирдулам,

Шүүгдэгч: Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Онолт овгийн Г.Э-д холбогдох 2026001140135 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Онолт овгийн Г.Э

 

Шүүгдэгч Онолт овогтой Г.Э нь П.Б-н эзэмшлийн М7016М10268 арлын дугаартай ногоон өнгийн Нуundai R555 маркийн жижиг оврын экскаватор, Ж.Аын эзэмшлийн ***** улсын дугаартай, шар өнгийн Хино маркийн автомашин, өөрийн эзэмшлийн шороо шигших зориулалттай гар аргаар хийсэн хуурай пайжуур, цахилгаан үүсгэврийн мотор зэргийг ашиглаж 2020 оны 03 дугаар сарын 25-наас 27-ны өдрийн хооронд *гэх газар хойд өргөрөгийн 45°31 31.9 45°31 32.3, 45°31 32.1, 45°31 31.5, зүүн уртрагийн 101°14 50.4, 101°14' 50.9, 101°14 51.5, 101°14 51.7 гэсэн солбицол бүхий цэгүүдэд төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал хайх, ашиглах олборлох үйл ажиллагаа явуулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Г.Э шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлоо нөхөн төлнө гэв.

 

Хохирогч Д.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Г.Э нь 2018 онд бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай хүсэлтийг сумын ЗДТГ-т тавьж байсан. Уг хүсэлт одоогоор шийдвэрлэгдээгүй байгаа. Г.Э өмнө нь бичил уурхайгаар ашигт малтмал олборлож байгаагүй. Ашигт малтмал олборлох ямар нэгэн тусгай зөвшөөрөл байхгүй. Баруунбаян-Улаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Шар хад гэх газар ямар нэгэн тусгай зөвшөөрөлтэй талбай байхгүй. Эын ажилласан газар нь эрүүл талбай биш. Эвдэгдсэн талбай байсан. Байгалийн аясаар нөхөн сэргээгдэж байсан талбай юм. Шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Санал хүсэлт байхгүй. Мэргэжлийн байгууллагын үнэлгээгээр гарсан байгаль орчны хохирол, нөхөн сэргээлтийг зардлыг нэхэмжилнэ. Хохирлоо нөхөн төлчихвөл гомдол санал байхгүй. /хх-ийн 39-40 хуудас/,

 

 Иргэний нэхэмжлэгч Ж.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би Э гэх хүнийг танина. 2014 оноос хойш таньдаг болсон. Манайх дэлгүүр ажиллуулдаг бөгөөд манай дэлгүүрийн байнгын үйлчлүүлэгч юм. суманд амьдардаг. Би 2016 онд Хино Рэнжир маркийн ачааны автомашиныг Э-д 12500000 төгрөгөөр зарсан. Одоо үлдэгдэл 6 сая төгрөгийг Э-с авах ёстой. Уг автомашины гэрчилгээ нь “Шаргал болор” геологи уул уурхайн компани нэр дээр байдаг. Би нэрээ шилжүүлж авч амжаагүй байгаа. Миний эзэмшлийн техник мөн. Э-с үлдэгдэл 6 сая төгрөгийг нэхэмжлэх хүсэлтэй байна. /хх-ийн 42 хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч П.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Хюьндай R555 маркийн М701GН10268 арлын дугаартай экскаватор нь миний өөрийн эзэмшлийн техник байгаа юм. 2018 онд Г.Э-д зарсан. Одоогоор мөнгө бүрэн төлөгдөөгүй байгаа. 18000000 төгрөг өгөхөөс 8000000 төгрөгийг нь өгсөн. Одоо 10000000 төгрөг дутуу байгаа. Миний эзэмшлийн техник мөн. Миний өөрийн эзэмшлийн техник болохоор техникээ авчихвал надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 44 хуудас/,

 

   Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Г.Э бид хоёр сургуулийн нэг ангийн хүүхдүүд. 11 дүгээр ангиа Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийг 2010 онд төгсөж байсан. Манай ангийн хүүхэд болох Г.Э нь ааш зангийн хувьд даруу төлөв зантай, хүнтэй нийтэч, урьд нь хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, архи хэрэглэдэггүй, тамхи татдаг. Өөр элдэв муу зуршилгүй хичээл сурлагадаа сайн. Багадаа жудо, үндэсний бөхөөр хичээллэж барилддаг байсан хүүхэд байгаа юм. Элдэв аашгүй томоотой л залуу байгаа юм. /хх-ийн 49 хуудас/,

 

   Гэрч С.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Г.Э бид хоёр сургуулийн нэг ангийн хүүхдүүд. 11 дүгээр ангиа Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийг 2010 онд төгсөж байсан. Э нь Баруунбаян-Улаан сумын харъяат хүн. Сургуульд  байхдаа заримдаа бид хоёр хамт амьдардаг байсан. Ааш зангийн хувьд элдэв авиргүй. Төлөв томоотой даруухан хүн байгаа юм. Урьд нь хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Элдэв ааш зангүй, хүнтэй найрсаг, нийтэч, хичээл сурлагадаа сайн. Сургуульд байхдаа жудо үндэсний бөхөөр бид хоёр хамт хичээллэж барилддаг байсан. Элдэв зангүй энгийн даруухан л залуу гэж боддог. /хх-ийн 50 хуудас/,

 

    Яллагдагч Г.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Миний ашигт малтмап олборлох үйл ажиллагаанд ашигласан хуурай файжуур, мотор нь миний өөрийн эзэмшлийнх. Ногоон өнгийн экскаватор нь Б гэх хүний эзэмшпийнх. 2018 онд 18 сая төгрөгөөр авч байсан. 8000000 төгрөгийг нь өгөөд одоо 10000000 төгрөг үлдсэн байгаа. ***** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Амаржаргал гэж хүнийх. Би уг техникийг 2013 онд 12000000 төгрөгөөр 5500000 төгрөгийг нь өгсөн. үлдсэн мөнгийг өгөөгүй байгаа болохоор Амаржаргалын эзэмшлийнх. Би сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр газар 2020 оны 03 дугаар сарын 25-наас 27-ны өдрийн хооронд 3 хоног ганцаараа ажилласан. 9 грамм алт олборлосон. Үүнийгээ Улаанбаатар хотод очиж тушаахад 1 сая төгрөг болсон. Байгаль орчинд учруулсан хохирлоо барагдуулна. Гэм буруугаа хүлээж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. /хх-71-73 /,

 

“МОНСЛОВ” ХХК-ий 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2020/034 дугаартай албан бичиг бүхий шинжээчийн дүгнэлтэнд:...Иргэн Г.Э нь нийт 348.8 м2 талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан болох нь 2020.05.20-ны өдрийн хэмжилтээр тогтоогдлоо. Уг талбай нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй байна. /АМГТГ-ын 2020.05.29-ний өдрийн 8/2557 тоот албан бичгийг хавсаргав. Иргэн Г.Э нь нийт 348.8 м2 талбайд үйл ажиллагаа явуулсан нь “МОНСЛОВ” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хэмжилтээр тогтоогдсон. Уг талбайн байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээг БОАЖ-ын сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалаар баталсан “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох” аргачлалын дагуу байгаль орчны бүрэлдэхүүн тус бүрээр тооцож үзлээ. /Хохирлын нийт хэмжээ 859.888.55 төгрөг/. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дахь хэсгийн 3, 5, 5 дахь хэсгийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нөхөн төлбөрийн хэмжээг 1.816.012.61 төгрөгөөр тогтоосон. Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Шар хад” нэртэй газарт иргэн Г.Э нь хууль бусаар ашигт малтмал олборлосон гэх газар нь гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, тус хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д заасны дагуу  Засгийн газрын 2012 оны 194 дугаар тогтоолоор баталсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, ой сан бүхий газрын хилийн зааг, Засгийн газрын 2015 оны 289 дугаар тогтоолын Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцалгүй байна. /БОАЖЯ-ны 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 06/3824 дугаар бүхий албан тоотыг хавсаргав. Нөхөн сэргээлтийн зардал 1.394.760.31 төгрөг. Биологийн нөхөн сэргээлийн зардал 52.556.8 төгрөг, Нийт нөхөн сэргээлтийн зардал 1.447.317.11 /хх-ийн 53-59 хуудас/,

 

Ашигт малтмал газрын тосны газрын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 8/2557 тоот албан бичигт: Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын нутаг дахь ”Шар хад” гэх газар ашигт малтмал олборлосон доорх солбилцол бүхий талбай нь ашигт малтмалын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай, гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газар, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалгүй байна. /хх-60/,

 

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцож хураан авсан тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээ төслийн “ЛЭНДС” ХХК-ий 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 06/39 дугаартай үнэлгээний тайлан, /хх-ийн 8-13, 17-20, 23-26, 32-35 хуудас/,

 

Шүүгдэгч Г.Э-н хувийн байдлыг тогтоосон багийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 89 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 76, 77, 90 хуудас/,

 

Шүүгдэгч Г.Э-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79 хуудас/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоосон байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Э-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Онолт овгийн Г.Э нь П.Б-н эзэмшлийн М7016М10268 арлын дугаартай ногоон өнгийн Нуundai R555 маркийн жижиг оврын экскаватор, Ж.Аын эзэмшлийн ***** улсын дугаартай, шар өнгийн Хино маркийн автомашин, өөрийн эзэмшлийн шороо шигших зориулалттай гар аргаар хийсэн хуурай пайжуур, цахилгаан үүсгэврийн мотор зэргийг ашиглаж 2020 оны 03 дугаар сарын 25-наас 27-ны өдрийн хооронд 1 дүгээр багийн нутаг “Шар хад”гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч Г.Э-г тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал хайх, ашиглах, олборлолт явуулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийн тус шүүхэд ирүүлжээ.

 

Шүүгдэгч Г.Э нь ашигт малтмал хайх үйл ажиллагаа явуулсан болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Г.Э-г ашигт малтмал хайх үйл ажиллагаа явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч Онолт овгийн Г.Э нь П.Б-н эзэмшлийн ***** арлын дугаартай ногоон өнгийн Нуundai R555 маркийн жижиг оврын экскаватор, Ж.А-н эзэмшлийн ***** улсын дугаартай, шар өнгийн Хино маркийн автомашин, өөрийн эзэмшлийн шороо шигших зориулалттай гар аргаар хийсэн хуурай пайжуур, цахилгаан үүсгэврийн мотор зэргийг ашиглаж 2020 оны 03 дугаар сарын 25-наас 27-ны өдрийн хооронд багийн нутаг “Шар хад”гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э-н үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч Г.Э нь зохих журмын дагуу ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл аваагүй, шүүгдэгчийн явуулсан үйл ажиллагааны улмаас байгаль орчинд хохирол учирсан болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Д-н Г.Э нь 2018 онд бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай хүсэлтийг Баруунбаян-Улаан сумын ЗДТГ-т тавьж байсан. Уг хүсэлт одоогоор шийдвэрлэгдээгүй байгаа. Г.Э өмнө нь бичил уурхайгаар ашигт малтмал олборлож байгаагүй. Ашигт малтмал олборлох ямар нэгэн тусгай зөвшөөрөл байхгүй. сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Шар хад гэх газар ямар нэгэн тусгай зөвшөөрөлтэй талбай байхгүй. Иргэний нэхэмжлэгч Ж.А-н Би 2016 онд Хино Рэнжир маркийн ачааны автомашиныг Э-д 12500000 төгрөгөөр зарсан. Одоо үлдэгдэл 6 сая төгрөгийг Эаас авах ёстой. Уг автомашины гэрчилгээ нь “Шаргал болор” геологи уул уурхайн компани нэр дээр байдаг. Би нэрээ шилжүүлж авч амжаагүй байгаа. Миний эзэмшлийн техник мөн. Иргэний нэхэмжлэгч П.Бийн Хюьндай R555 маркийн М701GН10268 арлын дугаартай экскаватор нь миний өөрийн эзэмшлийн техник байгаа юм. 2018 онд Г.Э-д зарсан. Одоогоор мөнгө бүрэн төлөгдөөгүй байгаа. 18000000 төгрөг өгөхөөс 8000000 төгрөгийг нь өгсөн. Одоо 10000000 төгрөг дутуу байгаа. Миний эзэмшлийн техник мөн. Гэрч Б.Б-н Г.Э бид хоёр сургуулийн нэг ангийн хүүхдүүд. 11 дүгээр ангиа Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийг 2010 онд төгсөж байсан. Манай ангийн хүүхэд болох Г.Э нь ааш зангийн хувьд даруу төлөв зантай, хүнтэй нийтэч, урьд нь хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, архи хэрэглэдэггүй, тамхи татдаг. Өөр элдэв муу зуршилгүй хичээл сурлагадаа сайн. Гэрч С.Бийн Г.Э бид хоёр сургуулийн нэг ангийн хүүхдүүд. 11 дүгээр ангиа Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийг 2010 онд төгсөж байсан. Э нь сумын харъяат хүн. Сургуульд  байхдаа заримдаа бид хоёр хамт амьдардаг байсан. Ааш зангийн хувьд элдэв авиргүй. Төлөв томоотой даруухан хүн байгаа юм гэх мэдүүлгүүд, “МОНСЛОВ” ХХК-ий 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2020/034 дугаартай албан бичиг бүхий шинжээчийн дүгнэлт, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцож хураан авсан тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээ төслийн “ЛЭНДС” ХХК-ий 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 06/39 дугаартай үнэлгээний тайлан, иргэний нэхэмжлэгч Ж.А-н иргэний нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн хүсэлт, шүүгдэгч Г.Э-н яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүгдэгч Г.Э-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, ашиглалт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Г.Э-д Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 6.6 äóãààð ç¿éëä çààñàí ýð¿¿ãèéí õàðèóöëàãûã хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Ø¿¿ãäýãч Г.Э нь ãýì áóðóóãàà õ¿ëýýí çºâøººðñºí, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой, гэмт хэрэг үйлдсэний улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг болон түүний ãýìò õýðýã ¿éëäñýí íºõöºë áàéäал, ø¿¿ãäýã÷ийн õóâèéí áàéäëыг õàðãàëçàí òүүнд Эрүүгийн хуулийн åðºíõèé àíãèéí 7.1 äүгээð ç¿éëèéí 1 äýõ õýñэгт заасныг журамлан Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 24.2 äугаар ç¿éëèéí 1 äýõ õýñýãò çààñàí õîðèõ ÿë îíîãäóóëàõã¿éãýýð òýíñýõ íü ç¿éòýé ãýæ ø¿¿õ ¿çëýý.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-д зааснаар шүүгдэгч Г.Э-д оршин суух газраа өөрчлөх бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгуулëагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулах, ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан талбайд нөхөн сэргээлтийн ажил хийхийг хориглох хязгаарлалт тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э нь тэнссэн хугацаанд тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдэж,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч Г.Э-г бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

Шүүгдэгч Г.Эын 2020 оны 03 дугаар сарын 25-наас 27-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн багийн нутаг “Шар хад” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулахдаа ашигласан хуурай паажуур 1 ширхэг, цахилгаан үүсгүүрийн мотор 1 ширхэг нь шүүгдэгч Г.Э-н өмчлөлийнх, ногоон өнгийн Нуundai R555 маркийн жижиг оврын экскаватор 1 ширхэг нь иргэний нэхэмжлэгч П.Бийн өмчлөлийнх, ***** улсын дугаартай, шар өнгийн Хино маркийн автомашин нь иргэний нэхэмжлэгч Ж.Аын өмчлөлийнх болох нь

 

Мөн шүүгдэгч Г.Э нь 2020 оны 03 дугаар сарын 25-наас 27-ны өдрийн хооронд багийн нутаг “Шар хад” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулахдаа дээрх техник хэрэгслийг ашигласан болох нь шүүгдэгч Г.Э, гэрч хохирогч Д.Д, иргэний нэхэмжлэгч Ж.А, П.Б нарын мэдүүлэг, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хуурай паажуур 1 ширхэг, цахилгаан үүсгүүрийн мотор 1 ширхгийг хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлж, иргэний нэхэмжлэгч П.Б-н эзэмшлийн ногоон өнгийн Нуundai R555 маркийн жижиг оврын экскаватор 1 ширхгийг иргэний нэхэмжлэгч П.Б-д, иргэний нэхэмжлэгч Ж.А-н эзэмшлийн ***** улсын дугаартай, шар өнгийн Хино маркийн автомашиныг иргэний нэхэмжлэгч Ж.А-д тус тус буцаан олгож, CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”, 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”, 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж хуульчилсан байх тул иргэний нэхэмжлэгч П.Б-н өмчлөлийн ногоон өнгийн Нуundai R555 маркийн жижиг оврын экскаваторын үнэ 8000000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ж.Аын эзэмшлийн ***** улсын дугаартай, шар өнгийн Хино маркийн автомашины үнэ 8000000 төгрөг буюу нийт 16000000 төгрөгийг шүүгдэгч Г.Э-с гаргуулж улсын орлогод оруулж,

 

Шүүгдэгч Г.Э-н байгаль орчинд учруулсан хохирол болох 1.816.012.61 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал болох 1.447.317.11 төгрөг буюу нийт 3.263.329.72 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйл зааснаар шүүгдэгч Г.Э-с гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж,

 

Шүүгдэгч Шүүгдэгч Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, байгаль орчинд учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг, мөн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг,

 

Шèéòãýõ òîãòîîëûã ãàðäàí àâñíààñ õîéø, ýñõ¿ë ýíý õóóëèéí 11.9 ä¿ãýýð ç¿éëä çààñíû äàãóó õ¿ðã¿¿ëñíýýñ õîéø 14 õîíîãèéí äîòîð Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн äàâæ çààëäàõ шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт äàâæ çààëäàõ ãîìäîë ãàðãàõ, óëñûí ÿëëàã÷, äýýä øàòíû ïðîêóðîð ýñýðã¿¿öýë áè÷èõ ýðõòýéã тус тус äóðüäаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Онолт овгийн Г.Э-г тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, ашиглалт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-д зааснаар шүүгдэгч Г.Э-д тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулах, ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан талбайд нөхөн сэргээлтийн ажил хийхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч Г.Э-г бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд болон үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э нь тэнссэн 1 жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй

 

6. Шүүгдэгч Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, байгаль орчинд учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг, мөн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.

 

            7. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйл зааснаар шүүгдэгч Г.Э-с 3,263,329.72 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.

 

             8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Г.Эын өмчлөлийн  хуурай паажуур 1 ширхэг, цахилгаан үүсгүүрийн мотор 1 ширхгийг хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлж, иргэний нэхэмжлэгч П.Б-н эзэмшлийн ногоон өнгийн Нуundai R555 маркийн жижиг оврын экскаватор 1 ширхгийг иргэний нэхэмжлэгч П.Б-д, иргэний нэхэмжлэгч Ж.Аын эзэмшлийн ***** улсын дугаартай, шар өнгийн Хино маркийн автомашиныг иргэний нэхэмжлэгч Ж.А-д тус тус буцаан олгож, CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч П.Б-н өмчлөлийн ногоон өнгийн Нуundai R555 маркийн жижиг оврын экскаваторын үнэ 8000000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ж.А-н эзэмшлийн ***** улсын дугаартай, шар өнгийн Хино маркийн автомашины үнэ 8000000 төгрөг буюу нийт 16000000 төгрөгийг шүүгдэгч Г.Э-с гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, шүүгдэгч Г.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.