| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2020/00018/э |
| Дугаар | 2020/ШЦТ/141 |
| Огноо | 2020-08-19 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Г.Цолмонгэрэл |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 2020/ШЦТ/141
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Юмжирдулам,
Улсын яллагч: Г.Цолмонгэрэл,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Х.Цэцэгхорлоо,
Шүүгдэгч: Ц.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чонос овгийн Ц.Н-д холбогдох 1826003890191 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Уянга сумын Онги 8 дугаар багийн 33-10 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Чонос овгийн Ц.Н
Шүүгдэгч “Ц овогтой Н нь иргэний нэхэмжлэгч Ш-н эзэмшлийн ***** улсын дугаартай авто ачигч, Т.Тын эзэмшлийн **** улсын дугаартай экскаватор, Ж.О-н эзэмшлийн *****улсын дугаартай sinotruck маркийн тээврийн хэрэгслүүдийг ашиглан 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд * гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж байгаль экологид 2.279.065.19/ хоёр сая хоёр зуун далан есөн мянга жаран тав/-н төгрөгийн хохирол учруулсан.” гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ц.Н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Гэм буруугаа хүлээж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Хохирогч Х.Л мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр аймгийн МХГ-аас ирсэн бүрэлдэхүүний хамт *гэх газар ашигт малтмал олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэдийг шалгахаар очих үед иргэн Ц.Н нь ашигт малтмал олборлох чиглэлээр ажиллаж байсан. Мэргэжлийн хяналтын байцаагч Ж нь Ц.Н-н үйл ажиллагааг зогсоож угаах төхөөрөмжийг нь лацадсан. Ковш, норд машиныг нь сумын журмын хашаа руу аваачсан байсан. Д.О нь тухайн үед үйл ажиллагаа явуулаагүй байсан. 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр сумын Засаг даргын баталсан удирдамжийн дагуу явж шалгахад ямар нэгэн зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан. Н-н үйл ажиллагаа явуулсан талбай нь эвдэгдсэн талбай байсан. Н-д ямар нэгэн зөвшөөрөл, бичиг баримт байхгүй. АУМ алт ХХК-тай байгуулсан гэрээг үзүүлж байсан. Уг гэрээ нь шаардлага хангахааргүй байсан. Мөн уг үйл ажиллагаа явуулсан талбай нь АУМ алт ХХК-ны талбайд хамаарагдахгүй газар юм. Уг газар нь Б ХХК-ны талбайгаас гол мөрний урсац бүрэлдэх эх гэдэг үндэслэлээр хасагдсан талбай байгаа юм. Ямар ч зөвшөөрөлгүй талбай байгаа юм. Б ХХК-ны захирал С-г уг компанийг авахаас өмнө 2015 билүү 2016 онд урт нэртэй хуулийн дагуу тусгай зөвшөөрлийнх нь талбайгаас усны урсац бүрэлдэх эх гэх үндэслэлээр ЗГ-ын 94 дүгээр тогтоолын дагуу хасагдсан. Ц.Н-н ажилласан уг газар нь АУМ Алт ХХК-ны тусгай зөвшөөрлийн талбайд хамаарахгүй. Өөр газар байсан учраас АУМ Алт ХХК-тай байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус. Уг газарт АУМ Алт ХХК ямар нэгэн гэрээ хийх эрхгүй гэсэн үг. Координат цэгээрээ ч тодорхой харагдана. Н нь байгаль орчинд учруулсан хохирлуудыг нөхөн төлсөн учраас гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. /1хх-ийн 37-38, 215-216 хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Б.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Миний бие 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөгч Д.Лхагвасүрэнгийн шинжээч томилж шинжилгээ хийлгэх тогтоолоор Уянга сумын Бөөрөлжүүт 6 дугаар багийн нутаг дэвсгэрт Ц.Н-н ашигт малтмал олборлосон гэх талбайд хэмжилт хийж экологи, эдийн засгийн хохирлын үнэлгээг гаргаж хүргүүлсэн. Уг талбайд хэмжилт хийж дүгнэлт гаргасан ажлын хөлс болох 1000000 төгрөгийг нэхэмжилж байна. /1хх-ийн 42-43 хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Э.Я мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Н нь манай ээж байгаа юм. Би 2018 оны 06 дугаар сард Улаанбаатар хотоос хуучин дизель моторыг 5 сая төгрөгөөр худалдан авч байсан. Тухайн моторыг манай ээж АУМ Алт ХХК-тай гэрээ байгуулан Бөөрөлжүүтийн Өвөрбүргэдэй гэх газар ажиллуулна гэж надаас түрээсээр авч ашиглаж байсан юм. Уг дизель мотор одоо Уянга сумын төвд манай ээж Н-н хашаанд байгаа. Манай ээж Ц.Н нь эрхэлсэн тодорхой ажилгүй, өрх толгойлсон хүн байгаа юм. ***** улсын дугаартай ковш нь Шын өөрийнх нь эзэмшлийн ковш байгаа юм. Ээж Н Бөөрөлжүүтийн Өвөрбүргэдэй гэх газар ажиллах гээд мөнгөний хэрэг гараад Шаас түр барьцаанд тавиад өгөөч гэж гуйсны дагуу Ш манай нөхөр С, бид хоёрт итгэмжлэл хийж өгөөд уг ковшийг Голомт банкинд зээлнд тавьсан. Нэрийг нь Голомт банкинд шилжүүлсэн. С бид хоёр зээлийн төлөлтийг хэвийн төлж яваа. Уг ковшийн жинхэнэ эзэмшигч нь Ш мөн. Дизель мотор нь миний эзэмшлийнх. Уг дизель мотороо нэхэмжлэхгүй. /1хх-ийн 218 хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Ш мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Н, С нар надад АУМ Алт ХХК-тай гэрээ байгуулсан, тусгай зөвшөөрөлтэй гэсэн болохоор нь би өөрийн ковштойгоо тэдний уурхайд ажилласан. Түрээсээр экскаватор авчирч байсан. Мөн 2 ачааны машин байж байгаад нэг нь эвдрээд буцсан. Нөгөөх нь мөн гэрээгээр ажиллаж байгаад буцсан. Өөр техник хэрэгсэл байгаагүй. Уг ковш нь миний эзэмшлийнх. АУМ Алт ХХК-аас Зоригоо гэх хүн ирж энэ талбай мөн энд ажиллаж бай гэж уурхайн даргатай ярьж байсан. АУМ Алт ХХК-ий захирал М өөрөө Уянга суманд ирээд Н-тай уулзаад ажиллаж болно гэж байсан. Уг ковшийг 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Голомт банкинд зээлийн барьцаанд тавьсан. Зээл хэвийн төлөлттэй байгаа. Техникээ нэхэмжилж байна. /1хх-ийн 222 хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Ж.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...*****улсын дугаартай sinotruck маркийн тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг. Н уг тээврийн хэрэгслийг 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 2 сар ажилласан. Н техник түрээсэлсэн төлбөрөө одоог болтол төлөөгүй. Н-с нийт 12 сая төгрөгийг нэхэмжилж байна.
Уг мөнгөө авчихвал гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. /1хх-ийн 224-225 хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Би уг хэргийн талаар мэдэхгүй. Н 2017 оны намар надаас миний усан бууг 3 саяд худалдаж авна гээд аваад явсан. Хохирлоо бүрэн барагдуулж авчихвал гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. /1хх-ийн 220 хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Т.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...**** улсын дугаартай шар өнгийн экскаватор нь миний эзэмшлийнх. 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр би Голомт банкинд барьцаалж зээл авсан. Зээл хэвийн төлөлттэй явж байгаа. Миний эзэмшлийнх мөн. Би Нын уурхайд экскавотороо тухайн үед гэрээ хийлгүй ажиллуулсан. 2019 оны 3 дугаар сарын 27-нд охин Я-тай нь 20 сая төгрөгийг 4 хуваагаад өгөхөөр нотариатаар гэрээ хийж хугацаа заасан. Одоогоор ямарч мөнгө аваагүй. 20000000 төгрөгийг нэхэмжилж байна. /1хх-ийн 229-230 хуудас/,
Гэрч С.Ж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Уянга сумын Бөөрөлжүүт 6 дугаар багийн Өвөр бүргэдэй гэх газар хяналт шалгалтаар очиход Ц.Н нь бичиг баримт, гэрээгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан. Тухайн газар нь хуучин эвдрэлтэй газар байсан. Тус газар нь Баярсгоулд ХХК-ий ашиглалтын “А” зөвшөөрөлтэй байж байгаад урт нэртэй хуулиар хасагдсан. Нөхөн сэргээлт хийгдээгүй талбай байсан. /1хх-ийн 43-44 хуудас/,
Гэрч Х.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Уянга сумын засаг дарга Б.Д-с баталсан удирдамжийн дагуу Уянга сумын Цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Э, сумын БОХУБ-гч Д.С нарын хамтаар Уянга сумын Бөөрөлжүүт 6 дугаар багийн нутаг дэвсгэрт ашигт малтмал олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг шалгасан. Тухайн үед Уянга сумын Бөөрөлжүүт 6 дугаар багийн Өвөрбүргэдэй гэх газар иргэн Ц.Н болон О нар нь гэрээ буулгасан байсан. Тэгээд ямар нэгэн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл бичиг баримт байгаагүй болохоор нь энэ талбайдаа үйл ажиллагаа явуулж болохгүй талаар албан мэдэгдэл өгч даруй нүүхийг сануулсан. Үүнээс хойш 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр аймгийн МХГ-аас батлагдсан удирдамжийн дагуу хяналт шалгалтаар хүмүүс ирэхэд иргэн Н үйл ажиллагаагаа явуулж байгаа зөрчил илэрч материалжуулагдсан гэж сонссон. Тухайн үед би суманд байгаагүй, хяналт шалгалт хийхэд хамт очоогүй. О нь үйл ажиллагаа явуулаагүй байсан гэсэн. /1хх-ийн 45-46 хуудас/,
Гэрч С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр аймгийн МХГ-аас батлагдсан удирдамжийн дагуу хяналт шалгалтаар хүмүүс ирсэн байсан. Би хамт яваагүй манай байгаль хамгаалагч Лхагвасүрэн хамт явсан. Тухайн үед О нь үйл ажиллагаа явуулаагүй Н нь үйл ажиллагаагаа явуулж байхад нь МХГ-ын Жавхлант усан бууг лацдаж материалжуулсан байсан. Сүүлд 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр дахин удирдамжийн дагуу хяналт шалгалтаар Бөөрөлжүүтийн Өвөрбүргэдэй гэх газар очиж иргэн Ц.Н, Д.О нарт нүүх талаар албан мэдэгдэл дахин өгсөн. Тухайн газар нь аль ч компанитай гэрээ хийх үндэслэлгүй хамаарагдахгүй талбай. Нөхөн сэргээлт хийх үүрэг нь Б ХХК-д байдаг. Манайхаас дээрх иргэдийг хууль бусаар ашигт малтмал олборлохоос нь урьдчилан сэргийлэх албан мэдэгдэл өгч нүүхийг шаардсан байхад үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулсан байсан. /1хх-ийн 47-48 хуудас/,
Гэрч Т.Соёл-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Манайх Уянга сумын Бөөрөлжүүт 6 дугаар багт 17764 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй. Уг талбайдаа ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байна. Манай компанитай туслан гүйцэтгэх гэрээтэй “Шаазгай бадмаараг” ХХК, “Арвайн Уянга” ХХК тус тус үйл ажиллагаа явуулдаг. Нөхөн сэргээлтийн гэрээтэй Жигжидсүрэн, Амгаланбаатар гэх хувь хүмүүс байгаа. Үүнээс өөр иргэн аж ахуйн нэгжүүдтэй ямар нэгэн байдлаар гэрээ хийсэн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн асуудал байхгүй. Уянга сумын Бөөрөлжуүт 6 дугаар багийн Өвөрбүргэдэй гэх газар нь манай талбайд хамаарагддаггүй. Урт нэртэй хуулиар хуучин манай талбайд хамаарагдаж байгаад хасагдсан талбай гэж МХГ-ын байцаагч Жавхлант хэлж байсан. Дээрх иргэдтэй би ямар нэгэн байдлаар гэрээ хийсэн асуудал байхгүй. Учир нь манай зөвшөөрөлтэй талбайд хамаарагдахгүй байгаа болохоор гэрээ хийж болохгүй байсан. /1хх-ийн 49-50 хуудас/,
Гэрч Б.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Анх *гэх газар 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр байршуулж байтал 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалтаар хүмүүс ирээд манайхыг хууль бусаар үйл ажиллагаа явуулж байна гэж зогсоосон. Үүний дараа цагдаагаас шалгаж эхэлсэн. Уг газрыг манайхтай АУМ Алт ХХК-ны захирал Ц.М 10 сая төгрөгийн урьдчилгаа авч гэрээ хийж өгөөд ажиллаж бай гээд тухайн газрыг зааж өгсөн. Уг газарт өмнө нь Д гэх хүн ажиллаж байсан. Тэр хүний талбай дээр танайх ажиллаж болно гэж утсаар яриад хуулийн зөвлөх Зоригоо гэх хүн гэрээ хийж өгөөд эх хувь нь АУМ Алт ХХК-д байгаа. Координат цэг нь хамт байгаа гээд манайхыг ажиллуулсан. Ц.М өөрөө утсаар яриад манай талбай мөн гэж хэлсэн. Зоригоо гэх хуулийн зөвлөх нь талбай дээр ирээд танайх ажиллаж болно. Манай талбай мөн яахаараа Уянга сумын цагдаа зогсоогоод байдаг юм бэ, зүгээр ажлаа хий гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 09 дүгээр сарын сүүлээс 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд 20 орчим хоног л ажилласан. Манайх зөвшөөрөлгүй талбай байсан гэдгийг нь мэдсэн бол уг газарт үйл ажиллагаа явуулахгүй байсан. Экскаватор 1 ширхэг, ковш 1 ширхэг, ачааны машин 2 ширхэг, 1 ширхэг усан буу зэрэг техниктэй байсан. Нэг ачааны машин нь эвдрээд буцсан. Бүгд түрээсийн техник байсан. Экскаватор нь Түвшинбат гэх хүнийх. Ковш нь Ш гэх хүнийх. Эвдэрсэн ачааны машин нь Ариунболдынх. Нөгөөх нь Гэндэнпүрэв гэж хүнийх. Ачааны машинууд нь түрээсийнх байгаад эвдэрсэн нь ажиллаж чадаагүй нөгөөх нь буцаад явчихсан. Ариунболд нь ачааны автомашинаа манай уурхай дээр ирж асаах зорилготой ирсэн. Уурхайд ажиллаагүй. /1хх-ийн 59-62 хуудас/,
Гэрч Р.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Одгэрэлийн эзэмшлийн 59-14 УБН улсын дугаартай, цагаан өнгийн Хово маркийн машиныг унаад түрээсээр Нын уурхайд нь ажиллахаар ирсэн. Тухайн уурхайд ажиллаж эхэлснээс хойш 2 хоногийн дараа аймгийн МХГ-аас хүмүүс шалгалтаар ирээд Нын уурхайн үйл ажиллагааг зогсоогоод миний Хово машиныг болон ковшийг Уянга сумын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд хийгээд 2018 оны 09 дүгээр сарын эхээр журмын хашаанаас гаргасан. Тухайн үед Н ажиллах гэрээтэй гэсэн болохоор нь би үргэлжлүүлэн түрээсээр ажиллаж байгаад 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр уурхай буусан. Би уг уурхайд ямар нэгэн гэрээ хийгээгүй ажилласан. Нтай манай ах утсаар ярьсан болохоор амаар сарын 7 сая төгрөгөөр түлшээ даана ажилчдын цалин, тээврийн хэрэгслийн түрээс нь сарын төлбөртөө багтана гэж ярьсан байсан. Би мөнгө төгрөг аваагүй. Тусгай зөвшөөрөлтэй эсэхийг нь мэдэхгүй. Н нь түрээсийн 2 ачааны машин, 1 ковш, 1 экскаватор, 1 усан буу зэрэг техниктэй байсан. /1хх-ийн 63-64 хуудас/,
Гэрч Л.Зориг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр “Нөхөн сэргээлт хийлгэх, туслан гүйцэтгэх” гэрээг иргэн Ц.Н нь АУМ Алт ХХК-тай байгуулсан. Надад мэргэжлийн хяналтаас хүмүүс ирээд үйл ажиллагааг зогсоочихлоо гэж хэлсэн. Гэрээ байгуулахдаа захирал М-той утсаар яриад Н-тай гэрээ байгуулах уу гэхэд байгуул гэж хэлэхээр нь гэрээгээ байгуулсан. Н өөрөө тэр газраа тайлбарлаж захиралд хэлсэн байсан байх. Захирал надад хэлэхдээ наад байгаа талбайд нь гэрээ байгуулчих гэж хэлсэн. Координат цэгийг нь хэмжээгүй. АУМ Алт ХХК-ны талбайд хамаарах юм байна гэж ойлгосон. Гэрээний төлбөр тооцоо хийсэн эсэхийг мэдэхгүй. Гэрээнд гарын үсгийг нь би зурсан. /1хх-ийн 69-70, 71-72 хуудас/,
Гэрч Ц.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би АУМ Алт ХХК-ны ерөнхий захирал, үүсгэн байгуулагч гэдэг албан тушаалд ажилладаг. Иргэн Ц.Н нь *гэх газар ажиллая гэсэн хүсэлтийг утсаар 2018 он гарснаас хойш байнга ажиллах тухай хүсэлтийг тавьдаг байсан. Үүний дагуу Ц.Нтай нөхөн сэргээлтийн барьцааныхаа мөнгийг өгөөд Өвөрбүргэдэй гэх газар ажиллавал ажилла. Манай хуулийн зөвлөх Зоригоотой уулзаад гэрээгээ байгуулчих гэж хэлсэн. Тэгээд би хуулийн зөвлөх Л.Зоригоод утсаар Ц.Нд Өвөрбүргэдэй гэх газар гэрээ байгуулж өгөөд ажиллуул. Өмнө нь Баярсайхан гэх хүн ажиллаж байсан хуучин талбай юм гарахгүй байж магадгүй гэж хэлсэн. Манай компани МV-16700 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй. Өвөрбүргэдэйн талбай нь манай компаний эзэмшлийн талбай мөн. Уг талбай нь одоогоор АУМ Алт ХХк-ны нэр дээр бүртгэлтэй байгаа. 2011 оноос хойш манай компаний эзэмшилд шилжүүлэхээр гэрээ хийгдээд одоогоороо жил болгон гэрээгээ шинэчилж явж байгаа. Анх Эрэл ХХК Бөөрөлжүүтийн Өвөрбүргэдэйн ордод хайгуул хийж 437 кг алтны нөөц тогтоосон. Тухайн газарт нь малчдын зуслантай газрууд хамаараад байна. Хэрэгцээтэй үедээ уг газраа буцааж ашиглана уу гэсэн хүсэлт тавьсны дагуу лицензийн талбайгаас түр чөлөөлүүлж хассан. Уг хассан талбайн нөөц болох 270 кг алт давхцаад, үүний татварыг төлж байж Өвөрбүргэдэйн орд манайх руу шилжих ёстой болсон. Хасагдсан талбайд л уг хүмүүс ажилласан болж таараад байна. Би наанаа гэрээ хийгээд өгчихгүй юу, юм гарвал гарна биз яахав дээ ядарсан эмэгтэй хүмүүс гэж бодож л Зоригоод хэлсэн. Уг талбай нь 2005 оноос хойш хэн дуртай компаниуд нь орж ажиллаж байсан хуучин эвдрэлтэй талбай байсан. Жилийн жилд хүмүүс ажиллаж байсан. Тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй гэж гарсанд би гайхаж байна. Н 2018 оны 05 дугаар сард нөхөн сэргээлтийн гэрээний барьцаа мөнгө гэж 10 сая төгрөгийг өөрийн төрсөн ах Жаргалсайханы дансаар миний данс руу шилжүүлсэн. Өөрийнхөө Хаан банкны 5554045637 дугаартай данс руу хийчих, хэрэв талбай олдохгүй бол буцаагаад шилжүүлчихнэ гэж бодож авсан. Нөхөн сэргээлтийнхээ барьцаа мөнгийг би өөрийнхөө данс руу шилжүүлж авсан. Гэрээг нь би нүдээрээ хараагүй. /1хх-ийн 73-76, 240-241 хуудас/,
Гэрч Э.На мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Ц.М нь АУМ Алт ХХК-ий хувьцаа эзэмшигч нь би гүйцэтгэх захирал нь байгаа юм. Би Н гэх хүний танихгүй. Би энэ хүнтэй ямарч гэрээ хийгээгүй. Би гэрээнд гарын үсэг зураагүй. Манай хуулийн зөвлөх Л.Зориг гэрээ байгуулсан талаар надад хэлээгүй. Би гэрээнүүдийнхээ хувийг над руу явуул гэж Л.Зоригод хэлдэг байсан. Ирсэн гэрээнүүд дотор Ц.Н-тай байгуулсан гэрээ байхгүй байсан. Бүх гэрээ хадгалагддаг. Өвөрхангай аймгийн *гэх газрыг АУМ Алт ХХК-иас “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх шилжүүлсэн гэрээг 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулж одоо Татварын ерөнхий газарт хянагдаж байгаа. Зөвшөөрөл нь ирэхгүй байгаа учраас манай талбай биш. Хэрэв гэрээ байгуулсан бол мөнгө нь манай байгууллагын 5554170907 тоот дансанд орох ёстой. Мийн дансанд орох ёсгүй. /1хх-ийн 78-79 хуудас/,
Гэрч Ц.Ж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Миний төрсөн дүү Ц.Н нь АУМ Алт ХХК-ий захирал Ц.Мтой нөхөн сэргээлт хийх, туслан гүйцэтгэх гэрээ байгуулах гэсэн юм. Та 10000000 төгрөг байвал Мийн данс руу шилжүүлчих гэхээр нь би шилжүүлсэн. Над руу буцаагаад 2018 оны 10 дугаар сард 10000000 төгрөг шилжүүлсэн. Манай дүү Н нь бага боловсролтой, 2 хүүхэдтэй, нөхөр нь нас барсан. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Төлөв даруу хүн байгаа юм. Өмнө нь хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. /1хх-ийн 82-83 хуудас/,
Гэрч Ц.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Би 2018 оны 09 дүгээр сарын эхээр Өвөрхангай аймгийн Уянга сумын Бөөрөлжүүт 6 дугаар багийн Өвөрбүргэдэй гэх газар иргэн Ц.Нын уурхайд өөрийн өмчлөлийн ачааны авто машинтай очсон. Би өөрийн машинаа асаах зорилготой л очсон. Уурхайд нь ажиллаагүй. Зөвхөн асаах гэж очоод, асааж чадалгүй буцсан. /2хх-ийн 145-146 хуудас/,
Гэрч Б.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Усны нөөцөд учирсан хохирлыг Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/388 дугаартай тушаалаар баталсан аргачлалын дагуу тооцож гаргадаг. 1м3 усны суурь үнэлгээг 2240 төгрөгөөр тооцдог. Байгаль орчны мэргэжилтнүүдийн болон шинжээч томилох тогтоолд ирүүлсэн материалаас ажилласан нийт хоног, сул зогссон хоног, байгалийн хүчин зүйл, тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтэл, техникийн хүчин чадал зэргийг үндэслэж хоногийг тооцож гаргадаг. /2хх-ийн 147-148 хуудас/,
Яллагдагч Ц.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Би 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Ц.М руу газрын барьцаа гэж ах Жаргалсайханы дансаар бэлэн 10000000 төгрөгийг шилжүүлсэн. 2018 оны 07 дугаар сарын эхээр *гэх газарт ирж буусан. Анх буухдаа 2 гэр нэг усан буутай буусан тэгээд өөрийн гэсэн техникгүй байсан болохоор түрээсийн хүмүүс хайж байгаад 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс хойш хуучин овоолго шорооноос буудаж байтал сумын байгаль орчныхон болон цагдаа нар ирж намайг эзгүйд мэдэгдэл өгсөн байсан. Өдөр болгон ажиллаж чадаагүй энэ хугацаанд нийтдээ 3 хоног л ажилласан. 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Мэргэжлийн хяналтаас хүмүүс ирээд шалгаад зөвшөөрөлгүй байна гээд үйл ажиллагааг зогсоосон. Тэрнээс хойш сар гаран ажилгүй зогсож байгаад АУМ Алт ХХК-тай гэрээ байгуулсан юм чинь ажиллая гэж бодоод цагдаад хэлэлгүй буцаж 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд 1 сарын дотор хэдхэн хоног л ажилласан. 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр бууснаас хойш 2 хоногийн дараа аймгаас цагдаа болон Монслов ХХК-ны мэргэжилтэн, байгаль хамгаалагч нар ирээд ажиллаж, газрын хэмжилтийг надтай хамт хийсэн. Манай хүргэн С уурхайн ээлжийн дарга болон ковшчин ажил хийдэг байсан. Түрээсээ 1 ширхэг экскаватор, 1 ширхэг ковш, 2 ширхэг ачааны машин авч ирсэн. Усан бууг хүнээс аваад мөнгийг нь өгөөгүй байгаа. Дизель мотор нь манай охин Янжинлхамынх байгаа юм. Би угаасан шорооныхоо шлизийг өөрөө авч нарийсгадаг байсан манай ажилчид хэр хэмжээний алт олборлосонг мэдэхгүй. Би тухайн газраас хуучин ашиглагдсан овоолго шорооноос угаасан болохоор зарлагаа давах хэмжээний алт олборлож чадаагүй ойролцоогоор 10 грамм орчим алт л олборлосон. М завгүй ажил явдалтай байна гээд байсан болохоор тэр хугацаанд нь гэрээгүй байж байгаад Мэргэжлийн хяналтаас хүмүүс ирж шалгахаар нь М руу яриад Зоригоо гэх хүнд дээр очиж гэрээ хийлгэсэн. М өөрөө ажиллаж бай гэсэн болохоор нь л би буугаад ажиллаж байсан. Би АУМ Алт ХХК-д гэрээний мөнгө өгсөн. Гэрээ хийнэ гэсэн болохоор ямар нэгэн асуудалгүй гэж ойлгож ажиллаж байсан. Би Соёл-Эрдэнэтэй манай талбай гэж гэрээ хийгээд Цолмон гэх хүний данснаас С ******* тоот данс руу эхлээд 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 5 сая төгрөгийг, дараа нь 08 дугаар сарын 17-ны өдөр 5 сая төгрөгийг шилжүүлсэн. Гүйлгээний утга дээр нь Насаа гэж бичсэн. Тэгээд Цолмон эгчийн данс руу эргүүлээд 7 сая төгрөгийг нь буцааж өгөөд манай талбай биш гэсэн байсан. Одоо үлдсэн 3 сая төгрөгийг надад өгөөгүй байгаа. Өөрт сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. /1хх-ийн 133-135 хуудас/,
“Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний МОНСЛОВ” ХХК-ий 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 18/111 дугаартай албан бичиг бүхий шинжээчийн дүгнэлтэнд:... “Иргэн Ц.Н нь нийт 361.88 м2 талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан болох нь 2018.11.17-ны өдрийн хэмжилтээр тогтоогдсон. Түүнчлэн 2335.9 м2 талбай бүхий тунаах нуур, 148.05 м2, 207.27 м2 суурийн талбай бүхий 2 хэсэг овоолго үүсгэсэн байна. Уг талбай нь хүчин төгөлдөр ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй байна. АМГТГ-ын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 7/7980 тоот албан бичгийг хавсаргав. Иргэн Ц.Н нь нийт 361.88 м2 талбайд үйл ажиллагаа явуулсан нь “МОНСЛОВ” ХХК-ий 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хэмжилтээр тогтоогдсон. Түүнчлэн 2335.9 м2 талбай бүхий тунаах нуур, 148.05 м2, 207.27 м2 суурийн талбай бүхий 2 хэсэг овоолго үүсгэсэн байна. Тиймээс экологи эдийн засгийн үнэлгээг тогтоохдоо овоолго, нуурын талбайн эдэлбэр газрын болон ургамлан нөмрөгийн хохирлыг нэмж тооцсон болно. Уг талбайн байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээг БОАЖ-ын сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалаар баталсан “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох” аргачлалын дагуу байгаль орчны бүрэлдэхүүн тус бүрээр нь тооцож үзлээ. /Хохирлын нийт хэмжээ 798.952.03 төгрөг/, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3, 5, 5 дахь хэсгийн 1, 2-т зааснаар нөхөн төлүүлэх хохирлын хэмжээг 2.279.065.19 төгрөгөөр тогтоосон. Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг Бөөрөлжүүт 6 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Ц.Н нь хууль бусаар ашигт малтмал олборлосон гэх газар нь “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн 4.3, тус хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2.1-д заасны дагуу Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан Гол мөрний урсац бүрэлдэх эхтэй бүрэн давхцалтай байна. БОАЖЯ-ны 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 06б/8355 дугаар бүхий албан тоотыг хавсаргав. /1хх-ийн 87-96 хуудас/,
“МОНСЛОВ” ХХК-ий 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 19/073 дугаартай албан бичиг бүхий шинжээчийн дүгнэлтэнд:... Иргэн Ц.Н нь нийт 361.88 м2 талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан болох нь 2018.11.17-ны өдрийн хэмжилтээр тогтоогдсон. Түүнчлэн 2335.9 м2 талбай бүхий тунаах нуур, 148.05 м2, 207.27 м2 суурийн талбай бүхий 2 хэсэг овоолго үүссэн байна. Уг талбайд хийгдэх техникийн нөхөн сэргээлтийн зардал нь 778.342.13 төгрөг. Биологийн нөхөн сэргээлтийн ажлын зардал 389.800.0 төгрөг. Нийт нөхөн сэргээлтийн зардал 1.168.142.13 төгрөг байна. /1хх-ийн 114-122 хуудас/,
Өвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шинжээчийн дүгнэлтэнд:...*гэх газарт Ц.Н нь ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулахдаа ус ашиглах зөвшөөрөлгүй, Бөөрөлжүүт голоос гадаргын ус ашиглан үйл ажиллагаа явуулсан болно. Ц.Н нь тусгай зөвшөөрөлгүйгээр 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр хүртэл /48 хоног/ үйл ажиллагаа явуулсан байна. Агаарын саатал, техник тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтэл зэрэг шалтгаанаар ажиллаагүй хоногуудыг хасч 7 хоног ажилласнаар тооцож усны нөөцөд учруулсан хохирлын хэмжээг тогтоов. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын Сайдын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А-388 дугаар тушаалаар батлагдсан “Усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлал”-ыг ашиглан тооцсон болно. Ц.Н нь хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаандаа усны нөөцийг зөвшөөрөлгүй ашигласны улмаас усны нөөцөд учруулсан хохирлын үнэлгээ нь 12.192.768 төгрөг /арван хоёр сая нэг зуун ерэн хоёр мянга долоон зуун жаран найман төгрөг/-ийн хохирол учруулсан гэж үзэж байна. /1хх-107-108/,
Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 7/5651 тоот албан бичигт:... нутагт зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон гэх албан бичигт дурдсан иргэн Ц.Н-н ухсан нэгдүгээр талбай Ухаш, хоёрдугаар талбай Овоолго-1, гуравдугаар талбай Овоолго-2, дөрөвдүгээр талбайнууд нь хүчин төгөлдөр ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй байна. Дээрх талбайнууд нь бүгд “Б” ХХК-ийн ашигт малтмалын М\/-018764 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас гол мөрний урсац бүрэлдэх эхтэй давхцалтай талбайг хэсэгчлэн буцааж өгсөн талбайтай бүхэлдээ давхцалтай байна. /1хх-170 /,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1/364, 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1/192 тоот албан бичгүүд, Хөрөнгийн үнэлгээ төслийн Лендс ХХК-ий 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 09/55, 09/56, 09/57, 09/58 дугаартай үнэлгээний тайлангууд, МОНСЛОВ” ХХК-ий 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 19/034 дугаартай албан бичиг, хохирогч Х.Л, иргэний нэхэмжлэгч Б, Б.Э нарын хохирол төлбөрөө барагдуулж авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, иргэний нэхэмжлэгч Ш-н иргэний нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлтүүд, /1хх-ийн 129-130, 156-158, 243-250, 2хх-1-5 хуудас/,
Шүүгдэгч Ц.Н-н хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар багийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 06/749 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 138, 144 хуудас/,
Шүүгдэгч Ц.Н-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 140 хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоосон байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.Нд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч “Ц овогтой Н нь иргэний нэхэмжлэгч Ш-н эзэмшлийн ***** улсын дугаартай авто ачигч, Т.Тын эзэмшлийн **** улсын дугаартай экскаватор, Ж.О-н эзэмшлийн *****улсын дугаартай sinotruck маркийн тээврийн хэрэгслүүдийг ашиглан 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд * гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж байгаль экологид 2.279.065.19/ хоёр сая хоёр зуун далан есөн мянга жаран тав/-н төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч “Ц овогтой Н нь иргэний нэхэмжлэгч Шын эзэмшлийн ***** улсын дугаартай авто ачигч, Т.Т-н эзэмшлийн **** улсын дугаартай экскаватор, Ж.О-н эзэмшлийн *****улсын дугаартай sinotruck маркийн тээврийн хэрэгслүүдийг ашиглан 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд *гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж байгаль экологид 2.279.065.19/ хоёр сая хоёр зуун далан есөн мянга жаран тав/-н төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Н-н үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч Ц.Н нь зохих журмын дагуу ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл аваагүй, шүүгдэгчийн явуулсан үйл ажиллагааны улмаас байгаль орчинд хохирол учирсан болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Х.Л-н 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр аймгийн МХГ-аас ирсэн бүрэлдэхүүний хамт *гэх газар ашигт малтмал олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэдийг шалгахаар очих үед иргэн Ц.Н нь ашигт малтмал олборлох чиглэлээр ажиллаж байсан. 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр сумын Засаг даргын баталсан удирдамжийн дагуу явж шалгахад ямар нэгэн зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан. Н-н үйл ажиллагаа явуулсан талбай нь эвдэгдсэн талбай байсан. Н-д ямар нэгэн зөвшөөрөл, бичиг баримт байхгүй. Иргэний нэхэмжлэгч Б.Эгийн миний бие 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөгч Д.Лхагвасүрэнгийн шинжээч томилж шинжилгээ хийлгэх тогтоолоор Уянга сумын Бөөрөлжүүт 6 дугаар багийн нутаг дэвсгэрт Ц.Н-н ашигт малтмал олборлосон гэх талбайд хэмжилт хийж экологи, эдийн засгийн хохирлын үнэлгээг гаргаж хүргүүлсэн. Иргэний нэхэмжлэгч Э.Яын би мотороо 2018 оны 06 дугаар сард Улаанбаатар хотоос хуучин дизель моторыг 5 сая төгрөгөөр худалдан авч байсан. Тухайн моторыг манай ээж АУМ Алт ХХК-тай гэрээ байгуулан Бөөрөлжүүтийн Өвөрбүргэдэй гэх газар ажиллуулна гэж надаас түрээсээр авч ашиглаж байсан юм. Иргэний нэхэмжлэгч Ш-н Н, С нар надад АУМ Алт ХХК-тай гэрээ байгуулсан, тусгай зөвшөөрөлтэй гэсэн болохоор нь би өөрийн ковштойгоо тэдний уурхайд ажилласан. Түрээсээр экскаватор авчирч байсан. Иргэний нэхэмжлэгч Ж.О-н *****улсын дугаартай sinotruck маркийн тээврийн хэрэгслийг Н 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 2 сар ажилласан. Иргэний нэхэмжлэгч Бийн Н 2017 оны намар надаас миний усан бууг 3 саяд худалдаж авна гээд аваад явсан. Иргэний нэхэмжлэгч Т.Т-н **** улсын дугаартай шар өнгийн экскаватор нь миний эзэмшлийнх. 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр би Голомт банкинд барьцаалж зээл авсан. Зээл хэвийн төлөлттэй явж байгаа. Миний эзэмшлийнх мөн. Би Н-н уурхайд экскавотороо тухайн үед гэрээ хийлгүй ажиллуулсан. Гэрч С.Жавхлантын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Уянга сумын Бөөрөлжүүт 6 дугаар багийн Өвөр бүргэдэй гэх газар хяналт шалгалтаар очиход Ц.Н нь бичиг баримт, гэрээгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан. Тухайн газар нь хуучин эвдрэлтэй газар байсан. Тус газар нь Баярсгоулд ХХК-ий ашиглалтын “А” зөвшөөрөлтэй байж байгаад урт нэртэй хуулиар хасагдсан. Гэрч Х.Д-н 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Уянга сумын Бөөрөлжүүт 6 дугаар багийн Өвөрбүргэдэй гэх газар иргэн Ц.Н болон О нар нь гэрээ буулгасан байсан. Тэгээд ямар нэгэн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл бичиг баримт байгаагүй болохоор нь энэ талбайдаа үйл ажиллагаа явуулж болохгүй талаар албан мэдэгдэл өгч даруй нүүхийг сануулсан. Гэрч С-н 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр аймгийн МХГ-аас батлагдсан удирдамжийн дагуу хяналт шалгалтаар хүмүүс ирсэн байсан. Би хамт яваагүй. Манай байгаль хамгаалагч Лхагвасүрэн хамт явсан. Тухайн үед Н нь үйл ажиллагаагаа явуулж байхад нь МХГ-ын Жавхлант усан бууг лацдаж материалжуулсан байсан. Гэрч Т.С манайх Уянга сумын Бөөрөлжүүт 6 дугаар багт 17764 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй. Манай компанитай туслан гүйцэтгэх гэрээтэй “Шаазгай бадмаараг” ХХК, “Арвайн Уянга” ХХК тус тус үйл ажиллагаа явуулдаг. Нөхөн сэргээлтийн гэрээтэй Жигжидсүрэн, Амгаланбаатар гэх хувь хүмүүс байгаа. Үүнээс өөр иргэн аж ахуйн нэгжүүдтэй ямар нэгэн байдлаар гэрээ хийсэн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн асуудал байхгүй. Гэрч Б.Сын анх Өвөрхангай аймгийн Уянга сумын Бөөрөлжүүт 6 дугаар баг Өвөрбүргэдэй гэх газар 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр байршуулж байтал 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалтаар хүмүүс ирээд манайхыг хууль бусаар үйл ажиллагаа явуулж байна гэж зогсоосон. Гэрч Р.Гий 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Одгэрэлийн эзэмшлийн 59-14 УБН улсын дугаартай, цагаан өнгийн Хово маркийн машиныг унаад түрээсээр Нын уурхайд нь ажиллахаар ирсэн. Тухайн уурхайд ажиллаж эхэлснээс хойш 2 хоногийн дараа аймгийн МХГ-аас хүмүүс шалгалтаар ирээд Н-н уурхайн үйл ажиллагааг зогсоосон. Гэрч Л.Зоригийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр “Нөхөн сэргээлт хийлгэх, туслан гүйцэтгэх” гэрээг иргэн Ц.Н нь АУМ Алт ХХК-тай байгуулсан. Гэрч Ц.Мийн иргэн Ц.Н нь *гэх газар ажиллая гэсэн хүсэлтийг утсаар 2018 он гарснаас хойш байнга ажиллах тухай хүсэлтийг тавьдаг байсан. Үүний дагуу Ц.Н-тай нөхөн сэргээлтийн барьцааныхаа мөнгийг өгөөд Өвөрбүргэдэй гэх газар ажиллавал ажилла. Манай хуулийн зөвлөх Зоригоотой уулзаад гэрээгээ байгуулчих гэж хэлсэн. Гэрч Э.Нарантуяагийн Ц.М нь АУМ Алт ХХК-ий хувьцаа эзэмшигч нь би гүйцэтгэх захирал нь байгаа юм. Би Н гэх хүний танихгүй. Би энэ хүнтэй ямарч гэрээ хийгээгүй. Би гэрээнд гарын үсэг зураагүй. Гэрч Ц.Жаргалсайханы миний төрсөн дүү Ц.Н нь АУМ Алт ХХК-ий захирал Ц.Мтой нөхөн сэргээлт хийх, туслан гүйцэтгэх гэрээ байгуулах гэсэн юм. Та 10000000 төгрөг байвал Мийн данс руу шилжүүлчих гэхээр нь би шилжүүлсэн. Гэрч Ц.Ариунболдын Би 2018 оны 09 дүгээр сарын эхээр Өвөрхангай аймгийн Уянга сумын Бөөрөлжүүт 6 дугаар багийн Өвөрбүргэдэй гэх газар иргэн Ц.Нын уурхайд өөрийн өмчлөлийн ачааны авто машинтай очсон. Би өөрийн машинаа асаах зорилготой л очсон. Уурхайд нь ажиллаагүй. Гэрч Б.Энхсүрэнгийн Усны нөөцөд учирсан хохирлыг Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/388 дугаартай тушаалаар баталсан аргачлалын дагуу тооцож гаргадаг. 1м3 усны суурь үнэлгээг 2240 төгрөгөөр тооцдог гэх мэдүүлгүүд, “Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний МОНСЛОВ” ХХК-ий 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 18/111 дугаартай, 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 19/073 дугаартай албан бичиг бүхий шинжээчийн дүгнэлт, Өвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шинжээчийн дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 7/5651 тоот албан бичиг, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1/364, 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1/192 тоот албан бичгүүд, Хөрөнгийн үнэлгээ төслийн Лендс ХХК-ий 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 09/55, 09/56, 09/57, 09/58 дугаартай үнэлгээний тайлангууд, МОНСЛОВ” ХХК-ий 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 19/034 дугаартай албан бичиг, хохирогч Х.Л, иргэний нэхэмжлэгч Б, Б.Э нарын хохирол төлбөрөө барагдуулж авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, иргэний нэхэмжлэгч Шын иргэний нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлтүүд, шүүгдэгч Ц.Нын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч Ц.Н-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ц.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ц.Н-д тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж,
Шүүгдэгч Ц.Н-г бүртгэж, тэдний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч Ц.Н нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдэж,
Шүүгдэгч Ц.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөрт уг гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохиролд 2.279.665 төгрөг, нөхөн сэргээлтийн зардалд 1.168.142 төгрөг, усны хохиролд 12.192.768 төгрөг буюу нийт 15.640.575 төгрөг төлсөн, иргэний нэхэмжлэгч Б.Эд 1000000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Бид 3000000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч Э.Я, Б.Ш нар нь иргэний нэхэмжлэлээсээ татгалзсан, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурьдаж,
Шүүгдэгч Ц.Н нь гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан хохиролд Орон нутгийн ерөнхий орлого буюу 5007602037 тоот дансанд байгаль орчинд учруулсан хохиролд 2.279.665 төгрөг, нөхөн сэргээлтийн зардалд 1.168.142 төгрөг, усны хохиролд 12.192.768 төгрөг буюу нийт 15.640.575 төгрөг төлсөн нь Хаан банкны 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн банк хоорондын болон, мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдсон.
Иймд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.Нын байгаль орчинд учруулсан хохиролд төлсөн 2.279.665 төгрөг, нөхөн сэргээлтийн зардалд төлсөн 1.168.142 төгрөг, усны хохиролд төлсөн 12.192.768 төгрөг буюу нийт 15.640.575 төгрөгийг Орон нутгийн ерөнхий орлого буюу 5007602037 тоот данснаас гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн 1009000013040 тоот дансанд оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн усан буу 1 ширхэгийг иргэний нэхэмжлэгч Б нь шүүгдэгч Ц.Н-д 3000000 төгрөгөөр зарсан, иргэний нэхэмжлэгч Б нь хохирол төлбөрөө барагдуулж авсан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй,
Иргэний нэхэмжлэгч Э.Я нь иргэний нэхэмжлэлээсээ татгалзсан, дизель мотороо нэхэмжлэхгүй гэсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгч Бийн хохирлоо бүрэн барагдуулж авсан, иргэний нэхэмжлэгч Э.Яын иргэний нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн хүсэлтүүд, шүүгдэгч Ц.Н, иргэний нэхэмжлэгч Б, Э.Я нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан усан буу 1 ширхэг, дизель мотор 1 ширхгийг улсын төсөвт шилжүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”, 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”, 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж хуульчилсан байх тул иргэний нэхэмжлэгч Шын өмчлөлийн ***** улсын дугаартай авто ачигчийн үнэ болох 25.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Т.Тын өмчлөлийн **** улсын дугаартай экскаваторын үнэ болох 18.000.000 төгрөг, Ж.О-н эзэмшлийн *****улсын дугаартай sinotruck маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 30.000.000 төгрөг буюу нийт 73.000.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Н-с гаргуулж улсын төсөвд шилжүүлж,
Иргэний нэхэмжлэгч Т.Т нь 20.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ж.О нь 12.000.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Наас нэхэмжилнэ гэх боловч энэ талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй /иргэний нэхэмжлэгч Т.Т нь иргэний нэхэмжлэгч Э.Ятай зээлийн гэрээ байгуулсан/ байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Т.Т-н нэхэмжилсэн 20.000.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Ж.О-н нэхэмжилсэн 12.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч нар нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг тус тус дурьдаж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч нар иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Чонос овгийн Ц.Н-г тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Чонос овгийн Ц.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-д зааснаар шүүгдэгч Ц.Нд тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч Ц.Н-г бүртгэж, тэдний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ц.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөрт уг гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохиролд 15,640,575 төгрөг төлсөн, иргэний нэхэмжлэгч Б.Эд 1000000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Бид 3000000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч Э.Я, Б.Ш нар нь иргэний нэхэмжлэлээсээ татгалзсан, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан усан буу 1 ширхэг, дизель мотор 1 ширхгийг улсын төсөвт шилжүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Ш-н өмчлөлийн ***** улсын дугаартай авто ачигчийн үнэ болох 25.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Т.Т-н өмчлөлийн **** улсын дугаартай экскаваторын үнэ болох 18.000.000 төгрөг, Ж.О-н эзэмшлийн *****улсын дугаартай sinotruck маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 30.000.000 төгрөг буюу нийт 73.000.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Наас гаргуулж улсын орлогод, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Орон нутгийн ерөнхий орлого буюу 5007602037 тоот данснаас 15.640.575 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн1009000013040 тоот дансанд оруулсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Т.Т-н нэхэмжилсэн 20000000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Ж.Оийн нэхэмжилсэн 12.000.000 төгрөгийн, нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч нар нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч нар иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.