Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2020/ШЦТ/134

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Г.Цолмонгэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Юмжирдулам,

Хохирогч: Д.П,

Шүүгдэгч: П.С, түүний өмгөөлөгч П.Адъяасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Үхэр овгийн П.С-д холбогдох 2026000000120 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                             

       Шүүгдэгч: Монгол улсын иргэн, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2018/ШЦТ/159 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /3/ гурван жилийн хугацаагаар хорих ялыг шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялыг 3 жилийн хугацаагаар тэнссэнийг Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2018/ДШМ/39 дугаартай магадлалаар Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2018/ШЦТ/159 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг бүхэлд нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Үхэр овогт П.С-г 600 /зургаан зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-т зааснаар 3 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд шүүгдэгч нарт оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тус тус тогтоосугай” гэж өөрчилсөн, Үхэр овгийн П.С

       Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Үхэр овгийн П.С нь 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 11 цагийн орчим А.Г-н хашааны үүднээс Д.П-н эзэмшлийн улсын дугааргүй ногоон өнгийн Даюун маркийн мотоциклийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч бага хэмжээнээс дээш буюу 1.800.000 /нэг сая найман зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч П.С шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Гэм буруугаа хүлээж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Мотоциклийг нь буцаан өгсөн. Хохиролд 114000 төгрөг төлсөн гэв.

 

Хохирогч Д.П шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өглөө П.С-тэй таарсан. Тэгээд Ш бид хоёр гадуур гарсан. Айлын хашааны гадаа мотоциклио тавьчихаад айлаас мотор, хувин авъя гээд зогссон. Гараад иртэл мотоцикль байхгүй байсан. Айлын хүүхэд хүрэн дээлтэй ах унаад явсан гэж байсан. Би П.С-д миний мотоциклийг аваад яв гэж хэлээгүй. Мотоциклио буцаан авсан. Хохиролд 114000 төгрөг авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

 Хохирогч Д.П мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Би 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 11 цагийн орчимд Ш гэх найзын хамт өөрийн эзэмшлийн улсын дугааргүй ногоон өнгийн Даюун маркийн мотоциклиороо Богд сумын 7 дугаар баг Арц-2 хороололд байх А.Г-д мотор аваачиж өгөөд гэрт нь 10 орчим минут болоод явах гээд гарсан чинь хашааны гадна нь тавьсан байсан миний мотоцикль байхгүй байсан. Тэгээд хайгаад олоогүй. Ш бид хоёрыг Г-д ороход. Г-д 4-5 хүн байсан. Ш бид хоёрыг Г-д орсноос хойш Г-с гадагш хүн гарч яваагүй. С надаас миний мотоциклийг гуйгаагүй. Мотоциклио буцаан авсан. Миний мотоциклийг хулгайлж авч яваад эд зүйлийг нь эвдсэн байсан учраас 114000 төгрөгийн эд зүйл авч тавьсан. Үүнийгээ нэхэмжилнэ. /1хх-ийн 17-19, 20-21, 22-23 хуудас/,

 

Гэрч Л.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 11 цагийн орчимд Д.П-н хамт гэртээ байж байтал Ш С хоёр манайд орж ирээд Ш.П-той гараад явсан. Хаашаа явсныг нь мэдэхгүй. С манайд надтай хамт үлдээд хэсэг сууж байгаад явсан. Удалгүй П, Ш хоёр Г-н хашааны гадаа мотоциклио тавьсан байсан чинь алга болчихлоо гээд хүрээд ирсэн. Бид нар хайгаад олоогүй. Бид нар согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. /1хх-ийн 25-26 хуудас/,

 

Гэрч С.Ш мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Д.П бид хоёр 2020 оны 04 сарын 27-ны өдрийн 11 цагийн орчимд Богд сумын 7 дугаар баг Арц-2 хороололд А.Гынд Д.П-н эзэмшлийн улсын дугааргүй, ногоон өнгийн Даюун маркийн мотоцикльтой очсон. Мотоциклио А.Гын хашааны гадна нь тавьчихаад орсон. Тэгээд А.Г-д ороод 10 орчим минут болоод гарсан чинь П-н эзэмшлийн ногоон өнгийн “Даюун” маркийн мотоцикль байхгүй болсон байсан. Тэгээд П бид хоёр мотоциклио хайгаад олохгүй болохоор цагдаад мэдэгдсэн. Г-д орохоос өмнө С надтай П-н мотоциклийг унаж аймаг явах унаа хайж байгаад Б-д үлдсэн. С нь П-с мотоциклийг нь гуйсан зүйл байхгүй. /1хх-ийн 27-29 хуудас/,

 

  Гэрч А.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... П.С нь эхээс 4-үүл. Айлын хамгийн том хүүхэд байгаа юм. Богд сумын Ерөнхий боловсролын сургуульд сурч байгаад 8-р ангидаа сургуулиас гараад Богд сумандаа хөдөө аав, ээжтэйгээ мал малладаг байж байгаад аав нь өөд болсон. Ээж дүү нартайгаа байж байгаад 2018 онд эхнэр авч тусдаа гарсан. С нь 17 насандаа сумын алдарт уяач болсон. Морь сайн уядаг, мэдлэгтэй хүүхэд байгаа юм. Морь уяад байнга айраг түрүү авч хүмүүстэй хөөрөөд архи дарс ууж янз бүрийн хүмүүстэй нийлээд хэрэгт холбогдоод байгаа. Уг хүн нь сэргэлэн сайхан ааштай, төлөв даруу л хүн. П.С нь хулгай хийхээргүй эд хөрөнгөтэй. 200 гаран тооны бог малтай. 30-аад тооны адуутай. Боломжийн амьдралтай хүүхэд. Өөрийн хэнэггүй байдлаас болж гэмт хэрэгт холбогдсон байх. /1хх-ийн 33 хуудас/,

 

  Гэрч Т.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... П С нь эхээс 4 үүл. Айлын хамгийн том хүүхэд. Надтай багадаа тоглож өсөн. Богд сумын ерөнхий боловсролын сургуульд сурч байгаад 8-р ангидаа сургуулиас гараад Богд сумандаа хөдөө аав ээжтэйгээ мал малладаг байж байгаад аав нь 2016 онд өөд болсон. 2018 онд эхнэр авч тусдаа гарсан. П С нь 2017 онд 17 насандаа сумын алдарт уяач болсон. Морь сайн уядаг. Морь уяад байнга айраг түрүү авч хүмүүстэй архи дарс ууж янз бүрийн хүмүүстэй нийлээд хэрэгт холбогдоод байгаа. Уг хүн нь ааш зан сайтай, хүнд үгүй гэж хэлдэггүй, хүнд их тус болдог сайхан сэтгэлтэй хүн. Уг нь П.С нь хулгай хийхээргүй эд хөрөнгөтэй. Өөрийн хэнэггүй байдлаас болж гэмт хэрэгт холбогдсон байх. Ээж нь Номин худалдааны төвд үйлчлэгч хийдэг. С нь 200 гаран тооны малтай байх. /1хх-ийн 34 хуудас/,

 

Шүүгдэгч П.С мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:... Б, П, Ш бид нар 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр архидаж байгаад П түлхүүрээ хаячихсан. П хянахын доор байдаг утсыг таслаад түлхүүргүй унаад явж байсан юм. Тэгээд 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр бид 4 хамт байж байгаад Ш, П 2 архинд явсан. Би Бтэй хамт хашаанд нь байж байсан чинь П, Ш 2 харалдаа арын хашаанд ирээд мотоциклио хашааны үүдэнд тавьчихаад айл руу орохоор нь би мотоциклийг нь унаад явсан. Тэр шөнөдөө аймгийн төв орж ирээд 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр цагдаад баригдсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. /1хх-ийн 48-49 хуудас/,

 

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ий 2020 оны 04 дүгээр сарын 28-ний өдрийн 05/14 дугаартай үнэлгээний тайлан, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мотоциклийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирлын баримтууд/ хх-ийн 7-9, 5-6, 10-11, 36-37 хуудас/,

 

Шүүгдэгч П.С-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 135 хуудас/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоосон байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж,  шүүгдэгч П.С-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Үхэр овгийн П.С нь 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 11 цагийн орчим Өвөрхангай аймгийн Богд сумын Ховд 7 дугаар багийн Арц-2 хорооллын ар талд А.Г-н хашааны үүднээс Д.П-н эзэмшлийн улсын дугааргүй ногоон өнгийн Даюун маркийн мотоциклийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч хохирогч Д.П-д 1.800.000 /нэг сая найман зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Үхэр овгийн П.С нь 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 11 цагийн орчим Өвөрхангай аймгийн Богд сумын Ховд 7 дугаар багийн Арц-2 хорооллын ар талд А.Гын хашааны үүднээс Д.П-н эзэмшлийн улсын дугааргүй ногоон өнгийн Даюун маркийн мотоциклийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч хохирогч Д.П-д 1.800.000 /нэг сая найман зуун мянга/-н төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч П.С-н үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.П-н Би 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 11 цагийн орчимд Ш гэх найзын хамт өөрийн эзэмшлийн улсын дугааргүй ногоон өнгийн Даюун маркийн мотоциклиороо Богд сумын 7 дугаар баг Арц-2 хороололд байх А.Г-д мотор аваачиж өгөөд гэрт нь 10 орчим минут болоод явах гээд гарсан чинь хашааны гадна нь тавьсан байсан миний мотоцикль байхгүй байсан. Гэрч Л.Бгийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 11 цагийн орчимд Д.П-н хамт гэртээ байж байтал Ш С хоёр манайд орж ирээд Ш, Птой гараад явсан. С манайд надтай хамт үлдээд хэсэг сууж байгаад явсан. Удалгүй П, Ш хоёр Гын хашааны гадаа мотоциклио тавьсан байсан чинь алга болчихлоо гээд хүрээд ирсэн. Гэрч С.Ш-н Д.П бид хоёр 2020 оны 04 сарын 27-ны өдрийн 11 цагийн орчимд Богд сумын 7 дугаар баг Арц-2 хороололд А.Гынд Д.П-н эзэмшлийн улсын дугааргүй, ногоон өнгийн Даюун маркийн мотоцикльтой очсон. Мотоциклио А.Г-н хашааны гадна нь тавьчихаад орсон. Тэгээд А.Г-д ороод 10 орчим минут болоод гарсан чинь Пийн эзэмшлийн ногоон өнгийн “Даюун” маркийн мотоцикль байхгүй болсон байсан. Гэрч А.Б-н П С нь эхээс 4-үүл. Уг хүн нь сэргэлэн сайхан ааштай, төлөв даруу л хүн. П.С нь хулгай хийхээргүй эд хөрөнгөтэй. 200 гаран тооны бог малтай. 30-аад тооны адуутай. Боломжийн амьдралтай хүүхэд. Өөрийн хэнэггүй байдлаас болж гэмт хэрэгт холбогдсон байх. Гэрч Т.Н-н П С нь эхээс 4 үүл. Айлын хамгийн том хүүхэд. П С нь 2017 онд 17 насандаа сумын алдарт уяач болсон. Морь уяад байнга айраг түрүү авч хүмүүстэй архи дарс ууж янз бүрийн хүмүүстэй нийлээд хэрэгт холбогдоод байгаа. Уг хүн нь ааш зан сайтай, хүнд үгүй гэж хэлдэггүй, хүнд их тус болдог сайхан сэтгэлтэй хүн. Уг нь П.С нь хулгай хийхээргүй эд хөрөнгөтэй. Өөрийн хэнэггүй байдлаас болж гэмт хэрэгт холбогдсон байх гэх мэдүүлгүүд, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ий 2020 оны 04 дүгээр сарын 28-ний өдрийн 05/14 дугаартай үнэлгээний тайлан, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мотоциклийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирлын баримтууд, шүүгдэгч П.С-н яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

 Шүүгдэгч П.С-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч П.С нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон шүүгдэгч П.С-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан үзэж түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2018/ШЦТ/159 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч П.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.С-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх болон хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар шүүгдэгч П.С-д оногдуулсан 3 /гурван/  жилийн хугацаагаар хорих ялыг 3 /гурван/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож,

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2018/ДШМ/39 дугаартай магадлалаар Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2018/ШЦТ/159 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг бүхэлд нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Үхэр овогт П.С-г 600 /зургаан зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-т зааснаар 3 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд шүүгдэгч нарт оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тус тус тогтоосугай” гэж өөрчилж тус тус шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч П.С нь Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2018/ШЦТ/159 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 600 /зургаан зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлж дууссан болох нь Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 01/1502 тоот албан бичиг, Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч П.С нь уг тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчиж санаатай гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч П.Сгийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шүүгдэгч П.С-н шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2018/ШЦТ/159 дугаар шийтгэх тогтоолын хуулбар, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2018/ДШМ/39 дугаартай магадлалын хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгтТэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.” гэж хуульчилжээ.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2018/ШЦТ/159 дугаар шийтгэх тогтоолын 2, 6 дахь заалт, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2018/ДШМ/39 дугаартай магадлалын 1 дэх заалтыг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.С-г 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч П.С-д энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ял болох 240 / хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийг хорих ялын 1 хоногоор буюу 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялаар тооцож, Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2018/ШЦТ/159 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 1 жил 30 хоногийн хугацаагаар тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Сд оногдуулсан 1 жил 30 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч П.С нь энэ шийтгэх тогтоолоор болон өмнөх шийтгэх тогтоолоор цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирогчид мотоциклийг нь буцаан өгсөн, 114000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдаж,

               

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурьдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П.Сд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Үхэр овгийн П.С-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Сг 240 / хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2018/ШЦТ/159 дугаар шийтгэх тогтоолын 2, 6 дахь заалт, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2018/ДШМ/39 дугаартай магадлалын 1 дэх заалтыг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч П.Сг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч П.Сд энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ял болох 240 / хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийг хорих ялын 1 хоногоор буюу 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялаар тооцож, Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2018/ШЦТ/159 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 1 жил 30 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.С-д оногдуулсан 1 жил 30 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

6.  Шүүгдэгч П.С нь энэ шийтгэх тогтоолоор болон өмнөх шийтгэх тогтоолоор цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирогчид мотоциклийг нь буцаан өгсөн, 114000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл  шүүгдэгч П.С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.