Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пагамын Туяат |
Хэргийн индекс | 187/2016/0079/э |
Дугаар | 68 |
Огноо | 2016-09-12 |
Зүйл хэсэг | 181.3., |
Улсын яллагч | Т.Жаргалсайхан |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 68
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж, шүүгч Х.Одбаяр, шүүгч Д.Алтанжигүүр нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Орхон,
улсын яллагч Т.Жаргалсайхан,
иргэдийн төлөөлөгч И.Лхамсүрэн,
шүүгдэгч Ц.Батчулуун, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дархад овогт Цэрэнсүрэнгийн Батчулуунд холбогдох эрүүгийн 201626030659 тоот дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1964 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, уурхайн машинч мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүрэг 21 дүгээр хороо Рашаантын 3-1 тоотод оршин суух хаягтай, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 18-3-18 тоотод түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 572 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, Дархад овогт Цэрэнсүрэнгийн Батчулуун /РД:ЧБ64011874/,
Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ц.Батчулуун нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр танил Б.Оргилболдыг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын 18-3-18 тоотод “нүүрэнд нь цохилоо” гэж үл ялих зүйлээр шалтаглан зэвсэг, зэвсгийн чанартай зүйл ашиглан биед нь бүсэлхий нурууны орчимд, зүүн бугалга, зүүн гуяны доод хэсэгт гурван удаа хутгалж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд хавтаст хэрэг бэхжүүлэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:
Хохирогч Б.Оргилболд “...Би 2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр амралтын өдөр байсан болохоор ээжийнхээ Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын 18-3-18 тоотод ирчихээд байж байгаад гэрийнх нь ойролцоо дэлгүүрээс 0.75 литрийн савлагаатай “Стандарт” нэртэй архи аваад, эхнэр Алтанцоож болон эхнэрийн найз Хишигээ нартай хамт дэлгүүрийнх нь үүдэнд уугаад сууж байсан юм. Гэтэл тэр хавийн зүс таньдаг Батчулуун гэдэг ах дэлгүүр орох гэж явж байгаад тааралдахаар нь бид нар Батчулуунд нэг хийж өгтөл татчихаад “надад 4000 төгрөг байна. Нэмээд нэг шил архи авчих, гудамжинд ууж байхаар дулаахан манайд орж ууя” гэхээр нь би өөрөөсөө 3000 төгрөг нэмээд 0,75 итрийн савлагаатай “Стандарт” архи аваад бид дөрөв Батчулууны гэрт очиж ууцгаахаар болсон. Анх ууж байсан архиа уугаад байж байтал Хишигээ архи дуусахаас өмнө гараад явсан ба эхний ууж байсан архи дууссан. Дараа нь бид нар мөнгө нийлүүлж авсан архиа уух гэтэл Батчулуун гаднаас барьж орж ирчихээд мэдэхгүй гээд нуугаад гаргаж өгөхгүй алга болсон байна гээд байхаар нь миний уур хүрээд зүүн талын хацар хэсэгт нь нэг удаа гараараа алгадсан юм. Гэтэл Батчулуун гал тогооныхоо шүүгээ рүү гүйж очоод буцаж ирээд, миний эгэм, зүүн гуя хэсэгт цохих шиг болохоор нь хартал гартаа шар өнгийн модон иштэй хутга барьсан байхаар нь би тэврээд автал миний нуруунд нэг хутгалсан. Анх шүүгээнээсээ хутгаа авч ирээд л намайг хутгалсан юм байна лээ. Би тэрийг дараа нь харсан. Тухайн үед би эхнэртээ “хутгыг нь булаагаад ав” гэж хэлсэн боловч манай эхнэр хутгыг нь булааж авч чадаагүй ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
Мөн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хохирогчоор дахин мэдүүлэхдээ: “...Надад Батчулуунаас нэхэмжлэх зүйл болон түүнд ямар нэгэн гомдол санал байхгүй. Би түүнээс эмчилгээний зардал болгож 230.000 төгрөг авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
Гэрч Д.Алтанцоожийн “...Би 2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын 18-3-18 тоот хадам ээж Батсүхийн гэрт очсон. Тэгээд байж байтал хадам ээжийн гэрт манай найз Хишигээ орж ирээд Оргилболд Хишигээ бид гурав ойрхон байдаг нэрийг нь мэдэхгүй дэлгүүрт ороод 0.75 литрийн савлагаатай “Стандарт” нэртэй архи аваад дэлгүүрийн үүдэнд сандал дээр суугаад ууж байсан архиа ууж дуусгах үед Хишигээ явсан. Дараа нь бид 3 мөнгө нийлүүлж авсан архиа уух гэтэл сүүлд авсан архи хаана байгаа нь олдохгүй байсан ба Батчулуун ах сүүлд авсан архийг өвөртөө хийж гэртээ орсон болохоор Оргилболд Батчулуун ахад “архиа гаргаач” гэж хэлсэн. Тэгтэл Батчулуун ах “надад байхгүй, чамд байгаа” гээд тэр хоёр хэрэлдээд Оргилболд Батчулуун ахын зүүн хацарт нь нэг удаа алгадчихсан юм. Тэгтэл Батчулуун ах гэрийнхээ гал тогооны шүүгээ рүү яваад шар өнгийн модон иштэй төмөр хутга аваад Оргилболд дээр очтол Оргилболд Батчулуун ахыг тэврээд авсан. Хутгыг тэр 2 хоорондоо ноцолдоод байсан ба Оргилболд надад “Хутгыг нь аваач, намайг хутгалаад байна” гээд орилоод байсан ...” гэсэн мэдүүлэг / хх 30-31 дүгээр хуудас/,
Гэрч М.Батсүхийн “...Би 2016 оны 4 зүгээр сарын 23-ны өдөр гэртээ байж байтал өдөр 13 цагийн орчим манай гэрт хүү Оргилболд эхнэр Алтанцоожтой хамт ирсэн юм. Тэгээд байж байгаад дэлгүүр орно гээд гараад явсан. Би гэртээ байж байтал орой манайд Хишигээ согтуу орж ирээд Оргилболд Алтанцоож хоёртой архи уучихаад ирлээ. Тэр хоёр Батчулуун ахын гэрт байгаа гэж хэлсэн. Тэгээд нэлээн байж байгаад гаднаас бэр Алтанцоож нэлээн согтуу орж ирээд “Оргил хутгалуулчихлаа ээж” гэж хэлэхээр нь гараад хашаанаасаа гартал Оргилболд нэлээн согтуу нуруундаа хутгалуулсан зүүн гар зүүн гуяндаа зүсэгдэж ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
Гэрч Г.Гэрэлбатын “...2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст жижүүрийн мөрдөн байцаагчийн үүрэг гүйцэтгэсэн. Намайг жижүүртэй байх хугацаанд 20 цаг 15 минутад иргэн Батсүх Арцатын 18-3-18 тоотод хутгалуулсан хүн байна гэх дуудлага ирсэн ба бүрэлдэхүүний хамт 20 цаг 40 минутад очтол дуудлага өгсөн Батсүх гэх хүн хашааныхаа үүдэнд байсан ба хүүхэд нь өөр айлд хутгалуулаад гэртээ ирсэн гэж байсан. Тэгээд би хутгалуулсан хүний ээж гэж өөрийгөө танилцуулсан. Батсүх гэх хүнээр хутгалуулсан айлыг нь заалгаж очоод үзлэг хийсэн. Бүрэлдэхүүн очих үед ямар нэг цагдаагийн албан хаагчид байгаагүй ба хутгалуулсан гэх Оргилболдыг 103 яаралтай түргэн тусламж ирж эмнэлэг рүү авч явсан байсан...гэсэн мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,
Гэрч Х.Хишигжаргалын “...2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр гэртээ харих гээд явж байтал найз Алтанцоож болон түүний нөхөр Оргилболдтой Арцатын 18 дугаар гудамжинд тааралдсан.Тэгээд Алтанцоож хадам ээж Батсүхийн гэрт ирсэн юм. “Ганц юм уух уу” гэхээр нь би дэлгүүр ороод 0.75 литрийн савлагаатай “Стандарт” архи аваад тэр дэлгүүрийн үүдэнд суугаад бид 3 нөгөө архиа уугаад байж байтал Батчулуун гээд зүс таних хүн бидэн дээр ирэхээр нь Оргилболд ууж байсан архинаасаа нэг аяга хийж өгсөн. Тэгтэл Батчулуун ах аягатай архиа уучихаад бүгдээрээ гадаа ууж байхаар “манай гэрт очиж ууцгаая” гээд бид нар түүний гэрт очсон ба би архи талаас доогуур болох үед нөхөр мэдчих байх гэж айгаад гэртээ харьсан. Тэгээд байж байтал гаднаас Алтанцоож Оргилыг Батчулуун хутгалчихлаа гээд орилоод ороод ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгэнд:
Шүүгдэгч Ц.Батчулуун мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр мэдүүлэхдээ: “...2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр гэрээсээ гараад манай гэрийн гудамжны ар талын гудамжинд байдаг хүнсний дэлгүүр орж гурил, талх авах гээд ортол үүдэнд нь танил Оргилболд эхнэртэйгээ хоёулаа цуг архи уугаад сууж байсан. Тэгээд намайг ямар ажлаар явж байгааг асуухаар нь би түүнд “гэртээ талх, гурил, авах гээд явж байна” гэж хэлтэл надад ууж байсан архинаасаа нэг аяга хийж өгсөн. Тэгэхээр нь би дэлгүүр орж идэж уух юм авах гэж байснаа болиод өөрт байсан 4000 төгрөгөө тэр хоёрт өгөөд ”наадахаа нэмээд архи авч ууя” гэж хэлээд тэр хоёр миний өгсөн мөнгөн дээр өөрсдөө мөнгө нэмээд дэлгүүрээс 0,75л савлагаатай бил үү 0,5л савлагаатай “Стандарт” архи авсан. Тэгээд бид 3 дэлгүүрийн гадаа хэсэг сууж тэр хоёрын ууж байсан архинаас ууж байгаад би “манайд очиж ууцгаая” гээд тэр хоёрыг дагуулаад гэртээ очсон.Тэгээд бид 3 анх ууж байсан архиа ууж дуусаад дараа нь авсан архиа ууцгаахаар болсон юм. Тэгээд дараа нь мөнгө нийлүүлж авсан архиа уухаар болоод хайтал тэр архи олдохгүй байсан юм. Би гэрт орж ирэхдээ өвөртөлж орж ирсэн болохоор Оргилболд намайг архиа нуучихлаа гээд уурлаад гараараа миний зүүн чихэнд нэг удаа цохьсон юм. Тэгээд би Оргилболдтой муудалцаад барилцаад автал надаас том биетэй надад дийлдэхгүй болохоор нь гал тогооны шүүгээнд байсан шар өнгийн модон иштэй хутгаа авчраад Оргилболдын нуруу, гуя, гаранд нь хутгалсан. Гэхдээ би нуруунд нь санаатай хутгалсан. Гар болон гуя хэсэг нь бид хоёрыг ноцолдож байх хооронд зүсэгдчихсэн байх. Тэгээд би тасарчихсан юм шиг байгаа юм. Нэг сэртэл миний чих өвдөөд орон дээр хэвтэж байсан ба Оргилболд болон эхнэр нь байхгүй болсон байсан. Удалгүй гэрт цагдаа ирээд намайг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62-63 дугаар хуудас/,
Мөн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “...2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 16-17 цагийн үед гэрээсээ гараад гэрийнхээ ойролцоо байдаг дэлгүүрээс талх болон ойр зуурын юм авах гээд ортол үүдэнд нь зүс таних Оргилболд эхнэртэйгээ болон нэг танихгүй эмэгтэйтэй хамт 0.75л савлагаатай стандарт архи уугаад сууж байсан. Тэгээд Оргилболд надад ууж байсан архинаасаа нэг аяга дүүрэн хийж өгөхөөр нь түүнийг нь уучихаад дэлгүүрээс юм авахаа болиод өөртөө байсан 4000 төгрөгөө Оргилболдод өгөөд мөнгө нэмээд архи авчих манайд очиж ууя гэж хэлсэн. Тэгээд бид нар манайд орж ирээд тэдэнтэй цуг явсан танихгүй хүүхэн нь шууд гараад явчихсан ба Оргилболд түүний эхнэр бид 3 тэдний задлаад ууж байсан архийг нь дуустал уусан ба бид нар нилээн согтоцгоосон.Тэгээд дараа нь мөнгө нийлүүлж авсан архиа уухаар болоод хайтал олдоогүй юм. Би гэрт орж ирэхдээ мөнгөө нийлүүлж авсан архийг нь барьж орж ирсэн болохоор Оргилболд надаас архиа гаргаад ир гээд нэхээд байсан. Тэгээд тэр архи нь олдохгүй байсан ба Оргилболд уурлаад миний зүүн чихэнд гараараа нэг удаа цохьсон. Тэгээд би түүнийг тэврээд автал Оргилболд том биетэй болохоор би түүнийг дийлэхгүй байсан. Тэгэхээр нь би гал тогооны шүүгээн дээр байсан шар өнгийн модон иштэй хутгаа очиж аваад Оргилболд дээр очтол намайг тэврээд авахаар нь би түүний нуруунд нь нэг удаа хутгаараа дүрсэн. Тэгээд бид хоёр нэлээн ноцолдсон ба би түүнийг нэмж санаатай хутгалаагүй ба зууралдаж байх явцад бусад газарт нь зүсэгдсэн байсан. Тэгээд би тэр хоёрыг гарсны дараа орон дээрээ хэвтэж байгаад унтчихсан байсан ба нэг сэртэл манай гэрт Оргилболдын ээж цагдаатай хамт зогсож байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65-66 дугаар хуудас/,
Шинжээчийн дүгнэлт болон бусад баримтууд:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №5878 дугаартай шинжээчийн дүгнэлтээр
Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ний өдрийн №5727 дугаартай дүгнэлтээр
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №3976 дугаартай биологийн шинжилгээний дүгнэлтээр
-2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6 дугаар хуудас/
-2016 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 13 дугаар хуудас/
-2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-17 дугаар хуудас/
-2016 оны 6 дүгээр сарын 06-ны өдөр хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-19 дүгээр хуудас/
-2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20- 23 дугаар хуудас/
-2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцож эрүүгийн хэрэгт хавсаргах тухай тогтоол /хх-ийн 24 дүгээр хуудас/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Батчулуунаас мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Батчулуунаас “2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гэрээсээ гараад дэлгүүр орж гурил, талх авах гээд ортол үүдэнд нь Оргилболд эхнэртэйгээ хоёулаа цуг архи уугаад сууж байсан. Тэгээд намайг ямар ажлаар явж байгаа юм гэхээр нь би гэртээ талх, гурил, авах гээд явж байна гэж хэлтэл надад ууж байсан архинаасаа нэг аяга хийж өгсөн. Тэгэхээр нь би дэлгүүр орж идэж уух юм авах гэж байснаа болиод өөрт байсан 4000 төгрөгөө тэр хоёрт өгөөд наадахаа нэмээд архи авч ууя гэж хэлсэн. Миний өгсөн мөнгөн дээр өөрсдөө 3000 төгрөг нэмээд дэлгүүрээс 0,75 л Стандарт архи авсан. Тэгээд бид 3 дэлгүүрийн гадаа хэсэг сууж тэр хоёрын ууж байсан архинаас ууж байгаад би манайд орж ууя гээд тэр хоёрыг дагуулаад гэртээ очсон.Тэгээд бид 3 анх ууж байсан архиа ууж дуусаад дараа нь авсан архиа ууцгаахаар болсон юм. Тэгээд дараа нь мөнгө нийлүүлж авсан архиа уухаар болоод хайтал тэр архи олдохгүй байсан юм. Би гэрт орж ирэхдээ өвөртөлж орж ирсэн болохоор Оргилболд намайг архиа нуучихлаа гээд уурлаад гараараа миний зүүн чихэнд нэг удаа ширээн дээр байсан үнсний саваар цохисон юм. Тэгээд би Оргилболдтой муудалцаад барилцаад автал надаас том биетэй надад дийлдэхгүй болохоор нь гал тогооны шүүгээнд байсан хутгаа авчраад Оргилболдыг хутгалсан. Тэгээд цагдаа ирээд намайг аваад явсан” гэв.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор
-Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68-69 дүгээр хуудас/,
-2000 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 572 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн шүүхиийн таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар, Хорих ангиас суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолтын хуулбар /хх-ийн 68-73 дугаар хуудас/,
Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:
Шүүгдэгч Ц.Батчулуун нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр танил Б.Оргилболдыг Хан-Уул дүүргийн 4-р хороо Арцатын 18-3-18 тоотод “нүүрэнд нь цохилоо” гэж үл ялих зүйлээр шалтаглан зэвсэг, зэвсгийн чанартай зүйл ашиглан биед нь бүсэлхий нурууны орчимд, зүүн бугалга, зүүн гуяны доод хэсэгт гурван удаа хутгалж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Хохирогч Б.Оргилболд “...Дараа нь бид нар мөнгө нийлүүлж авсан архиа уух гэтэл Батчулуун гаднаас барьж орж ирчихээд мэдэхгүй гээд нуугаад гаргаж өгөхгүй алга болсон байна гээд байхаар нь миний уур хүрээд зүүн талын хацар хэсэгт нь нэг удаа гараараа алгадсан юм. Гэтэл Батчулуун гал тогооныхоо шүүгээ рүү гүйж очоод буцаж ирээд, миний эгэм, зүүн гуя хэсэгт цохих шиг болохоор нь хартал гартаа шар өнгийн модон иштэй хутга барьсан байхаар нь би тэврээд автал миний нуруунд нэг хутгалсан. Анх шүүгээнээсээ хутгаа авч ирээд л намайг хутгалсан юм байна лээ. Би тэрийг дараа нь харсан. Тухайн үед би эхнэртээ “хутгыг нь булаагаад ав” гэж хэлсэн боловч манай эхнэр хутгыг нь булааж авч чадаагүй ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
Гэрч Д.Алтанцоожийн “...Тэгтэл Батчулуун ах “надад байхгүй, чамд байгаа” гээд тэр хоёр хэрэлдээд Оргилболд Батчулуун ахын зүүн хацарт нь нэг удаа алгадчихсан юм. Тэгтэл Батчулуун ах гэрийнхээ гал тогооны шүүгээ рүү яваад шар өнгийн модон иштэй төмөр хутга аваад Оргилболд дээр очтол Оргилболд Батчулуун ахыг тэврээд авсан. Хутгыг тэр 2 хоорондоо ноцолдоод байсан ба Оргилболд надад “Хутгыг нь аваач, намайг хутгалаад байна” гээд орилоод байсан ...” гэсэн мэдүүлэг / хх 30-31 дүгээр хуудас/,
Гэрч М.Батсүхийн “...Тэгээд нэлээн байж байгаад гаднаас бэр Алтанцоож нэлээн согтуу орж ирээд “Оргил хутгалуулчихлаа ээж” гэж хэлэхээр нь гараад хашаанаасаа гартал Оргилболд нэлээн согтуу нуруундаа хутгалуулсан зүүн гар зүүн гуяндаа зүсэгдэж ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн №5878 дугаартай шинжээчийн дүгнэлт,
-2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6 дугаар хуудас/,
-2016 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 13 дугаар хуудас/,
-2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-17 дугаар хуудас/,
-2016 оны 6 дүгээр сарын 06-ны өдөр хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
-2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20- 23 дугаар хуудас/,
-2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцож эрүүгийн хэрэгт хавсаргах тухай тогтоол /хх-ийн 24 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Батчулууны үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар батлагдсан, эдгээр нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгах ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Ц.Батчулууныг бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж хүч хэрэглэж, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж бусдын биемахбодид хөнгөн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирол төлбөрийн талаар
Шүүгдэгч Ц.Батчулуунаас хохирогч Б.Оргилболдын эмчилгээний зардалд нийт 240.000 төгрөгийг төлсөн байна.
Хохирогч Б.Оргилболд нь 2015 оны 08 дугаар сарын 01-ны өдөр нас барсан гэх бөгөөд ар гэрээс нь шүүх хуралд оролцохгүй гэсэн тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах бололцоотой гэж үзэн шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Ц.Батчулуун нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд зааснаар ялгүй болсон байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна.
Шүүгдэгч Ц.Батчулуунд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдал, үйлдсэн хэргийнх нь шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж, ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэх боломжтой гэж шүүх үзэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн модон бариултай төмөр 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Батчулуун нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3, 293, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон