Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2019/ДШМ/16

 

Л.Э, В.О, С.Э, Х.Д, Б.И нарт

холбогдох эрүүгийн хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч З.Энхцэцэг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                                 Н.Энхнаран

Прокурор                                                                       Ч.Мөнхзул

Шүүгдэгч В.О, С.Э нарын өмгөөлөгч                           Д.Урансувд

Шүүгдэгч Л.Э, Х.Д,

Б.И нарын өмгөөлөгч                                                   А.Мөнхбат                                     

Шүүгдэгч Л.Э, Х.Д нарын өмгөөлөгч                          М.Энхтуяа

Шүүгдэгч                                                                       Л.Э, В.О, С.Э, Х.Д, Б.И нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж шийдвэрлэсэн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Э, В.О, С.Э, Х.Д, Б.И, тэдгээрийн өмгөөлөгч А.Мөнхбат, М.Энхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлоор Л.Э, В.О, С.Э, Х.Д, Б.И нарт холбогдох эрүүгийн 201711000121 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Х овогт Лн Э, Монгол Улсын иргэн, 20 оны  дугаар сарын -ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эцэг, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын  дугаар баг,  тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 17 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 42 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 7 сарын хорих ялаар шийтгүүлж, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 07 дугаар шүүгчийн захирамжаар ялыг дүйцүүлэн 4 сар 26 хоног хасч эдлэх ялыг 2 жил 01 сар 05 хоногийн хорих ялаар тогтоосон, /РД: /.

Шүүгдэгч: Ц овогт Вгийн О, Монгол Улсын иргэн, 19 оны  дүгээр сарын -ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгч нарын хамт Дорнод аймгийн сумын  дугаар баг, “Э” гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 121 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан, РД:

Шүүгдэгч: С овогт Сгийн Э, Монгол Улсын иргэн, 19 оны  дугаар сарын -ны өдөр Дорнод аймгийн Булган суманд төрсөн,  настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эх, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн  сумын  дүгээр баг, “Х” гэх газарт оршин суух үндсэн хаягтай, одоогоор Дорнод аймгийн Хэрлэн сумын  дүгээр баг, тоотод түр оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар 3 жил хорих ялыг өршөөн хасч 2 жил, 10 хоногийн хорих ял шийтгүүлж, 2008 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ял шийтгүүлж 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан, /РД: /. 

Шүүгдэгч: Х овогт Хны Д, Монгол Улсын иргэн, 19 оны  дугаар сарын -ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Улаанбаатар хотын Ч дүүрэг,  дугаар хороо тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 121 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэг, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 8 сарын ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 8 сарын хорих ялаар шийтгэгдэж, Хэнтий аймгийн хорих 419 дүгээр ангид ял эдэлж байгаад дээрх хэрэгт яллагдагчаар татагдсан, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаар шүүгчийн захирамжаар ялыг дүйцүүлэн 08 сар 25 хоног хасч эдлэх ялыг 1 жил 03 сар 05 хоногийн хорих ялаар тогтоосон, /РД: /.

Шүүгдэгч: Х овогт Бгийн И, Монгол Улсын иргэн, 19 оны  дугаар сарын -ны өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч нарын хамт Дорнод аймгийн  сумын  дугаар баг, “Х” гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, /РД: /.

1. Шүүгдэгч Л.Э нь В.Отэй 2017 оны 02 дугаар сарын 05-ны шөнө 01 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах 86 дугаар байрны орцонд хохирогч Ж.Быг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, өмдний тэлээ, гар утас зэрэг эд хөрөнгийг нь хүч хэрэглэж дээрэмдсэн,

-Мөн С.Э, В.О нартай 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 07-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг 19 дүгээр байрны гадна хохирогч О.Аыг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, хар өнгийн куртик, нокиа маркийн гар утас, авто машины түлхүүр, хүрэн өнгийн хэтэвч болон 890.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг нь хүч хэрэглэж дээрэмдсэн,

-Мөн В.Отэй 2017 оны 03 дугаар сарын 17-ны орой 22 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хивсний хороололд хохирогч Б.Сыг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, өмдний тэлээ, хромон гутал зэрэг эд хөрөнгийг нь хүч хэрэглэж дээрэмдсэн,

2. Шүүгдэгч В.О нь Х.Дтай 2016 оны 08 сарын 30-ны өдрөөс 2016 оны 08 сарын 31-нд шилжих шөнө 01 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 32 дугаар байрны гаднаас хохирогч Д.Бийн 35-58 ДОЗ улсын дугаартай “Чансаа” маркийн мотоциклийг хулгайлсан,

-Мөн Л.Этай 2017 оны 02 сарын 05-ны шөнө 01 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах 86 дугаар байрны орцонд хохирогч Ж.Быг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, өмдний тэлээ, гар утас зэрэг эд хөрөнгийг нь дээрэмдсэн,

-Мөн С.Э, Л.Э нартай 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 07-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг 19 дүгээр байрны гадна хохирогч О.Аыг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, хар өнгийн куртик, нокиа маркийн гар утас, автомашины түлхүүр, хүрэн өнгийн хэтэвч болон 890.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг нь хүч хэрэглэж дээрэмдсэн,

-Мөн Л.Этай 2017 оны 03 дугаар сарын 17-ны орой 22 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хивсний хороололд хохирогч Б.Сыг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, өмдний тэлээ, хромон гутал зэрэг эд хөрөнгийг нь хүч хэрэглэж дээрэмдсэн,

-Мөн В.О нь ганцаараа 2017 оны 10 дугаар сарын 15-ны шөнийн 03-04 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 7-22 тоотод оршин суух, Д.Нын байшингийн цонхыг хагалан хууль бусаар нэвтэрч, нууцаар ТСЛ маркийн 40 инчийн зурагтыг хулгайлж 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

-Мөн Б.Итой 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо 10Б-524 тоотод оршин суух С.Цийн байшингийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч 40 инчийн “Сони” маркийн зурагт, “Жордон” пүүз, жинсэн өмд, орны бүтээлэг зэргийг хулгайлж бусдад 501.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн,

3. Шүүгдэгч С.Э нь өсвөр насны Л.Э, В.О нартай 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 07-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг 19 дүгээр байрны гадна хохирогч О.Аыг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, хар өнгийн куртик, нокиа маркийн гар утас, авто машины түлхүүр, хүрэн өнгийн хэтэвч болон 890.000 төгрөг нийт 978.000 төгрөгийн эд хөрөнгийг нь дээрэмдсэн,

4. Шүүгдэгч Х.Д нь В.Отэй 2016 оны 08 сарын 30-ны өдрөөс 2016 оны 08 сарын 31-нд шилжих шөнө 01 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 32 дугаар байрны гаднаас хохирогч Д.Бийн 35-58 ДОЗ улсын дугаартай “Чансаа” маркийн мотоциклийг хулгайлсан,

5. Шүүгдэгч Б.И нь В.Отэй 2017 оны 10 сарын 17-ны өдөр Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо 10Б-524 тоотод оршин суух С.Цийн байшингийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч 40 инчийн “Сони” маркийн зурагт, “жордон” пүүз, жинсэн өмд, орны бүтээлэг зэргийг хулгайлж бусдад 501.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

  Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзул шүүгдэгч В.Оийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, шүүгдэгч Л.Э, С.Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, шүүгдэгч Б.Иийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь хэсэгт, шүүгдэгч Х.Дамбыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолоор:

1/ Шүүгдэгч Л.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч В.Оийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн,

- мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн,

- мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бүлэглэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч С.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Х.Дамбыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Б.Иийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бүлэглэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

2/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Оийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Дамбыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар Б.Иийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

3/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Л.Эт энэ тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч В.Оэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 /зургаа/ жилийн хугацаагаар тус тус тогтоож,

4/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эт оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих, шүүгдэгч В.Оэд оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих, шүүгдэгч С.Эт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих, шүүгдэгч Х.Дд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих, шүүгдэгч Б.Ит оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

5/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эын цагдан хоригдсон 715 /долоон зуун арван тав/ хоног, шүүгдэгч В.Оийн цагдан хоригдсон 437 /дөрвөн зуун гучин долоо/ хоног, шүүгдэгч С.Эын цагдан хоригдсон 457 /дөрвөн зуун тавин долоо/ хоног, шүүгдэгч Х.Дамбын цагдан хоригдсон 502 /таван зуун хоёр/ хоногийг  тус тус эдлэх ялд оруулан тооцож,

6/ Энэ хэрэгт шүүгдэгч Б.И нь цагдан хоригдоогүй ба эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Nokia” маркийн хар өнгийн гар утас 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Эт буцаан олгож, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Л.Эын тоот, В.Оийн тоот, С.Эын тоот, Х.Дын  тоот, Б.Иийн тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж,

7/ Шүүгдэгч Л.Эын эзэмшлээс 1200.000 төгрөгийн үнэ бүхий 4 ханатай эсгий гэрийг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоол, шүүгдэгч В.Оийн эзэмшлээс 200.000 төгрөгийн үнэ бүхий “НКС” маркийн 32 инчийн телевизорийг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Дас 20.000 төгрөг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоол, шүүгдэгч С.Эаас 6000 төгрөг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгож, 6000 /зургаан мянга/ төгрөгийг шүүгдэгч С.Эт, 20000 /хорь мянга/ төгрөгийг шүүгдэгч Х.Дд тус тус буцаан олгож,

8/ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эаас бусдад учруулсан гэм хорын хохиролд нийт 371.000 /гурван зуун далан нэгэн мянга/ төгрөгийг гаргуулж 320.000 /гурван зуун хорин мянга/ төгрөгийг хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын  дүгээр баг,  тоотод оршин суух, М овогт Оны А /РД: /-т, 11.000 /арван нэгэн мянга/ төгрөгийг хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын  дүгээр баг, тоотод оршин суух, Я овогт Жны Б /РД: /-т, 40.000 /дөчин мянга/ төгрөгийг хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын  дугаар баг, Ялалтын тоотод оршин суух, Ц овогт Бийн С /РД: /-т, шүүгдэгч В.Оээс 112.000 /нэг зуун арван хоёр мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын  дүгээр баг, тоотод оршин суух, М овогт Оы А /РД: /-т тус тус олгож, хохирогч С.Ц нь шүүгдэгч В.О, Б.И нараас “нэхэмжлэх зүйлгүй”, хохирогч Д.Н нь шүүгдэгч В.Оээс “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгч Х.Д, Б.И, С.Э нарыг бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хохирогч Ж.Б, Д.Бь нар нь бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,   

9/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.Э, В.О нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч С.Э, Х.Д, Б.И нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж, ...шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.Э 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “...Би насанд хүрээгүй байхдаа буюу 16 настай анх гэмт хэрэг үйлдсэн байдаг. Мөн хэргээ анхнаас нь үнэн зөвөөр мэдүүлсэн, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Мөн хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн, би хохирлоо төлөхгүй гэж хэлээгүй, надад хохирол барагдуулах боломж үнэхээр байхгүй байна. Учир нь би хоригдоод 2 жил болж байна, аав хөдөлмөрийн чадвараа 30-40 хувь алдсан ажил эрхлэх боломжгүй, дүү минь оюутан билээ. Ийм асуудлаас болж би хохирлоо төлж чадахгүй байна. Энэ талаас минь харгалзан үзнэ үү.

Мөн миний бие 2 шийтгэх тогтоолоор ял эдэлж эрх зүйн байдлыг дордуулж байгаад гомдолтой байна. Учир нь миний энэ хэрэг анх мөрдөн байцаалтад байхад одоо ял эдэлж байгаа хэрэг нь тус аймгийн шүүхэд байсан. Тэгтэл өмгөөлөгч, прокурорын алдаанаас болж 2017 оны 04 сарын 06-ны өдрийн шүүх хурал дээр энэ талаар хэлж яриагүйгээс болж би одоо хохирч байгаадаа маш их гомдолтой байна. ...Үүнийг нотлох баримт нь мөрдөн байцаалтын он, сар, өдөр, шүүхийн 2017 оны 04 сарын 06-ны өдрийн шийтгэх тогтоол, анх цагдан хоригдсон мөрдөгчийн тогтоол зэргээс харж болно. Анхнаасаа хэргийг нэмж нэгтгэсэн бол 5 жил 1 сараас арай бага авах байсан болов уу гэж боддог. Би өдийд нэг шийтгэл авсан бол 2 жил биеэр суусан болоод магадланд ороод гадаа алхаж байх байсан. Миний эрх зүйн байдлыг ингэж дордуулсанд маш их гомдолтой байна. ...Иймд насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн, уг хэргээ анх удаа тохиолдлын шинжтэй байдлын улмаас хийсэн талаас минь, мөн хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа болоод өөрийн зан байдлыг минь харгалзан үзэж, мөн мөрдөнд 2 жил суусан талаас харгалзан үзэж намайг нэг удаа өршөөж суллаж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Б.И 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх надад 2 жилийн хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Надад шүүх өөр хөнгөн шийтгэл өгч болох байсан. Иймд тус шүүхээс намайг хохирол төлбөргүй, хэргээ анхнаасаа үнэн зөвөөр мэдүүлсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, мөн урьд ял шийтгэл эдэлж байгаагүй талаас минь харгалзан үзэж 2 жилийн шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Л.Э, Х.Д нарын өмгөөлөгч М.Энхтуяа 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүгдэгч Л.Э нь 2017 оны 04 сарын 06-нд Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 2 жил 7 сарын хорих ялаар шийтгүүлсэн байна. 2017 оны 07 сарын 03-нд шүүгчийн захирамжаар 4 сар 26 хоногийн ялыг дүйцүүлэн хасч, 2 жил 1 сар 5 хоногийн ял эдлэхээр тогтоосон байдаг. Гэтэл уг шийтгэх тогтоол, захирамж гарахаас өмнө үйлдэгдсэн ...хэрэгтээ энэ удаа 2019 оны 03 сарын 11-нд шийтгүүлж 3 жилийн хорих ял авч нийт 5 жил 1 сарын хорих ял эдлэхээр заагдсан. Эдгээр гэмт хэргүүдийг үйлдэгдэх үед Л.Э насанд хүрээгүй байсан. 2017 оны 04 сарын 06-нд таслагдах үед одоогийн таслагдаж байгаа энэ хэргүүдэд эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байсан. Үүнийг прокурор, мөрдөгч бүгд мэдэж байсан. ...Мөн хэргээс харахад хэсэгхэн хугацаанд цагдаа дээр байсан хүүхдүүд л нийлж болчимгүй юм хийсэн байдаг.

Шүүгдэгч Х.Дын ...хэрэг мөн л тухайн үедээ шалгагдаж О ганцаараа үйлдсэн гэж явсан ч Отгонсүхийн хэргийг нэгтгэхгүй орхисон. ...Гэтэл Х.Дд 2 жилийн хорих ял өгч, Од уг хэрэгт 1 жилийн хорих ял өгсөн байдаг. Иймд Х.Дд 2 жилийн ял өгсөн нь хүндэдлээ гэж үзэж байна.

Харин шүүгдэгч Л.Э нь Эрүүгийн хуулийн дагуу оногдуулсан 3 жилийн хорих ялыг ганц жилээр хөнгөрүүлж өгөхийг хүсч байгаа ба хохирлоо төлсөн. Ар гэрт нь бие муутай аав нь үлдсэн, насанд хүрээгүй байхдаа нөхдүүдтэй доргиж, одоо нэгэнт өнгөрсөн гэдэг ухвар мөчид байдлаар хандсан зэргээс болж маш их алдаа хийснээ чин сэтгэлээсээ ойлгож харамсаж байгаа учир түүнд боломж олгож ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Х.Д 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, учруулсан хор уршиг, гэм буруугаа үнэхээр их ойлгож байна. Мөн хохирлоо барагдуулсан. ...Миний хэрэг В.О, С.Э, Л.Э нарын хэргээс болж маш их удааширч, миний эрх зүйн байдал дордож байсан. ...Одоо шалгагдаж байгаа хэргээ 2016 оны 11 сарын 18-нд 2 жил 8 сарын ялаар шийтгүүлэхээс өмнө хэлье гэсэн боловч В.О нь “хэрэггүй, би өөрөө даана аргална” гэж гуйсан учраас түүнд итгэж хэлэлгүй явсандаа маш их харамсаж байна. Мөн одоо яллагдаж байгаа 17.1-1-д заасан хэрэгт В.О бид 2 адил үйлдэлтэй байхад надад 2 жил, В.Оэд 1 жилийн хорих ял оноосныг зөвшөөрөхгүй байна. ...Иймд та бүхэн миний гэмшиж байгаа, амьдрахын төлөө маш их хүсэж тэмүүлж байгаа байдал, ар гэрийн байдал, хохирол гомдлоо барагдуулсан зэргийг харгалзан үзэж намайг суллаж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Л.Э, Х.Д, Б.И нарын өмгөөлөгч А.Мөнхбат 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүгдэгч Б.И нь ганц удаагийн үйлдэлтэй, шүүгдэгч В.Отэй хамтран Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар зүйлчлэгдэн гэм буруутайд тооцон анхан шатны шүүхээс 2 жилийн хорих ял шийтгэсэн. Б.Иийн хувьд анх удаагаа гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч бусдад төлөх хохиролгүй зэрэг нь түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл болох ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар хөнгөрүүлэн хорих ялыг багасгах боломжтой юм.

...Шүүх В.О, Х.Д нарын хамтарсан үйлдэлд ялгамжтай ял оногдуулсан. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нарыг тус бүрт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцон ял оногдуулахдаа шүүгдэгч В.Оэд 1 жилийн хорих ял, Х.Дд 2 жилийн хорих ял тус тус оногдуулсан. ...Х.Дд оногдуулсан ял шийтгэлийг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэж 2002 онд батлагдсан Эрүүгийн хуулийн үйлчлэлээр зүйлчлэн шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэн ялаас чөлөөлөх боломжтой байна.

Шүүгдэгч Л.Э нь мөн шүүгдэгч В.Отэй хамтран гэмт хэрэг үйлдсэн байдаг. ...Л.Эын үйлдсэн гэмт хэргүүд нь насанд хүрээгүй байхдаа үйлдэгдсэн хэргүүд байдаг. Л.Э нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа зэргийг харгалзан оногдуулсан ял шийтгэлийг багасгаж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч С.Э 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Миний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, маргаагүй. Эхнэр маань 1 нас гарантай хүүхдээ асран хөдөө Гурванзагал суманд ээж дээрээ айлын мал маллан амьдарч байгаа. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн, эдлэх ялаасаа 400 гаруй хоног хоригдсон зэрэг байдлыг харгалзан үзэж ялыг багасгаж хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч В.О 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Би ...нийт 6 жилийн хугацаагаар нээлттэй хорих байгууллагад ял эдлэхээр шийтгүүлсэн. Би гэмт хэргийн зүйлчлэл, гэм бурууд маргаагүй, хүлээн зөвшөөрдөг. Гэмт хэргийн улмаас учруулсан 152000 төгрөгийн хохирлыг төлөхөө илэрхийлсэн бөгөөд шүүх хуралдаанаас өмнө аав, ээж маань хохирлыг барагдуулна гэсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Надад оногдуулсан 6 жилийн ялыг ядаж 5 жил болгон багасгах хуулийн боломж байгааг анхааран үзэж ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Л.Э, Х.Д нарын өмгөөлөгч М.Энхтуяа гаргасан саналдаа: “...Л.Эын хувьд үйлдсэн хэргийн ял шийтгэлийн байдал 2015 оны Эрүүгийн хуулиар хөнгөрсөн хэдий ч ял оногдуулахад баримтлах зарчим нь эрх зүйн байдлыг нь дордуулсан. Өөрөөр хэлбэл хөнгөн ялыг хүндэд багтаах, ялын заримыг, эсхүл бүгдийг нэмж нэгтгэх зарчимтай байдаг байсан бол одоо оногдуулсан бүх ялыг хооронд нь нэмж нэгтгэдэг болсон. Энэ байдлаас болж ял нь хүндэрсэн. ...Иймд ар гэр, ахуй амьдрал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд оногдуулсан 2 жилийн ялаас 1 жилийн ялыг хасаж өгнө үү гэсэн саналтай байна.

Х.Дын хувьд ялаа эдлээд явж байхад В.Отэй хамтарч үйлдсэн мотоциклийн хулгайн үйлдэл гарч ирсэн. Энэ хулгайн үйлдэл дээр В.Оэд 1 жилийн хорих ял оногдуулсан мөртлөө Х.Дд 2 жилийн хорих ял оногдуулсан нь ойлгомжгүй байгаа. ...Иймд ялын доод хэмжээнээс доош татах боломж, хэдхэн сарын ял үлдсэн, ар гэрийн байдал зэргийг харгалзан үзэж ялаас чөлөөлж өгнө үү гэсэн саналыг дэмжиж байна” гэв.

 Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Л.Э, Х.Д, Б.И нарын өмгөөлөгч А.Мөнхбат гаргасан саналдаа: “...Х.Дын хувьд өмнөх шийтгэл тогтоолоор оногдуулсан ялыг эдэлж дууссан байгаа. Шүүгдэгч В.Отэй бүлэглэж үйлдсэн үйлдэлд хуучин хуулийн /2002 оны/ үйлчлэлээр Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх боломжтой. Тиймээс шүүгдэгч Х.Дд ашигтай байдлаар шийдвэрлэж, хөнгөрүүлэх боломж харагдаж байгаа юм.

Шүүгдэгч Л.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бусдад төлөх өр төлбөргүй байдлыг харгалзан хуульд заасан үндэслэлээр оногдуулсан ялыг багасгаж өгнө үү гэсэн гомдол гаргасан.

Шүүгдэгч Б.Иийн хувьд тохиолдлын шинжтэй, ганц удаагийн үйлдэлтэй. Учруулсан хохирлоо төлсөн. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар ялыг багасгах боломжтой гэж үзэж байна” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч В.О, С.Э нарын өмгөөлөгч Д.Урансувд гаргасан саналдаа: “...В.Оийн хувьд 6 үйлдлээс 4 үйлдлийг нь насанд хүрээгүй байхдаа үйлдсэн буюу түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байсан. Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа дээрх зохицуулалтыг яаж ашигласан нь ойлгомжгүй байна. ... Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1.5, 8.5 дугаар зүйл, мөн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэж өгнө үү гэсэн саналыг тавьж байна.

Шүүгдэгч С.Эын хувьд гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанаас хойш 427 хоног хоригдсон. Хэрвээ ялаа эдэлж байгаа бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хорих ялын 2-ны 1-ийг эдлээд гарч ирэх боломжтой байсан. Гэтэл хохирол төлбөрөө бүрэн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байхад ялын доод хэмжээг доош татаж хэрэглээгүй байгаа нь хуульд заасан эрх зүйн байдлыг дээрдүүлэх нөхцөл байдлуудыг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хэрэглэж чадаагүй гэж миний хувьд үзэж байна” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Л.Э гаргасан тайлбартаа: “Миний хувьд өөрийн болон өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж байгаа. Би хохирол төлбөрөө бүрэн төлсөн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Үүнийг харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч В.О гаргасан тайлбартаа: “Миний хувьд хохирол төлбөрөө бүрэн төлсөн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч С.Э гаргасан тайлбартаа: “Энэ хүүхдүүдтэй нийлж ийм хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж, буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эхнэр хүүхэд маань хөдөө үнээ малаа хараад байж байгаа. Ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Х.Д гаргасан тайлбартаа: “Миний бие юм ойлгохгүй, гэнэн томоогүй насандаа найз нөхөдтэйгээ доргиж, энэ хэргүүдийг хийсэндээ маш их харамсаж байна. ...Би энэ хэргийн талаар хэлье гэж бодсон боловч шүүх хуралд орохын өмнө болон сүүлд В.О “...найз нь өөрөө аргална. Санаа зовох хэрэггүй...” гэхэд нь итгээд хорих анги руу явсан. ...Би дахин гэмт хэрэг үйлдэхгүйгээр, шударга хөдөлмөрөөрөө сайхан амьдарч чадна гэж амлаж байна. Та бүхэн намайг суллаж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.И гаргасан тайлбартаа: “Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Аав маань ажил хийх чадваргүй хэвтрийн, ээж сая 2019 оны 04 дүгээр сард тэтгэвэртээ гарсан. Эгч, ах маань тусдаа байдаг. Иймд ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж гуйж байна” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Ч.Мөнхзул гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын эрх зүйн байдал, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан ял оногдуулсан нь үндэслэлтэй байна гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Л.Э, В.О, С.Э, Х.Д, Б.И нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бусад оролцогч, прокуророос гомдол, эсэргүүцэл гаргасан эсэхийг харгалзахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Нэг. Шүүгдэгч Л.Э нь В.Отэй 2017 оны 02 дугаар сарын 05-ны шөнө 01 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах 86 дугаар байрны орцонд хохирогч Ж.Быг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, өмдний тэлээ, гар утас зэрэг эд хөрөнгийг нь хүч хэрэглэж дээрэмдсэн,

-Мөн С.Э, В.О нартай 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 07-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг 19 дүгээр байрны гадна хохирогч О.Аыг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, хар өнгийн куртик, нокиа маркийн гар утас, авто машины түлхүүр, хүрэн өнгийн хэтэвч болон 890.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг нь хүч хэрэглэж дээрэмдсэн,

-Мөн В.Отэй 2017 оны 03 дугаар сарын 17-ны орой 22 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хивсний хороололд хохирогч Б.Сыг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, өмдний тэлээ, хромон гутал зэрэг эд хөрөнгийг нь хүч хэрэглэж дээрэмдсэн,

Хоёр. Шүүгдэгч В.О нь Х.Дтай 2016 оны 08 сарын 30-ны өдрөөс 2016 оны 08 сарын 31-нд шилжих шөнө 01 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 32 дугаар байрны гаднаас хохирогч Д.Бийн 35-58 ДОЗ улсын дугаартай “Чансаа” маркийн мотоциклийг хулгайлсан,

-Мөн Л.Этай 2017 оны 02 сарын 05-ны шөнө 01 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах 86 дугаар байрны орцонд хохирогч Ж.Быг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, өмдний тэлээ, гар утас зэрэг эд хөрөнгийг нь дээрэмдсэн,

-Мөн С.Э, Л.Э нартай 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 07-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг 19 дүгээр байрны гадна хохирогч О.Аыг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, хар өнгийн куртик, нокиа маркийн гар утас, автомашины түлхүүр, хүрэн өнгийн хэтэвч болон 890.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг нь хүч хэрэглэж дээрэмдсэн,

-Мөн Л.Этай 2017 оны 03 дугаар сарын 17-ны орой 22 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хивсний хороололд хохирогч Б.Сыг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, өмдний тэлээ, хромон гутал зэрэг эд хөрөнгийг нь хүч хэрэглэж дээрэмдсэн,

-Мөн В.О нь ганцаараа 2017 оны 10 дугаар сарын 15-ны шөнийн 03-04 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 7-22 тоотод оршин суух, Д.Нын байшингийн цонхыг хагалан хууль бусаар нэвтэрч, нууцаар ТСЛ маркийн 40 инчийн зурагтыг хулгайлж 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

-Мөн Б.Итой 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо 10Б-524 тоотод оршин суух С.Цийн байшингийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч 40 инчийн “Сони” маркийн зурагт, “Жордон” пүүз, жинсэн өмд, орны бүтээлэг зэргийг хулгайлж бусдад 501.000 төгрөгийн хохирол учруулсан,

Гурав. Шүүгдэгч С.Э нь өсвөр насны Л.Э, В.О нартай 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 07-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг 19 дүгээр байрны гадна хохирогч О.Аыг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, хар өнгийн куртик, нокиа маркийн гар утас, авто машины түлхүүр, хүрэн өнгийн хэтэвч болон 890.000 төгрөг нийт 978.000 төгрөгийн эд хөрөнгийг нь дээрэмдсэн,

Дөрөв. Шүүгдэгч Х.Д нь В.Отэй 2016 оны 08 сарын 30-ны өдрөөс 2016 оны 08 сарын 31-нд шилжих шөнө 01 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 32 дугаар байрны гаднаас хохирогч Д.Бийн 35-58 ДОЗ улсын дугаартай “Чансаа” маркийн мотоциклийг хулгайлсан,

Тав. Шүүгдэгч Б.И нь В.Отэй 2017 оны 10 сарын 17-ны өдөр Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо 10Б-524 тоотод оршин суух С.Цийн байшингийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч 40 инчийн “Сони” маркийн зурагт, “жордон” пүүз, жинсэн өмд, орны бүтээлэг зэргийг хулгайлж бусдад 501.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн хохирогч Ж.Б, О.А, Б.С, Д.Б, Д.Н, С.Ц, насанд хүрээгүй гэрч Б.Г, Л.Э, гэрч Э.Х, Ц.Ч, А.Ц, Т.Ч, Ц.Ц, Г.Б, П.А, Л.Д, Ч.Э  нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Л.Э, В.О, С.Э, Х.Д, Б.И нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 146, 98, 175 тоот  дүгнэлтүүд, криминалистикийн шинжээчийн 177 тоот дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримт хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, шүүгдэгч Л.Э, В.О нарын нас тоолсон тэмдэглэл зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтаар нотлогдсон байна.

Энэ хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна гэж үзлээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Л.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулж, өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Харин өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 01 сар 05 хоногийн хорих ялын 05 хоногийг орхигдуулсан нь буруу байх тул зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Л.Э насанд хүрээгүй байхдаа дээрмийн гэмт хэрэг үйлдсэн, өмнөх тогтоолоор оногдуулсан ялын дийлэнх хувийг эдэлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялаас 06 сарын ялыг хасаж 2 жил 06 сар болгон өөрчилж, өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 01 сар 05 хоногийн ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Мөн шүүх шүүгдэгч Л.Эт өмнөх болон энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамласан нь буруу байх тул мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 болгон зөвтгөвөл зохино.

Шүүгдэгч В.О нь 3 удаагийн үйлдлээр тухайлбал, Х.Дтай 2016 оны 08 сарын 30-ны өдрөөс 2016 оны 08 сарын 31-нд шилжих шөнө 01 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 32 дугаар байрны гаднаас хохирогч Д.Бийн 35-58 ДОЗ улсын дугаартай “Чансаа” маркийн мотоциклийг хулгайлсан, мөн ганцаараа 2017 оны 10 дугаар сарын 15-ны шөнийн 03-04 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 7-22 тоотод оршин суух, Д.Нын байшингийн цонхыг хагалан хууль бусаар нэвтэрч, нууцаар ТСЛ маркийн 40 инчийн зурагтыг хулгайлж 400.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн Б.Итой 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн  дүгээр хороо тоотод оршин суух С.Цийн байшингийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч 40 инчийн “Сони” маркийн зурагт, “Жордон” пүүз, жинсэн өмд, орны бүтээлэг зэргийг хулгайлж бусдад 501.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайн гэмт хэрэг тус тус үйлдсэн байна. Прокурорын газраас шүүгдэгч В.Оийн хохирогч Д.Бийн мотоцикл хулгайлсан хэргийг тусад нь зүйлчилж ирүүлсэн нь буруу байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч В.О нь хулгайн гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр үйлдсэн байхад бусад хулгайн үйлдэлтэй нэгтгэн хамгийн хүндээр нь зүйлчилж ирүүлээгүй байна.

Иймд шүүгдэгч В.Оийн хохирогч Д.Бийн мотоцикл хулгайлсан хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн 1 жилийн хорих ял оногдуулсныг хүчингүй болгож, хулгайн үйлдлийг нэгтгэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Мөн шүүгдэгчийн насанд хүрээгүй байхдаа дээрмийн гэмт хэрэг үйлдсэн, төлөх төлбөргүй зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялаас 06 сарын ялыг хасаж 2 жил 06 сар болгон өөрчлөх нь зүйтэй гэж үзэв.

 Шүүхээс шүүгдэгч Х.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг түүний үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, бусдад төлөх төлбөргүй зэрэг байдлыг харгалзан 1 жил болгон өөрчлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Ит оногдуулсан 2 жилийн хорих ялыг түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял болгон өөрчлөхөөр шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч С.Эын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон ял оногдуулсан байх тул түүний гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болговол зохино.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарын өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ял эдэлсэн хугацаа ба энэ хэрэгт цагдан хоригдсон хугацааг тус тусад нь зөв тооцоогүй, шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцолгүй орхигдуулсан зэрэг алдаа гаргасан байна.

Тухайлбал, шүүгдэгч Л.Э нь Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 7 сарын хорих ялаар шийтгэгдэж, мөн шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 07 дугаар шүүгчийн захирамжаар 04 сар 26 хоногийн хорих ялыг дүйцүүлэн хасаж, эдлэх ялыг 2 жил 01 сар 05 хоногоор тогтоосноос, 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх үед 1 жил 08 сар 08 хоногийн ялыг биеэр эдэлж, 04 сар 27 хоногийн ял үлдсэн байхад, шийтгэх тогтоолд 715 хоног цагдан хоригдсон гэж тооцсон.

Шүүгдэгч Х.Дд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 121 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ял оногдуулан хөнгөн ялыг хүндэд багтааж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн ялын заримыг буюу 08 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 2 жил 8 сарын хорих ял оногдуулж, мөн шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаар шүүгчийн захирамжаар 08 сар 25 хоногийн хорих ялыг дүйцүүлэн хасаж, эдлэх ялыг 01 жил 03 сар 05 хоног гэж тогтоосноор 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр уг ялыг биечлэн эдэлж дууссан байна.

Х.Д нь энэ хэрэгт 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 15 хоног цагдан хоригдсон байхад шийтгэх тогтоолд 502 хоног цагдан хоригдсон гэж буруу тооцжээ.

 Түүнчлэн шүүгдэгч В.О, Б.И нарыг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилж /5-р хавтаст хэргийн 30-34, 41-44/, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байхад тэдний баривчлагдсан хоногийг цагдан хоригдсон хугацаанд оруулан тооцолгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрэх тухай хуулийн 14.10  дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

Иймд шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан шүүгдэгч Л.Э, Х.Д нарын ял эдэлсэн хоног, В.О, Б.И нарын цагдан хоригдсон хоногийг зөвтгөх нь зүйтэй гэж дүгнэв.

Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Л.Э, В.О, Х.Д, Б.И тэдний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоос “хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн гомдлуудыг тус тус хүлээн авч, шүүгдэгч С.Эын “хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч В.О  нь шийтгэх тогтоол гарсны дараа Хас банкаар дамжуулж хохирогч О.Аын дансанд 110,000 /нэг зуун арван мянга/ төгрөгийг, хохирогч Б.Ст 40000 /дөчин мянга/ төгрөгийг өөрт нь бэлнээр, шүүгдэгч Л.Э нь Хас банкаар дамжуулж хохирогч О.Аын дансанд 326,000 /гурван зуун хорин зургаан мянга/ төгрөгийг, ХААН банкаар дамжуулж хохирогч Б.Сын гэр бүл Ж.Эы дансанд 40,000 /дөчин мянга/ төгрөгийг, хохирогч Ж.Бт 11,000 /арван нэгэн мянга/ төгрөгийг өөрт нь бэлнээр тус тус төлсөн болохыг магадлалд дурдах нь зүйтэй.          

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.9 дүгээр зүйлийн  1.4, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт дор дурдсан нэмэлт, өөрчлөлтийг оруулсугай. Үүнд:

а/ Тогтоох хэсэгт “Дорнод аймгийн Прокурорын газраас В.Оийн үйлдсэн хулгайлах хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг өөрчлөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй” гэсэн нэмэлт оруулсугай.

б/ Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “В.Оийг ... мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн” гэснийг хүчингүй болгосугай.

в/ Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Лын Эг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар

шүүгдэгч Вийн Ог 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Сн Эг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хы Дыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Бн Иг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэснийг,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эыг 2 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Оийг 2 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эыг 2 /хоёр/ жилийн хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Дыг 1 /нэг/ жилийн хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Иийг 1 /нэг/ жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэж,

г/ Тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Л.Эт энэ тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч В.Оэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 /зургаа/ жилийн хугацаагаар тус тус тогтоосугай” гэснийг,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Л.Эт энэ тогтоолоор оногдуулсан 2 жил 06 сарын хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 2 жил 01 сар 05 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 /дөрөв/ жил 07 /долоо/ сар 05 /тав/ хоногоор,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч В.Оэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 06 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 /дөрөв/ жил 06 /зургаа/ сараар тус тус тогтоосугай” гэж,

д/ Тогтоох хэсгийн 4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эт оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих, шүүгдэгч В.Оэд оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих, шүүгдэгч С.Эт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих, шүүгдэгч Х.Дд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих, шүүгдэгч Б.Ит оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй” гэснийг,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эт оногдуулсан 4 жил 07 сар 05 хоногийн, шүүгдэгч В.Оэд оногдуулсан 4 жил 06 сарын, шүүгдэгч С.Эт оногдуулсан 2 жилийн, шүүгдэгч Х.Дд оногдуулсан 1 жилийн, шүүгдэгч Б.Ит оногдуулсан 1 жилийн хорих ялуудыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж,

е/ Тогтоох хэсгийн 5 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эын цагдан хоригдсон 715 /долоон зуун арван тав/ хоног, шүүгдэгч В.Оийн цагдан хоригдсон 437 /дөрвөн зуун гучин долоо/ хоног, шүүгдэгч С.Эын цагдан хоригдсон 457 /дөрвөн зуун тавин долоо/ хоног, шүүгдэгч Х.Дын цагдан хоригдсон 502 /таван зуун хоёр/ хоногийг  тус тус эдлэх ялд оруулан тооцсугай” гэснийг,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эын Дорнод аймаг дахь  Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор эдэлсэн 1 жил 08 сар 08 хоногийн ялыг энэ тогтоолоор оногдуулсан нийт 4 жил 07 сар 05 хоногийн хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохоор; мөн шүүгдэгч В.Оийн цагдан хоригдсон 439 /дөрвөн зуун гучин ес/ хоног, шүүгдэгч С.Эын цагдан хоригдсон 457 /дөрвөн зуун тавин долоо/ хоног, шүүгдэгч Х.Дын цагдан хоригдсон 15 /арван тав/ хоног, шүүгдэгч Б.Иийн цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялд тус тус оруулан тооцохоор тогтоосугай” гэж тус тус өөрчилсүгэй.

ё/ Тогтоох хэсгийн 6 дахь заалтын “Энэ хэрэгт шүүгдэгч Б.И нь цагдан хоригдоогүй” гэснийг хассугай.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Эын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Л.Э, В.О, С.Э, Х.Д, Б.И нарын 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 60 /жар/ хоногийг тус тусын ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

4. Шүүгдэгч В.О нь шийтгэх тогтоол гарсны дараа Хас банкаар дамжуулж хохирогч О.Аын дансанд 110,000 /нэг зуун арван мянга/ төгрөгийг, хохирогч Б.Ст 40000 /дөчин мянга/ төгрөгийг өөрт нь бэлнээр, шүүгдэгч Л.Э нь Хас банкаар дамжуулж хохирогч О.Аын дансанд 326,000 /гурван зуун хорин зургаан мянга/ төгрөгийг, ХААН банкаар дамжуулж хохирогч Б.Сын гэр бүл Ж.Эны дансанд 40,000 /дөчин мянга/ төгрөгийг, хохирогч Ж.Бт 11,000 /арван нэгэн мянга/ төгрөгийг өөрт нь бэлнээр тус тус төлсөн болохыг дурдсугай.          

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.НАРАНБАЯР

                ШҮҮГЧИД                                                  З.ЭНХЦЭЦЭГ

                                                                                  Ж.ДОЛГОРМАА