Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2020/0497

 

2020 оны 08 сарын 10 өдөр Дугаар Улаанбаатар хот

128/ШШ2020/0497

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Дүгнэлт гаргагч: НПГЗХБАХТХХП Д.Э

Хариуцагч: НМХГБОГУУХХБОГГЗЗХУБ Х.Н

Дүгнэлтийн шаардлага: НМХГБОГУУХХБОГГЗЗХУБ Х.Н 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах.

Шүүх хуралдаанд: НПГЗХБАХТХХП Д.Э, НМХГБОГУУХХБОГГЗЗХУБ Х.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

НПГЗХБАХТХХП Д.Э шүүхэд гаргасан дүгнэлтдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ... НМХГБОГУУХХБОГГЗЗХУБ Х.Н нь 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр иргэн З.М Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгож, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн хэргийн материалыг хянасан.

Хялбаршуулсан журмаар авсан материалд холбогдогчийн мэдүүлэг, газар эзэмших гэрчилгээний хуулбар хувь тухайн гэрчилгээ хувь тухайн гэрчилгээ нь 5 жилийн хугацаатай олгогдсон гэдэг нь нотлох баримтаар авагдсан ба зүйлчлэлийн хувьд маргаагүй.

Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, зөрчлийн улмаас учирсан хохирол барагдуулах, хор уршгийг арилгах арга хэмжээнд зарцуулж, үлдсэн хэсгийг улсын төсөвт төвлөрүүлнэ гэсэн хуулийн зохицуулалттай байдаг. Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулах хэмээн тусгайлан санкцийн хувьд зааж өгсөн. Гэтэл эрх бүхий албан тушаалтнаас тухайн ажиллагааг хийгээгүй. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол учраагүй байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ эрх бүхий албан тушаалтан шалган тогтоох байсан ч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөвхөн торгуулийн шийтгэл оногдуулсан нь учир дутагдалтай, хуулийг нэг мөр хэрэгжүүлээгүй байна гэж үзсэн. Эрх бүхий албан тушаалтны зүгээс тухайн асуудлыг зохицуулсан журам байдаггүй учир ажиллагааг хийгээгүй гэдэг зүйл ярьж байсан.

Гэтэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөр тооцох журмыг Улсын Ерөнхий прокурор батална гэсний дагуу 2017 оны 7 дугаар сарын 04-ний дугаартай Улсын Ерөнхий прокурорын тушаалаар Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөр тооцох журам-ыг баталсан.

Иймд энэ хуулийг нэг мөр хэрэгжүүлэх бүрэн боломжтой байсан. Мөн журмын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулахаар эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлийн явцад хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтооно гэж, мөн 3.3 дахь хэсэгт Зөрчлийн тухай хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийн тогтоох талаар тусгайлан зохицуулаагүй бол эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн шалган шийдвэрлэх хууль, холбогдох журмын дагуу шинжээч томилж хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоолгоно гэснийг хэрэгжүүлээгүй зөвхөн 500.000 төгрөгөөр торгосон нь хуулийг нэг мөр хэрэгжүүлээгүй, хууль болон журамд заасан ажиллагааг бүрэн дүүрэн хийх боломжит ажиллагааг хийгээгүй. Хавтаст хэрэгт ажиллагаа хийсэн талаар нотлох баримт байхгүй учир дүгнэлт бичсэн.

Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг удирдлага болгон эрх бүхий албан тушаалтан Х.Н 0******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, тухайн З.Мандахбаярын гаргасан зөрчилд нөхөн төлбөр тооцох ажиллагааг бүрэн гүйцэд хийх нь зүйтэй гэж үзэж дүгнэлт бичсэн гэв.

Хариуцагч Х.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ... Миний бие 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр, ******* *******, ******* дугаар хороо, ******* хороолол, 14-*******4 тоот хаягт оршин суугч иргэн З.М Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байрлах зуслангийн зориулалттай газар эзэмшлийн байдалд шалгалт хийсэн.

Шалгалтаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын 20******* оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/ дүгээр захирамжаар иргэн З.М 533 м2 газрыг 5 жилийн хугацаатай зуслангийн зориулалтаар 000 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.

Иргэн З.М нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4 мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ гаргаагүй. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 5/14 дугаартай тогтоолоор газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгах, газрын зориулалтыг өөрчлөх журмын 3.3 дахь хээгт зааснаар Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө газар эзэмшигч, ашиглагч нь газрын хугацаа сунгах хүсэлт гаргаагүй бол өмнө газрын хугацаа дуусгавар болохоос хойших хугацаанд газрыг зөвшөөрөлгүй ашигласан гэж үзэж, Газрын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.3-ын дагуу Захиргааны хариуцлага оногдуулж торгуулийг төлсний дараа гэрчилгээг сунгах шийдвэрийг гаргана гэсэн заалтуудыг зөрчиж байсан тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй газар ашигласан буюу эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газар ашигласан гэж үзэн 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 төгрөг торгон хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа шийдвэрлэж, Нийслэлийн прокурорын газарт хянуулахаар хүргүүлсэн.

Гэтэл НПГЗХБАХТХХП Д.Э 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 08 дугаартай дүгнэлт гаргаж хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн хэргийг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичсэн байсан. Энэ дүгнэлтэд тусгагдсан Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөр тооцох журам-ыг 2017 оны 7 дугаар сарын 04-ний дугаартай тушаалын 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасныг баримтлаагүй байна гэсэн. Улсын Ерөнхий прокурорын 2017 оны 7 дугаар сарын 04-ний дугаартай тушаалын 3.6 дахь хэсэгт Эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн улмаас байгаль орчин, ус, ургамал, агаар, амьтан, ой, газар газрын хэвлийд учирсан хохирол, нөхөн төлбөрийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.11 дэх хэсэгт Байгаль орчинд учруулсан хохирол гэж байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон, эсхүл байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг; 12 дахь хэсэгт байгаль орчинд учруулсан хохирол, түүнийг арилгах болон цаашид үүсч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай байгаль орчны экологи-эдийн засгийн үнэлгээ, аргачлалын дагуу тогтоосон мөнгөн илэрхийллийг хэлнэ гэж томьёолсон байдаг. Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Байгаль орчин ачлал жуулчлалын сайдын 2010 оны Аргачлал батлах тухай 156 дугаартай тушаалаар байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал батлагдсан.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасны дагуу эрх бүхий албан тушаалтан би албадлагын арга хэмжээ болох учруулсан хохирлыг учраагүй байсан. Хуульд заасан нөхцөл байдал болон Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын 156 дугаар тушаалаар батлагдсан аргачлалаар байгаль орчинд учруулсан хохирол, нөхөн төлбөр тооцох хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй тул хохирол, нөхөн төлбөрийг тооцоогүй болно.

Улсын Ерөнхий прокурорын Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөр тооцох журмыг 2017 оны 7 дугаар сарын 04-ний дугаартай тушаалын 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасны дагуу шинжээч томилж, хохирол нөхөн төлбөрийн хэмжээг тогтоолгоогүй гэжээ. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт шүүхийн шинжилгээ гэж эрүү, иргэн, захиргааны болон бусад хэсэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтны шийдвэр, мөрдөгч, прокурор, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид заасан тусгай мэдлэг шаардсан асуудал шинжлэх ухаан, техник, урлаг, түүх, соёл, нягтлан бодох бүртгэл зэргийг шийдвэрлэхийн тулд шинжилгээний объектод шинжилгээ хийж дүгнэлт гаргах ажиллагаа гэж заасны дагуу шинжээч томилж, шинжилгээний ажиллагаа явуулах үндэслэл бүрдээгүй байсан тул шинжээчийг томилоогүй. Энэ нь газар эзэмших эрийн гэрчилгээний хугацаа дууссан асуудал байсан. Үүнд Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 500.000 төгрөгөөр торгож шийтгэл оногдуулсан. Энэхүү шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Гуравдагч этгээд З.М шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ...З.М миний бие Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 251 дугаар захирамжаар 20******* оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/ дүгээр шийдвэрийг үндэслэн нэгж талбарын ******* дугаар бүхий 688 м.кв газрыг Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотын зусланд эзэмшдэг бөгөөд газар эзэмших гэрчилгээний хугацааг сунгах гэсэн боловч Голомт банканд барьцаанд тавигдсан байсан тул зээлээ төлж дуусгаад гэрчилгээгээ эх хувиар нь авч гэрчилгээг сунгуулах хэрэгтэй болсон. Улмаар зээлээ 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төлж дуусаад газрын гэрчилгээгээ сунгуулах гэсэн боловч газрыг Мэргэжлийн хяналтын газрын хянан баталгаажуулах хийлгэсэн байх хэрэгтэй гэснээр би мэргэжлийн хяналтын байцаагч Н уулзахад 500.000 төгрөгөөр торгоно гэсэн. Үнэн учраа хэлж Голомт банкны гэрээг үзүүлж байсан боловч торгоно өөр арга байхгүй гэсэн. Ямар үндэслэлээр торгож байгааг асуусан боловч яг тийм заалт гэж тайлбарлаагүй бөгөөд Зөрчлийн тухай хуульд торгох заалттай гэсэн. Би энэ торгуулийн арга хэмжээтэй санал нийлэхгүй байна. Миний хувьд газрын төлбөрөө 100 хувь төлсөн бөгөөд зайлшгүй нөхцөл байдлаас болж газрынхаа гэрчилгээг сунгаж чадаагүй тул Мэргэжлийн хяналтын байцаагчийн торгуулийн арга хэмжээтэй санал нийлэхгүй байгаа бөгөөд торгуулийн шийтгэлийг цуцалж өгөхийг хүсье. Энэ цаг үед торгуулийн арга хэмжээ маш хүнд байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

НПГЗХБАХТХХП Д.Э нь НМХГБОГУУХХБОГГЗЗХУБ холбогдуулан НМХГБОГУУХХБОГГЗЗХУБ Х.Н оногдуулсан 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 0******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий дүгнэлт гаргажээ.

Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар прокурорын гаргасан дүгнэлтийн хүрээнд гомдол гаргагч, эрх бүхий албан тушаалтны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр Прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Маргаан бүхий НМХГБОГУУХХБОГГЗЗХУБ Х.Н 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсаар З.М эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй /500,0/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Дээрх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар Прокурорын дүгнэлтийн үндэслэлээ тайлбарлахдаа: ... Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ....хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, зөрчлийн улмаас учирсан хохирол барагдуулах, хор уршгийг арилгах арга хэмжээнд зарцуулж, үлдсэн хэсгийг улсын төсөвт төвлөрүүлнэ гэснийг эрх бүхий албан тушаалтан зөрчсөн ..., Зөрчлийн улмаас хохирол нөхөн төлбөрийг тооцох журмын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг, ... 3.3 дахь хэсэгт заасныг ... хэрэгжүүлээгүй ... хуулийг нэг мөр хэрэгжүүлээгүй, хууль болон журамд заасан ажиллагааг бүрэн дүүрэн хийгээгүй, зөрчлийн хэрэгт ажиллагаа хийсэн талаар нотлох баримт байхгүй учир дүгнэлт бичсэн гэжээ.

Харин хэргийн оролцогч нар гаргасан зөрчлийн талаар болон дүгнэлтийн хүрээн дэх зүйлчлэл дээр маргаагүй байна.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д: Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.4-т: Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно, 37 дугаар зүйлийн 37.1-д: Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргана, 37.2-т: ... дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших өргөдлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана гэж тус тус зааж зохицуулжээ.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 20******* оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/ дүгээр захирамжаар иргэн З.М Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотод байршилтай 687 м.кв газрыг зуслангийн зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн, уг газрын эзэмших эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа 20******* оны 04 дүгээр сарын 11-ний өдөр дууссан, газар эзэмшигч З.М нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргаагүй, тухайн газрыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй эзэмшиж байсан болох нь газар эзэмших эрхийн 000 дугаартай гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ, газрын кадастрын зураг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх ба хэргийн оролцогч нар энэхүү үйл баримттай маргаагүй байна.

Харин гуравдагч этгээд З.М нь эрх бүхий албан тушаалтнаас Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулсны дараа буюу шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албанд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулахаар хүсэлт гаргасан байх бөгөөд уг хүсэлтийг хянаад Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/269 дугаар захирамжаар З.М газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан, дээрх шийдвэрийг үндэслэн З.М нэгж талбарын ******* дугаар бүхий 687 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрын зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн Э-******* дугаарт бүртгэж, газар эзэмших эрхийн 0000******* дугаар гэрчилгээ олгосон үйл баримт тогтоогдож байна.

Прокурор нь шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлээ зөрчлийн улмаас учирсан, хохирол, нөхөн төлбөрийг тооцон гаргуулах хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй гэсэн агуулгаар маргаж байна.

Монгол Улсын Ерөнхий прокурорын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дугаар тушаалаар баталсан Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох журам-ын 2.2-т хохирол гэдэг нь Зөрчлийн улмаас иргэн, төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд шууд учирсан үр дагавар байна гэж, 2.3-д Нөхөн төлбөр гэдэг нь зөрчлийн улмаас устсан, гэмтсэн эд хөрөнгө, бараа эд зүйл, түүнчлэн хорогдсон, үрэгдсэн, агнасан ан амьтан, мал, ургамал, байгаль орчны өртөг, үнэлэмж, үнэлгээ байна гэж, 3.6-д эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн улмаас байгаль орчин, ус, ургамал, агаар, амьтан, ой, газар газрын хэвлийд учирсан хохирол, нөхөн төлбөрийг Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжид заасны дагуу тооцно гэж тус тус журамлан заажээ.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11-т: байгаль орчинд учруулсан хохирол гэж байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон, эсхүл байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, 12-т: байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны байгаль орчинд учруулсан хохирол, түүнийг арилгах болон цаашид үүсэж болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай байгаль орчны экологи-эдийн засгийн үнэлгээ, аргачлалын дагуу тогтоосон мөнгөн илэрхийллийг хэлнэ гэж, 49 дүгээр зүйлийн 2-т: Байгаль орчинд учруулсан хохирлыг дараах байдлаар ангилна, 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 5-д: газарт учруулсан хохирол гэж, 57 дугаар зүйлийн 1-д: Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хууль бус үйл ажиллагаагаараа байгаль орчин, түүний баялагт учруулсан шууд хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж тус тус заажээ.

Дээрх хууль тогтоомжийн агуулгаас үзэхэд зөрчлийн улмаас байгаль орчин, түүний баялагт шууд учруулсан бодит хохирол, нөхөн төлбөрийг хохирол учруулсан хүн, хуулийн этгээдээс гаргуулах хуулийн зохицуулалттай байна.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд З.М нь өөрийн эзэмшлийн 687 м.кв газрыг зуслангийн газрын зориулалтаар эзэмшиж байсан, эзэмшил газар дээрээ барилга, байгууламж бариагүй байх ба зөрчилд холбогдогч нь тухайн эзэмшил газартаа ямар нэгэн хохирол учруулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул З.Мандахбаярыг дээрх зөрчлийн улмаас тухайн газарт шууд бодиттойгоор хохирол учруулсан гэж үзэхгүй. Нэгэнт тухайн газарт бодитой хохирол учруулаагүй байх тул хохирол, нөхөн төлбөр тооцох хууль зүйн боломжгүй гэж үзнэ.

Тодруулбал хохирол, нөхөн төлбөр гаргуулах тохиолдолд хохирол шууд бодиттойгоор учирсан, зөрчил болон учруулсан хохирлын хооронд шалтгаант холбоо байхыг шаардана.

Энэхүү маргааны хувьд хохирол, нөхөн төлбөр гаргуулах эрх зүйн урьдчилсан нөхцөл бодит байдал дээр бүрдээгүй байх тул зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар шүүхийн шинжилгээ гэж ... тусгай мэдлэг шаардсан асуудал /шинжлэх ухаан, техник, урлаг, түүх, соёл, нягтлан бодох бүртгэл зэрэг/-ыг шийдвэрлэхийн тулд шинжилгээний объектод шинжилгээ хийж дүгнэлт гаргах ажиллагааг ойлгохоор заасан, энэхүү маргааны тохиолдолд зөрчлийн улмаас бодит хохирол учраагүй байх тул тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахаар шинжээч томилох шаардлагагүй байх тул дүгнэлт гаргагчийн ... шинжээч томилж, хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоолгоогүй гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

Дээрх үндэслэлээр маргаан бүхий шийтгэлийн хуудас нь Газрын тухай хууль болон Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байхын зэрэгцээ уг акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д хуульд үндэслэх, 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимтай нийцсэн байх тул шийтгэлийн хуудсыг хууль бус гэж үзэж, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4 дэх хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан НПГЗХБАХТХХП Д.Э НМХГБОГУУХХБОГГЗЗХУБ Х.Н оногдуулсан 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 0******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай Прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар дүгнэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2 дахь хэсэгт зааснаар гомдол гаргагч болон эрх бүхий албан тушаалтан, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              У.Б